| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2021/0088/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/92 |
| Огноо | 2021-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/92
2021 12 10 2021/ШЦТ/92
*******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******.Наранжаргал
Улсын яллагч *******илгүүн
Шүүгдэгч ******* нар оролцов.
*******онгол улсын иргэн, .оны .дүгээр сарын .-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .настай, ., .боловсролтой, .мэргэжилтэй, ******* дүүргийн Эрүүл мэндийн төвд дүрс оношилгооны эмч ажилтай, ам бүл ., эхнэр, .хүүхдийн хамт цахим үнэмлэхний хаягаар: Улаанбаатар хот, *******аянзүрх дүүргийн .дугаар хороо, .дугаар хороолол, .дүгээр байрны .тоотод оршин суух хаягтай, одоо ******* дүүргийн .дугаар хороо, .дүгээр байрны 28 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* овгийн ******* ******* /Р*******: /.
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь .оны .дүгээр сарын .-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн .дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.” үйлчилгээний төв дотор байрлах “.”-д хохирогч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар зангидсан гараараа хэд, хэдэн удаа цохиж биеийн эрүүл мэндэд нь зүүн нүдний дотор хананы хугарал, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, зүүн чихний ар хэсэг, зүүн нүдний салстад цус хуралт, баруун гарын шууны хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТО*******ОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “....оны .дүгээр сарын .-ны өдөр ажил тарах үеэр .өрөөнд орж ирсэн. *******ид хоёр .орж архи уугаад сууж байхад хамт ажилладаг хоёр эмэгтэй ажилтан ирээд дөрвүүлээ сууцгаасан. Гэтэл ******* эхнэр лүүгээ утсаар залгаад “утсаа авахгүй байна” гэж уурлаад ширээ цохиод ширээн дээр байсан юмнуудыг унагаснаас болж бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. *******аргалдаж байхдаа би ******* нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохиод зууралдаад байж байхад цагдаа орж ирсэн. *******ид нар 2 дахь шил архиа арай дуусаагүй байсан, ойролцоогоор 21 цагийн үед зодоон болсон. Найзыгаа гэмтээсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....оны .дүгээр сарын .-ны өдөр манай эмнэлэгт шинээр ажилд орсон ******* нь “цуг ажил тараад нэг газар орж сууя” гээд байхаар нь 18 цагийн үед “.” төв дотор байрлах Лоунжид суусан. *******ид хоёр эхлээд 750 граммын 2 шил архи уусан. Тэгээд 20 цагийн үед манайд цуг ажилладаг *******, ******* хоёр ирсэн. *******ид дөрөв нийлээд үргэлжлүүлээд уусан. Тухайн үед би эхнэрлүүгээ залгасан чинь утсаа авахгүй байхаар нь миний уур хүрсэн. Тухайн үед би архи нилээн уучихсан байсан болохоор ******* маргалдсан. Тэгтэл ******* намайг гэнэт цохиод авсан. Удалгүй цагдаа нар ирсэн. ******* миний нүүр, хөл хэсэг рүү гараараа цохьсон. Ер нь их цохьсон болохоор хэдэн удаа гэдгийг сайн хэлж чадахгүй байна. Толгойдоо MRI хийлгэнэ тухайн зардал 180.000 төгрөгийг нэхэмжилнэ. Өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
*******өрдөн байцаалтад гэрч А.******* мэдүүлсэн: “....оны .дүгээр сарын .-ны орой .цагийн үед гэрээсээ гарч ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “.” гэдэг нэртэй газар найз ******* хамт *******, ******* нартай уулзахаар очсон. Тэнд *******, ******* нар “Эден” нэртэй архи уугаад согтуу сууж байсан. *******ид нар ажлын тухай болон ойр зуурын хөгжилтэй зүйл ярилцаад хэсэг хугацаанд суусан. Тэгээд хэсэг хугацааны дараа ******* “эхнэртэйгээ маргалдсан” гээд утсаараа залгаад байсан. Тэгтэл эхнэр нь дуудлагыг нь авахгүй байсан тул их л уурлаад байсан. ******* эхнэртэйгээ ярих гээд уурлаад бухимдаж байгаад ширээн дээрх эд зүйлсийг газарт унагаасан. Гэтэл ******* уурлаад ******* хандаж “чи ингэж болохгүй” гээд байсан боловч *******өнхсүх их согтуу байсан болохоор бүр л уурлаад бидэнд уураа гаргаж эхэлсэн. Энэ үед ******* нь ******* маргалдаж эхэлсэн бөгөөд нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохьсон. ******* нүүр хэсэг их гэмтэж, цус гоожсон байдалтай харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
*******өрдөн байцаалтад гэрч Н.******* мэдүүлсэн: “...Ингээд бид дөрөв ажил ярьж сууж байгаад ******* нь эхнэр лүүгээ утсаар залгаад уурлаад байсан бөгөөд ******* нь түүнийг болиулж, тайвшруулахыг оролдож байсан. Гэтэл ******* нь их согтсон байсан тул ******* үгэнд орохгүй ширээн дээрх эд зүйлсийг газарт унагаагаад байсан. Ингээд энэ хоёр муудалцаж, улмаар хоорондоо зодолдсон. ******* нь ******* гараараа цохиод байсан. ******* нүд, уруул хэсгүүд нь их гэмтэж цус их гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 09/шэ290 дугаартай дүгнэлтэд: “******* биед зүүн нүдний дотор хананы хугарал, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, баруун болон зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, зүүн чихний ар хэсэг, зүүн нүдний салстад цус хуралт, баруун гарын шууны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. *******ээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. *******ээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 34-35/,
Хохирогч ******* нүүрэн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/
Шүүгдэгч, хохирогчийн согтуурлын зэргийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “******* нь 1.65, ******* нь 2.15 хувийн согтолттой...” гэжээ. /хх-ийн 3-4, 6, 8/
Хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “...******* миний бие ******* хохирол төлбөр 400.000 төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй...” гэжээ. /хх-ийн 79/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай ******* овгийн ******* *******...” гэжээ. /хх-н 55/,
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын *******Н*******Г-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 56/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. *******өн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь согтуугаар хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 80/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь согтуугаар .оны .дүгээр сарын .-ны орой .цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн .дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.” үйлчилгээний төв дотор байрлах “.”-д хохирогч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохисны улмаас биед нь зүүн нүдний дотор хананы хугарал, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, зүүн чихний ар хэсэг, зүүн нүдний салстад цус хуралт, баруун гарын шууны хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...******* “эхнэр утсаа авахгүй байна” гээд уурлаад ширээ цохиод ширээн дээр байсан юмнуудыг унагаад байснаас болж бид маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохьсон” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч ******* “би эхнэрлүүгээ залгасан чинь утсаа авахгүй байхаар нь миний уур хүрсэн. Тухайн үед би архи нилээн уучихсан байсан болохоор ******* маргалдсан. Тэгтэл ******* намайг гэнэт цохиод авсан. ******* миний нүүр, хөл хэсэг рүү гараараа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч А.******* “******* эхнэртэйгээ ярих гээд уурлаад бухимдаж байгаад ширээн дээрх эд зүйлсийг газарт унагаасан. Энэ үед ******* нь ******* маргалдаж эхэлсэн бөгөөд нүүр хэсэг лүү нь гараараа хэд хэдэн удаа цохьсон” /хх-ийн 20/ гэсэн мэдүүлэг, гэрч Н.******* “******* их согтсон байсан тул ******* үгэнд орохгүй ширээн дээрх эд зүйлсийг газарт унагаагаад байсан. Ингээд энэ хоёр муудалцаж, улмаар хоорондоо зодолдсон. ******* нь ******* гараараа цохиод байсан” /хх-ийн 24-25/ гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн нүдний дотор хананы хугарал, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, баруун болон зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, зүүн чихний ар хэсэг, зүүн нүдний салстад цус хуралт, баруун гарын шууны хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 09/шэ290 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/, хохирогчийн нүүрэн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч, хохирогч нарын согтуурлыг шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад прокурорын яллах дүгнэлтэд “гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тусгана” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ гарсныг нотолно” гэж тус тус заасан.
*******өрдөн байцаалтын шатанд яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэрэг нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн үед гарсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ гэмт хэрэг гарсан цаг хугацааг дүгнэж ирүүлэхийг анхаарах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл (эс үйлдэхүй) хохирогчийн биед гэмтэл учирсан хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг ба хэрэгт цугларсан үйл баримт, хохирогч, хэргийн газар үйл явдлыг харсан хоёр гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч ******* нь ажлын газрын найзын хамтаар тухайн хэрэг үйл явдал болсон өдөр хамтдаа архидан согтуурсан, улмаар тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан, ******* нь хохирогч ******* нүүрэнд цохиж халдсан үйл баримт тогтоогдсон бөгөөд хохирогчийн биед халдсан шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэлтэй шууд хамааралтай байна.
Тухайн гэмт хэрэг гарахад “хохирогч, шүүгдэгч нарын хамтдаа архидан согтуурсан байдлаас гадна хохирогчийн “ширээ цохиж дээр нь байсан эд зүйлсийг унагаасан” зүй бус үйлдэл нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдэл нь *******онгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ямбабаярыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч ******* зүүн нүдний дотор хананы хугарал, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, баруун болон зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, зүүн чихний ар хэсэг, зүүн нүдний салстад цус хуралт, баруун гарын шууны хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч ******* нь 400.000 төгрөгийн хохирол төлбөр авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-ийн 79/. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох шийтгэлийг 90 хоногийн дотор төлж барагдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
******* нь “урьд ял шийтгэгдэж байгаагүй, ам бүл ., .хамт амьдардаг, байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч ******* нь бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлын хор уршгийн зардлыг төлж барагдуулсныг харгалзан үзэж 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
*******онгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* ******* 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг ******* мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд учирсан хохирлын гэм хорын зардалд 400.000 (дөрвөн зуун мянган) төгрөг төлснийг дурдсугай.
7. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
*******АРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ *******АЙГАЛ*******АА