Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/782

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдаан нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Л.Батаа,

шүүгдэгч Г, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ц овогт Б-ын Г, Б овогт Ө-ийн М нарт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ө-ийн М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************** дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ************ өдөр *****************төрсөн, ******* настай, эрэгтэй, *********************** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******************* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ************ овогт ***************** Г /РД: **********************/.

2. Монгол Улсын иргэн, ******************** өдөр *************** төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *****************, ам бүл 5, ах, эгч дүү нарын хамт ********************** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо *********************** оршин суух, урьд ял шийтгэлгүй, ************** М /РД: *******************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: \яллах дүгнэлтэд бичигдсэнээр\

Шүүгдэгч Б.Г, Г нар нь бүлэглэн, хууль бусаар бусдын орон байранд нэвтэрч, нууцаар

- 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, **************** байрлах хохирогч *************** гэрээс 700.000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн “Самсунг” загварын зурагт 1 нэг ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, “Самсунг эс-3” загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлийг, 201726021021

- 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн ************** тоотод байрлах хохирогч А.С-ийн гэрээс 495.000 төгрөгийн үнэ бүхий дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, гуйлан аяга 2 ширхэг, монетон гинж 1 ширхэг, монетон ээмэг, бөгж тус бүр 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг зэрэг эд зүйлийг, 201726021086

- 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 23-р хороо, *************** байрлах иргэн Б.З-ын гэрээс 861.000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг 2 ширхэг, монетон бөгж 5 ширхэг, алтан гинж 1 ширхэг зэрэг эд зүйлийг, 201726021012

- 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо ***************** тоотод байрлах иргэн В.Р-ийн гэрээс 2.250.000 төгрөгийн үнэ бүхий дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, АСУС /ASUS/ загварын нөүтбүүк 1 ширхэг зэрэг эд зүйлийг, 201726021085

- 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 23-р хороо, ****************тоотод байрлах иргэн Б.П-ын гэрээс 5.685.000 төгрөгийн үнэ бүхий “Пүжүфил” /Fujufil/ загварын зургийн аппарат 1 ширхэг, мөнгөн аяга 5 ширхэг, хаш чулуун хөөрөг 1 ширхэг, алтан ээмэг 1 ширхэг, алтан бөгж 2 ширхэг, цагаан алтан чимэглэлтэй монетон бөгж 2 ширхэг, монетон ээмэг 2 ширхэг, монетон бөгж 3 ширхэг, мөнгөн ээмэг 3 ширхэг зэрэг эд зүйлийг, 201726021095 тус тус хулгайлан авч бусдад нийт 9.911.000 төгрөгийн хохирол учруулсан. 

Шүүгдэгч Г нь ганцаараа 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороо “************ хотхон дотор 7 настай Э.Ч-ий 144.000 төгрөгийн үнэ бүхий дугуйг унаж үзчихээд өгье гэж залилж авсан, /180605200085/

- 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо, -------------байрны гадаа тоглоомын талбай дээр тоглож байсан 12 настай, эрэгтэй Б.Б-ийн 108.000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг “ах нь дугуйгаар чинь шарваж үзүүлье, би чамд ундаа авч өгнө” гэж, мөн “гар утсаар чинь ээж рүү гээ яриад өгье” гэж 138.000 төгрөгийн үнэ бүхий айфонь 5 эс маркийн гар утсыг тус тус хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилж авсан, /1805033190924/

- 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ******** байрны орчим өсвөр насны хохирогч Б.Э-г 230.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жэй-2” загварын rap утсыг тоглоом татаж өнгө гэж хуурч залилж авсан, /1805042910936/

- 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороо, ******** Э.Э-ын гэрт хууль бусаар нэвтрэн 470.000 төгрөгийн үнэ бүхий “Acer” маркийн нөүтбүүк, 1.895.000 төгрөгийн үнэ бүхий Канон маркийн зургийн аппаратыг хулгайлан авч 2.450.940 төгрөгийн хохирол учруулсан /1806062040007/

Шүүгдэгч Б.Г нь ганцаараа 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн *********** тоотод Ц.Б-ийн гэрт нэвтрэн орж 320.000 төгрөгийн 40 инчийн “ТЛС” загварын зурагтыг хулгайлан авсан /1811004690013/ гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

1. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай

тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 9-10/,

2. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /1 хх 13/,

3. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-921/1857 дугаартай хохирлын үнэлгээ дүгнэлт /5 хх 156-158/,

4. Хохирогч Т.О-ийн:

“...2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр манай гэр болох Баянгол дүүргийн ************* тоотоос 13 цагийн үед монгол гэрээ гаднаас нь цоожлоод орой 18 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд монгол гэрийн цоожийг эвдээд хулгай орсон байсан. Тэгээд өөрийн эд зүйлийг бүртгээд үзэхэд 42 инчийн лед зурагт, самсунг маркийн эс 3 гар утас, жижиг гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл алдагдсан байсан. Өмнө нь манай гэрт хулгай орж байгаагүй ...Хар өнгийн 42 инчийн самсунг маркийн зурагт, харин алдагдсан гар утас нь хойд таг нь байхгүй хуучин гар утас байсан. Мөнгөн аяга бол жижиг гарын мөнгөөр бүрсэн аяга байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 28-29/,

5. Гэрч Д.Б-ын:

“...Би 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө өөрийн эхнэр болох О-ийн хамт гэрээсээ 8 цагийн үед ажилдаа явах гээд гарцгаасан. Тухайн үед манай гэрт манай эгч Т үлдсэн юм. Тэгээд Т эгч 17 цагийн үед над руу манай гэрт хулгай орсон байна, хурдан ирээрэй гэж хэлэхээр нь би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэгээд гэртээ ирэхэд цагдаа нар үзлэг хийгээд явсан. Манай гэрээс 43 инчийн самсунг маркийн лед зурагт, дунд гарын мөнгөн аяга, ард талдаа таггүй хүүхдийн гар утас зэрэг эд зүйлсийг аваад явсан байна...” гэсэн мэдүүлэг /1 хх 30-31/,

6. Гэрч Б.Б-ын:

“...Баянгол дүүргийн 19-р хороо, ********** салбар дээр алт мөнгөний дархан хийдэг юм. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна, нэг 170 см орчим өндөртэй, 20-25 орчим насны шөвгөр царайтай халимаг хар өнгийн үстэй, хамт явсан эрэгтэй нь 155 орчим өндөртэй, уртдуу үстэй, 20-25 орчим насны хоёр хүүхэд над дээр орж ирээд хоёр жижиг тахилын мөнгөн аяга өгсөн юм. Надад өгөх үедээ сургуулийн төлбөр төлөх гээд мөнгө байдаггүй гэж хэлээд нэгийг нь 30.000 төгрөгөөр бодож 60.000 төгрөгөөр авсан юм. ...2017 оны 05 дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна, цагаан өнгийн дунд гарын хаш чулуу, хар өнгийн нөүтбүүк хоёрыг надад нэг 170 см орчим өндөртэй, 20-25 орчим насны шөвгөр царайтай халимаг хар өнгийн үстэй хүн нь оруулж ирж надад зарсан...” гэсэн мэдүүлэг /1хх 38/,

7. Шүүгдэгч Б.Г-ийн:

“...манай найз ********* бид хоёр хамтдаа Баянгол дүүргийн зүүн нарангийн ******** тоотод байрлах хашаан дотор цоожтой монгол гэрийн цоожийг хашаан дотор байсан нэг урт төмрөөр цоожийг нь хугалаад дотогш гэрт ороход гэрийн хийморь талдаа инчийг нь мэдэхгүй байна, хар өнгийн зурагт байхаар нь зурагтыг нь аваад хажуу талд нь байсан самсунг эс 3 маркийн гар утас болон жижиг мөнгөн аягыг нь М-ийн гэр лүү алхсан юм...” гэсэн мэдүүлэг /1 хх 62/,

8. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 хх 69-70/,

9. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 89-90/,

10. Хохирогч А.С-ийн:

“...2017 оны 05 дугаар сарын 12-ны орой 16 цаг 40 минутад гэртээ ирэхэд манай нохойны шүлс нь гоожчихсон байхаар нь юу болсон юм бол гэж бодоод өөрийн байшингийн гэрийн хаалгыг гаднаас нь онгойлгоод ороход байшингийн цонх нь онгорхой байхаар нь юу билээ гээд өөрийн сейф рүү харахад шалан дээр дээш харуулан онгойлгочихсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай гэрийг эзэнгүй байгаа талаар мэдэх хүн байхгүй байх. Гадагшаа явах үедээ хөрш айлууддаа захиж үлдээгээгүй, харин намайг хүргэж өгөөд авдаг гэдгийг хойд айл мэддэг юм. Өмнө нь манай гэрт хулгай орж байгаагүй. Манай гэрийн сейф дотор байсан дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг гуулин аяга, монетон ээмэг гинж, мөнгөн гинж , бурхны 2 төрлийн хар үрэл, улаан үрэл, улаан шороо зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Алдагдсан гэх 2 ширхэг мөнгөн аягыг хуримаар бэлэглэж байсан одоо нэгийг нь 100.000 төгрөгөөр үнэлж байгаа, 2 ширхэг нийт 200.000 төгрөгөөр, 2 ширхэг гуулин аягыг цагаан сараар хүн бэлэглэж байсан нэгийг нь 40.000 төгрөгөөр үнэлж нийт 80.000 төгрөг, монетон гинжийг мөнгөн завьяагаас 80.000 төгрөгөөр авсан, монетон ээмгийг 2009 онд манай ээж бэлэглэж байсан, одоо 120.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /1 хх 94-95/,

11. Хохирогч А.С эд зүйлийн үнэлгээ /1 хх 96/,

12. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хохирлын үнэлгээ /5 хх 142-144/,

13. Хохирогч А.С-д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 43/,

14. Гарын мөрний адилтгалын шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/373 тоот дүгнэлт:

“...шинжилгээнд ирүүлсэн “10” гэж дугаарласан сейфэн дээрээс бэхжүүлж авсан гэх наалтууз дахь гарын мөр нь санд ММ000720001911 гэсэн дугаараар Болдбаатар овогтой Г гэсэн нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын эрхий хурууны дардастай тохирно...” гэсэн дүгнэлт /1 хх 98-100/,

15. Шүүгдэгч Б.Г-ийн:

“...М бид хоёр хамтдаа ярилцаж байгаад Баянгол дүүргийн 23 дугаар ******* тоотод байсан шиг санагдаж байна, бид нар лам гэдгийг нь мэддэг зүс таних ахын гэрийн хаалгыг 13 цагийн үед М гадаа хүн хараад сууж байсан. ...уг айлын байшингийн цонхоор ороод  ...төмөр сейфийг онгойлгох гээд хутгаар хөшиж байгаад төмрөөр хөшиж онгойлгоход дотор нь 2 ширхэг зэс аяга, 2 ширхэг мөнгөн аяга, хажууд нь мөнгөн эдлэлүүд, жижиг өрөөсөн монетин ээмэг, нэг жижиг дөрвөлжин хайрцаг зэрэг эд зүйлийг аваад буцаад цонхоор нь гарсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 64/, 

16. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 115-117/,

17. Хохирогч Б.З-ын эд зүйлийн үнэлгээ /1 хх 142-143/,

18. Хохирогч Б.З-ын:

“...2017 оны 04 дүгээр сарын 12-ны орой гэртээ ирэхэд манай байшингийн салхивч нь онгорхой байхаар нь хаалга онгойлгоод ороход хамаг эд зүйлд шалан дээгүүр тараагаад шидсэн байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрийг эзэнгүй байгаа талаар хүн мэдэхгүй гэхдээ манай хадам ээж тухайн үед байхгүй, хөдөө явсан байсан, явахдаа хойд айлын эмээд хэлсэн гэж надад хэлсэн байсан. Харин манай нөхөр бид 2 гадагшаа явах үедээ хөрш айлууддаа захиж үлдээгээгүй, орой ажлаасаа ирэхэд л хулгай орсон байсан. Алдагдсан эд зүйлс бүгд минийх байгаа юм. Содон шинж тэмдэг гэвэл нэг монетон цагирган ээмэг, гинжин монетон ээмгийг 2015 онд солонгос улсаас авхуулсан, сүүлийн бөөрөнхий унжуургатай монетон ээмгийг 2012 онд ажлынхаа эгчээс авч байсан, сүүлд ломбардад тавихад 2.8 гр болж байсан шиг санагдаж байна. Харин алдагдсан 4 ширхэг бөгжний 3 ширхэг бөгжийг манай ээж Солонгос улсаас явуулж байсан, нэг нь шигтгээтэй долоовор хуруунд зүүдэг, 1.8 гр-тай байсан, ойролцоогоор 120.000 төгрөг болох байх, нэг нь эрвээхэйтэй бас 1.8 гр-тай байсан шиг санагдаж байна 120.000 орчим төгрөг болох байх. Харин чигчий хурууны бөгж нь талсттай 1 гр болж байсан, ойролцоогоор 70.000 орчим төгрөг болох байх. Харин үлдсэн нэгийг нь ээмэг гинжний үлдэгдлээр бүрүүлж хас тэмдэгтэй бөгж хийлгэсэн юм. Одоо ойролцоогоор 200.000 төгрөг болох байх, 3.1 гр-тай байсан шиг санагдаж байна. Харин алтан бөгжийг 2017 онд алтан гинжнийхээ кулоноор хийлгэж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 136-137, 5 хх 137-140/,

19. Гэрч Б.Л-ын:

“...2017 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө 07 цагийн үед эхнэр болох З-ын хамт гэрээсээ гараад хаалгаа түгжээд ажилдаа явсан юм. Тэгээд эхнэр бид 2 тухайн өдрийн орой 21 цагийн үед гэртээ ирэхэд хаалга цоожтой байсан боловч том өрөөний цонх онгорхой байсан. Тэгэхээр нь хаалга онгойлгоод гэртээ ороход гэрийн эд зүйл эмх цэгцгүй хулгай орсон байдалтай байсан. Ерөнхийдөө гэрт ороход шкафт байсан хувцас эмх цэгцгүй шалан дээгүүр хөглөрсөн байдалтай байсан хувцасны шкафын жижиг тасалгаан дотор байсан монетон эдлэлүүд байхгүй байсан... Манайх эзэнгүй байгаа гэдгээ баруун талын хашааныхаа дэлгүүр ажиллуулдаг эгчид захиж үлдээдэг юм...” гэсэн мэдүүлэг /1 хх 140-141/,

20. Шүүгдэгч Б.Гийн:

“...М хашааны гадна үлдээд би хашаа руу ороод хаалгыг нь татаж үзэхэд цоожтой байхаар нь урагш харсан цонхны баруун талын вакум цонхыг нь түлхэж онгойлгоод орсон юм. Тэгээд гэрт нь ороод хувцасны шкафыг нь ухаж үзэхэд дунд талын жижиг шүүгээнээс нь даавуун уутанд боочихсон бөөн монетон эдлэлүүд байхаар нь аваад буцаад цонхоор гарсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 62/,

21. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хохирлын үнэлгээ /5 хх 137-140/,

22. 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 158-163/,

23. Хохирогч В.Р-ийн:

“...2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр гэртээ орж ирэхэд манай хашааны хаалга хагас онгорхой, том байшингийн цонх онгорхой гэрт хулгай орсон байна гэж над руу ярихаар нь би гэртээ яваад очтол цагдаа нар ирээд үзлэг хийж байсан юм. Манай гэрээс алдагдсан эд зүйл бол дунд гарын халтар манан хөөрөг, алтан нуухтай, мөнгөн халбагатай, аль талд нь гэдгийг мэдэхгүй байна, цаанаасаа нэг хонхортой хээтэй юм шиг л байгаа юм. Уг хөөргийг 10 жилийн өмнө худалдаж авсан юм. Одоо би 550.000 төгрөгөөр үнэлж байна. Тэгээд бас асус нэртэй зөөврийн нөүтбүүк алдагдсан байгаа. Уг нөүтбүүк хар өнгийн, урд талын шрүпны таглаанууд нь уначихсан байгаа. 2014 онд 1.200.000 төгрөгөөр авч байсан одоо 800.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /1 хх 167-168/,

24. Хохирогч В.Р-ийн эд зүйлийн үнэлгээ /1 хх 169/,

25. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ- 921/1848 дугаартай хохирлын үнэлгээ /5 хх 152-154/,

26. Шүүгдэгч Б.Г-ийн:

“...Б ахын хашаа руу харахад машин нь байхгүй байхаар нь би эхлээд хашаан дотор байшингийн хаалгыг тогшиход хэн ч гарч ирэхгүй, хүн байхгүй байхаар нь би хашааны хаалгаар гараад М-д андаа энэ гэрт хэн ч алга энэ удаад чи орчих би дандаа ордог ш дээ гэж хэлэхэд ...М Б ахын вакум цонхыг түлхээд орсон юм. ...М удалгүй 1 ширхэг хөөрөг, нэг ширхэг нөүтбүүкний хамт авч гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 63/,

27. Хохирогч Б.П-ын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 хх 190/,

28. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 196-203/,

29. Хохирогч Б.П-ын эд зүйлийн үнэлгээ /1 хх 210-211/,

 “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-921/1850 дугаартай хохирлын үнэлгээ /5 хх 146-150/,

30. Хохирогч Б.П-ын:

“...Намайг ажил дээрээ байхад манай аав болох Б над руу яриад гэрт хулгай орсон байна, хурдан хүрээд ирээрэй гэж хэлэхээр нь би шууд ажлаасаа гараад гэртээ очиход том өрөөний цонх онгорхой, хулгай орчихсон байдалтай байсан тэгээд удалгүй цагдаа нар ирээд үзлэг хийгээд явцгаасан. Манай гэрээс пижифильм нэртэй мөнгөлөг саарал өнгийн аппарат 1 ширхэг, мөнгөн аяга 4 ширхэг, хөөрөг 1 ширхэг, алтан ээмэг 1 ширхэг, алтан бөгж эмэгтэй, эрэгтэй 1, 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, цагаан сувдтай ээмэг бөгж хосоороо алдагдсан мөн шигтгээтэй монетон бөгж, арай жижиг монетон бөгж, мөнгөн ээмэгнүүд 3 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан юм. Манай гэрээс алдагдсан пижифильм нэртэй саарал өнгийн аппаратыг 2010 онд 475.000 төгрөгөөр авч байсан одоо 250.000 төгрөгөөр, 7 инчийн мөнгөн аяга нэг ширхэг 210.000 төгрөгөөр, 6 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 180.000 төгрөгөөр, 5 инчийн хэмжээтэй аяга 2 ширхэг нийлээд 240.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Шүрэн толгойтой алтан нуухтай хаш чулуун хөөрөг гадуур бол 4.000.000 төгрөг байна лээ. Харин манай хөөрөг бол толгой хиймэл, нуух зэрэг нь сүртэй зүйл байгаагүй 1.800.000 төгрөгөөр, эмэгтэй хүний алтан ээмэг 1.8 грамм, нэг ширхгийг 234.000 төгрөгөөр, 4 граммтай эрэгтэй алтан бөгжийг 520.000 төгрөгөөр, 1.7 грамм эмэгтэй алтан бөгжийг 221.000 төгрөгөөр үнэлж байна, цагаан алттай 4 грамм монетон бөгж 328.000 төгрөгөөр, цагаан сувдтай монетон ээмэг бөгж байсан, монетон ээмэг нь 4 граммтай 328.000 төгрөгөөр, бөгж 4 граммтай 328.000 төгрөгөөр, цагаан шигтгээтэй монетон бөгж 3.2 граммтай 262.400 төгрөгөөр, энгийн цагирган монетон бөгж 1.3 грамм 106.000 төгрөгөөр, мөнгөн ээмэг 3 ширхэг бүгд нийлээд 60.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Нийт манай гэрээс алдагдсан эд зүйлсийн үнэлгээ 5.534.000 төгрөг болж байгаа...” гэсэн мэдүүлэг /1 хх 208-209, 5 хх 130/,

31. Гэрч Ж.О-ийн:

“...би ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал манай нөхөр болох Б над руу залгаад манай гэрт хулгай орчихсон байна, хүрээд ир гэж хэлсэн. Би ажил дээрээсээ гараад гэртээ очиход манай нөхөр ганцаараа ирчихсэн байсан. Тэгээд төд удалгүй манай том охин П, түүний нөхрийн хамт ирсэн, гэртээ ирэхэд цагдаа нар ирээд үзлэг хийгээд явсан байсан... Манай гэрээс пижифильм нэртэй мөнгөлөг саарал өнгийн аппарат 1 ширхэг, мөнгөн аяга 4 ширхэг, хөөрөг 1 ширхэг, алтан ээмэг 1 ширхэг алтан бөгж эмэгтэй эрэгтэй 1, 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, цагаан сувдтай ээмэг бөгж хосоороо алдагдсан мөн шигтгээтэй монетон бөгж арай жижиг монетон бөгж мөнгөн ээмэгнүүд 3 ширхэг зэрэг эд зүйлс алдагдан юм...” гэсэн мэдүүлэг /1 хх 212-213/,

32. Гэрч Ц.Б-ийн:

“...18 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт хэн ч байхгүй, том өрөөний цонх онгорхой байхаар нь ямар нэг зүйл бодоогүй хаалгаа түлхүүрээр онгойлгоод ороход доторх эд зүйл эмх цэгцгүй хөглөрсөн байдалтай байхаар нь хулгай орсныг мэдээд өөрийн эхнэр О лүү охин П над руу залгаад манай гэрт хулгай орчихсон байна, хурдан ирээрэй гэж хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд манай гэр бүл ирээд араас нь удалгүй цагдаа үзлэг хийгээд явсан юм ...Манай гэрээс нэртэй мөнгөлөг саарал өнгийн аппарат 1 ширхэг, мөнгөн аяга 4 ширхэг, хөөрөг 1 ширхэг, алтан ээмэг 1 ширхэг, алтан бөгж эмэгтэй эрэгтэй 1, 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг цагаан сувдтай ээмэг бөгж хосоороо алдагдсан мөн шигтгээтэй монетон бөгж арай жижиг монетон бөгж мөнгөн ээмэгнүүд 3 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 214-215/,

33. Гэрч Б.Б-ын:

“...Намайг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны 17 цагийн үед дуудахаар нь ирэхэд хулгайн эд зүйл худалдан авсан байна гэж хэлсэн. 2017 оны 04 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна. Нэг 170 орчим өндөртэй, 20-25 орчим насны шөвгөр царайтай халимаг хар өнгийн үстэй, хамт явсан эрэгтэй нь 155 орчим өндөртэй, уртдуу үстэй, 20-25 орчим насны хоёр хүүхэд над дээр ирээд хоёр жижиг тахилын мөнгөн аяга өгсөн юм. Надад өгөх үедээ сургуулийн төлбөр төлөх гээд мөнгө байдаггүй гэж хэлээд нэгийг нь 30.000 төгрөгөөр бодож 60.000 төгрөгөөр авсан юм. Уг хоёр мөнгөн аягийг хайлуулаад бөөгийн толь хийгээд яарчихсан юм. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн мэдэхгүй байна, цагаан өнгийн дунд гарын хаш чулуу, хар өнгийн нөүтбүүк хоёрыг надад нэг 170 орчим өндөртэй, 20-25 орчим насны шөвгөр царайтай хар өнгийн халимаг үстэй хүн нь оруулж ирж надад зарсан юм. Тухайн үед би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй, надаас авчих гээд гуйгаад байхаар нь авчихсан юм. Харин хамгийн сүүлд буюу одоогоос 4 хоногийн өмнө миний утас руу үл таних хүн залгаад, танд өмнө нь аяга хөөрөг өгсөн хүн байна, надад дахиад мөнгөн аяга байна гэж хэлэхээр нь би чи хэн юм бэ гэж асуухад сүүлд тань дээр очиж нөүтбүүк өгсөн хүн байна гэж хэлэхээр нь би урдаас нь ах нь авахгүй гэж хэлээд утсаа тасалсан юм. Яагаад гэвэл нөүтбүүк зарчхаад, дахиад аяга өгнө гэхээр нь би хулгай эд зүйл байж болзошгүй гэж бодсон юм...” гэсэн мэдүүлэг /1 хх 36-37/,

34. Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ны цагдаагийн газар гаргасан өргөдөл /3 хх 112/,

35. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ны:

“...Би 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд өөрийн Баянгол дүүрэг ************** тоот гэртээ байж байтал манай хүү Б байрны гаднаас “ээжээ хурдан гараад ир” гэж дуудсан. Би гараад хүү дээрээ очиход “ээжээ зүс үл таних эрэгтэй хүн эргэлт зааж өгье” гэж хэлээд миний унадаг дугуйг унаж байгаад дараа нь “ээжтэйгээ яриад мөнгө аваад ирье” гэж хэлээд iphone 5 маркийн гар утсыг маань аваад явчихлаа” гэж хэлсэн. Гар утас маань хар гэртэй, цагаан өнгөтэй, iphone-5 маркийн гар утас байсан. 2016 онд Теди төв дээрээс 800.000 төгрөгөөр авч байсан. Хайрцаг сав нь гэрт байгаа.  ...Гар утас маань хэвийн ажиллагаатай байсан. Би гар утсаа 350.000 төгрөгөөр үнэлж байна. Унадаг дугуй нь цагаан өнгөтэй. Билэг их дэлгүүрийн гаднаас 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 250.000 төгрөгөөр авсан. Унадаг дугуйг 250.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /3 хх 118-119/,

36. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 130-131/,

37. Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн:

“...Би 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд өөрийн байр болох Баянгол **************************дугаар байрны урд талд байрлах тоглоомын талбай дээр өөрийн найз болох Билгүүний хамтаар тоглож байхад 19-20 орчим насны үл таних эрэгтэй хүн ирээд бид нарт миний унаж явсан дугуйгаар яаж шарвадаг талаар явж өгнө гээд миний унадаг дугуйг унаж байгаад “би та нарт ундаа авч өгөх үү, ахдаа гар утсаа өгч бай би ээжтэйгээ яриад мөнгө авна” гэж хэлээд миний гар утсыг аваад дугуй унаад яваад өгсөн би хүлээж байгаад ирэхгүй байсан болохоор ээжийгээ дуудаад цагдаагийн газарт ирсэн...” гэсэн мэдүүлэг /3 хх 124/,

38. Шүүгдэгч Ө.М-ийн:

“...сагсан бөмбөгийн талбай дээр 14-15 орчим насны 2 эрэгтэй хүүхэд тоглож байсан. Тэгээд цагаан фудволк шорттой хүүхдийн GTPR гэсэн бичигтэй цагаан өнгөтэй унадаг дугуйг би “нэг уначихъя” гэж хэлээд унаад сагсан бөмбөгийн талбайн хойд талын сандал дээр байсан iphone 5 маркийн гар утсыг нь аваад Тэнгис кино театр луу явсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 135/,

39. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /3 хх 152/,

40. Насанд хүрээгүй хохирогч Б.Э-ийн:

“...Би 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32/а байрны тоглоомын талбай дээр найз Ч, Н, Н нарын хамт хөөцөлдөж тоглож байтал үл таних эрэгтэй хүрч ирээд “хэдүүлээ хамтдаа тоглоё” гэж хэлээд бид хэдэд шивнэлдэж тоглох арга зааж өгчхөөд гулсуур дээр сууж байсан. Бид хэдийг тоглож байх хооронд нөгөө ах ирэнгүүтээ “за энэ тоглоом уйтгартай юм байна. Хэдүүлээ нуугдаж тоглоцгооё гэхдээ ахын дүү утсаа өгч байгаач ах нь тоглоом татчихаад өгье” гэж хэлэхээр нь би өгчихсөн юм. Тэгээд тоглохоор явахдаа “ахаа утсаа авъя” гэхэд “чи унагаачих байх аа ах нь бариад байж байя” гэж хэлсэн. Тэгээд би түүнд итгээд тоглохоор найзуудтайгаа хамт 3 дугаар орц руу ороод хэсэг байж байгаад утсаа санаад буцаж нөгөө ахын сууж байсан гулсуур дээр очиход байхгүй байх бөгөөд найзуудаасаа асуухад О гэх манай найз 5 давхар руу гарсан гэж хэлсэн. Тэгээд би найзуудтайгаа 5 давхарт гартал байхгүй байсан. Би дахиж таараагүй харин сүүлд Н-ээс асуухад 1 давхарт таарсан гэх бөгөөд миний утсыг авъя гэсэн чинь өгөөгүй гэсэн...” гэсэн мэдүүлэг /3 хх 159-160/,

41. Гэрч Ц.М-ийн:

“...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 8 цагийн орчимд манай 2 охин болох Э, Н хоёрыг хаана тоглож байгааг нь хартал 32/а байрны гадна талд хүүхдийн тоглоомын хажууд сонин байдалтай зогсоод байхаар нь яасан талаар асуутал үл таних 18 орчим насны эрэгтэй ах хамт тоглож байгаад гар утаснаас чинь тоглоом татах гэсэн юм гар утсаа өгч бай гэж хэлээд гар утсыг нь аваад явсан гэсэн тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /3 хх 161/,

42. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 169-170/,

43. Шүүгдэгч Ө.М-ийн:

“...13 орчим насны охин гар цүнхээ сандал дээр тавиад сагс тоглож байхаар нь гар цүнхийг нь онгойлгоод үзэхэд Самсунг дөүс маркийн хар өнгийн гар утас байхаар нь тэр гар утсыг аваад Теди төвийн гадаа зогсдог гар утас авдаг зүс таних ченж залууд 50.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /3 хх 137/,

44. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх 185-190/,

45. Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /3 хх 196-197/,

46. Хохирогч Э.Э-ын:

“.... 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчим манай эхнэр над руу залгаад гэрт хулгай орсон юм шиг байна. Эд зүйлс онгичсон байна гэхээр нь 17 цаг 30 минутын орчим гэртээ ирсэн. Манай том охин 9 настай, бага охин 6 настай. Тэгээд 2 охиноосоо юу болсон талаар асуухад “Том жаалууд” гэх цэцэрлэгийн гадна 20 орчим настай ахтай хамт хөзөр тоглосон. Тэгээд цүнхээ орхисон байсан гэж хэлсэн. Тэр хүн манайд цүнхнээс нь түлхүүр авч орсон байна. Манай гэрийн хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Canon EOS-70 маркийн хар өнгийн аппарат, Acer брэндийн /мөнгөлөг саарал өнгийн гэх/ нөүтбүүк, гар хийцийн цүнх гэх мэт зүйлс алдагдсан байна...” гэсэн мэдүүлэг /3 хх 203/,

47. “Дамно” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн БЗ-1-19-282 дугаартай дүгнэлт /5 хх 3-4/,

48. Насанд хүрээгүй гэрч Э.Э-ийн:

“...Өнөө өглөө би дүү 5 настай Э-ийн хамт үлдсэн. Тэгээд бид 2 гэрт байж байгаад 13 цаг 25 минутын үед ээж Б рүү утсаар ярьж гадаа гараад 405 дугаар байрны ард талбайд тоглож байгаад дүү бид 2 манай ангийн Н гэх найзтайгаа таараад бас манай найзууд болох Х, Ц нартай нийлээд бид тавуулаа болсон. Бид хэдийн хажууд 1 танихгүй ах “хөзөр тоглох уу” гэж асуухаар нь зөвшөөрч дэлгүүр лүү орж хөзөр аваад хамтдаа цэцэрлэг рүү явж байх хооронд бид нарын гэр болон нэрийг асууж байсан. Тэгээд би лав байрны дугаарыг хэлсэн. Манай дүү Э орц гэрийн номер зэргийг хэлж өгсөн юм. Тэгээд бид нар хөзөр тоглож байгаад хөзрөө тоглохоо болиод тэр ах бүгдээрээ “нуугдаж тоглоё” гэж хэлэхээр нь бид нар зөвшөөрсөн. Тэгээд намайг босоод нуугдаж тоглох гэж байхад “миний дүү цүнхээ хашаан дээр өлгөөд тоглож болно” гэхээр нь би цүнхээ хашаан дээр өлгөөд тоглож эхэлсэн. Тэгээд бид нар нэлээн удаан тоглож байхад ээж залгаад гэртээ ор гэхээр нь гэрт дүүгийн хамт ирэхэд ээж гэрт ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /3 хх 204/,

49. Шүүгдэгч Ө.М-ийн:

“...тэр 4 хүүхдийг тоглож байхад цүнх дотроос нь гэрийнх нь түлхүүрийг нууцаар авсан юм. Тэгээд би гэр лүү нь орсон бөгөөд ...саарал өнгийн нөүтбүүк 1 ширхэг, Никон брэндийн гэрэл зургийн аппарат 1 ширхэг, ...2 ширхэг эрэгтэй хүний бугуйн цаг, 1 ширхэг эмэгтэй бугуйн цаг, 6 ширхэг мөнгөн бөгж, 5-6 ширхэг мөнгөн ээмэг, 1 ширхэг монетин гинж зэргийг хулгайлсан...” гэсэн мэдүүлэг /3 хх 217/,

50. Гэрч Л.Ш-ийн:

“...2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “**********” гэсэн фейсбүүк бүртгэлтэй хэрэглэгчээс Канон 7Д марк 2 загварын гэрэл зургийн аппарат 1.700.000 төгрөгөөр зарна гэсэн зарлалын дагуу 8909-тэй дугаараар холбогдоод 21-р хороолол 62 дугаар сургуулийн урд 30-35 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн бага насны 1 юм уу, 2 хүүхэдтэй байсан байх харанхуй болчихсон дээр нь олон хүүхдүүд тэр хавиар тоглоод гүйгээд байсан болохоор сайн мэдэхгүй байна. Зургийн аппаратыг үзэхэд тэр ах дурангийн 18-55 хэмжээтэй гэж байсан чинь 18-135 хэмжээтэй байсан ба мөн тэр ах “би энэ аппаратыг сайн мэдэхгүй байна, хүмүүс болохоор 2.000.000 төгрөг гаргаад зардаг юм байна лээ үнийг нь би судалсан тэгээд 1.700.000 төгрөгөөр зарах гэж байгаа юм аа” гэж хэлж байсан тэгээд би үзээд 1.650.000 төгрөг дансаар шилжүүлэн Канон 7д марк2 гэрэл зургийн аппаратыг худалдан авсан...” гэсэн мэдүүлэг /3 хх 207/,

51. Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 хх 237/,

52. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 239-241/,

53. Хохирогч Ц.Б-ийн:

“...2018 оны 02 дугаар сарын 06-ны өглөө эхнэр Д-тэй хамт дэлгүүр явсан. Манай гэрт эхнэрийн дүү Г ганцаараа үлдсэн. Тэгээд 17 цагийн үед манай танил С манай гэрээс тог татдаг болохоор тоггүй болчихлоо, юу болов оо гээд гэрт чинь ирсэн чинь гэрийн чинь хаалга онгорхой, зурагт чинь байхгүй байна. Г-ыг гэрт байхгүй байна гэж хэлсэн. ...Тэгээд 18 цаг өнгөрч байхад ирэхэд манай гэрийн зурагт алдагдсан, мөн хаалганы цоожийг эвдэлсэн байсан гэрээс өөр алдагдсан зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /3 хх 243/,

54. Хохирогч Ц.Б-ийн эд зүйлийн үнэлгээ /4 хх 3/,

55. Гэрч Ч.Г-ын:

“...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад 13.30 цагийн орчим гэрийн үүдний амбаарын хаалгыг хятад цагаан цоожоор цоожлоод хашааны хаалгаа хаагаад “************” хороололд байх эгч У-ийн гэрт очоод байж байхад 18 цаг өнгөрөөд над руу ах Б залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь хүрч ирж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /3 хх 247-248/,

56. Гэрч У-ийн:

“...Би 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад найз Г-ийн түрээсэлж байгаа Зурагтын шинэ эцэст байх нийтийн байранд очсон юм. Гэрт найз охин Х-тай нь юм яриад сууж байтал 17 цагийн үед Г гаднаас ирсэн. Г орж ирэхдээ элдэв юм бариагүй орж ирсэн. Намайг гараад ир гэхээр нь би гараад очтол чамд паспорт чинь байна уу гэхээр нь яах гэж байгаа юм гэтэл зурагт ломбардад тавья гэж хэлсэн. Бид 2 тэндээс такси бариад бөмбөгөрийн уулзвар дээр таксинаас буугаад зам гараад явж байгаад цагдаад баригдсан. Надад Г гэрээсээ авчирсан зурагт гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /4 хх 1/,

57. Насанд хүрээгүй хохирогч Э.Ч-ий:

“...2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би Баянзүрх дүүргийн 26-р хороо “***************” хотхоны гадна тоглож байтал 16-18 орчим насны эрэгтэй хүүхэд ирээд дугуйгаа өгч бай унаж үзчихээд өгье гэхээр нь төрсөн эгч Х надад түр үлдээсэн байсан цагаан өнгөтэй цэнхэр бичигтэй дугуйгаа өгөхөд тухайн хүн унаж байгаад “миний дугуйг урд талынх нь нэг юм эвдэрчихсэн байна янзлуулчхаад аваад ирье” гээд цааш аваад яваад өгсөн. Уг дугуй нь миний эгч Х-ны дугуй ба 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр манай аав Н захаас 190.000 төгрөгөөр худалдан авч өгсөн...” гэсэн мэдүүлэг /4 хх 65/,

58. “Дамно” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн БГ1-19-120 дугаартай дүгнэлт /3 хх 121-122/,

59.Зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 69-70/,

60. Шүүгдэгч Б.Г-ийн мэдүүлэг /1хх 54-56, 60-65, 105-107, 150-152, 179-181, 223, 227, 2 хх 118, 3 хх 9-10/,

61. Шүүгдэгч Б.Г-ийн Сэтгэцийн дүгнэлт /1 хх 47-48/,

62. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 71-77, 2 хх 1-2/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцэхгүй байх, нотлох баримтаас хасуулах нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулж, тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Г, Г нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Г, Г нар нь бүлэглэж үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Ө.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, Л.Батаа нар “Шүүгдэгч Б.Г нь гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн “Шүүгдэгч Г гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г, Г нарт холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Г, Г нар нь:

1. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 23-р хороо, Зүүн нарангийн 9-р гудамжны 215/а тоотод байрлах хохирогч Т.Оийн гэрээс 700.000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн “Самсунг” загварын зурагт 1, 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, “Самсунг эс-3” загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлийг авсан болох нь:

- 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ,

- “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-921/1857 дугаартай хохирлын үнэлгээ дүгнэлт,

- Хохирогч Т.Оийн “...2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр манай гэр болох Баянгол дүүргийн 23 дугаар хороо, 9 гудамж, 215а тоотоос 13 цагийн үед монгол гэрээ гаднаас нь цоожлоод орой 18 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд монгол гэрийн цоожийг эвдээд хулгай орсон байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Д.Бадрахын “...Би 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өглөө өөрийн эхнэр болох Одгэрэлийн хамт гэрээсээ 8 цагийн үед ажилдаа явах гээд гарцгаасан. Тухайн үед манай гэрт манай эгч Т үлдсэн юм. Тэгээд Т эгч 17 цагийн үед над руу манай гэрт хулгай орсон байна, хурдан ирээрэй гэж хэлэхээр нь би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Баярбатын “...Баянгол дүүргийн 19-р хороо шуудан 24 салбар дээр алт мөнгөний дархан хийдэг юм. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна, нэг 170 см орчим өндөртэй, 20-25 орчим насны шөвгөр царайтай халимаг хар өнгийн үстэй, хамт явсан эрэгтэй нь 155 орчим өндөртэй, уртдуу үстэй, 20-25 орчим насны хоёр хүүхэд над дээр орж ирээд хоёр жижиг тахилын мөнгөн аяга өгсөн юм. Надад өгөх үедээ сургуулийн төлбөр төлөх гээд мөнгө байдаггүй гэж хэлээд нэгийг нь 30.000 төгрөгөөр бодож 60.000 төгрөгөөр авсан юм. ...2017 оны 5 дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна, цагаан өнгийн дунд гарын хаш чулуу, хар өнгийн нөүтбүүк хоёрыг надад нэг 170 см орчим өндөртэй, 20-25 орчим насны шөвгөр царайтай халимаг хар өнгийн үстэй хүн нь оруулж ирж надад зарсан...” гэсэн мэдүүлэг,

2. 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 23-р хороо, Зүүн нарангийн 16-р гудамжны 432 тоотод байрлах хохирогч А.С гэрээс 495.000 төгрөгийн үнэ бүхий дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, гуйлан аяга 2 ширхэг, монетон гинж 1 ширхэг, монетон ээмэг, бөгж тус бүр 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг зэрэг эд зүйлийг авсан болох нь:

- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл,

- 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Хохирогч А.С “...Манай гэрийн сейф дотор байсан дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг гуулин аяга, монетон ээмэг гинж, мөнгөн гинж , бурхны 2 төрлийн хар үрэл, улаан үрэл, улаан шороо зэрэг эд зүйлс алдагдсан байсан....” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч А.С эд зүйлийн үнэлгээ,

- “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хохирлын үнэлгээ,

- Хохирогч А.С-д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

- Гарын мөрний адилтгалын шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 01/373 тоот дүгнэлт,

3. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 23-р хороо Зүүн нарангийн 7-р гудамжны 162 тоотод байрлах иргэн Б.Зын гэрээс 861.000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг хоёр ширхэг, монетон бөгж таван ширхэг, алтан гинж нэг ширхэг зэрэг эд зүйлийг авсан болох нь:

- 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Хохирогч Б.З-ын эд зүйлийн үнэлгээ,

- Хохирогч Б.З-ын “...Алдагдсан эд зүйлс бүгд минийх байгаа юм...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Л-ын “...2017 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө 07 цагийн үед эхнэр болох З-ын хамт гэрээсээ гараад хаалгаа түгжээд ажилдаа явсан юм. Тэгээд эхнэр бид хоёр тухайн өдрийн орой 21 цагийн үед гэртээ ирэхэд хаалга цоожтой байсан боловч том өрөөний цонх онгорхой байсан. Тэгэхээр нь хаалга онгойлгоод гэртээ ороход гэрийн эд зүйл эмх цэгцгүй хулгай орсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг,

- “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хохирлын үнэлгээ,

4. 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 23-р хороо Зүүн нарангийн 8-р гудамжны 236 тоотод байрлах иргэн В.Р-ийн гэрээс 2.250.000 төгрөгийн үнэ бүхий дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, АСУС /ASUS/ загварын нөүтбүүк 1 ширхэг зэрэг эд зүйлийг авсан болох нь:

- 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Хохирогч В.Р-ийн “...Манай гэрээс алдагдсан эд зүйл бол дунд гарын халтар манан хөөрөг, алтан нуухтай, мөнгөн халбагатай, аль талд нь гэдгийг мэдэхгүй байна, цаанаасаа нэг хонхортой хээтэй юм шиг л байгаа юм. Уг хөөргийг 10 жилийн өмнө худалдаж авсан юм. Мөн асус нэртэй зөөврийн нөүтбүүк алдагдсан байгаа...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч В.Р-ийн эд зүйлийн үнэлгээ,

5. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн *************** тоотод байрлах иргэн Б.Пын гэрээс 5.685.000 төгрөгийн үнэ бүхий "Пүжүфил" /Fujufil/ загварын зургийн аппарат 1 ширхэг, мөнгөн аяга 5 ширхэг, хаш чулуун хөөрөг 1 ширхэг, алтан ээмэг 1 ширхэг, алтан бөгж 2 ширхэг, цагаан алтан чимэглэлтэй монетон бөгж 2 ширхэг, монетон ээмэг 2 ширхэг, монетон бөгж 3 ширхэг, мөнгөн ээмэг 3 ширхэг зэрэг эд зүйлийг авсан болох нь:

- “Ашид Билгүүн" ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ- 921/1848 дугаартай хохирлын үнэлгээ,

- Хохирогч Б.П-ын “...Намайг ажил дээрээ байхад манай аав болох Б над руу яриад гэрт хулгай орсон байна, хурдан хүрээд ирээрэй гэж хэлэхээр нь би шууд ажлаасаа гараад гэртээ очиход том өрөөний цонх онгорхой, хулгай орчихсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ж.О-ийн “...би ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал манай нөхөр болох Б над руу залгаад манай гэрт хулгай орчихсон байна, хүрээд ир гэж хэлсэн. Би ажил дээрээсээ гараад гэртээ очиход манай нөхөр ганцаараа ирчихсэн байсан. Удалгүй манай том охин Пагамдулам, түүний нөхрийн хамт ирсэн, тэгээд гэртээ ирэхэд цагдаа нар ирээд үзлэг хийгээд явсан байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ц.Б-ийн “...18 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт хэн ч байхгүй, том өрөөний цонх онгорхой байхаар нь ямар нэг зүйл бодоогүй хаалгаа түлхүүрээр онгойлгоод ороход доторх эд зүйл эмх цэгцгүй хөглөрсөн байдалтай байхаар нь хулгай орсныг мэдээд өөрийн эхнэр О лүү охин П над луу залгаад манай гэрт хулгай орчихсон байна, хурдан ирээрэй гэж хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Б-ын “...2017 оны 4 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна. Нэг 170 орчим өндөртэй, 20-25 орчим насны шөвгөр царайтай халимаг хар өнгийн үстэй, хамт явсан эрэгтэй нь 155 орчим өндөртэй, уртдуу үстэй, 20-25 орчим насны хоёр хүүхэд над дээр ирээд хоёр жижиг тахилын мөнгөн аяга өгсөн юм. Надад өгөх үедээ сургуулийн төлбөр төлөх гээд мөнгө байдаггүй гэж хэлээд нэгийг нь 30.000 төгрөгөөр бодож 60.000 төгрөгөөр авсан юм. Уг хоёр мөнгөн аягийг хайлуулаад бөөгийн толь хийгээд зарчихсан юм. Тэгээд 2017 оны 5  дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн мэдэхгүй байна, цагаан өнгийн дунд гарын хаш чулуу, хар өнгийн нөүтбүүк хоёрыг надад нэг 170 орчим өндөртэй, 20-25 орчим насны шөвгөр царайтай хар өнгийн халимаг үстэй хүн нь оруулж ирж надад зарсан юм. Тухайн үед би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй, надаас авчих гээд гуйгаад байхаар нь авчихсан юм. Харин хамгийн сүүлд буюу одоогоос 4 хоногийн өмнө миний утас руу үл таних хүн залгаад, танд өмнө нь аяга хөөрөг өгсөн хүн байна, надад дахиад мөнгөн аяга байна гэж хэлэхээр нь би чи хэн юм бэ гэж асуухад сүүлд тань дээр очиж нөүтбүүк өгсөн хүн байна гэж хэлэхээр нь би урдаас нь ах нь авахгүй гэж хэлээд утсаа тасалсан юм. Яагаад гэвэл нөүтбүүк зарчхаад, дахиад аяга өгнө гэхээр нь би хулгай эд зүйл байж болзошгүй гэж бодсон юм...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Г ганцаараа

1. 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороо "Sunshine village" хотхон дотор 7 настай Э.Чингүүний 144.000 төгрөгийн үнэ бүхий дугуйг унаж үзчихээд өгье гэж залилж авсан болох нь:

- Насанд хүрээгүй хохирогч Э.Чингүүний “...2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би Баянзүрх дүүргийн 26-р хороо “Sunshine” хотхоны гадна тоглож байтал 16-18 орчим насны эрэгтэй хүүхэд ирээд “дугуйгаа өгч бай унаж үзчихээд өгье” гэхээр нь төрсөн эгч Халиунаа надад түр үлдээсэн байсан цагаан өнгөтэй цэнхэр бичигтэй дугуйгаа өгөхөд тухайн хүн унаж байгаад миний дугуйг “урд талынх нь нэг юм эвдэрчихсэн байна янзлуулчхаад аваад ирье” гээд цааш аваад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг,

- “Дамно” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн БГ1-19-120 дугаартай хохирлын үнэлгээ,

2. 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 17-р хороо, 28-р байрны гадаа тоглоомын талбай дээр тоглож байсан 12 настай, эрэгтэй Б.Бат-Эрдэнийн 108.000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг “ах нь дугуйгаар чинь шарваж үзүүлье, би чамд ундаа авч өгнө” гэж, мөн “гар утсаар чинь ээж рүү гээ яриад өгье” гэж 138.000 төгрөгийн үнэ бүхий айфонь 5 эс маркийн гар утсыг тус тус хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилж авсан болох нь:

- Насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэсайханы цагдаагийн газар гаргасан өргөдөл,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэсайханы “...Би гараад хүү дээрээ очиход “ээжээ зүс үл таних эрэгтэй хүн “эргэлт зааж өгье” гэж хэлээд миний унадаг дугуйг унаж байгаад дараа нь “ээжтэйгээ яриад мөнгө аваад ирье” гэж хэлээд iphone 5 маркийн гар утсыг маань аваад явчихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Бат-Эрдэнийн “...Би 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд өөрийн байр болох Баянгол дүүргийн 17-р хороо 22-р байрны урд талд байрлах тоглоомын талбай дээр өөрийн найз болох Билгүүний хамтаар тоглож байхад 19-20 орчим насны үл таних эрэгтэй хүн ирээд бид нарт миний унаж явсан дугуйгаар яаж шарвадаг талаар явж өгнө гээд миний унадаг дугуйг унаж байгаад “би та нарт ундаа авч өгөх үү ахдаа гар утсаа өгч бай би ээжтэйгээ яриад мөнгө авна” гэж хэлээд миний гар утсыг аваад дугуй унаад яваад өгсөн би хүлээж байгаад ирэхгүй байсан болохоор ээжийгээ дуудаад цагдаагийн газарт ирсэн...” гэсэн мэдүүлэг,

3. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн **************байрны орчим өсвөр насны хохирогч Б.Э-г 230.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жэй-2” загварын rap утсыг тоглоом татаж өнгө гэж хуурч залилж авсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Э-ийн “...Бид хэдийг тоглож байх хооронд нөгөө ах ирэнгүүтээ “за энэ тоглоом уйтгартай юм байна, хэдүүлээ нуугдаж тоглоцгооё гэхдээ ахын дүү утсаа өгч байгаач ах нь тоглоом татчихаад өгье” гэж хэлэхээр нь би өгчихсөн юм. Тэгээд тоглохоор явахдаа “ахаа утсаа авъя” гэхэд “чи унагаачих байх аа ах нь бариад байж байя” гэж хэлсэн. Тэгээд би түүнд итгээд тоглохоор найзуудтайгаа хамт 3 дугаар орц руу ороод хэсэг байж байгаад утсаа санаад буцаж нөгөө ахын сууж байсан гулсуур дээр очиход байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ц.М-ийн “...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 8 цагийн орчимд манай 2 охин болох Э, Н хоёрыг хаана тоглож байгааг нь хартал 32/а байрны гадна талд хүүхдийн тоглоомын хажууд сонин байдалтай зогсоод байхаар нь яасан талаар асуутал үл таних 18 орчим насны эрэгтэй ах хамт тоглож байгаад гар утаснаас чинь тоглоом татах гэсэн юм гар утсаа өгч бай гэж хэлээд гар утсыг нь аваад явсан гэсэн тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

4. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2************тоотод Э.Э-ын гэрт хууль бусаар нэвтрэн 470.000 төгрөгийн үнэ бүхий “Acer” маркийн нөүтбүүк, 1.895.000 төгрөгийн үнэ бүхий Канон маркийн зургийн аппаратыг хулгайлан авч 2.450.940 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл,

- Хохирогч Э.Э-ын “...Манай том охин 9 настай, бага охин 6 настай. Тэгээд 2 охиноосоо юу болсон талаар асуухад “Том жаалууд” гэх цэцэрлэгийн гадна 20 орчим настай ахтай хамт хөзөр тоглосон. Тэгээд цүнхээ орхисон байсан гэж хэлсэн. Тэр хүн манайд цүнхнээс нь түлхүүр авч орсон байна. Манай гэрийн хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

- “Дамно” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн БЗ-1-19-282 дугаартай хохирлын үнэлгээ,

- Насанд хүрээгүй гэрч Э.Э-ийн “...Бид хэдийн хажууд 1 танихгүй ах “хөзөр тоглох уу” гэж асуухаар нь бид нар зөвшөөрч дэлгүүр лүү орж хөзөр аваад хамтдаа цэцэрлэг рүү явж байх хооронд бид нарын гэр болон нэрийг асууж байсан. Тэгээд би лав байрны дугаарыг хэлсэн. Манай дүү Э орц гэрийн номер зэргийг хэлж өгсөн юм. Тэгээд бид нар хөзөр тоглож байгаад хөзрөө тоглохоо болиод тэр ах “бүгдээрээ нуугдаж тоглоё” гэж хэлэхээр нь бид нар зөвшөөрсөн. Тэгээд намайг босоод нуугдаж тоглох гэж байхад миний дүү цүнхээ хашаан дээр өлгөөд тоглож болно гэхээр нь би цүнхээ хашаан дээр өлгөөд тоглож эхэлсэн. Тэгээд бид нар нэлээн удаан тоглож байхад ээж залгаад гэртээ ор гэхээр нь гэрт дүүгийн хамт ирэхэд ээж гэрт ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Л.Ш-ийн “...2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “**********Х” гэсэн фейсбүүк бүртгэлтэй хэрэглэгчээс Канон 7Д марк 2 загварын гэрэл зургийн аппарат 1.700.000 төгрөгөнд зарна гэсэн зарлалын дагуу 8909-тэй дугаараар холбогдоод 21-р хороолол 62 дугаар сургуулийн урд 30-35 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн бага насны 1 юм уу, 2 хүүхэдтэй байсан байх харанхуй болчихсон дээр нь олон хүүхдүүд тэр хавиар тоглоод гүйгээд байсан болохоор сайн мэдэхгүй байна. Зургийн аппаратыг үзэхэд тэр ах дурангийн 18-55 хэмжээтэй гэж байсан чинь 18-135 хэмжээтэй байсан ба мөн тэр ах “би энэ аппаратыг сайн мэдэхгүй байна, хүмүүс болохоор 2.000.000 төгрөг гаргаад зардаг юм байна лээ үнийг нь би судалсан тэгээд 1.700.000 төгрөгөнд зарах гэж байгаа юм аа” гэж хэлж байсан тэгээд би үзээд 1.650.000 төгрөг дансаар шилжүүлэн Канон 7д марк2 гэрэл зургийн аппаратыг худалдан авсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Г нь ганцаараа

1. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7-р хороо ХГ-530 тоотод Ц.Б-ийн гэрт нэвтрэн орж 320.000 төгрөгийн 40 инчийн "ТЛС" загварын зурагтыг хулгайлан авсан болох нь:

- Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

- 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Хохирогч Ц.Б-ийн “...С манай гэрээс тог татдаг болохоор тоггүй болчихлоо, юу болов оо гээд гэрт чинь ирсэн чинь гэрийн чинь хаалга онгорхой, зураг чинь байхгүй байна. Г-ыг гэрт байхгүй байна гэж хэлсэн. ...Тэгээд 18 цаг өнгөрч байхад ирэхэд манай гэрийн зурагт алдагдсан, мөн хаалганы цоожийг эвдэлсэн байсан гэрээс өөр алдагдсан зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Ц.Б-ийн эд зүйлийн үнэлгээ,

- Гэрч Ч.Г-ын “...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад 13.30 цагийн орчим гэрийн үүдний амбаарын хаалгыг хятад цагаан цоожоор цоожлоод хашааны хаалгаа хаагаад “**********” хороололд байх эгч У-ийн гэрт очоод байж байхад 18 цаг өнгөрөөд над руу ах Б залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь хүрч ирж байгаа юм...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.У-Хийн “...Г орж ирэхдээ элдэв юм бариагүй орж ирсэн. Намайг гараад ир гэхээр нь би гараад очтол чамд паспорт чинь байна уу гэхээр нь яах гэж байгаа юм гэтэл зурагт ломбардад тавья гэж хэлсэн. Бид 2 тэндээс такси бариад бөмбөгөрийн уулзвар дээр таксинаас буугаад зам гараад явж байгаад цагдаад баригдсан. Надад Г гэрээсээ авчирсан зурагт гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.   

Мөн хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ. Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. 

Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

Харин залилан мэхлэх гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх гэх зэрэг бусад аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр үйлдэгддэг ба, хуурах гэдэг нь үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдлыг бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх ба илрэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг үйлдэх гэх зэрэг бусад байдлаар илэрнэ.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Г нь насанд хүрээгүй хохирогч нарын “дугуйг нь унаж үзчихээд өгье гэж”, “ах нь дугуйгаар чинь шарваж үзүүлье, би чамд ундаа авч өгнө”, “гар утсаар чинь ээж рүүгээ яриад өгье”, “гар утасны тоглоом татаж өгнө” гэж үргэлжилсэн үйлдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад  бага хэмжээний хохирол учруулан залилсан байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, Б.Г, Г нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Ө.М-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

-Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар мөн заажээ.

Гэмт хэргийн улмаас:

- хохирогч Т.О-д 700.000 төгрөгийн хохирол,

- хохирогч Б.З-д 861.000 төгрөгийн хохирол

- хохирогч Б.П-д 5.685.000 төгрөгийн хохирол

- хохирогч В.Р-д 2.250.000 төгрөгийн хохирол,

- хохирогч А.С-д 495.000 төгрөгийн хохирол,

- хохирогч Ц.Б-д 320.000 төгрөгийн хохирол тус тус учирснаас шүүгдэгч Б.Г, Г нар нь хохирол төлбөр төлсөн байна.

- хохирогч Э.Ч-д 144.000 төгрөгийн хохирол,

- хохирогч Б.Б-д 246.000 төгрөгийн хохирол

- хохирогч Б.Э-д 230.000 төгрөгийн хохирол

- хохирогч Э.Э-д 2.440.000 төгрөгийн хохирол тус тус учирснаас шүүгдэгч Г нь хохирол төлбөр төлсөн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Г, Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, Л.Батаа нар “Шүүгдэгч Б.Г-ийн тухайд хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Түүний хувийн байдлын тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн эхнэр нь жирэмсэн удахгүй төрөх гэж байгаа зэргийг харгалзан үзэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн “Шүүгдэгч Г хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Г, Г нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Г, Г нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул тэдгээрт хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял,

- Шүүгдэгч Ө.М-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад  бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

Шүүгдэгч Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 Шүүгдэгч Б.Г, Г нарын хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, оршин суух хаягтай, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан ...хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солино...” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Гэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Гийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл баривчлагдсан 3 хоног, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 120 хоног, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 87 хоног, нийт баривчлагдсан, цагдан хоригдсон 210 хоногийг,

- Шүүгдэгч Ө.М-ийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл баривчлагдсан 2 хоног, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 1 хоног баривчлагдсан, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 306 хоног, нийт 309 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг хоногоор тооцон шүүгдэгч Б.Г-эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 5 сарын хугацаагаар, шүүгдэгч -Гд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил, 7 сар, 21 хоногийн хугацаагаар тус тус тогтоох нь зүйтэй байна.                                         

Харин шүүгдэгч Б.Г, Г нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдэнд анхааруулав.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г, Г нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Б-ын Г, Б овогт Ө-ийн М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Б овогт Ө-ийн М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үргэлжилсэн үйлдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад бага хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г, Г нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-ийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон шүүгдэгч Б.Г-ийн 210 хоног, шүүгдэгч Ө.М-ийн 309 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг хоногоор тооцон шүүгдэгч Б.Г-эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар, шүүгдэгч Г-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил, 7 /долоон/ сар, 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Г нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдэнд анхааруулсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г, Г нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Гэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн шүүгдэгч Б.Г, Г нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ