Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 81

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд 

 Нарийн бичгийн дарга Б.Урангоо

 Улсын яллагч Н.Гэрэлмаа

 Хохирогч Я.Эрхэмбаяр

 Иргэний нэхэмжлэгч Г.Цэцэглэн

Шүүгдэгч С.Бат-Эрдэнийн өмгөөлөгч А.Ариунзаяа нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт  явуулж, Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн тусгай  ангийн 145-р  зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201518000091 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

          Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 03-ны  өдөр  Увс аймгийн Тэс суманд төрсөн, 26 настай,  эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилтгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар Дунд худаг гэх газар  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 7 дугаар шүүхийн 2015.06.26-ны өдрийн 162 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, Халиуд овогт Содномын Бат-Эрдэнэ, Регистрийн дугаар 0090100317

Холбогдсон хэргийн талаар

   Шүүгдэгч С.Бат-Эрдэнэ нь С.Бат-Эрдэнэ нь 2016 оны 01 дугаар сарын 05-ний өдөр Дархан уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг 4 дүгээр бригад гэх газар оршин суух Дулмаагийн гэрт амьдарч байхдаа балт, монетон,эдлэлүүд буюу нийт 1482000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлс,

    2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг ажилчдын 10-11-15 тоот Б.Нямгомбын монгол гэрээс Некст маркийн 250000 төгрөгийн үнэтэй зурагт,

           2016 оны 03 дугаар сарын 01-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг Зүүн сэнстэй гэх газар оршин суух хаягтай Я.Эрхэмбаярын малыг маллаж байхдаа түүний гэрээс мөнгөн эмээл, бугуйл хурганы элдсэн арьс 33 ширхэг, шинэ бакал гутал, 1 түүны адуу, архи зэрэг нийт 5038000 төгрөгийн эд хөрөнгийг тус тус шунахай сэдэлтээр давтан үйлдлэлээр хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Тодорхойлох  нь

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд  

    Хохирогч Я.Эрхэмбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...Хохиролоо барагдуулж авмаар байна. Манай эд зүйлс 5.083.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнээс буцаан хүлээн авсан адууны үнийг хасч 4.283.000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна..... гэх мэдүүлэг 

          Иргэний нэхэмжлэгч Г.Цэцэглэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...... С.Бат-Эрдэнэ нь миний хүү Д.Бат-Эрдэнийн найз нь байгаа юм. Манай хүү надаас найз маань зурагтаа зарах гэж байна та авах уу гэхээр нь би бэлэн 150.000 төгрөг өгч зурагтыг авсан. Зурагтыг буцаан өгсөн тул 150.000 төгрөгөө нэхэмжилж байна.. гэх тайлбар

          Гэрч Д.Шижээгийн 2016 оны 04 сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 01 дүгээр сарын 01-02-ны үед манай дүү С.Бат-Эрдэнэ өөрийн  төрсөн ах Лхамжавын  гэрт ирчихсэн байсан юм. Бид нар нэг газарт өвөлжиж байдаг юм. Ингээд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ахдаа болон бид нарт хэлээгүй явчихсан байсан ба маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дулмаа Дархан-Уул аймаг орох гээд гэрийнхээ авдар дотроо байсан ээмэг, бөгжөө зүүх гэсэн чинь алга болсон байсан. Тухайн үед гэрт нь С.Бат-Эрдэнээс өөр хүн ирээгүй болохоор нь  бид нар С.Бат-Эрдэнэ  хулгай хийчихлээ гэж бодоод хойноос нь явсан боловч хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. С.Бат-Эрдэнэ гэрээсээ явахдаа Дархан-Уул аймгаас такси дуудаж явсан гэхээр нь тэр машиныг нь олж уулзсан гэсэн Тэр үед манай хүү С.Бат-Эрдэнэ Дархан-Уул аймагт байдаг  Алтан жинлүүр ломбарданд тавьсан байсныг манай бэр өөрөө төлж авсан...... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/

          Хохирогч Б.Нямгомбын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... би 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би гэрийнхээ урд талын дэлгүүрийн гадаа явж байгаад өмнө нь манай гэрт 1-2 удаа ирж байсан зүс таних Бат-Эрдэнэтэй тааралдсан.  Ингээд танай гэрт идэх юм байна уу гэдэс өлсөөд байна гэхээр нь би манай гэрт цагаан сарын боов байгаа гэж хэлээд  явсан. Тухайн үед манай гэрт  хэлгүй, дүлий манай эхнэр Отгонсүрэн гэртээ байсан ба гэрээ үлдээгээд хажууд байдаг ээжийн гэрт ороод ирэх хооронд С.Бат-Эрдэнэ манай хойморт байдаг авдар дээр байсан хар өнгийн NEXT загварын зурагтыг хулгай хийн авсан байсан.  Ингээд цагдаад хэлэх гэснээ болиод С.Бат-Эрдэнэ хулгай хийсэн нь тодорхой юм чинь гээд хаячихсан байсан юм. Ингээд удалгүй цагдаа ирээд  С.Бат-Эрдэнийг  барьсн байсан. ...гэх мэдүүлэг. /хх-ийн  26 дугаар тал/

          Хохирогч П.Дулмаагийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дархан явах гээд авдар дотор байсан миний гурван ширхэг монетан бөгж, миний нөхрийн 2 ширхэг  монетан бөгж, миний монетан ээмэг, гинж зэрэ зүйлүүд алга болсон байсан.  Ингээд бид манай гэрт өөр хүн ирээгүй С.Бат-Эрдэнэ  хулгай хийгээд явчлаа гэж бодоод араас нь явсан боловч олдоогүй ба тухайн үед С.Бат-Эрдэнэ нэг машин дуудаж авахуулсан гэхээр нь тэр жолоочийг нь олж уулзсан ба тэр хүн  ломбарданд тавьсан гэж сонсоод заалган очсон ба Дархан-Уул аймгийн төвд байдаг Алтан жинлүүр ломбарданд бүгдийг нь нийлүүлээд 680.000 төгрөгөнд тавьсан байсан ба 2016 оны 01  дүгээр сарын сүүлээр өөрийнхөө нэр дээр шилжүүлж байгаад 680.000 төгрөг, хүү болох 40.000 төгрөг төлөөд өөрсдөө ломбарднаас авсан... манай нөхрийн дүү учир ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар тал/

           Гэрч Ц.Наранхүүгийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...2016 оны  02 дугаар сарын 29-ний орой С.Бат-Эрдэнэ манай гэрт ирсэн. Тэгээд би дахин малаа тоолж хүлээлгэж өгсөн ба 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эхнэр бид хоёр Гантулга, Цэцэгмаа нарын хамтаар дүү Эрдэнэцогтын гэрт очихоор явсан. Ингээд манай байшинд орны дээд талд байсан бугын ясан хяртай, мөнгөн тоногтой эмээл, авдар дотор байсан дээл хийхээр бэлтгэсэн   33 ширхэг хурганы арьс, 12 метрийн урттай суран бугуйл, 1 ширхэг шинэ яалуу бакал, 1 шил Водка нэртэй 0.5 гр архи мөн хонь хариулахад унаж хэрэглэж байсан хээр зүсмийн морь зэрэг  зүйлүүд алга болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн  37 дугаар тал/

Гэрч Б.Дэлгэрдалайгийн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шиг санагдаж байна.  Миний танил ах Буянцогт надруу  утасдаад ...ахдаа туслаад ойрхон яваад өгөөч хөлс мөнгийг нь өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрч Дарханы 18 дугаар байрны урд өөрийн саарал өнгийн Терсель маркийн авто машинаар очиж уулзаад 40.000 төгрөгөөр миний машинд бензин хийгээд Баянхараат /Жавхлант/ сумын цаашаа хөдөө явахаар болсон. Бид хоёр Баянхараат сумын цаашаа хөдөө малчин айлын гадаа 21 цагийн  үед очоод намхан бор залуутай Буянцогт ахтай уулзаад 20-30 минутын дараа машины арын багажинд цүнх, цагаан шуудайтай /амыг нь боосон/ юм хийсэн. Би цүнх, шуудай дотор юу байгааг хараагүй. Тэр хоёрын яриагаар ... эмээл, хазаар ... гэж ярилцаад байсан. Ингээд Дархан сумын төвд хуучин шүүхийн байрны урд буугаад машины арын багажинд байгаа цүнхэндээ бүх эд зүйлээ аваад буусан бол Буянцогт 18 дугаар байр руу гэр рүүгээ  хүргүүлсэн... Буянцогт  тэр намхан залуугаас эд зүйл аваагүй, машинаас буухдаа хоосон буусан.   Машинд тэр хоёрын тэр аль нэг нь эд зүйлээ үлдэээгээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/

          Гэрч Б.Батзоригийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....би 2016 оны 01 дүгээр сарын эхээр шиг санаж байна найз Гантогоогийн гэрт байж байхад гаднаас Бат-Эрдэнэ гаднаас Бат-Эрдэнэ буюу Эрдэнээ ганцаараа орж ирсэн. Тэгээд хэсэг юм ярьж сууж байгаад халааснаасаа 2-3 монетон бөгж, ээмэг, гинж зэрэг зүйлүүд гаргаж ирээд үүнийг зарчихмаар байна гэхээр нь ямар учиртай болохыг нь асуухад манай ах эгч нар банкны мөнгөө хийх гэсэн чинь мөнгөгүй болчихсон гээд намайг гээд намайг энийг зараад ир гэсэн юм. Тэгэхээр нь бид нар ломбарданд тавьчих тэгээд дараа нь буцааж авсан нь дээр шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь надад бичиг баримт байхгүй шүү дээ та нарт бичиг баримт байна уу гэхээр нь надад байна гэсэн чинь Бат-Эрдэнэ чиний бичиг баримтаар тавъя гэж хэлээд ломбарданд тавихаар болж бид нар явцгаасан. Ингээд Дархан-Уул аймгийн захын хажуугийн Нөр-их ломбарданд тавихаар болж бид нар явцгаасан. Ингээд ломбарданд миний иргэний үнэмлэхээр С.Бат-Эрдэнэ монетон ээмэг, бөгж зэргийг 600.000 гаруй төгрөгөөр барьцаанд тавьсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа нэг танихгүй ах над руу залгаад С.Бат-Эрдэнэ байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь манай гэрээс монетон ээмэг, бөгж зэрэг зүйл алга болсон байна гэхээр нь би миний бичиг баримтаар тавьсан гээд ломбардыг нь зааж өгсөн.....гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар тал/

          Гэрч Ц.Буянцогтын 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....2016 оны 03 дугаар сарын эхээр шиг санагдаж байна. Би Дархан-Уул аймагт байхад миний утасруу С.Бат-Эрдэнэ намайг ирээд авчих гэхээр нь би хаана байгаа юм гэж асуухад Ерөөгийн гүүрний ард айлд байна гэж хэлсэн. Юу хийж яваа юм бэ гэхэд би адуунд явж байгаа морь эцээд явахгүй болчлоо гэсэн. Тэгэхээр нь зах дээрээс такси бариад Ерөөгийн гүүрний ард нэг танихгүй айлд очсон ба С.Бат-эрдэнэ хээр морьтой баяд эмээлтэй, суран бугуйл зэргийг авч явсан. Тухайн үед морио тэр айлд үлдээгээд эмээл, бугуйл, шуудайтай эд зүйлүүдийг аваад машинд суусан. Тэгээд Дархан-Уул аймагт ирээд шүүхийн урд талд авч явсан бүх зүйлээ аваад буусан. Түүнээс хойш надтай дахин холбогдоогүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар тал/

 

Хэргийг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 дүгээр тал/

Ерөө сумын ЗДТГ-ын дэргэдэх үнэлгээ тогтоох комиссын хурлын дүгнэлт №302 /хх-ийн 20-22 дугаар тал/

Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 23-24 дүгээр тал/

Ашид Билгүүн ХХК-ний 2016 оны 05 дугаар сарын 20-ны №ДАР-16/01 үнэлгээний хуудас /хх-ийн 27 дугаар тал/

Эд зүйл хураан авч үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /28-29 дүгээр тал/

Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 34 дүгээр тал/

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт 

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 87-88 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр тал/

Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-94 дүгээр тал/

      Шүүгдэгч С.Бат-Эрдэнийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр сэжигтнээр /хх-ийн 76/ 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар /хх-ийн 78-81/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд зэрэг болно.

 

 Шүүгдэгчийн гэм буруугийн байдал болон

  оногдуулах ял шийтгэлийн талаар

   Шүүгдэгч С.Бат-Эрдэнэ нь 2016 оны 01 дугаар сарын 05-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг 4 дүгээр бригад гэх газар оршин суух Дулмаагийн гэрт амьдарч байхдаа алт, монетон, эдлэлүүд буюу нийт 1482000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлс,

   2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг ажилчдын 10-11-15 тоот Б.Нямгомбын монгол гэрээс Некст маркийн 250000 төгрөгийн үнэтэй зурагт,

          2016 оны 03 дугаар сарын 01-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг Зүүн сэнстэй гэх газар оршин суух хаягтай Я.Эрхэмбаярын малыг маллаж байхдаа түүний гэрээс мөнгөн эмээл, бугуйл хурганы элдсэн арьс 33 ширхэг, шинэ бакал гутал, 1 түүны адуу, архи зэрэг нийт 5038000 төгрөгийн эд хөрөнгийг тус тус шунахай сэдэлтээр давтан үйлдлэлээр хулгайлсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо

          Үүнд; Хохирогч Я.Эрхэмбаярын /хх-ийн 19/, Б.Нямгомбын /хх-ийн 26/, П.Дулмаагийн /хх-ийн31-33/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.Наранхүүгийн хх37/, Б.Дэлгэрдалайн /хх42/, Д.Шижээгийн /х46/, Б.Батзоригийн /хх50/, Ж.Буянцогтын /хх56/, сэжигтэн Б.Батцолмонгийн /хх42-43/, сэжигтэн Р.Чинзоригийн /хх47-48/ нарын мэдүүлэг, Хэргийг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 дүгээр тал/, Ерөө сумын ЗДТГ-ын дэргэдэх үнэлгээ тогтоох комиссын хурлын дүгнэлт №302 /хх-ийн 20-22 дугаар тал/, Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 23-24 дүгээр тал/, Ашид Билгүүн ХХК-ний 2016 оны 05 дугаар сарын 20-ны №ДАР-16/01 үнэлгээний хуудас /хх-ийн 27 дугаар тал/, Эд зүйл хураан авч үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /28-29 дүгээр тал/, Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 34 дүгээр тал/, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 87-88 дугаар тал/, шүүгдэгч С.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

          Хохирогч Я.Эрхэмбаяр, Г.Нямгомбо, П.Дулмаа нарын мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж  өгсөн мэдүүлгийг шүүх үнэн зөв, үндэслэлтэй гэж үзэв.

          Учир нь; хохирогчийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч С.Бат-Эрдэнийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа болно.

          Иймд шүүгдэгч С.Бат-Эрдэнэ гэм буруутай үйлдэлд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь тохирсон, тэднийг дээрх зүйл ангид заасан  ...бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хуулинд заасан хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.       

          Шүүгдэгч С.Бат-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа өмнө нь энэ төрлийн ял шийтгэл хүлээсэн боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар шүүхээс тэнсэж хянан харгалзсан хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдлыг, мөн хохирол төлбөр төлөөгүй зэрэг   байдлыг харгалзан үзэв. 

          Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Бат-Эрдэнийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өнөөдрийг, хүртэл цагдан хоригдсон 97 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор тогтов. 

          Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болно.   

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Бат-Эрдэнээс 4.433.000 төгрөг гаргуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Ханжаргалант 4 дүгээр гудамж 1 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг Зүүнсэнстэй гэх газарт түр оршин сууж байгаа, Бордууд овогт Ядамын Эрхэмбаярт /ОЖ72091213/ 4.283.000 төгрөг, Дархан-Уул аймаг Дархан сумын 6 дугаар баг Тээвэрчдийн 13 дугаар гудамж 04 тоотод оршин суух, тус сумын 6 дугаар цэцэрлэгт багш ажилтай, Боржигон овогт Ганбатын Цэцэглэнд /АО70082766/ 150.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

         

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, /286, 290-р зүйлийн 290.3 293, 294, 297-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь 

 

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Халиуд овогт Содномын Бат-Эрдэнийг мөн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д заасан бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах  гэмт хэрэгт  гэм буруутайд  тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн145.2-д зааснаар шүүгдэгч Халиуд овогт Содномын Бат-Эрдэнийн эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч С.Бат-Эрдэнэд 02 /хоёр/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Бат-Эрдэнэд оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч С.Бат-Эрдэнийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 97 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

5.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.   

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Бат-Эрдэнээс 4.433.000 төгрөг гаргуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Ханжаргалант 4 дүгээр гудамж 1 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг Зүүнсэнстэй гэх газарт түр оршин сууж байгаа, Бордууд овогт Ядамын Эрхэмбаярт /ОЖ72091213/ 4.283.000 төгрөг, Дархан-Уул аймаг Дархан сумын 6 дугаар баг Тээвэрчдийн 13 дугаар гудамж 04 тоотод оршин суух, тус сумын 6 дугаар цэцэрлэгт багш ажилтай, Боржигон овогт Ганбатын Цэцэглэнд /АО70082766/ 150.000 төгрөг тус тус олгосугай.

7.Шүүгдэгч С.Бат-Эрдэнэд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ