| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/02099/И |
| Дугаар | 1617 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 1617
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 205 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух Цагаан лам овогт Дагаагийн Оюун /рд:ЦБ55021488/-ны гаргасан,
“Хорго хангай” ХХК /рд:5099633/-ийн захирал Янгуг овогт Янгивын Батжаргалыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Оюун тус шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Хорго хангай” ХХК-ийн захирал Я.Батжаргалтай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь Эхийн 1-20 тоот хаягт баригдах 4 давхар 20 айлын орон сууцнаас 19 тоот хаягт 16.38 м.кв талбайтай байрыг захиалсан юм.
Би, энэхүү гэрээг байгуулсан өдөр Я.Батжаргалын 5084120879 тоот дансанд 18,000,000.00 төгрөгийг шилжүүлж, гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.
Гэтэл тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд үл биелүүлж, надад орон сууцыг хүлээлгэж өгсөнгүй, намайг маш ихээр хохироож байна.
Тухайн орон сууцанд захиалга өгсөн хэсэг бүлэг хүмүүс нийлж, Я.Батжаргалыг цагдаагийн байгууллагад өгсөн боловч түүнд холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон ба тэрээр цагдаад шалгагдаж байхдаа хохирлыг барагдуулах болно гэж байсан.
Гэвч өнөөдрийг хүртлэх хугацаанд тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн бөгөөд миний бие Я.Батжаргалд өгсөн 18,000,000.00 төгрөгийг буцаан нэхэмжлэх болоход түүний оршин суугаа хаяг олдохгүй байна.
Би, Я.Батжаргалыг олох гэж түүний гэрийн болон компанийн хаягаар удаа дараа очсон боловч амьдарч буй хүмүүсээс тийм хүн байхгүй, нүүсэн гэх мэт хариу өгсөн.
Иймд, “Хорго хангай” ХХК-ийн захирал Я.Батжаргалыг эрэн сурвалжилж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Оюунаас “Хорго хангай” ХХК-ийн захирал Я.Батжаргалыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар тэрээр 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Хорго хангай” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээ болон тухай өдөр мөнгөн шилжүүлгээр Я.Батжаргалд өгсөн 18,000,000.00 төгрөгийг шүүхийн журмаар буцаан нэхэмжлэх болоход хариуцагчийн оршин байгаа хаяг тодорхойгүй байгаа тул ийнхүү эрэн сурвалжилж, хаягийг тодруулах шаардлагатай болсон байна.
Энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хүсэлт гаргагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д.Оюун 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Хорго хангай” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Дарь Эхийн 1-20 тоот хаягт баригдах 4 давхар 20 айлын орон сууцнаас 19 тоотод 16.58 м.кв талбайтай орон сууцыг авахаар болжээ.
Хүсэлт гаргагчийн тайлбараас үзвэл “Хорго хангай” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас захиалагч тэрээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, Я.Батжаргалд өгсөн 18,000,000.00 төгрөгийг буцаан авах тухай өргөдөл гаргасан байна.
Гэвч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Д.Эрдэнэчимэг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр эвлэрлүүлэн зуучлах ажиллагаанд уригдсан Я.Батжаргалыг Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 62 дугаар байр, 64 тоот хаягт оршин суудаггүй тухай харъяа хорооны засаг даргын тодорхойлолт ирсэн тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Хүсэлтэд хавсаргасан 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Д.Оюун болон “Хорго хангай” ХХК нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ, мөн 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн гүйлгээнээс тус тус үзвэл “Хорго хангай” ХХК болон Я.Батжаргал нар тухайн гэрээ, гүйлгээтэй холбоотой харилцаанд гарсан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана…” гэж заасан.
Хариуцагчийн байгаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулах талаар нэхэмжлэгч тал өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүйг хэлэх ба хүсэлт гаргагчийн зүгээс энэ талаар тодорхой арга хэмжээ авсан байна.
Учир нь, хүсэлт гаргагч Д.Оюун Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид Я.Батжаргалд холбогдуулан 18,600,000.00 төгрөг гаргуулахаар өргөдөл гаргасан боловч уригдагч тал өргөдөлд дурьдсан хаягт оршин суудаггүйгээс улбаалан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаагүй байна.
Мөн энэхүү хэргийг хянан хэлэлцэж байх хугацаанд шүүхээс Я.Батжаргалыг Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 62 дугаар байр, 64 тоот хаягт оршин суудаг эсэхийг тодруулахад тэрээр тухайн хаягт амьдардаггүй ажээ.
Хүсэлт гаргагчийн зүгээс “Хорго хангай” ХХК-ийн захирал Я.Батжаргалыг эрэн сурвалжлах тухай хүсэлт гаргасан.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8-д тус тус зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал байх бөгөөд хэрэгт авагдсан 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг үзвэл “Хорго хангай” ХХК-ийг төлөөлж тус гэрээг захирал Я.Батжаргал байгуулсан байна.
Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд Хуулийн этгээдийн хувийн хэргийн агуулгын талаар зохицуулсан ба тус хуулийн 11.1.3-т зааснаар хувийн хэргийн мэдээллийн санд хуулийн этгээдийн ерөнхий захиргаа оршин байгаа газрын албан ёсны хаяг, хэрэв байнгын ажиллагаатай ерөнхий захиргаа байхгүй бол тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин байгаа газрын хаягийг тусгахаар заажээ.
Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Хорго хангай” ХХК-ийн захирал Я.Батжаргалыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР