| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0714/и |
| Дугаар | 00778 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 00778
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, эмэгтэй, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо хувьсгалчид Г-13 гудамж 254 тоотод оршин суух, “Сод” овогт Балсанжавын Должин /РП-62091809/-гийн хүсэлттэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Хөвсгөл Эрчих хүч” ХХК-д бичиг хэрэг, захирлын туслах ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 36-19 тоотод оршин суух, “Хатгин” овогт Дашдоржийн Энхчимэг /РП-8542504/,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Должин шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.Должин нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Бадрал” нэгдэлд 1978 оны 6 дугаар сарын 25-наас малчнаар түүнээс хойш тус сумын хүн эмнэлэгт асрагч, номын санд эрхлэгчээр, тус сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны бичээч, сумын хувьсгалт залуучуудын холбооны тэргүүлэгч мөн сум дундын шүүхийн бичээчээр тус тус 1993 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан юм. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгох шаардлага гарсан юм.
Иймд Б.Должин миний Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл малчнаар, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сумын хүн эмнэлэгийн асрагч, номын сангийн эрхлэгч, номын санчаар, Ардын депутатад хурлын гүйцэтгэх захиргааны бичээч, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ардын депутатад хурлын гүйцэтгэх захиргааны бичээчээр, 1990 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны тэргүүлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Должин нь Улаанбаатар хотод байгаа ба автомашинд хол газар явж чадахгүй тул би өмнөөс нь итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байна. Должин нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сургуулийг 1978 онд төгсөөд илгээлтээр Бадрал нэгдлийн Хужирт бригадад малчнаар элсэн орж байсан. Одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан юм билээ.
Иймд Б.Должинг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Хужирт бригадад 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хоньчноор, тус сумын хүн эмнэлэгт 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 5 дугаар сарын 30-ныг хүртэл асрагч, нэгдлийн клубийн эрхлэгч номын санчаар 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал, Ардын депутатад хурлын гүйцэтгэх захиргаанд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл бичээчээр, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1990 оны 6 дугаар сарын 01-нээс 1993 оны 12 дугаар сарын 31-н хүртэл тэргүүлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.Должин нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Бадрал” нэгдлийн Хужирт бригадад 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хоньчноор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хүн эмнэлэгт 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 5 дугаар сарын 30-ныг хүртэл асрагч, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын клубд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал эрхлэгч, номын санч, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ардын депутатад хурлын гүйцэтгэх захиргаанд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл бичээч, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1990 оны 6 дугаар сарын 01-нээс 1993 оны 12 дугаар сарын 31-н хүртэл тэргүүлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/90 дугаар архивын лавлагаа, цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1978 оны 6 дугаар сарын 22-ны 25 дугаартай тушаалд: “....Балсанжавын Должин...нарыг Хужирт багийн малчнаар 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн томилон ажилуулсугай....” гэх Илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1984 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаартай захирамжид: “....Б.Должин захиргааны бичээч....” гэх Комисс томилох захирамжийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаартай захирамжид: “....Сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны бичээч Б.Должин өөр ажилд дэвшин ажиллах болсон тул 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй....” гэх Ажлаас чөлөөлөх, томилох тухай захирамжийн хуулбар,
МХЗЭ-ийн Цагаан-Уул сумын хорооны тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 4 дугаартай тогтоолд: “Тэргүүлэгч Б.Должин” гэх тогтоол,
Гэрч О.Батбуянгийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “....Б.Должин нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1978 оны 6 дугаар сард илгээлтээр гарч ирж байсан. 1978 оны 6 дугаар сарын 25-наас 1979 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хонь маллаж байгаад, 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 1982 оныг дуустал хүн эмнэлэгт асрагчаар, клубийн эрхлэгчээр, номын санчаар ажиллаж байгаад, 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл бичээч хийж байсан....” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Лхагва-Очирын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өгсөн: “....Б.Должин нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1978 онд илгээлтээр гарч ирээд 1979 оноос эмнэлэгт сувилагч, номын санч, клубийн эрхлэгч хийж байсан. 1990 оныг хүртэл ажиллаж байсан. Тухайн үед эвлэлийн үүрийн даргыг орлож байсан....” гэх мэдүүлэг, 1978 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн №4 дугаартай Илгээлт, 1985, 1986, 1990 оны Баярын бичиг, 1985, 1986 оны Дурсамж, 1982 оны Урилга зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Б.Должинд холбогдох лавлагааг аймгийн архиваас гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 10/301 дугаартай “....Б.Должинг томилсон тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч Б.Должингийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Сод” овогт Балсанжавын Должин /РП-62091809/-г Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Бадрал” нэгдлийн Хужирт бригадад 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хоньчноор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хүн эмнэлэгт 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 5 дугаар сарын 30-ныг хүртэл асрагч, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын клубд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал эрхлэгч, номын санч, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Ардын депутатад хурлын гүйцэтгэх захиргаанд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл бичээч, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд 1990 оны 6 дугаар сарын 01-нээс 1993 оны 12 дугаар сарын 31-н хүртэл тэргүүлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Должингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ