| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2021/0076/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/93 |
| Огноо | 2021-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/93
2021 12 10 2021/ШЦ*******/93
МОНГОЛ УЛСЫН Н*******РИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******.Наранжаргал
Улсын яллагч *******.*******илгүүн
Шүүгдэгч ******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, .оны .дугаар сарын .-ны өдөр .хотод төрсөн, .настай, ., .боловсролтой,. . мэргэжилтэй, “.” .-ийн .ажилтай, ам бүл ., Улаанбаатар хотын *******агануур дүүргийн .дугаар хороо, .дугаар байрны .тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн ******* ******* /РД:./
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь .оны .дугаар сарын .-ны орой.цагийн орчимд Нийслэлийн *******агануур дүүргийн . дүгээр хороо, .дугаар байрны гаднах хүүхдийн тоглоомын талбай дээр насанд хүрээгүй хохирогч *******.*******ын гээгдүүлсэн “Редми 9А, Redmi 9A” загварын гар утсыг 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны орцны хаалганы дээд талын цементэн хавтан дээрээс олж, уг гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж хувьдаа авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
*******ОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “....оны .дүгээр сарын .-ны өдөр .дугаар байрны .дүгээр орцонд давхрын шит солих ажилтай явж байгаад 5 давхраас нэг давхар луу кабель татах ажилтай ортол орцны дээвэр дээр “read mi” гар утас хэвтэж байхаар нь авчихсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч *******.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...*******и . оны .дугаар сарын .-ны орой 20 цаг өнгөрөөд гэрээсээ гараад *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны тоглоомын талбай дээр очиж тоглосон. *******оглоомын талбай дээр очиход миний “Редми 9А, Redmi 9A” загварын гар утас гадуур хувцасны халаасанд байсан бөгөөд би гадуур хувцасаа тайлаад сандал дээр тавьсан. Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тоглож байгаад 21 цаг 50 минутын орчимд утсаа үзтэл байхгүй байсан. *******эгээд ойр орчимд хайгаад олоогүй учир гэрт очоод ээждээ хэлтэд цагдаагийн байгууллагад хандсан. ...би гар утсаа хүлээж авлаа “Редми 9А, Redmi 9A” загварын гар утас ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байна. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-25/
Мөрдөн байцаалтад гэрч *******.О мэдүүлсэн: “...Манай хүү *******.Г нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны орой 20 цаг өнгөрөөгөөд найзуудтайгаа тоглох гээд гарсан. Орой 22 цаг 50 минутын орчим гэртээ буцаж ирсэн бөгөөд 16 дугаар байрны тоглоомын талбай дээр тоглож байгаад өөрийн “Редми 9А, Redmi 9A” загварын гар утсаа алга болгоод хайж байгаад ирлээ гэж ярьсан. *******эгээд би хайрцаг дээр байдаг кодоор нь шүүлгэхээр цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
Мөрдөн байцаалтад гэрч Ө.******* мэдүүлсэн: “...*******ухайн өдөр ******* цуг ажиллаж байсан бөгөөд ******* нь 11 цагийн үед 16 дугаар байрны 1 дүгээр орцны хаалганы дээд талын цементэн хавтан дээрээс нэг гар утас олсон. ******* уг хавтан дээр гарч, гар утсыг аваад буугаад ирсэн. ******* нь энэ гар утсыг яах вэ гээд байсан. *******и “мэдэхгүй” гэж хэлээд үргэлжлүүлээд ажлаа хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 121/,
Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ-*******стимэйт ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Redmi 9A загварын гар утас хэвийн ажиллагаатай, эвдрэл гэмтэлгүй. 340.000 төгрөгөөр үнэлэв...” гэжээ. /хх-ийн 42/
Мобиком корпараци ХХК-ийн 2021 оны 9 сарын 8-ны өдрийн 4/4554 дугаартай албан бичигт “...864111052953619 IMEI кодтой утсанд ашигласан .дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв./хх-н 45/
*******д зүйл хүлээлгэн өгсэн тэмдэглэлээр “864111052953619, 864111052953627 IMEI кодтой Redmi 9А загварын 1 ширхэг гар утсыг ******* хураан авч хохирогч *******.Г хууль ёсны төлөөлөгч *******.О байлцуулан хүлээлгэн өгөв” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 12/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******.О хүсэлтэд “Миний бие *******.Г хууль ёсны төлөөлөгч болох ээж *******.О нь хүүгийнхээ гээгдүүлсэн 340.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг буцааж авсан. Иймд манай талаас ямар нэгэн надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Иймд хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хх-ийн 131/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай ******* овгийн ******* *******...” гэжээ. /хх-н 78/,
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МН*******Г-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 70/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч ******* нь *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 132/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******рүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь .оны .дугаар сарын .-ны орой .-.цагийн үед Нийслэлийн *******агануур дүүргийн .дүгээр хороо, .дугаар байрны гаднах хүүхдийн тоглоомын талбай дээр насанд хүрээгүй хохирогч *******.*******ын гээгдүүлсэн “Редми 9А, Redmi 9A” загварын гар утсыг 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 11 цагийн үед *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны орцны хаалганы дээд талын цементэн хавтан дээрээс олж, уг гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж хувьдаа авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 340.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “....оны .дүгээр сарын .-ны өдөр .дугаар байрны 1 дүгээр орцонд давхрын шит солих ажилтай байж байгаад 5 давхраас нэг давхар луу кабель татах ажилтай ортол орцны дээвэр дээр “read mi” гар утас хэвтэж байхаар нь авсан” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч *******.Г “...*******оглоомын талбай дээр очиход миний “Редми 9А, Redmi 9A” загварын гар утас гадуур хувцасны халаасанд байсан бөгөөд би гадуур хувцасаа тайлаад сандал дээр тавьсан. Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тоглож байгаад 21 цаг 50 минутын орчимд утсаа үзтэл байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-25/, гэрч *******.О “...Манай хүү *******.Г нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны орой 20 цаг өнгөрөөгөөд найзуудтайгаа тоглох гээд гарсан. Орой 22 цаг 50 минутын орчим гэртээ буцаж ирсэн бөгөөд 16 дугаар байрны тоглоомын талбай дээр тоглож байгаад өөрийн “Редми 9А, Redmi 9A” загварын гар утсаа алга болгоод хайж байгаад ирлээ гэж ярьсан. *******эгээд би хайрцаг дээр байдаг кодоор нь шүүлгэхээр цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/, гэрч Ө.******* “...*******ухайн өдөр ******* цуг ажиллаж байсан бөгөөд ******* нь 11 цагийн үед 16 дугаар байрны 1 дүгээр орцны хаалгын дээд талын цементэн хавтан дээрээс нэг гар утас олсон. ******* уг хавтан дээр гарч, гар утсыг аваад буугаад ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 121/, , Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгээстимэйт ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад прокурорын яллах дүгнэлтэд “гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тусгана” гэж,
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ гарсныг нотолно” гэж тус тус заасан.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.******* мэдүүлгээр дээрх гэмт хэрэг нь 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 11 цагийн үед гарсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ гэмт хэрэг гарсан цаг хугацааг дүгнэж ирүүлэхийг анхаарах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдэгдсэн байна. Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй байдал нөлөөлжээ.
*******рүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан тул хохирогчид 340.000 төгрөгөөс дээш буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод *******рүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө өмчлөх эрхэд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан нь гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч ******* нь гээгдэл эд хөрөнгийг насанд хүрээгүй хохирогч *******.Г өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
*******нэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******.*******т 340.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчид уг гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болох нь хавтаст хэргийн 12, 131 дугаар талд авагдсан хохирогчийн хүсэлт болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. *******рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлж барагдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан, Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
******* “ам бүл .амьдардаг, “.ажилтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзэж 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн ******* ******* *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* ******* 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг ******* мэдэгдсүгэй.
4. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
8. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ *******.*******АЙГАЛМАА