| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00386/И |
| Дугаар | 449 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 449
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, нэгдүгээр хэсэг, 044 тоотод оршин суух Тайж овогт Лхамсүрэнгийн Ганбатын /МЮ-70060211/
нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, Цагаан-Эрэг, 21 дугаар хэсэг, гудамж 007 тоотод оршин суух Боржигон овогт Лувсандоржийн Баясгалан /МЮ-66042271/ холбогдох
“Зээлийн гэрээний төлбөр, хүү нийт 9,390,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Л.Баясгалан нь 2017 оны 02 дугаар сарын 22-нд 8,000,000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 22-ныг хүртэл нэг сарын хугацаанд өвс хаман боогч /бүрэн ажилладаг ажлын шаардлага хангасан/ авчирч өгнө. Шаардлага хангасан өвс хаман боогч /прэслэгч/ авчирж өгөөгүй тохиолдолд зээлийн 8,000,000 төгрөгөө эргүүлэн төлнө. Заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд сарын 6% хүү бодно гэж тохиролцон албан ёсны зээлийн болон барьцааны гэрээ байгуулан авсан болно. Энэ хугацаанд Л.Баясгалантай хэд хэдэн удаа уулзаж шаардсан боловч өдий хүртэл өвс боогч /прэслэгч/ өгөөгүй, мөнгийг маань ч төлөхгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч Л.Баясгалангаас үндсэн мөнгө 8,000,000 төгрөг, хүү 1,390,000 төгрөг нийт 9,390,000 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцааа хөрөнгөөр хангаж хохирлыг маань барагдуулж өгнө үү гэжээ.
Зохигчид 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан эвлэрэлийн гэрээндээ:
...Тохиролцсон байдал: Нэхэмжлэлийн шаардлага болох “Зээлийн гэрээ”-ний үндсэн төлбөр 8.000.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор Л.Баясгалан нь Л.Ганбатад төлж барагдуулна. Хэрэв 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор уг 8.000.000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээгээр тохиролцсон хүү 1.390.000 төгрөгийг төлж барагдуулна.
Нэхэмжлэгч Л.Ганбат нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзаж, Барьцааны гэрээний зүйл болох:
тохиролцсон төлбөр болох 8.000.000 төгрөг, уг мөнгийг 2017.08.01-ний өдрийн дотор төлөөгүй бол нэмж 1.390.000 төгрөг нийт 9,390,000 төгрөгийг төлж барагдуулсны дараа чөлөөлж өгөхөөр тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ганбат нь Л.Баясгаланд холбогдуулан “Зээлийн гэрээний төлбөр, хүү нийт 9,390,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож,
“...Нэхэмжлэлийн шаардлага болох “Зээлийн гэрээ”-ний үндсэн төлбөр 8.000.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор Л.Баясгалан нь Л.Ганбатад төлж барагдуулна. Хэрэв 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор уг 8.000.000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээгээр тохиролцсон хүү 1.390.000 төгрөгийг төлж барагдуулна.
Нэхэмжлэгч Л.Ганбат нь барьцаа хөрөнгө болох... Л.Баясгалан, Б.Октябрь, Б.Бямбадорж, Б.Шинэболд, Б.Ариунболд нарын таван хүний өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутагт /Гэрэлт хөшөөний зүүн талд/ байршилтай 33 мкв талбай бүхий 000100429 гэрчилгээний дугаартай Ү-17003830 дугаарт бүртгэгдсэн орон сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж...” гэж эвлэрсэн болох нь зохигчдын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан эвлэрэлийн гэрээгээр нотлогдож байх тул зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,190 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 82,595 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, үлдэх тал хувь болох 82,595 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Л.Ганбатын нэхэмжлэлтэй Л.Баясгаланд холбогдох “Зээлийн гэрээний төлбөр, хүү нийт 9,390,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Л.Ганбат нь барьцаа хөрөнгө болох... Л.Баясгалан, Б.Октябрь, Б.Бямбадорж, Б.Шинэболд, Б.Ариунболд нарын таван хүний өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутагт /Гэрэлт хөшөөний зүүн талд/ байршилтай 33 мкв талбай бүхий 000100429 гэрчилгээний дугаартай Ү-17003830 дугаарт бүртгэгдсэн орон сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,190 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 82,595 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, үлдэх тал хувь болох 82,595 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА