| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2021/0089/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/94 |
| Огноо | 2021-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/94
2021 12 10 2021/ШЦТ/94
МОНГО******* У*******СЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******.Наранжаргал
Улсын яллагч *******.*******илгүүн
Шүүгдэгч ******* нар оролцов.
Монгол улсын иргэн, ........оны .дугаар сарын .-ний өдөр .хотод төрсөн, .настай, ., . боловсролтой, . мэргэжилтэй, . байсан, ам бүл .,. хамт ******* дүүргийн .дугаар хороо, . дугаар гудамжны .тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, ******* овгийн ******* ******* /РД:./.
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь . оны .дугаар сарын .-ны өдөр Нийслэлийн ******* дүүргийн .дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “. хоолны газрын үүдэнд хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар 1 удаа мөргөж биеийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОР*******ОЙ*******О******* нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй...” гэв
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....оны .дугаар сарын .-ны өдрийн .цагийн үед ******* дүүргийн .дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.” цайны газар аавынд ирсэн. Тэгтэл манай аав ******* “энэ хар машинтай цагдаа чинь хэн билээ” гэхээр нь би “Эргүүлийн ******* гэдэг цагдаа байна, яасан” гэсэн чинь “сая хажуугаар шахаж орж ирээд Т ахыг чинь юм мөргүүлж осол хийлгүүлэх дөхлөө, тэгээд чи яаж яваад байгаа юм бэ? гэсэн чинь “чамд ямар хамаатай юм хөгшин төгцөг” гэхээр нь би “цагдаагийн албан хаагч байж ингэж болохгүй шүү дээ гэдгийг хэлээд салсан” гэж хэлэхээр нь би ******* уулзах гээд 8 номерын гэрийн гадаа очиход *******, ******* хоёр байсан. *******и ******* дуудаад “чи яагаад хөгшин настай хүн дээрэлхээд доромжилсон юм бэ” гэхэд ******* гэрээс гарч ирээд шууд өөдөөс тулаад хүрээд ирэхээр нь би зай авах гээд ******* цааш түлхээд “чи муу одоо ингэдэг болчихсон уу, зүгээр байгаарай” гэж хэлсэн. Тэгтэл ******* намайг 7 номерын гэр лүү шахаж заамдаж бариад татаад миний цамцны захыг урахаар нь “чи яахаараа миний цамцыг урж байгаа юм бэ” гэхэд “яадаг юм чиний цамцыг урсан ч яадаг юм бэ” гэхээр нь би бас түүнийг заамдчихсан. ******* нь заамдаж байх үедээ миний дагз хэсэг рүү 2 удаа цохих гээд шүргээд гарсан. Тэгээд миний хоолой боогдож эхэлсэн бөгөөд би тавиулах гэж мөргөсөн тэгээд цагдаа ******* болон манай гэрийн хүмүүс ирж салгасан. *******охирол төлбөр 2.335.900 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/
*******охирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....оны .дугаар сарын .-ны өдөр 49-31 У*******Е улсын дугаартай “*******ада” маркийн авто машинаар дэд ахлагч ******* хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүрээс над руу залгаад “гэр хүрээнээс алба хаагчдын хоол аваад ир” гэсэн. Тэгэхээр нь гэр хүрээ рүү явж байхад миний урд талд нэг цагаан өнгийн жижиг тэрэг явж байсан. Тэгээд би буруу талаар нь гүйцэж түрүүлж ороод зогсоол руу орсон. Тэгээд машинаас буугаад байж байтал цагдаагийн ахмад ажилтан ******* бууж ирээд “цагдаа гэхээрээ чи ингэж дайрч орж ирдэг юм уу, бөөс минь” гэсэн тэгэхээр нь би “явдаг дүрмээрээ явж байна” гэсэн чинь “битгий хуц гэвэл чамд ихдэх үү, багадах уу” гэж хэлэхээр нь би “за та зүгээр байгаарай” гэж хэлээд хоол авах 8 номерийн гэр лүү ороход хоол арай болоогүй байхаар нь хүлээгээд сууж байсан. Тэгтэл ******* гэрийн хаалга онгорхой байхад гаднаас “******* чи хөгшин настай хүн яагаад дээрэлхээд байгаа юм бэ, гараад ир” гэхээр нь би гараад очсон чинь шууд намайг заамдаад бариад авсан. Тэгэхээр нь би зөрүүлж заамдаад “танай аавтай чинь юу ч яриагүй шүү, чи аавтайгаа өөрөө учраа ол” гэж хэлтэл шууд миний хамар луу мөргөхөд хамраас цус гарсан...Улаанбаатар хот орж компьютер томографын зураг авахуулсан 300.000 төгрөг, сүүлд 2021.10.13-ны өдөр 1.000.000 төгрөг дансаар өгснийг авсан. Надад гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд 2.300.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81, 100/
Мөрдөн байцаалтад гэрч ******* мэдүүлсэн: “...Цагдаа хувцастай хүү манай хүү ******* хоёр зууралдаад гараад ирсэн. Тэгтэл цагдаа хувцастай хүүхэд манай хүүхдийг 2 удаа гараараа цохих шиг болсон. Манай хүүхэд ******* цагдаа хувцастай залуугийн хамар луу мөргөчих шиг болсон. Тэгтэл цагдаа хувцастай хүүхдийн хамараас цус гарсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Мөрдөн байцаалтад гэрч П.******* мэдүүлсэн: “...хоолоо хүлээгээд сууж байтал манай цагдаагийн алба хаагч дэд ахлагч *******, ******* “уулзъя” гэж хэлээд дуудсан. Тэгээд тэр хоёр гараад явсан. *******и хоолоо авчихаад гараад иртэл надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан ******* хамраас цус гоожсон дэд ахлагч ******* маргалдсан байдалтай барилцаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн *******үний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 09/шэ238 дугаартай дүгнэлтэд: “******* биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх хамар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 55-56/,
*******охирогч ******* нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27/
Яаралтай тусламжийн хуудсаар “******* 2021.08.16-ны өдөр хамар муруйсан, хавдсан, цус гарсан ирсэн...” гэжээ. /хх-ийн 42-43/
*******охирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “...******* миний бие ******* хохирол төлбөр 2.350.000 төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй...” гэжээ. /хх-ийн 123/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай ******* овгийн ******* *******...” гэжээ. /хх-н 85/,
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МН*******Г-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 82/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 122/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь .оны .дугаар сарын .-ны өдөр .цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн .дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “.” хоолны газрын 7-8 дугаар гэрийн дунд хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар 1 удаа мөргөж биеийн эрүүл мэндэд хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...*******и ******* аавыгаа өмөөрсөн асуудлаас болж хэрүүл маргаан үүсгэж улмаар нүүрэн тус газарт нь мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/, мөрдөн байцаалтад хохирогч ******* “******* миний хамар луу мөргөхөд хамраас цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/, гэрч ******* “Манай хүүхэд ******* цагдаа хувцастай залуугийн хамар луу мөргөчих шиг болсон” /хх-ийн 32-33/ гэсэн мэдүүлэг, гэрч П.******* “хоолоо хүлээгээд сууж байтал манай цагдаагийн алба хаагч дэд ахлагч *******, ******* “уулзъя” гэж хэлээд дуудсан. *******и хоолоо авчихаад гараад иртэл надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан ******* хамраас цус гоожсон дэд ахлагч ******* маргалдсан байдалтай барилцаад зогсож байсан” /хх-ийн 41/ гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 09/шэ238 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56/, хохирогчийн нүүрэн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад прокурорын яллах дүгнэлтэд “гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацааг тусгана” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана гарсныг нотолно” гэж тус тус заасан.
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр дээрх гэмт хэрэг нь .оны .дүгээр сарын .-ны өдөр . цагийн үед “. .”.. номерын гэрийн дунд гарсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ гэмт хэрэг гарсан газар, цаг хугацааг дүгнэж ирүүлэхийг анхаарах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
*******охирогч ******* нь тээврийн хэрэгслээр зорчин явахдаа гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас хохирогчийн аав болох гэрч *******.******* таарамжгүй харилцаа үүсгэжээ. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “хохирогчийн буруутай үйлдэл” нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч ******* хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч ******* нь 2.350.000 төгрөгийн хохирол төлбөр авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-ийн 123/. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох шийтгэлийг 90 хоногийн дотор төлж барагдуулах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
******* нь “урьд ял шийтгэгдэж байгаагүй, ам бүл ., . хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч ******* нь бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлын хор уршгийн зардлыг төлж барагдуулсныг харгалзан үзэж 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
*******эргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТОО******* нь:
1.Шүүгдэгч ******* овгийн ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* ******* 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг ******* мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд учирсан хохирлын гэм хорын зардалд 2.350.000 (хоёр сая гурван зуун тавин мянган) төгрөг төлснийг дурдсугай.
7. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Д*******РГ*********************ГЧ, ЕРӨН*******ИЙ ШҮҮГЧ *******.**************Й