Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 444

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар баг Ар нуга 2 дугаар хэсэг 42 тоотод оршин суух, 56 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй Урианхан овогт Төмөрбаатарын Түшигбаатарын /МН-61041393/ нэхэмжлэлтэй:

 “Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч, Ажилласан байдал тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Т.Түшигбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Т.Түшигбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Миний бие нь энэ жил хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах нас маань болсон. Би 1981 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Түшиг сумын “Зэлтэр”-ийн САА-н нэгдсэн бригад болон 3 дугаар салаа, сүүлд нь сангийн аж ахуй задрахад “Суварга” ХХК-нд тасралтгүй тракторчнаар ажиллаж байсан. Гэтэл анх ажилд ороход “Зэлтэр”-ийн сангийн аж ахуйн даргын 1981 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаар тушаалд миний овгийг Сүрэн, тракторчнаар гэхийг слесарьчнаар гээд буруу бичсэнээс болж 13 жилийн маань ажилласан жил хасагдаж хохироход хүрээд байна. Иймд “Зэлтэр”-ийн сангийн аж ахуйн даргын 1981 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаар тушаалд Сүрэнгийн Түшигбаатарыг зөвтгөн Төмөрбаатарын Түшигбаатар болгон “Хөдөлмөрийн дэвтэр” ийн жинхэнэ эзэмшигч тогтоох,

 2.Миний бие нь 1981 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Түшиг сумын “Зэлтэр”-ийн САА-н нэгдсэн бригад болон 3 дугаар салаа, сүүлд нь сангийн аж ахуй задрахад “Суварга” ХХК-нд тасралтгүй тракторчнаар ажиллаж байсан. Гэтэл анх ажилд ороход “Зэлтэр”-ийн сангийн аж ахуйн даргын 1981 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаар тушаалд миний овгийг Сүрэн, тракторчнаар гэхийг слесарьчнаар гээд буруу бичсэнээс болж 13 жилийн маань ажилласан жил хасагдаж хохироход хүрээд байна. “Хөдөлмөрийн дэвтэр”-т “Түшиг” ХХК-нд тракторчнаар анх ажилд орсон он, сар өдрийг буруу бичсэн байна. Тийм учраас зөвхөн “Зэлтэр” сангийн аж ахуй, “Суварга” ХХК-нд тракторчнаар ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд намайг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Зэлтэр” сангийн аж ахуй, “Суварга”  ХХК-нд тракторчнаар 1981 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчнаар ажиллаж байсан болохыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоож өгнө үү гэх.    

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Түшигбаатар нь “...Зэлтэр”-ийн сангийн аж ахуйн даргын 1981 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаар тушаалд Сүрэнгийн Түшигбаатарыг зөвтгөн Төмөрбаатарын Түшигбаатар болгон “Хөдөлмөрийн дэвтэр” ийн жинхэнэ эзэмшигч тогтоох,... намайг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Зэлтэр” сангийн аж ахуй, “Суварга”  ХХК-нд тракторчнаар 1981 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчнаар ажиллаж байсан болохыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1.Зэлтэр”-ийн сангийн аж ахуйн даргын 1981 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаар тушаалд Төмөрбаатарын Түшигбаатарыг Сүрэнгийн Түшигбаатар гэсэн нь овог нэрийг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй, 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-т Төмөрбаатарын Түшигбаатар гэж бичсэн байгаа нь овог нэрийг буруу бичсэн гэж үзэхгүй байх тул “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинэхэнэ эзэмшигч тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2.Т.Түшигбаатар нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Зэлтэр”-ийн сангийн аж ахуй, “Суварга” ХХК-нд тракторчнаар 1981 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн №131797 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн “Ажлын тухай мэдээ”-ний 4-5, 7-9 талд авагдсан “Зэлтэр”-ийн сангийн аж ахуйн нэгдсэн бригадад тракторчнаар 1981 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажилд авсан, 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Зэлтэр” сангийн аж ахуй задарч “Суварга” ХХК болсонтой холбогдуулан ажлаас чөлөөлж “Суварга” ХХК-ний мэдэлд шилжүүлэн трактарчнаар ажилд авсан, 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн талаарх “Зэлтэр” сангийн аж ахуйн даргын болон “Суварга” ХХК-ний захиралын тушаалуудын бичилтүүд, Сэлэнгэ аймгийн “Зэлтэр”-ийн сангийн аж ахуйН даргын 1981 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 55 дугаартай “Ажилд авч ажиллуулах тухай, 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 254 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 271 дугаартай “Мэргэжлээрээ тасралтгүй ажилласан механикжуулагчдад нэмэгдэл хөлс олгох тухай” 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 277 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалуудын хуулбар, Сэлэнгэ аймгийн “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс”-ийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Түшиг сумын “Суварга” ХХК нь 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэл, тайлан тооцоо хийж байсан талаарх архивын лавлагаа, гэрч Д.Шижирчулуун, Н.Рэнцэнсамбуу, З.Зандан  нарын шүүхэд Т.Түшигбаатарын ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.

Иймд Т.Түшигбаатарын 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн №131797 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-т Төмөрбаатарын Түшигбаатар гэж бичсэн байгаа нь овог нэрийг буруу бичсэн гэж үзэхгүй байх тул “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, Т.Түшигбаатарыг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Зэлтэр” сангийн аж ахуйн нэгдсэн бригад, 3 дугаар салаанд, “Суварга” ХХК-нд тракторчнаар 1981 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хэрэгт авагдсан Т.Түшигбаатарыг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн Түшиг сумын “Түшиг” ББХК-нд 1995 он, 1996 он, 1998-2000 он, 2002 онуудад ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэлийн архивын лавлагаа, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсийн “Зэлтэр” ХХК, “Сэлэнгийн тариалан”, Түшиг сумын “Соёлын төв”, Түшиг сумын Засаг даргын тамгын газарт 2001-2016 он хүртэл ажилласан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа, Түшиг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/21 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаал зэрэг нь энэ хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй байх тул нотлох баримтаас хасаж тооцох нь зүйтэй.

Т.Түшигбаатар нь 1982 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан болохыг,  улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Төмөрбаатарын Түшигбаатарын 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн №131797 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-т Төмөрбаатарын Түшигбаатар гэж бичсэн байгаа нь овог нэрийг буруу бичсэн гэж үзэхгүй байх тул “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Төмөрбаатарын Түшигбаатар нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Зэлтэр” сангийн аж ахуйн нэгдсэн бригад, 3 дугаар салаанд, “Суварга” ХХК-нд тракторчнаар 1981 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажилласан байдлыг тогтоосугай.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

      4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

        5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

     6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

     7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА