Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 00760

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд оршин суух Боржигон овогт Лхагваа Галбаатар /РХ-64031035/-ын нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 17 дугаар байр 2 дугаар орц 06 тоотод оршин суух Данзангийн Оюун /РХ-67072506/-т, холбогдох,

Зээл 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Л.Галбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Галбаатар миний бие танил Д.Оюунд мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 200.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 2.300.000 төгрөг нийт 3.500.000 төгрөгийг зээлдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.

Иймд Д.Оюунаас 3.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Оюун шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Оюун нь Л.Галбаатараас 2014 онд 3.500.000 төгрөгийг зээлж авсан би Хатгал байдаг амралтын газраа бусдад зарсан бөгөөд тэр хүн маань гадаад гарч ажиллаж амьдарч байгаа юм. Удахгүй газрын маань авсан хүн ирж надад мөнгө өгөх учиртай.

Иймд би Галбаатараас авсан 3.500.000 төгрөгөө төлж барагдуулна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Галбаатар нь хариуцагч Д.Оюунаас 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нь ....3.500.000 төгрөгийг төлж барагдуулна.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.... гэх тайлбарлаа ирүүлсэн байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Л.Галбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюунаас 35.475 төгрөг, улсын орлогоос буцаан 35.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Галбаатарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Л.Галбаатарын нэхэмжлэлийн шаардлага 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Д.Оюун төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Галбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.950 /далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюунаас 35.475 /гучин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, Голомт банкны Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 35.475 /гучин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Галбаатарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд оршин суух “Боржигон” овогт Лхагваа Ганбаатар /РХ-64031035/-ын нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 17 дугаар байр 2 дугаар орц 06 тоотод оршин суух Данзангийн Оюун /РХ-67072506/-т, холбогдох,

Зээл 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Л.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Ганбаатар миний бие танил Д.Оюунд мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 200.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 2.300.000 төгрөг нийт 3.500.000 төгрөгийг зээлдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.

Иймд Д.Оюунаас 3.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Оюун шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Оюун нь Л.Ганбаатараас 2014 онд 3.500.000 төгрөгийг зээлж авсан би Хатгал байдаг амралтын газраа бусдад зарсан бөгөөд тэр хүн маань гадаад гарч ажиллаж амьдарч байгаа юм. Удахгүй газрын маань авсан хүн ирж надад мөнгө өгөх учиртай.

Иймд би Ганбаатараас авсан 3.500.000 төгрөгөө төлж барагдуулна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ганбаатар нь хариуцагч Д.Оюунаас 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нь “....3.500.000 төгрөгийг төлж барагдуулна....” гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “....хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү....” гэх тайлбарлаа ирүүлсэн байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Л.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюунаас 35.475 төгрөг, улсын орлогоос буцаан 35.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ганбаатарт олгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Л.Ганбаатарын нэхэмжлэлийн шаардлага 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Д.Оюун төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.950  /далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюунаас 35.475 /гучин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, Голомт банкны Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 35.475 /гучин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Ганбаатарт олгосугай.