Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2017/00262

 

 

 

 

 

17 оны 06 сарын өдөр

Дугаар 103/ШШ17/00262

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

17 06 103/ШШ17/00262

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам лж, шүүгч П.Туяа, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 19******* оны 07 сарын 12-ны өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй, ******* боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ******* дүүргийн ******* хэлтсийн ******* ******* хэсгийн байцаагч ажилтай, ******* дүүргийн 1 дүгээр хороо, хорооллын дугаар байрны тоотод оршин суух, овогт нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19 оны 0 сарын -ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ******* дүүргийн ******* хэлтсийн ******* ******* ажилтай, ******* дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны тоотод түр оршин суух, овогт холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын болон сэтгэл санааны хохиролд 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 17 оны 0 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн Л.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие жирэмсэн ажил үүргээ гүйцэтгэх явцад цагдаагийн ахмад эс үйлдэхүй хэлбэрээр ажлын дарамт, шахалтыг үзүүлэн, хэл амаар доромжлон танхайрч, түүний буруутай үйлдлийн улмаас миний бие сар гарантай буюу 14 хоногтой урагаа дутуу төрүүлэн зулбуулсан. Манай гэр бүл уг хүүхдийг маш их хүсч байсан ба миний бие 10 жилийн дараа ******* настайдаа дэ******* эсрдэлтэй тээлтийг хийж, эмнэлэгт төрөх явцдаа 72 хувийн цус алдаж эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгаараа маш их хэмжээгээр хохирсон тул цагдаагийн ахмад оос 8.000.000 төгрөгийг гаргуулан миний хохирлыг барагдуулж өгнө үү .Жирэмсэн байх хугацаандаа өдрийн цагаар ажлаа хийж оройн цагаар ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Жирэмсэн хүнтэй зүгээр эмэгтэйтэй харьцаж байгаатай адил харьцдаг байсанд гомдолтой. Намайг танай гэрээс цагдаагийн байгууллага хүртэл гэрэл тавих уу гэж хүртэл доромжилж байсан. Байнга жагсаал хувцасаа өмс гэсэн шаардлага тавьж дарамталдаг байсан гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* дүүргийн ******* ******* ар 16.11 сард ирсэн. Намайг ирэхээс өмнө ахмад тонус өгдөг шалтгаанаар эмнэлэгт 2 ч удаа *******тсэн байсан. Эмнэлгээс гарч ирэхэд нь би ажлаа авсан байсан. Надтай уулзаад учир байдлаа хэлэхэд нь эмчийн магадлагаагаа авч ирээрэй гээд ирэхээс нь өмнө д ажил хөнгөвчлөхөд татгалзах зүйлгүй гэдэг саналаа өгсөн байсан. Би энэ хүнд сэтгэл гаргадаг байсан, магадлагаагаа авчраагүй байхад нь ажлыг нь хөнгөвчилсөн байсан, хамт олноороо самбарт тавих зураг авахуулах болоод ахмадыг энгийн хувцастай ирэхээр нь хувцасаа өмс гэсэн шаардлага тавьсан. Манай байгууллагын д жирэмсэн эмэгтэй энгийн хувцас өмсөнө гэсэн заалт байхгүй. Энэ хүнийг оройн цагаар нэг ч ажиллуулдаггүй, хэлтсийн шаардлагатай үед ажиллуул гэсэн цохолт хийж өгсөн. Дүүрэгт онцгой тохиолдол гараад хүний амь нас эрсэдсэн байсан учраас бие бүрэлдэхүүнийг ажиллуулсан. Тэр орой ахмад ирээгүй, яагаад ирээгүйг асуухад манайх хол, харанхуй ирж чадаагүй гэсэн тайлбар тавихаар нь танай гэрээс хэлтэс хүртэл гэрэл тавих ёстой юу гэж л хэлсэн. Би албан хаагч нартайгаа ялгаж харьцдаггүй, хуулийн дагуу шаардлагаа тавьдаг. Гэтэл ахмад гийн хувьд намайг хууль ёсны шаардлага тавихаар дандаа үгүйсгэдэг, өөдөөс тайлбар тавьдаг, жирэмсэн намайг ганцааранг маань онцлоод яагаад байгаа юм бэ гэх зэргээр хамт олны уур амьсгал алдагдуулдаг. Эхний 4 сарын байдлаар ахмад 2 зөрчил шалгасан байхад хамгийн ******* талын хүн 4 зөрчил шалгасан байна. Тэгэхээр энэ хүн ажлаа бүрэн дүүрэн хийсэн нь эргэлзээтэй, өвчтэй байсан байж болно. Энэ асуудлаас болж надад үнэхээр сэтгэлийн шаналгаатай байна. Би өнөөдөр ажлаар хот явах байсан боловч энэ хэргээс болоод явж чадаагүй, миний албаны нэр хүнд 100 хувь унаж байна, надад үнэхээр гомдолтой байна. ахмадыг гадуурхаад, дээрэлхээд, дарамтлаад байсан асуудал гаргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ар гэртээ стресстэй байсан байж магадгүй, нөхрөө эрүүлжүүлэхэд авчирч хийгээд, олон хоног архи уугаад байна сайн хэлээд өгөөрэй гэж эрүүлжүүлэхийн эмчид хэлээд орхисон байсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Н. нь хариуцагч Б. холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хор, сэтгэл санааны хохиролд 8.000.000 төгрөг гаргуулахыг шүүхээс шаардсаныг хариуцагч нь шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Н. нь 17 оны 02 сарын 21-ний өдөр ******* дүүргийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт *******тэн эмчлүүлж жирэмсний сартай буюу 14 хоногтой ураг дутуу төрүүлсэн болох нь эмнэлгийн магадлагаа, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, төрөлтийн түүх, эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудас, эмчлэгч эмчийн шүүхэд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь ураг дутуу төрүүлэхэд Ганболдын ажлын дарамт шахалт, доромжлол, байнгын сэтгэл санааны хямралд байлгасан байдал нөлөөлсөн гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тодорхойлсноор нэхэмжлэгч Н. нь хуульд заасан өөрийн ******* үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Н.гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд өгсөн тайлбар нь:

Гэрч шүүхэд өгсөн Тасгийн даргын хувьд танхайрах үйлдэл гаргадаггүй, захирах захирагдах ёсоор л харьцдаг. Дарга нэг удаа жагсаал хувцасаа өмсөж болдоггүй юм уу гэж хэлж байсан. 17.02 сард Голд Чингис архинаас хүн хордоод хэсгийн байцаагч нарыг цуглуулсан. Тэгэхэд ирээгүй. харанхуй болоод ирээгүй гэсэн тайлбар хэлэхэд танай гэрээс хэлтэс хүртэл гэрэлтүүлэг тавих юм уу гэж хэлсэн. Доромжилсон зүйл байгаагүй гэсэн мэдүүлэг,

Гэрч шүүхэд өгсөн Зураг авахуулахад дүрэмт хувцасаа өмсөж ирэхгүй яасан юм бэ гэхэд би албан ёсоор бичиг авсан гэж маргалдаад байсан. Зураг авахуулж хэсгийн танилцуулга самбар гаргах гэж байсан. Тасгийн д ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлж, хэл амаар доромжилсон асуудал гаргаж байгаагүй, гэсэн мэдүүлэг,

Гэрч шүүхэд өгсөн нэг удаа гийн эмчилгээ юу болж байна, биеийн байдал нь ямар байгаа вэ хамт ажиллаж байгаа хүн мэдэж байна уу гэж надаас асуугаад эргүүлийн асуудлаа чи өөрөө зохицуулаарай гэж хэлж байсан. Тасгийн яг миний нүдэн дээр г гичий нохой гэдэг ч юм уу, үг хэлээр доромжилсон зүйл байхгүй, миний ажлыг хөнгөвчлөх ёстой гээд, боломжоороо хөнгөвчилсөн гэсэн зүйл яригдаж байсан гэсэн мэдүүлэг,

Гэрч шүүхэд өгсөн анх над дээр ирэхдээ базалж өвдөөд байна гэж ирсэн. миний ажил хүнд, акт авья гэж хэлдэг байсан. Тухайн үед жирэмсэний хоногийг нь санахгүй байна. Дутуу төрөхөөр завдаж байна гэсэн оноштой ирсэн. Эхэс нь хэсэгчилсэн ховхролттой байсан учраас *******тэж эмчлүүлсэн. Ураг зулбалт ерөнхийдөө сэтгэл санаатай холбоотой. Би цагаан сарын үеэр 2 сард чамд стресс байна уу эмчилгээ хийгээд үр дүн гарахгүй байна гэхэд өөрөө надад ар гэрийн гачигдалтай байна гэж хэлж байсан. Манай сувилагч эмчээ уйлаад байсан, нөхөр нь эмнэлэг дээр ирсэн, хоорондоо жаахан таарамжгүй юм шиг байна гэж хэлж байсан шүү. Эмнэлэгт *******тээд нилээн олон хоног эмчилгээ хийлгэж байгаад эмнэлэгт зулбасан гэсэн мэдүүлэг,

Гэрч шүүхэд өгсөн 16 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2 цаг 4 минутад ахмад нөхрөө саатуулах гээд авчирч жаахан архийг нь гаргах хэрэгтэй байна, нөхөр маань архи уугаад болохгүй байна, жаахан хэлээд загнаатах гэж хэлчихээд би хороон дээр ажилтай байна ирэхдээ тогтоолоо бичээд аваад ирье гээд явсан. Тэгээд 2 цагийн дараа ирж нөхрөө авсан. ахмад орж ирэхдээ жаахан бухимдалтай царайтай байсан, түүнээс хэрүүл маргаан хийгээгүй орж ирсэн гэсэн мэдүүлэг болон гэрч , , нарын мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Нэхэмжлэгч Н. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбараа баримтаар нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.90 төгрөгийг улсын орлогод *******ээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 0 дугаар зүйлийн 0.1 дэх хэсэгт зааснаар овогт гийн нэхэмжлэлтэй, хариуцагч овогт холбогдох эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.90 төгрөгийг улсын орлогод *******ээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах *******тэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дэ******* хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ

ШҮҮГЧИД П.ТУЯА

Г.СОЛОНГО