| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2021/0083/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/95 |
| Огноо | 2021-12-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/95
2021 12 15 2021/ШЦТ/95
*******О*******ОЛ УЛСЫ******* *******ЭРИЙ******* Ө**************ӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******ийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
*******арийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ
Улсын яллагч Б.Билгүүн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Шүүгдэгч ******* нар оролцов.
*******онгол улсын иргэн, 1979 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 10-7-24 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ******* аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, ******* овгийн ******* ******* /РД: /.
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийслэлийн ******* дүүргийн 4 дүгээр хороо, хэсгийн 3 дугаар гудамжны 1 тоотод оршин суух иргэн хашаан дотор байрлах гражид хохирогч *******. “миний гар утас, виза картыг харсан уу” гэж асуусан асуултад дургүйцэн улмаар түүний зүүн талын гарын бугалга хэсэгт нэг удаа, зүүн талын хөл хэсэгт хоёр удаа уголник төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зүүн атгаал ясны хугарал, зүүн ташааны товгор дайрсан хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхээс хэрэг прокурорт буцах хугацаанд хохирогчид 500.000 төгрөгийн хохирол нэмж өгсөн. Баримт нь хотод байгаа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... над руу “чи миний гар утас, картыг гаргаж өг” гэж хэлэхээр нь түүнд хандаж “би хүний юмыг хулгайлдаг хүн биш” гэж хэлээд маргасан. Тухайн үед нөгөө эрэгтэй гражийн дотор хаалганы орчим зогсож байхаар нь миний уур хүрээд орны хажууд байсан угольник төмрийг аваад түүний зүүн гарын бугалга орчим 1 удаа цохьсон. *******амайг төмрөөр цохих үед тэр эрэгтэй төмрийг гараараа хаах шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 90/,
Хохирогч *******. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 20-ны шөнө ойролцоогоор 23 цагийн үед ******* дагаад граж руу ороход нэг залуу согтуу унтаж байсан. ******* нэг шил архи гаргаж ирсэн бөгөөд бид гурав архийг хувааж уусан. Архиа ууж дуусаад бид хэд унтаж амрахаар болсон. Шөнө 01 цагийн үед хэвтэж байгаад гэнэт гар утас, виза картаа санаад *******өнхгэрэлээс “миний гар утас, виза картыг харсан уу” гэж асуухад *******өнхгэрэл “би хүний юм хулгайлдаг хүн биш” гээд нэг төмөр барьж босч ирээд намайг хэвтэж байхад миний зүүн талын бугалга хэсэгт нэг удаа цохьсон. Би босч ирээд “явлаа” гэж хэлээд гражны үүд рүү алхах үед нөгөө барьсан төмрөөрөө миний зүүн талын хөлний орчимд 2 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 30/
*******өрдөн байцаалтад гэрч О.******* мэдүүлсэн: “...Өглөө 8 цаг өнгөрч байхад Түвдэнгийн гэрт ирээд сууж байхад цагдаагаас нэг хүн залгаад “*******. гэдэг хүнийг таних уу” гэж асуусан. Би хүмүүс дунд хайхад байгаагүй. Би такси бариад *******ын эмнэлэг дээр ирэхэд “******* дагаж гэрт нь очиж архи ууж байгаад маргалдаж зодуулсан” гээд зүүн гараа боолгосон байсан. Ингээд би болсон хэргийн талаар эхнэрт нь хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,
*******өрдөн байцаалтад гэрч .Б мэдүүлсэн: “...2021 оны 9 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө намайг гэртээ унтаж байхад ******* дүүргийн 4 дүгээр хороо, ийн 3 дугаар гудамжид согтуу эрэгтэй хүн “туслаарай” гээд орилоод байсан. *******анай гудамж гэрэлгүй байсан учраас хүн харагдахгүй байхаар нь би гэр лүүгээ эргэж ороод унтсан. Өглөө 6 цагийн үед манай хашааны үүдэнд нэг эрэгтэй хүн ёолоод байхаар нь хашааны үүдэнд очиход “эгчээ туслаарай би гаргүй болох нь байна, та эмнэлэг юм уу, цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Тэр залуу самарт явна гэж ирээд хүнд зодуулчихлаа гэж хэлж байсан. Тэр залуугийн зүүн гар сул болсон байсан. Би гар нь хугарсан байх гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 268 дугаартай дүгнэлтэд: “*******. биед зүүн атгаал ясны хугарал, зүүн ташааны товгор дайрсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 76-77/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Хэрэг болсон гэх газар нь Улаанбаатар хотын ******* дүүргийн 4 дүгээр хороо, хэсгийн 3 дугаар гудамжны 1 тоот хашаанд болсон байв. ийн 3-1 тоот хашааны хаалга нь онгорхой байх ба гүйдэг төмөр хаалга дэлгээтэй байв. ...ражны хаалга баруун талдаа, гражны 2 хаалганы 1 хаалга нь нээлттэй байв...” гэжээ. /хх-ийн 2-4/
Өвчний түүх, яаралтай тусламжийн хуудсаар “...*******. нь зүүн гарын атгаалаар өвдөнө, хөдөлгөж чадахгүй гэсэн зовиуртайгаар 9 дүгээр сарын 21-ний шөнө 01 цагийн үед бусадтай муудалцаад гараа хугалсан гэжээ. Зүүн гарын атгаал ясны хугарал карт нээж эмнэлэгт хэвтүүлье...” гэжээ. /хх-ийн 54-70/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолоор “95 см урт, 3х2 см өргөн хэмжээтэй урт төмрийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10, 13/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай ******* овгийн ******* *******...” гэжээ. /хх-н 96/,
Шүүгдэгчийн согтуурлын зэрэг шалгасан “******* согтуурлын зэрэг 1.94 хувьтай” гэсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6/
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол арилгах тухай хохирлын баримтаар “ ” гэжээ. /хх-н 139/
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын **************Б-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 107-115/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. *******өн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.эм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь согтуугаар хохирогч *******. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2021 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө 01-02 цагийн үед *******ийслэлийн ******* дүүргийн 4 дүгээр хороо, хэсгийн 3 дугаар гудамжны 1 тоотод оршин суух иргэн хашаан дотор байрлах гражид хохирогч *******. “миний гар утас, виза картыг харсан уу” гэсэн үгэнд дургүйцэн улмаар угольник төмрөөр түүний зүүн талын гарын бугалга хэсэгт нэг удаа, зүүн талын хөл хэсэгт хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн атгаал ясны хугарал, зүүн ташааны товгор дайрсан хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
-мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...миний уур хүрээд орны хажууд байсан угольник төмрийг аваад түүний зүүн гарын бугалга орчим 1 удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 90/, мөрдөн байцаалтад хохирогч *******. “...*******өнхгэрэлээс “миний гар утас, виза картыг харсан уу” гэж асуухад ******* “би хүний юм хулгайлдаг хүн биш” гээд нэг төмөр барьж босч ирээд миний зүүн талын бугалга хэсэгт нэг удаа, зүүн талын хөлний орчимд 2 удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 30/, гэрч О.******* “...*******ын эмнэлэг дээр ирэхэд “******* дагаж гэрт нь очиж архи ууж байгаад маргалдаж зодуулсан” гээд зүүн гараа боолгосон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/, гэрч .Б “...Өглөө 6 цагийн үед манай хашааны үүдэнд нэг эрэгтэй хүн ёолоод байхаар нь хашааны үүдэнд очиход “эгчээ туслаарай би гаргүй болох нь байна, та эмнэлэг юм уу, цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Тэр залуугийн зүүн гар сул болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/, хохирогчийн биед зүүн атгаал ясны хугарал, зүүн ташааны товгор дайрсан хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77/, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгчийн согтуурлыг шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын хамтдаа архидан согтуурсан байдал, үл ойлголцол зэрэг нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь *******онгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******. эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******. зүүн атгаал ясны хугарал, зүүн ташааны товгор дайрсан хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан байх ба хохирогч *******. шүүхэд ирүүлсэн хохирлын талаарх баримтад “хохирогч *******. нь 2.486.000 төгрөг ******* нэхэмжилсэн бөгөөд 486.000 төгрөгийг 2021.10.20-ны өдөр төлж барагдуулсан, үлдэх 2.000.000 төгрөгийг 2021.12.12-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн” гэжээ. /хх-ийн 139/
Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* “хохирогчид нэмж 500.000 төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд шүүгдэгч ******* 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******. олгох нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох шийтгэлийг 90 хоногийн хугацаанд төлж барагдуулах, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн төмрийг устгуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс“ шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлоос тодорхой хэмжээг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан.
******* нь “ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын гэм хорын зардалд 486.000 төгрөгийг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч ******* нь бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлын хор уршгийн зардлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсныг харгалзан үзэж 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэвэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 95 см урт, 3х2 см өргөн хэмжээтэй урт төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* ******* 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 (зургаан) сарын дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг ******* мэдэгдсүгэй
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******. эрүүл мэндэд учирсан хохирлын гэм хорын зардалд 486.000 (дөрвөн зуун наян зургаан мянган) төгрөг төлснийг дурдаж, ******* 2.000.000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж хохирогч *******. олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 95 см урт, 3х2 см өргөн хэмжээтэй төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРАЛАЧ, ЕРӨ*******ХИЙ ШҮҮЧ Б.БАЙАЛ*******АА