| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0159/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/171 |
| Огноо | 2021-12-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч З.Алтансолонго,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 178/2021/0159/Э/ индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:
Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлах ******* захын ******* номерийн лангуунаас 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 07:30 цагийн үед ийн цүнхэн дотор байсан СамсунгА51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 759200 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 5-7-р хуудас/
Хохирогч овогт Батцэцэгийн / 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Коллежийн багш ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би ******* зах дээр ******* болон номерийн тавилгын павилон ажиллуулдаг. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 7 цагийн үед ******* номерийн павилон дээрээ очоод онгойлгоод цүнхээ оруулж тавьчихаад номерийн павилоноо онгойлгочихоод буцаад ******* номерийн павилон дээрээ ирэхэд миний цүнхэнд байсан зүйлсийг гаргаад тавьчихсан Самсунг А51 загварын гар утас алга болсон байсан... гэх мэдүүлэг / хэргийн 12-р хуудас/
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 8 дугаар сарын сүүлээр манай ээж ийнд ирээд байдаг ******* гэх хүн Самсунг А51 маркийн гар утас гаргаж ирээд “ би олж авсан юм, би энэ утсыг мэдэхгүй байна” гэхээр нь манай хүүхэдтэй утсаа сольчих гээд манай хүүхэд утсаараа сольж авсан... гэх мэдүүлэг / хэргийн 14-р хуудас/
Эд зүйл үнэлсэн...Samsung A51 загварын гар утас-759200 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 19-22 дугаар хуудас/
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би тухайн өдрөө сайн санахгүй байна.******* зах дотроос цэнхэр өнгөтэй гар утас олж авсан.Гар утасны маркийг нь мэдэхгүй.Тэгээд тэр утсаа гэдэг хүний хүүхдийн утастай сольж барьсан... гэх мэдүүлэг / хэргийн 33-34-р хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хэргийн 43-р хуудас/
2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүх сэтгэцийн...******* нь сэтгэцийн өвчтэй, сэтгэцийн хоёр туйлт эмгэг гэх оношоор группэд байдаг. ******* нь хэрэг хариуцах чадвартай, болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай... гэх дүгнэлт / хэргийн 47-49-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өглөө Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” зах дотор байрлах ******* номерийн павилоныг онгорхой эзэнгүй байх үед дотор нь байсан хохирогч ийн цүнхэн дотроос Samsung А51 маркийн гар утсыг хулгайлж авсан гэх хэргийн үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч ******* нь эзэнгүй павилонд орж хүний цүнхнээс гар утсыг авсан үйлдэл нь шунахайн сэдэлттэй гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь хохирогч ийн цүнхнээс гар утас хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч ******* хохирогч ийн цүнхнээс гар утас хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч ийн мэдүүлэг, гэрч ийн мэдүүлэг, эд зүйлс үнэлсэн тухай дүгнэлт, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар
Хохирогч ийн...гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан,ямар нэгэн гэмтэлгүй байна.Надад нэхэмжлэхгүй зүйлгүй... гэх мэдүүлгээр шүүгдэгч ******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 53-р хуудас/ -аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар гэрч гийн өгсөн... ******* нь тогтуун томоотой, даруухан, хүнд тусархуу хүн. 2014 оноос хойш сэтгэцийн өөрчлөлттэй болсон. Жилд 1-2 удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг. Айлын 3 дахь хүхэд, дээрээ 2 эгчтэй. 2 охинтой, эхнэр нь 2015 онд салаад явсан. Алтай суманд мал маллаж байгаад 2020 онд аймгийн төвд орж ирээд манайд амьдарч байгаа. ... гэх мэдүүлэг /хэргийн 37-р хуудас/,
Гэрч Ш.Батсүхийн өгсөн... ******* 1994-1995 онд Говь-Алтай аймгийн хилийн цэрэгт 1 жил цэргийн алба хаасан. 2014 оноос хойш сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг болсон.... гэх мэдүүлэг / хэргийн 40-р хуудас/, *******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгээс: Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй,улсын яллагчийн санал болгосон хорих ял оногдуулахгүй тэнсэх саналыг дэмжиж байна гэх тайлбар,дүгнэлт
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2,36.2,36.6- 36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт******* *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 -т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт******* *******г хорих ял оногдуулахгүйгээр 07 /долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС