| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/08707/И |
| Дугаар | 1693 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 1693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ын гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар, *******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,,,,,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, нарт холбогдох 4,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , , бат нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч , , бат нар 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч тай зээлийн гэрээ байгуулж, нийт 4,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаатай зээлсэн.
Гэтэл эдгээр хүмүүс гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, зээлийг хугацаандаа төлөөгүй бөгөөд тухайн үед зээлийг сарын 15 хувийн хүүтэйгээр зээлэхээр болсон боловч энэ талаар гэрээндээ тусгаагүй байна.
Хариуцагчид 2013 оны 04 дүгээр сард авсан зээлийг нийтдээ 4 жилийн хугацаанд төлөөгүй ба энэ хугацаанд төгрөгийн ханш буурсан, хэрэв ашиглаж байсан бол тодорхой хэмжээний орлого олох байсан.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “зээлийг зөвхөн , Оюунбат нар авсан, би тэдгээрээс 1,445,000.00 төгрөгийг зээлсэн” гэжээ.
Гэтэл зээл авч, өгөх тус өдөр хариуцагчид бүгд хамт байсан, гаас зээлийг , батад төлж байсан эсэхээс үл хамаарч тэрээр ын өмнө зээлийг буцаан төлөх үүрэг хүлээсэн этгээд мөн юм.
Хэрэгт авагдсан гэрч цацралаас 280,000.00 төгрөг төлсөн гэх үйл баримтын хувьд маргаантай, Монгол Улсад цацрал нэртэй олон хүн байдаг бөгөөд энэхүү 280,000.00 төгрөгийг түүнээс төлснийг зээлдэгч нарын төлсөн зээл гэж үзэхгүй.
Нэхэмжлэгчийн хамаатан цацрал гэж хүн улсад ажиллаж амьдардаг ба түүнээс энэхүү 280,000.00 төгрөгийг шилжүүлсэн, энэ талаар гэрчийн мэдүүлэг авах гэхэд гадаад улсад байгаа тул боломжгүй байна.
Иймд, хариуцагч нараас 4,000,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэв.
Хариуцагч , , бат нараас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“, нар 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч аас 3,400,000.00 төгрөгийг зээлсэн нь үнэн, гэвч энэхүү зээлийг талууд нийт 4,000,000.00 төгрөг хэмээн тохирсон боловч 15 хувийн хүү 600,000.00 төгрөгийг зээлдүүлэгч тал тухайн өдөр урьдчилан авсан байдаг.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар зээлийг хүүтэй байхаар тохиролцсон тохиолдолд гэрээг бичгээр байгуулахаар заасан боловч талууд энэ талаар гэрээнд заагаагүй тул 3,400,000.00 төгрөгийг зээлсэн гэж үзнэ.
Зээлдэгчдээс энэ хугацаанд нэхэмжлэгч талд нийт 2,240,000.00 төгрөгийг буцаан төлсөн ба одоо үлдэх төлбөр 1,160,000.00 төгрөг байна.
Гэвч хариуцагчдын ярьж буйгаар дансаар шилжүүлсэнээс гадна бэлнээр зээлийг төлж байсан тул зээлийн үлдэгдэл үүнээс бага байх ёстой.
Гэрч цацрал болон хариуцагч бат, нар төрсөн эгч, дүүс бөгөөд 280,000.00 төгрөгийг зээлдүүлэгчид шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байхаас гадна гэрчийн мэдүүлэгт энэ талаар тодорхой дурьдсан байна.
гийн хувьд зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, харин тухайн зээлээс 1,445,000.00 төгрөгийг дамжуулан зээлж, ы данс руу шилжүүлсэнээр төлж дуусгасан.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас 2,240,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1,160,000.00 төгрөгийг төлөхөд татгалзахгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч аас хариуцагч , , бат нарт холбогдуулан 4,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч , бат нар 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 4,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаатай зээлэхээр тохирчээ.
Хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэдийгээр 4,000,000.00 төгрөгийг зээлэхээр тохирсон боловч зээлдүүлэгч тал хүүнд 600,000.00 төгрөгийг урьдчилан тооцон авч, нийт 3,400,000.00 төгрөгийг хариуцагч , бат нарт өгсөн хэмээн маргасан бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 4,000,000.00 төгрөгийг , , бат нарт зээлдүүлсэн хэмээн мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.
Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Хэдийгээр хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа сарын 15 хувийн хүү болох 600,000.00 төгрөгийг урьдчилан авч, зээлдэгч нар 3,400,000.00 төгрөгийг хүлээн авсан хэмээн тайлбарлаж, татгалзсан боловч үүнийгээ баримтаар нотлохгүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд талуудын маргахгүй байгаа 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээнд хүүгийн талаар тохироогүй байна, өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тохиролцсон тохиолдолд зээлийн гэрээг бичгээр байгуулах тухай хуулийн шаардлагатай ба хэрэв энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд хүү шаардах эрхээ алдах юм.
Гэтэл талуудын хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа тус гэрээнд хүүгийн талаарх тохиролцоо байхгүй байгаагаас гадна хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаантай байгаа үйл баримтыг өөрт ашигтай байдлаар тайлбарла, татгалзсан боловч баримтаар нотлохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Иймд, хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан 3,400,000.00 төгрөгийг хүлээн авсан гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 4,000,000.00 төгрөгийг , , бат нар хүлээн авсан хэмээн тайлбарлсаныг хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзаж байна.
Хэрэгт авагдсан дээр дурьдсан зээлийн гэрээг үзвэл тухайн гэрээнд 4,000,000.00 төгрөгийг хариуцагч бат, нар хүлээн авсан талаар хүсэл зоригоо илэрхийлсэн байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу авч үзвэл энэхүү зээлийн гэрээг нэхэмжлэгч , хариуцагч , бат нарын хооронд байгуулагдаж, тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иймд, дээр дурьдсан 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч болон хариуцагч хариуцагч , бат нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан 4,000,000.00 төгрөгийн зээлийн харилцаа үүсч, хариуцагчид тус зээлийг буцаан төлөх үүрэг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн 242.2-д “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, зээлдэгч , бат нар энэхүү зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч ын өмнө хамтран үүрэг гүйцэтгэгч болсон ба нэхэмжлэгч тал зээлийг хариуцагч нараас бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлэгч , бат нар тухайн зээлийг 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор ашиглаж, буцаан төлөх үүрэг хүлээсэн боловч зээлдэгчид Иргэний хуулийн 206, 208 дахь зүйлд тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ зөрчиж, зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх юм.
Учир нь, хариуцагч бат, нар зээлийг ашиглаж, буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа ба Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагчдын зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлохгүй байна.
Иймд, зээлдүүлэгч тус зээлийн гэрээний дагуу хариуцагч нараас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгчид мөнгөн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч талд үндсэн зээлийг буцаан төлөх нь зүйтэй юм.
Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлдэгчдээс зээлийг буцаан төлсөн хэмжээ, үйл баримтын талаар маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь “Хаан банк” ХХК-нд тоот болон тоот данс, хариуцагч нь тус банкинд тоот дансыг эзэмшдэг бол хариуцагч нь “Хаан банк” ХХК-нд тоот дансыг тус тус эзэмшдэг ажээ.
Шүүх хуралдаанд эдгээр дансдаас нэхэмжлэгчийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн мөнгөн гүйлгээний баримтыг үзвэл:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчдын гаргасан хүсэлтийн дагуу Боржигин овогт Рэнцэнхандын аас 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэрчийн мэдүүлэг авахад тэрээр 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч ын “Хаан банк” ХХК-нд тоот дансанд хариуцагч ы хүсэлтээр 280,000.00 төгрөгийг шилжүүлсэн байна.
Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү 280,000.00 төгрөгийг нэхэмжлэгч ын төрөл, садан болох улсад амьдардаг цацралаас шилжүүлсэн хэмээн тайлбарлаж, татгалзсан боловч уг тайлбарыг баримтаар нотлохгүй байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Хэрэгт авагдсан хариуцагч гийн тоот данснаас 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ын тоот дансанд 100,000.00 төгрөг шилжүүлсэн үйлдлийг түүнийг авсан зээлийг буцаан төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Учир нь, зохигчдын хооронд 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зураагүй байхаас гадна түүнийг энэхүү зээлийн гэрээний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох буюу эрх, үүргийн хувьд холбогдохоор хүсэл зоригоо илэрхийлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул зээлийг нэхэмжлэгчийн өмнө буцаан төлөх үүрэг хүлээсэн зээлдэгч гэж үзэхгүй.
Ийнхүү шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч , бат нийт 4,000,000.00 зээлээс 2,240,000.00 төгрөгийг төлсөн байх тул төлөөгүй үлдсэн 1,760,000.00 төгрөгийг тэднээс гаргуулж, нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,240,000.00 төгрөгт болон д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР