Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 83

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд

  Нарийн бичгийн дарга Б.Урангоо

  Улсын яллагч Д.Нямдэлэг

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 198-р зүйлийн 198.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лхамсүрэнгийн Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн 201618000122 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Төв аймгийн Баян суманд 1973 оны 12 дугаар сарын 21-нд төрсөн, хүйс эрэгтэй, 43 настай, бүрэн боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэрийн охины хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо Хоршооны 05 дугаар гудамж 05 тоотод оршин суух хаягтай, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогтой Лхамсүрэнгийн Эрдэнэбаатар /РД НБ73122115/,

Холбогдсон хэргийн талаар

Л.Эрдэнэбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ОХУ-аас Монгол улсын хил болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор зорчихдоо нийт 1.797.500 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар импортолсон гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох  нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд 

Шүүгдэгч Л.Эрдэнэбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ... Би 2016 оны 04  дүгээр сарын 10-ны өдөр ОХУ-ын Эрхүү муж руу жуулчлалын журмаар явсан. Ингээд замдаа Улаан-Үүд хотын эмийн сангаас нэр дурьдагдсан эмнүүдийг худалдан авсан. Монгол улсын хилээр нэвтрэх үедээ хил дээр саатуулагдсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг

Хохирогч Б.Болдбаатарын  2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ байж байтал Сэлэнгэ аймаг Алтанбулаг хилийн боомтон дээр зөрчил гарлаа гээд дуудагдаж очсон. Ингээд хилийн боомтон дээр очиход Улаанбаатар хотын харъяат Л.Эрдэнэбаатар гэх хүн хилээр хууль бусаар эм оруулж ирж байхад нь манай Гаалийн байцаагч Мягмарсүрэн барьж саатуулсан байхаар нь хуульд заасан үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж Цагдаагийн газарт хүргэн өгсөн..... гэх мэдүүлэг \хх-ийн 20 дугаар тал\

Гэрч Б.Мягмаржаргалын 2016 оны 05 дугаар сарын 4-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....би 2016 оны 4 дүгээр сарын  10-ны өдөр хуваарийн дагуу Алтанбулаг боомтийн орох чиглэлийн рентген аппаратан дээр ажиллаж байтал орой 22 цагийн үед байх Оросын Холбооний Улсаас автобустай зорчигч орж ирэхээр ачаа барааг нь шалгасан юм. Тэгээд ачаа тээшийг нь рентген аппаратаар харж байтал хоёр цүнх аппаратаар харсан чинь бөөгнөрсөн юм харагдсан. Тэгэхээр нь задлуулан үзэхэд хоёулаа нэг хүний буюу Л.Эрдэнэбаатар гээд хүний цүнх байсан ба дотор талаас нь их хэмжээний эм гарч ирсэн. Би цүнхний эзэн гэх Л.Эрдэнэбаатараас эмийг тусгай зөвшөөрлөөр оруулж ирэх ёстой шүү дээ гэсэн чинь өө би ийм юм мэдэхгүй шүү дээ анх удаа гарч байна гэхээр нь чекийг нь үзье гэж хэлээд хартал их хэмжээний дүнтэй болохоор зөрчлийн тэмдэглэлийг нь бичсэн..... гэх  мэдүүлэг \хх-ийн 22 дугаар тал\  

Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэнд

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг үндэслэн барааны гаалийн нэгж үнийг дараах хүснэгтээр тогтоов.

Барааны нэр

Гаалийн нэгж үнэ /рубль/

1

Урсофальк

1815

2

Отривин 10мг

144

3

Анаферон детский

185

4

Эсэнциале форте Н

641

5

Фарингосефт 16таблет нийт 160ширхэг

12.5

6

Фелмоксон солютаб амоксициллин 500мг

17.9

7

Фелмоксон солютаб амоксициллин 250мг

13.9

8

Горчичник пакет спихтовым маслом

34

9

Горчичник пакет эвкалиптовым маслом

35

10

Виферон 150000МЕ

22.9

11

Виферон 500000МЕ

35.4

12

Угжны хошуу

165.4

Дараах хүснэгтээр гаалийн нэгж үнэ болон нийт татварын суурь, ногдуулалтыг үзүүлэв.

2016.04.10 өдрийн ханш 1 рубль=30.42 төг….

Барааны нэр

Гаалийн нэгж үнэ рубль

Тоо хэмжээ, ширхэг

Нийт үнэ

Нийт суурь үнэ

Нийт татвар

1

Урсофальк

1815

1

1,815

55,212.30

8,557.91

2

Отривин 10мг

144

10

1,440

43,804.80

6,789.74

3

Анаферон детский

185

18

3,330

101,298.60

15,701.28

4

Эсэнциале форте Н

641

1

641

19,499.22

3,022.28

5

Фарингосефт 16таблет нийт 160ширхэг

125

160

2,000

60,840.00

9,430.20

6

Фелмоксон солютаб амоксициллин 500мг

17.9

200

3,580

108,903.60

16,880.06

7

Фелмоксон солютаб амоксициллин 250мг

13.9

800

11,120

338,270.40

52,431.91

8

Горчичник пакет спихтовым маслом

34

10

340

10,342.80

1,603.13

9

Горчичник пакет эвкалиптовым маслом

35

10

350

10,647.00

1,650.29

10

Виферон 150000МЕ

22.9

200

4,580

139,323.60

21,595.16

11

Виферон 500000МЕ

35.4

100

3,540

107,686.80

16,691.45

12

Угжны хошуу

165.5

16

2,648

80,552.16

12,485.58

 

Нийт дүн

 

 

35,384

1,076,381.28

166,839.10

Монгол улсын Гаалийн тухай хууль, Аж ахуй нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу дээрх эмийн зүйлсийг зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж улсын хилээр нэвтрүүлэх эрхтэй. Гаалийн тухай хуулиар хилээр нэвтэрч байгаа зорчигч нь /хувь хүн/ зөвхөн эмчийн заавар, магадлагаа, жорд заасан хэмжээгээр аяллын хугацаанд хэрэглэх эмийг хилээр нэвтрүүлэх эрхтэй. Иймд иргэний дээр дурьдсан эмийг улсын хилээр нэвтрүүлэхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 26-33 дугаар тал/

Ашид билгүүн ХХК-ий 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн

Нэр

Тоо ширхэг, хэмжих нэгж

Тоо ширхэг

Нэг бүрийн үнэ/ширхэгийн үнэ/ төг

Нийт үнэ

1

Урсофальк

4таблет*25ш=100

100ш

1,090

109,000

2

Отривин 10мг

 

10ш

11,500

115,00

3

Анаферон детский

18таблет*20ш=360

360ш

625

225,000

4

Эсэнциале форте Н

3таблет*10ш=30

30ш

910

27,300

5

Фарингосефт 16таблет нийт 160ширхэг

16таблет*10ш=160

160ш

320

51,200

6

Фелмоксон солютаб амоксициллин 500мг

40таблет*5ш=200

200ш

830

166,000

7

Фелмоксон солютаб амоксициллин 250мг

160таблет*5ш=800

800

725

580,000

8

Горчичник пакет спихтовым маслом

 

10

300

3000

9

Горчичник пакет эвкалиптовым маслом

 

10

300

3000

10

Виферон 150000МЕ

20таблет*10ш=200

200ш

1,050

210,000

11

Виферон 500000МЕ

10таблет*10ш=100

100

3000

300,000

12

Угжны хошуу

 

16

500

8000

 

Дүн

 

 

 

1,797,500

 ...байна гэх дүгнэлт  /хх-ийн 36 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр тал/

Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 5-8 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-15 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар тал/

Баянзүрх дүүргийн 24-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 1/220 тоот албан бичиг /хх-ийн 55 тал/

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн 114/012843 тоот лавлагаа, Г.Лхамсүрэн, Ц.Пэрэнлэймаа, О.Бат-Эрдэнэ, Э.Энх-Учрал нарын эмчлүүлэгчийн карт

Шүүгдэгч Л.Эрдэнэбаатарыг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр сэжигтнээр /хх-ийн 44-45/ 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар /хх-ийн 46-47/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд

            Шүүгдэгч Л.Эрдэнэбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ОХУ-аас Монгол улсын хил болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор зорчихдоо нийт 1.797.500 төгрөгийн үнэ бүхий 12 нэр төрлийн эм, эмийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар импортолсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд; Хохирогч Б.Болдбаатарын /хх20/ гэрч Б.Мягмаржаргалын  /хх22/, мэдүүлгүүд, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр тал/, Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 5-8 дугаар тал/, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-15 дугаар тал/ болон 12  нэр төрлийн эм, эмнэлэгийн хэрэгсэл нь 1.797.500 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлт /хх36/ зэрэг болно.  

Тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагч нараас хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үзэв.            

Шүүгдэгч Л.Эрдэнэбаатарт холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2-д зааснаар ...хууль бусаар эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлох... гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байна.

           Иймээс шүүгдэгч Л.Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2-д заасан ...хууль бусаар эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлох гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

           Шүүгдэгч Л.Эрдэнэбаатарыг Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөр байхгүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлж, шүүхээс оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

   Шүүгдэгч Л.Эрдэнэбаатар бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно. 

           Шүүгдэгч Л.Эрдэнэбаатарын хууль бусаар импортлосон Урсофальк, Отривин 10мг, Анаферон детский, Эсэнциале форте Н, Фарингосефт 16таблет нийт 160ширхэг, Фелмоксон солютаб амоксициллин 500мг, Фелмоксон солютаб амоксициллин 250мг, Горчичник пакет спихтовым маслом, Горчичник пакет эвкалиптовым маслом, Виферон 150000МЕ, Виферон 500000МЕ, Угжны хошуу зэрэг бичиглэлтэй 12 нэр төрлийн нийт 1.797.500 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

         Учир нь дээрх эм, эмийн зүйл нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй эсэх нь тодорхойгүй, мөн уг эмийг оруулж ирэх эрх бүхий байгууллага оруулж ирээгүй, түүнчлэн уг эмийн зүйлийн найрлага бүтэцэд шинжилгээ хийж эмчилгээ үйлчилгээний шаардлага хангах талаар шинжээчийн дүгнэлт гараагүй, эм эмийн бэлдмэлийн хураан авсан үеэс эхлэн шаардлага стандартанд нийцүүлж хадгалсан эсэх тодорхойгүй байх тул улсын орлогод оруулах боломжгүй байна.

         Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...шүүгдэгчийн эхнэр, охин, хөгшин аав ээж нь байнгын эмнэлэгийн хяналтанд өвчтэй байдгийн улмаас эмчилгээний картанд бичигдсэн байгаа Урсофальк, Эсэнциале форте Н гэх 2 төрлийн эмийг буцаан олгож өгнө үү.. гэх хүсэлтийг мөн дээрх шалтгааны улмаас хангах боломжгүй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,  284,  286. 290-р зүйлийн 290.3, 294,  297,  298-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 д зааснаар Боржигон овогт Лхамсүрэнгийн Эрдэнэбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2 д  заасан ...хууль бусаар эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлох... гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Лхамсүрэнгийн Эрдэнэбаатарт 03 жил 02 сарын хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 т зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбаатарт оногдуулсан 03 жил 02 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.3-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан Урсофальк, Отривин 10мг, Анаферон детский, Эсэнциале форте Н, Фарингосефт 16таблет нийт 160ширхэг, Фелмоксон солютаб амоксициллин 500мг, Фелмоксон солютаб амоксициллин 250мг, Горчичник пакет спихтовым маслом, Горчичник пакет эвкалиптовым маслом, Виферон 150000МЕ, Виферон 500000МЕ, Угжны хошуу зэрэг бичиглэлтэй 12 нэр төрлийн нийт 1.797.500 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Энэ хэргийн улмаас шүүгдэгч Л.Эрдэнэбаатар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдсугай.

6.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Лхамсүрэнгийн Эрдэнэбаатарт оногдуулсан 03 /гурав/ жил 02 /хоёр/ сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хянан харгалзсугай .

7.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4-д зааснаар ялтан Л.Эрдэнэбаатарын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүгч Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

9.Шүүгдэгч Л.Эрдэнэбаатарт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 т зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  давж заалдах, хяналтын шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан  бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.ЭРДЭНЭХИШИГ