ТОГТООХ нь:
- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн охин *******г эх *******ийн асрамжид үлдээсүгэй.
- Хариуцагч ******* хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурьдсугай
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д тус тус зааснаар зохигчид дараах нөхцөлөөр эвлэрснийг баталсугай.
1/ ,,, тоот хаягт байрлах хашаа, байшин болон газар, эд хогшлыг бүхэлд нь хариуцагч *******, *******, ******* нарын өмчлөлд үлдээж, хариуцагч *******ээс нэхэмжлэгч *******д нийт 12,000,000.00 төгрөгийг төлөх ба үүнээс 9,000,000.00 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дотор төлөх,
2/ Нэхэмжлэгч ******* 9,000,000.00 төгрөгийг авсаны дараа 7 хоногийн дотор ,,, тоот хаягт байрлах 558 м.кв талбайтай******* тоот улсын бүртгэлийн дугаартай газар, 60.8 м.кв талбайтай ******* тоот улсын бүртгэлтэй дугаартай үл хөдлөх хөрөнгийг тус тус хариуцагч *******ийн өмчлөлд шилжүүлэх,
3/ Хариуцагч ******* дээр дурьдсан газар, үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсаны дараа 14 хоногийн дотор үлдэх 3,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөх,
4/ Хариуцагч *******ээс шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах,
5/ Зохигчид үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл гаргахтай холбоотой улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн төлбөрийг бие биенээсээ үл нэхэмжлэх.
- Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.
- Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 474,200.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 349,690.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, шинжээч “Лэндс” ХХК болон “Дамно” ХХК-ийг хөлсийг зохигчид төлсөн болохыг үүгээр дурьдсугай.
- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-ийн дагуу гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 /гурав/ хоногийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг Шүүгчийн туслах Б.Ундрахад даалгасугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР