| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/02023/И |
| Дугаар | 1805 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 1805
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******-ны гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,,,ад холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч нар тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 16 жилийн хугацаанд төрийн албанд тасралтгүй ажилласан бөгөөд үүнээс Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид 2003 оноос хойш эхлэн ажиллаж байна.
Би, тус байгууллагад ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй ба салбарын тэргүүний ажилтнаар шалгарч, салбарын сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтээр “маш сайн, сайн” гэсэн үнэлгээтэй ажиллаж байсан.
Намайг, Хүнс,н яамны сайдын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б-23 тоот тушаалаар энэхүү төв лабораторийн захирлаар томилж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэвийн биелүүлж байхад тус яамны сайд 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б/02 тоот тушаал гаргаж, миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Улсын Их Хурлын сонгууль явагдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсны дараагаар шинээр томилогдсон сайдаас удаа дараа намайг ажил, албан тушаалаа өгөхийг шаардаж, улмаар манай байгууллагад аудитын шалгалт оруулж, тус шалгалтаар илэрсэн зөрчлийг надад тохож, ажлаас чөлөөлсөн.
Миний бие 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр захирлаар томилогдсон байтал уг хугацаанаас өмнөх алдаа, дутагдлыг зөвхөн надад хамааруулж, зөрчил гаргасан гэсэн үндэслэлийг тушаалд дурьдсан.
Гэвч тус 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б/02 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэн ийнхүү ажлаас чөлөөлсөн талаар тусгайлан заагаагүй, тушаалын агуулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл ноцтой зөрчил гаргасан гэжээ.
Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар манай байгууллагад санхүүгийн хянан шалгалтаар илэрсэн алдаа, дутагдлыг засах даалгавар өгөгдсөн бөгөөд өмнөх Засгийн газрын үед яамнаас өгсөн шинжилгээний төхөөрөмж, гоц халдварт өвчин тээгч мал шатаах зориулалттай техник зэргийг ашиглаагүй гэсэн тайлбар байдаг.
Гэтэл бидэнд тухайн тоног төхөөрөмжийг ашиглаад хөдөө орон нутгаар авч явах хүнд даацын автомашин байхгүй, түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон батлагдсан дүрэм, журмыг дагаж мөрдөөгүй, үүнд хяналт тавих үүргээ биелүүлээгүй хэмээн буруутгасан боловч уг байгууллагад ажилладаг ажилтнуудын ажил, албан тушаалаар хүлээсэн үүргийг мөн адил надад хамааруулсан.
Иймд, намайг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Хүнс,, хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу манай яамны сайдын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдийн А-57 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 01 тоот тогтоол гаргасан.
Уг аудитын дүгнэлтээр тус байгууллага нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг тус тус зөрчиж, төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан, өр, авлага үүсгэсэн зэрэг зөрчлүүд тогтоогдсон.
Гэтэл нэхэмжлэгчийн ажил, албан тушаалын үүрэг нь тухайн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, ажлыг үр ашигтай зохион байгуулах замаар тавьсан зорилтыг биелүүлэх байтал харъяа ажилтан, албан тушаалтанд зохих хяналт тавиагүйгээс улбаалан ийм зөрчил гарахад хүрсэн байсан.
Тус байгууллагын захирлын ажлын зорилт нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн байгууллагын үйл ажиллагааг явуулах, санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх, төсвөөс олгогдсон санхүүжилтийг батлагдсан хуваарь, зориулалтын дагуу зарцуулах, ажил үйлчилгээний орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх зэрэг бөгөөд нэхэмжлэгч тал зөвшөөрөлгүйгээр үнэ тариф нэмж 12,336,376.00 төгрөгийн орлого олсон, тариф бууруулсны улмаас 10,151,780.00 төгрөгийн орлого олох боломжийг алдсан, батлагдсан орон тоог 6 хүнээр нэмэгдүүлсний улмаас 11,200,000.00 төгрөгийн төсвийн алдагдал гаргасныг засаагүй гэх мэт зөрчлүүдийг тус тус үндэслэн ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.
Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд ноцтой зөрчлийн талаар тусгайлан зохицуулсан ба 6.2.2-т ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор заасан байх тул ажлаас чөлөөлсөн үйлдэл үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтаар , гэх ажилтнуудаас нэхэмжлэгч ы ажил, удирдах арга барилын талаар удаа дараа гомдол гаргаж байсан удаатай.
Хэдийгээр сайдын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б/02 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлаагүй боловч тус хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халсан нь ноцтой зөрчил байсан гэдгийг шууд илэрхийлж байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч аас хариуцагч Хүнс,,ад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Зохигчид, шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримттай танилцаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар тухайн баримтуудтай танилцах нэмэлт хугацаа, тайлбар, нотлох баримт өгөх шаардлага байхгүй хэмээн шүүх хуралдааныг цаашид үргэлжлүүлэх хүсэл зоригтой байгаагаа илэрхийлсэн.
Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэлд авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт болох Хүнс,н сайдын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б-23 тоот тушаалаар нэхэмжлэгч ыг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлаар томилж, түүний цалин, хөлсийг ТҮ-12 дугаар зэрэглэлийн 3 дугаар шатлалаар тогтоосон байна /х.х-ийн 5-8, 43-р хуудас/.
Төрийн өмчийн хорооны 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 315 тоот тогтоолоор баталсан Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн газрын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаар уг байгууллага улсын төсөвт үйлдвэрийн газрын статустай ажээ /х.х-ийн 111-118-р хуудас/.
Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.З-т “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэрийн газар гэнэ” гэж заасны дагуу тус байгууллага улсын төсөвт үйлдвэрийн газар бөгөөд уг дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар энэхүү хуулийн этгээдийн захирлыг Малын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлдөг байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Хүнс,н сайдын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б-23 тоот тушаал, нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнээс тус тус үзвэл нэхэмжлэгч тал төрийн үйлчилгээний албан тушаалтан байна /х.х-ийн 5-6, 43, 71, 72-р хуудас/.
Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.4, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулах тул ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халагдсан болон шилжүүлсэн тухай төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар шүүх шийдвэрлэнэ.
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар энэхүү хэргийг Иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх зүйтэй байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Хүнс,,ын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаалаар нэхэмжлэгчийг Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр тус өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ /х.х-ийн 4-р хуудас/.
Тус 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан учраас ийнхүү түүнд сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд ажил олгогч талын санаачилгаар тус хуулийн 40.1-д зааснаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах юм.
Өөрөөр хэлбэл, ажилтан хөдөлмөрийн гэрээний дагуу эрх, үүргээ хэрэгжүүлэх явцдаа хууль болон дүрэм, журмаар тогтоосон үүргээ зөрчсөний улмаас ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учирсан, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан, үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагаа тасалдаж, алдагдал хүлээсэн гэх зэргээр эрх, ашиг сонирхолд нь сөргөөр нөлөөлсөн үр дагавар бий болсон тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бүрдэх бөгөөд энэ нь тухайн ажилтны хууль бус гэм буруутай үйлдэл, эс үйлдэлтэй шууд хамааралтай байна.
Гэтэл хариуцагч тал нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн байгууллагад хохирол, хор уршиг учирсан, ноцтой гэх зөрчил юу байсныг баримтаар нотлохгүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Хүнс,,ын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А-57 тоот тушаалаар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2014-2015 он, 2016 оны эхний 9 сарын санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хамруулсан аудитын шалгалт хийхээр болсон байх бөгөөд хяналт шалгалтын ажлын тайлан, дотоод аудитын хорооны 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот тогтоолоор Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчигдсөнийг үндэслэн тус байгууллагын удирдлагад хариуцлага тооцох асуудлыг судалж, шийдвэрлэхийг Төрийн захиргаа удирдлагын газарт даалгасан байна /х.х-ийн 55-70, 73-75, 107-р хуудас/
Гэвч энэхүү хянан шалгалтаар илэрсэн зөрчлүүд тус байгууллагын хэмжээнд гарсан буюу нийт ажилтан, албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой байх ба эдгээр зөрчлүүд нэхэмжлэгчийн хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ямар үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой байсан нь тодорхойгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч тал тус лабораторийн захирлын ажил, албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж, үйл ажиллагааг удирдлагаар хангаж, үр ашигтай зохион байгуулах үүрэгтэй боловч түүний ажлын чиг үүрэг, ажил үүргийн хуваарилалтыг бусад ажилтан, албан тушаалтны ажил үүрэг, гүйцэтгэх ёстой болон гүйцэтгэх ёсгүй байсан үйлдэл, эс үйлдэхүйгээс ялгахгүйгээр дээрх зөрчлүүдийг нэхэмжлэгч талыг гаргасан гэж үзжээ.
Жишээлбэл, нэхэмжлэгч ыг 2015 оны 10 дугаар сарын 30-ны Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлаар томилогдохоос өмнө нэгэнт бий болсон үйл баримт буюу орон тоог 6 хүнээр хэтрүүлж, 11,238,442.06 төгрөгийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал гаргасан гэх зөрчлийг, шинжилгээний орлогын тарифыг харъяа дээд байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулах хүсэлтийг 2011, 2013, 2015 онд шийдвэрлээгүй байх хугацаанд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 12,336,376.00 төгрөгийн орлого олсон, 10,151,780.00 төгрөгийн орлого олох боломжийг алдсан гэх зөрчлүүд бусдын хийж гүйцэтгэсэн ажил үүрэгтэй холбоотой байхад нэхэмжлэгчид хамааруулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар ажил олгогч тал ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр цуцалж буй тохиолдолд ажлаас чөлөөлөх тухай тушаалд тус хуулийн 40 дүгээр 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтууд хамт хэрэглэгдснээр тухайн сахилгын зөрчил гаргасан ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийн акт хүчин төгөлдөр болж, эрх зүйн үр дагавар үүсгэнэ.
Энэ нь, дээр дурьдсанаар ажилтны хувьд түүний эсрэг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх шийдвэрийн талаар мэдэх, танилцах, хариу тайлбар, гомдол гаргах эрхийг түүнд олгох зэрэгтэй холбоотой юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын хариуцлага ногдуулахдаа ажил олгогч тал шийдвэр гаргах бөгөөд шийдвэрт түүний үндэслэлийг тодорхой заасан байх учиртай.
Хүнс,,ын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаалаар нэхэмжлэгчид хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан “ажлаас халах” сахилгын шийтгэлийн төрлийг ногдуулсан байх ч ямар үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж байгааг тодорхой дурьдаагүй, хэдийгээр зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2-т “энэ гэрээний 2.2-т заасан ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн, зохих ёсоор биелүүлээгүй......................мэргэжлийн ур чадвар хангалтгүй үнэлэгдсэн” гэж заасан боловч нэхэмжлэгч тал тус байгууллагын захирлын ямар үүргийг хангалтгүй биелүүлсэнийг ийнхүү ноцтой зөрчилд тооцож байгааг гэрээнд тусгайлан заагаагүй байна.
Талуудын хооронд байгуулсан болон хариуцагчийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаалд дурьдсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалт нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон ноцтой зөрчил гэхээс илүүтэйгээр тухайн ажилтны мэргэжил, түүний ур чадвартай холбоотой ажээ.
Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох сахилгын зөрчил гаргах болон ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу мэргэжлийн ур чадварын хувьд тэнцэхгүй гэдэг нь хоёр өөр ойлголт бөгөөд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, мэргэжлийн болон удирдах ажилтны зохион байгуулах ур чадваргүй байгаа нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл биш юм.
Түүнчлэн зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.2-т зааснаас үзвэл ажил олгогч тал ажилтныг захирлын ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн буюу тухайн ажлын байранд тавигдах шаардлага, удирдах ажилтны мэргэжлийн ур чадварыг сахилгын зөрчилтэй холбож буй үндэслэлээ тайлбарлаж, нотлохгүй байна.
Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн нэхэмжлэгч ыг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгчийн сарын цалин хөлс 790,517.00 төгрөг боловч тэрээр ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө сүүлийн 3 /гурав/ сарын хугацаанд нийт 2,767,279.00 төгрөгийн цалин хөлс авсан ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг тодорхойлвол 1 /нэг/ өдрийн цалин хөлс 42,903.00 төгрөг, ажилгүй байсан хугацаа болох 33 өдрөөр үржүүлэн тооцвол нийт 1,415,903.00 төгрөг болж байх тул үүнийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй /х.х-ийн 7, 8, 43-р хуудас/.
Нэгэнт дээр дурьдсанаар нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж байгаатай холбогдуулан тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийх нь ажил олгогч талын хүлээх үүрэг юм.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37,604.00 төгрөг гаргуулж, улсын орлогод төлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР