| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/00100/И |
| Дугаар | 1803 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 1803
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******, Чингис оффис 9 дүгээр давхар хаягт байрлах “Нэткапитал авто” ХХК /рд:5283663/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******-д холбогдох,
******* тоот улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашины нэр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Нэткапитал авто” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компаниас “Металл кастел констракшн” ХХК 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 8,000,000.00 төгрөгийн зээл авсан бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар фидуцийн гэрээ байгуулж, ******* тоот улсын дугаартай Тоёото харриер маркийн автомашиныг барьцаалуулсан.
Зээлдэгч тал 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зээлийг бүрэн төлсөн тул бид дээр дурьдсан автомашины эзэмших эрхийн гэрчилгээг “Металл кастел констракшн” ХХК-нд буцаан шилжүүлсэн ба тус компани уг автомашиныг д 2015 оны 09 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн байдаг.
Иргэн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай компанид хүсэлт гаргаж, нийт 6,200,000.00 төгрөгийн зээл авсан бөгөөд талууд энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар фидуцийн гэрээ байгуулж, тус ******* тоот улсын дугаартай автомашины эзэмших эрхийг “Нэткапитал авто” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн юм.
Гэтэл ******* тоот улсын дугаартай машин манай компанийн нэр дээр байхад хариуцагч болон “Металл кастел констракшн” ХХК-ийн удирдлагууд хуйвалдаж, зээлийн барьцаанаас чөлөөлөх тухай бичгийг дахин авч, ийн зээлийн барьцаанд байсан автомашиныг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн байна.
Бид, энэ талаар хариуцагчийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулсан боловч 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 931 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ба тус тогтоолд хариуцагчийг хуурамч баримт бичиг бүрдүүлж, өөрийн нэр дээр автомашин шилжүүлэн авсан хэмээн тодорхой бичсэн байдаг.
Өнөөдрийн байдлаар энэхүү автомашин манай компанийн эзэмшлийн хашаанд байгаа бөгөөд фидуцийн гэрээний дагуу зээлдүүлэгч тал хуульд зааснаар автомашиныг өмчлөх, эзэмших эрхтэй.
Хэдийгээр зээлдэгч ийн зүгээс авсан зээлийг бүрэн төлж барагдуулсан ч зээлдүүлэгчийн нэр дээр байсан автомашины эзэмших эрхийн гэрчилгээ хууль бусаар бусдад шилжсэн.
Иймд, “Нэткапитал авто” ХХК-ийг ******* тоот улсын дугаартай машины өмчлөгчөөр тогтоож, хариуцагч д тус автомашины эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч гаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Миний бие маргааны зүйл болсон автомашиныг хуурамч баримт бичгээр өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй, анх тухайн машиныг “Нэткапитал авто” ХХК-ийн барьцаанд байгаа, хураагдах гээд байгаа тул чөлөөлөх хэрэгтэй байна гэж надад хэлж, хэт хутга, алтан аягыг барьцаанд тавьж, 10,000,000.00 төгрөгийг зээлж, машиныг зээлээс чөлөөлж, үлдэх 2,000,000.00 төгрөгийг “Металл кастел констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал т өгсөн.
Би, 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16:49 цагт “Нэткапитал авто” ХХК-ийн Баянзүрх салбар дээр очиж, автомашины эзэмших эрх хэний нэр дээр бүртгэлтэй байгааг тодруулаад 3,000 төгрөгөөр шалгуулж, хууль ёсоор өөрийн нэр дээр шилжүүлж авсан.
Ингэж шилжүүлж авахдаа төгрөгийг “Металл кастел констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал аас бичиг авч, өөрийн нэр дээр шилжүүлсэн.
Хожим надад холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон.
Би, автомашиныг хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Нэткапитал авто” ХХК-иас хариуцагч д холбогдуулан ******* тоот улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашины нэр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийн гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Нэткапитал авто” ХХК болон иргэн нар 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6,200,000.00 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.90 хувийн хүүтэй зээлэхээр тохирчээ /х.х-ийн 7-9-р хуудас/.
Талууд энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, ******* тоот улсын дугаартай автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгч өөрчлөгдсөн талаарх бүртгэлийг зохих ёсоор хийлгэсэн байна /х.х-ийн 9-11-р хуудас/.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг үндэслэн Автотээврийн үндэсний төвөөс 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр маргааны зүйл болсон автомашины өмчлөгч нарын талаарх дэлгэрэнгүй лавлагааг гаргуулахад тус автомашиныг дараах этгээдүүд эзэмшиж байжээ. Үүнд:
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 931 тоот дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд дурьдсанаар хариуцагч гийн хүчингүй болсон баримт бичиг ашиглаж, ******* тоот улсын дугаартай автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан үйлдлийг гэмт хэргийн шинжтэй боловч Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна /х.х-ийн 12, 13-р хуудас/.
Гэвч нэхэмжлэгч “Нэткапитал авто” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргааны зүйл болсон автомашины өмчлөгчөөр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийг мөн болохыг тогтоож, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр шилжүүлэхийг хариуцагчид даалгахыг хүсчээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Энэ нь, иргэн, хуулийн этгээд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялагийг олж авсан тохиолдолд түүнд уг эд хөрөнгийг өмчлөх, эзэмших болон ашиглах эрх үүснэ.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж заасны дагуу өмчлөх, эзэмших эрхийг хууль болон гэрээнд заасан үндэслэлээр олж авсан тохиолдолд тухайн этгээдэд өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө бусад этгээдийн эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах, бусдын хууль бус эзэмшлээс шаардах зэрэг эрх үүснэ.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ нь тус хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой анхагдагч төрлийн гэрээ, хэлэлцээр биш юм.
Тодруулбал, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ бол бие даасан гэрээ, хэлэлцээр биш бөгөөд Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах салгаж үл болох эрх тул үндсэн зээлийн гэрээний зорилго, эрх, үүрэг буюу агуулгатай салшгүй холбоотой байдаг.
Ийм учраас Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч этгээд үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч этгээдэд фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авах, өмчлөх эрх үүсэх бол харин үүрэг гүйцэтгэгч этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч тал гэрээний зүйлийг өмчлөх, бодитоор гаргуулах эрхгүй юм.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зээлдэгч нь 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 6,200,000.00 төгрөгийг зээлдүүлэгч “Нэткапитал авто” ХХК-нд бүрэн төлж барагдуулсан байна.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүрэг дуусгавар болох үндэслэлийн талаар зохицуулсан ба тус хуулийн 236.1.1-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” тохиолдолд талуудын хоорондын үүрэг дуусгавар болно гэж заасан.
Нэхэмжлэгч “Нэткапитал авто” ХХК болон иргэн ийн нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг ийнхүү дуусгавар болсноор тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ мөн адил дуусгавар болох бөгөөд энэхүү арга нь үүрэг гүйцэтгүүлэгч этгээдэд үндсэн гэрээнээс тусдаа бие даасан байдлаар фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авах эрхийг үүсгэхгүй.
Иймд, нэхэмжлэгч “Нэткапитал авто” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул зээлдүүлэгч тал фидуцийн зүйлтэй холбоотой аливаа шаардлага гаргах эрхгүй учраас хариуцагч д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР