Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 84

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд 

  Нарийн бичгийн дарга Б.Урангоо

  Улсын яллагч Д.Нямдэлэг

  Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт  явуулж, Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн тусгай  ангийн 198-р зүйлийн 198.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрхий мэргэн овогт Гүрийн Гантулгад холбогдох эрүүгийн 201618000134 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1962 оны 08 дугаар сарын 15-нд төрсөн, эмэгтэй, 54 настай, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ам бүл 6 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо 13 дугаар гудамж 408 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, 5 дугаар 5 жилийн гавшгайч медалиар шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Эрхий мэргэн овогт Гүрийн Гантулга /РД ХН62081581/, 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Гантулга нь 2016 оны 04 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө ОХУ-аас Монгол улсын хил болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор зорчихдоо 43 нэр төрлийн нийт 1.876.017 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар импортолсон гэмт хэрэгт холбогджээ. 

Тодорхойлох  нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд  

Шүүгдэгч Г.Гантулгын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ....2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Алтанбулаг сумаас унаанд сууж ОХУ-ын Улаан-Үүд хот явсан. Улаан-Үүдэд эмийн сангаар ороход эм тан хямд байхаар нь авч өөрийн хүнсний зүйлтэйгээ хамт Монгол улсын хил дээр шалгуулахад Хилийн мэргэжлийн хяналтын байцаагч эмийг хурааж 150.000 төгрөгөөр торгоно гэхэд надад тухайн үед мөнгө байгаагүйн улмаас өгч чадаагүй. Ингээд би Улаанбаатар хотод ирээд байж байхад араас Цагдаагийн байгууллагад шилжсэн талаар мэдсэн. Эмийг өөрийн хувийн хэрэгцээнд авсан. Гомдолтой байна.... гэх мэдүүлэг 

Хохирогч Т.Мөнхзаяагийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би Сүхбаатар сумын Засаг Даргын Тамгын Газарт Төрийн захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр 9 жил ажиллаж байна. Ажил үүргийн хуваарийн дагуу Сүхбаатар сумын Засаг дарга, орлогч дарганарын тушааал шийдвэрт хяналт тавьж хууль үндэслэлийг хянадаг. Мөн сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж шүүх хуралд итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцдог. Сүхбаатар сумын Засаг ларгын шийдвэрээр иргэн Г.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэлээр томилсон. Миний хувьд ашиг сонирхлын зөрчил байхгүй. Хэргийн хувьд иргэн Г.Гантулга Алтанбулагийн хилийн боомтоор 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 43 нэр төрлийн эм, эмийн бүтээгдэхүүн нэвтрүүлж саатуулаглсан талаар сонслоо. Хэргийн далаар өөр мэдэх зүйл байхгүй..... гэх мэдүүлэг \хх-ийн 32 дугаар тал\ 

 Гэрч Б.Нарангоо 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомтийн Стандарт Чанарын  улсын хяналтын байцаагчаар 2 жил ажиллаж байна. Ажил үүргийн хуваарийн дагуу импорт болон экспортын бараа бүтээгдэхүүнд хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл иргэд аж ахуй нэгжүүдийн хилээр оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажилладаг. 

Болсон явдлын талаар ярихад 2016 оны сарын 25-наас 26-нд шилжих шөнө иргэн Г.Гантулга нь 08-62 УБЕ улсын дугаартай, суудлын автомашин дотор зорчихдоо олон төрлийн эм, эмийн зүйлс авч явсныг илрүүлж, эрүүл ахуйн халдвар хамгааллын улсын байцаагч М.Нармандахад хүлээлгэн өгсөн. Нийт хичнээн төрлийн, ямар ямар нэртэй эмнүүд байсан талааар би мэдэхгүй, М.Нармандах байцаагчид хүлээлгэн өгсөн..... гэх  мэдүүлэг \хх-ийн 33 дугаар тал\   

Гэрч М. Нармандахын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомтын Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар 10 жил ажиллаж байна. Ажил үүргийн хуваарийн дагуу Алтанбулаг-Сүхбаатар боомтонд хилээр нэвтэрч байгаа бараа, зорчигч иргэдийн эрүүл мэнд, бараа бүтээгдэхүүний хүнсний эрүүл, аюулгүй байдалд хяналт тавьж ажилладаг. Ажлын цагийн хуваарь графикийн дагуу өдрийн ээлжийн 08-20 цаг хүртэл, орой ээлжийн 20-08 цаг хүртэл ажилладаг. 

Болсон явдлын талаар ярихад 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр би орой ээлжтэй байсан учраас Алтанбулаг боомтонд орой 20 цагт очиж хилээр зорчигчийн орох чиглэлд /Монгол руу орж байгаа иргэд/ үүрэгт ажлынхаа хүрээнд авч яваа бараа, хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавьж ажиллаж байсан. Гэтэл 04 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03-04 цагийн хооронд манай стандарт хяналтын улсын байцаагч М.Нарангоо хяналт хийх явцдаа 08-62 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор эм авч яваа иргэн хүн байна гэж хэлээд тухайн хүний авч явсан эмний хамт өрөөнд оруулж ирсэн. Тухайн эмэгтэйг өмнө нь харж байгаагүй. Өөрийгөө Гантулга гэж танилцуулсан, 50 орчим насны эмэгтэй хүн ирээд олон төрлийн эм авч явж байсан. Түүнээс би ямар учиртай эм болохыг асуухад ... өөрийн  хэрэглээны эм байгаа юмаа. Өөрөө хэрэглэхээр авлаа ... гэж хэлэхээр нь би түүнд эмийг та зохих зөвшөөрлийн дагуу оруулж ирэх ёстой, танд зохих зөвшөөрөл байна уу? Гэхэд ...би энэ талаар мэдэхгүй, зохих зөвшөөрөл байхгүй... гэдгээ хэлж тайлбарласан. Миний хувьд түүнд зөрчлийн тэмдэглэл бичиж 43 төрлийн эмнүүдийг түр хураан авсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандлаа.... гэх мэдүүлэг \хх-ийн 34-35 дугаар тал\  

Гэрч Ч.Батзоригийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би Алтанбулагийн хилийн боомтоос ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-үд, Хиагт руу хүн тээвэрлэж хэдэн төгрөг олдог хүн. Өөрөөр хэлбэл хот хооронд таксинд явдаг. Улан-Үд хүртэл зорчоод буцаад ирэх хүртэл хүний 60,000 төгрөг болдог. 

Болсон явдлын талаар ярихад 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр автомашинаар хүн тээвэр хийж 4 хүн сууж яваад тэр өдөртөө буцаж Алтанбулаг боомтоор 2016 оны 4 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө орж ирэхэд манай машинд зорчиж явсан Г.Гантулга гэж эмэгтэйн цүнхнээс олон тооний эм гарч ирсэн. Ингээд хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч саатуулж, авч үлдсэн. Өөр юу болсон талаар би мэдэхгүй..... гэх мэдүүлэг \хх-ийн 36 дугаар тал\    

          Гэрч Г.Номундарийн 2016 оны 05 дугаар сарын 04-ий өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....Гүрийн Гантулга нь миний төрсөн ээж байгаа юм. Ээж маань өрх толгойлсон эмэгтэй, одоогоор эрхэлсэн ажилгүй, өндөр настай ээжийгээ асардаг. Ээж маань сахарын шижин өвчинтэй. Эм тариа байнга хэрэг болдог. Тэр болгон авч чадах боломж байдаггүй. Ээж маань 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ОХУ-ын Буриад улсын Улан- үдрүү хувийн ажлаар ганцаараа яваад ирэхдээ Алтанбулаг боомтоор эм оруулж ирээд саатуулагдсан асуудал цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Энэ асуудлын талаар мэдэхгүй. Манай гэрийн зүгээс ээжид эм захисан хүн байхгүй. Ээж маань цагдаагийн байгууллагад шалгагдсаны дараа надад хэлэхдээ  ОХУ-д хямд үнийг нь бодоод өөрт болон гэрийнхэндээ хэрэгтэй юм болов уу? гэж бодоод авчихсан юм.  гэж хэлсэн. Миний хувьд эм захисан зүйл байхгүй, ээж маань сайн дураараа хямд үнийг бодоод худалдаад авчихсан. Өмнө нь эм эмийн бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлж, авчирж байгаагүй ......гэх мэдүүлэг \хх-ийн 35 дугаар тал\

2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэнд

Д/д Эмний нэр, савалгаа Рубль Ханш 04.26 Гаалийн 

нэгж үнэ Ширхэг Нийт үнэ

төг

1 Виферон 348 30.06 10460.88 14 146452.32

2 Фезам 232 30.06 6973.92 10 69739.2

3 Отривин 152 30.06 4569.12 7 31983.84

4 Бронхикум 414 30.06 12444.84 2 24889.68

5 Омник 746 30.06 22424.76 2 44849.52

6 Валз 714 30.06 21462.84 4 85851.36

7 Валз 879,365 30.06 3 63456.66

8 Верошпирон 86 30.06 2582.16 5 12925.8

9 Ацикловер 23 30.06 691.38 10 6913.8

10 Бромгексин 118 30.06 3547.08 5 17735.4

11 Зиртек 197 30.06 5921.82 12 71061.84

12 Линекс 533 30.06 16021.98 2 32043.96

13 Линекс 227 30.06 6823.62 1 6826.62

14 Магни В6 594 30.06 17855.64 3 53566.92

15 Нурофен 168 30.06 5050.08 20 101001.6

16 Кальцинова 160 30.06 4809.6 2 9619.2

17 ФлемоклавСолютаб 313 30.06 9408.79 1 9408.79

18 Супракс 848 30.06 25490.88 2 50981.76

19 Флемоксин солюпат 358 30.06 10761.48 15 161422.2

20 Флемоксин солюпат 280 30.06 8416.8 15 126252

21 Флемоксин солюпат 226 30.06 6793.56 4 27174.24

22 Тержинан 408 30.06 12264.48 6 73586.88

23 Феррум лек 284 30.06 8537.04 2 17074.88

24 Панангин 140 30.06 4208.4 1 4208.4

25 Мезим 83 30.06 2494.98 10 24949.8

26 Нормодипин 357 30.06 10731.42 3 32194.26

27 Но шпа 223 30.06 6703.38 2 13406.76

28 Стопдиар 211 30.06 6342.66 1 6342.66

29 Виферон/гель/ 165 30.06 4959.9 2 9919.8

30 Сонизин 460 30.06 13827.6 1 13827.6

31 АЦЦ/200мг/ 134 30.06 4028.04 19 76532.76

32 АЦЦ/100мг/ 140 30.06 4208.4 9 37875.6

33 Тераплю 305 30.06 9168.3 10 91683

34 Энап /10мг/ 102 30.06 3066.12 7 21462.84

35 Энап /5мг/ 80 30.06 2404.8 4 9619.2

36 Актовегин 1486 30.06 44669.19 3 134007.48

37 Гроприносин 1209 30.06 36342.54 1 36342.54

38 Элевит /100таблет/ 1739 30.06 52274.34 1 52274.34

39 Элевит /30таблет/ 686 30.06 20621.16 1 20621.16

40 Кальций никомед 439 30.06 13196.34 1 13196.34

41 Гинипрал 439 30.06 13196.34 1 13196.24

42 Калия ор 10ш-1таб 77 30.06 2314.62 5таб 11573

43 Нитроноцерин 53 30.06 1593.18 5 7965.9

30.06 1876017.71

Хэрэв аж ахуйн нэгж эдгээр барааг импортолсон бол Монгол улсын хууль тогтоомжийн дагуу барааны үнийн дүнгээс 5% гаалийн татвар, 10% НӨАТ төлнө. Гаалийн тариф, галийн татварын тухай хуулийн 15.2.2.4-ийг үндэслэн гаалийн татварыг тооцвол нийт татварт 290783 төгрөгний татвар төлнө. 

Хуулийн дагуу хувь хүн эмийн  зүйлийг импортлох боломжгүй юм. Гаалийн тухай хууль, зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх журмын дагуу эмийн зүйлсийг зөвхөн аяллын хугацаанд эмчийн заавар бүхий хэрэглэх хэмжээгээр хил нэвтрүүлэхийг зөвшөөрнө гэж заасан.

Эм эмийн зүйлс нь тарифын бус хязгаарлалттай буюу зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж улсын хилээр оруулсан тохиолдолд гаалийн татвар ногдуулна. 

Монгол улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу эмийн төрлийн барааг импортлох эрхийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжид олгоно гэж заасан учир иргэн импортлох боломжгүй юм…гэх дүгнэлт /хх-ийн 50-52 дугаар тал/

2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ¹26/03/025/02 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар тал/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-17 дугаар тал/

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-27 дугаар тал/

Г.Гантулгын 2015-2016 онуудад Алтанбулаг хилийн боомтоор хил нэвтэрсэн эсэх талаарх лавлагаа /хх-ийн 65-66 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр тал/

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 71 дүгээр тал/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар /хх-ийн 73-77 дугаар тал/ 

Шүүгдэгч Г.Гантулгыг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр /хх-ийн 38-40/ 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар /хх-ийн 41-42/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд зэрэг болно

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд

Шүүгдэгч Г.Гантулга нь 2016 оны 04 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө ОХУ-аас Монгол улсын хил болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор зорчихдоо 43 нэр төрлийн нийт 1.876.017 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар импортолсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд; Хохирогч Т.Мөнхзаяагийн /хх32/ гэрч Б.Нарангоогийн  /хх33/, гэрч М.Нармандахын /хх34-35/ мэдүүлгүүд, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-17 дугаар тал/, Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-27 дугаар тал/, Г.Гантулгын 2015-2016 онуудад Алтанбулаг хилийн боомтоор хил нэвтэрсэн эсэх талаарх лавлагаа /хх-ийн 65-66 дугаар тал/ болон  Виферон, Фезам, Отривин, Бронхикум, Омник, Валз, Валз, Верошпирон, Ацикловер, Бромгексин, Зиртек, Линекс, Линекс, Магни В6, Нурофен, Кальцинова, ФлемоклавСолютаб, Супракс, Флемоксин солюпат 500 мг, Флемоксин солюпат 250 мг, Флемоксин солюпат 125 мг, Тержинан, Феррум лек, Панангин, Мезим, Нормодипин, Но шпа, Стопдиар, Виферон/гель/, Сонизин, АЦЦ/200мг/, АЦЦ/100мг/, Тераплю, Энап /10мг/, Энап /5мг/, Актовегин, Гроприносин, Элевит /100таблет/, Элевит /30таблет/, Кальций никомед, Гинипрал, Калия ор 10ш-1таб, Нитроноцерин зэрэг 43 нэр төрлийн эм эмийн бэлдмэл 1.876.017 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлт /хх50-51/ зэрэг болно.   

Тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагч нараас хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв.             

Шүүгдэгч Г.Ганулгад холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2-д зааснаар ...хууль бусаар эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлох...гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байна. 

Иймээс шүүгдэгч Г.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2-д заасан ...хууль бусаар эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлох гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөр байхгүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан хөнгөрүүлж, шүүхээс оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч Г.Гантулга бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч Г.Гантулгын хууль бусаар импортлосон Виферон, Фезам, Отривин, Бронхикум, Омник, Валз, Валз, Верошпирон, Ацикловер, Бромгексин, Зиртек, Линекс, Линекс, Магни В6, Нурофен, Кальцинова, ФлемоклавСолютаб, Супракс, Флемоксин солюпат 500 мг, Флемоксин солюпат 250 мг, Флемоксин солюпат 125 мг, Тержинан, Феррум лек, Панангин, Мезим, Нормодипин, Но шпа, Стопдиар, Виферон/гель/, Сонизин, АЦЦ/200мг/, АЦЦ/100мг/, Тераплю, Энап /10мг/, Энап /5мг/, Актовегин, Гроприносин, Элевит /100таблет/, Элевит /30таблет/, Кальций никомед, Гинипрал, Калия ор 10ш-1таб, Нитроноцерин гэх бичиглэлтэй 43 нэр төрлийн нийт 1.876.017 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. 

          Учир нь дээрх эм, эмийн зүйл нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй гэх боловч уг эмийг оруулж ирэх эрх бүхий байгууллага оруулж ирээгүй, түүнчлэн уг эмийн зүйлийн найрлага бүтэцэд шинжилгээ хийж эмчилгээ үйлчилгээний шаардлага хангах талаар шинжээчийн дүгнэлт гараагүй, эм эмийн бэлдмэлийг хураан авсан үеэс эхлэн шаардлага хангасан нөхцөлд хадгалсан эсэх тодорхойгүй байх тул улсын орлогод оруулах, шүүгдэгчид буцаан олгох боломжгүй байна.    

         Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч Г.Гантулгын зүгээс эм эмийн бэлдмэл улсын хилээр оруулж ирсэн үйлдэл нь Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүлйийн 15.9.3-д заасныг зөрчсөн үйлдэл бөгөөд үүнийг тухайн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.6-д зааснаар 150.000-250.000 төгрөгөөр торгохоор заасан байгаа, иймд уг арга хэмжээг авч хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй юм. 

          Учир нь Дээрх эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хуулийг зөрчигч этгээдийн оруулж ирж буй эм, эмнэлэгийн хэрэгслийн үнийн дүн нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур хэмжээтэй байгаа нөхцөлд уг хуулийг хэрэглэх боломжтой бөгөөд үүнээс дээш давсан нөхцөлд Эрүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болно гэж шүүх дүгнэж байна. 

          Мөн өмгөөлөгчөөс ...шүүгдэгч Г.Гантулгын үйлдэл нь шууд санаа зорилго агуулаагүй, ар гэрийнхээ хэрэгцээнд эм бэлдмэл авсан ба энэ нь болгоомжгүй үйлдэл бөгөөд Эрүүгийн хууль тогтоомжинд заасан хор уршгийг болгоомжгүйгээр учруулсан үйлдэл юм. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн хүсэлтийг мөн хүлээн авах боложгүй гэж шүүх дүгнэж байна. 

          Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д заасан гэмт хэрэг нь хор уршиг шаарддаггүй бөгөөд шүүгдэгч Г.Гантулгын үйлдлийн улмаас хэн нэгэнд ямар нэгэн хор уршиг учраагүй байх тул түүнийг гэм хорыг гэм буруугүйгээр учруулсан гэж дүгнэн үзэх боломжгүй байна. 

          Түүнчлэн дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг шинж буюу санаа зорилго нь эм, эмийн бэлдмэлийг улсын хилээр нэврүүлэхээр авч орж хилийн үзлэг шалгалтанд орсноор дуусгавар болж байгаа тул түүнийг ар гэрийнхээ хэрэгцээнд авсан, өөрөө болон гэр бүлийн гишүүд нь өвчтэй байгаа зэрэг шалтгаанаар болгоомжгүй байдлаар үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй юм.        

 

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283,  284,  286. 290-р зүйлийн 290.3, 294,  297,  298-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 д зааснаар Эрхиймэргэн овогт Гүрийн Гантулгыг мөн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2 д  заасан ...хууль бусаар эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлох... гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2 д зааснаар шүүгдэгч Эрхиймэргэн овогт Гүрийн Гантулгад 03 жил 02 сарын хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 т зааснаар шүүгдэгч Г.Гантулгад оногдуулсан 03 жил 02 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.3-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан Виферон, Фезам, Отривин, Бронхикум, Омник, Валз, Валз, Верошпирон, Ацикловер, Бромгексин, Зиртек, Линекс, Линекс, Магни В6, Нурофен, Кальцинова, ФлемоклавСолютаб, Супракс, Флемоксин солюпат 500 мг, Флемоксин солюпат 250 мг, Флемоксин солюпат 125 мг, Тержинан, Феррум лек, Панангин, Мезим, Нормодипин, Но шпа, Стопдиар, Виферон/гель/, Сонизин, АЦЦ/200мг/, АЦЦ/100мг/, Тераплю, Энап /10мг/, Энап /5мг/, Актовегин, Гроприносин, Элевит /100таблет/, Элевит /30таблет/, Кальций никомед, Гинипрал, Калия ор 10ш-1таб, Нитроноцерин гэх бичиглэлтэй 43 нэр төрлийн нийт 1.876.017 төгрөгийн үнэ бүхий эм, эмийн зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

5.Энэ хэргийн улмаас шүүгдэгч Г.Гантулга цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдсугай.

6.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Эрхиймэргэн овогт Гүрийн Гантулгад оногдуулсан 03 /гурав/ жил 02 /хоёр/ сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хянан харгалзсугай .

7.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Г.Гантулгын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

8.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүгч Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

9.Шүүгдэгч Г.Гантулгад урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 т зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.ЭРДЭНЭХИШИГ