Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2017/00245

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2017/00242

Улаанбаатар хот

 

                       

 

 

 

 

 

 

2017 06 12 103/ШЗ2017/00245

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* гудамж, *******-******* ХХК-ийн байр, ******* корпуст байрлах ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* хороолол, ******* дүгээр байрны тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.602.935 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* банкны ******* салбараас овогтой нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэмэлтээр 1.000.000 төгрөг, нийт 9.325.357 төгрөгийн гэрээт цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, 2015 оны 02 сарын 18-ны өдрийн 74 тоот зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нийт 7.3*******.545 төгрөг төлснөөс үндсэн зээлэнд 5.0*******.015 төгрөг, зээлийн хүүнд 2.299.283 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.248.0 төгрөг тус тус төлсөн.

Н. нь 125 дугаар сургуульд мэдээлэл зүйн багшаар ажиллаж байгаад 2015 оны 05 сараас ажлаасаа гарсан. 2017 оны 01 сараас хойш зээлээ төлөхгүй банкны ажилд хүндрэл учруулж байна. 2017 оны 05 сарын 12-ны өдрийн байдлаар зээлдэгч Н.н үндсэн зээл 4.304.342 төгрөг, хүү 287.434 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.159 төгрөг нийт 4.600.935 төгрөг нотариатын зардал 2.000 төгрөг гарсан. Зээлдэгч Н.н цалин, тэтгэвэр болон түүнтэй адилтгах орлого болон бусад хөрөнгөөс 4.602.935 төгрөгийн зээл хүүний төлбөр болон нотариатын зардал, 88.597 төгрөгийн тэмдэгтийн хураамжийн зардлыг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зээлдэгч Н. би 2015.02.18-ны өдөр нэмэлтээр 1.000.000 төгрөг, нийт 9.325.357 төгрөгийн гэрээт цалингийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй 2015.02.18-ны өдрийн 74 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. 2017 оны 05 сарын 12-ны байдлаар миний бие үндсэн зээл 4.304.342 төгрөг, хуримтлагдсан хүү 287.434 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.159 төгрөг,нийт 4.600.935 төгрөгийн зээлийн үлдэгдэл нотариатын зардал 2000 төгрөг, нийт 4.602.935 төгрөгийг зээлийг эргүүлэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг маргаан байхгүй болно гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч овогт гаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.602.935 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Хариуцагч нь ....4.602.935 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.602.935 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.597 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 44.298 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Н.гаас улсын тэмдэгтийн хураамжинд 44.298 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ