Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00132

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1967 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 49 настай, дээд боловсролтой,  нягтлан бодогч мэргэжилтэй, Салхит өртөөд тогооч ажилтай,  Дархан-Уул аймаг Хонгор сум, Салхит 3 дугаар баг, Тоочигийн 3-2 тоотод оршин суух хаягтай, Буганууд овогт Чойжилын Долгоржав РД/МП67080365/-ын хүсэлттэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.Долгоржав, гэрч Ц.Цэндээ, С.Баасанхүү, Д.Одгэрэл, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Долгоржав шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Би 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Номгон Сангийн аж ахуйн Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилд ороод 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан. Миний  хөдөлмөрийн дэвтэр байхгүй байгаа. Би бичиг баримтаа бүрдүүлэх гэж нилээн хөөцөлдсөн. Номгон болон Сэлэнгэ аймгийн архиваас шүүлгэхэд гарч ирээгүй. Хуучин ажиллаж байсан хүмүүсээсээ лавлаад асуухад архивын бичиг баримтууд шатчихсан ямар ч баримт байхгүй гээд би баримтуудаа олж авч чадахгүй байгаа. Миний Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 4 жил 05 сар ажилласан байдлыг дахин сэргээн тогтоож өгөөчээ гэж шүүхэд хүсэлт гаргасан. …Би 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Буганууд овгийн Чойжилын Долгоржавын иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 172 тоот тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 228 тоот тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 37 тоот тодорхойлолт, алдарт эхийн 2 дугаар одонгийн ¹243842 дугаар дэвтэр, Буганууд овгийн Чойжилын Долгоржавын МП67080365 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн хуулбар, 1988 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон баярын бичиг, 1989 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн сайшаалын үнэмлэх, 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгосон баярын бичиг, 1981 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ¹08 тоот гэрлэлтийн баталгаа, 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нээсэн үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэрэг бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншиж сонсгон шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Долгоржав нь 1985 оны 08-р сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Номгон Сангийн аж ахуйн Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Шүүхэд гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнэхэд Ч.Долгоржав нь Номгон Сангийн аж ахуйн Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 08-р сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх хугацаанд соёлын барааны худалдагчаар ажиллаж байсан болох нь:

1985 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нээсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,

Гэрч Ц.Цэндээ: ...Ч.Долгоржав 1985 оноос 1989 оны 12 сар хүртэл манай Худалдаа бэлтгэлийн ангид соёлын барааны худалдагчаар ажиллаж байсан. Би хүнсний барааны няраваар ажиллаж байсан… гэх,

Гэрч С.Баасанхүү: ... Энэ хүн  1985 оноос  1989 он хүртэл Номгон Сангийн аж ахуйн Худалдаа бэлтгэлийн ангид соёлын барааны худалдагчаар ажиллаж байсан. Би барааны худалдагчаар ажиллаж байсан.  Би 1991 онд тэтгэвэрт гарсан. Тэрнээс хойш энэ хүнтэй уулзаагүй... гэх,

Гэрч Д.Одгэрэл:  Ч.Долгоржав 1985 оны 08 сараас 1989 оны 12 сарыг дуустал Номгон Сангийн аж ахуйн Худалдаа бэлтгэлийн ангид соёлын барааны худалдагчаар ажиллаж байсан…гэх мэдүүлэг, хүсэлт гаргагч Ч.Долгоржавын тайлбар, 1988 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон баярын бичиг, 1989 оны 03 дугаар сарын 18-ны өдөр олгосон Сайшаалын үнэмлэх, 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгосон баярын бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Ч.Долгоржавыг Номгон Сангийн аж ахуйн Худалдаа бэлтгэлийн ангид  соёлын барааны худалдагчаар 1985 оны 08 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд соёлын барааны худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх учиртайг, худал мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар татгалзсан зайлсхийсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулан мэдүүлэг авсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар дээрх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт гэж үзэж үнэлж дүгнэсэн болно.

Харин хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 228 тоот тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 37 тоот тодорхойлолт, алдарт эхийн 2 дугаар одонгийн ¹243842 дугаар дэвтэрийн хуулбар, 1981 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ¹08 тоот гэрлэлтийн баталгаа зэрэг нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй нотлох баримт гэж үзэн нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнээгүй.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон         

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Буганууд овгийн Чойжилын Долгоржавыг Сэлэнгэ аймгийн Номгон Сангийн аж ахуйн Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 08 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд соёлын барааны худалдагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ч.Долгоржавын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН