| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2017/00135/И |
| Дугаар | 00134 |
| Огноо | 2016-07-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 00134
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сант сумын, Ивэн баг, хөдөө оршин суух Хуврага овогт Цогсүрэнгийн Наранцацрал /ОК83071904/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сант сумын, Ивэн, Зэгстэйн даваа гэх газар оршин суух Тугтан овогт Юнгэрийн Баянмөнх/РД:ОЗ78021351/-д холбогдох 241.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Наранцацрал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Сэлэнгэ аймгийн Сант суманд мал аж ахуй эрхэлж амьдардаг. 2013 онд үхэр алдагдаад 2017 онд эзэн тогтоогдоод үхэрний үнэ 700.000 төгрөгийг Ю.Баянмөнхөд өгсөн. Үхэрээ алдсан цагаас хойш эрэл сурал болж удаа дараа бензин тос зарцуулж хайж байсан. Арга мухардаад ирж хайхаа больчихсон байсан. 2017 онд манай үхэрийг Ю.Баянмөнх авсныг цагдаагийн байгууллага тогтоосон. Цагдаагийн байгууллагад дуудагдсан шатахууны зардал 241.000 төгрөгийг Ю.Баянмөнхөөс гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ю.Баянмөнх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Ю.Баянмөнх миний бие Ц.Наранцацралын нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Ц.Наранцацралаас нэхэмжилсэн 241.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Наранцацрал шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Ю.Баянмөнхийн тайлбартаа танилцлаа. Ю.Баянмөнх нь 241.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байна. Иймд миний бие тайлбарыг дэмжиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Наранцацрал нь иргэн Ю.Баянмөнхөөс шатахууны зардал 241.000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
Хариуцагч Ю.Баянмөнх “...миний бие Ц.Наранцацралаас нэхэмжилсэн 241.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна....” гэсэн хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 7880 төгрөгийг 50 хувиар бууруулан тогтоож, хариуцагчаас 3940 төгрөг, орон нутгийн төсвөөс үлдсэн 50 хувь болох 3940 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Наранцацралын нэхэмжилсэн 241.000 /хоёр зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг хариуцагч Ю.Баянмөнх төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Ц.Наранцацралын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7880 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Баянмөнхөөс улсын тэмдэгтийн хураамжинд 3940 төгрөг, орон нутгийн орлогоос 3940 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН