Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 85

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Д.Ренченхорол, Б.Нацагдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх  хуралдаанд 

    Нарийн бичгийн дарга Б.Урангоо

    Иргэдийн төлөөлөгч Д.Батдөлгөөн

    Хохирогч Б.Амарзаяа

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амаржаргал

    Улсын яллагч Н.Гэрэлмаа

    Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт  явуулж, Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 126-р зүйлийн 126.2.4-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чинбатын Чинзоригт холбогдох эрүүгийн 201618000131 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 24 настай, тусгай дунд боловсролтой, програмист мэргэжилтэй, ам бүл 6 эцэг, эх, ах 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 5 дугаар баг 5 дугаар хэсэг 050 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогтой Чинбатын Чинзориг РД /ЖН92080114/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.Чинзориг нь 2016 оны 05 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р багийн нутаг дэвсгэр, Галт тэрэгний буудлын урд талын хуучин барилгын орчимд /15 нас 8 хоногтой / насанд хүрээгүй Б.Амарзаяад хүч хэрэглэн хурьцал үйлдэж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ. 

Тодорхойлох  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд  

Шүүгдэгч Ч.Чинзоригийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ....2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б.Амарзаяатай утсаар яриад уулзъя гээд захын тэнд уулзахад надаас цүнх байна уу гэхээр нь байхгүй гээд найзаасаа асууж өгье гээд найзруугаа залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд утас нь холбогдохгүй байна гэхэд Б.Амарзаяа холбогдох байлгүй гэсэн ингээд бид хоёр жаахан юм ярьж байгаад өмнөөс нь явахаар болсон. Би галт тэрэгний замаар явбал ойрхон гэж хэлсэн, тэгээд явж байгаад эзэнгүй байшингийн тэнд очоод Б.Амарзаяаг тэвэрч

үнсэхэд өмнөөс үнсэлцсэн, тэгэхээр нь гарыг нь барьж байгаад өөрийн бэлэг эрхтнийг гаднаас бариулахад дургүйцэхгүй болохоор нь бэлгийн харилцаанд орсон. Тэгээд дуусаад хар зам хүргэж өгөөд салсан, би өөрөө ингээд явж чадна, чи яв гэхээр нь явсан .... гэх мэдүүлэг 

Хохирогч Б.Амарзаяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ... 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би Ч.Чинзоригтой утсаар яриад уулзахаар болоод захын тэнд уулзсан. Тэгээд цүнх авах ёстой байтал авч ирээгүй байхаар нь асуутал манай найз хороололоос авч ирэх гээд явсан гэж хэлсэн, найзынх нь утас холбогдохгүй болохоор нь бид хоёр ярилцаж байгаад урдаас нь явахаар болсон. Гэтэл Ч.Чинзориг галт тэрэгний замаар явбал ойрхон гэж хэлээд тэр замаар явж байгаад эзэнгүй байшингийн тэнд очоод намайг тэвэрч аваад үнсэж бэлгийн харилцаанд орсон. Би ээж ааваасаа айгаад хүчиндсэн гэж цагдаад мэдүүлсэн юм. Тухайн үед худлаа хэлсэн юм. Энэ хүнд хөнгөн шийтгэл ногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг 

Хохирогч Б.Амарзаяагийн  2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....2016 оны 05 дугаар сарын 04-ний  өдөр гэртээ байсан. Би Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв-ийн Ойжуулагчийн ангид суралцдаг одоо 1-р курсийн оюутан. Манай анги 2016 оны 05 дугаар сарын 05-ний өдөр Шаамар сум руу явж Үйлдвэр сургалтын дадлагаар 14-н хоногийн  хугацаатай явах ёстой байсан. Тэгээд надад ойр зуурын хувцас, хунар хийж авч явах том цүнх хэрэгтэй болсон. Надад цүнх хэрэгтэй болоод би мессежний найз Чинзориг гэдэг хүүхэд рүү өглөө 10 цагийн үед надруу эхлээд юу хийж байна гэсэн мессеж биччихсэн байсан. Би тэгэхээр нь Чинзориг луу залгаад би надад цүнх хэрэгтэй байна надад олоод өгөөч гэж хэлсэн. Тэгсэн чинь за надад цүнх байхгүй би найзуудаасаа асуугаад хэлье гэж хэлээд салгасан. Би өдөр гэрээсээ гараад 36-р цэцэрлэгийн хашаанд Чинзоригтой уулзахаар тохирсон юм. Тэгээд Чинзориг өдөр 13 цаг өнгөрөөгөөд ирсэн. Чинзориг ирэхдээ цүнхгүй ирсэн би тэгэхээр нь цүнхээ яасан юм бэ? гэж асуутал Чинзориг нь манай найз сая надтай зөрөөд хороолол явчихлаа. Хоёулаа өөдөөс нь явж байгаад замдаа авчихъя гэж хэлээд явахаар болсон. Чинзориг нь төмөр замын замаар явъя тэгвэл арай ойрхон ш дээ гэж хэлээд бид 2 явцгаасан.Төмөр замын замаар явж байхдаа бид 2 хоорондоо нэг их юм яриагүй явсан. Гэтэл замд баригдаад орхигдсон 3 балгасан байшин байсан. Тэрний хажуугаар Чинзориг бид 2 зэрэгцээд явж байсан. Тэгтэл Чинзориг нь миний баруун талын гарнаас бариад авсан тэгэхээр нь би гар тавиач гэж хэлсэн чинь гэнэт намайг өргөөд тэр балгасан байшингийн урд өргөөд авч ирээд намайг суулгасан. Тэгээд босгож ирээд намайг үнс гэхээр нь үгүй тэнэг юм уу хаашаа юм бэ? гэж хэлсэн чинь намайг нүүрлүү гараараа алгадсан. Миний зүүн гарыг барьж аваад миний өмд рүү хий гэж хэлэхээр нь үгүй зүгээр байгаач гэж хэлсэн чинь Намайг ална шүү... зүгээр хэлж байхад миний үгэнд ороорой... гээд гараа далайлгаад цохих гээд айлгаад байсан. Тэгээд миний гарыг бариад өөрийнхөө өмдрүү хийсэн. Чинзориг нь гараараа миний эрхтэнг барь гэж хэлсэн би чадахгүй зүгээр байгаач гэж хэлтэл ... би чамд хэлсэн шүү дуугай бай гээд намайг гараа зангидаад цохих гээд байсан. Намайг суулгасан байснаа босгоод миний өмд, дотоожийг Чинзориг өөрөө давхар тайлсан. Миний өмд, дотоожийг гуя хүртэл тайлаад намайг тэр балгасан байшингийн шат маягийн хэсэг дээр суулгаад миний 2 хөлийг нугалаад миний дээрээс хэвтээд өөрийнхөө өмдийг тайлсан аль хүртэл тайлсан талаар нь би сайн мэдэхгүй байна. Дээрээс дараад ...хэсэг чимээгүй болж уйлав... хэвтэж байхдаа чи миний эрхтэнг хөх гэж хэж хэлэхээр би чадахгүй ш дээ гэж хэлсэн чинь Чинзориг нь өрийнхөө бэлэг эрхтэнг барьж байгаад миний бэлэг эрхтэн лүү хийгээд миний дээрээс хөдлөөд байсан.... би ёооё болиоч би чамаас гуйж байна ш дээ гэж хэлээд уйлсан... Чинзориг нь миний дээрээс босохоор нь би бас босоод өөрийнхөө дотоожийг өмсөөд өмдөө татсан. Чинзориг нь өөрийнхөө өмдийг татаж, хувцас хунараа янзлаад надаас бие чинь зүгээр биздээ ингээд явчиж чадна биздээ гэхээр нь би зүгээр гэсэн чинь чиний нүүр чинь улайсан байна шдээ гэсэн. Намайг Чинзориг тэндээс урд талын төв зам дээр хүргэж өгөөд ингээд явчихаж чадна биздээ гэхээр нь тиймээ би зүгээр ингээд явж чадна гэж хэлсэн. Чинзориг нь өөрөө тэгээд хороолол явдаг зүгрүү чигээрээ алхаад явсан. Би эргэж харсан чинь Чинзориг цаашаа алхаж байсан. Миний хөл өвдөөд байхаар нь би ангийн хүүхэд Баяржаргал руу залгаад чи миний өөдөөс хороолол руу явдаг зам руу хүрээд ирээч би явж чадахгүй байна хөл өвдөөд алхаж чадахгүй байна гэж утсаар ярьсан. Би Шатахуун Түгээх Станц өнгөрөөд явж байтал миний өөдөөс Баяржаргал, Төмөрренчин нар ирж байсан. Намайг тэр 2 яасан юу болсон яагаад уйлаад байгаа юм бэ? Гэж асуухаар нь …намайг сая энд нэг танихгүй хүн хүчиндчихлээ… гэж хэлсэн. Төмөрренчин нь тэгээд Цагдаагийн газар очьё чи очиж юу болсон талаараа хэл гэсэн. Тэгээд намайг Цагдаагийн газар  Баяржаргал, Төмөрренчин нар сугадаад ирсэн. Би алхаж чадахгүй хөл өвдөөд байсан..... гэх мэдүүлэг \хх-ийн 25 дугаар тал\ 

 Гэрч Д. Амаржаргалын 2016 оны 05 дугаар сарын 10-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Миний охин Амарзаяа нь Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв-ийн ойжуулалтын 1 дүгээр курст сурдаг юм. Би нөхөр Батнасангийн хамтаар Архангай аймагт явж байхад буюу 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Энхжаргал гэж манай эмнэлэгт ажилладаг эгч надруу залгаад Амарзаяа эмнэлгээр яваад байна хүчиндүүлсэн гэж байна гэхээр нь би Амарзаяагийн утасруу залгахад утсаа авахгүй байсан ба хэсэг хугацааны дараа Амарзаяа надруу өөрөө залгаад учиргүй уйлаад байхаар нь би юу болсон талаар асуухад  Намайг хүн хүчиндчихлээ гэж хэлээд уйлаад байхаар нь би тайвшруулаад юу болсон талаар асуухад Өмнө нь нэг удаа царайг нь харж байсан залуу надад цүнх өгнө гэхээр нь би цүнхийг нь авах гээд уулзахад манай найз одоо авчирч өгнө гэж хэлээд намайг төмөр замын хажуугаар дагуулж яваад эзэнгүй барилга дотор оруулан хүчиндсэн гэж хэлсэн..... гэх  мэдүүлэг \хх-ийн 23 дугаар тал\    

Гэрч А.Чинбатын 2016 оны 05 дугээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....Миний хүү Чинбатын Чинзориг нь 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймагт төрсөн. 1995 онд миний хүү 3-р цэцэрлэгт орж хүмүүжиж байгаад 2000 онд 3 дугаар сургуульд 1 зүгээр ангид орж 8 дугаар анги хүртэл сурч төгсөөд Мэргэжил Сургалт Үилдвэрлэлийн Төв-д өөрийнхөө хүсэлтээр шилжин орсон. Ингээд 2010 онд Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв-ийг комьпютер програмист ангийг сурч төгсөн комьпютер програмист мэргэжилтэй хүн байгаа юм. Түүнээс хойш тогтсон ажил хийлгүй гэртээ байдаг байсан. Барилгын туслах ажилтан хийдэг байсан. Миний хүү ажил хийсэн үедээ авсан цалин мөнгөө ээж, аавдаа өгдөг илүү дутуу юманд мөнгө төгрөг үрээд байдаггүй их сайн хүү. Миний хүү ду цөөтэй, даруу төлөв зантай архи, тамхи хэрэглээд байдаггүй сайн хүү байгаа юм.....гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/

          Гэрч Ч.Мягмарын 2016 оны 05 дугээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....Би Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний 2 дугаар сургуульд 1 жил нийгмийн ажилтнаар ажиллаж байна. Батнасангийн Амарзаяа нь манай сургуулийн Наранцэцэг багштай 9 дүгээр ангийг сурч төгсөөд Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв-д сурахаар шилжин явсан. Манай сургуульд сурч байсан гэдэг утгаар нь танина. Би өөрийн тэмдэглэсэн зүйлийг харахад 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэсэн тэмдэглэлд  Эрдэнэмөнх Амарзаяаг хэл амаар доромжилж түүнийг дахин ингэж хэл амаар доромжлуулахгүй гэж уучлалт гуйлгуулан эвлэрүүлэв гэсэн тэмдэглэл байна. Одоо санахад Амарзаяа нь надад хэлэхдээ Эрдэнэмөнх намайг гудамжинд явахаар янхан гээд доромжлоод байна ангийнхаа хөвгүүдэд хэлсэн, facebook хаягаар тараана гэж байна гэх мэтээр надад хэлж байсан шиг санаж байна. Түүнийг хүлээн авч Эрдэнэмөнхтэй уулзаж дахиж ийм зүйл гаргуулахгүй байхад анхааруулж байсан. Түүнээс Б.Амарзаяа нь ямар нэгэн хүчиндүүлсэн гэж юм яриагүй. Тухайн үед тийм зүйл яригдсан бол Цагдаагийн байгууллагад хэлж шалгуулах байсан шүү дээ. Б. Амарзаяаг хэл амаар доромжилсон гэх залуу нь Отгонсүрэнгийн Эрдэнэмөнх гэдэг манай сургуулийн 11 дүгээр ангий А ангид сурч байгаа. Манай сургуулийн Лидер клубын тэргүүнээр ажилладаг сайн хүүхэд байгаа юм...... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/

          Гэрч О.Эрдэнэмөнхийн 2016 оны 06 дугээр сарын 13-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....Миний хувьд Б.Амарзаяаг хүүхэд байхаас нь эхлэн мэднэ. Би Амарзаяаг 2 дугаар сургуульд сурч байхад дээд ангид нь сурдаг байсан юм. Миний хувьд Б.Амарзаяатай хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй яагаад намайг ийм зүйлд гүтгэж байгааг ойлгохгүй байна. Би бодохдоо манай нохой нэг удаа Б.Амарзаяагийн хонийг барьж урсан түүнээс болоод аав, ээж нь манай аав, ээжтэй хэрэлдэж  маргалдсан юм. Энэ өс хонзонгийн улмаас ийм зүйл хийсэн гэж байгаа юм болов уу? гэж бодож байна.  ......гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/

          Гэрч Б.Төмөрренчингийн 2016 оны 06 дугээр сарын 10-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ..... Би 2016 оны 05 дугаар сарбн 04-ний өдөр нэг ангид сурдаг Баяржаргалтай хамт Сэлэнгэ аймгийн төвд банкны гадаа байхад манай ангийн Б.Амарзаяа нь Баяржаргал руу залгаад хороолол явдаг  замаар явж байна хөл өвдөөд явж чадахгүй байна ирээд авчих гэж байна гэж Баяржаргал надад хэлэхээр нь бид 2 хамтдаа Б.Амарзаяаг авахаар явсан. Ингээд гурилын үйлдвэрийн ойролцоо явж байхад Б.Амарзаяа зам дагаад алхаад явж байсан. Бид 2-ыг очих үед Б.Амарзаяа уйлчихсан явж байхаар нь юу болсон талаар асуухад  ... би хүнээс цүнх авах гэж байгаад хүчиндүүлчихлээ гэж хэлсэн...... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/

          Гэрч Б.Баяржаргалын 2016 оны 06 дугээр сарын 08-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....би 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ангийн хүүхэд Төмөрренчинтэй хамт банк орох гээд явж байхад манай ангийн охин Б.Амарзаяа нь надруу өөрийнхөө утаснаас залгаад хороолол явдаг замаар төврүү орж явна. Хөл өвдөөд явж чадахгүй байна ирээд авчих гээд уйлсан байдалтай надруу ярьсан тул Төмөрренчин бид 2 хамт Б.Амарзаяаг авахаар хэлсэн газарлуу нь явсан. Ингээд гурилын үйлдвэрийн хажууд явж байхад Б.Амарзаяа зам дагаад алхаад ирж явсан. Ингээд бид 2 Б.Амарзаяа дээр очиход уйлчихсан явж байсан тул юу болсон талаар асуухад ... би хүнээс цүнх авах гэж явж байгаад хүчиндүүлчихлээ гэж хэлсэн. Тухайн үед хэн гэдэг ямар хүнд хүчиндүүлсэн талаар хэлээгүй. Тэгээд бид 2 уйлаад байхаар нь цагдааагийн газар очиж хэл гэж хэлээд цагдаагийн газарлуу оруулсан. Тэгээд бид 2 цагдаагийн газарт   хүлээж байгаад Б.Амарзаяаг гарч ирэхгүй байхаар нь гэр гэр рүүгээ явсан...... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/

          Гэрч Н.Батмөнхийн 2016 оны 06 дугээр сарын 10-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Манай ангийн охин Б.Амарзаяатай 2015 оны 09 дүгэээр сарын 01-ний өдрөөс манай сургуульд шилжин орохоос нь эхлэн мэдэх болсон. Айлын том охин учир ээж, аавдаа туслаж байдаг хүүхэд гэж бодож байна. Өөрөө их дуу цөөтэй, даруухан анги хамт олонтойгоо нийтэч, хүүхдүүдтэй эвсэг найрсаг зантай сайн охин байдаг. Хичээл сургалтын хувь сайн ер нь их сайн охин байгаа юм...... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/

Гэрч Х.Эрдэнэцэцэгийн 2016 оны 06 дугээр сарын 20-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....2014-2015 оны хичээлийн жилд Б.Амарзаяа нь мана сургуулийн А бүлэгт суралцаж байсан эмэгтэй хүүхэд байгааюм. Манай сургуулын хүүхэд гэдэг утгаар таньж мэднэ. Төрөл, садан харилцаа холбооо байхгүй.

Манай сургууль  сурагчдийн урьдчилан сэргийлэх намар, хавар гэсэн 2 удаа үздэг. Хаврын үзлэгийг аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн их эмч нартай хамтарч ажилладаг. Үзлэгээр ерөнхийдөө биеийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийг үздэг. Б.Амарзаяагийн хувьд 2014-2015 оны хичээлийн жилийн намарын үзлэгийн 9 дүгээр сард үзэхэд ... бөөр бага зэрэг эмзэглэлтэй.. байсан бөгөөд биед ил харагдах гэмтэл шарх, сорви, өвчин зовиур байгаагүй. Хаврын үзлэгийг аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтран 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр анги нийтээр нь охидын үзлэг хийхэд Б.Амарзаяа нь бэлгийн замаар дамжих халдвар өвчингүй, охин хальс урагдалттай байсан. Өөр биед илэрсэн онцлог шинж байгаагүй. Охин хальс урагдалттай болох нь энэ удаагийн үзлэгээр илэрсэн. Түүнээс өмнө охидын үзлэг хийж байгаагүй учраас яг хэзээ, ямар учраас урагдсан болохыг мэдэхгүй. Б.Амарзаяагаас ямар учиртай охин хальс урагдсан болохыг асууж тодруулаагүй. Уг үзлэгээс хойш Б.Амарзаяад дахин үзлэг хийгээгүй...... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал

   2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №4094 тоот  ......          Хохирогч Б.Амарзаяагийн тухайн үед өмсөж явсан гэх хар өнгийн дотоож дээрүрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй. Сэжигтэн Ч.Чинзоригийн хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх саарал өнгийн дотоожинд үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. Уг үрийн шингэн ни АВ/IV/ бүлгийн харъяалалтай байна. Сэжигтэн Ч.Чинзоригийн гэх цус нь АВ/IV/ бүлгийн харъяалалтай байна.... гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр тал/

         2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №235 тоот актанд ... 1-3. Б.Амарзаяагийн биед гэмтэл тогтоогдсонгүй. 4-5. Б.Амарзаяагийн онгон хальс хуучин урагдлын сорвижилттой. Хохирогчийн            үтрээнд эр бэлгийн эс илрээгүй. 6. Б.Амарзаяад бэлгийн замын халдварт өвчин илэрсэнгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар тал/

         2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн №5147 тоот ....1.Б.Амарзаяа гэж хаягласан үтрээний наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй..... гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар тал/

         2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №271 тоот актанд .... Ч.Чинзориг нь бэлгийн замын заг хүйтэн, трихомонус зэрэг халдварт өвчтэй байна. Уг өвчнөөр хэзээнээс өвчилсөн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Уг өвчин нь одоо ямар шатандаа байгааг тогтоох боломжгүй. Заг хүйтэн, трихомонус эдгээр өвчнөөр өвчилсөн тохиолдолд 72-оос дээш цагийн дараа бэлэг эрхтнээр хорсож өвдөх, шээсний сүвнээс ялгадас гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ч.Чинзоригийн биед тухайн шинж тэмдэг илрээгүй... гэх дүгнэлт /хх-ийн 53 дугаар тал/

          Шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Б.Амарзаяагийн онгон хальс хуучин урагдалын сорвижилттой гэсэн байгаа. Энэ нь бэлгийн харьцаанд орох юм уу өөр бусад байдлаар онгон хальс гэмтэж эдгэрэл явагдсныг хэлж байгаа юм. Бэлгийн харьцаанд орсны улмаас юм уу өөр бусад байдлаар онгон хальс гэмтэж сорвижилттой болсныг Б.Амарзаяа өөрөө хэлснээр мэдэх боломжтой. Түүнээс биш үзлэгээр бэлгийн харьцаанд орж гэмтсэн, өөр ямар нэг байдлаар гэмтсэн эсэхийг мэдэх боломжгүй. Өөр бусад байдлаар онгон хальс гэмтэх гэдэг нь бэлэг эрхтнийг гараар оролдох, бэлэг эрхтнээр хүчтэй унах, морь, дугуй унах гэх мэт ахуйн ослоос гэмтэх боломжтой байдлыг хэлнэ. Хүний дархлаанаас хамаарч нэг удаа бэлгийн харьцаанд ороод халдвар авахгүй байх боломжтой байдаг. Энэ нь ер нь ховор тохиолдол байдаг... гэх тайлбар /хх-ийн 56 тал/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дугаар тал/

Хувцасанд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 дугаар тал/

Хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 79 дүгээр тал/

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 61 дүгээр тал/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 62 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн эмчийн 2013-2015 оны тайлан, мэдээнүүд /хх-ийн 83-90 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 91 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар тал/

Сургалтын менежер Д.Оюунцэцэгийн Ч.Чинзоригийн талаарх тодорхойлолт /хх-ийн 94 дүгээр тал/

Сэлэнгэ аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын менежер Л.Солонгын тодорхойлолт /хх-ийн 95 дугаар тал/

Ч.Чинзоригийн Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 101 дүгээр тал/

Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 108-109 дүгээр тал/

Мобиком корпораци ХХК-ний лавлагаа /хх-ийн 113-149 дүгээр тал/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн байдал болон хэргийн зүйлчлэл оногдуулах ял шийтгэлийн талаар дүгнэхэд

Шүүгдэгч Ч.Чинзориг нь 2016 оны 05 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р багийн нутаг дэвсгэр, Галт тэрэгний буудлын урд талын хуучин барилгын орчимд /15 нас 8 хоногтой / насанд хүрээгүй Б.Амарзаяад хүч хэрэглэн хурьцал үйлдэж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

          Учир нь Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.Амарзаяагийн өгсөн .....Гэтэл Ч.Чинзориг галт тэрэгний замаар явбал ойрхон гэж хэлээд тэр замаар явж байгаад эзэнгүй байшингийн тэнд очоод намайг тэвэрч аваад үнсэж бэлгийн харилцаанд орсон. Би ээж ааваасаа айгаад хүчиндсэн гэж цагдаад мэдүүлсэн юм. Тухайн үед худлаа хэлсэн юм..... гэх, түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Тэгтэл Чинзориг нь миний баруун талын гарнаас бариад авсан тэгэхээр нь би гар тавиач гэж хэлсэн чинь гэнэт намайг өргөөд тэр балгасан байшингийн урд өргөөд авч ирээд намайг суулгасан. Тэгээд босгож ирээд намайг үнс гэхээр нь үгүй тэнэг юм уу хаашаа юм бэ? гэж хэлсэн чинь намайг нүүрлүү гараараа алгадсан. Миний зүүн гарыг барьж аваад миний өмд рүү хий гэж хэлэхээр нь үгүй зүгээр байгаач гэж хэлсэн чинь намайг ална шүү... зүгээр хэлж байхад миний үгэнд ороорой... гээд гараа далайлгаад цохих гээд айлгаад байсан. Тэгээд миний гарыг бариад өөрийнхөө өмдрүү хийсэн. Чинзориг нь гараараа миний эрхтэнг барь гэж хэлсэн би чадахгүй зүгээр байгаач гэж хэлтэл ... би чамд хэлсэн шүү дуугай бай гээд намайг гараа зангидаад цохих гээд байсан. Намайг суулгасан байснаа босгоод миний өмд, дотоожийг Чинзориг өөрөө давхар тайлсан. Миний өмд, дотоожийг гуя хүртэл тайлаад намайг тэр балгасан байшингийн шат маягийн хэсэг дээр суулгаад миний 2 хөлийг нугалаад миний дээрээс хэвтээд өөрийнхөө өмдийг тайлсан аль хүртэл тайлсан талаар нь би сайн мэдэхгүй байна. Дээрээс дараад ...хэсэг чимээгүй болж уйлав... хэвтэж байхдаа чи миний эрхтэнг хөх гэж хэлэхээр нь би чадахгүй ш дээ гэж хэлсэн чинь Чинзориг нь өрийнхөө бэлэг эрхтэнг барьж байгаад миний бэлэг эрхтэн лүү хийгээд миний дээрээс хөдлөөд байсан.... би ёооё болиоч би чамаас гуйж байна ш дээ гэж хэлээд уйлсан... Чинзориг нь миний дээрээс босохоор нь би бас босоод өөрийнхөө дотоожийг өмсөөд өмдөө татсан... гэх мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй аль мэдүүлэг нь үнэн зөв эсэх нь эргэлзээ бүхий байдлыг үүсгэж байна. 

         Түүнчлэн уг хэрэг авагдсан бичгийн чанартай нотлох баримтууд нь шүүгдэгч Ч.Чинзоригийг хохирогч Б.Амарзаяад хүч хэрэглэсэн эсэх талаар шууд нотлосон баримтууд байхгүй байна. 

         Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар уг хэргийг шйидэрлэхэд эргэлзээ бүхий байдал үүсч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлаж хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Ч.Чинзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар ....16 насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх гэмт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

         Шүүгдэгч Ч.Чинзориг нь 2016 оны 05 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р багийн нутаг дэвсгэр, Галт тэрэгний буудлын урд талын хуучин барилгын орчимд /15 нас 8 хоногтой/ насанд хүрээгүй Б.Амарзаяатай хурьцал үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

         Үүнд; насанд хүрээгүй хохирогч Б.Амарзаяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх20/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч Д.Амаржаргалын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн, насанд хүрээгүй гэрч Б.Төмөрренчингийн /29/, насанд хүрээгүй гэрч Б.Баяржаргалын /хх-ийн 30/ нарын  мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж өгсөн мэдүүлэг, шинжээчийн 4094 тоот дүгнэлт /хх39/, шүүх эмнэлэгийн 235 тоот дүгнэлт / хх 43/, шинжээчийн 5147 тоот дүгнэлт /хх46/, шүүх эмнэлэгийн 271 тоот дүгнэлт /53/, шинжээч эмч С.Бүрэнжаргалын тайлбар /хх56/ зэрэг болно. 

         Тухайн хэрэгт ажил үүргийн хүрээнд хууль сануулж гаргасан шинжээч эмч нарын дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үнэлж байна. 

         Шүүгдэгч Ч.Чинзориг хохирогч Б.Амарзаяатай танилцах үедээ түүнийг 2000 онд төрсөн гэж ойлгосон гэх боловч түүнийг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсэн боловч хурьцал үйлдсэн байдал нотлогдож байна. 

         Шүүгдэгч Ч.Чинзоригт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөр байхгүй зэргийг харгалзан хөнгөрүүлж, хуулинд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

         Шүүгдэгч Ч.Чинзоригт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтов.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ч.Чинзоригийн энэ гэмт хэргийн улмаас 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 84 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов. 

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар цагаан эрээн эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, хар өнгийн эрэгтэй хүний дотоож 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов. 

   Хохирогч Б.Амарзаяа, түүний хууль ёсны төлөөлөгч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. 

 

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3,  294,  297-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь 

 

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг журамлан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Чинбатын Чинзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар зүйлчилсүгэй. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 д заасныг журамлан Боржигон овогт Чинбатын Чинзоригийг мөн хуулийн тусгай ангийн 122-р зүйлийн 122.1-д заасан   ...16 насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх гэмт хэрэгт гэм буруутайд  тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122-р зүйлийн 122.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Чинбатын Чинзоригт  01 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар Боржигон овогт Чинбатын Чинзоригийн эдлэх  01 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.   

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59-р зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ч.Чинзоригийн энэ гэмт хэргийн улмаас 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 84 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн хар цагаан эрээн эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, хар өнгийн эрэгтэй хүний дотоож 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.     

7.Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

8.Шүүгдэгч Ч.Чинзоригт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                                         ШҮҮГЧ                                    Д.РЕНЧЕНХОРОЛ

                                                                                          Б.НАЦАГДОРЖ