Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 00771

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Тариалан 3 дугаар багийн нутаг Таван толгойд оршин суух “Монгол” овогт Чимэдийн Нарангэрэл /РЭ-62050805/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргалыг суулцуулан.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Нарангэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ч.Нарангэрэл нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10-н сумын дунд сургуулийн 1980 онд төгсөөд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл эдийн засагчаар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс гуанзанд угаагчаар томилогдож тус ангид худалдагч, нябо зэрэг ажлыг 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хийж байгаад ар гэрийн гачигдлаас болж Хөвсгөл аймгийн Рашаант сумын Худалдаа бэлтгэлийн ангид шилжин 1988 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэл худалдагчаар 5 ажиллаж байсан ба одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс ажиллаж байсан байдал маань тогтоогдохгүй байгаа юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Рашаант сумын худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл эдийн засагчаар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын худалдаа бэлтгэлийн анги, цайны газарт 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 12-ний өдөр хүртэл худалдагч, угаагчаар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 9 дүгээр сарын 12-ний өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 20-н хүртэл нягтлан, Хөвсгөл аймгийн Рашаант сумын худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Цэнгэл” хэрэглээний хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1991 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэл худалдагч, эдийн засагчаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү  гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Нарангэрэл нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Рашаант сумын худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл эдийн засагчаар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын худалдаа бэлтгэлийн анги, цайны газарт 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 12-ний өдөр хүртэл худалдагч, угаагчаар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 9 дүгээр сарын 12-ний өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 20-н хүртэл нягтлан, Хөвсгөл аймгийн Рашаант сумын худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Цэнгэл” хэрэглээний хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1991 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэл худалдагч, эдийн засагчаар тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3/124 дугаар архивын лавлагаа, цалингийн тодорхойлолт,  Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай тушаалд: “....1/ Улаанбаатар хотын худалдааны техникумийн нягтлан бодогчийн мэргэжлээр төгссөн Чимэд овогтой Нарангэрэлийг тооцооны нягтлан бодогчоор түр хугацаагаар 1983 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс ажлуулсугай....” гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаартай тушаалд: “....1/ Нягтлан бодогч Чимэд овогтой Нарангэрэлийн өөрийн хүсэлтийн дагуу Тариалан шилжих болсон байдлыг харгалзан үзэж 1985 оны 6 дугаар сарын 20-ноос эхлэн нябогийн ажлаас чөлөөлсүгэй....” гэх Ажлаас чөлөөлөх тухай тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаартай тушаалд: “....1/ Өөрийн хүсэлтийн дагуу Ч.Нарангэрэлийг гуанзанд угаагчаар 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн томилсугай....” гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 72 дугаартай тушаалд: “....1/ Худалдагчаар ажиллаж байсан Ч.Нарангэрэлийг 1986 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж мөн өдрөөс эхлэн тооцооны ня-бо-гоор тус тус томилон ажлуулсугай....” гэх Ажлаас өөрчилж ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай тушаалд: “....1/ Худалдаа бэлтгэлийн ангийн тооцооны ня-бо Ч.Нарангэрэлийн нөхөр нь өөр газар шилжин ажиллаж болсон тул ня-бо Ч.Нарангэрэлийг 1988 оны 3 дугаар сарын 20-ноор тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж ХБУ-газрын мэдэлд шилжүүлсүгэй....” гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай тушаалд: “....1/ Чимэд овогтой Нарангэрэлийг 1988 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн эдийн засагчаар түр хугацаагаар томилон ажлуулсугай....” гэх Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 9 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаартай тушаалд: “....1/ Соёлын барааны худалдагч Чимэд овогтой Нарангэрэл ээлжийн амралтаа эдлэх болсон байдлыг үндэслэн....” гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай тушаалд: “....3/ Эдийн засагчаар Чимэд овогтой Нарангэрэлийг 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлуулж соёлын барааны худалдагчийн ажлаас чөлөөлсүгэй....” гэх Ажилд томилох ба ажил өөрчлөх тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл хэрэглээний хоршооны Ерөнхий хорооны даргын 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай тушаалд: “...1/ ХБАнги татан буугдаж хэрэглээний хоршоо болсон учир ХБАнгийн ажилчдыг бүрэлдэхүүнээр нь хүлээн авч хоршооны гишүүнээр элсүүлж хоршооны орон тоо төсөвт багтаан 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай. 4/ Эдийн засагч Чимэд овогтой Нарангэрэл....” гэх Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалын хуулбар,

Гэрч Н.Даваанямын  2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “....Ч.Нарангэрэл нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оноос 1985 он хүртэл эдийн засагчаар, 1988 оноос 1991 он хүртэл худалдагчаар ажиллаж байсан. 3 жил Хөвсгөл аймгийн Тариалан сум руу явж ажиллаж байсан....” гэх, 

Гэрч Д.Дорлигийн  2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “....Ч.Нарангэрэл нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс гуанзанд угаагчаар ажиллаж байгаад тус ангид худалдагч, нябо зэрэг ажлыг 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хийж байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.Нарангэрэл нь шүүхэд “....биеийн эрүүл мэндийн байдлын улмаас шүүх хуралдаан оролцох боломжгүй байх тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү....” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Монгол” овогт Чимэдийн Нарангэрэл /РЭ-62050805/-ийг Хөвсгөл аймгийн Рашаант сумын худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл эдийн засагчаар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын худалдаа бэлтгэлийн анги, цайны газарт 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл худалдагч, угаагчаар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 20-н хүртэл нягтлан, Хөвсгөл аймгийн Рашаант сумын худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Цэнгэл” хэрэглээний хоршоонд 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл худалдагч, эдийн засагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Нарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ