Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/303

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

  Нарийн бичгийн дарга С.Уянга,

        Улсын яллагч М.Берикбол,

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

  Шүүгдэгч *******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******************холбогдох эрүүгийн 2038002930397 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******************нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг “Нарийн төмстэй” гэх газрын ойгоос 2020 оны 03 дугаар сарын 25-28-ны өдрийн хооронд 6 метрийн урттай 5 ширхэг, 7 метрийн урттай 4 ширхэг торхны босоо мод буюу 4.3 м3 модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч *******************нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг “Нарийн төмстэй” гэх газрын ойгоос 2020 оны 03 дугаар сарын 25-28-ны өдрийн хооронд 6 метрийн урттай 5 ширхэг, 7 метрийн урттай 4 ширхэг торхны босоо мод буюу 4.3 м3 модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038002930397 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 03-р сарын 25-28-ны хооронд бэлдэж, мөн сарын 28-29-ны өдөр сумын төвийн хашаандаа тээвэрлэж оруулж ирэхээр бичиг баримт дээр бичсэн байсны дагуу тээвэрлэж орж ирсэн...Нийт 7 метр 8 метрийн нийлсэн 33 ширхэг мод бэлтгэж сумын төв рүү Даваадоржийн Зил-131 маркийн машинаар ачсан. 8x7 харьцах хэмжээтэй байшингийн мод бэлтгэсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (1-р хх-ийн 10-23-р хуудас),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 24-30-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (1-р хх-ийн 31-34-р хуудас),

Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл (1-р хх-ийн 38-р хуудас),

Фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 36-37-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг Төмстэй гэх газарт мэргэжлийн байгууллагад талбай тусгаарлаж өгөх ажлаар явж байхад төмстэйн хязаа гэх нэртэй газарт иргэн *******************, тус сумын иргэн Даваадоржийн Зил-131 маркийн машинаар урт, нойтон мод тээвэрлэж явахад нь шалгахад мод бэлтгэх нэг эрхийн бичиг үзүүлсэн. Уг эрхийн бичгийг хянаж шалгаад мод бэлтгэх эрхийн бичгийг хаах гэсэн боловч хариуцсан байгаль хамгаалагчаар хаалгах байх гэж бодоод өөрт нь өгөөд явуулсан...Экологи эдийн засгийн хохирлыг сум орон нутгийн орлогод тушаалгах саналтай байна... ” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 43, 2-р хх-ийн 35-р хуудас),

Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг очиход дүнзээ цагаалан байж байсан. Би хэмжээ хэтрүүлсэн байна гэж хэлчхээд цаашаа айлуудаар гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлаар материал тарааж явсан юм. Эрдэнэбулган сумын 3-р баг Нарийн төст гэх газар би ажлаар явж байхад Цэнгэнбаяр, аав болох *******************, ах нь болох Мянганбаяр нар ойгоос мод бэлтгэж байсан, Эрдэнэбулган сумын төвд байрлах Цэнгэнбаярын хашаанд буусан байгаа 33 ширхэг бөөрөнхий дүнзээ бүгдийг нь цагаалсан байхад нь би очсон... Цэнгэнбаярын аав ******************* ирж гоожин бичүүлж авсан. 3-р багийн иргэд нийтийн хурал 2020 оны 01 дүгээр сард болсон хурлаар Цэнгэнбаяр нь байшин барих зориулалтаар цэвэрлэгээний мод бэлтгэх хүсэлт гарган дэмжигдсэн тогтоол нь гарсан болохоор аав болох *******************ад нь бичиж өгсөн... Ер бол бичүүлж авсан модны эрхийн бичгийг зөрчиж хэмжээ хэтрүүлсэн зарим нэг мод нь босоо мод унгаасан байсан... ” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 49-55, 65-66-р, 2-р хх-ийн 4-5-р хуудас),

   Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Цэвэрлэгээний ажлаар хэрэглээний нойтон мод гарч болно. Намайг Эрдэнэбулган сумын төвд хашаан дотор буулгасан байсан модыг очиж үзэхэд 6-8 метрийн урттай 33 ширхэг дүнз, /бөөрөнхий/ мод байсан. Уг модыг тус сумын байгаль хамгаалагч Д.Мөнх-Эрдэнэтэй хамт хэмжиж үзэхэд 22.3 метр куб нойтон мод байсан. Ер нь бол цэвэрлэгээний ажлаар унанги мод авахад нойтон байдаг. Цэвэрлэгээний ажлаар иргэн хүн ахуйн хэрэглээндээ хэрэглээний мод авч болно. Цэвэрлэгээний ажлаар босоо мод огтлохгүй. Зөвхөн унанги мод бэлтгэнэ гэхдээ унанги мод нь нойтон байж болно...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 56-57-р хуудас),

   Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолд 2020 оны 03 сарын 01-ний дотор хэрэглээний модны зөвшөөрлийн бичгээ аваагүй тохиолдолд хасагдаад дараагийн айл нэрээ оруулдаг юм. Тэгээд энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдөр багийн төвийн улаан буланд Иргэдийн Нийтийн Хурал болсон. Энэ хурлаар өргөдлөө өгсөн айлуудын модны зөвшөөрлийн хэлэлцсэн. Тэгэхэд энэ Цэнгэнбаяр гэдэг залуугийн нэр орсон байгаа. Хурлын тогтоолд 11 өрх гэж тусгасан боловч яг хавсралтаар 10 айлын нэрийг оруулж баталсан байгаа. Энэ нь болохоор тухайн жилийн өгсөн модны лимитдээ тааруулж айлуудаа оруулдаг юм. Ер нь бол 10 айлаас дээш гардаггүй. Иргэд нийтийн хуралд 10 айлын иргэд өөрсдөө өргөдлөө барьж ирээд хуралд сууж хэлэлцүүлдэг. Тэр үед Цэнгэнбаяр өөрөө ирж өргөдлөө гарган хурлаар хэлэлцүүлэн зөвшөөрөлд хамрагдсан байгаа... ” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 58-59-р хуудас),

   Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийн биеэр бол бэлтгээгүй. Манай аав ******************* бэлтгэсэн. Би 2020 оны 3 дугаар сард Улаанбаатар хот руу ажилд бүртгүүлэхээр явчихсан байсан юм. Хотод ажилдаа бүртгүүлчхээд буцаад гэртээ ирэхэд аав Нарийн төмстэй гэх газраас 8х7 хэмжээтэй торхны бэлдэц мод огтолсон. Уг модыг цагаалж ачна гэж хэлсэн. Модоо цагаалж ачихаар аав, төрсөн ах Мянганбаяр нарийн хамт ЗИЛ-131 маркийн машинаар очсон. Мод цагаалж 2 удаа сумын төв рүү ачсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 60-64-р хуудас),

   Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би тэр үед Б.Олзвой, дэд ахлагч Б.Ганболд, Д.Мөнх-Эрдэнэ нарын хамт иргэн *******************мод бэлтгэсэн талбайд очиж үзлэг шалгалт хийсэн. Тухайн газарт байшингийн мод бэлтгэж 28 орчим тооны мод унагасан, хожуулуудыг нь бид тоолсон. Бэлтгэсэн модоо бол ачаад явсан байсан. Тэр 28 ширхэг унагасан модон дотор хуурай мод, мөн салхинд унасан унанги мод ч байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 67-68-р хуудас),

   Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Аав Цэнгэнбаярт байшингийн мод бэлтгэсэн, намайг хотоос ирэхээр нь ачна гэж утсаар ярьсан. Би хотоос байшингийн модыг ачихаар суманд ирээд Нарийн төмстэй гэх газар руу аав, Цэнгэнбаяр болон мод ачиж өгсөн жолооч нарийн хамт явсан. Модонд очиход аав модоо цагаалаад модны хаяанд гаргачихсан байсан. Модоо бол 2 хувааж сумын төв рүү ачиж Цэнгэнбаярын хашаанд буулгасан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 69-р хуудас),

   Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 4 дүгээр сарын эхээр нарийн төмстэй гэх газраас манай сумын ******************* гэж хүн байшингийн мод бэлдэж тавьсан байгаа тэрийг ачаад өгөөч гэсэн юм. Тэгэхээр нь би ачиж өгсөн юм. Би 31-02 ХӨВ гэсэн улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн. Энэ тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 70-72-р хуудас),

   Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ойн тухай хуулийн 35.4.1-т зааснаар гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчиж бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ...Иргэн хүн цэвэрлэгээний ажлаар хэрэглээний мод бэлтгэж болох боловч босоо мод огтолж хэрэглээний мод бэлтгэхийг хориглоно...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 1-2-р хуудас),

             Хөвсгөл аймгийн “Нарс Шинэсэн төгөл” сум сумдын ойн ангийн инженер *******************2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2020/10 дугаартай дүгнэлт:

          ...2.Иргэн *******************бэлтгэсэн гэх мод нь хэрэглээний зориулалтаар унанги модноос бэлтгэсэн 24 ширхэг 18 метр куб хэмжээтэй нойтон шинэс мод, босоо модноос бэлтгэсэн гэх 4,3 метр куб нойтон шинэс мод болох нь тогтоогдов.  

           ...Босоо модноос бэлтгэсэн гэх  шинэс мод 4,3 метр куб буюу 743.040 төгрөг,

            4. Уг мод нь хэрэглээний мод мөн. Цэвэрлэгээний аргаар унанги мод бэлтгэсэн Төмстэй гэх газар нь ойн сангийн 1 дүгээр муж, босоо мод бэлтгэсэн Тарвагатай гэх газар нь ойн сангийн 3 дугаар мужид хамаарч байна.

   5. Мод бэлтгэсэн гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй. Эрдэнэбулган суманд улсын тусгай хамгаалалттай газар байхгүй.

  6. Цэвэрлэгээний аргаар хэрэглээний мод бэлтгэхээр заасан мод бэлтгэх эрхийн бичгээр босоо мод огтлохыг зөвшөөрдөггүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 79-81-р хуудас),

   Хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт  “...Орос улсад үйлдвэрлэгдсэн 2016 оны 5 дугаар сард Монгол Улсад орж ирсэн Зил-131 /бензин, механик/ маркийн ачааны авто машин нь 2020 оны 10 дугаар сарын байдлаар манай улсын зах зээл дээр дунджаар 5,500,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. (1-р хх-ийн 87-р хуудас),

   Хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт “...Хятад улсад үйлдвэрлэгдсэн Пад трактор /дизель, механик/ маркийн автомашин нь 2020 оны 10 дугаар сарын байдлаар манай улсын зах зээл дээр дунджаар 2,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. (1-р хх-ийн 88-р хуудас),

   Мод бэлтгэх эрхийн бичиг (1-р хх-ийн 117-119-р хуудас),

  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай: “...Иргэн *******************ойн санд учруулсан нөхөн төлбөрийг тооцоход экологи эдийн засгийн үнэлгээ 2.229.120 төгрөг болж байна...гэх дүгнэлт (1-р хх-ийн 92-р хуудас),

  Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай: “...хэрэглээний модны зөвшөөрөл олгуулах тухай тогтоолын хуулбар (1-р хх-ийн 120-р хуудас),

   Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн Иргэдийн нийтийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай: “... хэрэглээний модны зөвшөөрөл олгуулах тухай тогтоол, тогтоолын хавсралт (1-р хх-ийн 121-122-р хуудас),

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 108, 110-112-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038002930397 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль

ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

       Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

        Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч *******************нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг “Нарийн төмстэй” гэх газрын ойгоос 2020 оны 03 дугаар сарын 25-28-ны өдрийн хооронд 6 метрийн урттай 5 ширхэг, 7 метрийн урттай 4 ширхэг торхны босоо мод буюу 4.3 м3 модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (1-р хх-ийн 10-23-р хуудас),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 24-30-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (1-р хх-ийн 31-34-р хуудас),

Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл (1-р хх-ийн 38-р хуудас),

Фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 36-37-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч *******************(1-р хх-ийн 43, 2-р хх-ийн 35-р хуудас), гэрч *******************(1-р хх-ийн 49-55, 65-66-р, 2-р хх-ийн 4-5-р хуудас), гэрч *******************(1-р хх-ийн 56-57-р хуудас), гэрч ******************* (1-р хх-ийн 58-59-р хуудас), гэрч *******************(1-р хх-ийн 60-64-р хуудас), гэрч *******************(1-р хх-ийн 67-68-р хуудас), гэрч *******************(1-р хх-ийн 69-р хуудас), гэрч *******************(1-р хх-ийн 70-72-р хуудас), гэрч *******************(2-р хх-ийн 1-2-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

   Хөвсгөл аймгийн “Нарс Шинэсэн төгөл” сум сумдын ойн ангийн инженер *******************2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2020/10 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 79-81-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт   (1-р хх-ийн 87-88-р хуудас),

            Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 92-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч *******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

    Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *******************нь экологи эдийн засагт 743.040 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч *******************нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 2.229.120 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 2.229.120 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.

      Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.*******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

     Шүүгдэгч *******************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 2038002930397 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 31-02 ХӨВ улсын дугаартай Зил-131 маркийн машины хууль ёсны өмчлөгч нь иргэн *******************болох нь тогтоогдсон, мөн пад маркийн тракторын өмчлөгч нь тодорхойгүй байх тул тээврийн хэрэгслийн үнэ 5,500,000 төгрөг, пад маркийн тракторын үнэ 2,000,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж гэмт хэргийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 31-02 ХӨВ улсын дугаартай Зил-131 маркийн машиныг хууль ёсны өмчлөгч нь *******************буцаан олгох нь зүйтэй байна.

Иймд 31-02 ХӨВ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.500.000 төгрөг, пад маркийн тракторын үнэ 2,000,000 төгрөгийг нийт 7,500,000 төгрөгийг шүүгдэгч Б.*******************аас гаргуулж экологи эдийн засагт учруулсан хохирол болох 2.229.120 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тээврийн хэрэгслийн үнэ 5,270,880 төгрөгийг улсын орлогод оруулах, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 6 метрийн урттай 5 ширхэг, 7 метрийн урттай 4 ширхэг торхны босоо буюу 4.3 м.куб модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бадарчийн *******************ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******************аас 2,229,120 (хоёр сая хоёр зуун хорин есөн мянга нэг зуун хорь) төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2038002930397 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 6 метрийн урттай 5 ширхэг, 7 метрийн урттай 4 ширхэг торхны босоо буюу 4.3 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод оруулах, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 31-02 ХӨВ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5,500,000 төгрөг, пад маркийн тракторын үнэ 2,000,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг гаргуулж хохирол 2.229.120 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тээврийн хэрэгсэл, пад тракторын үнэ 5,270,880 төгрөгийг улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        6. Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 31-02 ХӨВ улсын дугаартай Зил-131 маркийн машиныг хууль ёсны өмчлөгч нь *******************буцаан олгосугай.

7. Эрүүгийн 2038002930397 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүгдэгч *******************нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******************ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР