Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/173

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс  даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул 

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.  

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2136000760167 дугаартай, 178/2020/0158/Э/ индекстэй хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ховд аймгийн ******* ******* зүйн хэлтсийн даргын албан тушаалыг эрхэлж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн -ийн айлын байр А блокийн тоотод оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн *******, ******* зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 3 сарын 06-ны өдрөөс 2019 оны 10 сарын 17-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл буюу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд цалингийн урьдчилгаа нэрийдлээр 9.870.000 төгрөг, Улаанбаатар хотод сургалтанд сууна гэж 800.000 төгрөгийг албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож хууль бусаар авч Ховд аймгийн ******* ******* зүйн хэлтэст 10.670.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.******* нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа гэв

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ховд аймгийн ******* ******* зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.******* нь 2018, 2019 онд өөрийнхөө үндсэн цалин дээр нэмж цалингийн зөрүү, цалингийн урьдчилгаа, томилолтын зардал нийлээд 11.121.883 төгрөгийг авч аймгийн аудитаар акт тавигдсан.Үүнээс 2020 онд 300.000 төгрөг суутгуулж одоо цалингийн урьдчилгаа нь 9.870.000 төгрөг, томилолтын зардал гэдэг нь томилолтоор явсан ямар нэгэн баримтгүйгээр 800.000 төгрөг авсан байсан. Нийт 10.821.883 төгрөгийн хохирол учруулсан гэх мэдүүлэг, /хх-ийн 1 хавтасны 132-133 х/,

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2020 онд аудитын шалгалт хийгдэж Б.******* дарга 2018, 2019 онуудад цалингийн урьдчилгаа болох 9.870.000 төгрөг өөртөө авч үүн дээр өмнөх оны томилолтын зардал 800.000 төгрөг болон амралттай байх хугацаанд авсан цалин буюу цалингийн зөрүү 451.883 төгрөг нийт 11.121.883 төгрөгийн хохирол манай байгууллагад учраад байгаа юм. Өмнөх нягтлан бодогч санхүүгийн тайлан гаргахдаа Б.*******ээс авах авлагыг ажилчдаас авах авлага гэсэн утгаар тайлагнасан байсан тул аудитын дүгнэлтээр тийнхүү бичигдсэн байсан. Манай байгууллагын хувьд Б.*******ээс өөр бусад ажилчдаас авах авлага байхгүй... гэх мэдүүлэг /2хх-ийн  135-137 дугаар хуудас/,

 Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.******* нь яаралтай сургалтанд явах ажилтай боллоои сургалтанд явж ирээд баримтаа бүрдүүлж өгье гээд 800.000 төгрөг авсан. Ингээд Улаанбаатар хотруу явж ирээд ямар нэгэн баримт өгөөгүй. Ингээд энэ асуудал нь аудитын хяналт шалгалтаар гарч акт тавигдсан юм. Б.******* дарга 4-р сард 1 сая төгрөгийн цалингийн урьдчилгаа авлаа гэхэд тухайн 4 сард цалин бодоод цалингийн цэсээ бариад гарын үсэг зуруулахаар орохдоо 1 сая төгрөгийг хасаад ороход Б.******* нь наад мөнгөө түр хойшлуул энэ сар дээр суутгаж болохгүй би гарын үсэг зурахгүй гэдэг байсан. Мөн Б.******* нь оны эцэст төлчихнө гэх зэрэг байдлаар хойшлуулаад байж 2018, 2019 онуудад нийт 9.870.000 төгрөгийн урьдчилгааг авсан байдаг юм. Энэ бол шууд санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдоно. Тухайн асуудлыг шалгахад 2018, 2019 оны харилцахыг үзээд Б.******* даргын данстай тулгахад яг л таарна. Бүгд данс руу нь ордог байсан юм...гэх мэдүүлэг, /1хх-ийн 142х/

Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны актад түрээсийн төлбөр болох 732.000 төгрөг, Б.*******ийн баримтгүй авсан томилолтын 800.000 төгрөг нийлээд 1.532.000 төгрөгийн акт тавигдсан тул байгууллагаас Аудитын актын биелэлтийг хангах зорилгоор 1.532.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 732.000 төгрөгийг бол байгууллага төлөх ёстой. 800.000 төгрөгийг ******* өөрөө төлөх учиртай. Одоо аймгийн Стандарт ******* зүйн хэлтэст цалингийн урьдчилгаанаас гадна дээрх 800.000 төгрөгийн томилолтын зардлыг Б.******* төлөх ёстой юм...гэх мэдүүлэг, /1хх-ийн 144х/,

Гэрч Н.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ховд аймгийн ******* ******* зүйн хэлтсийн дарга Б.*******ийн хувьд 2018, 2019 оны цалингийн урьдчилгаа гэж нийт 12.900.00 төгрөгийг авч үүнээс 3.030.000 төгрөгийг буцаан суутгуулж 9.870.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байсан тул тухайн үйлдэлд акт тавигдсан. Мөн өмнөх онд 1.532.000 төгрөгийн акт тавигдаж тухайн актыг байгууллага биелүүлсэн хэдий ч тухайн мөнгөн дүнгээс Б.******* нь 800.000 төгрөгийг өөрөө төлөх ёстой байсан боловч төлөгдөөгүй байсан тул тухайн актанд нэмэгдүүлсэн юм. Тэгэхээр өмнөх онд тавигдсан актаас Б.*******ийн төлөх ёстой 800.000 төгрөг нь 2020 оны хийсэн 2019 оны санхүүгийн тайлангийн актанд нэмэгдэж тавигдаж байгаа юм. Дансны хуулга болон Ховд аймгийн ******* ******* зүйн хэлтсийн харилцах дансны хуулга, ажилчдын цалингийн картаар тогтоогдож байгаа. Харилцах дансны хуулга болон ажилчдын цалингийн картын зөрүүгээр урьдчилгаагаа суутгуулаагүй болох нь маш тодорхой харагдах болно. Б.******* нь 2018 онд 7.450.000 төгрөгний урьдчилгаа, 2019 онд 5.450.000 төгрөгийн урьдчилгаа нийт 12.900.000 төгрөгийн урьдчилгаа авч үүнээс 2018 онд 730.000 төгрөг, 2019 онд 2.300.000 төгрөг нийт 3.030.000 төгрөгийг буцаан суутгуулж 9.870.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан юм...гэх  мэдүүлэг /1хх-ийн 146х/

Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Түрээсийн төлбөрийн 20 хувийн 732.000 төгрөгийг бол Ховд аймгийн ******* ******* зүйн хэлтсээс төлөх ёстой. Харин Б.*******ийн томилолтын баримтгүйгээр авсан 800.000 төгрөгийг Б.*******ээр төлүүлэх ёстой. Актын тогтоох хэсэгт нь тийнхүү ялган бичсэн байгаа...гэх мэдүүлэг, /1хх-ийн-150х/

Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.******* даргын хувьд бол намайг та өмнө сард авсан урьдчилгаагаа төл гэхэд төлөхгүй ээ үүнийгээ засаж орж ир дараа сард болго хойшлуул гэсээр байгаад энэ хэмжээний үлдэгдэл гаргасан. Би шаардлага тавихад миний өмнөөс би хэдэн сая төгрөг төлчих чадалтай хүн, чи наадахаа засаж орж ир гээд намайг загнадаг байсан би өөрөө удирдлага дор нь байдаг болохоор даргыг төлчих байх гэж итгээд хойшлуулаад ордог байсан. Би яг хэдэн сард амарсныг санахгүй байна. Б.******* дарга нь хэдэн сард амрах нь тодорхойгүй байсан бөгөөд 7,8 сарын цалин дээр би 451.883 төгрөгийг бодож олгосон. Гэтэл тэр хүн тухайн хугацаанд гэнэт амарсан тул тухайн мөнгийг татаж авч чадаагүй ингээд зөрүү гарсан юм. Энэхүү 451.883 төгрөгийг Б.******* шилжүүл гэж хэлээгүй би өөрөө тэр хүнийг хэдийд амрах бэ гэдгийг мэдэхгүйдээ тухайн үед цалин бодоод шилжүүлчихсэн. 451.883 гэж ийм нарийвчлалтайгаар мөнгө авна гэж шаардахгүй энэ бол миний санхүүгийн зөрчил юм. Б.******* нь цалингийн урьдчилгаа авна гээд цохолт хийгдээд өөрийнхөө данс өгдөг. Ингээд Төрийн сан дээр очоод гүйлгээ хийгдээд Хаан банкны түр дансанд төвлөрдөг түүнээс Хаан банкны теллерүүд нь хүн хүний данс руу хувиарладаг байсан. Би Төрийн сан дээр гүйлгээ хийчихээд хүрээд ирэхэд Б.******* нь миний Хаан банкны данс руу мөнгө хийхгүйгээр өөр дансаар авъя би зээлтэй болохоор зээл рүү таталт хийгдээд явчих гээд байна. Ийм учраас өөр данс руу шилжүүл гэдэг байсан тухайн үед яг ямар данс руу шилжүүлээд хэнийхээ данс ашиглаад авч байгааг нь би мэдэхгүй. Өгсөн данс руу нь хийгээд явдаг байсан. Энэ бол яг тийм учраас л Б.*******ийн хуулгаар гарч ирэхгүй байгаа юмаа. Ер нь бол 12.900.000 төгрөг авсан гэдэг нь зөв яагаад гэвэл санхүүгийн баримтанд гарын үсэг зурж тэмдэг дарагдаад Төрийн сан дээр баталгаажсан л бол тэр гүйлгээ заавал хийгддэг. Санхүүгийн анхан шатны баримтанд мөнгө хүссэн өргөдлийн ард байгууллагын даргын гарын үсэг, миний гарын үсэг, тэмдэг бий түүний хажууд Төрийн сангийн мэргэжилтний баталгаажуулж дарсан улаан дардас байгаа л бол тэр гүйлгээ яг тэр мөнгөн дүнгээрээ хийгдсэн л гэсэн утгатай юм. Мөн Төрийн сан дээр би гүйлгээ хийх зөвшөөрөл аваад банк руу очоод теллерт баримтаа өгдөг. Энэ үед төрийн сангийн баримтны хамт хавсралтаар дансны дугаар бий тэр дансруу орох ёстой ч банкин дээр гүйлгээ хийхдээ төлбөрийн хүсэлттэй цуг очих жагсаалтыг нь солиод өгчихдөг. Сольж өгснөөрөө тухайн мөнгө нь Б.*******ийн дансруу биш өөр хүний данс руу ороод тэр хүн нь Б.*******т гаргаж өгдөг...гэх мэдүүлэг, /2хх- 14х/

Гэрч С.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед миний 58601463 дугаарын дансаар нягтлан бодогч О., дарга Б.******* нар мөнгө шилжүүлээд бэлнээр гаргаж авч байсан.Ямар учиртай мөнгийг санахгүй байна...гэх мэдүүлэг/2хх-41х/

Шүүгдэгч  Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Цалингийн урьдчилгааг цалингийн тодорхой хувиас хэтрүүлж болохгүй гэдгийг мэдэж байсан. Цалингийн урьдчилгаа аваад цалингийн зээлэндээ төлж байсан. Миний хувьд авсан урьдчилгаагаа дараа сард нь төлөөгүй, мөн он дамжуулж өр, авлага үүсгэсэн гэдэг асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Би Хаан банкинд цалингийн зээлтэй байсан. Одоо ч үлдэгдэл 10 гаруй сая төгрөг байгаа. Би дээрх мөнгөн дүнг төлж барагдуулна. Миний хүү хувиараа ачаа тээврийн жолооч хийдэг бөгөөд хүүгээсээ тусламж аваад мөн өөрөө ажил олж хийгээд төлөх болно. Э.Амарзаяа нь миний хүү, С.Бат-Эрдэнэ, Б.Ганхуяг нар нь миний удирдлаган дор Ховд аймгийн *******, ******* зүйн хэлтэст ажиллаж байсан залуучууд байгаа юм. Би цалингийн урьдчилгаа авч байснаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед цалингийн зээлтэй байсан болохоор цалингийн урьдчилгаа маань данс руу орохоор татаад авчих гээд байсан болохоор тухайн хүмүүсийн дансаар цалингийн урьдчилгааны мөнгийг оруулж авсан маань үнэн юм... гэх мэдүүлэг/2хх- 8х/

-Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, цалингийн урьдчилгаа олгох хүснэгтүүд /1хх-05-61х/

- Ховд аймгийн *******, ******* зүйн хэлтсийн нягтлан бодогчийн санхүүгийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд/1хх-68-125х/

  •  Яллагдагчийн банкны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх- 160 х/
  • Яллагдагч Б.Эрдэнэцэгийн Хас банкны тоот дансны хуулга /1 хх- 163х/

-Яллагдагч Б.Эрдэнэцэгийн Хаан банкны тоот дансны хуулга / 1хх-ийн 170х/

-*******, ******* зүйн газрын Б.******* сургалтанд сууж хамрагдаагүй тухай 2021 оны 9 сарын 16-ны өдрийн 11/4 дугаартай албан бичиг /2хх- 26х/

-Төрийн аудитын газрын 2019 оны 3 сарын 10-ны өдрийн 1/59 дугаартай “төлбөр барагдуулах тухай” акт, шаардлага /2хх-91,90х//

-Төрийн аудитын газрын 2020 оны 3 сарын 13-ны өдрийн 01/22 дугаартай албан шаардлага /1хх-65х/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

            - Яллагдагч Б.Эрдэнэцэгийн буюу *******, ******* зүйн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт, Ховд аймгийн Засаг даргын захирамж /1хх-183,187х/ зэрэг баримтууд болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэх үндэслэлтэй.

Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь холбогдох хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагддаг байна.

Авлигын эсрэг хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон байна.

Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг ойлгох ба “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгодог.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ Ховд аймгийн *******, *******зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Ховд аймгийн Засаг даргын Б/21 дугаартай захирамж, ажлын байрны буюу албан тушаалын тодорхойлолтоор тогтоогдож байна/1хх-183,187х/

Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн *******, *******зүйн хэлтсийн даргаар ажиллахдаа *******, *******зүйн хэлтсийн даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын 3.3 Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг хянаж,  Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль,Төсвийн тухай хууль, Монгол Улсын Их хурал, Засгийн газар, яам, агентлагаас гаргасан тогтоол, шийдвэрт нийцүүлэн Засаг дарга түүний тамгын газар, бусад байгууллага аж ахуйн нэгжтэй хуулийг  мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй.

Гэтэл шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн *******, ******* зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 3 сарын 06-ны өдрөөс 2019 оны 10 сарын 17-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа хууль тогтоомжоор олгосон албан үүрэг, бүрэн эрхээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхолын төлөө урвуулан ашиглаж,  хийх ёсгүй үйлдэл буюу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд цалингийн урьдчилгаа нэрийдлээр 9.870.000 төгрөг, Улаанбаатар хотод сургалтанд сууна гэж 800.000 төгрөгийг албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож хууль бусаар авч Ховд аймгийн ******* ******* зүйн хэлтэст 10.670.000 төгрөгийн хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон хэргийн үйл баримт нь гэрч Б.,Н.Батжаргал, Ц., О.,хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. нарын мэдүүлэг,Ховд аймгийн ******* ******* зүйн санхүүгийн баримтууд, шүүгдэгчийн харилцах дансны хуулга, мөнгө хүссэн баримт, цалингийн урьдчилгаа олгосон баримтуудаар тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  Б.******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Шүүхийн шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна./2хх-27х/

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын зүгээс: Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон тул мөн хуульд зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 00 нэгжтэй тэнцэх хэмжээний 5.400.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах,өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нийт нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 4  жилийн хугацаагаар хасаж, нийт 10800 нэгжтэй тэнцэх хэмжээний 10.800.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах, торгох ялыг 2 жилийн хугацаанд төлүүлэх,  шүүгдэгчээс 10.870.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, уг хохиролыг 1 жилийн хугацаанд төлүүлэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдаж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгээс:  Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Улсын яллагчын саналыг хүлээн зөвшөөрсөн болно...гэв.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.*******ийн тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2-т зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор буюу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нийт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 10800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4зааснаар торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  Б.*******т тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* нь хохиролд 300.000 төгрөгийг төлсөн байх ба  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын үлдэгдэл 10.370.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.*******ээс гаргуулж Ховд аймгийн ******* ******* зүйн хэлтэст олгуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан 10.370.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлөх үүргийг хүлээлгэв.

Эрүүгийн 2136000760167 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй,  эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  хэвээр үлдээв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2,36.2, 36.6-36.8, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2-т зааснаар 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгээд, шүүгдэгч Б.*******т нийт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 10800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 төгрөгийн торгох ял оногдуулсугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан арван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т тайлбарласугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.*******ийн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.*******ээс 10.370.000 төгрөг гаргуулж Ховд аймгийн ******* ******* зүйн хэлтэст олгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.*******т гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 10.370.000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлөх үүрэг хүлээлгэсүгэй.  

8.Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

  9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160,177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялын болон эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

    10. Шүүгдэгч Б.*******т хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ  авсныг   шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.   

    11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

        

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ГАНТӨГС