| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2021/0083/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/86 |
| Огноо | 2021-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/86
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийфн С-н Б-д холбогдох эрүүгийн 2127001110110 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарыг 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн .... суманд төрсөн, 38 настай, .......й, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн .......сумын ..... дугаар баг, Орхон хороолол, ******** орц, ********* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнссэн, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Х овгийфн С-н Б-, регистрийн дугаар: ********,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч С.Б нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багт байх *******ын орон сууцны гадаа тухайн үед үүсэн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн харилцан хамаарал бүхий этгээд болох эхнэр Г.Лыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн бие махбодын эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж, зүүн хөл хэсэг рүү өшиглөн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Яллагдагч С.Б 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... Тухайн өдөр би 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн *******ын орон сууцны байрны гадаа 22 цагийн орчим би хөдөөнөөс ирсэн юм. Тэгээд *******ын гадаа байж байхдаа гэрээс эхнэр Г.Л нь гарч ирсэн. Тэгээд би гар утсаа хайгаад машин дотор хайхад утас олдохгүй байхаар нь эхнэрээсээ асуухад эхнэр байхгүй байна гээд түүнээс болоод хоорондоо маргалдсан юм. Тэгээд эхнэр бид хоёр хоорондоо зууралдаж эхнэр намайг цүнхээрээ цохиж байсан. Тэгээд би газар түлхэж унагасан...”гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1- 2р хуу/
-3өрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-р хуу/
-Хохирогч Г.Лын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед буюу 2021 оны 10 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчим Хархорин сумын Ганган Орхон багт байх *******ын гадаа С.Б нь согтуу ирчихээд агсан согтуу тавиад байсан. Тэгэхээр нь би *******тэй хамт гарахад надаас С.Б нь гар утсаа нэхээд уурлаад байсан. Тэр үед би гар утсыг би аваагүй байсан юм. Гар утсаа нэхсэн шалтгаан нь гэр бүлээс гадуур явдаг хүүхэнтэйгээ ярих гээд утсаа нэхээд байсан юм билээ. Тэгтэл сүүлд гар утас нь машин доторх салхивчны дээр байх саравчинд хавчуулсан байсан юм билээ. Тийм шалтгаанаас болж намайг “Чи утас авч нуулаа” гэх шалтгаанаар намайг зодсон юм. Тэр үед миний баруун талын гуя руу С.Б нь хөлөөрөө 1 удаа, баруун талын чихний орчим 1 удаа, баруун талын эрхий хуруу тулсан, эгэмний орчим 1 удаа, уруулын орчим 1 удаа гараараа цохисон. Тухайн үед С.Б нь хөдөөнөөс ирээд согтуу байсан...С.Б нь 2020 онд тухайн гэр бүлээс гадуур явдаг хүүхэнээс болж над руу данх шидэж байсан. Мөн сүүлд 2021 оны 09 сард намайг орноос түлхэж унагааж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30-р хуу/
-Гэрч А.*******ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-нийн өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 09-ний орой Хархорин сумын Ганган орхон баг Орхон хороолол *******ын гадаа С.Б нь эхнэр Г.Лтай маргалдсан. Маргалдсан шалтгаан нь С.Б нь эхнэрийгээ утсыг нь аваад нуучихлаа гээд уурлаад байсан. Тухайн орой 22 цагийн орчим байсан байх гадаа их харанхуй болчихсон байсан ба С.Б тухайн үед согтуу байсан ба би С.Бын машинд ороход тэр хоёр машины гадна хоорондоо зодолдоод байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р хуу/
-Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “...Г.Лын биед дээд уруул, баруун эгэм, баруун гарын тохой, баруун хөл, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнуулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 432 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 21-22-р хуу/,
-Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 15-16/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багт байх *******ын орон сууцны гадаа тухайн үед үүсэн таарамжгүй харилцааны улмаас гэх бүлийн харилцан хамаарал бүхий этгээд болох эхнэр Г.Лыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн бие махбодын эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж, зүүн хөл хэсэг рүү өшиглөн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Г.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас, гэрч А.******* мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 15-16-р хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Бын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч С.Бд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийфн С-н Б- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийфн С-н Б-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, прокурор , дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА