| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0155/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/179 |
| Огноо | 2021-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, улсын яллагч З.Алтансолонго , хохирогч У., хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Д.*******, М.******* тэдгээрийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг , Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох эрүүгийн 2136001270186 дугаартай, 178/2021/0155/Э/ индекстэй хэргийг 2021 оны 11 сарын 01-ний өдөр хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 16- ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1984 оны 12 сарын 15- ны өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, ард захчин, боловсроллгүй, мэргэжилгүй, ам бүл-2, бага насны хүүхдийнхээ хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2 дугаар гудамж 25 тоотод оршин суух, сарын өрхийн орлого 100000 төгрөг, тунгалагийн булчирхайн хорт хавдартай гэх, дугаарын регистртэй,******* овогт *******ын *******
2.Монгол улсын иргэн, Ховд аймгийн суманд 1984 оны 01 сарын 14- ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- нээлттэй хаалттай хорих 457 дугаар хорих ангид хорих ял эдэлж байгаа,
Өмнө нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 10 сарын 18- ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 31- ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 15- ны өдрийн 2019/ ШЦТ/ 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 27- ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 08- ны өдрийн шүүгчийн 83 дугаартай “ Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай “ захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар ялтан М.*******гийн эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 19 хоногийн хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 сарын 13- ны өдрийн 2021/ ХМШЗ/ 180 дугаартай “ Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай “ захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 7 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 7 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.*******гийн эдлэх 1 жил 7 сар 12 хоногийн хорих ялыг нээллтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, хорих ялыг биечлэн эдэлж байгаа ПВ 84011412 дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь согтуугаар Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2021 оны 08 сарын 08-ны өдөр У.тэй маргалдаж, улмаар түүний нүүрэнд цохиж, хумсаараа маажиж... хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт
Шүүгдэгч М.******* нь согтуугаар 2021 оны 08 сарын 08- ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн 02 дугаар гудамж 26 тоотод оршин суух хохирогч У.г цагдаа дуудаж өглөө, Д.Солонгийн охиныг “ янхан “ гэж хэллээ гэж уурлан цээжинд өвдөглөж, толгой ,нүүр, мөр хэсэгт нь цохиж, баруун талын 9 дүгээр хавирга хугалсан, зүүн доод эрүүний 5 дугаар шүдийг унагасан гэмтэл учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2-26 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 64 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технилогичийн мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ПЯ 57080613 дугаарын регистртэй, / Авгас овогт Уушийн гийн өгсөн... 2021 оны 08 сарын 08- ны өдөр гэртээ ганцаараа байхад манай найз Магсаржав, Цэрэнбат, Батзаяа, Чимгээ нар ирсэн. Би хоол хийгээд бид нар нэг шил архи ууцгаасан. Нэг шил архи задлаад ууж байхад гаднаас хамар хашааны Д.******* орж ирсэн. Д.******* орж ирээд тэнд байсан хүмүүстэй маргалдсан. Тэгээд сууж байгаад Д.******* нэг найз руугаа залгаад нэг шил архи авахуулсан. Тэр архийг нь манайхаас гараад Д.*******огийн гэрт орж уусан. Тэдний гэрт *******, Баатарсүрэн, бид гурав үлдсэн. Би гэртээ орж амарсан. Тэгтэл орой 22 цагийн үед Д.******* “янхан хүн ийм байдаг юм” гээд миний нүүр лүү алгадаж, маажсан, зүүн баруун хоёр талын нүд хөхөрсөн. Тухайн үед нүүрнээс цус гарсан.
М.*******г урьд өдөр нь манайд ирээд агсам тавиад байхаар нь цагдаа дуудаад өгсөн байсан. Тэгээд М.******* нь 2021 оны 08 сарын 08- ны өдөр орж ирээд хоолой боож зүүн талын завж хэсэгт цохиж шүд унагасан, цээжин дээр өвдөглөж 9 дүгээр хавирга хугалсан. Баруун талын мөр хэсэгт цохисноор одоо хүртэл хөндүүрлэж байгаа. Би эмчилгээнд 120000 төгрөг зарцуулсан. Одоо шүүхэд 65000 төгрөгний баримтыг өгч байна. Би нийт 185000 төгрөг нэхэмжилнэ. Ял шийтгэлийн хувьд хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 сарын 11-ний өдрийн 457 дугаартай...У.гийн биед гэмтэл тогтоогдлоо. У.гийн биед баруун талын 9 дүгээр хавирганы хугарал, нүдний дээд доод зовхины цус хуралт, нүүрний хэсгийн зулгаралтууд, духны уднд хэсгийн цус хуралт, зүүн чихний хэсгийн зулгаралтууд, баруун чамархай хэсгийн зулгаралтууд, хүзүүни йзүүн хэсэг болон зүүн доод эрүү хэсгийг хамарсан цус хуралт, зүүн далны хэсгийн цус хуралт, баруун мөрний хэсгийн цус хуралт, баруун бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, хоёр гарын тохой шууны хэсгийн зулгаралтууд, зүүн доод эрүүний 5 дугаар шүдний уналт, буйл хэсгийн цус хуралт, зүүн хацар дотор салстын цус хуралт, цээжний зүүн хэсэг болон баруун мөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн дээд хэсгийн цус хуралт, цээжний зүүн дунд хэсгийн цус хуралт, зүүн бугалганы урд дээд хэсгийн цус хуралтууд, баруун бугалганы дотор хэсгийн цус хуралтууд, хэвлийн баруун дунд хэсгийн цус хуралт, хэвлийн баруун дунд хэсгийн зулгаралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн цус хуралт, баруун гуяны урд хэсгийн цус хуралт, зүүн шилбэний урд дунд хэсгийн зулгаралтууд , зүүн тахим хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
У.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. У.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. У.гийн биед учирсан зүүн доод эрүүний 5 дугаар шүдний уналт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө. Бусад гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. У.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь шинээр үүссэн байна... гэх дүгнэлт / хэргийн 37-38 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.*******огийн хэргээ хүлээн мэдүүлсэн... 2021 оны 08 сарын 08-ны өдөр ажлаасаа гэртээ ирээд У. ахынхаас гэрийнхээ түлхүүр авахаар ороход У. ах, Маагаа, Шараа нар архи ууж байсан. Би ороод хамт суугаад бид нар архи уусан. Маагаа, Шараа нар явсан. У. ах намайг “янхан гичий” гэж доромжлоод байсан тул уур хүрээд түүний нүүр хэсэгт гараараа цохисон.Тэгээд бид хоёрыг маргалдаад сууж байтал гаднаас М.*******, Дорж гэх залуугийн хамт ирсэн. М.******* нь яасан их цагдаа дуудаж өгдөг юм гээд У. ахыг цохисон. М.******* нь У. ахын нүүр хэсэгт удаа дараа цохисон, цээжин дээр нь хөлөөрөө өвдөглөөд суучихсан, хоолойг нь боогоод дарчихсан цохиж байсан. Намайг маргааш өглөө нь уулзахад нүүр хэсэг нь шалбарсан нэг нүд хөхөрсөн байсан. Мөн хавирга гэмтсэн, хөдөлж болохгүй байна гэж хэлж байсан. Дорж нь У. ахыг цохиогүй, М.*******г салгаад аваад явсан ... гэх мэдүүлэг / хэргийн 24-25 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.*******гийн яллагдагчаар өгсөн... 2021 оны 08 сарын 08-ны өдөр дүү М.Баярмаагийн гэрт байж байгаад зах гараад нэг шил арх аваад Ганбаа гэх залуугийн хамт уусан. Тэгээд зах дээр явж байгаад Түвшээ, Дорж нартай уулзаад дэлгүүрээс хоёр шил архи аваад гол гарсан. Гол дээр архиа ууж байгаад аймаг руу орох замдаа У.гийн гэрт орсон. Намайг гэрт ороход У., Д.******* нар зодолдсон байдалтай байсан. Д.******* миний хүүхдийг янхан гэж хэллээ гээд орилж байсан. Тэгэхээр нь би эмэгтэй хүүхдийг тэгж хэлээд байхдаа яадаг юм гээд нүүрэнд нь хоёр удаа гараараа цохисон. Тэгээд би гэрээс гараад нөгөө хоёртойгоо уулзаад явсан. У.г цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хэргийн 59-60 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Д.Тогтохын өгсөн...Иргэн У.гийн биед 2021 оны 08 сарын 10-ны өдөр үзлэг хийхэд баруун талын 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл дангаараа гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн зүүн доод эрүүний 5 дугаар шүдний уналт гэмтэл нь бас дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь дангараа гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Бусад цус хуралтууд, зулгаралтууд гэмтэл нь нийлээд хөнгөн зэрэг хамаарна. У.д учирсан бүх гэмтэл нь бүгд шинэ гэмтэл байсан. Тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байсан. Иргэн У.гийн биед учирсан хоёр нүдний цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Иргэн У.лхагвасүрэнгийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмаар хөнгөн зэрэгт хамаарч байгаа ба зүүн доод эрүүний 5 дугаар шүдний уналтаас бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доошгүй хугацаагаар сарниулдаг тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5 дугаар шүдний уналт гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтыг 5 хувиар алдагдуулдаг тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг / хэргийн 43-44 дүгээр хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Солонгын өгсөн...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хохирогчийн нэхэмжилж хохирлыг төлнө. Хуульд заасан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх ...гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******гийн өгсөн...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа. Хохирогчийн нэхэмжилж байгаа хохирлыг төлнө. Торгох шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 08 сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн 02 дугаар гудамж 26 тоотод оршин суух хохирогч У.гийн гэрт архи ууж байгаад согтуугаар өөрийг нь янхан гэж хэллээ гэж уурлан “янхан хүн ийм байдаг юм” гэж хохирогч У.гийн нүүр лүү алгадаж, маажиж, хоёр нүдэнд нь цус хуралт гэх гэмтэл учруулсан.
Шүүгдэгч М.******* нь согтуугаар 2021 оны 08 сарын 08- ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн 02 дугаар гудамж 26 тоотод оршин суух хохирогч У.г цагдаа дуудаж өглөө, Д.Солонгын охиныг “ янхан “ гэж хэллээ гэж уурлан цээжинд өвдөглөж, толгой ,нүүр, мөр хэсэгт нь цохиж, баруун талын 9 дүгээр хавирга хугалсан, зүүн доод эрүүний 5 дугаар шүдийг унагасан гэмтэл учруулсан хэргийн үйл баримтууд тогтоогдож байна.
Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Д.******* нь согтуугаар хохирогч У.г нүүр лүү алгадаж, маажихдаа гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч дээрхи гэмтлийг учруулсан.
Мөн шүүгдэгч М.******* нь согтуугаар 2021 оны 08 сарын 08- ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн 02 дугаар гудамж 26 тоотод оршин суух хохирогч У.г цагдаа дуудаж өглөө, Д.Солонгийн охиныг “ янхан “ гэж хэллээ гэж уурлан цээжинд өвдөглөж, толгой ,нүүр, мөр хэсэгт нь цохиж, баруун талын 9 дүгээр хавирга хугалсан, зүүн доод эрүүний 5 дугаар шүдийг унагасан гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.*******, М.*******, хохирогч У. нар нь архидан согтуурч, хэрэлдэж, маргалдсан нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан болжээ.
Шүүгдэгч Д.******* нь согтуугаар хохирогч У.гийн нүүр лүү алгадаж, маажиж, хоёр нүдэнд нь няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,
Мөн шүүгдэгч М.******* нь согтуугаар 2021 оны 08 сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн 02 дугаар гудамж 26 тоотод оршин суух хохирогч У.г цагдаа дуудаж өглөө, Д.Солонгийн охиныг “ янхан “ гэж хэллээ гэж уурлан цээжинд өвдөглөж, толгой ,нүүр, мөр хэсэгт нь цохиж, баруун талын 9 дүгээр хавирга хугалсан, зүүн доод эрүүний 5 дугаар шүдийг унагасан гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Д.*******, М.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У. нь эмчилгээний зардалд 185000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч М.*******, Д.******* нар нь төлж өгөхөөр хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******, Д.******* нараас тус бүр 92500 төгрөг гаргуулан хохирогч Л.д олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 62 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас “ –аар тогтоогдож байгаа ба
Шүүгдэгч Д.Солонгын хувийн байдлын талаар Н.Уранчимэгийн өгсөн... Д.******* нь хүүхдийнхээ хамт амьдардаг. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Сургуульд суугаагүй, өөрт ногдох хөрөнгө байхгүй ... гэх мэдүүлэг, иргэний оршин суугаа газрын лавлагаа,эмнэлэгт өвчтөн илгээх хуудас зэрэг авагдсан байна.
Шүүгдэгч М.******* нь
Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 10 сарын 18- ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 31- ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 15- ны өдрийн 2019/ ШЦТ/ 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 27- ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 08- ны өдрийн шүүгчийн 83 дугаартай “ Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай “ захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар ялтан М.*******гийн эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 19 хоногийн хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 сарын 13- ны өдрийн 2021/ ХМШЗ/ 180 дугаартай “ Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай “ захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 7 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 7 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.*******гийн эдлэх 1 жил 7 сар 12 хоногийн хорих ялыг нээллтэй хорих байгуллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид хорих ял эдэлж байгаа нь хэргийн 61 дүгээр хуудас дахь “Ял шийтгэглсэн эсэхийг шалгах хуудас” , хэргийн 88- 101 дүгээр хуудас дахь 28, 69, 73, 74 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримт, шүүгчийн 88, 180 дугаартай захирамжийн хуулбар баримтуудар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.*******гийн хувийн байдлын талаар гэрч М.Баярмаагийн өгсөн... М.******* манай ах, архи согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг, архи уухаараа ааш зан нь өөрчллөгддөг, 3 дугаар ангиас сургуулиас гарсан, эхнэр , 2 хүүхдийн хамт амьдардаг,Увс аймгийн төв дээр цэргийн алба хаасан, өөрт ногдох хөрөнгө байхгүй ... гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэм буруу болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.*******, М.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.*******д 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.*******д 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэх , хохирогчийн нэхэмжилж буй хохирлыг шүүгдэгч нар төлөхөө хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч нараас гаргуулж, хохирогчид олгох, шүүгдэгч М.******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 сарын 13- ны өдрийн 2021/ ХМШЗ/ 180 дугаартай “ Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай “ захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 7 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 7 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.*******гийн эдлэх 1 жил 7 сар 12 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар биеэр 3 сар 3 хоногийн хорих ял эдэлсэн, шагналд 10 хоног авсан, нийт 03 сар 13 хоногийн хорих ялыг эдэлж, 1 жил 03 сар 29 хоногийн хорих ялыг эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д өмнөх шүүгчийн захирамжаар оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн хорих ял дээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт 31 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож, шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн нэхэмжилж буй хохирлыг нөхөн төлүүлэх, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.
Гэм буруу болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Солонгын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Харин шүүгдэгч Д.******* тунгалагийн булчирхайн хорт хавдар гэх оноштойгоор Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх шаардлагатай бага насны хүүхэдтэй, өрх толгойлон амьдардаг, эрхэлсэн ажилгүй зэрэг байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж өгнө үү. Шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.
Гэм буруу болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч М.*******гийн өмгөөлөгч Н.Очирбат гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч М.******* болон өмгөөлөгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгний торгох ял шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохиролыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, тунгалагын булчирхайн хорт хавдар өвчний улмаас эмчлэгдэх шаардлагатай зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал , шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч М.*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч шүүгдэгч М.******* нь өмнө нь 4 удаа шүүхээр ял шийтгүүлсэн, одоо хорих байгууллагад хорих ял эдэлж байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн ... шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шүүгчийн захирамжаар оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн хорих ял дээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт 31 хонгийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ... дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шүүгчийн захирамжаар оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт 31 хоонгийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож, шүүхэс оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ял шийтгэж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн 2136001270186 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шүүгдэгч М.*******д өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4, 36 .5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч******* овогт *******ын *******д нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч ******* овогт *******гийн *******д 248/ хоёр зуун дөчин найман/ цагийн нийт тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д өмнөх шүүгчийн захирамжаар оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, 31 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад байж өөрийн оршин суух Ховд аймгаас явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тайлбарласугай.
7. Эрүүгийн 2136001270186 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.*******ос 92500 төгрөг, шүүгдэгч М.*******гээс 92500 төгрөг тус тус гаргуулан хохирогч У.д олгосугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Солонгыг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсанаас чөлөөлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгмогц хүчин төгөлдөр болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шүүгдэгч М.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА