| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2017/1503/И |
| Дугаар | 1655 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 1655
| 2017 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 181/ШШ2017/01655 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 22 хороо, Хилчний 109-05 тоотод оршин суух, Боржигон овогт Бүдээгийн Болдбаатар /РД:УУ64121519/-ын
хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Олимпын гудамж, 10 тоотод оршин байрлах, “Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар” ТӨҮГ-т холбогдох
“Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар” ТӨҮГ-ын захирлын 2017 оны 3 сарын 22-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг 2017 оны 04 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баянмонгол, нарийн бичгийн даргаар Бишдарь нарыг оролцуулан хийв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд оролцон гаргасан тайлбартаа: Б.Болдбаатар би Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар УТҮГазрын захирлын 2015 оны 7-р сарын 9-ний өдрийн тоот тушаалаар тус газрын Ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байсан. ДБҮЭГ-ын захирлын 2017 оны 03 дугаар сарын Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00716 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1868 дугаар магадлалд заасан үндэслэлээр ДБҮЭГазрын ерөнхий нягтлан бодогч түүнтэй адилтгах албан тушаалд томилуулах шаардлагыг гаргаж байна. Б.Болдбаатар би дээрх шүүхийн шийдвэр, магадлалын дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/Ш32017/0052 дугаартай албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 00027 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсаар нэхэмжлэгч Б.Болдбаатарыг ерөнхий нягтлан бодогч буюу түүнтэй дүйцэхүйц өөр албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагч ДБҮЭГазарт даалгах тухай зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, ДБҮЭГазрын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ДБ/51 тоот албан бичгээр Б.Болдаатар намайг ерөнхий нягтлан бодогчийн ажилд 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эргүүлэн тогтоохоор баталгаа гаргаж өгсөн. Мөн шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбоотой ДБҮЭГазрын дээд удирдлага буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад өргөдөл гаргасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/766 тоотоор ДБҮЭГазрын захиралд албан тоот хүргүүлсэн.
ДБҮЭГазрын баталгаа гаргасан хугацаа өнгөрсөн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаатай холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албан даалгавар өгсний дагуу ДБЭҮГазрын захирлын 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Д.Эрдэнсувдыг ажлаас чөлөөлж, Б.Болдбаатарыг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн томилсугай гэж заасны дагуу Б.Болдбаатар миний бие 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн өглөө ажлаа хүлээн авахаар очоод ДБҮЭГазрын боловсон хүчний хэлтсийн дарга Эрдэнэбаатартай уулзахад Нямжав захирал таныг ажилд авахгүй гэж байна лээ та өөрөө уулз гээд гээд ажил томилно гэж зааснаар ажлаа хүлээн авахаар очиход таныг ажилд авахгүй гээд ажил хүлээлцээгүй. Маргааш нь буюу 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Нямжав захиралтай уулзахад намайг тооцооны нягтлан хий гэсэн би таны гаргасан тушаалын дагуу хуучин ажилдаа эргэж орно гэж хэлсэн. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Б/23 дугаар тушаалаар Б.Болдбаатарыг ажлаас чөлөөлж, Д.Эрдэнэсувдын гаргасан өргөдлийг үндэслэн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон. 3 шатны шүүхийн шийдвэрээр өмнө эрхэлсэн ажилд нь эгүүлэн томилсон. Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа албан шаардлага хүргүүлэхэд захрирал Нямжав нь Б.Болдбаатарыг хуучин ажилд нь авна,гэхдээ ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа Эрдэнэсувдын ар гэрт гачигдал гарсан, 49 хоногийг нь дуустал түр хүлээж байна уу. Бид Эрдэнэсувдыг ажилдаа буцаж ирэхээр нь ажлаас чөлөөлж, ажил хүлээлцүүлье гэсэн хариу өгсөн. Ийнхүү Б.Болдаатарыг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хуучин ажилд эгүүлэн томилно гэдэг баталгааг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан. Үүний дагуу 2017 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн Б/20 тушаалаар Б.Болдбаатарыг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өмнө нь эрхэлж байсан ажилд нь томилж, тухайн өдөр ажил хүлээлцэхээр шийдвэрлээд ажлаа хүлээлцэх гээд очиход нь өмнө нь эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажилд нь томилох боломжгүй гэж мэдэгдсэн. 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Б.Болдбаатар Нямжав захиралтай уулзахад тооцооны нягтлан бодогчоор ажиллах санал тавиад хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр буюу ажилд томилох тушаалаасаа 2 хоногийн дараа ажлаас халсан тушаал гаргасан. Халах тушаалдаа ямар үндэслэлээр халж байгаагаа огт тусгаагүй. Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчмыг дүр эсгэсэн байдлаар биелүүлж хохироосонд нь гомдолтой. Нэхэмжлэлийн шаардлагаас тушаал хүчингүй болгохоосоо татгалзаж байна. Бусад шаардлагаа дэмжиж байгаа тул ханган биелүүлж 2017 оны 03 дугаар сарын 22-30-ны өдрийн хоорондох ажлын 8 хоногийн цалин 495 568 төгрөг, 2017 оны 04 дүгээр сард ажлын 20 хоногийн цалин 1 238 920 төгрөг, 2017 оны 5 дугаар сард ажлын 20 хоногийн цалин 1 424 758 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 02-07–ны хоорондох ажлын 4 хоногийн цалин 247 784 төгрөг 2017 оны 3 сарын 22-ны өдрөөс 2017 оны 6 сарын 7-ныг хүртэл 3 407 030 төгрөгийг гаргуулж, мөн энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэртээ бичилт хийлгэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баянмонгол шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Болдбаатарыг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн буцааж ажилд нь томилсон. Тухайн үед ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан н.Эрдэнэсувд нь ээлжийн амралттай байсан бөгөөд ээлжийн амралттай үед ажлаас чөлөөлөх үндэслэлгүй гэж гомдол гаргасан. Тиймээс Б.Болдбаатарт тооцооны нягтлан бодогчоор ажиллах санал тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Болдбаатар нь хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т холбогдуулан “Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар” ТӨҮГ-ын захирлын 2017 оны 3 сарын 22-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцон, шаардлагаа тодруулж, тушаал хүчингүй болгох шаардлагаасаа татгалзаж, 2017 оны 03 дугаар сарын 22-30-ны өдрийн хоорондох ажлын 8 хоногийн цалин 495 568 төгрөг, 2017 оны 04 дүгээр сард ажлын 20 хоногийн цалин 1 238 920 төгрөг, 2017 оны 5 дугаар сард ажлын 20 хоногийн цалин 1 424 758 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 02-07–ны хоорондох ажлын 4 хоногийн цалин 247 784 төгрөг 2017 оны 3 сарын 22-ны өдрөөс 2017 оны 6 сарын 7-ныг хүртэл 3 407 030 төгрөгийг гаргуулж, мөн энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэртээ бичилт хийлгүүлэхээр шаардлагаа дэмжлээ.
Хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ нь ажилд нь Б.Болдбаатарыг эгүүлэн тоимлох тушаал гаргасан боловч оронд нь ажиллаж байсан Эрдэнэсувд нь ээлжийн амралттай байхад халлаа гэж гомдол гаргасан гээд өөр ажил санал болгоход Б.Болдбаатар хийхгүй гэсэн тул халсан, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 716 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1868 дугаар магадлалаар, хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын захирлын А/36 дугаар тушаалын Б.Болдбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Болдбаатарыг ерөнхий нягтлан бодогчтой адил адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т даалган, олговорт 3 870 000 төгрөгийг “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-аас гаргуулан Б.Болдбаатарт олгож, Б.Болдбаатарын эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг тус газарт даалгаж шийдвэрлэсэн.
2016 оны 12 сарын 28-ны өдөр 252 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн захирамж гарсны дагуу, 00027 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичиж олгогдон, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 716 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1868 дугаар магадлалыг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар захирлын тушаалаар 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон боловч 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 тушаалаар мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл болох ажил олгогчийн санаачлагаар цуцлах зохицуулалтын үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д зохицуулсан ба Б/23 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.”Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно.”,35 дугаар зүйлийн 35.1.2.”ээлжийн амралттай байгаа” тохиолдолд ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгална:, 38 дугаар зүйлийн 38.1.2.”ажил олгогч санаачилсан” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцална”,Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.дэх хэсгийн 4.захирал нь ”үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэсэн нь Б.Болдбаатарын хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах, дуусгаварлах үндэслэл зохицуулалт болохгүй.
Ажилтныг ажлаас халсан тушаал нь хууль зүйн факт бий болгож эрх зүйн үр дагавар үүсгэдгийн хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, хуульд тусгайлсан зохицуулалтыг баримталж, энэхүү зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил, ажлаас халсан үндэслэлтэй тохирч байж Хөдөлмөрийн хуульд нийцсэн, эрх зүйн акт шийдвэр болдог.
Өмнөх шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрүүдээр хариуцагч ажил олгогч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ нь Б.Болдбаатарыг хууль зөрчиж ажлаас халсан гэж дүгнэж, ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т зааснаар ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байхад, ажил олгогч нь нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилчихоод ажил, албан тушаалыг нь хүлээлгэж өгөлгүйгээр 2 хоногийн дараа өмнө нь ерөнхий нягтлан бодогчоор ажиллуулж байсан Д.Эрдэнэсувдын гаргасан өргөдлийг үндэслэн Б.Болдбаатарыг ажлаас нь чөлөөлж байгаа нь хуульд заасан үндэслэлгүй, ажил, албан тушаалд нь эгүүлэн авсан үйл баримт болохгүй, хуульд нийцэхгүй юм.
Зүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.”Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө.” гэсэн зохицуулалт эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хувьд үйлчлэх бөгөөд Б.Болдбаатартай дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй, харин гэрээний нөхцлүүдийн талаар зарим зүйлд өөрчлөлт оруулахаар тохиролцвол боломжтой байсан болно.
Иймд Б.Болдбаатарыг ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын захирлын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 тушаал хууль бус байх тул Б.Болдбаатарыг Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэстэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоолж нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалинг 61 946 төгрөг /жаран нэгэн мянга есөн зуун дөчин зургаа/ төгрөг болохыг тогтоосноор 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 3 сард ажлын 8 хоногт 495 568 төгрөг, 2017 оны 4 сард ажлын 20 хоногт 1 238 920 төгрөг, 2017 оны 5 сард ажлын 23 хоногт 1 424 758 төгрөг, 2017 оны 6 сарын 07-ны өдрийг хүртэл ажлын 4 хоногт 247 784 төгрөг бүгд 3 407 030 /гурван сая дөрвөн зуун долоон мянга гуч/ төгрөгийг “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-аас олговорт гаргуулан Б.Болдбаатарт олгож, Б.Болдбаатарын эрүүл мэнд, нийгмийн даатгалыг олговроос нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг тус газарт даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70 200 төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 69 462 төгрөг бүгд 139 662/нэг зуун гучин есөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Б.Болдбаатарыг Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д зааснаар хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 407 030 /гурван сая дөрвөн зуун долоон мянга гуч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Болдбаатарт олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан олговорт олгогдох 3 407 030 /гурван сая дөрвөн зуун долоон мянга гуч/ төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70 200 төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 69 462 төгрөг бүгд 139 662/нэг зуун гучин есөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ