Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/278

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж, ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир, шүүгч Т.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

        Иргэдийн төлөөлөгч Ч.Оюунчимэг,

        Улсын яллагч Ч.Батзориг,

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э***********,

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э***********ын өмгөөлөгч Л.Цуурай

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг

        Шүүгдэгч Б.Э***********г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б***********н Э***********гт холбогдох эрүүгийн ***************дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд дурдсанаар)

Шүүгдэгч Б.Э***********г нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5-р баг “Янгис” гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Э.С*************** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсаны улмаас зүрхэн тус газар нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч Б.Э***********г нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг “Янгас” гэх газарт “Исузу Визард” маркын 63-92 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудалд зорчиж явахдаа иргэн Э.С*************** хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар өөрийн өмдний халаасанд байсан хутгаар амь хохирогч Э.С***************ын зүрхэн тус газар нь нэг удаа хутгалж “цээжний зүүн хэсэг, 4-5 дугаар хавирганы завсар, зүрхний зүүн ховдол, хөхлөг булчин зүсэгдсэн нэвтэрсэн шарх” бүхий гэмтэл үүсгэн дотор эрхтнийг нь гэмтээж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн *************** дугаартай эрүүгийн хэргийг шүүхэд ирүүлжээ.

         Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Б.Э***********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би тухайн өглөө 10 цагийн үед Түнэл сумын төв дээр гэрээсээ гараад явж байгаад урд колонкын дэргэд талийгаач С*************** таарсан. С*************** бид хоёр уулзаад хамт архи уухаар ярилцсан. Тэгээд С*************** дэлгүүр лүү архинд явсан. Би архи авах мөнгө гаргаагүй. Тэгээд С*************** дэлгүүр яваад ирэхдээ 2 шил 0.5 литрийн Хараа нэртэй архи авч ирсэн. Тэр архийг талийгаач бид хоёр колонкын дээд талын хашаанд хоёулахнаа хувааж уусан. Бид хоёрын хашаанд архи уугаад сууж байхад тэрүүгээр Л*************** ах машинтайгаа явж таарсан. Тэгэхээр нь би Л*************** ахыг дуудаад та хөдөө явахдаа намайг аваад яваарай гэж хэлээд явуулсан. Тэгээд тэр хоёр архиа ууж дуусгачхаад дахин пиво уухаар ярилцсан. Надад тухайн үед пивоны мөнгө л байсан. Тэгээд өөрт байгаа 7000 төгрөгийг С***************т өгөөд дахин дэлгүүр лүү явуулсан. С*************** яваад ирэхдээ 2.5 литрийн Сэрүүн пиво авч ирээд мөн тухайн эзэнгүй хашаандаа бид хоёр хувааж уусан.Тэр үед оройны 19 цаг болсон байсан.Тэгтэл -ад руу Л*************** ах утсаар залгаад явах гэж байгаа талаараа хэлсэн.Тэгээд би колонк ороод Л*************** ах дээр очоод хамт хөдөө явах болсон дээр үед С*************** гэнэт бид нартай хамт явахаар болсон. Л*************** ах бензинээ аваад шууд Түнэл сумын 5 дугаар саг Бийж гэдэг луу явсан. Тухайн Л***************гийн машин дотор Аптаа гэдэг эгч мөн нэг танихгүй настай эмэгтэй хөгшин хүн байсан. Тухайн машиныг Л*************** өөрөө жолоодоод урд талын суудал дээр настай эмэгтэй суугаад ар талын суудпын голд нь Алтаа эгч суугаад талийгаач бид хоёр, хоёр талд нь суугаад явсан. Тэгээд бид сумын ойролцоогоор 40 км газар явж Алтаа эгчийнд очсон дэрнээс өмнө Бийж гэдэг газар эмгэнийг буулгасан. Тэгэхдээ эмгэнийд ороогүй шууд явсан. Харин Алтаа эгчийн гэрт ороод Алтаа эгчийн гаргаж өгсөн 0.5 литрийн Хараа архийг Л***************, С*************** бид гурав хувааж уусан.Тэр үед хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Тэндээс бид нар хөдлөөд Ёлгос гэх газар Санжаа гэдэг айлд очсон. Мөн тэр үед хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан харанхуй болсон байсан. Санжаагийнд очих үед С***************ын эгч Х********, нөхөртэйгөө байсан. Тэнд нэлээд удаж хоол цай уучхаад тэндээсээ Л***************, С*************** бид 3 цааш Янгис гэдэг газар луу Л*************** ахынх руу явсан. ...тэгээд явж байх үед би С*************** маргалдсан. Би юунаас болж маргалдсанаа санахгүй байна.Тэгж маргалдах үед С*************** миний хамар луу цохисон. Намайг цохихыг Л*************** ах мэдээгүй байх учир нь машины хөгжим их чанга байсан. Тэгж явсаар Л***************гийн гэр дөхчихсөн 100 орчим метр дутуу байхад би өмдний халаасанд байсан ахуйн хэрэглээний хутгаар С***************ын зүрхэнд хутгалсан юм. Тэр үед Л*************** ах мөн намайг С***************ыг хутгалсныг мэдээгүй, шууд гэртээ оронгуут нь би араас нь ороод би С***************ын хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд буцаад сумын төв рүү Л*************** ах, Ч************ гэдэг ах бид гурав С***************ыг аваад явсан. Ийм л зүйл болсон.  ...” гэх мэдүүлэг,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-н 01х),

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 02-5х),

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 6-8х),

            Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 9-12х),

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1-р хх-н 13х),

            Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 17х),

            Б.Э***********гээс цус авсан тэмдэглэл (1-р хх-н 18х)8

            Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 19-20х),

            Хохирогч Б.Э***************ны мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...миний төрсөн дүү Э.С*************** нь Э***********г гэж хүнд хутгалуулан нас барсан учир гомдолтой байна.    ... миний төрсөн охин Х*************** Э***********гийн төрсөн ахтай суусан. Тиймээс шүүх хурал дээр би төлөөлж хэрэгт хохирогчооор оролцоно. ...” гэх мэдүүлэг (хх-29-31х),

            Гэрч Б.Л***************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би машинаа бариад хөгжим сонсоод машины ард С***************, Э***********г нар суугаад хоорондоо юм яриад миний машины хамт Э***********г суусан юм. Замдаа явж байхдаа багийн төвийн ард морь барьдаг толгойн хажууд зогсоод би бууж шээсэн. Харин С********, Э***********г нар зүгээр сууж байсан. Санжаа гээд айлд бид гурав ороход С***************ын эгч Х*************** нөхөр хүүхэдтэйгээ хамт сууж байсан. Бид гурав тэндээс хоол идэж, цай уугаад цаашаа явсан юм. Замд явж байхад Янгасын ам гэх газарт С***************, Э***********г нар хоорондоо маргалдаад унасан. Би хөгжим тавьсан байсан учраас яг юуны талаар маргалдаад байгааг сонсоогүй. Тэгээд Янгасын ам өгсөөд гэрийнхээ гадаад ирээд би юм анзаараалгүй гэртээ ороод байж байсан чинь Э***********г гадаа уйлсан байхаар нь яасан бэ гэхэд би С***************ыг замдаа хутгалчихлаа гэсэн. Тэгээд С***************ыг харсан чинь машины арын суудал дээр хаалга талруугаа налаад ухаан алдчихсан гэмээр харагдсан. Цус гарч харагдаагүй. Тэгээд сумын эмнэлэг рүү Сумъяабазрыг аваад Э***********г бид хоёр орж ирсэн чинь эмч үзээд нас барчихсан байна гэсэн. ...” гэх мэдүүлэг (1-р хх-н 34-36, 37-38, 2-р хх-н 163х),

            Гэрч П.Ч************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 03 цагийн үед манай хажууд өвөлждөг Л*************** гэртээ ирсэн юм. Тэгэхдээ С***************, Э***********г гэж хүмүүстэй хамт ирсэн байсан. Гэртээ байж байсан чинь удалгүй Сарантуяа гээд манай эмэгтэй дүү орж ирээд С*************** босож ирэхгүй байна замдаа Э***********г янз бүр болгосон юм шиг байна. Зодоон болсон юм шиг байна гэхээр нь С***************ыг гарч харахад машинаас буулгах гэж байхаар нь үзсэн чинь амьсгалахгүй байхаар нь яасан бэ гэхэд Э***********г би хутгалчихсан юм гэж хэлэхээр нь Л***************г хурдан сумын төв рүү яваад яв гэж хэлээд явуулсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (1-р хх-н 39-40х),

            Гэрч С.А************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 03 цаг өнгөрч байхад манай гэрийн гадаа Л*************** ах, Э***********г, С*************** нар ирсэн юм. Л*************** ах манай гэрт орж ирээд цай уусан юм. Дүү нь жаахан архи уучихлаа гэж байсан. Тэгсэн чинь Э***********г гэрт орж ирээд би хутгалсан гээд байсан. Би Э***********г рүү чийдэн тусгаж харсан чинь гар нь цус болсон байсан. Гадаа С*************** машинд байгаа гэсэн. С***************ыг орж ирээгүй болохоор нь би гараад гар чийдэн тусгаад харсан чинь машины хойд талын суудалд нүүр нь хөхөрсөн ямар ч дуу чимээгүй, дуудахад хариу өгөхгүй байсан. Би гэрт орж ирээд Э***********гээс С*************** яачихсан юм та хоёр маргалдсан юм уу гэхэд юу ч дугарахгүй сонин царайлаад байсан. Би айгаад хажуу айлын Ч************ ахад очиж юу болсон талаар хэлэхэд Ч************ ах С***************ыг ирж үзээд та нар хурдан сумын төвийн эмнэлэг яв гэж хэлж байсан. Гарт нь хутга байгаагүй гар нь цус болсон байсан. ...” гэх мэдүүлэг (хх-41-42х),

            Гэрч Ж.А************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарйн 24-ний өдөр би Түнэл сумын төвөөс орой 19 цаг болж байхад Л***************гийн машинаар ирэхэд С***************, Э***********г, Чимэд, Л*************** нарын хамтаар явсан юм. С***************, Э***********г, Л*************** нар Ёлгы орох гэж байгаа гэж ярьцгааж байсан. тэр гурваас пиво үнэртэж байсан. ...цахир давааны аманд би буусан. Бийжийн хөндийд Чимэд эгч буусан. С***************, Э***********г, Л*************** нар цаашаа явсан. ...” гэх мэдүүлэг (1-р хх-н 43-44, 231х),

            Гэрч Б.Чимэдийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... өчигдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би түнэл сумаас орой 19 цаг болж байхад Л***************гийн унаанд дайгдан замдаа гэртээ буусан юм. Л***************гийн унаанд А************, Э***********г, С***************, Л*************** нар явцгаасан. Эхлээд замдаа би буусан, дараа нь А************ буусан байх. Надад өөр мэдэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хх-45-46х),

            Гэрч Л.Н************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э***********г нь даруу төлөв зантай. Хүнтэй эвтэй найртай байдаг. Хүний үгнээс гардаггүй, элдэв янзын муухай зан араншин байхгүй дуу цөөтэй хүн байгаа юм. Тамхи татдаг, хааяа нэг найз нөхөдтэйгөө архи уучихдаг байсан. өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг болон зөрчил гаргаж байгаагүй. ...гэх мэдүүлэг (хх-47-48х),

            Гэрч Б.Б************ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э***********г ах маань үг цөөтэй даруу төлөв зантай, надад амьдралд хэрэгтэй зүйлийг зааж зөвлөж өгдөг сайн ах маань байгаа юм. Муу муухай юмнаас намайг хол яваарай гэж үргэлж захидаг байсан. хүнтэй эвтэй ямар нэгэн муу ааш зан байхгүй хүн байгаа юм. ...гэх мэдүүлэг (хх-49-50х),

            Цогтцост үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-н 52х),

            Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай:

            1.2. Э.С***************ын биед цээжний зүүн хэсэг, 4-5 дугаар хавирганы завсар, зүрхний зүүн ховдол, хөхлөг булчин зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээж үнхэлцэгийн хөндийд сул цус, дух, зүүн самалдаг, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            3. Дээрх гэмтэл нь 1.0 см багагүй өргөнтэй, ажлын хэсэг нь 5 см багагүй урттай ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Зулгаралт нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

            4. Э.С***************ын биед үүссэн гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна.

            5. Э.С***************ын биед баруун уушигны наалдацад үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл зэрэг өвчин эмгэг тогтоогдсон ба эдгээр өвчин нь үхэлд хүргээгүй байна.

            6. Э.С*************** нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас үүссэн гэмтлийн улмаас нас барсан байна. Энэ нь цээжний зүүн хэсэг, 4-5 дугаар хавирганы завсар, зүрхний зүүн ховдол, хөхлөг булчин зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээж, үнхэлцгийн хөндийд сул цустай зэрэг шинжээр батлагдаж байна.

             7. Э.С***************ын цуснаас 2.9% промилли спиртийн агууламж илэрсэн ба нас барах үедээ хүнд зэргийн согтолтой байжээ. “... гэх дүгнэлт (1-р хх-н 53-54),

            Химийн шинжилгээний хариу, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 55-58х),

            Нэгдсэн эмнэлэгийн шүүх эмнэлэгийн комиссын №6 дугаартай Б.Э***********гийн сэтгэцийн өвчингүй гэх дүгнэлт (хх-62х),

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрэээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1674 дугаартай:

            1. Ногоон эрээн өнгийн ноосон цамц, металл эвхдэг хутган дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэнэ.

            2. Ногоон эрээн өнгийн ноосон цамц, металл эвхдэг хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна.

             3. Ногоон эрээн өнгийн ноосон цамц, металл эвхдэг хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо Э.С***************ын гэх цустай тохирч байна. ...” гэх дүгнэлт, дүгнэлтийн хавсралт (1-р хх-н 140-142х),

            Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-н 153-159х)

            Шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... Тухайн хүний бие физиологоос хамааран хүнд зэргийн согтолттой хүн тухайн хүнтэй өөрийн ухамсарт ухаангүйгээр харилцан ярилцах үйлдэл хийх, тухайн хийсэн үйлдлээ маргааш нь санахгүй байх, унтаарах амьсгал зүрх судас хямрах, хийж байгаа үйлдлээ бүрэн ойлгох чадваргүй байдаг. Гэхдээ орчинтойгоо харьцах бөгөөд тэр харьцаагаа бүрэн ухамсарлаж чадваргүй байдаг. Тухайн хүний элэгний шингээлтийн чадвар, бие махбодийн онцлог, хүйс, жин зэргээс хамаарч цусан дахь спиртийн агууламж хэр их хэмжээтэй архи ууснаас хамааран харилцан адилгүй байдаг тийм учраас талийгаач С***************ын цуснаас 2.9 промилли спиртийн агууламж илрэх боломжтой. Жишээ нь адил хэмжээтэй архи уусан хоёр хүнийг харьцуулахад цусан дахь спиртийн агууламж өөр өөр илэрч болно. “... гэх мэдүүлэг (2-р хх-н 165х),

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-н 87х), Б.Э***********гийн Иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-н 88х), Б.Э***********гийн жолоочийн лавлагаа (1-р хх-н 89х), Хөвсгөл аймгийн Түнэл сумын Бийж багийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийн тодорхойлолт (1-р хх-н 96х), Б.Э***********гийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-114х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-116х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Эрүүгийн *************** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, х***************ттай байна гэж шүүх үнэллээ.

         Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

         Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Шүүгдэгч Б.Э***********г нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5-р баг “Янгис” гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Э.С*************** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсаны улмаас зүрхэн тус газар нь нэг удаа хутгалж амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Э***********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-н 01х),

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 02-5х),

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 6-8х),

            Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 9-12х),

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1-р хх-н 13х),

            Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 17х),

            Б.Э***********гээс цус авсан тэмдэглэл (1-р хх-н 18х)8

            Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 19-20х),

            Хохирогч Б.Э***************ны мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг (хх-29-31х),

            Гэрч Б.Л***************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-н 34-36, 37-38, 2-р хх-н 163х),

            Гэрч П.Ч************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-н 39-40х),

            Гэрч С.А************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-41-42х),

            Гэрч Ж.А************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-н 43-44, 231х),

            Гэрч Б.Чимэдийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-45-46х),

            Цогтцост үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-н 52х),

            Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт   (1-р хх-н 53-54),

            Химийн шинжилгээний хариу, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 55-58х),

            Нэгдсэн эмнэлэгийн шүүх эмнэлэгийн комиссын №6 дугаартай Б.Э***********гийн сэтгэцийн өвчингүй гэх дүгнэлт (хх-62х),

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрэээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1674 дугаартай дүгнэлт, дүгнэлтийн хавсралт (1-р хх-н 140-142х),

            Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-н 153-159х)

            Шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2-р хх-н 165х), зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э***********гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

         Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороодын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

        Хүнийг алах гэмт хэргийг шүүгдэгч Б.Э***********г нь ганцаараа үйлдсэн болох нь   хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

        Шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний амь насыг хохироон хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

        Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “Шүүгдэгч Б.Э***********гийг хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

         Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

         Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э***********ын амь хохирогч Э.С***************ын эцэг, эхийн асрамж, эмчилгээ хийлгэх зардалд 10,000,000 төгрөг, мөн талийгаачийг хөдөөлүүлэхэд гарсан зардал 2,500,000 төгрөг нийт 12,500,000 төгрөг нэхэмжилж байна.

         Шүүгдэгч Б.Э***********г нь талийгаачийг хөдөөлүүлэхэд гарсан зардал 2,500,000 төгрөг мөн бусад зардалд 910,000 төгрөгийн үнэ бүхий бог малыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон амь хохирогч Э.С***************ын ээж С.Эрдэнэчимэгт хүлээлгэн өгсөн буюу хохирол төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон Хаан банкны орлогын баримт (1-р хх-н 145х) бог мал хүлээлгэн өгсөн баримт (2-р хх-н 160х) зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э***********ын амь хохирогч Э.С***************ын эцэг, эхийн асрамж, эмчилгээ, цаашид гарах зардал болох 10.000.000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

         Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Э***********гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

        Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, түүний хорих ялыг эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Эрүүгийн *************** дугаартай эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн  нийт урт нь 13.8 сантиметр хэмжээтэй, бариул хэсэг нь 7.7 сантиметр урттай, ажлын хэсэг нь 5.5 сантиметрийн урттай төмөр гогцоотой цагаан өнгийн эвхдэг хутга 1 ширхэгийг, амь хохирогч Э.С***************ын өмсөж явсан гэх ягаан өнгийн дээл, ногоон алаг өнгийн ноосон цамц, хар өнгийн таван хурууны хос бээлий, хар өнгийн түрийтэй 1 хос гуталыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.

         Шүүгдэгч Б.Э***********г нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 547 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Б.Э***********гийн цагдан хоригдсон 547 хоногийг хорих ялын 547 хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

         *************** дугаартай хэрэг битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.  Шүүгдэгч Цонхнууд Б***********н Э***********гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б***********н Э***********гийг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б***********н Э***********гт оногдуулсан 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 зааснаар 3.410.000 (гурван сая дөрвөн зуун арван мянга) төгрөгийг шүүгдэгч Б.Э***********г төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э***********ын амь хохирогч Э.С***************ын эцэг, эхийн асрамж, эмчилгээ, цаашид гарах зардал 10,000,000 (арван сая) төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Э***********гийн цагдан хоригдсон 547 (таван зуун дөчин долоо) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт бүтүүмжлэгдсэн эд хөрөнггүй, шүүгдгэч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн *************** дугаартай эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн  нийт урт нь 13.8 сантиметр хэмжээтэй, бариул хэсэг нь 7.7 сантиметр урттай, ажлын хэсэг нь 5.5 сантиметрийн урттай төмөр гогцоотой цагаан өнгийн эвхдэг хутга 1 ширхэгийг, амь хохирогч Э.С***************ын өмсөж явсан гэх ягаан өнгийн дээл, ногоон алаг өнгийн ноосон цамц, хар өнгийн таван хурууны хос бээлий, хар өнгийн түрийтэй 1 хос гуталыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э***********гт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээгээр сольж өнөөдөрөөс цагдан хорьсугай.

         9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давэ заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БЭЭЖИН

                                              ШҮҮГЧИД                                      М.ЭРДЭНЭ-ОЧИР

                                                                                               Т.ХҮРЭЛБААТАР