Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1888

 

 

 

 

 

 

 

       2017 оны 06 сарын 28 өдөр

   Дугаар 181/ШШ2017/01888

           Улаанбаатар хот

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би,

            нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2 хороо, Үндсэн хуулийн гудамж-24, Рокмон бюлдингийн 1 давхар А тоотод оршин байрлах, Сар шинэ интернэшнл ББСБ ХХК /РД:2693925/-ийн,

хариуцагч: Сүхбаатар дүүргийн 11 хороо, бзнт 80 айл гудамж 3/2 тоотод оршин суух, Боржигон овогт Лэгзмаагийн Нямсүрэн /ХП86051877/-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 7 309 104 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Л.Нямсүрэн нь 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манай байгууллагатай ЗГ1201153690 тоот дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж 3 500 000 төгрөгийн цалингийн зээлийн 12 сарын хугацаатай 3.7%-ийн хүүтэй зээлсэн. Хариуцагч зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл хүүгээ хугацаанд нь төлөхгүй манай байгууллагаас гэрээнд заасан нөхцөлийн дагуу удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж одоог хүртэлх хугацаанд өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул гэрээг цуцалж өөрт учирсан хохирлоо шүүхээр шийдүүлж, барагдуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн төлөгдөөгүй мөнгөн дүнд үндсэн зээлийн үлдэгдэлд 3 474 953 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэлд 3 834 150 төгрөг, нийт нэхэмжилж байгаа мөнгөн дүн 7 309 104 төгрөг байна.

Нэхэмжилсэн мөнгөн дүнг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 7 309 104 төгрөгийн 2 309 104 төгрөгөөс татгалзаж, 5 000 000 төгрөг болгосныг хариуцагч Л.Нямсүрэн нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 07 сарын 28-ны өдрөөс 2018 оны 04 сарын 28-ны өдрийг хүртлэх 10 сарын хугацаанд сар бүрийн 28-ны өдөр 500 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөг төлөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Сар шинэ интернэншл  ББСБ ХХК нь хариуцагч Л.Нямсүрэнд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 7 309 104 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 7 309 104 төгрөгийн зарим болох 2 309 104 төгрөгөөс татгалзаж, үлдэх шаардлагаа 5 000 000 төгрөг болгон багасгасныг хариуцагч Л.Нямсүрэн нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 07 сарын 28-ны өдрөөс 2018 оны 04 сарын 28-ны өдрийг хүртлэх 10 сарын хугацаанд сар бүрийн 28-ны өдөр 500 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшилцөж талууд эвлэрсэн болох нь тэдгээрийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож, энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 7 309 104 төгрөгийн 2 309 104 төгрөгөөс татгалзаж, үлдэх шаардлагаа 5 000 000 төгрөг болгосныг хариуцагч Л.Нямсүрэн нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 07 сарын 28-ны өдрөөс 2018 оны 04 сарын 28-ны өдрийг хүртлэх 10 сарын хугацаанд сар бүрийн 28-ны өдөр 500 000 төгрөг, нийт 5 000 000 /таван сая/ төгрөг төлөхөөр хүлээн зөвшилцөж тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгч Сар шинэ интернэншл  ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 131 896 төгрөгийн тал хувь 65 948 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, тал хувь 65 948 /жаран таван мянга есөн зуун дөчин найм/ төгрөгийг улсын орлогын данснаас буцаан гаргуулж, хариуцагч Л.Нямсүрэнгээс  тал хувиар тооцон 65 948 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сар шинэ интернэншл  ББСБ ХХК-д тус тус олгосугай.

 

            3.Захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4.Зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                  Д.УРАНЧИМЭГ