Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 1910

 

 

 

 

 

 

 

 

 

    2017 оны 06 сарын 30 өдөр

       Дугаар 181/ШШ2017/01910

                   Улаанбаатар хот

                                                               

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн 1 хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах, Скайтел ХХК /РД:2576376/-ийн,

хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Чулуунбатыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 05 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Бишдарь оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Д.Чулуунбат нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 04 сарын 19-ний өдөр дараа төлбөрт postpaid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 90083338 дугаарын эзэмшигч болсон. Д.Чулуунбат нь гэрээний үүргээ үл биелүүлж 90083338 дугаарын 2015 оны 08 сарын байдлаарх төлбөр 312 845 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Д.Чулуунбатад төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Д.Чулуунбат нь Сүхбаатар дүүргийн 9 хороо, нуурын 7 гудамжны 68 тоотод амьдарч байсан бөгөөд тухайн хаягаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч одоо тухайн хаягтаа оршин суудаггүй хаана байгаа нь тодорхойгүй байна. Түүний оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

 Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Скайтел ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Чулуунбатыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг Д.Чулуунбат нь гэрээний үүргээ биелүүлээгүй, түүний оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэжээ.

 

Скайтел ХХК-ийн хүсэлт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрээний өргөдлийн маягт, дараа төлбөрт үйлчилгээний гэрээний хуулбар, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн үйлчилгээ хүссэн маягтын хуулбар, төлбөрийн нэхэмжлэхүүд зэргээр Д.Чулуунбат нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нотлогдсон.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Чулуунбат нь Сүхбаатар дүүргийн 9 хороо, нуурын 7 гудамжны 68 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 6719 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,  хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдсон.

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ц.Ариунболд нь шүүх хуралдааны товыг мэдсэн байх боловч өөрийнхөө эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний гаргасан хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1‑д зааснаар хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Иймд Скайтел ХХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж, Д.Чулуунбатыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Дагварагчаагийн Чулуунбат /ОЮ78032116/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Чулуунбатын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч Ц.Ариунболд /91120202, 91101190/‑т мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Скайтел ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт  хэвээр үлдээсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Д.Уранчимэг