| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2017/2038/И |
| Дугаар | 1932 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 1932
| 2017 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 181/ШШ2017/01932 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би,
нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4 хороо, Вива сити хороолол, N25 байрны 2-4 тоотод оршин байрлах, Вива сити хотхон дахь аж ахуй нэгжүүдийн холбоо ГҮТББ-ын
хариуцагч: Сүхбаатар дүүргийн 8 хороо, багатойруу гудамж, 46 байрны 44 тоотод оршин суух, Ингэт овогт Мөнхдоржийн Нарантуяа /ХО51011302/-д холбогдох
гэрээний үүрэгт 2 630 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Вива сити хотхон дахь аж ахуйн нэгжүүдийн холбоо ГҮТББ нь улсын бүртгэлд 2013 оны 06 сарын 03-ны өдөр бүртгүүлж Вива сити хотхон дахь нийтийн эзэмшлийн талбайд цэвэрлэгээ, харуул хамгаалалт, хог хаягдал, зүлэгжилт хийх үндсэн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг авсан. Дундын өмчлөлийн эд хөрөнгө, орчны тохижилтын ашиглалт, үйлчилгээний зардлыг өмчлөлийн талбайн зориулалт, байрлал, хэмжээнээс хамааруулж ААН холбоо ТУЗ, ХЗ-ийн хурлын шийдвэрээр тогтоосон тариф, хураамжийн дагуу тооцдог. Тус холбоо нь М.Нарантуяатай 2013 оны 04 сарын 30-ны өдөр 003/2013 тоот аж ахуй нэгж байгууллагад үзүүлэх ашиглалт үйлчилгээний гэрээг байгуулсан. Гэтэл хэрэглэгч М.Нарантуяа нь гэрээний 2.1-д заасан үүргээ биелүүлэхгүй ААНХолбооны УЗ-ийн 2013 оны 05 сарын 13-ны өдрийн хурлын шийдвэрээр тогтоосон 2015 оны 01-12 дугаар сарын төлбөр болох 1 088 400 төгрөг, 2016 оны 01-12 сарын төлбөр 1 088 400 төгрөг, 2017 оны 01-05 сарын төлбөр 453 500 төгрөг, нийт 2 630 300 төгрөгийг төлөөгүй. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 630 300 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Вива сити хотхон дахь аж ахуй нэгжүүдийн холбоо ГҮТББ нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 630 300 төгрөгийн 581 300 төгрөгөөс татгалзаж, 2 049 000 төгрөг болгосныг хариуцагч М.Нарантуяа нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 06 сарын 16-ны өдөр 600 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 1 449 000 төгрөгийг 2017 оны 07 сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 16-ны өдөр 241 500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Вива сити хотхон дахь аж ахуй нэгжүүдийн холбоо ГҮТББ нь хариуцагч М.Нарантуяад холбогдуулж гэрээний үүрэгт 2 630 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нэхэмжлэгч Вива сити хотхон дахь аж ахуй нэгжүүдийн холбоо ГҮТББ нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 630 300 төгрөгийн 581 300 төгрөгөөс татгалзаж, 2 049 000 төгрөг болгосныг хариуцагч М.Нарантуяа нь 2 049 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 06 сарын 16-ны өдөр 600 000 төгрөг төлсөн, дэмжиж байгаа шаардлагын үлдэгдэл 1 449 000 төгрөгийг 2017 оны 07 сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 16-ны өдөр 241 500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр хүлээн зөвшилцөж талууд эвлэрсэн болох нь тэдгээрийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож, энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Вива сити хотхон дахь аж ахуй нэгжүүдийн холбоо ГҮТББ нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 630 300 төгрөгийн 581 300 төгрөгөөс татгалзаж, 2 049 000 төгрөг болгосныг хариуцагч М.Нарантуяа нь 2 049 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 06 сарын 16-ны өдөр 600 000 төгрөг төлсөн, дэмжиж байгаа шаардлагын үлдэгдэл 1 449 000 төгрөгийг 2017 оны 07 сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 16-ны өдөр 241 500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгч Вива сити хотхон дахь аж ахуй нэгжүүдийн холбоо ГҮТББ-ын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 035 төгрөгийн тал хувь 28 517,5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, тал хувь 28 517,5 /хорин найман мянга таван зуун арван долоо/ төгрөгийг улсын орлогын данснаас буцаан гаргуулж, хариуцагч М.Нарантуяагаас тал хувиар тооцон 28 517.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Вива сити хотхон дахь аж ахуй нэгжүүдийн холбоо ГҮТББ-д тус тус олгосугай.
3.Захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4.Зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ