Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 529

 

    Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр багт оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар:ОМ62072318, Шаавай овогт Хорлоогийн Жамсрангийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Х.Жамсран шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1962 онд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 55 настай, ам бүл 3. Би 1978 онд 8 дугаар анги, 1980 онд ТМС-т тус тус суралцаж төгсөөд Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн Үйлдвэр бригадад 1980 оны 7 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар, 1985 оны 9 дүгээр сараас 1992 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд тус нэгдлийн техникийн хэсэгт ачигч буулгагч, чанарын бригадад ажилчнаар, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд “Туяа” компанид чанарын бригадад ажилчнаар тус тус ажиллаж байсан. 1982-1985 онуудад цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, тушаал байгаа боловч бүрэн бус учир шүүхэд хандаж байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Х.Жамсран нь Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн Үйлдвэр бригадад 1980 оны 7 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн техникийн хэсэгт 1985 оны 9 дүгээр сараас 1990 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ачигч буулгагчаар, Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1990 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарыг дуустал чанарын бригадад ажилчнаар, “Туяа” ХК-нд 1992 оны 4 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал чанарын бригадад ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн Хорлоогийн Жамсрангийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал, 1985 оны 9 дүгээр сараас 1992 оны 3 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн даргын 1986 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 9 тоот “Ажилд авах тухай” тушаалд “Нэгдлийн техникийн хэсэгт …Жамсран нарыг 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ачигч буулгагчаар ажиллуулсугай” гэжээ,

3. Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 48 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “Хорлоо овогтой Жамсран… нарыг ноосны чанарын бригадад ажилчнаар томилсугай” гэжээ,

4. Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлээс нээсэн 1992, 1993 онуудын цалинг бичсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

5. Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 109 тоот “Ажлаас чөлөөлж өөр байгууллагад шилжүүлэх тухай” тушаалд “…1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 364 хүнийг ажлаас нь чөлөөлж “Туяа” ХК-ийн мэдэлд шилжүүлсүгэй гэсэн тушаалын хавсралтын 147-рт Хо.Жамсран чанарт гэж бичигджээ,

6. Гэрч Х.Дүрвээний шүүхэд өгсөн: “Миний бие 1981 оноос Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн Үйлдвэр бригадын малчнаар 1993 оныг дуустал ажиллаж байсан юм. Х.Жамсран нь 1980 оноос эхлэн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн Үйлдвэр бригадад малчин, грушек, ачигч буулгагч зэрэг туслах ажлуудыг 1993 он хүртэл хийсэн юм. Түүний эхнэр Тошлой нь мөн нэгдлийн малчнаар ажиллаж байсныг би санаж байна, бид хамт ажиллаж байсан нь үнэн юм. Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн М.Пүрвээ, Б.Палам, Ж.Сэртээ, Т.Пүрвээ, Г.Баазар, Ш.Цэндсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

7. Гэрч Д.Мундаажийн шүүхэд өгсөн: “Миний бие 1968 оноос Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн Гурван тээл бригадын зоо техникчээр 1970 он хүртэл ажиллаад улмаар цэргийн албанд явж 1973 онд халагдаж ирээд тус нэгдлийн Бургастай бригадын зоо техникчээр 1975 он хүртэл, 1975 оноос Хархираа бригадад 1983 он хүртэл зоо техникчээр, 1983 оноос 1991 он хүртэл Тарвагатай бригадын даргаар, 1991 оноос 1994 он хүртэл Тарвагатай багийн даргаар тус тус ажилласан юм. Х.Жамсран нь 1980 оноос эхлэн 1993 он хүртэл Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн Үйлдвэр бригадад малчин, чанарын бригадад туслах ажилчин зэрэг ажлуудыг хийж байсан юм. Тухайн үед би өөрөө бригадын нийт малчдад мал аж ахуйн зөвлөгөөг өгч ажилладаг байсан, мөн туслах ажилчид нь нэгдлийн малчдад өвч тэжээл тарааж ажилладаг, хашаа хороо засаж сэлбэх зэрэг ажлуудыг хийдэг байсан юм. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан нь үнэн юм” гэх мэдүүлэг,

8. Гэрч Х.Дүрвээний Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Мундаажийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүнийг ажилд томилсон Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн даргын 1973 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 13 тоот “Ажилд томилох тухай” тушаал,  Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн даргын 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 63 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Тариалан сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 52 тоот “Багийн дарга томилох тухай” тогтоол зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

     Нэхэмжлэгч Х.Жамсран нь Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн Үйлдвэр бригадад 1980 оны 7 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал малчнаар, Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн техникийн хэсэгт 1985 оны 9 дүгээр сараас 1990 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ачигч буулгагчаар, Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1990 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарыг дуустал чанарын бригадад ажилчнаар, “Туяа” ХК-нд 1992 оны 4 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал чанарын бригадад ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн Х.Жамсрангийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал, 1985 оны 9 дүгээр сараас 1992 оны 3 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн даргын 1986 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 9 тоот “Ажилд авах тухай” тушаал, Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 48 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлээс нээсэн 1992, 1993 онуудын цалинг бичсэн хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 109 тоот “Ажлаас чөлөөлж өөр байгууллагад шилжүүлэх тухай” тушаал, гэрч Х.Дүрвээн, Д.Мундааж нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Х.Жамсрангийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн Үйлдвэр бригадад 1980 оны 7 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал 2 жил малчнаар, Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн техникийн хэсэгт 1985 оны 9 дүгээр сараас 1990 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 4 жил, 9 сар, 10 хоног ачигч буулгагчаар, Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1990 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарыг дуустал 1 жил, 9 сар, 20 хоног чанарын бригадад ажилчнаар, “Туяа” ХК-нд 1992 оны 4 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал 1 жил, 9 сар чанарын бригадад ажилчнаар, нийт 10 жил, 4 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Жамсрангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

    Нэхэмжлэгч Х.Жамсранд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие Сэлэнгэ аймгийн Сант сумаас ирээд Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд ажилчин, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан билээ. Гэвч би өөрийн биеэр шүүх хуралд оролцох боломжгүй, энд ирээд олон хоног өнгөрсөн ба гэр хөдөө байдаг, мал маллах хүнгүй тул амьдралын шаардлагаар буцаж байна. Иймд намайг шүүх хуралд оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шаавай овогт Хорлоогийн Жамсрангийн Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн Үйлдвэр бригадад 1980 оны 7 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал 2 /хоёр/ жил малчнаар, Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдлийн техникийн хэсэгт 1985 оны 9 дүгээр сараас 1990 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 4 /дөрөв/ жил, 9 /ес/ сар, 10 /арав/ хоног ачигч буулгагчаар, Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1990 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарыг дуустал 1 /нэг/ жил, 9 /ес/ сар, 20 /хорь/ хоног чанарын бригадад ажилчнаар, “Туяа” ХК-нд 1992 оны 4 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал 1 /нэг/ жил, 9 /ес/ сар чанарын бригадад ажилчнаар, нийт 10 /арав/ жил, 4 /дөрөв/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Жамсрангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР