| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
| Хэргийн индекс | 157/2016/00011/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2016-07-25 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж тус шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Улсын яллагч А.Тунгалагтуяа
Шүүгдэгч *******, *******, *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батболдын *******, Боржигон овогт Пүрэвбатын *******, Боржигон овогт Лхагвасүрэнгийн ******* нарт холбогдох эрүүгийн 201623010031 тоот хэргийг 2016 оны 07 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, өрмийн машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, ах, гурван дүүгийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Холбоо 02-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батболдын *******
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, гурван дүүгийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Уурхайчин 12-13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Пүрэвбатын *******
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, 2 ах, 2 дүүгийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Өлзийт 02-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лхагвасүрэнгийн *******
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь 2016 оны 04 сарын 12-13-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг, 21-р байрны зогсоолоос иргэн улаан өнгийн мустанг 5 маркын мотоциклийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 04 сарын 12-ны өдөр ойролцоогоор 23 цагийн үед найз *******, ******* нарын хамт гадуур явж байхад Бор-Өндөр сумын 1-р баг 21-р байрны гадаа зогсоол дээр улаан өнгийн улсын дугааргүй, нэг мотоцикл байж байхаар нь *******, ******* бид гурав уг мотоциклийг унаж гадуур явъя гэж хоорондоо ярилцаж тохиролцоод мотоциклийг түрж уг газраас холдуулж байгаад ******* уг мотоциклийн кундакторын утсыг нь салгаж манул дээр нь гишгиж мотоциклийг асаагаад ******* мотоцикл бариад ******* бид хоёр мотоциклийн ард талд сундлаад Уурхайчины гэр хорооллоор явж байгаад *******ын гэрийн гадаа очсон. Тэгээд ******* гэр лүүгээ орсон бөгөөд ******* бид хоёр манай хөдөө гэр лүү явахаар болоод *******ын гэрийн гаднаас хулгайн мотоцикльтойгоо хөдлөөд Бор-Өндөрийн төв дээр байх манай гэрт очиж би өөрийнхөө мотоциклийг гаргаж унасан. Тэгээд ******* хулгайн мотоциклио унаад би өөрийнхөө мотоциклийг унаад бид хоёр 2 мотоцикльтой манай хөдөө гэр лүү явсан. Тэгээд замдаа ******* бид хоёр хээр хоноод 2016 оны 04 сарын 13-ны өглөө манай хөдөө гэрт ирсэн. Тэгээд ******* манай гэрт унтаж амарсан. Тэгээд би адуундаа явах ажилтай болсон тул *******г сэрээгээд би адуундаа явлаа, Бор-Өндөр явж чадахгүй нээ, чи ганцаараа Бор-Өндөр явчих гэж хэлсэн. Тэгэхэд ******* тэгье гээд хулгайн мотоциклио унаад манай хөдөө гэрээс ганцаараа явсан....Тухайн үед *******, ******* бид гурав уг мотоциклийг унаж гадуур явъя гэж ярилцаж тохиролцоод л Бор-Өндөрийн 1-р баг 21-р байрны гадаа зогсоол дээр байсан мотоциклийг хулгайлчихсан юм. Бид гурвын хулгайлсан мотоцикль нь улаан өнгийн улсын дугааргүй, хоёр тольгүй л мотоцикль байсан. Яг ямар маркын мотоцикль байсныг сайн анзаарч хараагүй /хх 42-р хуудас/.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 04 сарын 12-ны өдөр Бор-Өндөр сумын 21-р байрны нийтийн байрны гадуур ойролцоогоор 23 цагийн үед байх гэж бодож байна, найз *******, ******* нарын хамт явж байхад уг байрны зогсоол дээр улаан өнгийн, улсын дугааргүй мотоцикль байж байхаар нь бид гурав уг мотоциклийг унаж гадуур явъя гэж ярилцаж тохиролцоод бид гурав уг мотоциклийг түрж зогсоол дээрээс холдуулж байгаад кундакторын утсыг нь салгаж байгаад манулдаж мотоциклийг асаагаад ******* уг мотоциклийг бариад ******* бид хоёр ар талд нь сундалсан. Тэгээд бид гурав мотоцикльтойгоо Уурхайчины гэр хорооллоор нилээн явж байгаад манай гэрийн гадаа ирээд зогссон. Тэгэхэд *******, ******* хоёр хөдөө явах уу гэж хэлэхээр нь би явж чадахгүй байхаа, та хоёр явчихгүй юу гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ орсон. *******, ******* хоёр хулгайлсан мотоциклио унаад хөдөө явлаа гээд манай гэрийн гаднаас хөдлөөд явсан....Тухайн үед *******, ******* бид гурав 21-р нийтийн байрны гадаа зогсоол дээр нэг мотоцикль байж байхаар нь энэ мотоциклийг авч яваад гадуур унаж явъя гэж хоорондоо ярилцаад л уг мотоциклийг хулгайлчихсан юм” гэсэн мэдүүлэг /хх 46-р хуудас/
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 04 сарын 12-ны өдөр ойролцоогоор 23 цагийн үед найз *******, ******* нарын хамт Бор-Өндөр сумын 1-р баг 21-р байрны хажуугаар явж байхад 21-р байрны зогсоол дээр улаан өнгийн улсын дугааргүй мотоцикль байхаар нь *******, ******* бид гурав хоорондоо ярилцаж тохиролцоод уг мотоциклийг унаад явчихъя гээд бид гурав мотоциклийг байрны зогсоол дээрээс түрж холдуулаад гудамж руу оруулж байгаад кундакторын утсыг нь салгаж манул дээр нь гишгиж байгаад мотоциклийг асаагаад би мотоциклийг бариад *******, ******* хоёр ар талд сундлаад бид гурав мотоцикльтой Уурхайчины гэр хорооллоор нилээн явж байгаад *******ын гэрт очсон. Тэгээд *******ыг гэрт нь хүргэж өгчихөөд ******* бид хоёр *******ын хөдөө гэр лүү нь явахаар болсон. Тэгээд *******ын төв дээр байх гэрт нь ирж ******* өөрийнхөө мотоциклио гаргаж унаад би хулгайлсан мотоциклио унаад бид хоёр, 2 мотоцикльтой *******ын хөдөө гэр лүү явсан. Тэгээд ******* бид хоёр замдаа хөдөө хээр хоночихоод 2016 оны 04 сарын 13-ны өглөө *******ын хөдөө гэрт нь ирсэн. Тэгээд би гэрт нь ирээд унтаж амраад байж байхад ******* надад хандан би адуунд явахаар болчихлоо чи ганцаараа Бор-Өндөр явчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд хулгайлсан мотоциклио унаад *******ын хөдөө гэрээс хөдөлсөн. Тэгээд Бор-Өндөр сумын төв рүү орохынхоо өмнө хулгайлсан мотоциклио нефтийн ойролцоо жалган дотор үлдээчихээд тэндээсээ явганаар Бор-Өндөр сумын төв рүү орж гэртээ харьсан…Тухайн үед *******, ******* бид гурав 21-р нийтийн байрны гадаа зогсоол дээр байсан мотоциклийг унаж гадуур явъя гэж ярилцаж тохиролцоод л хулгайлсан юм. Уг мотоцикль нь улаан өнгийн, улсын дугааргүй, хоёр тольгүй мотоцикль байсан” гэсэн мэдүүлэг /хх 50-р хуудас/
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 04 сарын 12-ны өдөр ойролцоогоор 23 цагийн үед Бор-Өндөр сумын 1-р баг 21-р нийтийн байрны гадаа мотоцикльтойгоо ирж байрных нь гадаа зогсоол дээр мотоциклио байрлуулж тавьчихаад 21-р нийтийн байр луу хүнтэй уулзахаар орсон юм. Тэгээд би 2016 оны 04 сарын 12-13-нд шилжих шөнө 02 цагийн үед уг айлаасаа гарч ирээд мотоциклио байрлуулан тавьсан газраа очиход миний мотоцикль байхгүй алга болчихсон байсан. Тэгэхээр нь би тухайн үедээ миний таньдаг хүмүүс мотоциклийг минь энд тэнд аваачиж тавиад нуучихсан байх гэж бодоод цагдаад мэдэгдээгүй юм. Тэгээд би тэндээсээ гэр лүүгээ харьсан….Миний алдагдсан мотоцикльд ямар нэг бичиг баримт гэх зүйл огт байхгүй. Би уг мотоциклио 2015 оны 05-р сард Хэнтий аймгийн Дархан сумын хүнээс худалдан авч байсан юм. Миний алдагдсан мотоциклийн банк нь дүүрэн бензинтэй байсан бөгөөд дотроо 13 литр А80 бензин байсан. Миний алдагдсан мотоцикль улаан өнгийн, Мустанг 5 маркийн, улсын дугааргүй, хоёр тольгүй, хойд талынх нь тоормосны улаан гэрэл байхгүй, урд талын их гэрэл нь байгаа боловч асахгүй байгаа. Би алдагдсан мотоциклио 500000 төгрөгөөр үнэлж байна…. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн мэдүүлэг” /хх 27-р хуудас/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай нөхөр Шижирбат нь 2016 оны 04 сарын 12-ны өдөр ойролцоогоор 23 цагийн үед гэрээсээ өөрийн эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй, Мустанг 5 маркийн мотоциклио унаад хүнтэй уулзчихаад ирье гээд гараад явсан. Тэгээд 2016 оны 04 сарын 12-13-нд шилжих шөнө ойролцоогоор 02 цагийн үед гэртээ ирээд надад хандан би Бор-Өндөр сумын 1-р баг 21-р нийтийн байрны гадаа зогсоол дээрээс мотоциклио алдчихлаа, миний таньдаг хүмүүс надаар тоглоод түр нуучихсан байж магадгүй гэж хэлж байсан…Манай нөхрийн мотоцикль нь улаан өнгийн, улсын дугааргүй, Мустанг 5 маркийн мотоцикль байсан. Манай нөхрийн алдагдсан мотоцикльд бичиг баримт гэх зүйл байхгүй. Манай нөхөр уг мотоциклийг Хэнтий аймгийн Дархан сумын нэг хүнээс худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хх 29-р хуудас/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай хүргэн Шижирбат нь яг хэдэн сарын хэдний өдөр болохыг нь сайн хэлж мэдэхгүй байна, өөрийн эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй, Мустанг 5 маркийн мотоциклио Бор-Өндөр сумын 1-р баг 21-р нийтийн байрны гаднах зогсоол дээрээс алдсан болохыг өөрөөс нь дуулж мэдсэн. Шижирбатын алдсан мотоцикль нь улаан өнгийн, улсын дугааргүй, мустанг 5 маркийн мотоцикль байгаа. Шижирбат бид хоёр 2015 оны 05-р сард яг хэдний өдөр болохыг нь сайн санахгүй байна, Хэнтий аймгийн Дархан сумын нэг хүнээс худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хх 29-р хуудас/
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу мөн хуулийн 92, 93 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...”Тухайн үед *******, ******* бид гурав уг мотоциклийг унаж гадуур явъя гэж ярилцаж тохиролцоод л Бор-Өндөрийн 1-р баг 21-р байрны гадаа зогсоол дээр байсан мотоциклийг хулгайлчихсан юм. Бид гурвын хулгайлсан мотоцикль нь улаан өнгийн улсын дугааргүй, хоёр тольгүй л мотоцикль байсан” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...” 2016 оны 04 сарын 12-ны өдөр Бор-Өндөр сумын 21-р байрны нийтийн байрны гадуур ойролцоогоор 23 цагийн үед байх гэж бодож байна, найз *******, ******* нарын хамт явж байхад уг байрны зогсоол дээр улаан өнгийн, улсын дугааргүй мотоцикль байж байхаар нь бид гурав уг мотоциклийг унаж гадуур явъя гэж ярилцаж тохиролцоод бид гурав уг мотоциклийг түрж зогсоол дээрээс холдуулж байгаад кундакторын утсыг нь салгаж байгаад манулдаж мотоциклийг асаагаад ******* уг мотоциклийг бариад ******* бид хоёр ар талд нь сундалсан. Тэгээд бид гурав мотоцикльтойгоо Уурхайчины гэр хорооллоор нилээн явж байгаад манай гэрийн гадаа ирээд зогссон. Тэгэхэд *******, ******* хоёр хөдөө явах уу гэж хэлэхээр нь би явж чадахгүй байхаа, та хоёр явчихгүй юу гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ орсон. *******, ******* хоёр хулгайлсан мотоциклио унаад хөдөө явлаа гээд манай гэрийн гаднаас хөдлөөд явсан” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгээд ******* бид хоёр замдаа хөдөө хээр хоночихоод 2016 оны 04 сарын 13-ны өглөө *******ын хөдөө гэрт нь ирсэн. Тэгээд би гэрт нь ирээд унтаж амраад байж байхад ******* надад хандан би адуунд явахаар болчихлоо чи ганцаараа Бор-Өндөр явчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд хулгайлсан мотоциклио унаад *******ын хөдөө гэрээс хөдөлсөн. Тэгээд Бор-Өндөр сумын төв рүү орохынхоо өмнө хулгайлсан мотоциклио нефтийн ойролцоо жалган дотор үлдээчихээд тэндээсээ явганаар Бор-Өндөр сумын төв рүү орж гэртээ харьсан…Тухайн үед *******, ******* бид гурав 21-р нийтийн байрны гадаа зогсоол дээр байсан мотоциклийг унаж гадуур явъя гэж ярилцаж тохиролцоод л хулгайлсан юм. Уг мотоцикль нь улаан өнгийн, улсын дугааргүй, хоёр тольгүй мотоцикль байсан” гэсэн мэдүүлэг, Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 04 сарын 12-ны өдөр ойролцоогоор 23 цагийн үед Бор-Өндөр сумын 1-р баг 21-р нийтийн байрны гадаа мотоцикльтойгоо ирж байрных нь гадаа зогсоол дээр мотоциклио байрлуулж тавьчихаад 21-р нийтийн байр луу хүнтэй уулзахаар орсон юм. Тэгээд би 2016 оны 04 сарын 12-13-нд шилжих шөнө 02 цагийн үед уг айлаасаа гарч ирээд мотоциклио байрлуулан тавьсан газраа очиход миний мотоцикль байхгүй алга болчихсон байсан. Хохирол төлбөрөө авсан надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай хүргэн Шижирбат нь яг хэдэн сарын хэдний өдөр болохыг нь сайн хэлж мэдэхгүй байна, өөрийн эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй, Мустанг 5 маркийн мотоциклио Бор-Өндөр сумын 1-р баг 21-р нийтийн байрны гаднах зогсоол дээрээс алдсан болохыг өөрөөс нь дуулж мэдсэн” гэсэн мэдүүлэг, Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай нөхөр Шижирбат нь 2016 оны 04 сарын 12-ны өдөр ойролцоогоор 23 цагийн үед гэрээсээ өөрийн эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй, Мустанг 5 маркийн мотоциклио унаад хүнтэй уулзчихаад ирье гээд гараад явсан. Тэгээд 2016 оны 04 сарын 12-13-нд шилжих шөнө ойролцоогоор 02 цагийн үед гэртээ ирээд надад хандан би Бор-Өндөр сумын 1-р баг 21-р нийтийн байрны гадаа зогсоол дээрээс мотоциклио алдчихлаа, миний таньдаг хүмүүс надаар тоглоод түр нуучихсан байж магадгүй гэж хэлж байсан…Манай нөхрийн мотоцикль нь улаан өнгийн, улсын дугааргүй, Мустанг 5 маркийн мотоцикль байсан. Манай нөхрийн алдагдсан мотоцикльд бичиг баримт гэх зүйл байхгүй. Манай нөхөр уг мотоциклийг Хэнтий аймгийн Дархан сумын нэг хүнээс худалдаж авсан” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн зэрэг нь тэдэнд хүлээлгэх хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно. Шүүгдэгч *******, *******, ******* нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжих боломжтой гэж үзэн тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж хянан харгалзах хугацаа өгөх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн
283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар
зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржигон овогт Батболдын *******, Боржигин овогт Пүрэвбатын *******, Боржигон овогт Лхагвасүрэнгийн ******* нарыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарын эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар хорьж шийтгэсүгэй.
3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан тус бүрийн 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын “Sony” маркийн саарал өнгийн 21 инчийн телевизор 1 ширхэг,”Howe Ja” маркийн цагаан өнгийн хөлдөөгч 1 ширхэг, шүүгдэгч *******ын “Монел” маркийн хар өнгийн 40 инчийн телевизор 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн саарал өнгийн 2 хаалгатай хөргөгч 1 ширхэг, шүүгдэгч *******гийн “Mogul” маркийн хар өнгийн 21 инчийн телевизор 1 ширхэг, ”Sharp” маркийн саарал өнгийн хоёр хаалгатай хөргөгч 1 ширхэг зэргийн эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6.Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан тус бүрийн 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын цагдаагийн тасагт даалгасугай.
7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,*******,******* нарт урьд авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.БАЙГАЛЬМАА