Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж тус шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Улсын яллагч А.Тунгалагтуяа

            Шүүгдэгч Б.Тамирбаатар, П.Анхбаяр, Л.Пүрэвсүрэн

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батболдын Тамирбаатар, Боржигон овогт Пүрэвбатын Анхбаяр, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Пүрэвсүрэн нарт холбогдох эрүүгийн 201623010031 тоот хэргийг 2016 оны 07 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 01 сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, өрмийн машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, ах, гурван дүүгийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Холбоо 02-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батболдын Тамирбаатар /РД:ЕВ94011610/.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 11 сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, гурван дүүгийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Уурхайчин 12-13  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Пүрэвбатын Анхбаяр /РД:СЩ97112914/.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 03 сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, 2 ах, 2 дүүгийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Өлзийт 02-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Пүрэвсүрэн /РД:СЧ97032011/.

 

Шүүгдэгч Б.Тамирбаатар, П.Анхбаяр, Л.Пүрэвсүрэн нар нь  2016 оны 04 сарын 12-13-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг, 21-р байрны зогсоолоос иргэн Э.Шижирбатын улаан өнгийн мустанг 5 маркын мотоциклийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                     Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүгдэгч Б.Тамирбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 04 сарын 12-ны өдөр ойролцоогоор 23 цагийн үед найз Пүрэвсүрэн, Анхбаяр нарын хамт гадуур явж байхад Бор-Өндөр сумын 1-р баг 21-р байрны гадаа зогсоол дээр улаан өнгийн улсын дугааргүй, нэг мотоцикл байж байхаар нь Пүрэвсүрэн, Анхбаяр бид гурав уг мотоциклийг унаж гадуур явъя гэж хоорондоо ярилцаж тохиролцоод мотоциклийг түрж уг газраас холдуулж байгаад Пүрэвсүрэн уг мотоциклийн кундакторын утсыг нь салгаж манул дээр нь гишгиж мотоциклийг асаагаад Пүрэвсүрэн мотоцикл бариад Анхбаяр бид хоёр мотоциклийн ард талд сундлаад Уурхайчины гэр хорооллоор явж байгаад Анхбаярын гэрийн гадаа очсон. Тэгээд Анхбаяр гэр лүүгээ орсон бөгөөд Пүрэвсүрэн бид хоёр манай хөдөө гэр лүү явахаар болоод Анхбаярын гэрийн гаднаас хулгайн мотоцикльтойгоо хөдлөөд Бор-Өндөрийн төв дээр байх манай гэрт  очиж би өөрийнхөө мотоциклийг гаргаж унасан. Тэгээд Пүрэвсүрэн хулгайн мотоциклио унаад би өөрийнхөө мотоциклийг унаад бид хоёр 2 мотоцикльтой манай хөдөө гэр лүү явсан. Тэгээд замдаа Пүрэвсүрэн бид хоёр хээр хоноод 2016 оны 04 сарын 13-ны өглөө манай хөдөө гэрт ирсэн. Тэгээд Пүрэвсүрэн манай гэрт унтаж амарсан. Тэгээд би адуундаа явах ажилтай болсон тул Пүрэвсүрэнг сэрээгээд би адуундаа явлаа, Бор-Өндөр явж чадахгүй нээ, чи ганцаараа Бор-Өндөр явчих гэж хэлсэн. Тэгэхэд Пүрэвсүрэн тэгье гээд хулгайн мотоциклио унаад манай хөдөө гэрээс ганцаараа явсан....Тухайн үед Анхбаяр, Пүрэвсүрэн бид гурав уг мотоциклийг унаж гадуур явъя гэж ярилцаж тохиролцоод л Бор-Өндөрийн 1-р баг 21-р байрны гадаа зогсоол дээр байсан мотоциклийг хулгайлчихсан юм. Бид гурвын хулгайлсан мотоцикль нь улаан өнгийн улсын дугааргүй, хоёр тольгүй л мотоцикль байсан. Яг ямар маркын мотоцикль байсныг сайн анзаарч хараагүй /хх 42-р хуудас/.

Шүүгдэгч П.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 04 сарын 12-ны өдөр Бор-Өндөр сумын 21-р байрны нийтийн байрны гадуур ойролцоогоор 23 цагийн үед байх гэж бодож байна, найз Тамирбаатар, Пүрэвсүрэн нарын хамт явж байхад уг байрны зогсоол дээр улаан өнгийн, улсын дугааргүй мотоцикль байж байхаар нь бид гурав уг мотоциклийг унаж гадуур явъя гэж ярилцаж тохиролцоод бид гурав уг мотоциклийг түрж зогсоол дээрээс холдуулж байгаад кундакторын утсыг нь салгаж байгаад манулдаж мотоциклийг асаагаад Пүрэвсүрэн уг мотоциклийг бариад Тамирбаатар бид хоёр ар талд нь сундалсан. Тэгээд бид гурав мотоцикльтойгоо Уурхайчины гэр хорооллоор нилээн явж байгаад манай гэрийн гадаа ирээд зогссон. Тэгэхэд Пүрэвсүрэн, Тамирбаатар хоёр хөдөө явах уу гэж хэлэхээр нь би явж чадахгүй байхаа, та хоёр явчихгүй юу гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ орсон. Пүрэвсүрэн, Тамирбаатар хоёр хулгайлсан мотоциклио унаад хөдөө явлаа гээд манай гэрийн гаднаас хөдлөөд явсан....Тухайн үед Тамирбаатар, Пүрэвсүрэн бид гурав 21-р нийтийн байрны гадаа зогсоол дээр нэг мотоцикль байж байхаар нь энэ мотоциклийг авч яваад гадуур унаж явъя гэж хоорондоо ярилцаад л уг мотоциклийг хулгайлчихсан юм” гэсэн мэдүүлэг /хх 46-р хуудас/

Шүүгдэгч Л.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 04 сарын 12-ны өдөр ойролцоогоор 23 цагийн үед найз Анхбаяр, Тамирбаатар нарын хамт Бор-Өндөр сумын 1-р баг 21-р байрны хажуугаар явж байхад 21-р байрны зогсоол дээр улаан өнгийн улсын дугааргүй мотоцикль байхаар нь Анхбаяр, Тамирбаатар бид гурав хоорондоо ярилцаж тохиролцоод уг мотоциклийг унаад явчихъя гээд бид гурав мотоциклийг байрны зогсоол дээрээс түрж холдуулаад гудамж руу оруулж байгаад кундакторын утсыг нь салгаж манул дээр нь гишгиж байгаад мотоциклийг асаагаад би мотоциклийг бариад Анхбаяр, Тамирбаатар хоёр ар талд сундлаад бид гурав мотоцикльтой Уурхайчины гэр хорооллоор нилээн явж байгаад Анхбаярын гэрт очсон. Тэгээд Анхбаярыг гэрт нь хүргэж өгчихөөд Тамирбаатар бид хоёр Тамирбаатарын хөдөө гэр лүү нь явахаар болсон. Тэгээд Тамирбаатарын төв дээр байх гэрт нь ирж Тамирбаатар өөрийнхөө мотоциклио гаргаж унаад би хулгайлсан мотоциклио унаад бид хоёр, 2 мотоцикльтой Тамирбаатарын хөдөө гэр лүү явсан. Тэгээд Тамирбаатар бид хоёр замдаа хөдөө хээр хоночихоод 2016 оны 04 сарын 13-ны өглөө Тамирбаатарын хөдөө гэрт нь ирсэн. Тэгээд би гэрт нь ирээд унтаж амраад байж байхад Тамирбаатар надад хандан би адуунд явахаар болчихлоо чи ганцаараа Бор-Өндөр явчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд хулгайлсан мотоциклио унаад Тамирбаатарын хөдөө гэрээс хөдөлсөн. Тэгээд Бор-Өндөр сумын төв рүү орохынхоо өмнө хулгайлсан мотоциклио нефтийн ойролцоо жалган дотор үлдээчихээд тэндээсээ явганаар Бор-Өндөр сумын төв рүү орж гэртээ харьсан…Тухайн үед Анхбаяр, Тамирбаатар бид гурав 21-р нийтийн байрны гадаа зогсоол дээр байсан мотоциклийг унаж гадуур явъя гэж ярилцаж тохиролцоод л хулгайлсан юм. Уг мотоцикль нь улаан өнгийн, улсын дугааргүй, хоёр тольгүй мотоцикль байсан” гэсэн мэдүүлэг /хх 50-р хуудас/

Хохирогч Э.Шижирбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 04 сарын 12-ны өдөр ойролцоогоор 23 цагийн үед Бор-Өндөр сумын 1-р баг 21-р нийтийн байрны гадаа мотоцикльтойгоо ирж байрных нь гадаа зогсоол дээр мотоциклио байрлуулж тавьчихаад 21-р нийтийн байр луу хүнтэй уулзахаар орсон юм. Тэгээд би 2016 оны 04 сарын 12-13-нд шилжих шөнө 02 цагийн үед уг айлаасаа гарч ирээд мотоциклио байрлуулан тавьсан газраа очиход миний мотоцикль байхгүй алга болчихсон байсан. Тэгэхээр нь би тухайн үедээ миний таньдаг хүмүүс мотоциклийг минь энд тэнд аваачиж тавиад нуучихсан байх гэж бодоод цагдаад мэдэгдээгүй юм. Тэгээд би тэндээсээ гэр лүүгээ харьсан….Миний алдагдсан мотоцикльд ямар нэг бичиг баримт гэх зүйл огт байхгүй. Би уг мотоциклио 2015 оны 05-р сард Хэнтий аймгийн Дархан сумын хүнээс худалдан авч байсан юм. Миний алдагдсан мотоциклийн банк нь дүүрэн бензинтэй байсан бөгөөд дотроо 13 литр А80 бензин байсан. Миний алдагдсан мотоцикль улаан өнгийн, Мустанг 5 маркийн, улсын дугааргүй, хоёр тольгүй, хойд талынх нь тоормосны улаан гэрэл байхгүй, урд талын их гэрэл нь байгаа боловч асахгүй байгаа. Би алдагдсан мотоциклио 500000 төгрөгөөр үнэлж байна…. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн мэдүүлэг” /хх 27-р хуудас/

Гэрч У.Байгальмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай нөхөр Шижирбат нь 2016 оны 04 сарын 12-ны өдөр ойролцоогоор 23 цагийн үед гэрээсээ өөрийн эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй, Мустанг 5 маркийн мотоциклио унаад хүнтэй уулзчихаад ирье гээд гараад явсан. Тэгээд 2016 оны 04 сарын 12-13-нд шилжих шөнө ойролцоогоор 02 цагийн үед гэртээ ирээд надад хандан би Бор-Өндөр сумын 1-р баг 21-р нийтийн байрны гадаа зогсоол дээрээс мотоциклио алдчихлаа, миний таньдаг хүмүүс надаар тоглоод түр нуучихсан байж магадгүй гэж хэлж байсан…Манай нөхрийн мотоцикль нь улаан өнгийн, улсын дугааргүй, Мустанг 5 маркийн мотоцикль байсан. Манай нөхрийн алдагдсан мотоцикльд бичиг баримт гэх зүйл байхгүй. Манай нөхөр уг мотоциклийг Хэнтий аймгийн Дархан сумын нэг хүнээс худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хх 29-р хуудас/

Гэрч У.Мөнхболорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай хүргэн Шижирбат нь яг хэдэн сарын хэдний өдөр болохыг нь сайн хэлж мэдэхгүй байна, өөрийн эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй, Мустанг 5 маркийн мотоциклио Бор-Өндөр сумын 1-р баг 21-р нийтийн байрны гаднах зогсоол дээрээс алдсан болохыг өөрөөс нь  дуулж мэдсэн. Шижирбатын алдсан мотоцикль нь улаан өнгийн, улсын дугааргүй, мустанг 5 маркийн мотоцикль байгаа. Шижирбат бид хоёр 2015 оны 05-р сард яг хэдний өдөр болохыг нь сайн санахгүй байна, Хэнтий аймгийн Дархан сумын нэг хүнээс худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хх 29-р хуудас/

 Шүүгдэгч Б.Тамирбаатар, П.Анхбаяр, Л.Пүрэвсүрэн нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу мөн хуулийн 92, 93 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч  Б.Тамирбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...”Тухайн үед Анхбаяр, Пүрэвсүрэн бид гурав уг мотоциклийг унаж гадуур явъя гэж ярилцаж тохиролцоод л Бор-Өндөрийн 1-р баг 21-р байрны гадаа зогсоол дээр байсан мотоциклийг хулгайлчихсан юм. Бид гурвын хулгайлсан мотоцикль нь улаан өнгийн улсын дугааргүй, хоёр тольгүй л мотоцикль байсан” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч П.Анхбаярын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...” 2016 оны 04 сарын 12-ны өдөр Бор-Өндөр сумын 21-р байрны нийтийн байрны гадуур ойролцоогоор 23 цагийн үед байх гэж бодож байна, найз Тамирбаатар, Пүрэвсүрэн нарын хамт явж байхад уг байрны зогсоол дээр улаан өнгийн, улсын дугааргүй мотоцикль байж байхаар нь бид гурав уг мотоциклийг унаж гадуур явъя гэж ярилцаж тохиролцоод бид гурав уг мотоциклийг түрж зогсоол дээрээс холдуулж байгаад кундакторын утсыг нь салгаж байгаад манулдаж мотоциклийг асаагаад Пүрэвсүрэн уг мотоциклийг бариад Тамирбаатар бид хоёр ар талд нь сундалсан. Тэгээд бид гурав мотоцикльтойгоо Уурхайчины гэр хорооллоор нилээн явж байгаад манай гэрийн гадаа ирээд зогссон. Тэгэхэд Пүрэвсүрэн, Тамирбаатар хоёр хөдөө явах уу гэж хэлэхээр нь би явж чадахгүй байхаа, та хоёр явчихгүй юу гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ орсон. Пүрэвсүрэн, Тамирбаатар хоёр хулгайлсан мотоциклио унаад хөдөө явлаа гээд манай гэрийн гаднаас хөдлөөд явсан” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Л.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгээд Тамирбаатар бид хоёр замдаа хөдөө хээр хоночихоод 2016 оны 04 сарын 13-ны өглөө Тамирбаатарын хөдөө гэрт нь ирсэн. Тэгээд би гэрт нь ирээд унтаж амраад байж байхад Тамирбаатар надад хандан би адуунд явахаар болчихлоо чи ганцаараа Бор-Өндөр явчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд хулгайлсан мотоциклио унаад Тамирбаатарын хөдөө гэрээс хөдөлсөн. Тэгээд Бор-Өндөр сумын төв рүү орохынхоо өмнө хулгайлсан мотоциклио нефтийн ойролцоо жалган дотор үлдээчихээд тэндээсээ явганаар Бор-Өндөр сумын төв рүү орж гэртээ харьсан…Тухайн үед Анхбаяр, Тамирбаатар бид гурав 21-р нийтийн байрны гадаа зогсоол дээр байсан мотоциклийг унаж гадуур явъя гэж ярилцаж тохиролцоод л хулгайлсан юм. Уг мотоцикль нь улаан өнгийн, улсын дугааргүй, хоёр тольгүй мотоцикль байсан” гэсэн мэдүүлэг, Хохирогч Э.Шижирбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 04 сарын 12-ны өдөр ойролцоогоор 23 цагийн үед Бор-Өндөр сумын 1-р баг 21-р нийтийн байрны гадаа мотоцикльтойгоо ирж байрных нь гадаа зогсоол дээр мотоциклио байрлуулж тавьчихаад 21-р нийтийн байр луу хүнтэй уулзахаар орсон юм. Тэгээд би 2016 оны 04 сарын 12-13-нд шилжих шөнө 02 цагийн үед уг айлаасаа гарч ирээд мотоциклио байрлуулан тавьсан газраа очиход миний мотоцикль байхгүй алга болчихсон байсан. Хохирол төлбөрөө авсан надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, Гэрч У.Мөнхболорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай хүргэн Шижирбат нь яг хэдэн сарын хэдний өдөр болохыг нь сайн хэлж мэдэхгүй байна, өөрийн эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй, Мустанг 5 маркийн мотоциклио Бор-Өндөр сумын 1-р баг 21-р нийтийн байрны гаднах зогсоол дээрээс алдсан болохыг өөрөөс нь  дуулж мэдсэн” гэсэн мэдүүлэг, Гэрч У.Байгальмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай нөхөр Шижирбат нь 2016 оны 04 сарын 12-ны өдөр ойролцоогоор 23 цагийн үед гэрээсээ өөрийн эзэмшлийн улаан өнгийн, улсын дугааргүй, Мустанг 5 маркийн мотоциклио унаад хүнтэй уулзчихаад ирье гээд гараад явсан. Тэгээд 2016 оны 04 сарын 12-13-нд шилжих шөнө ойролцоогоор 02 цагийн үед гэртээ ирээд надад хандан би Бор-Өндөр сумын 1-р баг 21-р нийтийн байрны гадаа зогсоол дээрээс мотоциклио алдчихлаа, миний таньдаг хүмүүс надаар тоглоод түр нуучихсан байж магадгүй гэж хэлж байсан…Манай нөхрийн мотоцикль нь улаан өнгийн, улсын дугааргүй, Мустанг 5 маркийн мотоцикль байсан. Манай нөхрийн алдагдсан мотоцикльд бичиг баримт гэх зүйл байхгүй. Манай нөхөр уг мотоциклийг Хэнтий аймгийн Дархан сумын нэг хүнээс худалдаж авсан” гэсэн мэдүүлэг  болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Тамирбаатар, П.Анхбаяр, Л.Пүрэвсүрэн нарын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн зэрэг нь тэдэнд хүлээлгэх хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно. Шүүгдэгч Б.Тамирбаатар, П.Анхбаяр, Л.Пүрэвсүрэн нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжих боломжтой гэж үзэн тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж хянан харгалзах хугацаа өгөх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн

283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар

зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Батболдын Тамирбаатар, Боржигин овогт Пүрэвбатын Анхбаяр, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Пүрэвсүрэн нарыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэт зааснаар шүүгдэгч Б.Тамирбаатар, П.Анхбаяр, Л.Пүрэвсүрэн нарын эд хөрөнгийг хураахгүйгээр тус бүр 2 жилийн  хугацаагаар хорьж шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тамирбаатар, П.Анхбаяр, Л.Пүрэвсүрэн нарт оногдуулсан тус бүрийн 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Б.Тамирбаатар, П.Анхбаяр, Л.Пүрэвсүрэн нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тамирбаатарын “Sony” маркийн саарал өнгийн 21 инчийн телевизор 1 ширхэг,”Howe Ja” маркийн цагаан өнгийн хөлдөөгч 1 ширхэг, шүүгдэгч П.Анхбаярын “Монел” маркийн хар өнгийн 40 инчийн телевизор 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн саарал өнгийн 2 хаалгатай хөргөгч 1 ширхэг, шүүгдэгч Л.Пүрэвсүрэнгийн “Mogul” маркийн хар өнгийн 21 инчийн телевизор 1 ширхэг, ”Sharp” маркийн саарал өнгийн хоёр хаалгатай хөргөгч 1 ширхэг зэргийн эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6.Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тамирбаатар, П.Анхбаяр, Л.Пүрэвсүрэн нарт  оногдуулсан тус бүрийн 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын цагдаагийн тасагт даалгасугай.

7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тамирбаатар,П.Анхбаяр,Л.Пүрэвсүрэн нарт урьд авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                     С.БАЙГАЛЬМАА