Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 800

                                                        Б.Од холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Энхмэнд,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Огийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Од холбогдох эрүүгийн 1807000000106 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Баянгол овогт Батхүүгийн О, 1992 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар  хот, Налайх дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кадастр геодизи мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, ах, эгч нарын хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 45-9 тоотод оршин суух,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, /РД:УД92053117/;

Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 5 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн үед, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 47 дугаар байрны 1 давхрын 16 тоотод, М.Рг “казак” гэж доромжлон, хамар, нүд, толгой руу цохих, үстэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхи, хүзүү чихний дэлбээнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Б.Од Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэснийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Баянгол овогт Батхүүгийн Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Од 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай тэнцэх 1 сар 20 хоногийн хорих ял дээр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх хорих ялын нийт хэмжээг 1 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2017 оны 6 дугаар сард Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “ММ” шөнийн клубын хамгаалагчийг зодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнсэж, энэ хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх үүрэг хүлээсэн. Энэ хугацаа дуусахад 25 хоног дутуу байхад 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. 2017 онд Монгол Улсын төрийн зүгээс иргэддээ үзүүлсэн өршөөл, уучлал үзүүлэх хуулийн өөрчлөлтөд хамруулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл болгож ялласан ба эрх зүйн байдлыг дордуулахгүй өршөөлд хамруулж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Энхмэнд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.О нь өршөөлд хамруулж өгнө үү гэсэн утгатай гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд гэм буруутайд тооцож, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Өмнө нь 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж, албадлагын арга авсан шийтгэх тогтоол байдаг. Хуульд заасан тэнсэх хугацаа дуусаагүй байхад, дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, шүүхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.8 дугаар зүйлд заасныг журамлан хорих ял шийтгэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий гарсан учраас хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 5 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн үед, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 47 дугаар байрны 1 давхрын 16 тоотод М.Рг “казак” гэж доромжлон, хамар, нүд, толгой руу цохих, үстэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун дээд доод зовхи, хүзүү чихний дэлбээнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Р /хх-ийн 4-6/, гэрч Ж.Отгонбаяр /хх-ийн 8/, С.Сийлэгмаа /хх-ийн 10/, К.Жулдиз /хх-ийн 12/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...М.Ргийн биед тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун дээд доод зовхи, зүүн доод зовхи, хүзүү, зүүн чихний дэлбээнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл...” учруулсан болохыг тогтоосон 08 шэ/274 дүгээр дүгнэлт /хх-ийн 18/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөв тайлбарлаж, шүүгдэгч Б.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Огийн “...2017 онд Монгол Улсын төрийн зүгээс иргэддээ үзүүлсэн өршөөл, уучлал үзүүлэх хуулийн өөрчлөлтөд хамруулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл болгож ялласан ба эрх зүйн байдлыг дордуулахгүй өршөөлд хамруулж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь, шүүгдэгч Б.О нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр бусадтай бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэн хөнгөн хохирол учруулсан, аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогдож, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 41-44/

            Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн Шинэчилсэн найруулгын, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг тус тус баталж, эдгээр хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болжээ.

            2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлнө” гэж тус тус тодорхой хуульчилжээ.

            Шүүгдэгч Б.Огийн урьд нь Э.Отгонбаттай бүлэглэн үйлдсэн танхайрах гэмт хэргийг 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болоогүй, уг хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан, оногдуулах ялыг хөнгөрүүлжээ.

            Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.О, Э.Отгонбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцсэн, хүчин төгөлдөр шийтгэх тогтоол байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, Б.Од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүхээс Б.Од урьд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, түүний үйлдсэн гэмт хэргүүдэд ял оногдуулж, тэдгээр ялуудыг нэмж нэгтгэж, жинхэнэ эдлэх ялыг тогтоожээ.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасантай нийцэж байх бөгөөд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзнэ.

            Анхан шатны шүүх Б.Од оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхдээ тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Дээрх байдлаар шүүгдэгч Б.Огийн давж заалдах гомдол няцаагдаж байх тул түүний гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэснийг хүчингүй болгосон” заалтыг оруулсан нь дэс дарааллын хувьд буруу болжээ.

            Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дарааллын хувьд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахад өөрийн өвөрмөц онцлогтой байдаг.

            Өөрөөр хэлбэл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр, шүүхээс тогтоосон хугацаанд гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид ял оногдуулах, өмнөх шийдвэрийг хүчингүй болгох нь сүүлчийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дараалал, уялдаа холбоо, эдгээрээс гарах үр дагавар, Эрүүгийн хуулийн зохих зүйл, заалтыг хэрэглэх зэрэгт чухал ач холбогдолтой юм.

Шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, улмаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд сүүлчийн шийтгэх тогтоолоор тухайн хэрэгт гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, ял оногдуулж, улмаар өмнөх шийдвэрийг хүчингүй болгож, тухайн гэм хэрэгт гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхгүй, хуулиар тогтоосон журмын дагуу зөвхөн ял шийтгэх ёстой.

Ингэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдийн ялын төрөл, хэмжээнд тус бүрт ял оногдуулсны дараа жинхэнэ эдлэх ялыг тогтоох учиртай.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Огийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “2” дахь заалтыг “1” дэх заалт, “3” дахь заалтыг “2” дахь заалт, “1” дэх заалтыг “3” дахь заалт болгон тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ