Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/152

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

  Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага

        Улсын яллагч Г.Баяраа,

        Хохирогч Г.Н*********

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, Б.Баатарсайхан

  Шүүгдэгч Ц.Б********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц*********ийн Б*********д холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ц.Б********* нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2018 оны сонгуулийн нэгдсэн хорооны даргаар ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-ны өдөрт шилжих шөнө 1319, 1320 дугаар хэсгийн хорооноос иргэн сонгуулийн дүнг нэгтгэн танилцуулахдаа хүчингүй 41 саналын хуудсыг нийт саналаас хасаж, нэгдсэн хорооны гишүүд, нарийн бичгийн дарга нарт буруу мэдээлэн сонгуульд нэр дэвшигч Б.Г*********ыг сонгогчдын олонхын саналыг буюу 50,74 хувийн саналыг авсан талаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг гаргаж, захирагчийн сонгуулийн санал хураалтын дүнг өөрчилсөн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221) МА2019)0169 дугаартай магадлал (1-р хх-н 5-7х),

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол (1-р хх-н 8-9х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай тогтоолын хуулбар (1-р хх-н 10-12х),

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дугаартай тогтоолын  хуулбар (1-р хх-н 18х),

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 193800853 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол )1-р хх-н 22х),

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-н 43х),

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дугаартай тогтоолын хуулбар (1-р хх-н 44х),

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны шүүхийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1-р хх-н 53-57х),

2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-н 84-85х),

2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-н 190х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай тогтоол (1-р хх-н 191х),

Хөвсгөл аймаг Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай хурлын тэмдэглэл (1-р хх-н 192х),

2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн баримт бичиг, хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-н 193х),

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б)07 дугаартай захирамжийн хуулбар (1-р хх-н 194х),

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай хуралдааны тогтоолын хуулбар (1-р хх-н 199х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн 2010 оны сонгуулийн нэгдсэн хорооны 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаартай тогтоолын хуулбар (1-р хх-н 200-201х),

2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны хурлын тогтоолын хуулбар (1-р хх-202х),

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б)07 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай захирамжийн хуулбар (1-р хх-203х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай “Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн дахин санал хураалтын дүнгийн тухай” тогтоолын хуулбар (1-р хх-н 204х),

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаартай “Захирагчийн сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо байгуулах тухай” тогтоолын хуулбар (1-р хх-н 205х),

2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн баримт бичиг, хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-н 206х),

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаартай “Тосгоны захирагчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” захирамжийн хуулбар (1-р хх-н 207х),

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 25 дугаартай “Гал түймэр гарсан тухай” актын хуулбар (1-р хх-н 210-215х),

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Захирагчийн сонгуулийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-н 216-230х)),

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дугаартай “Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн хороо байгуулах тухай” тогтоолын хуулбар (1-р хх-н 233х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны  2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай “Тосгоны Захирагчийн сонгуулийн хэсгийн хороо байгуулах тухай” тогтоолын хуулбар (1-р хх-н 234х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны  2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай “Тосгоны Захирагчийн сонгуулийн хэсгийн хороо байгуулах тухай” тогтоолын хуулбар (1-р хх-н 235х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны  2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай “Нэр дэвшигчийг баталгаажуулах тухай” тогтоолын хуулбар (1-р хх-н 236х)),

  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны  2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4 дугаартай “Тогтоол өөрчлөлт оруулах” тогтоолын хуулбар (1-р хх-н 235х),

  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны  2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай “ Захирагчийн сонгуулийн санал хураалтын дүнг баталгаажуулах тухай” тогтоолын хуулбар (1-р хх-н 238х),

  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл (1-р хх-н 239-240х),

  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл (1-р хх-н 241-242),

  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл (1-р хх-н 243х),

  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэл (1-р хх-н 244-245х),

  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэл (1-р хх-н 246х),

  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэл (1-р хх-н 247х),

  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07 дугаартай хурлын тэмдэглэл (1-р хх-н 248х),

  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай хурлын тэмдэглэл (1-р хх-н 249х),

  Сонгогчдын санал хураах 1319 дүгээр хэсгийн хорооны шийдвэрийн хуулбар (2-р хх-н 02х),

  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай “Журам батлах тухай” тогтоол, тогтоолын хавсралтын хуулбар (2-р хх-н 03-04х),

  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай “Ажиглагчдын тоо тогтоох тухай” тогтоолын хуулбар (2-р хх-н 05х),

  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай “Чиглэл өгөх тухай” албан бичгийн хуулбар (2-р хх-н 06х),

  Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай “Сонгуулийн хэсгийн хорооны дарга нарт хариу хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралтын хуулбар (2-р хх-н 07-10х),

130 дугаар хэсгийн хорооны зөөврийн битүүмжилсэн хайрцгийн нээлтийн тэмдэглэл (2-р хх-н 19х),

1320 дугаар хэсгийн хорооны санал хураах үйл ажиллагааны нээлтийн тэмдэглэл (2-р хх-н 20-21х),

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл (2-р хх-н 22-36х),

2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдийн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл (2-р хх-н 37х),

2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (2-р хх-н 38х),

2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-н 39-49х),

2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн  тэмдэглэл (2-р хх-н 50х),

Шүүгдэгч Ц.Б*********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үйл явдал 2018 оны 9 дүгээр сард болсон. Алаг-Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас намайг томилсон байсан. Би эдийн засагч мэргэжилтэй хуулийг сайн мэдэхгүй. 41 саналын хуудасны зөв буруу, энэ саналыг яасан гэдгийг хэсгийн хороо тогтоож гаргаж ирж байгаа. Надад ямар ч хамааралгүй. Мөн сонгуулийн хорооны 7 гишүүн сургалтад хамрагдаагүй гэж байгаа. Надад сонгуулийн хорооны чиглэлээр сургалт явуул гэсэн үүрэг өгөөгүй. Би тэр хуулийн талаар сургалт хийх санхүү мөнгө байхгүй. Ийм сургалтад хамруулж энэ хуулийг судлаарай л гэж хэлж байсан болохоос биш сургалтад хамруул гэдгийг сайн ойлгохгүй байгаа. Мэдээж бүгдээрээ Алаг-Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сонгуулийн хороонд ажиллахаар томилогдсон байгаа. Бүгдээрээ л болъё гэж хэлээгүй байхад энэ сонгуулийг зохион байгуул гээд томилсон. Тэгэхлээр тэр 7 хүн чинь сонгуулийн хороонд ажиллаж сонгуулийг зохион байгуулахаар болно. Надад сургалт хийх зардал мөнгө байхгүй. Төрийн албан хаагчид өөрсдөө уншиж судлаарай л гэсэн чиглэлтэй явсан. 41 саналын хуудас гэж яриад байгааг би сайн ойлгохгүй байгаа. Хэсгийн хороон дээр санал аваад хүчинтэй хүчингүй гэж ялгаад гаргаад лацадсан юмыг би нэмж хасаж тоолсноо захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал дээр л мэдсэн. Түүнээс би тэрийг энэ нь буруу байна. Энэ нь зөв байна гэж хэлээгүй. Тухайн үед хэсгийн хорооноос ********* ирсэн саналыг нарийн бичгийн дарга тогтоол дээр хэвлээд гаргаад ирэхээр нь би уншиж танилцуулаад бүгд гараа өргөөд шийдвэрлэсэн. Энд намайг буруутай үйл ажиллагаа хийсэн, гэмт хэрэг үйлдсэн гэж яллаад байгаа нь сонин санагдаж байна. Би төрд 17 жил ажилласан тэгэхэд нэг ч хүнтэй энэ буруу үйлдэл байна, энэ зөв үйлдэл байна, эсвэл нэг хүний эсрэг нэг хүн хуйвалдаж төрийн эрхийг авна гэсэн санаа бодол байхгүй байсан. Би буруу зүйл хийсэн байна гэж захиргааны хэргийн шүүх хурлаас мэдсэн гэв.

Хохирогч Ч.Н*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шүүхийн үзлэгээр 1319 дүгээр хэсгийн хороон дээр нэгтгэгдсэн нэр дэвшигч Б.Г*********ын төлөө хүчинтэй гэж тоологдсон байсан саналын хуудаснаас хүчингүй байсан 3 саналын хуудсыг илрүүлсэн. 1320 дугаар хэсгийн хорооноос Б.Г*********ын төлөө санал өгсөн хүчинтэй хуудаснаас хүчингүй 2 саналын хуудас, миний төлөө санал өгсөн хүчинтэй саналын хуудас дунд Г*********т санал өгсөн 1 саналын хуудас тус тус тоологдон сонгуулийн дүнг гаргасан байсан. 2 хэсгийн хороодоос тус тус 3 буюу нийт хүчингүй 6 саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст оруулан тоолсон байсныг шүүхийн үзлэгээр илрүүлсэн. Нийт Б.Г*********ын төлөө санал өгсөн хүчинтэй хуудаснаас шүүхийн үзлэгээр 5 саналын хуудсыг хүчингүй гэж үзсэн. Миний төлөө саналын хуудаснаас 1 саналыг хүчингүй гэж үзсэн. ...Миний мэдэхээр 2010, 2014 онуудад дахин санал хураалт явагдаж байсан. Тухайн үед нэр дэвшигч нар сонгогч нарын олонхын буюу 50% дээр нэмэх 1 хүний санал авч байгаагүй. Тийм учраас дахин санал хураалт явуулж захирагчийг сонгож байсан. Би 2010 онд захирагчийн сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан, 2014 онд захирагчийн сонгуульд нь нэр дэвшиж оролцож байсан. ...Би Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх энэ асуудлаар “Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018.10.05-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Тэгээд уг нэхэмжлэлийн дагуу Захиргааны шүүх 2018.11.23-ны өдөр саналын хуудаснуудад үзлэг хийсэн. Тэгтэл уг үзлэгээр хүчинтэй гэж тоологдсон саналын хуудаснуудаас 6 саналын хуудас гарч ирсэн. Мөн хүчингүйд тооцсон байсан 41 саналын хуудсыг нэг бүрчлэн үзэхэд эргэлзээтэй тэмдэглэгээ бүхий саналын хуудаснууд байсан. Мөн захирагчийн сонгуулийн хэсгийн хороодын сонгуулийн дүн гаргасан хурлын тэмдэглэл дээр 1319 дүгээр хэсгийн хороонд 707 иргэн санал өгсөн, 1320 дугаар хэсгийн хороон дээр 683 иргэн санал өгч, нийт 1390 сонгогч санал өгсөн байхад Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018.10.05-ны өдрийн 06 дугаартай тогтоолд нийт сонгогчдын тоог 1389 гэж бичсэн байсан. Энэ талаар сонгуулийн хорооны дарга Ц.Б********* Хөвсгөл аймгийн захиргааны шүүхэд 2 удаа тайлбар гаргаж өгсөн бөгөөд өөр өөр тайлбар гаргаж өгсөн байдаг. Энэ мэт эргэлзээтэй зүйлс гарч ирсэн учраас миний бие нэхэмжлэлийн шаардлагыг “Захирагчийн сонгуулийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалгах, хохирол 5.5 сая төгрөгийг гаргуулах” гэж нэмэгдүүлсэн. Гэвч Хөвсгөл аймгийн Захиргааны шүүхээс 2019.01.25-ны өдрийн 03 дугаартай шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Тэгээд би Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхийн шүүх хурал дээр би өөрөө уг нэхэмжлэлээсээ татгалзсан. Яагаад гэвэл уг асуудлыг шүүхийн байгууллагаар шийдүүлж чадахгүй юм байна гэж үзсэн. Тэгээд би уг асуудлаараа цагдаа, прокурорын байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг (1-р хх-н 39-40, 156-158х, 2-р хх-н 54-57х),

Хохирогч Ч.Н*********ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны Хатгал тосгоны захирагчийн сонгууль бол ээлжит сонгууль юм. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар 4 жилд нэг удаа сонгууль болох ёстой. Тэрийг ээлжит сонгууль гэж ярьдаг ийм сонгууль болсон. Тэр сонгуульд нийт 1389 сонгогч саналаа өгсөн, өөрөөр хэлбэл 1389 санал саналын хайрцагт орсон. Энийг 2 хуваахад 694,5 буюу 695 санал авсан бол энэ хүн 50 хувь буюу олонхын санал авах ёстой байсан. Энэ сонгуулиар 695 хүний санал н.Г********* ч аваагүй, би ч аваагүй. Гэтэл сонгуулийн хорооныхон н.Г********* тухай үедээ захирагч байсан учраас тэр хүнд давуу олгож ялсан болгосон. Ингэж сонгуулийн дүнг буруу гаргасан. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ц.Б*********ийн гаргаж өгсөн хариу тайлбар байгаа. Энд н.Г********* нь 50,74 хувийн санал авсан байх тул Хот тосгоны захирагчийг сонгох журмын 21 дүгээр зүйлд заасны дагуу саналын хайрцгаас гарсан саналын хуудсыг нэр дэвшигч бүрээр тоолж санал гаргасан гэж байна. 1300 саналын хайрцагт орсон 1389 хүний хүчингүй болсон 47 хүн ямар нэгэн байдлаар саналаа өгч сонгох эрхээ эдэлсэн хүн. Анх 41 хүчингүй саналын хуудас гэж байгаад Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 47 хүний санал хүчингүй болсон байна гэж баталсан байгаа. Тэр хүмүүсийн саналыг хүчингүй гэж хасаж болохгүй. Тухайн үед ингэж дүнгээ гаргасан гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариу тайлбараа гаргаж өгсөн байж сүүлд нь би мэдээгүй байсан, өөрийнхөө бодлоор дүнг нэмүүлээгүй гаргасан гэж байна гэсэн мэдүүлэг өгсөн. Хоёр хэсгийн хороотой, сонгууль өгөх хүний тоо, сонгогчийн саналаас хамаараад 2 хэсэг болгочхож байгаа юм. Тэр хэсгээс гарсан дүнг сонгуулийн хороо нэгтгэж гаргах ёстой. Ингэж гаргахдаа буруу гаргасан үйлдэл хийсэн. Би яагаад энэ дээр маргаад байна вэ гэхээр 06 дугаартай тогтоол дээр ч бичсэн байгаа. Нийт санал хураалтад оролцсон сонгогчдын гээд нийт сонгогчдын (1389) 50,74 хувийн санал н.Ганбат гээд ялсанд тооцсон байгаа. Тэгэхлээр 679 чинь 50,79 хүрэхгүй шүү дээ. 50,49 хувийн санал байгаа. Үүнийг сонгуулийн хорооноос зохион байгуулдаггүй сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулдаг учраас хар машиныг тооцохгүй хуучны цаасан аргаар яваад байгаа юм. Хууль дүрмийн дагуу шийдвэрлэхийг нэгдсэн хороонд үүрэг болгосон байгаа. Энэний хүрээнд ийм зүйл явагдсан байгаа. Прокурорын зүгээс сонгуулийн дүнг өөрчилсөн гээд Эрүүгийн хуулийн 14.7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Энэ дээр нэмээд Эрүүгийн хуулийн 22.1 буюу “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”. Өөрийг чинь төрийн захиргааны албан хаагч буюу тамгын газрын дарга болохоор сонгуулийн хорооны даргаар тавьсан. Түүнээс биш төрийн албан хаагч биш бол сонгуулийн хорооны даргаар тавихгүй. Бүх сонгуульд төрийн албан хаагч нар явж байгаа. Ингэж хийж байгаа ажилтай чинь дүйцүүлж хариуцлагыг чинь бодож энэ нарийн хариуцлагатай ажлыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас томилсон. Хоёрдугаарт миний түрүүний хэлсэн олонхын буюу 50 нэмэх хувийн санал хэн ч аваагүй байхад н.Г*********ын авсан гэж бусдад давуу байдал олгосон. Ингэж болохгүй. Шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар, захиргааны хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл дээр “хүчингүй саналын хуудсыг та нар яасан юм бэ” гэхэд “бид нар бүгдээрээ буюу сонгуулийн хорооны 7 хүн бүгд гараа өргөж хасъя гэсэн” гэж мэдүүлэг өгсөн байгаа. Дараа нь тагнуулын газарт мэдүүлэг өгөхдөө “би энийг нэгдсэн хорооны гишүүдээс асуугаагүй өөрийн бодлоор дүнг хэлж нэмүүлээд гаргасан” гэж хууль хяналтын байгууллагад худлаа мэдүүлэг өгч болохгүй. Энэ чинь өөрөө бас гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн 21.2-т заасан худал мэдүүлэг өгсөн болж байгаа юм. Энэ 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш гэдэг чинь өнөөдрийн байдлаар 3 жил болж байна. Бат-Очирын Г*********, Чулуунбаатарын Н********* гэж байгаа юм. Н*********ыг нь дугуйлсан байж хойно нь миний нэрийг бүтэн дугуйлсан, тэмдэглэгээ тавьсан. Тэгснээ энийг дугуйлсан байж н.Г*********ыг дугуйлсан байсан. Хүн ингэж санал өгдөггүй юм. Гэхдээ үүнийг цагдаа тогтоохгүй байгаа. Тэгээд 41 саналын хуудас чинь шүүхийн үед 47 болно гэдэг чинь хүчингүй 5 саналын хуудсыг н.Г*********ын санал дээр нэмээд дүнг нь гаргасан байсан. Тэр хасагдаад н.Г*********ын санал 684 биш 679 болсон. Сонгуулийн 2 хэсгийн хороо дүнгээ гаргаад ирэхэд 1320 дугаар хэсэг нь 21 дүгээр журмын дагуу хүчингүй саналын хуудсыг хувилаад яг тоолоод гаргаад ирсэн байсан. Тэгээд эцсийн дүнгээ нэгтгэхэд ийм болоод гараад ирсэн юм. Нэхэмжилж байгаа зүйл гэвэл хэрвээ журмаараа бол Ц.Б*********, нэгдсэн хороо зөв дүн гаргасан бол 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явагдсан сонгууль 10 дугаар сарын арван хэднээр хэн нь ялаагүй юм байна гээд дахин сонгууль явагдах ёстой. Дахин сонгууль болж Хатгалын ард түмэн хэнийгээ сонгоно уу нэгийг нь сонгоод асуудал шийдэгдсэн байх ёстой байсан. Энэ дүн буруу гарснаас болоод би маш олон удаа шүүх хурал, цагдаагийн газарт мэдүүлэг өгөх, тагнуулын газарт мэдүүлэг өгөх гээд маш их зүйл болсон байгаа. Энэтэй холбоотой 1,037,280 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Холбогдох баримтууд нь энд байгаа. Одоо шүүх хуралдаанд гаргаж өгч байна гэв.

Гэрч А.О*********ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би сонгуулийн нэгдсэн хорооны гишүүнээр ажилласан. Сонгуулийн нэгдсэн хорооны гишүүдийг Алаг-Эрдэнэ сумын ИТХ-аас гишүүдийг томилсон. Ер нь цаанаас нь томилсны дагуу ажилласан. ... Би сонгуулийн дүн мэдээ гаргах ажилд өөрийн биеэр оролцсон. Манай сонгуулийн нэгдсэн хорооны гишүүд хоёр хэсгийн хорооноос  ирүүлсэн тоон мэдээнд тулгуурлаж тоон мэдээг нэгтгэж нэгдсэн дүнг гаргасан. Нэгдсэн дүнг гаргахдаа 7 гишүүн бүгдээрээ байж байгаад хурлаа хийгээд тогтоолоо гаргасан. Сонгууль явагдаж байхад нэгдсэн хорооны ажилчид хоёр хэсгийн хороон дээр хуваагдаж сонгуулийн үйл явцад хяналт тавьж ажилласан.  ...Би одоо яг нарийн санахгүй байна. Тухайн үед бид нар долуулаа ярилцаж байгаад 06 дугаартай тогтоолыг гаргасан. Тэр үед хийсэн хурлын тэмдэглэл дээр ямар учраас хүчингүй 41 саналын хуудсыг хасаж тооцсоныг тэмдэглэсэн байгаа байх гэж бодож байна. бид нар хурлаа хийгээд өглөө үүрээр тарж байсан юм. ...Сонгуулийн нэгдсэн хорооны ажилчдад хэн нөлөөлсөн асуудал огт байхгүй. ... Хүчингүй саналын хуудсыг тооцсон байх гэж бодож байгаа. Гэхдээ тооцоогүй байна. Буруу шийдвэр гаргана гэж санаатай тийм дүн гаргаагүй байх. 2 хэсгийн хорооноос дүнгээ хүлээж аваад Б********* уншиж өгөөд Н********* тооны машин дээр бодсон. Тэгээд дүнг гаргаад танилцуулсан. Тэгээд зөвшөөрч байна уу гэж асуухад зөвшөөрч байна гэж гараа өгөөд зөв гэж бодоод шийдсэн. Түүнээс биш хүчингүй саналын хуудсыг хасаж тооцсон гэж хэн ч санал гаргаж ярилцаагүй. Яагаад хассаныг нь мэдээгүй. Би 2010, 2014 онд Хатгал тосгоны захирагчийг сонгох сонгуулийн ажилд оролцож оролцож байсан. Тухайн үед сонгуулийн дүнтэй холбоотой зөрчил гарч байгаагүй. ... Хүчингүй саналын хуудсыг хэн яагаад хасаж тооцсоныг нь мэдэхгүй байна. Тухайн үед хурал дээр хүчингүй саналын хуудсаа хасна гэж огт яригдаагүй. ... Нэгдсэн хорооны дүн нэгтгэх хурал дээр хүчингүй саналын хуудсыг хасна нэмнэ гэж санаа бодол зөрөлдсөн зүйл гараагүй болохоор би дүнг зөв гарсан гэж босон. Нэгдсэн хорооны шийдвэр, тэмдэглэл нь байгаа тэрнээс нь харж болох байх. ... Тэр хуралдаан нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б********* даргын өрөөнд болсон. Тэр хуралд Хатгал тосгоны захирагчийг сонгох сонгуулийн нэгдсэн хорооны дарга Б*********, нарийн бичгийн дарга А*********, гишүүд Н*********, Д*********, Ц*********, Б********* болон О********* миний бие оролцсон. 2 хэсгийн хорооны дүнг хэсгийн хороогоо хариуцаж ажилласан гишүүд авч Б*********, А********* нарт өгсөн. Тэгэхэд Б********* дарга дүн бүхий цаасан дээрээс саналыг тоог харж Н*********, А********* нарт хэлсэн, А*********, Н********* нар нь тооны машин дээр бодож дүнг нэгтгэж гаргаад, авсан саналын тоог хувьчилж гаргасан, Ц********* эгч хурлын тэмдэглэл бичиж байсан, бусад гишүүд ажиглаад сууж байсан. Түүний дараа Б********* дарга нэгдсэн дүнг бүх гишүүдэд танилцуулаад дүнг зөвшөөрч байгаа эсэхийг асуусан тэгэхэд нь гишүүдээс ямар нэгэн маргаан гараагүй учраас А********* тогтоол бичиж уншиж танилцуулсан. Тухайн үед шөнийн 01 цаг дөхөж байсан болохоор шууд тараад харьцгаасан, А*********, Б********* нар материалаа аваад Алаг-эрдэнэ сумын ИТХ-д танилцуулна гэж хэлээд үлдсэн. ... Би саналын дүнг нэгтгэх хуралд сууж байсан, гэхдээ саналын дүнг нэгтгэх, хувиар илэрхийлэх ажиллагаанд оролцоогүй. ... Тус хурал дээр хүчингүй саналын хуудасны тоог хэлж байснаас биш хүчингүй саналын хуудсыг нийт санал өгсөн сонгогчдын тооноос хасаж сонгуулийн дүнг гаргах эсэх талаар яригдаагүй, хэлэлцээгүй. Миний хувьд Хатгал тосгоны захирагчийг сонгох сонгуулийн нэгдсэн хорооны гишүүнээр анх удаа орсон нь тэр байсан. Өмнө нь УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиар Алаг-эрдэнэ сумын сонгуулийн нэгдсэн хорооны гишүүнээр ажиллаж байсан, ер нь бол дарга нар дүнгээ гаргачихдаг байсан, мөн ямар нэгэн маргаан гарч байгаагүй учраас 2018 оны Хатгал тосгоны захирагчийг сонгох сонгуулийн нэгдсэн хороонд ажиллахдаа ямар нэгэн алдаа гараагүй гэж бодсон юм.  ...” гэх мэдүүлэг (1-р хх-н 27-28, 152-155х, 2-р хх-н 58-60х, 61х),

            Гэрч П.Б*********ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би сонгуулийн нэгдсэн хорооны гишүүнээр ажилласан. Алаг-Эрдэнэ сумын иргэдийн хурлаас Сонгуулийн нэгдсэн хорооны дарга болон гишүүдийг томилсон. Сонгуулийн нэгдсэн хорооны чиг үүргийн дагуу сонгуулийн нэгдсэн дүнг гаргасан. Сонгуулийн нэгдсэн хорооны 7 гишүүн бүгдээрээ санал нэгтэйгээр гаргасан. Хоёр хэсгийн хорооноос ирсэн дүн мэдээн дээр тулгуурлаад 06 дугаартай тогтоолыг гаргасан. Би дүн мэдээ гаргах ажилд оролцсон. ...Би санахгүй байна. Яг ямар журам баримталж 41 хүчингүй саналын хуудсыг хасаж тооцсоныг мэдэхгүй байна. ... Тухайн үед бид хоорондоо ярилцаж хуралдаж байгаад хасаж тооцох нь зөв гэж шийдээд дээрх шийдвэрийг гаргасан. Миний хувьд тэгж шийдэх нь зөв гэж үзэж байсан. Энэ нь хууль зөрчсөн талаар мэдээгүй юм. Тухайн үед тушаал гараад л намайг сонгуулийн нэгдсэн хорооны гишүүн болгосон. Би саналаараа ********* ажиллаагүй. ... Би 2010 онд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын холбооны эрхлэгчээр ажиллаж байсан. 2014 онд Хатгал тосгоны төрийн банканд ажиллаж байсан. ... Би анх удаа сонгуулийн ажилд оролцсон юм. Тэгээд олонхоороо ярилцаад шийдсэн нь зөв гэж бодсон. ... Олонхоороо ярилцаж байгаад гарсан. Би хурлын тэмдэглэлтэй тухайн үед танилцаж байсан. Тэмдэглэлд хэн гарын үсэг зурсныг сайн санахгүй байна. ... тус хуралд сонгуулийн нэгдсэн хорооны бүх ажилтнууд болох Б*********, А*********, Д*********, О*********, Ц*********, Н*********, Б********* миний бие байсан. Хурлыг Б********* даргын ажлын өрөөнд 2018 оны 10 дугаар 06-ны өдрийн 00 цаг өнгөрч байхад хийсэн. Хурал дээр 2 хэсгийн хорооноос ирүүлсэн сонгуулийн нэгтгэж гаргах, тогтоол гаргах үйл ажиллагаа явагдсан. Хэсгийн хорооноос ирсэн саналын тоог Б********* дарга танилцуулсан, тэрнээс бусад зүйлийг тодорхой санахгүй байна ямар ч байсан дүнг нэгтгээд тогтоол гаргасан, тогтоолыг А********* уншиж танилцуулсан, биднээс санал хүсэлт байгаа эсэхийг асуухад бүгд саналгүй гэж хэлсэн. ...Би саналын дүнг нэгтгэх хуралд сууж байсан гэхдээ саналын дүнг нэгтгэх хувиар илэрхийлэх ажиллагаанд оролцоогүй. ...Тус хурал дээр хүчингүй саналын хуудсыг нийт санал өгсөн сонгогчдын тооноос хасаж сонгуулийн дүнг гаргах эсэх талаар ярилцсан үгүйг санахгүй байна. Тэрнээс хойш олон сонгуульд ажилласан болохоор хольж солиод байна. ... ” гэх мэдүүлэг (1-р хх-н 29-30, 144-147х, 2-р хх-н 66-68х, 69х),

            Гэрч П.Д*********н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би сонгуулийн нэгдсэн хорооны гишүүнээр ажилласан. Миний бие сонгуулийн дүнг гаргах ажиллагаанд өөрийн биеэр оролцсон. Бид нар захиргаан дээр ирж 7 гишүүн бүгдээрээ байж байгаад сонгуулийн нэгдсэн дүнг гаргасан. Хоёр хэсгийн хорооноос ирүүлсэн дүн мэдээн дээр тулгуурлаж 06 дугаартай тогтоолыг гаргасан байгаа. ...би сайн мэдэхгүй байна. гэхдээ 41 саналыг хуудсыг хасаж тооцно гэж хэн нэг нь санал гаргаад бусад нь  тэрийг дэмжээд хүчингүй 41 саналын хуудсыг хасаж тооцсон зүйл байхгүй. Тэр үедээ бүгдээрээ л санал нэгтэйгээр тогтоолоо гаргасан. Хүчингүй 41 саналын хуудсыг хасаж сонгуулийн дүн мэдээг гаргах ёсгүй байсныг би захиргааны хэргийн шүүх дээр очиж тайлбар өгөхдөө мэдсэн. Хэрвээ мэдэж байсан бол хүчингүй саналын хуудсыг оруулж тооцох байсан. ...би сонгууль явуулах журамтай танилцсан. Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах огцруулах тухай журмыг бол миний хувьд уншиж танилцаагүй. ...Сонгуулийн нэгдсэн хорооны ажилчдад хэн нөлөөлсөн асуудал огт байхгүй. ...Одоо санахад сонгуулийн дүнг гаргаад Сонгуулийн нэгдсэн хороо хуралдаж байхад Б*********, Н********* хоёр тооны машин дээр хувь бодож байсан. Тэгээд хүчингүй саналын хуудсыг хасаж тооцно нэмж тооцно гэсэн яриа огт гараагүй. тэр хуралд өөрийн санал, хүсэлт хэлээгүй. Г********* илүү санал авсан байна гэж ярилцаад л тэгээд гарсан. Би хүчингүй саналын хуудсыг нэмэх, хасаж тоолох талаар ойлголтгүй байсан. Би Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн ажилд анх удаагаа оролцож байсан учир хэрхэн яаж ажиллах талаар сайн ойлголт аваагүй байсан. Гарын авлага уншиж байсан. Түүнээс хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай танилцаагүй болохоор дүнг хэрхэн гаргах талаар ойлголт байгаагүй. Хүчингүй болсон саналын хуудсыг нийт санал өгсөн хүмүүсийн тоонд нэмж нэгтгэн сонгуулийн дүнг гаргах байсныг би мэдээгүй. Хэрэв мэдэж байсан бол энэ талаар хурал дээр нь саналаа хэлээд хууль зөрчсөн үйлдэл гаргуулахгүй байсан. ...Надад хүчингүй болсон саналын хуудсыг хасаж тооцох нэмж нэгтгэж тооцох талаар ямар нэг ойлголт байгаагүй. Хурал дээр бөөндөө цуглаад 2 хэсгийн хорооноос ирсэн дүнг нэгтгээд Б********* дарга Н********* хоёр тооны машин дээр дүнг гаргаад 10-15 минутын дотор хурал дууссан. Хурал дээр ямар нэг санал гараагүй гэж бодож байна. ... ” гэх мэдүүлэг (1-р хх-31-32, 136-139х, 2-р хх-н 70-72х),

            Гэрч Б.А*********ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би сонгуулийн дүн мэдээ гаргах ажилд оролцсон. Сонгуулийн дүн мэдээг гаргахдаа 7 гишүүн бүгдээрээ байж байгаад хоёр хэсгийн хорооноос ирсэн санал хураалтын дүн мэдээн дээр тулгуурлаж гаргасан. Хэсгийн хорооноос ирсэн мэдээгээр 1389 хүн санал өгсөн байсан бөгөөд хоёр хэсгийн хорооноос нийлээд 41 хүчингүй саналын хуудас гарсан байсан. энэ хүчингүй 41 саналыг хуудсыг нийт ирцэд оруулж тооцсон харин нэр дэвшигч бүрээр нь тоолж дүнг гаргахдаа хүчингүй 41 саналын хуудсыг хасаж бодож гаргасан. Яагаад хасаж тооцсон бэ гэхээр сонгуулийн нэгдсэн хорооны гишүүд бүгдээрээ ярилцаж байгаад гаргасан. Гэхдээ сонгуулийн нэгдсэн хорооны гишүүдийн зүгээс хүчингүй 41 саналын хуудсыг хасъя хасахгүй бол болохгүй гэж ярилцсан зүйл огт байхгүй. 06 дугаартай тогтоол дээр бичигдсэн үр дүнг хэлэлцээд гаргасан. Тэрнээс хэн нэг нь 41 хүчингүй саналын хуудсыг хасаж дүнг гаргая гэж санаачлаад тэрийг нь бусдад нь дэмжээд дүнг нь гаргасан зүйл огт байхгүй. ... энэ талаар би сайн мэдэхгүй байна. миний ойлгосноор захиргааны хэргийн шүүгч сонгуулийн материалд үзлэг хийсэн юм билээ. Тэр үзлэгээр нэмж 6 хүчингүй саналын хуудас гарч ирсэн гэсэн. Би нэмж гарч ирсэн 6 хүчингүй саналын хуудсыг өөрөө нүдээр хараагүй. Хоёр нэр дэвшигчийн хэнийх нь саналын хуудаснаас гарч ирснийг бас мэдэхгүй байна. санал хураалтын ажиллагаанд сонгуулийн нэгдсэн хороо оролцоогүй. Хөндлөнгөөс санал хураалтын байдлыг ажиллаж байсан. хэсгийн хороон дээр тоолсон саналын хуудсыг нэгдсэн хороо дахин тоолохгүй. Учир нь хэсгийн хороон дээрээс нэр дэвшигч тус бүрд өгсөн саналын хуудсыг битүүмжлээд нэгдсэн хороонд хүлээлгэж өгсөн. Саналын хуудсыг битүүмжилсэн хэвээр байхад шүүхээс битүүмжилсэн саналын хуудсанд үзлэг хийхэд 6 хүчингүй саналын хуудас гарч ирсэн гэсэн. Гэхдээ ял аль хэсгийн хороон дээрээс гарсан саналын хуудас бэ гэдгийг би мэдэхгүй байна. ...сонгуулийн нэгдсэн хорооны гишүүн бөөндөө ярилцаж байгаад л сонгуулийн дүн мэдээг гаргасан. ...Захиргааны хэргийн анхан, давах, хяналтын шатны шүүхээс Сонгуулийн нэгдсэн хорооноос гаргасан 06 тоот тогтоолыг хүчингүй болгосон. Хүчингүй болсон шалтгаан нь Сонгуулийн нэгдсэн хорооноос 06 тоот тогтоолыг гаргаад Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид танилцуулалгүйгээр Сумын засаг даргад танилцуулсан нь журам зөрчсөн үйлдэл болсон гэж шүүхээс үзсэн. Бүх шатны шүүхээс 06 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон учир тэрнээс үндэслэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор 07 дугаартай тогтоолыг гаргаж Алаг-Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн түрүүлэгчид танилцуулсан юм. Бид бүхэн захиргааны хэргийн шүүхээр маргаан хэлэлцэгдэх үед хүчингүй болгосон 41 хуудас, сүүлд шүүхийн үзлэгээр нэмэгдсэн 6 хуудас нийт 47 хуудас хүчингүй саналын хуудсыг нийт санал өгсөн хүмүүсийн тоонд оруулж тооцоогүй нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Шүүхийн шатанд буруу тогтоол гаргасан, буруу нэгтгэж дүгнэсэн гэдгээ мэдсэн. ...Тухайн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №01 дугаартай тогтоол гарахад Чу.Батбаяр гэж хүн өөрийн хүсэлтээр хэсгийн хорооны даргаар ажиллахгүй гэсэн учир түүнийг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж 2018 оны 09 дүгээр сарын 18-ны №02 дугаартай тогтоол гаргаж гишүүнээр нь байсан Б.Д********* гэж хүнийг хэсгийн хорооны даргаар тавьсан юм. Өөр шалтгаан үндэслэл байхгүй. ...Сонгуулийн нэгдсэн хороонд ажиллаж байсан Б*********, Б*********, Д*********, Ц*********, О*********, Н********* тэгээд миний бие бид 7-уулаа ярилцаж байгаад нэгдсэн дүнг гаргасан. Тэгсэн чинь 41 саналын хуудас сүүлд шүүхийн үзлэгээр нэмэгдсэн 6 хуудас нийт 47 хуудас хасагдаж дүн гарсан байна. ...Д.Отгонбямба гэдэг хүн тухайн үед ар гэрийн гачигдал гараад ажлаас чөлөөлөгдөж оронд нь Д.Азжаргал гэж хүнийг томилсон тогтоол байгаа. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай тогтоолд тусгаж өгсөн байгаа. ... Бид сонгуулийн дүнг гаргасан. Сумын засаг дарга дүнг баталдаг. Захиргааны хэргийн шүүхээс бидний шийдвэр буруу байсныг тогтоосон учир бидний -аргасан шийдвэр буруу хууль зөрчиж гарсан гэж хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр дээр журмын ямар заалт зөрчсөн тухай дурдагдаагүй байсан. ... 2010, 2014 оны сонгуулийн ажилд би өөрөө оролцоогүй учир сайн мэдэхгүй байна. 2010 онд би оюутан байсан. 2014 онд Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газарт байгаль хамгаалагч байсан. 2010 оны сонгуулийн баримт Алаг- Эрдэнэ сумын иргэдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Баярсайхан гэж хүн складнаас гаргаж ирсэн. 2014 оны баримт бичиг Хатгал тосгоны захирагчийн ажлын албан дээр хадгалагдаж байгаад 2017 онд байр шатах үед архивын бүх баримт бичигтэй хамт шатсан гэж сонссон. ...Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны дотоод ажил эрх зүйн, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Хатгал тосгоны захирагчийн байр цахилгаанаас болж гарсан. Галын актын нэг хувь нь Хатгал тосгоны захирагчийн албанд байгаа. Галын акт дээр бүх юм нь тодорхой байгаа байх. ...Тэр хуралд сонгуулийн нэгдсэн хорооны 7 гишүүн бүгд байсан. Би тухайн үед болсон үйл явдлыг сайн санахгүй байна би ямар ч байсан сонгуулийн нэгдсэн хорооны сонгуулийн санал хураалтын дүнг батлах тухай тогтоолыг би бичиж гаргасан. Тус хурал дээр хүчингүй саналын хуудсыг нийт санал өгсөн сонгогчдын тооноос хасаж сонгуулийн дүнг гаргах эсэх талаар яригдаагүй, хэлэлцээгүй. Тэрнээс өмнө нь ч тэр талаар ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. ... Би санал хураалтын дүнг нэгтгэх, нэр дэвшигчдийн авсан саналын тоог хувиар илэрхийлэхэд хажууд нь байсан боловч биечлэн оролцоогүй. Бодож гаргасан дүнг нь хараад л тогтоолдоо тусгасан. ...Би зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаанд 1320 дугаар хэсгийн хорооны гишүүн Батнасангийн хамт оролцсон. Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журамд зөөврийн санал хураалтын хайрцгаар санал авахад хэсгийн хорооны 2-оос доошгүй гишүүн байна гэж заасан байдаг. Хэсгийн хорооны гишүүд 6 чиглэлд явж санал авахад гишүүд нь хүрэлцэхгүй байсан учраас нэгдсэн хорооны гишүүдээс зөөврийн санал хураалтын хайрцгаар санал авахад оролцсон юм. Ер нь бол Хот, тосгоны захирагчийн сонгуулийг зохион байгуулахад сонгогчдын нэрсийн жагсаалтыг Улсын бүртгэлийн газраас тусгайлан үйлдэж өгдөггүй, сонгогчдын нэрсийн жагсаалтыг үсгийн дарааллаар цаасаар хэвлэж гаргаж өгсөн. Нэрсийн жагсаалт үсгийн дарааллаар ирсэн учир дахин ялгалт хийж баг хороогоор нь ангилах боломжгүй гэж үзээд нэрсийн жагсаалтыг үсгийн дарааллаар 2 хэсгийн хороондоо хувааж өгсөн. Ингэхэд нэг гэр бүлийн 2 хүн нэрийнхээ эхний үсгээс шалтгаалж өөр хэсэг дээр санал өгөх нөхцөл үүссэн. Үүнтэй холбоотойгоор зөөврийн хайрцгаар санал авахад нэг хэсгийн хороо дангаараа 6 чиглэлд явах болсон бөгөөд 2 хэсгийн хорооноос нэг чиглэл бүрд явж санал авах шаардлага гарсан. Бодоод үзэхэд нийт 6 чиглэлд 2 хэсгийн хорооноос 12 машин, 24 хүн явахаар байсан учраас Хөвсгөл нуурын урд хэсгийн сонгогчдоос 1320 дугаар хэсгийн хороо, хойд хэсгийн сонгогчдоос 1319 дүгээр хэсгийн хороо зөөврийн санал хураалтын хайрцгаар санал авах болсон. Ингэхдээ зөөврийн санал хураалтын хайрцгаар санал өгөх иргэдийн нэрсийг хэсэг тус бүр гаргасан байсан. 1319 дүгээр хэсгийн хороонд бүртгэлтэй боловч 1320 дугаар хэсгийн хорооныхны явсан чиглэлд байсан сонгогчоос 1320 дугаар хэсгийн хороо саналыг нь авч байсан. Тухайн үеийн цаг агаарын байдал, шатахуун, хүн, машины хүрэлцээ зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж ийм шийдвэр гаргасан юм. Энэ нь сонгуулийн дүнд болон сонгогчдын өгсөн саналын дүнд нөлөөлсөн зүйл байхгүй. ...Санал хураалтын хайрцгийн амсрыг зөвхөн саналын хуудас орох хэмжээтэй болгож, цаас тавьж скочтойд лацдаж авч явсан, саналын хайрцгийг нээсэн, дотроос нь саналын хуудас авч зассан зүйл байхгүй, тухайн саналын хайрцгийг битүүмжилж цагдаад хүлээлгэн өгсөн. Хамт явсан ажиглагч нараас гомдол, хүсэлт гаргаагүй, бүх ажиллагааг хянаж байсан. ...сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны 08 дугаартай хурлын тэмдэглэл, 06 дугаартай тогтоолд 1389 гэж гаргасан нь зөв. Тухайн үеийн 1319 дүгээр хорооны сонгуулийн баримт бичгээс үзэхэд нэр дэвшигч Б.Г********* 340 хүний санал, Ч.Н********* 338 хүний санал, хүчингүй саналын хуудас 28 байсан байна, эдгээр тоонууд нь санал хураалтын хайрцгаас гарсан саналын хуудасны бодит тоо бөгөөд нийлбэрийг үзвэл 706 байна. 1319 дүгээр хорооныхон дахин олгосон нэг саналын хуудсыг хайрцгаас гарсан нийт саналын хуудасны тоонд оруулж тооцсон юм шиг байна. Тухайн үед бид энэ тооны зөрүүг нь ажиглаад 1389 гэж бодитоор гаргасан шиг санаж байна. Харин сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 06-ны 08 дугаартай хурлын тэмдэглэлд 707 гэсэн тоог 706 гэж бичих ёстой байсныг хэсгийн хорооноос ирсэн байдлаар нь бичсэн байна. ... ” гэх мэдүүлэг (1-р хх-33-34, 128-131х, 2-р хх-н 79-81х, 82х, 84х, 87х, 89х),

            Гэрч Д.Н*********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... би сонгуулийн нэгдсэн хорооны гишүүнээр ажилласан. Алаг-Эрдэнэ сумын иргэдийн хурлаас сонгуулийн нэгдсэн хорооны дарга болон гишүүдийг томилсон. Сонгуулийн дүн мэдээг нэгдсэн хорооны 7 гишүүн бүгдээрээ байж байгаад санал нэгтэйгээр гаргасан. Сонгуулийн дүнг гаргахдаа хоёр хэсгийн хорооноос ирүүлсэн саналын тоо мэдээг нэгтгэж гаргасан юм. ...миний хувьд сонгуулийн нэгдсэн хороонд анх удаа ажилласан нь тэр юм. Одоо миний санаж байгаагаар 2 нэр дэвшигчийн хүчинтэй саналын хуудсыг хувилж бодоод л дүн мэдээг гаргаж байсан. би хүчингүй 41 саналын хуудсыг нийт санал хураалтын дүнд оруулж тооцох ёстойг мэдээгүй. Хүчингүй саналын хуудсыг нийт санал өгсөн хүмүүсийн тооноос хасах ёсгүй байсан гэдгийг би захиргааны хэргийн шүүх дээр очихдоо л мэдсэн. ...Сонгуулийн нэгдсэн хорооны гишүүд бүгдээрээ хамт байж байгаад Г********* тэд, Н*********т тэдэн хүний санал өгсөн байна гэдгийг эхэлж гаргаад хувилж бодсон.  Хувилж бодохыг нь би бодсон бусад гишүүд ч гэсэн хамт бодож л байсан. ...ямар нэгэн хүнээс нөлөөлсөн асуудал огт байхгүй. Сонгуулийн нэгдсэн хорооны ажилчид хоёр хэсгийн хорооноос ирсэн тоон мэдээн дээр тулгуурлаж гаргасан. Тэгэхдээ хүчингүй 41 саналын хуудсыг нийт санал өгсөн хүмүүсийн тооноос хасаж бодож нэгдсэн дүнг гаргасан нь буруу байсан юм билээ. Сонгуулийн дүн мэдээг гаргаж байхдаа хасах ёсгүй гэдгийг огт мэдээгүй. Сонгуулийн санал тоолох ажилд нэгдсэн хорооны ажилчид биечлэн оролцоогүй. Гэхдээ санал тоолох ажлыг хөндлөнгөөс ажиглаж байсан. Саналын хуудсыг тоолж байх явцад хэн нэгнээс саналын хуудсанд нэмж тэмдэглэгээ хийх ямар нэгэн боломж байгаагүй. Саналын хуудсыг хэсгийн хорооны ажилчид тоолсон. Нэгдсэн хорооны гишүүд сонгуулийн дүн мэдээг гаргахдаа дахиж саналын хуудсыг тоолоогүй. Саналын хуудсыг хэсгийн хороон дээр тоолж дууссаны дараа саналын хуудсыг хэсгийн хорооны ажилчид болон хоёр нэр дэвшигчийн ажиглагч нарын хажууд битүүмжилсэн. Сонгуулийн нэгдсэн хороо хэсгийн хороон тоолсон саналын хуудсыг дахиж задалж нягталж тоолоогүй. Хэрвээ хүчингүй 5 саналын хуудас гарч ирсэн бол хэсгийн хорооны ажилчдын хариуцлагагүй байдал байх. Энэ талаар би анх удаа л сонсон байна. ...1319, 1320 хэсгийн хорооноос ирүүлсэн саналын дүнг Б********* дарга аваад надад уншиж өгөөд би тооны машин дээр хэлсэн тоог нь бодоод дүнг нь гаргаж егсөн. Түүнээс биш дур мэдэн гаргаагүй. Б********* даргын хэлсэн тоог л бодож гаргасан. Би хүчингүй болсон саналын хуудсыг хасаж тооцсон гэдгийн мэдээгүй. Хурал дээр хүчингүй болсон саналын хуудсаа хасаж тооцно гэсэн юм огт яригдаагүй. Сонгуулийн нэгдсэн хорооны шийдвэр нэг их удаагүй тарсан. Бидний оролцсон бүх үйл ажиллагаа тэгээд дууссан. Сонгуулийн хорооны даргаар байсан Б*********, нарийн бичгийн дарга А********* нар Алаг-Эрдэнэ сум руу хурлын шийдвэрийг аваад явсан. Өөр зүйл бол би мэдэхгүй байна. ...би Хатгал тосгоны сонгуулийн захирагчийг сонгох сонгуулийн ажилд өмнө нь оролцож байгаагүй. Анх удаагаа 2018 онд оролцсон. Сонгуулийн үйл явцыг сайн мэдэхгүй байсан. ...Сонгуулийн 1319, 1320 дугаар хэсгийн хорооноос 41 хүчингүй саналын хуудас тухайн үед тоологдсон. Сүүлд шүүхийн үзлэгээр 6 ширхэг хуудас нэмэгдсэн. Тэгээд нийт 47 хүчингүй саналын хуудас тоологдсон юм байна лээ. Би нарийн сайн мэдэхгүй байна. ...Миний хувьд тооны машин дээр Б********* даргын хэлсэн тоог бодож өгсөн. Түүнээс биш хүчингүй саналын хуудсыг хасаж тооцсон асуудлыг мэдэхгүй. Нэгдсэн хорооны сонгуулийн дүнг нэгтгэх хурал дээр хүчингүй саналын хуудасны талаар яригдаагүй. ...Хүчингүй болгосон саналын хуудсыг хасаж тооцох талаар санал авсан зүйл огт болоогүй. Хурлын тэмдэглэлд Сонгуулийн нэгдсэн хорооны даргаар байсан Б*********, гишүүн Ц********* хурлын тэмдэглэл хөтөлж гарын үсэг зурсан. ...Хөвсгөл аймаг дахь Хатгал тосгоны захирагчийг сонгох сонгууль 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болсон юм. Санал хураалтыг хуулийн дагуу 22 цаг 00 минутад дуусгасан, үүний дараа 2 хэсгийн хороо дүнгээ гаргаж Хатгал тосгоны захирагчийг сонгох сонгуулийн нэгдсэн хороонд хүлээлгэж өгсөн. Хатгал тосгоны захирагчийг сонгох сонгуулийн нэгдсэн хороо нь дарга Ц.Б********* )тухайн үед Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны дарга), нарийн бичгийн дарга Д.А********* )тухайн үед Алаг-Эрдэнэ сумын ИТХ дахь Хатгал тосгоныг хариуцсан хурлын ажилтан), гишүүд П.Б********* )тухайн үед Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны нягтлан бодогч), Э.Ц********* )тухайн үед Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны бичиг хэрэг, архивын ажилтан, П.Д********* тухайн үед Хатгал тосгоны газар хөдлөлтийг хянах станцын эрхлэгч, О********* тухайн үед Хатгал тосгон дахь цаг уурын станцын эрхлэгч, Д.Н********* миний бие тухайн үед Хатгал тосгоны Нийгмийн даатгалын байцаагч гэх хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. 2 хэсгийн хорооны дүнг Б*********, А********* нарт хүлээлгэн өгсөн байсан, тухайн үед Б********* дарга сонгуулийн нэгдсэн хорооны гишүүдийг өрөөндөө дуудаж дүнгээ гаргая гэж хэлсэн тэгэхэд нь бид Б********* даргын ажлын өрөөнд сандал оруулж тавиад суусан юм. Б********* дарга та нарын нэг нь тооны машин дээр бодож хувийг нь гарга гэж хэлэхэд гишүүдийн нэг нь Н********* санхүүгийн мэргэжилтэй юм чинь хувийг нь гаргаад өгчих гэж хэлсэн, тэгээд л би тооны машин авсан, Б********* дарга саналын дүн бүхий хуудаснаас харж байгаад надад тоо хэлсэн түүнийх нь дагуу би 2 тоог хооронд нь нэмээд нэр дэвшигч тус бүрийн авсан саналын дүнгийн хувийг гаргаж өгсөн, тэгэхэд А********* нь надаас тооны машиныг авч дүнг дахин хувьчилж бодож, нягтлаад таарч байна гэж хэлсэн. Үүний дараа А********* нь хурлын тогтоолыг бичиж гаргаад бидэнд уншиж танилцуулсан, тэгэхэд нь бүх гишүүд хүлээн зөвшөөрч байна гэж гараа өргөцгөөсөн юм. Тэрнээс өөр ямар нэгэн зүйл болоогүй. Би 2 хэсгийн хорооноос ирсэн саналын дүн бүхий хуудас дээрх дүнг өөрийн нүдээр хараагүй, Б********* дарга дүнг харж байгаад тоог нь хэлэхээр нь би тооны машинаар бодож хувийг нь гаргасан юм. Тус хурал сонгуулийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 00 цаг өнгөрч байхад болсон юм. ...тус хурал хүчингүй саналын хуудсыг санал өгсөн сонгогчдын тооноос хасаж тооцох талаар хэлэлцсэн, ярьсан зүйл огт байхгүй. Хэсгийн хорооноос ирсэн саналын дүнг Б********* дарга авч ирээд дүнгээ гаргацгаая гэж хэлээд надад дүнгийн хуудаснаас харж байгаад саналын тоог хэлж хувийг нь гаргуулсан, түүнийг нь А********* нягталж үзээд таарч байна гэж хэлээд тогтоолоо гаргаж бидэнд уншиж танилцуулсан, би дүнг зөв гарсан гэж бодоод л гараа өргөцгөөсөн. ... Санал хураалтын өглөө саналын хайрцгийн амсрыг нарийсгаж цаас тавьж нааж, скочтойд эргэн тойрон лацдаж ашигласан, санал хураалтын хайрцгийг задлах, саналын хуудас дээр нэмэлт тэмдэглэгээ хийх боломжгүй. Тийм зүйл хийгээгүй, саналын хайрцгийг өглөө яаж авч явсан, өгөхдөө тэр хэвээр нь хүлээлгэн өгсөн, ажиглагч нараас ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. ... гэх мэдүүлэг (1-р хх-37-38, 140-143х, 2-р хх-н 73-75х, 76х, 78х),

            Гэрч Э.Ц*********ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...миний бие сонгуулийн нэгдсэн хорооны гишүүнээр ажилласан. Сонгуулийн дүн мэдээг гаргахдаа сонгуулийн хоёр хэсгийн хорооноос ирүүлсэн санал хураалтын дүнг нэгдсэн дүн мэдээг гаргасан. Сонгуулийн нэгдсэн дүнг гаргахдаа нэгдсэн хорооны дарга, нарийн бичиг гишүүд бөөнөөрөө байж байгаад санал нэгтэйгээр 06 дугаартай тогтоолыг гаргасан. ...миний тухайд сонгуулийн дүнг гаргахдаа 41 саналын хуудсыг нийт санал өгсөн хүмүүсийн тооноос хасаж гаргах ёстой л юм байх л гэж бодсон. Би 41 саналын хуудсыг хасах ёсгүй байсан гэдгийг мэдээгүй. Би бүр сүүлд л энэ асуудал захиргааны хэргийн шүүх дээр шалгагдаж байхад нь хүчингүй байсан 41 саналын хуудсыг нийт саналаас хасаж тоолохгүй байсан юм байна гэдгийг мэдсэн. Тэр үед хуралдааны тэмдэглэл хөтөлж байсан болохоор яг өөрөө сонгуулийн дүнг бодож байгаад дүнг гаргасан. ...Саналын хуудсыг хэсгийн хорооны ажилчид тоолсон. Нэгдсэн хорооны гишүүд сонгуулийн дүн мэдээг гаргахдаа дахиж саналын хуудсыг тоолоогүй. Саналын хуудсыг хэсгийн хороонд ажилчид болон хоёр нэр дэвшигчийн ажиглагч нарын хажууд битүүмжилсэн байгаа. Тоолж битүүмжилсэн саналын хуудсанд дараа нь нэмж тэмдэглэгээ хийх боломж байхгүй. Саналын хуудсыг битүүмжлэхдээ Г*********, Н********* нарт өгсөн саналын хуудсыг тус тусад нь хүчингүй 41 саналын хуудсыг тусад нь битүүмжилсэн. ...Хатгал тосгоны Захирагчийг сонгох сонгуулийн 1319, 1320 гэсэн 2 хэсгийн хорооноос 2018 оны 10 дугаар сарын 05 өдөр сонгуулийн дүнг сонгуулийн нэгдсэн хороон дээр ирүүлэхэд нийт 41 хүчингүй саналын хуудас байсан. Сүүлд шүүхийн үзлэгээр 6 хуудас хүчингүй саналын хуудас нэмэгдсэн юм байна лээ. Би бодохдоо нэгдсэн хороон дээр дүнг гаргахад хүчингүй саналын хуудсыг нэмж гаргасан гэж бодсон. Хүчингүй саналын хуудсыг хасаж тооцно гэж нэгдсэн хорооны сонгуулийн дүн гаргах хурал дээр санал аваагүй. Б********* дарга 2 хэсгийн хорооны дүнг хэлж өгөөд Н********* тооны машин дээр дүнг бодоод нэгтгээд гаргасан. Би тухайн үед хүчингүй хуудсыг хасаж тооцсон асуудлыг огт мэдээгүй. ...Би 2010, 2014 онд Хатгал тосгоны захирагчийг сонгох сонгуулийн ажилд оролцож байгаагүй. Өмнө нь ийм асуудал огт гарч байгаагүй. 2018 оны сонгуулиар буруу шийдвэр гаргалаа гэж би огт мэдээгүй. ...Сонгуулийн 1319, 1320 дугаар хэсгийн хорооноос 41 хүчингүй саналын хуудас тухайн үед тоологдсон. Сүүлд шүүхийн үзлэгээр 6 ширхэг хуудас нэмэгдсэн. Тэгээд нийт 47 хүчингүй саналын хуудас тоологдсон. ...Тус хуралд сонгуулийн нэгдсэн хорооны бүх ажилтнууд болох Б*********, А*********, Д*********, О*********, Н*********, Б*********, Ц********* миний  бие байсан. Хурлыг Б********* даргын ажлын өрөөнд 2018 оны 10 дугаар 06-ны өдрийн 00 цаг өнгөрч байхад хийсэн. Хэсгийн хороодоос ирсэн санал хураалтын дүнг Б********* дарга харж байгаад тоог нь хэлэхэд Н********* тооны машинаар бодож, нэгдсэн дүн, нэр дэвшигчдийн авсан саналын хувийг бодож гаргасан. Түүний дараа А********* тогтоол бичиж хэвлээд бидэнд уншиж танилцуулсан. Санал хураалтын дүнгийн нэгдсэн тоог гаргах, нэр дэвшигчдийн авсан саналын хувийг бодож гаргахад бусад гишүүд оролцоогүй, дүн ингэж гарч байна гэхээр нь тийм юм байна даа гэж л бодсон, санал хураалтын нэгдсэн дүнг гаргахдаа хүчингүй саналын тоог хасаж тооцсон болохыг мэдээгүй, энэ асуудлыг хурал дээр хэлэлцээгүй. ...Би тус хурлын тэмдэглэлийг би хөтөлсөн. Уг хурал нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 00 цаг өнгөрч байхад болсон. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай хурлын тэмдэглэл нь тус хурлын тэмдэглэл мөн, би тухайн үед 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэж бодож байгаад 05-ны өдөр гэж алдаж бичсэн байна. ...гэх мэдүүлэг (1-р хх-40-42, 148-151х, 2-р хх-н 62-64х, 65х),

          Гэрч Б.Гүррагчаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хэсгийн хорооны гишүүд ажиглах бололцоогоор хангаагүй, сонгуулийн үр дүнгээр нийт 47 ширхэг хүчингүй саналын хуудас гарч ирсэн. Тухайн хүчингүй болсон 47 ширхэг  саналын хуудас ямар шалтгаанаар хүчингүй болсон бэ гэвэл нэр дэвшигч Ч.Н*********ыг дугуйлчхаад Б.Г*********ын овгийг дугуйлж тэмдэглэсэн бөөрөнхий гортиг тэмдэглэгээ хийсэн, балаар зураас зурсан, хоёр хүнийг нэрийг зэрэг дугуйлсан зэрэг үйлдлүүдийг харахад 47 ширхэг саналын хүчингүй хуудсыг зөөврийн хайрцгаар санал авах явцад сонгуулийн хэсгийн хорооны ажилчид янз бүрийн тэмдэглэгээ хийж буцаан хайрцагт хийсэн байх магадлалтай. Яагаад гэвэл бид нарыг санал авах үед ажиглах боломж олгоогүй. ...тухайн үед бид нарын санал, гомдлыг хүлээн аваагүй. Сонгуулийн хорооны дотооддоо шийдэх асуудал гэж хариулсан. Түүнчлэн зөөврийн хайрцгийн амсар өргөн байсан. миний хардаж байгаагаар өргөн амсраар саналын хуудсыг буцаан гаргах боломжтой гэж үзэж байгаа. Сонгуулийн нэгдсэн хорооны гишүүд хайрцгийн амсрыг стандарт хэмжээ нь энэ гэж тайлбарлаж байсан. ...өмнөх сонгуулиудад эдгээр гишүүд тогтмол оролцдог. Бүрэлдэхүүнд өөрчлөлт ордоггүй. Аймгийн засаг дарга өөрийн дор ажилладаг төрийн албан хаагчдаар сонгуулийн нэгдсэн хорооны гишүүдийг бүрдүүлж, нөлөөлсөн гэж үзэж байгаа. Спорт зааланд байрлаж байсан хэсгийн хороон дээр сонгогч санал өгч байхдаа саналын хуудасны зураг дарж байх үед Алаг-Эрдэнэ сумын цагдаа Баяндалай илрүүлсэн мөртөө сонгуулийн хорооны тэмдэглэлд тусгуулаагүй үйл явдал болж байсан. Нэр дэвшигч Б.Г*********ын талд сонгуулийн хоёр хэсгийн хорооны гишүүд буюу төрийн албан хаагчид даваа байдал бий болгосон хэт нэг талыг барьсан гэж хардаж байна. сонгуулийн өмнө болон сонгуулийн өдөр Аймгийн Засаг дарга Л.Ганболд болон Б.Г********* нэр дэвшигч нар иргэдэд архи, мөнгө тараасан асуудал гарч байсан. (1-р хх-159-161х),

          Гэрч Н.Өлзийсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 08 цагийн үед урьдчилсан саналын хайрцаг ирсэн. Иргэдээс санал авч эхэлсэн. Дараа нь саналын хуудсаа тоолсон. Миний ажиллаж байсан Соёлын төвийн хороонд 10-20 ширхэг хүчингүй саналын хуудас гарч ирсэн. Манайд олон удаа сонгууль болж байсан. гэтэл ийм олон хүчингүй саналын хуудас гарч ирж байгаагүй. Хоёр хүн дээр ингэж андуурах ёсгүй гэж боддог. Хүн буруу тэмдэглэгээ хийсэн алдаа гаргасан бол дахин саналын хуудас авах эрх нь  нээлттэй гэдгийг хүмүүст сайн хэлж өгсөн. ...өмнөх сонгуулиудад байнга оролцож байсан. ...маргааш нь хүчингүй 47 ширхэг саналын хуудас гарч ирсэн гэж хамт ажилладаг хүн ярьж байсан. (1-р хх-162-164х),

Гэрч Ж.Өлзийхишигийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний ажиглагчаар суусан нэр дэвшигч нь Ч.Н********* юм. Би Хатгал тосгоны соёлын төвд ажиглагчаар суусан. ...Саналын зөөврийн хайрцаг хэвийн биш санагдсан. Хайрцгийн битүүмж муу байсан. Энэ талаар хэлсэн боловч та зөвхөн ажиглагчийн ажлаа л хий гэж хэлж байсан. Тэгээд саналын хайрцаг соёлын төв дээр 1 хоног хадгалагдсан. Бид нар саналын хайрцгийг манах хүсэлтэй байсан хэдий ч цагдаа нар харж байгаа гээд бид нарыг ойртуулаагүй. Ч.Батбаяр нэг талыг барьж ажилласан. Зөөврийн саналын хайрцгаас гарч ирсэн саналын хуудаснуудыг сонгуулийн өдрийн өглөө саналын том хайрцаг руу хийчихсэн. Би тухайн үед энэ асуудлыг гайхаж хэлсэн боловч сонгуулийн нэгдсэн хороо өөрсдөө шийдсэн гээд өнгөрсөн. Түүнчлэн хүчингүй саналын хуудаснууд дээрх тэмдэглэгээ сонин санагдсан. ...Нэр дэвшигч нарын хэн нь ч 50 хувьд хүрээгүй байхад сонгуулийн хорооныхон буруу шийдвэр гаргасан. ... “ гэх мэдүүлэг (1-р хх-165-167х),

            Гэрч А.Баттүшигийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Санал авах үед иргэд буруу дугуйлсан шинэ саналын хуудас өгөөч гэх тохиолдол гараагүй. Шөнийн 02-03 цагийн хооронд сонгуулийн хорооны гишүүд болох Б.Янжмаа, Ч.Батбаяр нар соёлын төвд цагдаагийн ажилтан Б.Олзвой болон бас нэг хүн санахгүй байна саналын хайрцгаа өгч байсан. Би дагаж орсон дагаж ороход бусад чиглэлд явсан саналын харцаганууд ирсэн байсан. Урьд нь захирагчийн сонгууль зохион байгуулагдаж байхад тусдаа сейфтэй байдаг байсан. Сейфэнд хийж хадгалж, лац тавьдаг байсан. Тэр шөнө саналын хуудаснууд ил байсан. Саналын хөх хайрцгийн саналын хуудас хийх ам нь маш том байсан. ... Цас их байгаа учраас хайрцгаар санал авна, дуугүй бай гэж хэлсэн. ... гэх мэдүүлэг (1-р хх-168-170, 2-р хх-н 160х),

            Гэрч Б.Д*********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай 1319 дугаар хэсгийн хороон дээр 1100 ширхэг саналын хуудас хүлээн авсан. Нэр дэвшигч Г*********т 340 хүн санал өгсөн энэ нь 50.1 хувийн сонгогчийн санал авсан. Нэр дэвшигч Н********* нь 338 хүний санал авч энэ нь 49.9 хувийн санал авсан. Нийт 678 хүчинтэй саналын хуудас түүн дээр хүчингүй саналын 28 хуудсаа нэмж тооцоод 706 болсон. Түүн дээр буруу тэмдэглэгээ хийгдсэн 1 хуудас нэмэгдээд нийт 707 саналын хуудас ашиглагдсан. Огт ашиглагдаагүй үлдсэн 393 саналын хуудас байгаа. Тэгээд 707 дээрээ нэмэгдэхээр нийт хүлээн авсан 1100 саналыг хуудас нь гарч байгаа юм. Шүүхээс үзлэг хийхэд бүх тоо нь таарч байсан. ...Манай хэсгийн хороо бол бүх санал өгсөн хүний хүчинтэй, хүчингүй хуудсыг оролцуулан тоолж дүнгээ гарган Сонгуулийн нэгдсэн хороо руу хүргүүлсэн юм. ...Ч.Н********* нь 2014 онд манай Хатгал тосгоны захирагчийн ажлын албанд төрийн сангийн мэргэжилтэн хийж байсан. 2014 оноос хойш ажлаа хүлээлгэж өгөөд хот руу явж байсан. Хэсгийн хороонд ямар нэг зөрчигдсөн зүйл байхгүй. Нэгдсэн хороон дээр хоёр хэсгийн хорооны саналыг нэгтгэж дүн гаргах асуудалд би оролцоогүй. ...Би 2018 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны ЕБС-д сургалтын менежерээр ажиллаж байсан юм. ...төрийн албан хаагчийнхаа хувьд томилсны дагуу ажилласан юм. ...Нийт санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтыг нэрсийг үсгийн дарааллаар 2 хэсэгт хуваарилж хэсгийн хороо тус бүрд 1319, 1320 санал өгөх сонгогчдын нэрсийг өгсөн байсан, манай хэсгийн хороонд санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлгүй, нэр нь байхгүй сонгогч манай хэсгийн хороон дээр санал өгөх боломжгүй. Манай хэсгийн хороонд миний санаж байгаагаар 707 сонгогч санал өгсөн байсан. Сонгуулийн санал хураалтын өдрөөс 6-7 өмнө нь манай хэсгийн хорооноос Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Жанхай, Уст өрхт, Харгана гэсэн 3 чиглэлд явж, манай хэсгийн хороонд санал өгөх хүмүүсээс сонгуулийн санал хураалтын өдөр хэсгийн хорооны санал авах байранд очиж саналаа өгөх боломжтой эсэхийг асууж тодруулахад миний санаж байгаагаар 130 орчим сонгогч очиж санал өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. ...Нэр дэвшигчдийн ажиглагч нарыг байлцуулалгүйгээр зөөврийн саналын хайрцгаар сонгогчийн саналыг авсан зүйл байхгүй. Хот, Тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмын 16.10-т “Биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас санал хураах байранд хүрэлцэн ирж чадахгүй сонгогчийн саналыг түүний хүсэлтээр хэсгийн хорооны 2-оос доошгүй гишүүн очиж битүүмжилсэн хайрцгаар хураана санал авна. ...” гэж заасны дагуу зөөврийн саналын хайрцгаар 105 хүнээс санал авсан. ... Би 2018 оны 10 дугаар сарын 05-ны 22 цагт санал хураалт дууссаны дараа 2 нэр дэвшигчийн ажиглагч, цагдаа, нэгдсэн хорооны дарга Б*********, гишүүн Д********* нар болон хэсгийн хорооны гишүүдэд саналын хайрцгийн лацыг харуулж саналын хайрцгийг нээж бүх саналын хуудсыг хэсгийн хорооны байрны ширээн дээр гаргаж тавьсан. Үүний дараа саналын хуудсыг гараар тоолох ажиллагааг хэсгийн хорооны гишүүд болох Ганболд, Г*********, Галбаяр, Мөнхзаяа нар эхлүүлсэн. Тэд саналын хуудсыг тоолохдоо нэр дэвшигч Г*********, Н********* нарт өгсөн сонгогчдын саналын хуудаснуудыг 2 тус тусад нь ялгасан, мөн журамд заасны дагуу хүчингүй саналыг хуудсыг ялгаж тавьсан энэ ажилд манай хэсгийн хорооны 4 гишүүн оролцсон. Үүний дараа бүх саналыг хуудасны тоог гаргахад 1 саналын хуудас дутсан, үүнийг нягтлахын тулд дахин тооллого явуулахад хэсгийн хорооны 4 гишүүн, нэгдсэн хорооны гишүүн Д********* болон миний бие оролцож тоолоход нэг хуудас алдаж тоолсон байсныг тогтоож саналын хуудасны тоонд ямар нэгэн зөрүү гараагүй. Дахин тоолохдоо саналын хуудаснууд дээрх тэмдэглэгээг нягталж үзээгүй, саналын хуудасны тооны зөрүүг гаргах гэж л дахин тоолсон юм. Надад үзүүлсэн 3 саналын хүчингүй саналын хуудас байна саналын хуудсыг хэсгийн хорооны гишүүд болох Ганболд, Г*********, Галбаяр, Мөнхзаяа нар ялгасан тэд ялгах явцдаа хайхрамжгүй хандаж хүчингүй 3 саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст оруулсан байх гэж бодож байна. Манай хэсгийн хорооны гишүүд ямар нэгэн үүргийн ялгаагүйгээр 4-үүлээ нэр дэвшигчдийн авсан хүчинтэй саналын хуудаснуудыг тоолсон. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. Би саналыг хуудсыг ялгах ажилд биечлэн оролцоогүй хажууд нь хяналт тавьсан юм. Хүчингүй саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст оруулсныг би анзаараагүй тэнд байсан бусад хүмүүс ч энэ талаар яриагүй, хэлээгүй, ер нь бол бүгд л харцгааж байсан. ... гэх мэдүүлэг (2-р хх-н 96-98х, 101-103х, 105х),

            Гэрч Д.Галбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би санал хураалтын өдөр санал хураалтын байран дээр бүтэн ажилласан. Санал хураалтын явцад сонгогч нар хаана саналаа өгөхөө мэдэхгүй манай хэсгийн хороон дээр ирж байсан тэр хүмүүсийг сонгогчдын нэрсийн жагсаалтаас шүүж үзээд нэр нь байхгүй бол 1320 дугаар хэсгийн хороо руу явуулж байсан. ...Сонгогчдын ирц 50-аас дээш хувьтай байсныг санаж байна. ...Би санал хураалтын хайрцгаас гарсан бүх саналын хуудаснаас нэр дэвшигчдийн авсан саналын хүчинтэй саналын хуудас, хүчингүй саналын хуудсыг Ганболд, Г********* нарын хамт ялгасан бас нэгдсэн хорооны гишүүн Д********* ялгалцсан гэж санаж байна. Хэсгийн хорооны дарга Б.Д*********, нэгдсэн хорооны дарга Б*********, нэр дэвшигчдийн ажиглагч нар болон цагдаа хажуугаас харж хяналт тавьж байсан. Мөнхзаяаг санал тоолсон тухай тэмдэглэл хөтөлж байсан гэж санаж байна. Саналын хуудаснуудыг ялгасны дараа нягталж тоолоход 1 хуудас дутсан Д********* дарга өөрөө тоолж үзэхэд 100-ийн багцад 1 саналын хуудсыг илүү хийсэн байсныг тогтоож саналын хуудасны тооны зөрүү арилсан. ...миний ялгасан саналын хуудаснууд дунд хүчингүй саналын хуудас байсан ялгах явцад гарч ирсэн хүчингүй саналын хуудсыг хүчингүй саналын хуудас тавьж байсан хэсэг рүү хийж байсан. Миний хувьд хүчингүй саналын хуудсыг нэр дэвшигч Г*********ын авсан хүчинтэй саналын хуудас руу хийсэн зүйл байхгүй. Саналын хуудсыг ялгахад оролцсон Г*********, Ганболд, Д********* бид хэдийн хэн нэгний анзааргагүй үйлдлийг улмаас хүчингүй саналын хуудас, хүчинтэй саналын хуудас руу орсон байх гэж бодож байна бас хүчингүй саналын хуудсыг ялгаж байсан хэсгийг нэр дэвшигч Г*********ын авсан хүчинтэй саналын хуудсыг ялгаж байсан хэсэгтэй андуурч тавьсан байж болзошгүй байх гэж л бодож байна. ... Санал авах явцад ажиглагч нар байнга хамт явсан, явах замдаа хайрцгийг нээгээгүй, дотроос нь саналын хуудсыг гаргаж зассан зүйл байхгүй, тийм боломж байхгүй, санал хураалтаа дуусгаад лац, битүүмжийг нь ажиглагч нарын нүдэн дээр шалгуулаад цагдаад хүлээлгэн өгсөн маргааш өглөө нь хайрцгийг цагдаагаас авч лац, битүүмжийг нь ажиглагч нарын нүдэн дээр шалгаж харуулж байгаад задалж, доторх саналын хуудсыг санал хураалтын хайрцаг руу хийсэн. Тухайн үед дээрх үйл ажиллагаатай холбоотойгоор ямар нэгэн санал хүсэлт гараагүй бүгд хүлээн зөвшөөрч байсан. ...” гэх мэдүүлэг (2-р хх-н 108-111х, 113х),

            Гэрч Г.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 22 цагт санал хураалт дуусахад санал хуудас тоолох, нэр дэвшигч тус бүрийн авсан саналын хуудас болон хүчингүй саналын хуудсыг ялгах ажлыг хийсэн. Тухайн үед хэсгийн дарга Д*********, гишүүн Мөнхзаяа, Галбаяр, Г*********, нэгдсэн хэсгийн хорооны Б*********, Д*********, цагдаа, 2 нэр дэвшигчийн ажиглагч нар гээд олон хүмүүс байсан. ... Төрийн албан хаагчийн хувьд шударга ажилласан. ...Би хэчнээн хүнээс зөөврийн саналын хайрцгаар санал авсан болохоо санахгүй байна. Сонгуулийн хорооноос гаргаж өгсөн нэрсийн жагсаалтын дагуу явж санал авсан. ... (2-р хх-н 115-116х)

            Гэрч Д.Элбэгзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар 05-ны өдөр сонгуулийн санал хураалт болоход би санал хураах байранд ирсэн сонгогчдод саналын хуудас тараах ажлыг хийсэн. Санал хураалт дууссаны дараа саналын хуудсыг ширээн дээр дэлгэж байгаад хэсгийн хорооны бусад гишүүд болох Батнасан, Янжмаа, Азжаргал нарын хамт нэр дэвшигч Г*********, Н********* нарт санал өгсөн хүчинтэй саналын хуудсыг тус, тусад нь хүчингүй саналын хуудсыг бас тусад ялгаж тавьсан. Энэ ажиллагаанд өөр хэн нэгэн оролцоогүй. Харин хажуугаас хяналт тавьж байсан хүмүүс бидний араас давхар хянаж байсан юм. Саналын хуудсыг тоолж дууссаны дараа 100, 100-гаар нь багцалсан. Санал өгсөн хүмүүсийн нэрсийн жагсаал, саналын хуудасны тоо ямар нэгэн зөрүүгүй байна гэсэн. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. ...Г********* нэр дэвшигчийг дугуйлсан саналын хуудсыг Н********* нэр дэвшигчийн авсан саналын хуудас гэж тоолсон зүйл байхгүй. Уг нь бид бүгд л сайн үзсэн. Хянасан яагаад ийм зүйл болсныг хэлж мэдэхгүй байна. ...Сонгуулийн хэсгийн хорооны гишүүнээр ажиллаж байхад надад Г*********ын зүгээс болон өөр хэн нэгний зүгээс нөлөөлсөн, дарамт шахалт үзүүлээгүй. Шударгаар ажилласан. ...” гэх мэдүүлэг (2-р хх-н 118-119х),

            Гэрч Б.Г*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн хэсгийн хорооны гишүүнээр томилсон байсан. Томилгооны дагуу би тэр сонгуулийн 1319 дүгээр хэсгийн хорооны гишүүнээр ажилласан. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр сонгуулийн санал хураалт дуусахад саналын хайрцгаас саналын хуудаснуудыг гаргаж ширээн дээр асгасан тэгэхэд хэсгийн хорооны гишүүд болох Галбаяр, Ганболд бид хэд саналын хуудсыг нэр дэвшигчийн авсан саналын хуудас тус бүрээр нь ялгасан, бас хүчингүй саналын хуудсыг тусад нь ялгасан. Ялгах үед бидний хажууд хэсгийн хорооны дарга Д*********, нэгдсэн хорооны Б*********, Д*********, нэр дэвшигчдийн ажиглагч нар болон цагдаа байсан тэд бүгд л ширээ тойроод зогсоцгоож байсан тэднийг саналын хуудсыг ялгалцсан үгүйг мэдэхгүй байна. Ямар ч байсан Ганболд, Галбаяр бид 3 саналын хуудсыг ялгасан Мөнхзаяа компьютер дээр суугаад тэмдэглэл бичиж байсан гэж санаж байна. Ялгаж байхад журамд заасны дагуу дугуйлаагүй буюу битүү будсан, зөвлөчихсөн, цэг тавьчихсан хуудаснууд гарч ирж байсан тэр бүрд хажууд байсан гишүүд ажиглагч нарт үзүүлж энэ саналын хуудсыг яах ёстой вэ гэж асууж шийдвэрлэж байсан. ...

            Миний ялгасан саналын хуудас дунд хүчингүй саналын хуудас байсан, ер нь бол их л цөөн байсандаа. Миний хувьд хувьд хүчингүй саналын хуудсыг хүчинтэй саналын хуудас руу хийсэн зүйл байхгүй. Тийм зүйл хийх санаа бодол, шаардлага байгаагүй. Саналын хуудас ялгасан хүмүүс болон миний зүгээс анзаарга алдсан байж магадгүй юм. ... гэх мэдүүлэг (2-р хх-121-122, 124х),

            Гэрч Ч.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2005 оноос хойш Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаа юм. 2018 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн сонгууль явуулах 1320 дугаар хэсгийн хорооны даргаар намайг томилсон. 2018 оны 10 дугаар сарын 05-ны сонгуулийн санал хураалтыг зохион байгуулсан. Санал хураалт дууссаны дараа манай хэсгийн хорооны гишүүд болох Б.Янжмаа, Азжаргал, Элбэгзаяа, нарийн бичгийн дарга Э.Батнасан нар санал хураалтын хуудсыг тоолсон. Ингэж тоолохдоо залны голд ширээ засаад дээр нь саналын хуудсыг саналын хайрцгаас гаргаж асгаад би 4 гишүүнийхээ хамт ширээг тойрч суусан. Б.Янжмаа, Азжаргал, Элбэгзаяа, Э.Батнасан нар саналын хуудсыг тоолсон би тэднийг тоолж байгааг ажиглаж хяналт тавьж байсан. ...Саналын хуудаснуудыг сонгуулийн дүнгийн хамт сонгуулийн нэгдсэн хороонд хүлээлгэн өгсөн. ...” гэх мэдүүлэг (2-р хх-н 129-130, 132-133х),

            Гэрч Д.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 1320 дугаар хэсгийн хороонд ажилласан. 2018 оны 10 дугаар 05-ны өдөр сонгуулийн санал хураалт болоход сонгогчдын нэрсийн жагсаалтын дагуу тулгалт хийж гарын үсэг зуруулах ажлыг хийсэн. 22 цагт санал хураалт зогсоход хэсгийн хорооны гишүүн Янжмаа, Батнасан, Элбэгзаяа нарын хамтаар саналын хуудсыг тоолоод сонгуулийн нэгдсэн хороонд хүлээлгэж өгсөн. Санал хураалтын өдөр манай хэсгийн хороотой холбоотой ямар нэгэн маргаан, зөрчил, дутагдал гараагүй. ...Саналын хуудасны тоо зөрсөн зүйл гараагүй. Би саналын хуудаснуудыг харлаа, хүчингүй саналын хуудас байна. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Надтай хамт саналын хуудсыг ялгаж, тоолсон хүмүүсээс хэн нэгэн нь юм уу, эсвэл миний анзааргагүй, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас ийм алдаа гарсан байх гэж бодож байна, бусдаар бол өөр ямар нэгэн санаа бодол байгаагүй. Шударгаар ажилласан. ...” гэх мэдүүлэг (2-р хх-н 136-137, 139х),

Гэрч Б.Янжмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Төвийн хэсэгт байх зөөврийн санал хураалтын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан эмчийн бичигтэй 18 хүний 16-наас нь зөөврийн санал хураалтын хайрцгаар санал авсан. Энэ 16 хүний дунд 1319 дүгээр хэсгийн хороонд санал өгөх нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн хүмүүс байсан. ...Ямар учраас зөөврийн санал хураалтын хайрцгаар өөр хороонд бүртгэлтэй сонгогчдоос санал авах болсныг мэдэхгүй. ...2018 оны 10 дугаар 04-ний өглөө хэсгийн хорооны гишүүд, ажиглагч нар, нэгдсэн хорооны гишүүдийг байцуулж байгаад чиглэл тус бүрд явах саналын хайрцгийг шалгаад, амсрыг нь цаасаар даруулж, скочдож, саналын хуудас орох зай үлдээгээд, эргэн тойронд нь лацдаад бидэнд хүлээлгэж өгсөн. Би зөөврийн саналын хайрцгаар санал авахдаа Н*********, цагдаа Отгондаваа нарын хамт явсан мөн ажиглагч нар тусдаа машинтай хамт явсан. Замдаа саналын хайрцгийг нээсэн дотроос нь санал авч зассан зүйл байхгүй. Тухайн өдөр ажиглагч нарын зүгээс ямар нэгэн маргаан, санал, хүсэлт гаргаагүй. ...” гэх мэдүүлэг (2-р хх-н 142-143, 145х),

Гэрч Б.Энхтайвангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би энэ сонгуулиар 1320 дугаар хэсгийн хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. ...Санал авч дуусаад явсан бүрэлдэхүүний хамтаар цагдаагийн алба хаагч Б.Олзвойгийн хамгаалалтад лацыг нь шалгуулаад хүлээлгэн өгсөн. ...Г********* нэр дэвшигчийн ажиглагч нараас саналын хуудсыг тоолох эсэхийг асуухад үгүй гэж байсан. Сонгуулийн дүнгээ гаргаад ажиглагч нарт танилцуулаад сонгуулийн нэгдсэн хороонд ажиглагч нар болон цагдаагийн хяналт дор саналын хуудас, дүнг хүлээлгэн өгснөөр манай хэсгийн хорооны үйл ажиллагаа дууссан. ...Миний тоолсон, ялгасан саналын хуудас дунд хүчингүй саналын хуудас байсан би хүчингүй саналын хуудсыг тусад нь ялгасан. Миний зүгээс санаатайгаар хүчингүй саналын хуудсыг хүчинтэй саналын хуудасны тоонд оруулсан, Г********* нэр дэвшигчийг дугуйлсан саналын хуудсыг Н********* нэр дэвшигчийн авсан саналын хуудаст оруулсан тоолсон зүйл байхгүй. Бид аль болох хянамгай ажилласан тэр дунд алдаа гарсан байна. ..." гэх мэдүүлэг (2-р хх-н 148-149х),

Гэрч Б.Олзвойгоос мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны сонгуулиар санал хураалтын өмнөх өдөр зөөврийн саналын хайрцгаар санал хураалт явуулахаар өглөөний 06 цаг өнгөрч байхад хэсгийн хорооны дарга, гишүүд ирээд миний хамгаалж байсан саналын хуудас хадгалж байсан сейфээс чиглэл, чиглэлийнхээ нэрсийн жагсаалт болон саналын хуудсыг хэсгийн хорооны даргаас авч дугтуйнд хийж авсан мөн санал хураалтын хайрцгийн амсрыг цаасаар даруулж скочдож зөвхөн саналын хуудас орох хэмжээтэй зай үлдээгээд  4 буланд нь лацдаж авч явцгаасан. ...Би тэр шөнөдөө саналын хайрцагнуудыг манаж хоносон хэн нэгнийг ойртуулаагүй хэсгийн хорооноос ямар зүйл өгсөн яг тэр хэвээрээ байсан. ...Миний санаж байгаагаар сонгуулийн санал хураалтын өдөр ямар нэгэн зөрчил маргаан гараагүй. Орой 22 цагт санал хураалтын үйл ажиллагаа зогсоход санал хураалтын байрнаас шаардлагагүй хүмүүсийг гаргаж санал хураалтын байрны хаалгыг хааж дотроос нь түгжсэн юм. Саналын хуудас тоолж байхад би тоолж байгаа хүмүүсээс нэлээн зайтай байсан ойртоогүй дүрэмдээ ч ойртож болохгүй би хэв журам сахиулж байсан юм. ...Саналын хуудсыг хэсгийн хорооны гишүүд бүгд тоолсон. Саналын хуудас тоолж байсан хүмүүс саналын хуудас дээр нэмж тэмдэглэгээ хийсэн үгүйг мэдэхгүй хараагүй. Ер нь бол ажиглагч нар хянаж байсан би ч зайнаас хараад байж байсан саналын хуудаст нэмж тэмдэглэгээ хийх боломжгүй гэж бодож байна. ... “ гэх мэдүүлэг (2-р хх-н 151-152х)

Гэрч П.Лхагважавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 онд явагдсан Хатгал тосгоны захирагчийн сонгуульд нэр дэвшигч Н*********ын зөвлөхөөр оролцсон юм. Санал хураалтын үйл ажиллагаа хэвийн явагдсан ямар нэгэн зөрчил гараагүй. Санал дуусахаас 1-2 минутын өмнө хэсгийн хорооны дарга Батбаяр гарч ирээд санал хураалт дуусах боллоо санал өгөх хүн байна уу? хаалгаа барилаа нэр дэвшигчийн итгэмжилсэн хүн байвал санал тоолох үйл ажиллагааг хөндлөнгөөс харж ажиглаж болно орох хүн байна уу гэж асуусан тэгэхэд нь би Ням- Очирыг төлөөлж би оръё гэж хэлээд орсон. Тэгэхэд саналын хуудсыг хайрцгаас гаргаж ширээн дээр бүгдийг нь асгаад хэсгийн хорооны бүрэлдэхүүн бүгд оролцож тоолсон тоолоод Н*********, Г********* нарт өгсөн хүчинтэй саналын хуудас, хүчингүй саналын хуудас гэж 3 хэсэгт багцлаад дүнг танилцуулсан тэгэхэд нь би хүсэлт гаргаж болох уу? гээд Батбаяр болоод нэгдсэн хорооны нарийн бичиг А********* нараас нэр дэвшигч Г*********т өгсөн саналын хуудас болон санал өгсөн байдлыг нягталж үзэж болох уу гэхэд Батбаяр болохгүй гэж хэлсэн. харин А********* нь та хуудасны дарааллыг өөрчлөхгүйгээр Г*********ыг дугуйлсан эсэхийг шалгаж болно гэж хэлсэн. тэгэхэд хэсгийн хорооныхон ч зөвшөөрсөн, тэгээд Батбаяр Г*********ын ажиглагч нар Н*********ын хуудсыг үзэж болно шүү гэхэд ажиглагч нар нь шалгахгүй гэсэн. Ингээд би Г*********ын авсан саналын хуудсыг нэг бүрчлэн шалгаж үзсэн тэгэхэд ямар ч зөрчил олж хараагүй, хэвийн байна гэж хэлээд гарсан. Сүүлд шүүхийн үзлэгээр Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын байранд очиж саналын хуудаст дахин үзлэг хийхэд байлцсан тэгэхэд миний үзсэн хуудаснаас 2 зөрчилтэй хуудас гарч ирсэн. Намайг санал хураалтын байранд саналын хуудсыг тоолох үед гэрэлтүүлэг муу байсан, мөн би их хурдан үзсэн болохоор анзаараагүй байх. ...Тус сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор нэр дэвшигчдийн хэн, хэнийх нь зүгээс сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, санал хүсэлт гараагүй. ...” гэх мэдүүлэг (2-р хх-н 156х),

Гэрч Г.Гэрэлцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тус сонгуульд нэр дэвшигч Ч.Н*********ын сонгуулийн ажиглагчаар оролцсон юм. Би зөөврийн санал хураалтын хайрцгаар санал авах үйл ажиллагаанд оролцсон бөгөөд Алагцарын чиглэлд Баасандалай гэх жолоочийн хамт явсан сонгуулийн хорооноос Ч.Батбаяр, Янжмаа нар явсан. Зөөврийн санал хураалтын хайрцгийн дээд саналын хуудас хийх хэсгийг нарийсгаж скочдож саналын хуудас орох зайтай болгосон байсан, мөн доод хэсгийг нь битүү скочидсон байсан саналын хайрцгийн тагийг хааж цүү хэсэгт нь хуванцар лацаар лацадсан байсан. Саналын хайрцгийн лац санал хураалтын явцад солигдсон, авагдсан зүйл ажиглагдаагүй. Миний хувьд санал өгсөн бүх айлд дагаж орсон, хоцорсон зүйл байхгүй, санал өгч байгаа хүмүүсийг харахад ямар нэгэн нөлөөгүйгээр саналаа өгч байсан. Санал хураалтын явцад сонгуулийн хэсгийн хорооны үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн зөрчил илрээгүй. Санал хураалтыг дуусгаад саналын хайрцгийг цагдаагийн хамгаалалтад хүлээлгэн өгсөн. Би өөр ямар нэгэн сонгуулийн ажилд оролцоогүй. ...” мэдүүлэг (2-р хх-н 159х),

            Гэрч Ж.Өлзийхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр сонгуулиар Хатгал тосгоны төвд байх сонгогчдоос зөөврийн санал хураалтын хайрцгаар санал авах ажиллагаанд ажиглагчаар оролцсон. Миний явсан хэсэгт нэгдсэн хорооны Н*********, хэсгийн хорооны Азжаргал нар явсан. Тухайн үед ашигласан санал хураалтын хайрцаг нь бүх сонгуулиудад ашиглагддаг цэнхэр өнгийн хайрцаг байсан, тэр хайрцгийн саналын хуудас хийх хэсэг нь ямар байсныг санахгүй байна ямар ч байсан хэсгийн хорооны дарга нь саналын хайрцгийг бүх ажиглагч нар хоосон байгааг харуулаад таглаж тагных нь цүүнд хуванцар лац зүүсэн. Ингээд төвийн хэсэгт байх 16 хүнээс санал хураалтын хайрцгаар санал авсан санал хураалт 12 цагийн үед дууссан гэж санаж байна, саналын хайрцгийг соёлын төвд авч ирээд скочоор битүүмжилж лацдаад цагдаагийн хамгаалалтад хүлээлгэн өгсөн. Санал хураалтын явцад ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй, сонгогчдыг санал өгөхөд нь би байлцсан, намайг байлцуулалгүйгээр санал авсан зүйл байхгүй. Тэр өдрийн маргааш нь хэсгийн хорооны гишүүд зөөврийн саналын хайрцгийн лац, битүүмжийг үзүүлээд хайрцагт байсан бүх саналын том саналын хайрцагт хийсэн. ...” гэх мэдүүлэг (2-р хх-н 162х),

            Гэрч Б.Г*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ  сумын Хатгал тосгоны захирагчийн сонгуульд оршин суугчдын хурлаас нэр дэвшсэн. Сонгууль болж дуусахад сонгуулийн дүн гарсан. Сонгуулийн дүнгээр би ялж Алаг-Эрдэнэ сумын засаг даргын захирамжаар батламжлагдсан. Миний өрсөлдөгч, нэр дэвшигч Ням- Очир нь намайг батламжилсан сумын засаг даргын шийдвэр, сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Ингээд 3 шатны шүүх хурлаар Алаг-Эрдэнэ сумын засаг даргын шийдвэр, сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгосон. Сонгуулийн хорооноос дахин шийдвэр гаргаж Алаг-Эрдэнэ сумын иргэдийн хурлын тэргүүлэгчдэд өргөн барьсан. Сумын хурлын тэргүүлэгчид дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан нэр дэвшигч Н********* сумын иргэдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Тэр асуудлыг 3 шатны шүүхээр хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүх нь Н*********ын нэхэмжлэлийг хангасан харин хяналтын шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, Н********* үүнийг хүлээн зөвшөөрөөгүй учраас Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан гэж манай өмгөөлөгч мэдэгдсэн. Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын тэргүүлэгчийн тогтоолд юу гэж заасан бэ гэвэл дахин санал хураалт биш дахин сонгууль явуулах тухай тусгасан байсан үүнийг Н********* хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ...Миний сонгуулийн ажилд ажиглагчаар оролцсон хүмүүсийн зүгээс сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой маргаан, гомдол, санал гаргаагүй. Нэр дэвшигч Н*********ын ажиглагч нарын зүгээс болон иргэдээс сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргасан талаар мэдсэн сонссон зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (2-р хх-н 165х),

            Гэрч Ж.Д*********ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний хувьд тухайн үед Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан учраас хуулийн хүрээнд сонгуулийн товыг зарлаж, хороог байгуулан, санал авах, тоолох хэсгийг байгуулах тогтоолуудыг гаргасан. Энэ бүх тогтоол, шийдвэрүүдийг иргэдийн хурлаар хэлэлцээд би баталж гаргасан. Ингээд цаашаа миний эрх үүрэгт хамааралгүй, тухайн сонгуулийн хорооны чиг үүргийн ажлууд байсан. ...Би дээрх шийдвэрийг гаргаагүй. Миний эрх үүрэгт ялсан нэр дэвшигчийг баталгаажуулах ямар ч зүйл тусгагдаагүй. Тосгоны захирагчийн сонгуульд ялсан нэр дэвшигчийг Алаг-Эрдэнэ сумын засаг дарга баталгаажуулж батламж өгдөг. ...” гэх мэдүүлэг (2-р хх-н 166-168х),

            Гэрч Ц.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгуульд Г********* гэж хүн олонхын санал авсан гэж сонгуулийн хорооноос ирүүлсэн шийдвэрийг үндэслээд Алаг-Эрдэнэ сумын засаг дарга Г*********ын Хатгал тосгоны захирагчаар томилон захирамж гаргасан. Тэгээд сонгуулийн дүн буруу гарсан гэж сонгуульд оролцсон Н********* гэж хүн гомдол гаргаад Захиргааны 3 шатны шүүхээр шийдвэр гаргуулсан. Тэр шийдвэр нь сонгуулийн дүн буруу гарсан гэсэн шийдвэр байсан. Сонгуультай холбоотой баримт бичиг Алаг-Эрдэнэ сумын хурлын ажлын албанд хадгалагдаж байгаа. ... 2010, 2014 оны сонгуулийн талаар сайн санахгүй байна. Г********* гэж одоогийн Хатгал тосгоны захирагч 2018 оны сонгуульд 2 дахь удаагаа нэр дэвшин сонгогдож байсан. 2017 онд Хатгал тосгоны захиргааны байр шатсан. Тэр үед 2014 оны баримт галд шатаад устсан. 2010 оны баримтыг над дээр байгаа би А*********ад хүлээлгэн өгнө. Би Алаг-Эрдэнэ суманд иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байхад над дээр хадгалагдаж байсан. Тэр баримт одоо захиргааны байранд байгаа. Тэр материалыг албан бичгээр Алаг-Эрдэнэ сумаас авч болно. Би 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа Алаг-Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажилтан Б.А*********ад хүлээлгэн өгсөн байгаа. ...” гэх мэдүүлэг (2-р хх-н 170-171х),

            Гэрч Т.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгуулийн нэгдсэн хорооны №06 дугаартай тогтоолыг үндэслэн. Б.Г*********ыг ажилд томилох тухай Б)07 дугаартай захирамжийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Алаг-Эрдэнэ сумын засаг даргын хувиар гаргасан. Захирамжаа гаргахдаа Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь заалт, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалтыг үндэслэн өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргасан. Захирамж гаргахдаа Сонгуулийн нэгдсэн хорооны шийдвэр, сонгуулийн дүнг үндэслэн гаргасан. Би хууль зөрчөөгүй хуулийн дагуу захирамжаа гаргасан. Сонгуулийн нэгдсэн хорооны шийдвэр санал тоолох, дүн гаргах ажил хууль зөрчсөн байна гэдгийг би сүүлд мэдсэн. Миний хувьд Сонгуулийн нэгдсэн хорооны шийдвэрийг л үндэслээд захирамж гаргасан юм. Өөр сонгуультай холбоотой зүйл сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг (2-р хх-н 173-174х),

            Гэрч Ч.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгуулийн талаар би сайн мэдэхгүй байна. Сонгуулийн ажилд би оролцоогүй. ... 2010, 2014 оны Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийг сонгох сонгуультай холбоотой мэдэх зүйл байхгүй. 2010 оны оны баримт бичиг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга байсан Ц.Баярсайханд хадгалагдаж байсныг авч холбогдох материалыг хуулбарлан хуулбар үнэн дарж танай байгууллагад гарган өгсөн. 2014 оны тухайн байгууллагад хадгалагдаж байгаа Засаг даргын захирамж, иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол зэргийг СD-нээс хуулбарласан. Сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны тогтоолыг хадгаламжийн нэгжээсээ авч хуулбарлан өгсөн. 2014 оны сонгуулийн бусад баримтууд Хатгал тосгонд байж байгаад галд шатсан гэсэн. Би сайн мэдэхгүй. Манай дээр байгаа баримтуудыг гарган өгсөн. Өөр баримт байхгүй. Аймгийн архив дээр ч байхгүй. ...” гэх мэдүүлэг (2-р хх-н 176-177х),

            Гэрч Ч.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2014 оны Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийг сонгох сонгуулийн ажилд нутаг дэвсгэрийн хорооны даргаар оролцсон. Нутаг дэвсгэрийн хорооны дарга тухайн сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулах үүрэгтэй, сонгуулийн төсвийг захиран царцуулах, сонгуулийн хэсгийн хороонд, түүний гишүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж нэгдмэл удирдлагаар хангах. Сонгуулийн эцсийн үр дүнгээр шийдвэр гаргах эрхтэй албан тушаалтан юм. Тухайн үедээ би Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Хатгал тосгоныг хариуцсан ажилтан гэдэг албан тушаал ажиллаж байсан юм. ... Хүчинтэй саналын хуудас, хүчингүй саналын хуудас хоёрын нийлбэрээр нийт саналыг тооцдог. Дахин саналын хуудас олгосон тохиолдолд нийт саналын хуудсанд тооцдог. Ингээд тухайн сонгуулийн дүн нь хүчинтэй саналын хуудас, хүчингүй саналын хуудасны нийлбэр дүнг хувьд тооцоход аль нэр дэвшигч нь 50 хувийн санал аваагүй тул дахин санал хураах шийдвэр гаргасан. Дахин санал хураалтад хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийг оруулах шийдвэр гаргасан. Ц.Б********* нь нутаг дэвсгэрийн хорооны гишүүний хувьд оролцсон. Шийдвэрээ хурлаараа хэлэлцээд гаргасан. Ц.Б********* нь санал тоолох, сонгуулийн дүнг гаргах үйл явцад бол оролцоогүй. Ер нь сонгууль явагдахаас өмнө гишүүддээ Алаг-Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сургалт явуулдаг юм. Би бол Ц.Б*********ийг аргачлалыг мэдэх үгүйг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг (2-р хх-н 180-182х),

            Гэрч Б.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би өөрийн нөхөр Б*********тэй 2003 онд оюутан байхдаа танилцсан тэрнээс хойш одоог хүртэл ханилж байна. Бид 2 хүүхэдтэй, хүүхдүүд маань сургуульд сурдаг, том нь 16 настай, бага нь 10 настай. Манай нөхөр Хатгал тосгоны захирагчийн албаны тамгын даргаар ажилладаг, би сургуулийн номын санчаар ажилладаг. Манай нөхөр зан аашны хувьд даруу, төлөв, дуу цөөтэй, ямар нэгэн зүйлийг шударгаар хэлчихдэг, шударга зантай, гэр бүлээ авч яваа, 2 хүүхдэдээ халамжтай, зөв үлгэр дуурайл үзүүлж байдаг хүн байгаа юм. Ямар нэгэн муу зангүй, шаардлага гарахгүй бол согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Ер нь л гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдарч байгаа хүн байгаа юм. ...Би Г*********, Н********* нарын танина, эдгээр хүмүүсийн зүгээс Б*********д нөлөөлсөн, шахалт дарамт үзүүлсэн эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй. Манай нөхөр ажил төрлийнхөө талаар надад ярьдаггүй. ...” гэх мэдүүлэг (2-р хх-н 184х),

            Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийн хуулбар (3-р хх-н 37-44х),

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 169 дугаартай магадлалын хуулбар (3-р хх-н 45-47х),

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 214 дугаартай тогтоолын хуулбар (3-р хх-н 48-49х),

            Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хх-н 50-61, 58-79х),

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ц*********ийн Б*********ийн Иргэний үнэмлэхийн лавлагаа хуулбар (3-р хх-н 04х), Б*********игон овогт Ц*********ийн Б*********ийн оршин суугаа хаягийн лавлагаа (3-р хх-н 05х), Аюушийн Б*********ийн №D 200816220 дугаартай Банк санхүүгийн менежментийн дээд сургуулийн бакалаврын дипломын хуулбар (3-р хх-н 06-07х), Аюушийн Б*********, Бадарчийн Хонгорзул нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа (3-р хх-н 08х), Аюушийн Б*********ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (3-р хх-н 09-14х), Аюушийн Б*********ийн зөрчлийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3-р хх-н 15х), Аюушийн Б*********ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3-р хх-н 31х), Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “...Ц********* овогтой Б********* нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг. ...гэх тодорхойлолт (3-р хх-н 34х), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3-р хх-н 130х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б********* нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2018 оны сонгуулийн нэгдсэн хорооны даргаар ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-ны өдөрт шилжих шөнө 1319, 1320 дугаар хэсгийн хорооноос иргэн сонгуулийн дүнг нэгтгэн танилцуулахдаа хүчингүй 41 саналын хуудсыг нийт саналаас хасаж, нэгдсэн хорооны гишүүд, нарийн бичгийн дарга нарт буруу мэдээлэн сонгуульд нэр дэвшигч Б.Г*********ыг сонгогчдын олонхын саналыг буюу 50,74 хувийн саналыг авсан талаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг гаргаж, захирагчийн сонгуулийн санал хураалтын дүнг өөрчилсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Б*********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дугаартай тогтоолын хуулбар (1-р хх-н 44х),

Хөвсгөл аймаг Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай хурлын тэмдэглэл (1-р хх-н 191-192х),

  2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Захирагчийн сонгуулийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-н 216-230х),

  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дугаартай “Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн хороо байгуулах тухай” тогтоолын хуулбар (1-р хх-н 233х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны  2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай “Тосгоны Захирагчийн сонгуулийн хэсгийн хороо байгуулах тухай” тогтоолын хуулбар (1-р хх-н 234х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны  2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай “Тосгоны Захирагчийн сонгуулийн хэсгийн хороо байгуулах тухай” тогтоолын хуулбар (1-р хх-н 235х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны  2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай “Нэр дэвшигчийг баталгаажуулах тухай” тогтоолын хуулбар (1-р хх-н 236х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны  2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4 дугаартай “Тогтоол өөрчлөлт оруулах” тогтоолын хуулбар (1-р хх-н 235х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны  2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай “Захирагчийн сонгуулийн санал хураалтын дүнг баталгаажуулах тухай” тогтоолын хуулбар (1-р хх-н 238х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай хурлын тэмдэглэл (1-р хх-н 239-240х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэл (1-р хх-н 241-242),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл (1-р хх-н 243х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэл (1-р хх-н 244-245х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэл (1-р хх-н 246х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэл (1-р хх-н 247х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07 дугаартай хурлын тэмдэглэл (1-р хх-н 248х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай хурлын тэмдэглэл (1-р хх-н 249х),

Сонгогчдын санал хураах 1319 дүгээр хэсгийн хорооны шийдвэрийн хуулбар (2-р хх-н 02х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай “Журам батлах тухай” тогтоол, тогтоолын хавсралтын хуулбар (2-р хх-н 03-04х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай “ Ажиглагчдын тоо тогтоох тухай” тогтоолын хуулбар (2-р хх-н 05х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай “Чиглэл өгөх тухай” албан бичгийн хуулбар (2-р хх-н 06х),

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай “Сонгуулийн хэсгийн хорооны дарга нарт хариу хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралтын хуулбар (2-р хх-н 07-10х),

130 дугаар хэсгийн хорооны зөөврийн битүүмжилсэн хайрцгийн нээлтийн тэмдэглэл (2-р хх-н 19х),

1320 дугаар хэсгийн хорооны санал хураах үйл ажиллагааны нээлтийн тэмдэглэл (2-р хх-н 20-21х),

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл (2-р хх-н 22-36х

2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдийн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл (2-р хх-н 37х),

2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (2-р хх-н 38х),

Гэрч А.О*********, П.Б*********, П.Д*********, Б.А*********, Д.Н*********, Э.Ц*********, Б.Д*********, Ч.Батд*********, Ж.Д*********, Т.Ганболд, Ч.Э*********нарын  мэдүүлэг,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 169 дугаартай магадлалын хуулбар (3-р хх-н 45-47х),

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 214 дугаартай тогтоолын хуулбар (3-р хх-н 48-49х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Б*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сонгуулийн санал хураалтын дүнг өөрчилсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч Ц.Б********* нь ганцаараа шийдвэр гаргаагүй, дээрх тогтоол шийдвэр нь хамтын шийдвэр байсан...мөн хууль тогтоомж мэдэхгүй байсан, сургалт хийгээгүй... мөн гэрч нарын мэдүүлэг эрс зөрүүтэй, мөн энэ хэрэгт хохирогч байхгүй одоо хохирогч гээд байгаа Н********* захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хохирогч биш байсан. ... Иймээс Ц.Б********* буруугүй цагаатгаж өгнө үү гэж маргана.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Б********* нь 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-ны өдөрт шилжих шөнө 1319, 1320 дугаар хэсгийн хорооноос иргэн сонгуулийн дүнг нэгтгэн танилцуулахдаа хүчингүй 41 саналын хуудсыг нийт саналаас хасаж, нэгдсэн хорооны гишүүд, нарийн бичгийн дарга нарт буруу мэдээлэн сонгуульд нэр дэвшигч Б.Г*********ыг сонгогчдын олонхын саналыг буюу 50,74 хувийн саналыг авсан талаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг гаргаж, захирагчийн сонгуулийн санал хураалтын дүнг өөрчилсөн үйлдэл нь гэм буруутай байгаа тул гэм буруутайд тооцож өгнө үү гэж маргана.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтэд няцаалт хийх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Харин шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын маргаж байгаад дүгнэлт гаргаж няцаалт хийж шүүх шийдвэр гаргалаа. Үүнд:

  • 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг гаргаж шүүгдэгч Ц.Б********* гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Мөн тогтоолыг гаргах үед тэмдэглэл үйлдэн гаргасан байна. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай уг сонгуулийн нэгдсэн хорооны хурлын тэмдэглэлд Ц.Б*********, А.О*********, П.Б*********, П.Д*********, Б.А*********, Д.Н*********, Э.Ц********* нар нь оролцсон байгаа хэлбэрийн хувьд хуулийн шаардлагад нийцэж байна.

 Харин хуулийн агуулгын хувьд алдаатай байгаа нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  • 1 дүгээр хавтаст хэргийн 192 дугаар хуудас Хөвсгөл аймаг Хатгал  тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны хурлын 08 дугаар тэмдэглэлд: “...сонгуулийн нэгдсэн хорооны дарга Ц.Б********* нь...захирагчийн сонгуулийн дүнгийн тухай танилцуулсан байна. ... захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны нарийн бичгийн дарга Б.А********* “Сонгуулийн нэгдсэн хорооны захирагчийн сонгуулийн санал хураалтын дүнг баталгаажуулах тухай ... тогтоолыг уншиж танилцуулжээ.

-Тэмдэглэлд Э.Ц*********, дарга Ц.Б********* баталгаажуулан тус тус гарын үсэг зуржээ.

Үүнээс үзэхэд:

Монгол Улсын Их хурлын 1994 оны 59 дүгээр тогтоолын хавсралт “... Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмын 11 дэх хэсэгт Сонгуулийн хороо нь үйл ажиллагаандаа дараах журмыг баримтална: 1-д “сонгуулийн хороо нь бүрэн эрхийнхээ асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.” гэжээ.

Гэтэл сонгуулийн нэгдсэн хорооны дарга Ц.Б********* нь сонгуулийн хэсгийн хорооноос ирсэн дүнг сонгуулийн нэгдсэн хорооны гишүүдэд танилцуулж санал аваагүй “танилцуулж хэлэлцүүлээгүй” байгаа нь “08 дугаартай тэмдэглэлээр” тогтоогдож, дээрх заалтыг зөрчсөн, мөн хамтын шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

  • Мөн журмын 21-д “Сонгуулийн нэгдсэн дүнг нэр дэвшигч бүрээр тооцож гаргах бөгөөд саналын хайрцгаас гарсан нийт саналын хуудсаар тооцно” гэж заажээ.
  • Шүүгдэгч Ц.Б********* нь...1319,1320 дугаар хэсгийн хорооноос иргэн сонгуулийн дүнг нэгтгэн танилцуулахдаа хүчингүй 41 саналын хуудсыг нийт саналаас хасаж, нэгдсэн хорооны гишүүд, нарийн бичгийн дарга нарт сонгуульд нэр дэвшигч Б.Г*********ыг сонгогчдын олонхын саналыг буюу 50,74 хувийн саналыг авсан мэтээр буруу мэдээлж дээрх заалтыг зөрчсөн байна.
  • Мөн “хууль тогтоомж мэдэхгүй байсан, сургалт хийгээгүй”...тухайд: ...Ц.Б********* урьд хэсгийн болон нэгдсэн хороонд 2010, 2014 онд Хатгал тосгоны захирагчийг сонгох сонгуулийн ажилд оролцож байсан мөн 2018 онд даргаар ажилласан гэж мэдүүлж байгаагаас үзэхэд дээрх сонгуулийн тухайд анх удаа ажиллаагүй нь дараах бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. (2010 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны хурлын тогтоол (1-р хх-202х), 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаартай Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол (1-р хх-205х) 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дугаартай Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол (1-р хх-233х) мөн хууль журмын талаар сургалт хийгээгүй, сургалтын зардалгүй байсан, хуулийн мэдлэг байхгүйгээс алдаа гаргасан гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас зайлсхийх үндэслэлгүй байна.
  • Мөн “гэрч нарын мэдүүлэг эрс зөрүүтэй” хэрэгт гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа гэх боловч гэрчүүд 2018 оны 10 сарын 05-ны өдрийн сонгуулийн нэгдсэн хорооны хуралдаанаар “сонгуулийн хэсгийн хорооны дүнг” дарга танилцуулж  баталсан гэсэн мэдүүлгүүдийг өгсөн байгаа нь ...“хэлэлцэж” “санал хурааж” олонхын саналаар хамтын шийдвэр гаргаагүй нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.
  • Мөн энэ хэрэгт хохирогч байхгүй гэж маргаж байгаа тухайд: ... Иргэн Н********* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж, мөн зүйлийн 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй... гэж заасан байна. Иргэн  Н*********ын “төрийн байгууллагад сонгогдох эрх” зөрчигдсөн байх тул Н********* нь хохирогч гэж үзэх үндэслэлтэй байна.

   Иймд шүүгдэгч Ц.Б********* нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн 2018 оны сонгуулийн нэгдсэн хорооны даргаар ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-ны өдөрт шилжих шөнө 1319, 1320 дугаар хэсгийн хорооноос иргэн сонгуулийн дүнг нэгтгэн танилцуулахдаа хүчингүй 41 саналын хуудсыг нийт саналаас хасаж, нэгдсэн хорооны гишүүд, нарийн бичгийн дарга нарт буруу мэдээлэн сонгуульд нэр дэвшигч Б.Г*********ыг сонгогчдын олонхын саналыг буюу 50,74 хувийн саналыг авсан талаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай тогтоолыг гаргаж, захирагчийн сонгуулийн санал хураалтын дүнг өөрчилсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Сонгуулийн санал хураалтын дүнг өөрчилсөн гэмт хэргийг шүүгдэгч Ц.Б********* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

  Хохирогч Ч.Н********* нь унааны хөлс  нийт 1.037.080 төгрөг нэхэмжилсэн хэдий боловч нотлох баримтын шаардлага хангасан 392.080 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ц.Б********* төлсөн, цаашид гаргах хохирлыг төлөхөө илэрхийлсэн, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа 645.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Б*********д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ц.Б*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байх хэдий ч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар өршөөл үзүүлэх хуульд хамрагдаж байх тул Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Б*********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ************* дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Б********* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б*********д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хавтаст хэргийн хүрээнд шүүх шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б*********игон овогт Ц*********ийн Б*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонгуулийн санал хураалтын дүнг өөрчилж буруу гаргах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2.  Шүүгдэгч Б*********игон овогт Ц*********ийн Б*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Б*********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ************* дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, ялаас хэлтрүүлсүгэй.

            4. Шүүгдэгч Ц.Б********* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б*********д  шүүхээс  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН