Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Сэрээтэрдагвын Байгалмаа |
Хэргийн индекс | 157/2016/00012/Э |
Дугаар | 15 |
Огноо | 2016-07-25 |
Зүйл хэсэг | 098.1., |
Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж тус шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч П.*******
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Мягмарын *******т холбогдох эрүүгийн 201623010016 тоот хэргийг 2016 оны 07 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин, хийн гагнуурчин мэргэжилтэй, “Баян тэгш” ХХК-ийн Хажуу улааны уурхайд ковшийн операторчин ажилтай, ам бүл 3, эхнэр охины хамт Улаанбаатар хот Налайх дүүрэг 4-р хороо Дэнжийн 4-296 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогт Мягмарын *******
Шүүгдэгч ******* нь 2016 оны 02 сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян тэгш” ХХК-ийн Хажуу улааны уурхайн байшин дотор согтуугаар иргэн ******* зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян тэгш” ХХК-ийн хажуу улааны уурхайд ковшийн операторчин хийдэг. Цагаан сар болох гээд манай уурхайн ажилчид ийш, тийшээ яваад би ганцаараа уурхайгаа сахиад үлдсэн. 2016 оны 02 сарын 08-ны өдөр намайг уурхай дээрээ ганцаараа байхад манай уурхайд ажилладаг *******, нар нь үдийн өмнө уурхай дээр ирсэн. *******, нар уурхай дээр ирээд унтаж амарсан. *******, нарыг унтаж амраад байж байхад манай уурхай дээр манай уурхайн ойролцоо байдаг уурхайд ажилладаг Ганбаяр, , ******* гурав 1 шил 0.75-н ерөөл нэртэй архитай ирсэн. Тэгээд бид дөрөв архиа ууж дуусгаад Ганбаяр, , ******* гурав манай уурхайгаас явсан, тэгээд намайг уурхай дээрээ байж байхад Ганбаяр манай уурхай дээр дахиад ирсэн. Тэгээд Ганбаяр бид хоёр манай уурхайн ойр хавиар нилээн явж байгаад би буцаад уурхай дээрээ ирээд уурхайн байшин руугаа ороход *******, нар зурагт үзээд байж байсан. Харин ******* манай уурхайн байшин дотор үүдний угаалтуур налаад хөлөө жийгээд сууж байсан. Тэгээд би *******ын шээсийг нь анзааралгүй хажуугаар нь яваад л байсан. *******ын хажуугаар нэг явж байхад ******* өмдөндөө шээчихсэн байхыг нь анзаараад би хөлөөрөө *******ын хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхэд ******* сэрээд ирэхээр нь би бүүр сэргээх гээд шанаганд ус хутгаад нүүр лүү нь цацсан. ******* сэргээд босож ирээд над руу агсраад байхаар нь би *******ын мөр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд ******* хойшоогоо гараараа угаалтуур цохиод уначихсан. Тэгээд ******* уначингуутаа надруу дайрч давшилаад байхаар нь би ******* 2-3 удаа түлхэж унагаасан. ******* надад түлхүүлж 2-3 унахдаа угаалтуур цохиод унаад байсан. Би бодохдоо надад түлхүүлж угаалтуур цохиж унахдаа л гараа хугалчихсан байх гэж бодож байгаа юм. Тэгээд ******* надад агсам согтуу тавьж байгаад манай уурхайн байшингаас гараад явсан. Тухайн үед ******* маш их согтолттой байсан. Харин биеэ аваад явчих чадвар байсан үгүйг нь сайн хэлж мэдэхгүй байна. Миний бодлоор ******* тасарчихсан байсан байх гэж бодож байна....******* гар хөл нь хөлдсөн гээд байсан нь миний бодлоор манай уурхайн байшингаас гарч байгаад өөрөө гадаа унтаж байгаад л гар, хөлөө хөлдөөсөн байх гэж бодож байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Ахиж ийм алдаа дутагдал хэзээ ч гаргахгүй гэдгээ амлаж байна. Би хохирол төлбөрөө барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх 34-35-р хуудас/.
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2016 оны 02 сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хажуу улаан” гэх газарт Тогоо гэх хүний жоншны нөхөрлөл дээр ажиллахаар Бор-Өндөр сумаас Жагдаг гэх хүний хамт явсан....Тэгээд би Тогоо гэх хүний жоншны нөхөрлөл дээр ажиллаж байгаад Бор-Өндөр сумаас авч ирсэн 1 шил 0.75-н ерөөл нэртэй архиа аваад зүүн урд талд ойрхон байдаг “Баян тэгш” ХХК-ийн жоншны уурхай дээр очиход ******* гэх залуу ганцаараа уурхайн байшин дотроо байж байсан. Гаднаас , Ганбаяр хоёр ороод ирсэн. Тэгэхээр нь би ч гэсэн авч явж байсан 1 шил 0.75-н ерөөл нэртэй архиа гаргаад *******, , Ганбаяр бид дөрөв хувааж уусан. Архиа ууж дуусахад , Ганбаяр хоёр яваад өгсөн. Би нээх удалгүй , Ганбаяр хоёрын араас гадагшаа гараад уурхайн байшингийнх нь хаалганы урд талд байсан падны урд бие засаад байж байхад ******* байшингаасаа гарч ирээд шууд надруу хувинтай ус цацсан. Тэгэхээр нь би *******т хандан чи сар шинэ болж байхад хүн рүү яагаад хувинтай ус цацаж байгаа юм бэ, муу ёрын хэрэг шдээ гэхэд ******* надад хандан битгий хуцаад бай, чамайг алнаа гээд шууд гараараа миний нүүр лүү цохиж намайг газар унагаагаад дээрээс өшиглөж, цохиж зодоод байсан. Тэгээд байшингийнхаа үүдний хэсэгний орчмоос 1 мод авчраад намайг цохих гэхээр нь би модыг нь баруун гарын шууны хэсгээр хаасан. Тэгээд ******* намайг цохиж байгаад байшин руугаа ороод явчихсан. Би *******т зодуулчихаад босоод явах гэсэн чинь толгой эргээд болохгүй байхаар нь уг газраа жоохон сууж байгаад явъя гэж бодож байгаад уг газраа унтаад өгсөн байна лээ. Тэгээд би ойролцоогоор 22-23 цагийн үед байх гэж бодож байна. Цагийг нь яг тодорхой санахгүй байна. Сэрээд уг газраасаа босож шууд Жагдагийн нөхөрлөл дээр очиход Жагдаг нөхөрлөл дээрээ байхгүй, ажилчид нь буюу , Ганбаяр хоёр л байж байсан. Тэгээд би , Ганбаяр хоёрт *******т зодуулчихаад явж байгаа талаараа хэлэхэд , Ганбаяр хоёр надад хандан чамайг зоддог нь яаж байгаа юм бол доо гэж хэлж байсан.....******* намайг уурхайн байшингийнхаа урд талд бие заслаа гээд л зодож цохисон байх гэж бодоод байгаа юм. Тэрнээс ******* бид хоёр архи ууж байхдаа хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Тухайн үед би бага зэргийн согтолттой байсан. 1 шил 0.75-ын ерөөл нэртэй архийг дөрвүүлээ хувааж уусан. ******* бага зэргийн согтолттой байсан. ******* миний биед учруулсан шүүх эмнэлгийн дүгнэлт дээр байгаа баруун шуу ясны дунд хэсгийн зөрүүтэй далд хугарал бүхий гэмтлийг учруулсан. Харин шүүх эмнэлгийн дүгнэлт дээр байгаа хөл, гар, хуруунуудын өнгөц хөлдөлт бүхий гэмтэл нь би *******т зодуулж цохиулсны улмаас зодуулсан газраасаа босож явж чадахгүй байж байгаа уг газраа унтаад өгсөний улмаас миний биед учирсан. Иймд миний биед учруулсан гэмтлийг ******* учруулсан, өөр ямар нэгэн хүн миний биед гэмтэл учруулсан асуудал байхгүй” /хх 12-13/.
...******* намайг 2-3 удаа хойшоо түлхэж цохисон. Би тэр тоолонд нь арын угаалтуурыг гар, нүүрээрээ цохиж унасан. Цаашаа юу болсон талаар сайн санахгүй байна. Маргааш өглөө нь үүрээр даарч сэрсэн чинь *******ын гэрийнх нь амбаарт унтчихсан байсан. ******* миний хохирлыг барагдуулж 150000 төгрөг өгсөн. Гомдол санал байхгүй /хх 15-16-р хуудас/.
Гэрч П.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 02 сарын 05-ны өдөр уурхай дээрээсээ сум орохоор найз Лхагва-Эрдэнийн хамт явсан юм, тэгээд бид хоёр Бор-Өндөр суман дээр байж байгаад 2016 оны 02 сарын 07-ны өдөр уурхай дээрээ ирэхэд манай уурхай дээр ******* ах ганцаараа байж байсан. Бид хоёр 1 шил 0.75-ийн архитай очоод ******* ахад архи өгсөн. Тэгээд 2016 оны 02 сарын 08-ны өдөр *******, ******* бид гурвыг уурхайн байрандаа байж байхад гаднаас *******, , Ганбаяр нар ороод ирсэн. Тэд нар орж ирэхдээ согтуу байсан. Тэгээд *******, *******, Ганбаяр, нар бид хоёрын авчирч өгсөн архийг хувааж уусан. Тэгээд архиа дуусгаад *******, , Ганбаяр нар 17 цаг өнгөрч байх үед хойшоо Тогоо гэдэг хүний ажиллуулдаг жоншны газар очиж архи шаналгаж уунаа гэж ярилцаад явсан. Гэрт ******* ах бид гурав үлдсэн. Араас нь ******* ах гадагшаа гарсан юм шиг байна лээ, нэг харахад Эрдэнбаатар ах гадагшаа гарчихсан байсан, би ******* ахыг гадагшаа гарсаныг анзаараагүй байсан юм, тэгээд ******* бид хоёрыг уурхайн байран дээрээ байж байхад ойролцоогоор 20 цагийн үед байх гэж бодож байна, гаднаас ******* орж ирээд ******* бид хоёрыг харж байгаад угаалтуурыг налаад газар сууж байгаад унтаад өгсөн байсан. ******* орж ирсэний дараа нээх удаагүй байх гэж бодож байна, араас нь гаднаас ******* ах ороод ирсэн, тэгээд ******* ах гаднаас орж ирээд *******ын хөл рүү нь 2-3 удаа өшиглөж, шанагатай ус *******ын нүүрлүү нь цацаж сэрээсэн. Тэгээд ******* сэрэхээр нь ******* ах *******т хандан чи яагаад шээж байгаа юм бэ, энэ чинь муучгүй гал голомт юм байгаа биз дээ пизда минь гэж хэлсэн. Тэгэхэд ******* нь би яахаараа айлд шээдэг юм, шээгээгүй гэж хэлж байсан. Тэгээд ******* босож ирээд *******, ******* хоорондоо маргалдаж муудалцсан. Тэгэхэд ******* ах ******* 2-3 түлхсэн. Тэгэхэд ******* нь угаалтуур налаад хойшоо унаад байсан. Тэгээд ******* ах *******т хандан гарч зайл муу пизда минь гээд байрнаасаа хөөгөөд гаргасан. Тэгэхэд ******* нь *******т хандан чамайг буцаж ирж байгаад алнаа гэж хэлж байсан...Тухайн үед ******* бид хоёр ******* ахыг гаднаас орж ирэхээс өмнө ******* шээснийг мэдээгүй байсан юм. Тэгээд ******* ахыг орж ирсэний дараа ******* харахад *******ын өмднийх нь хоёр цавьны хэсэг, бөгсний хэсэг зэрэг нь шээс болчихсон, суугаад унтаж байсан. Газар шээс нь туначихсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх 17-р хуудас/
Гэрч К.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 02 сарын 08-ны өдөр шиг санагдаж байна, би тухайн үед хамт ажиллаж байсан П.Ганбаяр гэх залуугийн хамт нөхөрлөлийнхөө ойр орчмоор явж байгаад *******той таарсан юм, тэгээд бид гурав 1 шил 0.75-н ерөөл нэртэй архийг хувааж уусан бөгөөд уг архиа ууж дуусгачихаад ******* гэх залуугийн ажилладаг уурхай дээр очиж 1 шил 0.75-н ерөөл нэртэй архи хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусаад Ганбаяр, ******* бид гурав ойролцоогоор 17 цагийн үе байсан байх гэж бодож байна, харин ******* нь уурхай дээрээ үлдсэн юм. Тэгээд Ганбаяр, ******* бид гурав *******ын ажилладаг уурхайгаас нь гарч яваад ойролцоо байдаг Тогоо гэх хүний нөхөрлөл дээр очиж архи уусан юм. Тэгээд би цааш нь юу болсон талаар санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/.
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 23-ны өдрийн № 90 тоот дүгнэлтэнд:
1.*******ын биед баруун шуу ясны дунд хэсгийн зөрүүтэй далд хугарал, хөл, гарын хуруунуудын өнгөц хөлдөлт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 15% алдагдана гэжээ.
Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу мөн хуулийн 92, 93 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян тэгш” ХХК-ийн хажуу улааны уурхайд ковшийн операторчин хийдэг. Цагаан сар болох гээд манай уурхайн ажилчид ийш, тийшээ яваад би ганцаараа уурхайгаа сахиад үлдсэн. 2016 оны 02 сарын 08-ны өдөр намайг уурхай дээрээ ганцаараа байхад манай уурхайд ажилладаг *******, нар нь үдийн өмнө уурхай дээр ирсэн. *******, нар уурхай дээр ирээд унтаж амарсан. *******, нарыг унтаж амраад байж байхад манай уурхай дээр манай уурхайн ойролцоо байдаг уурхайд ажилладаг Ганбаяр, , ******* гурав 1 шил 0.75-н ерөөл нэртэй архитай ирсэн. Тэгээд бид дөрөв архиа ууж дуусгаад Ганбаяр, , ******* гурав манай уурхайгаас явсан, тэгээд намайг уурхай дээрээ байж байхад Ганбаяр манай уурхай дээр дахиад ирсэн. Тэгээд Ганбаяр бид хоёр манай уурхайн ойр хавиар нилээн явж байгаад би буцаад уурхай дээрээ ирээд уурхайн байшин руугаа ороход *******, нар зурагт үзээд байж байсан. Харин ******* манай уурхайн байшин дотор үүдний угаалтуур налаад хөлөө жийгээд сууж байсан. Тэгээд би *******ын шээсийг нь анзааралгүй хажуугаар нь яваад л байсан. *******ын хажуугаар нэг явж байхад ******* өмдөндөө шээчихсэн байхыг нь анзаараад би хөлөөрөө *******ын хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхэд ******* сэрээд ирэхээр нь би бүүр сэргээх гээд шанаганд ус хутгаад нүүр лүү нь цацсан. ******* сэргээд босож ирээд над руу агсраад байхаар нь би *******ын мөр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд ******* хойшоогоо гараараа угаалтуур цохиод уначихсан. Тэгээд ******* уначингуутаа надруу дайрч давшилаад байхаар нь би ******* 2-3 удаа түлхэж унагаасан. ******* надад түлхүүлж 2-3 унахдаа угаалтуур цохиод унаад байсан. Би бодохдоо надад цохиулж угаалтуур мөргөж унаж байхдаа гараа хулгалсан байх гэж бодож байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, гэрч П.ын мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгээд ******* сэрэхээр нь ******* ах *******т хандан чи яагаад шээж байгаа юм бэ, энэ чинь муучгүй гал голомт юм байгаа биз дээ пизда минь гэж хэлсэн. Тэгэхэд ******* нь би яахаараа айлд шээдэг юм, шээгээгүй гэж хэлж байсан. Тэгээд ******* босож ирээд *******, ******* хоорондоо маргалдаж муудалцсан. Тэгэхэд ******* ах ******* 2-3 түлхсэн. Тэгэхэд ******* нь угаалтуур налаад хойшоо унаад байсан. Тэгээд ******* ах *******т хандан гарч зайл муу пизда минь гээд байрнаасаа хөөгөөд гаргасан. Тэгэхэд ******* нь *******т хандан чамайг буцаж ирж байгаад алнаа гэж хэлж байсан...Тухайн үед ******* бид хоёр ******* ахыг гаднаас орж ирэхээс өмнө ******* шээснийг мэдээгүй байсан юм. Тэгээд ******* ахыг орж ирсэний дараа ******* харахад *******ын өмднийх нь хоёр цавьны хэсэг, бөгсний хэсэг зэрэг нь шээс болчихсон, суугаад унтаж байсан. Газар шээс нь туначихсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх 17-р хуудас/, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 23-ны өдрийн № 90 тоот дүгнэлтэнд:
1.*******ын биед баруун шуу ясны дунд хэсгийн зөрүүтэй далд хугарал, хөл, гарын хуруунуудын өнгөц хөлдөлт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 15% алдагдана гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримуудаар шүүгдэгч *******ын үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлууд нь түүнд хүлээлгэх хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн
283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд
заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
8.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.БАЙГАЛЬМАА