Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2376

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 16 өдөр

   Дугаар 101/ШШ2017/02376

Улаанбаатар хот

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х*******,*******,*******,*******-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х*******,*******,*******,*******,*******,,,холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 36.930.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

нь миний 45.000.000 төгрөгөөр худалдах гэж байсан 2015 оны 5 сард Монголд орж ирсэн, Тоёота Ланд круйзер Прадо-120 маркын, цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг “Нэт капитал ББСБ” ХХК-иас 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 25.000.000 төгрөгийн зээлээр худалдаж авахдаа тус ББСБ-д урьдчилгаанд өөрийн төлөх ёстой 20.000.000 төгрөгийг надаас 2015.05.24-ний өдөр зээлж авсан. Зээл батлагдсаны дараа машинаа авахдаа 20.000.000 төгрөгийг төлнө гэж аваад 2015.05.30-ны өдөр 4.500.000 төгрөгийг эргүүлэн төлж үлдэх 15.500.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй хохироож байна.

Талуудын хооронд худалдах, худалдан авах болон зээлийн гэрээ гэх 2 хэлцэл хийгдсэн. Худалдах, худалдан авах гэрээний үүрэг дууссан тул энэ гэрээний үүрэг шаардаагүй бөгөөд ББСБ-ын дансанд гийн өөрийнх нь байршуулах ёстой 20.000.000 төгрөгийг зээлдүүлсэн зээлийн гэрээний үүрэг шаардсан болно.

гийн дансанд 45.000.000 төгрөг “Нэткапитал авто“ ХХК-иас  шилжээд орчихсон, үүн дээр маргах зүйлгүй.   

д зээл төлөх нэмэгдэл хугацааг 2015.06.01, 2015.12.15-ны өдрийн дотор тус тус тогтоож өгсөн боловч зээлийн үлдэгдлийг төлөөгүй өдий хүрсэн. 

өөрөө 2015.11.04-ний өдөр зээлийн үлдэгдэл 15.500.000 төгрөгийг төлж дуусах хүртэлх хугацаанд cap бүр 3,5%-ийн хүү төлөх, хугацааг хэтрүүлбэл алданги төлөх баталгааг бичиж өгсөн бөгөөд алдангийг хуульд зааснаар хамгийн бага буюу хоногийн 0.1% -иар тооцсон. 

Иймд гаас үндсэн зээл 15.500.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хоорондох 16 сарын хүүд 8.680.000 төгрөг, гүйцэтгэх ёстой үүргийн үнийн дүн болох 15.500.000 төгрөгийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1%-ийн алданги 7.750.000 төгрөг, түүнээс  төлбөр гаргуулахаар өмгөөлөгч хөлсөлж авсан зардал, хохиролд 5.000.000 төгрөг, нийт 36.930.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Өмгөөлөгчид хөлс төлсөнтэй холбоотой баримт нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжинд байсан юм гэв.

 

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч С.Ариунтунгалагийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь гоос 2015 оны 05 сард Тоёота Ланд крузер Прадо 120 маркын машиныг 45.000.000 төгрөгөөр “Нэт Капитал” ББСБ-ын зээлээр худалдан авсан. Тус банк бус санхүүгийн байгууллагаас нийт 27.000.000 төгрөгийн 24 сарын хугацаатай 4.5 хувийн хүүтэй зээл авч д 25 000 000 /хорин таван сая/ төгрөгийг өгсөн. Үлдэгдэл төлбөрийг өөрийн эзэмшлийн 3345 ХЭҮ Мицүбиши JI-200 маркын тээврийн хэрэгслийг зарагдмагц төлөхөөр харилцан тохиролцсон. Тухайн үед 3345 ХЭҮ Мицүбиши Л-200 маркын тээврийн хэрэгслийг Хэнтий аймгийн Батширээт сум руу 15.000.000 төгрөгт заруулахаар өөрийн танил Д.Энхбаярт өгч явуулсан байсан ба худалдан авсан хүнээс нь төлбөрийг орж ирэхээр үлдэгдэл төлбөрийг төлнө гэж тооцсон юм.

Ингээд 4.500.000 төгрөгийг 2015.05.30-ны өдөр төлсөн ба энэ талаар машин худалдсан д тухайн үед хэлж байсан. Үлдэгдэл 15.500.000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байгаа нь үнэн болно.

3345 ХЭҮ Мицүбиши JI-2Q0 маркын тээврийн хэрэгслийг Хэнтий аймгийн Батширээт сумын хүнд 15.000.000 төгрөгөөр зарсан гэж Д.Энхбаяр нь хэлж байсан ч одоог хүртэл машины төлбөрийг надад төлөөгүй, уг машины нэрийг худалдан авсан хүнд нь шилжүүлж өгөөгүй байгаа. Д.Энхбаяраас машины төлбөрөө удаа дараа шаардсан ч удахгүй төлнө гэж хойшлуулсаар байгаа учир д үлдэгдэл 15.500.000 төгрөгийг одоог хүртэл төлж чадахгүй хэвээр байна.

Харин той зээлийн гэрээ байгуулаагүй, түүнээс 20.000.000 төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй. Түүнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 15.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

нь нэг орой 21 цагийн үед манай гэрт ирээд эгчтэй уулз гээд нэг эмэгтэйтэй уулзуулсан нь энэ өмгөөлөгч байна. Тэгээд цаас гаргаж ирээд баталгаа бичүүлсэн, ингэхэд хүү, алданги төлөхөөр тохиролцоогүй.

гоос зээл авахаар тохиролцоогүй, ямар нэг байдлаар бичгээр гэрээ байгуулж, хүү төлөхөөр тохиролцож, нотариатаар батлуулсан гэрээ байхгүй учир хүү алданги төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Өмгөөлөгчийн зардлыг мөн хариуцахгүй. Өмгөөлөгч авч өөрийнхөө эрхээ хамгаалуулах эсэх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь эрхийн асуудал гэж үзэж байна.

Бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй.

д үлдэгдэл 15.500.000 төгрөгийг төлнө. Гэхдээ миний бие 2017 оны 01 сард хөлдөө хүнд бэртэл авч хагалгаанд орсон ба одоогоор хөдөлмөрийн чадвар 50% алдсан 1 жилээр группт орсон, хувийн бизнесээ эрхлэх боломжгүй зэрэг шалтгааныг харгалзан үзэж төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгөхийг хүсч байна. Хэрэв миний танил Д.Энхбаяр нь миний зарсан гэх машины төлбөрийг төлчихвөл энэ төлбөрийг шууд шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15.500.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хоорондох 16 сарын хүү 8.680.000 төгрөг, алданги 7.750.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 5.000.000 төгрөг, нийт 36.930.000 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 15.500.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гийн хүсэлтээр “Нэткапитал Авто” ХХК-тай байгуулах зээлийн гэрээний урьдчилгааны 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс 4.500.000 төгрөг төлж, үлдэх 15.500.000 төгрөгийг хүү, алданги төлөх нөхцөлтэй эргүүлэн төлөхөөр  тохиролцсон, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролын хамт зээлийн үүрэг шаардсан нь үндэслэлтэй гэж,

Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл 15.500.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 20.000.000 төгрөгийг хүү, алданги төлөхөөр зээлж аваагүй, өөрийн өмчлөлийн автомашиныг бусдад худалдсаны эцэст үлдэгдэгдэл мөнгийг эргүүлэн төлөхөөр тохиролцсон тул зээлийн гэрээний үүрэг шаардсан нь үндэслэлгүй гэж тус тус маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн Тоёота Ланд круйзер Прадо-120 маркын, цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг 45.000.000 төгрөгөөр худалдах, нь худалдан авахаар тохиролцсон,

Нэхэмжлэгч нь хариуцагч гийн “Нэткапитал Авто” ХХК-тай байгуулах зээлийн гэрээний урьдчилгааны 20.000.000 төгрөгийг тус компанийн дансанд түүний хүсэлтээр шилжүүлсэн,

хариуцагч нь “Нэткапитал Авто” ХХК-иас зээл олгогдсон даруй уг мөнгийг эргүүлэн төлөхөөр тохиролцож, 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 4.500.000 төгрөгийг төлж, үлдэх 15.500.000 төгрөгийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 

нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Нэткапитал Авто” ХХК-тай байгуулсан №10050595 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож фидуцийн гэрээ байгуулсны эцэст 45.000.000 төгрөгийг д шилжүүлсэн үйл баримтын талаар  зохигч маргаагүй болно.

 

Хариуцагч нь 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч гийн “Нэткапитал авто” ХХК-ийн дансанд шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг хүү, алданги төлөхөөр зээлж аваагүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээний үүргийг өөрийн өмчлөлийн 3345 ХЭҮ Мицүбиши маркийн автомашиныг бусдад худалдсаны эцэст төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлаж маргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотолсонгүй. 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т: “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

 

гийн 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “гийн 45.000.000 төгрөгийн үнэ бүхий Прадо 120 маркийн автомашиныг зээлээр авахын тулд өөрөөс нь машины урьдчилгаанд “Нет капитал” ББСБ-д төлөгдөх 20.000.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлэв”,

“2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гоос шилжүүлэн авсан 20.000.000 төгрөгний 4.500.000 төгрөгийг 2015.05.30-ны өдөр төлсөн, үлдэх 15.500.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх, тохирсон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд 15.500.000 төгрөг дээр 3.5 хувийн хүүг сар бүр, төлөх хугацааг дуусах хүртэл тооцох, үлдэгдэл мөнгө дээр алданги тооцохыг зөвшөөрч байна” гэх баримтуудаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

/хх-ийн 4,5 дугаар тал/  

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 20.000.000 төгрөгний 4.500.000 төгрөгийг 2015.05.30-ны өдөр төлсөн, үлдэх 15.500.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх, тохирсон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд 15.500.000 төгрөг дээр 3.5 хувийн хүүг сар бүр, төлөх хугацааг дуусах хүртэл тооцох, үлдэгдэл мөнгө дээр алданги тооцохыг зөвшөөрсөн баримт үйлджээ. 

/хх-ийн 4 дүгээр тал/ 

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д: ”Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”,

мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т: ”Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж  заажээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг 20.000.000 төгрөгийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тул талууд зээлийн гэрээний үлдэгдэл 15.500.000 төгрөгт  хүү төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тохиролцсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэж заасантай нийцсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, агуулгыг болон гэрээний гол нөхцлийг өөрсдөө тохиролцох зарчмын үүднээс дүгнэхэд зээлдэгч буюу нь 2015.11.04-ний өдөр зээлийн үлдэгдэл 15.500.000 төгрөгийг 2015.12.15-ны өдрийн дотор төлөх, энэ хугацаанд 3.5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байх бөгөөд харин дурдсан  хугацаанаас хойш хугацааг цааш сунгасан гэж үзэх боломжгүй байхаас гадна алдангийн хувь хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь 2016.01.15-ны өдрөөс 2017.04.15-ны өдөр хүртэлх хугацааны 16 сарын хүүд 8.680.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ хугацаанд хүү төлөхөөр гэрээг сунгасан, өмгөөлөгчид 5.000.000 төгрөгийн хөлс  төлснийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.

 

Иймд хариуцагч гаас үндсэн зээлийн үлдэгдэл 15.500.000 төгрөг, 2015.11.04-ний өдрөөс 2015.12.15-ны өдрийн хоорондох хугацааны хүү /15.500.000х3.5%=542.500/30хоног=18.084х41хоног/ 741.444 төгрөг, нийт 16.241.444 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн 7.938.556 төгрөг, алданги 7.750.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 5.000.000 төгрөг, нийт 20.688.556 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч гаас үндсэн зээл 15.500.000 төгрөг, хүү 741.444 төгрөг, нийт 16.241.444 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.688.556 төгрөгт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 пугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамжид 239.158 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2017/10747 тоот “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ЦОЛМОНГЭРЭЛ