Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/672

 

 

 

 

 

 

 

 

   2021          10           26                                        672   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго

улсын яллагч: Баянгол дүүргийн  прокурорын газрын хяналтын прокурор Г.Онон,

шүүгдэгч: Н.Ба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бад холбогдох эрүүгийн 2105007971060 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жил 3 сар 9 хоногийн хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 542 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,

Сэлэнгэ аймгийн сум дундын сум шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 79 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 5 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 4 сар 23 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар, Ба.

 

Шүүгдэгч Н.Ба нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нуган Трейд” ХХК-н гадна үүднээс хайрцагтай Наркозны аппаратны 100 ширхэг пилтерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Л.Жүт 550 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.Ба мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хулгайлсан хайрцагтай зүйлээ задалж үзээд хэрэггүй зүйл гэж бодоод хог дээр хаясан. Хайрцаг дотор гялгар ууттай зүйл байсан. Хохирогчид төлөх 550 000 төгрөгийн хохирлыг ажил хийгээд төлнө гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч- Л.Жү мэдүүлэхдээ:

2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр би ажил дээрээ буюу Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нуган Трейд” ХХК-ийн байранд байж байхдаа Анагаахын шинжлэх ухааны их сургуульд өгөхөөр бэлдсэн 1 хайрцаг дотроо 100 ширхэгтэй наркозны аппаратны шүүгчийг гаргаад ажлын гадна хаалганы үүд хэсэгт тавьсан байсан. Тэгээд цаг 12 болж байсан учир би өдрийн хоол хийх гээд гал тогоо руу орсон. Гал тогоонд хоол хийчихээд гараад иртэл 1 хайрцаг наркозны шүүгч алга болсон байхаар нь би ажлын камерийг шүүж үзэхэд 12 цаг 10 минутын үед алга болсон хайрцагтай зүйлийг 1 эрэгтэй, 40 гаруй насны хүн авч явж байгаа бичлэг байсан тул цагдаад хандсан. Тухайн үед камерийн бичлэгийг үзээд манай байгууллагын үүдэнд байсан хайрцагтай наркозны аппратыг авч явж байгаа хар малгайтай, хар куртиктай хүний зургийг угаалгаад өгсөн байгаа. Одоо камерын бичлэг гаргаж өгөх боломжгүй. Хулгайд алдсан аппаратныхаа 550 000 төгрөгийг гаргуулан авмаар байна гэжээ. (хэргийн 14-15, 17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Ц.Бо мэдүүлэхдээ:

Би “Нуган Трейд” ХХК-ийн эм эмнэлгийн хэрэгслийн худалдаа хийдэг юм. 12 цаг 15 минутанд ажил дээрээ байхад нэг архи ууж, тэнэмэл маягаар амьдардаг хүн орж ирээд гарсан. Би тухайн үед анзаараагүй, үүдний хэсэгт 6 хайрцагтай амьсгалын аппаратны шүүгч пилтер байсан. Тэгтэл 1 ширхэг нь байхгүй болсон болохоор нь камер шүүгээд үзэхэд өдөр орж ирсэн хүн нэг хайрцаг барааг авч гарсан харагдсан. Манай алдсан зүйл нь Хятад улсын Шанхай хотод үйлдвэрлэгддэг 1 ширхэг нь 5500 төгрөгөөр зарагддаг шинэ пилтерүүд байсан юм. Нэг хайрцагтаа 100 ширхэгтэй бараа байсан юм. Би авч гарсан хүнийг харвал танина. Хар куртиктэй, хар малгайтай, дотроо саарал цамцтай хүн байсан гэжээ. (хэргийн 18-19 дүгээр хуудас)

 

2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Дамно” ХХК-ийн БГ2-21-331 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 550 000 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

   

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Орхон аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жил 3 сар 9 хоногийн хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 542 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 3 жил 2 сарын хугацаар хорих ял,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,

Сэлэнгэ аймгийн сум дундын сум шүүхийн 2006 оын 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 79 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 5 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 4 сар 23 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 58 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

  Шүүгдэгч Н.Ба нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нуган трейд” ХХК-ийн гадна үүднээс наркозны аппаратны 100 ширхэг шүүгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 550 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Жү, гэрч Ц.Бо нарын мэдүүлэг, 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Дамно” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн БГ2-21-331 дугаар хөрөнгийн үнэлэгээний тайлан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Бад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Ба нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч, маргахгүй байх бөгөөд хохирогч “Нуган Трейд” ХХК-д 550 000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна.

 

Иймд Н.Баас 550 000 төгрөг гаргуулж хохирогч “Нуган Трейд” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэж заажээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч Н.Ба-гийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан прокурорын дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлага оногдуулсан болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ба нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

            Шүүгдэгч Н.Ба нь Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр  гудамж, 1208 тоотод оршин суух бүртгэлтэй тул зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байх гэж тогтоов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ба-д бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Н.Бад 1 жил 6 сарын (нэг жил зургаан сар) хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Н.Бад оногдуулсан 1 жил 6 (нэг жил зургаан сар) сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 (нэг жил зургаан сар) сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 (нэг жил зургаан сар) сарын хугацаагаар Улаанбаатарын хотын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Н.Ба нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Н.Ба нь оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Бад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Баттулгын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 48 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгч Н.Баас 550 600 төгрөг гаргуулж, хохирогч “Нуган трейд” ХХК-д олгосугай.

 

10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН