Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 16

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж тус шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч А.Тунгалагтуяа

Шүүгдэгч С.Туяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадарах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх сум, Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Содномжамцын Туяад холбогдох эрүүгийн 201623010025 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар  сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, нийтийн хоолны технологич мэргэжилтэй, Дархан сумын 10 дугаар цэцэрлэгт туслах багш ажилтай, ам бүл 7, нөхөр 4 хүүхэд зээгийн хамт амьдрах, Хэнтий аймгийн Дархан сумын  4-р баг  Цээлийн 7-11 тоотод оршин суух, 2011 онд Боловсролын соёлын газрын “Багшийн алдар” тэмдэгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигин овогт Содномжамцын Туяа /РД: ХО70040624/,

        Шүүгдэгч С.Туяа нь  2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Дархан сумын  1 дүгээр баг Цээлийн 7-11 тоотод байх өөрийн гэртээ нөхөр Ш.Мэндбаяраа бусадтай хардан маргалдаж улмаар цээжний хөндий рүү нэг удаа хутгалж биед нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                             Т О Д О Р Х О Й Л О Х нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

                Шүүгдэгч С.Туяагийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2016 оны 04-р сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байхад ойролцоогоор 15 цагийн үед Мэндбаяр манай ажлын газрын хүний утсаар надруу залгаад би ирчихлээ гэсэн. Би ажлаасаа гарч дэлгүүрээс нэгж авах гээд захиргааны хойно  явж байтал  Мэндээ захиргаа руу орж байхаар нь би хөөе гэж дуудсан. Мэндээг чи ямар ажлаар ирсэн юм бэ гэж асуухад захиргаан дээр ажилтай ирсэн гэж хэлсэн. Тэгээд би нэгж авах гээд дэлгүүр лүү явахад Мэндээ намайг дагаад дэлгүүр лүү орсон. Мэндээ чи яахлаараа миний Хаан банкны дансыг бариулдаг юм. Надад одоо 60000 төгрөг хэрэгтэй байна Хаан банкны  Билэг чамайг дагуулаад ирвэл миний мөнгийг гаргаж өгье гэж хэлсэн. Банк цалингийн зээлэнд барьчихаад байгаа байх өгөхгүй дээ гэж хэлсэн чинь Мэндээ яваад өгсөн. Би Хаан банкин дээр очоод Мэндээгийн дансанд байсан 68000 төгрөгийг  өөрийнхөө дансруу шилжүүлчихээд ажил руугаа явсан. Намайг ажил дээр байхад  манай нөхөр  Мэндбаяртай явдаг Гэрэлцэцэг гэх хүүхэн миний утасруу байн байн залгаад байхаар нь  би утсаа аваад  ярихад  Мэндээ багштай яриулаадах одоо гурвуулаа учир зүйгээ олъё гэж хэлсэн. Би тэр Гэрэлцэцэг гэх хүүхэнд хандан чи  яагаад  манай нөхрийн юнителийн утсыг авчихсан юм бэ гэхэд тэр хүүхэн шууд утсаа тасалчихсан. Мэндээ 16 цагийн үед манай ажил дээр ирэхээр нь  би Мэндээд хоол цай идүүлээд байж байтал Гэрэлцэцэг гэх хүүхэн миний утасруу залгаад байхаар нь  Мэндээд хандан чиний явалддаг  хүүхэн чинь  надруу залгаад байна энэ хүүхэнтэйгээ утсаар ярь гээд би утсаа  Мэндээд өгсөн. Мэндээ миний утсаар тэр хүүхэнтэй ярьж байтал миний утас цэнэггүй болоод унтарчихсан. Мэндээ чи юнителийн утсаа яасан юм бэ чиний юнителийн дугаараас надруу би Гэрлээтэй сууна, чамд мөнгө өгөхгүй, хүүхэндээд мөнгөө дуусгасан үхэн хатан тэмцэж байгаад сууна гээд мессеж бичсэн гэж хэлэхэд Мэндээ миний юнителийн утас байхгүй наад утас чинь хотод байгаа шүү дээ би чам руу мессеж ерөөсөө бичээгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн гар утсандаа ирсэн мессежээ Мэндээд харуулах гэсэн чинь Мэндээ би наадахыг чинь хараад байх шаардлага байхгүй надад  30000 төгрөг өг  гээд нэхээд байхаар нь чи маргааш явахаараа авахгүй юу гэхэд Мэндээ  намайг шалаад л байхаар нь  за за би чамд өгье миний цалингийн  зээл дутуу байгаа чи мэдэж байгаа биз дээ гэж хэлээд Мэндээгийн хамт Хаан банкин дээр очоод Мэндээд 25000 төгрөг авч өгсөн. Мэндээ надаас 25000 төгрөг аваад дэлгүүр лүү явсан. Мэндээгийн араас дэлгүүр лүү нь ороход Мэндээ 1 шил 0.75-н ерөөл нэртэй архи авчихаад дэлгүүр дотор Раднаа гэх залуутай юм яриад байж байсан Раднаа нь бас 1 шил сархад нэртэй архи авчихсан  байсан. Мэндээ  бид хоёр  Раднаагийн автомашин  дотор суухад Раднаа нь Мэндээд зориулж нэг шил архи ууя гээд Мэндээ, Раднаа, Ганбаа гурав хээр очиж архиа ууя гэхээр чи орох оронгүй хүн байгаа биш гэртээ наад хүмүүсээ оруулаач гэж бид дөрөв манай гэр лүү явж манай гэрт Мэндээ, Ганбаа, Раднаа гурав уг архиа хувааж уусан. Би уг архинаас нь уугаагүй. Би усанд явлаа гээд гэрээсээ гараад явсан. Намайг ирэхэд Ганбаа, Раднаа хоёр  манай гэрээс гараад машинтайгаа явж байсан Мэндээ ч гэрээсээ гараад ирчихсэн намайг хараад  тосоод ирсэн. Мэндээ над дээр ирээд ач хүүгээ өргөөд  харин би усны тэргээ түрээд усанд даа бид гурав явсан.  Тэгээд намайг  худаг дээр  очиход манай нөхөртэй  нэг ангийн залуу  болох Шовх нь шал согтуу морьтой явж байхаар нь  Шовх энд шал согтуу явж байна эхнэр нь тааралдвал унтуулчихаарай гээд байсан гэхэд  Мэндээ  юу ч дуугарахгүй байгаад байсан.  Би усаа авчихаад  Шовхийн морийг хөтлөөд чи манай гэрт очиж унтаж амар  гээд гэр лүүгээ дагуулаад  явсан. Харин Мэндээ ач хүүгийнхээ хамт тамхинд явчихаад ирье гээд яваад өгсөн. Шовхийг гэртээ оруулахад Шовх би архи уумаар байна чамд архи байна уу гэхээр нь  би Мэндээгийн өөрийнх нь анх авсан 1 шил 0.75-н ерөөл  нэртэй архийг  гаргаж ирээд  Шовход нэг стаканы талаар  хийж өгөөд байж байхад  Мэндээ гаднаас ороод ирсэн би  Мэндээд  Шовх архи архи нэхээд  байна архинаас чинь Шовход хийгээд өгчихлөө  гэж  хэлсэн. Мэндээ, Шовх хоёр уг архиа хувааж ууж байхад Шовх архиа гүйцэд ууж чадалгүй унтаад өгсөн би  уг үлдсэн архийг нь  Мэндээгийн хамт хувааж уусан. Мэндээ Юндэн гуайн гэрт очмоор байна гэхээр нь  би зөвшөөрөөд  Мэндээ бид хоёр  Шовхийг гэрт унтсан чигээр нь  үлдээгээд  Юндэн гуайн гэрт очихоор явахдаа замаараа дэлгүүрээс 1 том пиво худалдаж аваад  Юндэн гуайн гэрт очиж уг пивоо Юндэн, Мэндээ бид гурав хувааж уучихаад Мэндээ бид хоёр гэр лүүгээ явсан. Би гэртээ ирээд  Мэндээд хандан чиний нөгөө хүүхэн чинь миний утасруу залгаад байж ядаж байгаа биз гэж нөгөө хүүхний талаар яриад Мэндээ бид хоорондоо муудалцаж байгаад зууралдаж барьцалдаад Мэндээ намайг гараараа заамдаж аваад миний толгой тархи, нүүр ам руу цохиж, үснээс маань зулгаагаад  байсан тэгэхээр нь  би хариуд нь  Мэндээгийн нүүрийг гараараа маажаад нэг мэдсэн чинь  Мэндээ гартаа хутга барьчихсан байхаар нь би Мэндээгийн гарт байсан хутгыг нь булааж аваад Мэндээгийн зүүн хөхний орчимд нь нэг удаа хатгасан би тухайн үед уул нь  Мэндээгийн хутгыг булааж авч хаях гэж байсан боловч болгоомжгүй байдлаасаа болж Мэндээг хатгасан би ийм асуудал гаргасандаа туйлын их  харамсаж байна мөн гэм буруугаа ойлгож, буруу юм  хийчихлээ гэж бодож байна, би үйлдсэн хэрэгтээ туйлын их гэмшиж байна. Энэ асуудал бол манай нөхөр Мэндбаяр тэр Гэрэлцэцэг гэх хүүхэнтэй явалдсанаас л болж гарсан.  Би нөхөр Мэндбаяр, тэр Гэрэлцэцэг гэх хүүхэн хоёрт өс хонзон санаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/

Хохирогч Ш.Мэндбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 12 цагийн үед  Дархан суман дээр ирсэн. Хаан банкнаас 16-17 цагийн үед мөнгө авч дэлгүүрээс 1 шил 0.75 граммын ерөөл архи  аваад гэртээ оруулж тавиад усанд явсан.  Би усанд явах замдаа найз Шовхтой таарахад согтуу байсан манайд ганц шил юм байгаа уух уу гэсэн ууя гээд  манайх руу явсан. Манайд Шовх ирээд архинаас 2-3 татаад ойчоод өгсөн. Харин С.Туяагийн хувьд 2 татсан байх үлдсэн архийг би ганцаараа уусан юм. С.Туяа бид 2 гэрээсээ гарч дэлгүүрээс 1 том нийслэл нэртэй 2 литрийн пиво худалдаж аваад Юндэн гэх айлд очиж уг пиво хувааж уусан. Тэгээд гэртээ ирээд цааш нь юу болсныг мэдэхгүй байна. Миний хамгийн сүүлд санаж байгаа зүйл гэвэл эхнэр С.Туяагийн хамт гэртээ орж ирснээ санаж байна. Миний биед эхнэр С.Туяа нь хутгаар гэмтэл учруулсан байсан уг хутга манай гэрийн хутга байвал би танина” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/

               Гэрч Л.Баасанхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байж байхад  ойролцоогоор 23 цаг 18 минутын үед манай эрүүл мэндийн төвийн бага эмч Ч.Жавзандолгор над руу утсаар  яриад Мэндээ ах, Туяа эгч хоёр хоорондоо зодолдоод нэгнийгээ хутгалчихсан юм шиг байна цус их алдсан  байна гэж хэлсэн. Би хэн нь хэнийгээ хутгалсан юм бэ гэхэд  Мэндээ ахыг Туяа эгч хутгалчихсан юм шиг байна яаралтай Мэндээ ахыг эмнэлэгт хүргэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Эрүүл мэндийн төв дээр  ирэхэд Мэндээ  ах дөнгөж ирсэн байсан. Намайг биеийн байдлыг үзэхэд  цамц цус болчихсон, зүүн хөхний дээр хатгагдсан шархтай байсан. Гар, хөл, хүйтэн, цээжээр эмзэглэлтэй, шархнаас цус гоожсон нүүрээ нилэнхүйдээ маажуулсан хумсны шархтай байсан. Тухайн үед Мэндээ ах архи уучихсан нилээн согтолттой байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/

Гэрч Ч.Тогосын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Дархан сумын эрүүл мэндийн төвд лаборант сувилагчаар ажилладаг. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байхад 23 цаг 09 минутанд утас дуугарахаар  автал нэг эрэгтэй хүн Мэндээ гэх хүн хутгалуулчихсан цус их алдаад байна яаралтай эмч явуулаач гэж  хэлсэн. Хэн бэ гэхэд Гансүх байна гэсэн. Дуудлагын эмч Жавзандолгор эмчид энэ талаар  мэдэгдсэн. Жавзандолгор эмч Мэндбаярыг эрүүл мэндийн төвийн машинаар  эмнэлэг дээр аваад ирсэн. Мэндбаярыг  Баасанхишиг эмч үзээд  заасан эмчилгээг  зааврын дагуу хийсэн. Харин Мэндбаярын эхнэр С.Туяа гаднаас манай эрүүл мэндийн  төв дээр орж ирээд  Мэндбаярт хандан би буруугүй шүү, чи өөрөө эхлээд хутга барьсан шүү гэж  хэлж байсан” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29-р хуудас/

Гэрч Ц.Гансүх мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ажил дээрээ телевизор үзээд байтал 23 цагийн үед надтай хамт ажилдаг Туяа уурын зуухны өрөөнд орж ирээд Мэндээг хутгалчихлаа түргэн дуудаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь өөрийнхөө гар утсаар  сумынхаа эмнэлэг рүү ярьж түргэн дуудаж өгсөн. Намайг түргэн дуудсаны дараа уурын зуухны өрөөнөөс гэр лүүгээ явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/

               Гэрч Л.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ архи ууж, гэрээсээ морьтой гарч  явж байгаад  худаг дээр Туяа, Мэндбаяр хоёртой таарсан. Би Мэндбаяр, Туяа хоёртой гэр лүү нь явж байснаа санаж байна тэрнээс хойших үйл явдлыг  огт санахгүй байгаа юм. Би ухаан ороод сэрээд харахад Мэндбаярын гэрт унтаж байсан. Тухайн үед Мэндбаярын эхнэр Туяа ганцаараа байж байсан. Би босоод гэрлүүгээ явсан”

               Гэрч С.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Мэндбаяр гэх хүнийг 2015 оны 12 дугаар сараас хойш таньж мэддэг болсон. Мэндбаяр манай хүүгийн багш байсан юм. 2016 оны 03 дугаар сараас хойш бид хоёр эр эмийн харьцаатай болсон. Мэндбаяр бид хоёр  Улаанбаатар хотод уулздаг байсан. 2016 оны 04 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө ойролцоогоор 03 цагийн үед  Мэндбаярын эхнэр Туяа нь над руу утсаар  Цэцэгээ би Мэндбаярыг хутгалчихлаа гэж хэлээд утсаа тасалсан эргээд залгасан боловч утсаа авахгүй байсан. Маргааш нь Мэндбаяртай ярих гэсэн боловч ярьж чадахгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/

                Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-р хуудас/

1. Ш.Мэндбаярын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн гэмтэл, цээжний зүүн дээд  хэсэг 5, 6-р хавирганы завсраар зүүх хөхний дотор дунд хэсгээр  цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралт /400 мл/, нүүрний хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий  гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр  бусад гэмтэлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид  дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

Шинжээч эмч Ж.Ариунзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн өвчний түүх болон  Ш.Мэндбаярыг анх үзсэн эмчийн  тодорхойлолт  зэргээс үзэхэд  цээжний зүүн урд дээд хэсэгт 5, 6-р хавирганы эгэмний  дунд шугамаар  зүүн хөхний дотогш 1 см зайд 1.5-2 см орчим урттай хөндлөн хатгагдаж зүсэгдсэн шархтай байсан. Үүнээс  үзэхэд  цээжний урд дээд хэсгээс хөндлөн байрлалтайгаар  чигээрээ цээжний хөндий рүү нэвтэрсэн нэг удаагийн  үйлдэл байх боломжтой. Ш.Мэндбаярын цээжний хөндий рүү нэвтэрч  хатгагдаж зүсэгдсэн шарх нь  хүчлэн хатгах болон санамсар болгоомжгүй үйлдлийн аль аль тохиолдолд үүсэх боломжтой. Харин нарийн тогтоох боломжгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/

               Шүүгдэгч С.Туяа нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу мөн хуулийн 92, 93 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч С.Туяагийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд өгсөн “Мэндээ бид хоёр  Шовхийг гэрт унтсан чигээр нь  үлдээгээд  Юндэн гуайн гэрт очихоор явахдаа замаараа дэлгүүрээс 1 том пиво худалдаж аваад  Юндэн гуайн гэрт очиж уг пивоо Юндэн, Мэндээ бид гурав хувааж уучихаад Мэндээ бид хоёр гэр лүүгээ явсан. Би гэртээ ирээд  Мэндээд хандан чиний нөгөө хүүхэн чинь миний утасруу залгаад байж ядаж байгаа биз гэж нөгөө хүүхэний талаар яриад Мэндээ бид хоорондоо муудалцаж байгаад зууралдаж барьцалдаад Мэндээ намайг гараараа заамдаж аваад миний толгой тархи, нүүр ам руу цохиж, үснээс маань зулгаагаад  байсан тэгэхээр нь  би хариуд нь  Мэндээгийн нүүрийг гараараа маажаад нэг мэдсэн чинь  Мэндээ гартаа хутга барьчихсан байхаар нь би Мэндээгийн гарт байсан хутгыг нь булааж аваад Мэндээгийн зүүн хөхний орчимд нь нэг удаа хатгасан би тухайн үед уул нь  Мэндээгийн хутгыг булааж авч хаях гэж байсан боловч болгоомжгүй байдлаасаа болж Мэндээг хатгасан би ийм асуудал гаргасандаа туйлын их  харамсаж байна мөн гэм буруугаа ойлгож, буруу юм  хийчихлээ гэж бодож байна, би үйлдсэн хэрэгтээ туйлын их гэмшиж байна. Энэ асуудал бол манай нөхөр Мэндбаяр тэр Гэрэлцэцэг гэх хүүхэнтэй явалдсанаас л болж гарсан.  Би нөхөр Мэндбаяр, тэр Гэрэлцэцэг гэх хүүхэн хоёрт өс хонзон санаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/ Хохирогч Ш.Мэндбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 12 цагийн үед  Дархан суман дээр ирсэн. Хаан банкнаас 16-17 цагийн үед мөнгө авч дэлгүүрээс 1 шил 0.75 граммын ерөөл архи  аваад гэртээ оруулж тавиад усанд явсан.  Би усанд явах замдаа найз Шовхтой таарахад согтуу байсан манайд ганц шил юм байгаа уух уу гэсэн ууя гээд  манайх руу явсан. Манайд Шовх ирээд архинаас 2-3 татаад ойчоод өгсөн. Харин С.Туяагийн хувьд 2 татсан байх үлдсэн архийг би ганцаараа уусан юм. С.Туяа бид 2 гэрээсээ гарч дэлгүүрээс 1 том нийслэл нэртэй 2 литрийн пиво худалдаж аваад Юндэн гэх айлд очиж уг пиво хувааж уусан. Тэгээд гэртээ ирээд цааш нь юу болсныг мэдэхгүй байна. Миний хамгийн сүүлд санаж байгаа зүйл гэвэл эхнэр С.Туяагийн хамт гэртээ орж ирснээ санаж байна. Миний биед эхнэр С.Туяа нь хутгаар гэмтэл учруулсан байсан уг хутга манай гэрийн хутга байвал би танина” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/ Гэрч Л.Баасанхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байж байхад  ойролцоогоор 23 цаг 18 минутын үед манай эрүүл мэндийн төвийн бага эмч Ч.Жавзандолгор над руу утсаар  яриад Мэндээ ах, Туяа эгч хоёр хоорондоо зодолдоод нэгнийгээ хутгалчихсан юм шиг байна цус их алдсан  байна гэж хэлсэн. Би хэн нь хэнийгээ хутгалсан юм бэ гэхэд  Мэндээ ахыг Туяа эгч хутгалчихсан юм шиг байна яаралтай Мэндээ ахыг эмнэлэгт хүргэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Эрүүл мэндийн төв дээр  ирэхэд Мэндээ  ах дөнгөж ирсэн байсан. Намайг биеийн байдлыг үзэхэд  цамц цус болчихсон, зүүн хөхний дээр хатгагдсан шархтай байсан. Гар, хөл, хүйтэн, цээжээр эмзэглэлтэй, шархнаас цус гоожсон нүүрээ нилэнхүйдээ маажуулсан хумсны шархтай байсан. Тухайн үед Мэндээ ах архи уучихсан нилээн согтолттой байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/ Гэрч Ц.Гансүх мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ажил дээрээ телевизор үзээд байтал 23 цагийн үед надтай хамт ажилдаг Туяа уурын зуухны өрөөнд орж ирээд Мэндээг хутгалчихлаа түргэн дуудаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь өөрийнхөө гар утсаар  сумынхаа эмнэлэг рүү ярьж түргэн дуудаж өгсөн. Намайг түргэн дуудсаны дараа уурын зуухны өрөөнөөс гэр лүүгээ явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, Гэрч Л.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ архи ууж, гэрээсээ морьтой гарч  явж байгаад  худаг дээр Туяа, Мэндбаяр хоёртой таарсан. Би Мэндбаяр, Туяа хоёртой гэр лүү нь явж байснаа санаж байна тэрнээс хойших үйл явдлыг  огт санахгүй байгаа юм. Би ухаан ороод сэрээд харахад Мэндбаярын гэрт унтаж байсан. Тухайн үед Мэндбаярын эхнэр  Туяа ганцаараа байж байсан. Би босоод гэрлүүгээ явсан” гэсэн мэдүүлэг, Гэрч С.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Мэндбаяр гэх хүнийг 2015 оны 12 дугаар сараас хойш таньж мэддэг болсон. Мэндбаяр манай хүүгийн багш байсан юм. 2016 оны 03 дугаар сараас хойш бид хоёр эр эмийн харьцаатай болсон. Мэндбаяр бид хоёр  Улаанбаатар хотод уулздаг байсан. 2016 оны 04 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө ойролцоогоор 03 цагийн үед  Мэндбаярын эхнэр Туяа нь над руу утсаар  Цэцэгээ би Мэндбаярыг хутгалчихлаа гэж хэлээд утсаа тасалсан эргээд залгасан боловч утсаа авахгүй байсан. Маргааш нь Мэндбаяртай ярих гэсэн боловч ярьж чадахгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/, Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-р хуудас/ 1. Ш.Мэндбаярын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн гэмтэл, цээжний зүүн дээд  хэсэг 5, 6-р хавирганы завсраар зүүх хөхний дотор дунд хэсгээр  цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралт / 400 мл/, нүүрний хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий  гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр  бусад гэмтэлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид  дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

Шинжээч эмч Ж.Ариунзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгийн өвчний түүх болон  Ш.Мэндбаярыг анх үзсэн эмчийн  тодорхойлолт  зэргээс үзэхэд  цээжний зүүн урд дээд хэсэгт 5, 6-р хавирганы эгэмний  дунд шугамаар  зүүн хөхний дотогш 1 см зайд 1.5-2 см орчим урттай хөндлөн хатгагдаж зүсэгдсэн шархтай байсан. Үүнээс  үзэхэд  цээжний урд дээд хэсгээс хөндлөн байрлалтайгаар  чигээрээ цээжний хөндий рүү нэвтэрсэн нэг удаагийн  үйлдэл байх боломжтой. Ш.Мэндбаярын цээжний хөндий рүү нэвтэрч  хатгагдаж зүсэгдсэн шарх нь  хүчлэн хатгах болон санамсар болгоомжгүй үйлдлийн аль аль тохиолдолд үүсэх боломжтой. Харин нарийн  тогтоох боломжгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар  шүүгдэгч С.Туяа нь бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

               Шүүгдэгч С.Туяа нь анх удаа гэмт хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, шүүгдэгч С.Туяагийн хувийн байдал, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлсэн зэрэг нь түүнд хүлээлгэх хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болж байгаа бөгөөд түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжих боломжтой гэсэн дүгнэлт хийж түүнд хорих ял оногдуулж, тодорхой хугацаагаар тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзсэн болно.

                Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь архидан согтуурсан мөн хохирогчийн хууль бус ажиллагаа нөлөөлсөн гэж дүгнэсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон             Т О Г Т О О Х  нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Содномжамцын Туяаг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  С.Туяаг 2  /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Туяад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул нь хугарсан ногоон өнгийн эрээн цэцэгтэй ахуйн хэрэглээний хутга 1 ширхэг, хохирогч Ш.Мэндбаярын тухайн үед өмсөж явсан судалтай хөх эрээн өнгийн сорочкон цамц 1 ширхэгийг  тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг нарийн бичгийн дарга Б.Туяад даалгасугай.

5. Шүүгдэгч С.Туяа нь  хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Туяад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзаж,  хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь цагдаагийн тасагт даалгасугай.

7.Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэдгийг  дурдсугай.

8.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Туяад урьд авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      

 

                               ДАРГАЛАГЧ                                       С.БАЙГАЛЬМАА