| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2015/11982/и |
| Дугаар | 2279 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* хотхон ******* тоот хаягт оршин суух, Ё*******н Ө******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, *******, дүгээр байр, 82 тоот хаягт түр оршин суух, БНХАУ-ын иргэн ******* /*******/ паспортын дугаар *******-д холбогдох,
Орон сууц ашигласны хөлс 36.085.560 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал /ШТ№0905/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчулуун,
Хариуцагчийн өмгөөлөгч П.Баттулга /ШТ№1963/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.Ө******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, өмгөөлөгч М.Бадрал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол Улсын иргэн С.Сийн хүсэлтийн дагуу түүний бизнесийн түнш БНХАУ-ын иргэн Зу Хан Пингэд өөрийн байр Баянзүрх дүүргийн 14 хорооны “Зүүн дөрвөн зам” амины орон сууцны хорооллын 6 байр /301/-ны 7 тоот 250 кв.м 2 давхар орон сууцыг 2012 оны 12 сарын 07-ний өдөр байгуулсан гэрээний үндсэн дээр 3 жилийн хугацаатай хөлслүүлэн суулгасан.
Энэ хугацаанд БНХАУ-ын иргэн Зу Хан Пинг нь Монгол Улсын иргэн С.Стэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж манай байрны нэгдүгээр давхарт ажлын оффисоо байршуулан 2 дугаар давхарт Зу Хан Пинг болон компанийн хүмүүс амьдарч байсан.
Орон сууц хөлслөх гэрээг иргэн С.С асан өөрөө байлцан орчуулж, Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын “УБ Зууч” компаниар зуучлуулан орон сууцны хөлсийг иргэн Зу Хан Пинг, С.С нар хариуцан 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлж барагдуулсан.
Уг байрыг анх 2012 онд *******тэй сарын 2200 ам.доллараар хөлслөхөөр гэрээ хийсэн боловч 2014 оноос харилцан тохиролцсоны үндсэн дээр хөлслөгч талын хүсэлтээр үнээ буулган нэг сарын 2000 ам.доллараар хөлслөн суулгадаг байсан.
2015 оны 02 сарын 13-ны өдөр иргэн Ё.Ө*******, “Пропер Сити Констракшн” ХХК-ийн захирал С.С, Зу Хан Ринг нар хөлсөлж буй байранд уулзаад “Орон сууц хөлслөх гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулж уг гэрээнд бүгд гарын үсэг зурсан.
Уг нэмэлт өөрчлөлтийн дагуу уг байранд “Пропер Сити Констракшн” ХХК байрлан үйл ажиллагаа явуулж ирсэн тул байрны мөнгийг “Пропер Сити Констракшн” ХХК төлөхөөр болсон.
Үүний дагуу С.С асан 2015 оны өмнөх саруудын үлдэгдэлд 15,000 ам.долларын төлбөрийг 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлсөн бөгөөд тэрээр 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацааны байрны мөнгийг төлөхгүй, Зу Хан Пинг өөр хүмүүстэй хамтран ажиллах болсон тул байрны мөнгөө өөрөө төлнө гэдгийг бидэнд амаар мэдэгдсэн.
С.С орон сууцны хөлсийг цаашид төлөхгүй гэдгийг ******* мэдсэн бөгөөд түүнээс байрны хөлсөө шаардахад иргэн С.С намайг урьсан тул тэр байрны хөлс төлөх ёстой, би төлөх учиргүй гэснээс маргаан үүссэн.
Нэхэмжлэгчийн зүгээс *******тэй 2015 оны 7, 8, 10 дугаар сард, хамгийн сүүлд 2015 оны 11 сарын 29-ний өдрийн 2:30 цагт байрандаа очиж уулзахад төлбөр барагдуулах ямар ч мэдэгдэл, хуудсан дээр гарын үсгээ зурахгүй гэж татгалзаж, С.Сээс авлагатай учраас С.С төлнө гэснээс бидний хооронд төлбөрийн асуудал шийдэгдэхгүй болсон.
Зу Хан Пинг нь “Пропер Сити Констракшн” ХХК-ийг Натур Фүүд компани 50 хувь, БНХАУ-ын Ху нан мужийн Зун Ге барилгын групп компани тус бүр 50 хувийн хөрөнгө оруулалттайгаар дээрх хүмүүс төлөөлөн байгуулсан компани гэж ойлгуулж байсан.
Талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээг БНХАУ-ын иргэн ******* нь өөрөө амьдран суух зорилгоор байгуулагдсан гэдгийг мэдсэний үндсэн дээр хөлсөө төлж байсан. Мөн 2015.02.13-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах үед ч гэсэн хөлслөгч ******* болох нь тодорхой бичигдсэн.
*******ийн гэрээний агуулгыг ойлгоогүй, гэрээний дагуу орон сууцыг хөлслөөгүй, амьдраагүй гэдэг нь үндэслэлгүй юм.
Ё.Ө******* болон БНХАУ-ын иргэн ******* нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсанаас хойш уг орон сууцыг чөлөөлсөн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл орон сууцыг ******* ашиглаж, эзэмшиж байсан.
Орон сууцны хөлсөө төлөөгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн учраас *******т орон сууц чөлөөлөх мэдэгдлийг 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгснөөр тэрээр байрыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр сулласан.
Талуудын хооронд 2012.12.10-ны өдөр 3 жилийн хугацаатай байгуулагдсан орон сууцны гэрээ 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болоход ******* гэрээнээс татгалзаагүй орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж эзэмшиж байсан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгагдсан гэж үзэж түүнээс орон сууц хөлсөлсний хөлс нэхэмжилж байна.
Дээрх орон сууцанд 2015.06.01-ний өдрөөс өмнө компани үйл ажиллагаа явуулдаг байсан байж болно, харин энэ өдрөөс хойш ******* дангаараа эзэмшиж байсан бөгөөд байр чөлөөлж өгөхийг амаар олон удаа мэдэгдсэн, нэг удаа бичгээр мэдэгдсэн.
Зохигчийн хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээ заавал бичгээр байгуулахыг шаардахгүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй юм.
Анх орон сууц хөлслөх гэрээгээр хөлсийг сарын 2200 ам.доллар гэж тохиролцсон боловч зохигч 2014 онд 2000 ам.доллар болгож багасагасан, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2015.02.13-ны өдрийн гэрээнд 2014.08-2015.02 сарын 2.000 ам.доллар тооцсон гэж бичсэнээс үзэхэд сарын төлбөрийг 2000 ам.доллар болгосон нь тогтоогдоно.
Нэхэмжлэгч анх шүүхэд БНХАУ-ын иргэн *******, иргэн С.С, “П” ХХК-д тус тус холбогдуулан орон сууцны хөлсөлсний төлбөрт 44.501.280 төгрөг шаардсан бөгөөд нэхэмжлэлийнхээ шаардлагыг БНХАУ-ын иргэн *******ээс 10 сарын хөлс 36.511.840 төгрөг гаргуулах, П ХХК-иас 1 сарын төлбөр 3.994.720 төгрөг гаргуулах болгон тодруулсан бөгөөд хуулийн этгээдэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлуулан шийдвэрлүүлсэн.
С.С асанд холбогдох 3.994.720 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна.
БНХАУ-ын иргэн *******ээс 2015.07.01-ний өдрөөс хойш орон сууцыг чөлөөлж өгсөн 2016.04.01-ний өдөр хүртэлх хугацааны хөлс 36.511.840 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа 426.280 төгрөгөөр багасгаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх бүрт ам.долларын ханш өөрчлөгдөж байсан учраас ханшны өөрчлөлтийн лавлагааг Монгол банкнаас лавлагаа авсны үндсэн дээр шаардлагаа тооцсон.
Иймд хариуцагч БНХАУ-ын иргэн ******* /*******/-ээс орон сууц хөлсөлсний хөлсийг :
- 2015.07.01-ний өдрөөс 2015.12.01-ний өдөр хүртэлх 5 сарын хугацааны хөлс 10.000 ам.доллар буюу 19.973.600 төгрөг/1$=1997.36 ₮/,
-2016.01.01-ний өдрөөс 2016.02.01-ний өдөр хүртэлх 2 сарын хөлс 4000 ам.доллар буюу 8.042.920 төгрөг /1$=2010.73 ₮/,
-2016.03.01-ний өдрөөс 2016.04.01-ний өдөр хүртэлх 2 сарын хөлс 8.069.040 төгрөг /1$=2017.26 ₮/, нийт 36.085.560 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч БНХАУ-ын иргэн ******* /*******/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчулуун шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч П.Баттулгын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ё.Өнөрборгилын дурдаад буй орон сууц хөлслөх гэрээ, тус гэрээний дагуу төлөх төлбөрийн асуудалд ******* нь ямар ч хамааралгүй гэж үзэж байна.
БНХАУ-ын иргэн ******* нь “Пропер Сити Констракшн” ХХК-д ажилладаг бөгөөд Ё.Ө*******ын түрээслүүлсэн гэх байранд П ХХК байрлан үйл ажиллагаа явуулдаг учраас уг компани байрны хөлсийг хариуцан төлөх ёстой.
Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлдээ “Уг орон сууцанд Пропер сити констракшн ХХК байрлах үйл ажиллагаа явуулдаг, орон сууц хөлслөх гэрээнд 2015 оны 02 сарын 13-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу Пропер сити констракшн ХХК байрны хөлсийг төлөхөөр болсон” гэж бичсэн байдаг.
Үүнээс үзэхэд Ё.Ө*******, “Пропер сити Констракшн” ХХК-ийн байгуулсан гэрээний дагуух төлбөрийг уг хуулийн этгээдийн өмнөөс БНХАУ-ын иргэн Зу Хан Пин хариуцах үүрэг хүлээгээгүй.
Нэхэмжлэгч Ё.Ө*******ын шүүхэд гаргаж өгсөн 2012 оны 12 сарын 07-ны өдрийн огноотой Хятад Монгол хэл дээр байгаа “Орон сууц хөлслөх гэрээ” гэх баримтад БНХАУ-ын иргэн *******ийн нэр байхгүй, баталгаат орчуулгын тамгагүй, мөн гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байдаг.
Мөн хэрэгт авагдсан 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн огноотой “Орон сууц хөлслөх гэрээ”-нд хариуцагч БНХАУ-ын иргэн *******ийн нэр, гадаад паспортын дугаарыг сүүлд нь гараар засаж оруулсан, гэрээ нь дан ганц Монгол хэл дээр хийгдсэн. БНХАУ-ын иргэн ******* нь Монгол хэл мэдэхгүй, ойлгодоггүй, хариуцагчийн гарын үсгийг сүүлийн хуудас дээр тусад нь зуруулсан байгаа зэрэг нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг нотолж байна.
Түүний хувьд энэ гэрээнд Пропер сити констракшн ХХК-ийн захирал С.Сийн орчуулж, хэлж, ойлгуулсны дагуу тус компанийн дэд захиралын хувьд Пропер сити констракшн ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч Ё.Ө*******той гэрээ байгуулж байгаа гэж ойлгон гарын үсэг зурсан байдаг. Учир нь орон сууц 2 давхар, 250 м.кв хэмжээтэй, ийм том хэмжээний орон сууцыг ******* хөлслөх ямар ч шаардлагагүй, тогтсон цалин хөлсгүй хүнд эдийн засгийн хувьд хохиролтой нь хэнд ч ойлгомжтой бөгөөд ийм хэжмээний хөлс төлөх боломж түүнд байгаагүй. Энэ нь нэхэмжлэгчийн өмнөх шүүх хуралдаанд гаргасан :”Намайг орон сууцны хөлсөө авах гээд очиход С.С, ******* нар өөд өөдөөсөө харсан байдалтай суудаг, компанийн ажилчид бас байдаг байсан” гэсэн тайлбараас тодорхой харагддаг.
Хэдийгээр гэрээнд ******* гарын үсэг зурсан боловч гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр талууд “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээгээр “Проперсити Констракшн” ХХК орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг тул цаашид уг компанийг албан ёсоор гэрээний нэг тал болж, хөлсийг төлөхөөр бичгээр баталгаажуулалт хийж, улмаар энэхүү гэрээнд “Проперсити Констракшн” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал С.С гарын үсэг зурсан байдаг.
Тодруулбал уг гэрээнд :”..Энэ хугацаанд уг байранд Пропер сити констракшн ХХК байрлан үйл ажиллагааг явуулж ирсэн тул байрны хөлсийг компани төлөх ёстой гэж хөлслөгч иргэн ******* үзэв. Энэ талаар компанийн гишүүн Монгол Улсын иргэн С.Сийг байлцуулан ярилцаад хөлсийг цаашид Пропер сити констракшн ХХК төлж байхаар тохиролцов” гэж заан талууд гарын үсэг зуран баталгаажуулсан байдаг.
Хэрэв хариуцагч *******ийг 2012 оны 12 дугаар сарын 07ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хөлслөгч тал гэж үзсэн ч гэсэн гэрээний 6.1-д :”Хоёр талын зөвшилцсөнөөр гэрээг дуусгавар болгож болно” гэж заасны дагуу талууд тохиролцож цаашид Пропер сити констракшн ХХК хөлсийг төлөхийг зөвшөөрч, гэрээ байгуулсан тул *******ийн хувьд 2012.12.07-ны өдөр байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг нь хууль зүйн хувьд дуусгавар болсон. Нэгэнт нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр оруулсан гэрэээний нэмэлт өөрчлөлтөөс хойш үүссэн үүрэг буюу 2015.06.01-ний өдрөөс хойших хугацааны хөлсийг шаардаж байгаа тул анхны байгуулсан 2012.12.07-ны өдрийн гэрээний дагуу ямар нэгэн шаардах эрхийг хариуцагч *******ийн эсрэг хэрэгжүүлэх боломжгүй юм.
Ё.Ө******* болон *******ийн хооронд 2012.12.07-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээ 2015.02.03-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар дуусгавар болсон.
Түүнчлэн 2015.06.01-ний өдрөөс хойших хугацаанд Пропер сити констракшн ХХК-ийн зүгээс *******д хандан Ё.Ө*******той байгуулсан гэрээгээ цуцалсан, дуусгавар болгож тухай, эд хөрөнгийг суллаж өгөх талаар мэдэгдэж байгаагүй, нөгөө талаас нхэмжлэгч Ё.Ө******* мөн адил энэ талаар албан ёсоор мэдэгдээгүй, зөвхөн С.С “чамайг байрны хөлс төлөх ёстой гэсэн болохоор чи төлөх ёстой” гэсэн байдлаар хандаж байрны хөлс нэхэж байсан бөгөөд 2016.03 сард орон сууц чөлөөлөх мэдэгдлийг бичгээр *******д өгсний дагуу тэрээр 2016.04.01-ний өдөр байрыг чөлөөлж өгсөн.
******* нь тус Пропер сити констракшн ХХК-ийн дэд захиралын албан тушаал хашиж байсан нь түүний оршин суух тодорхойлолтонд тусгагдсан, мөн хөрөнгө оруулагчийн картад бичигдсэн байгаа.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д :” Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д :” Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” гэж заажээ.
Гэтэл нэхэмжлэгч Ё.Ө******* нь 2015.06.01-ний өдрөөс хойших хугацаанд хариуцагч *******д хандан өөрийн орон сууцыг хөлслөх талаар гэрээ байгуулах талаар санал тавьж байгаагүй, талуудын хооронд ямар нэгэн хэлцэл байгуулагдаагүй байхад түүнээс орон сууцны хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Ё.Ө*******ын өмнө Пропер сити констракшн ХХК-ийн хүлээсэн үүргийг хувь иргэн ******* хариуцах ёсгүй гэж үзэж байна.
Түүнчлэн хэлцлийг ямар тохиолдолд байгуулагдсан гэж үзэхийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлд зохицуулсан байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д: ”хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” бол амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр заасан. Мөн хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д: ”Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаас үзэхэд орон сууц хөлслөх гэрээний гол нөхцөл нь “хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх эд хөрөнгө байх, хөлслөгчийн эд хөрөнгө ашигласны төлөө хөлслүүлэгчид төлөх хөлсний хэмжээ” байхаар байна. Гэтэл 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд нэхэмжлэгч Ё.Ө*******, хариуцагч ******* нарын хооронд хөлслүүлэгч нь ямар эд хөрөнгийг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлсэн болох, үүний хариуд хөлслөгч ямар хэмжээний хөлс төлөх талаар ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй.
Нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээг хятад хэл дээр орчуулсан байсныг 2015 онд батлуулаад шүүхэд өгсөн байсан боловч уг гэрээ хятад хэл дээр бичигдээгүй талаар гомдол гаргаж байгаагүй.
Орон сууц хөлслөх гэрээнд өөрчлөлт оруулахаас өмнө хөлсийг компани болон С.Сийн зүгээс төлж байсныг нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл дээрээ бичсэн байсан.
Пропер сити констракшн ХХК нь 2015.06.01-ний өдрөөс хойш орон сууцны хөлс төлөхгүй гэснээр ******* байрны хөлс төлөх эсэхийг зөвшөөрсөн эсэхийг мэдэхгүй, уг компанитай одоо холбоогүй, хэзээ хамааралгүй болсныг мэдэхгүй.
Иймд энэхүү иргэний хэргийн хариуцагч БНХАУ-ын иргэн ******* биш тул *******д холбогдох “Орон сууц хөлслөх гэрээ”-ний төлбөрт 36,085,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ё.Ө*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Ө******* нь хариуцагч БНХАУ-ын иргэн Зу Ханг Пинг /*******/-д холбогдуулан орон сууц ашигласны хөлс 36.511.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Зу Ханг Пинг /*******/-ээс 36.511.840 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа 426.280 төгрөгөөр багасгаж 36.085.560 төгрөг болгож, энэхүү шаардлагаа шүүх хуралдаанд дэмжсэн болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ё.Ө******* болон *******ийн хооронд 2012.12.07-ны өдөр байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2015.12.10-ны өдөр дуусгавар болох байтал 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хэлцлээр *******ийн хөлс төлөх үүрэг дуусгавар болсон, тэрээр “Пропер сити констракшн” ХХК-ийн дэд захиралаар ажилладаг байсан, орон сууцны хөлсийг “Пропер сити констракшн” ХХК хариуцах тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Ё.Ө******* нь өөрийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204012110 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 хороо, Зүүн дөрвөн зам хороолол 6 дугаар байрны 7 тоотод байршилтай, 250 м.кв талбай бүхий хувийн сууцыг хариуцагч БНХАУ-ын иргэн *******д хөлслүүлэхээр 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр түүний эзэмшилд шилжүүлэн өгөх, хөлслөгч ******* нь хөлс төлөхөөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай байгуулжээ.
Талууд уг гэрээний 4 дүгээр зүйлд түрээсийн сарын төлбөр 2200 ам.доллар байхаар тохиролцсон байна.
/хх-ийн 6-9 дүгээр тал/
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д: ”Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаас үзэхэд талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон орон сууцны сарын төлбөр 2200 ам.доллар байсныг хариуцагчтай тохиролцсоны дагуу 2014 оноос эхлэн сарын 2000 ам.доллар болгосон гэж тайлбарласан ба хариуцагч үүнтэй маргасангүй.
Ё.Ө*******, *******, “Пропер Сити Констракшн” ХХК-ийн захирал С.С нар 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хэлцэл байгуулсан байх бөгөөд уг хэлцлээр хөлслөгчийн орон сууцны 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 02 дугаар сар хүртэлх 6 сарын хугацааны төлбөрт сард 2000 ам.доллар х 6 сар нийт 12.000 ам.долларын хөлс төлөгдөөгүй байсныг “Пропер Сити Констракшн” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөх, цаашид орон сууцны хөлсийг “Пропер сити констракшн” ХХК төлөхөөр тохиролцжээ.
/хх-ийн 15 дугаар тал/
Дээрх хэлцлээр “Пропер сити констракшн” ХХК нь хөлслөгч *******ийн 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 02 дугаар сар хүртэлх 6 сарын хугацааны 12.000 ам.долларын өрийг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар шилжүүлэн авсан гэж үзэхээр байна.
Уг хэлцлийн дагуу “Пропер сити констракшн” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 5.000 ам.доллар, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 15.000 ам.долларыг нэхэмжлэгч Ё.Ө*******д төлсөн байх бөгөөд үүнээс өмнөх хугацааны хөлсийг Зу Ханг Пинг, С.С нар төлж байсантай зохигч маргасангүй.
/хх-ийн 18-19 дүгээр тал/
Ё.Ө*******, ******* нарын хооронд 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3 жилийн хугацаатай байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээгээр хүлээсэн *******ийн хөлс төлөх үүрэг нь талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хэлцэл байгуулагдсанаар дуусгавар болсон гэж үзэхээр байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн 14 хороо, Зүүн дөрвөн зам хороолол 6 дугаар байр, 7 тоотод байршилтай, 250 м.кв талбай бүхий хувийн сууцыг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс орон сууцыг чөлөөлсөн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагч БНХАУ-ын иргэн ******* нь эзэмшиж байсан байх бөгөөд уг орон сууц дээрх хугацаанд түүний ашиглалтад байсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь БНХАУ-ын иргэн ******* нь орон сууцны хөлсийг “Пропер сити констракшн” ХХК хариуцах ёстой гэж тайлбарласан боловч энэ тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь дээрх орон сууцны хөлсийг хуулийн этгээд төлөх ёстой, энэ хэргийн хариуцагч ******* биш гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д: ”Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”,
492.1.1-д: ”хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ё.Ө******* нь орон сууцыг бусдын эзэмшилд шилжүүлсний хөлсийг шаардах эрхтэй, хариуцагч ******* нь уг орон сууцыг өөрийн эзэмшилд байлгаж ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Ё.Ө******* нь орон сууцны нэг сарын хөлсийг 2014 онд хариуцагч *******тэй тохиролцсоны дагуу 2000 ам.доллараар тооцож нэхэмжилсэн ба хариуцагчаас үүнийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
Иймд хариуцагч БНХАУ-ын иргэн *******/*******/ паспортын дугаар *******-ээс 2015.07.01-ний өдрөөс 2015.12.01-ний өдөр хүртэлх 5 сарын хугацааны хөлс 10.000 ам.доллар буюу 19.973.600 төгрөг, 2016.01.01-ний өдрөөс 2016.02.01-ний өдөр хүртэлх 2 сарын хөлс 4000 ам.доллар буюу 8.042.920 төгрөг, 2016.03.01-ний өдрөөс 2016.04.01-ний өдөр хүртэлх 2 сарын хөлс 8.069.040 төгрөг, нийт 36.085.560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.Ө*******д олгохоор шийдвэрлэлээ.
Хариуцагч ******* нь “Пропер сити констракшн” ХХК-тай тохиролцсоны дагуу орон сууцны хөлс төлөх үүргээ биелүүлээгүйгээс өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох этгээдээс хохирлоо жич нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг 2015.12.09-ний өдөр 1997.36 төгрөг, 2016.02.02-ны өдөр 2010.73 төгрөг, 2016.05.04-ний өдөр 2017,26 төгрөг гэж тус тус зарласан Монгол банкны ханшийг баримталсан болно.
/хх-ийн 5, 83,146 дугаар тал/
Нэхэмжлэгч Ё.Ө******* нь 2015.12.11-ний өдөр хариуцагч БНХАУ-ын иргэн *******, “Пропер сити Констракшн” ХХК, иргэн С.С нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 44.501.280 төгрөг гаргуулахаар шүүхэд шаарджээ.
/хх-ийн 1-3, 80-81, 143-144 дүгээр тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 44.501.280 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч БНХАУ-ын иргэн *******ээс орон сууц хөлслөн суусан 10 сарын төлбөрт 36.511.840 төгрөг, “Пропер сити Констракшн” ХХК-иас орон сууц хөлсөлсний 1 сарын төлбөр 3.994.720 төгрөг гаргуулах болгон тодруулж, хариуцагч С.Ст холбогдох шаардлагаас татгалзсан байна.
/хх-ийн II-143 дугаар тал/
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШЗ2017/07270 тоот захирамжаар БНХАУ-ын иргэн *******, “Пропер сити Констракшн” ХХК, С.С нарт холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 44.501.280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч П ХХК-д холбогдох 3.994.720 төгрөг гаргуулах шаардлагыг тусгаарласан,
шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2017/10129 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэж, “П” ХХК-иас 3.994.720 төгрөг гаргуулах тухай Ё:Ө*******ын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн 2015.12.11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297.700 төгрөгөөс 12.634.16 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
/хх-ийн 144-146, хх-ийн II-166-170 дугаар тал/
Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШТ2017/00267 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2017/10129 тоот захирамжид гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахаас татгалзсан байна.
/хх-ийн II- 171-174 дүгээр тал/
Хариуцагч С.С нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түүнд холбогдох 3.994.720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
/хх-ийн II-7, 176 дугаар тал/
Хариуцагч С.С нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргажээ.
/хх-ийн 111-112 дугаар тал/
Нэхэмжлэгч нь хариуцагч С.Ст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзаж байх тул түүний сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэн хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
/хх-ийн 113 дугаар тал/
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2016/13797 тоот “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжаар хариуцагч БНХАУ-ын иргэн *******, Монгол Улсын иргэн С.С, “Пропер сити Констракшн” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээ буюу 36.432.240 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн байна.
/хх-ийн 119-120 дугаар тал/
Мөн шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 587 тоот тогтоолоор уг захирамжид гаргасан хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ.
/хх-ийн 135-138 дугаар тал/
Хариуцагч С.С, “Пропер сити Констракшн” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байх тул шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2016/13797 тоот “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийн захирамжлах хэсгийн 2-т заасан “хариуцагч Монгол Улсын иргэн С.С, “Пропер сити Констракшн” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсүгэй” гэх хэсгийг хүчингүй болгож, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч БНХАУ-ын иргэн ******* /*******/ паспортын дугаар *******-ээс 36.085.560 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Ө*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Ё.Ө*******ын 3.994.720 төгрөг гаргуулах тухай хариуцагч С.Ст холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, С.С асанд холбогдох хэрэг,
Хариуцагч С.С асны “Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2016/13797 тоот “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийн захирамжлах хэсгийн 2-т заасан “хариуцагч Монгол Улсын иргэн С.С, “Пропер сити Констракшн” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсүгэй” гэх хэсгийг хүчингүй болгож, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2016/13797 тоот “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж,
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/25489 тоот “Хүсэлт шийдвэрлэж, хариуцагчийг улсын хилээр гарахыг түдгэлзүүлэх тухай” захирамжаар тус тус авсан арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч БНХАУ-ын иргэн ******* /*******/ паспортын дугаар *******-ээс улсын тэмдэгтийн хураамжид 338.378 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Ө*******д олгож,
С.С асны 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан олгож,
нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 579.626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ
| 2017 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 101/ШШ2017/02279 | Улаанбаатар хот |