| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00037/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2021-09-13 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, шүүгч Г.Дэлгэрсайхан, шүүгч Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин, Иргэдийн төлөөлөгч К.Болормаа, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбат, Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онгуд тайж овогт ***** холбогдох эрүүгийн 1833000000091 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00,-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Булган аймгийн Сэлэнгэ сумын, 1 дүгээр баг, дэнжийн 4-7 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Онгуд тайж овогт ***** регистрийн дугаар РД:ГИ00000000. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг болох “Салуужин” гэх газарт нөхөр болох Г.Амгаланбаатарыг олон удаа хутгалж амь насыг онц хэрцгийгээр хохироосон гэх хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Прокурорын яллах дүгнэлтэд: Яллагдагч******* нь 2018 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Салуужин” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр Г.Амгаланбаатартай маргалдан улмаар түүний зүүн гуян тус газарт 9 удаа, зүүн гарын бугалга орчимд 1 удаа хутгалж, олон тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар алсан гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бэхжүүлж хавтаст хэрэгт хавсаргасан нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд : Улсын яллагчийн хүсэлтээр: 1.2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн1 дүгээр хавтасны 22-27 хуудас/, 2.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 1 дүгээр хавтасны 28-30 хуудас/, 3.2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн яаралтай тусламжийн дуудлагын хуудасны хуулбар/хх-ийн 1 дүгээр хавтасны 31 хуудас/, 4.2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 1 дүгээр хавтасны 32-34 хуудас/, 5.2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 1 дүгээр хавтасны 35-43 хуудас/, 6.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн дүгнэлт/хх-ийн 1 дүгээр хавтасны 45-49 хуудас/, 7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 246 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 1 дүгээр хавтасны 78-80 хуудас/, 8. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын 20/19 дугаартай магадалгаа/хх-ийн 1 дүгээр хавтасны 60 хуудас/, 9.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Гаваачимбуугийн мэдүүлэг/хх-ийн 1 дүгээр хавтасны 86-87 хуудас/, 10.9.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбатын мэдүүлэг/хх-ийн 3 дугаар хавтасны 84-85 хуудас/, 11.Гэрч С.Банзрагчийн мэдүүлэг/хх-ийн 1 дүгээр хавтасны 107-109, 151-152 хуудас/, 12.Гэрч О.Энхтайвангийн мэдүүлэг/хх-ийн 1 дүгээр хавтасны 110-112, 150 хуудас/, 13.Гэрч У.Мөнгөний мэдүүлэг/хх-ийн 1-р хавтасны 110 хуудас/, 14.Гэрч *******ын мэдүүлэг/хх-ийн 1-р хавтасны 114 хуудас/, 15.Гэрч *******ийн мэдүүлэг/хх-ийн 1-р хавтасны 115-119, 149, 3-р хавтасны 75-76 хуудас/, 16.Гэрч *******гийн мэдүүлэг/хх-ийн 1-р хавтасны 120-122, 3-р хавтасны 77-78 хуудас/, 17.Гэрч Х.Оюунзаяагийн мэдүүлэг/хх-ийн 1-р хавтасны 123-125 хуудас/, 18.Гэрч Ш.Батзоригийн мэдүүлэг/хх-ийн 1-р хавтасны 126-130 хуудас, 3-р хавтасны 72-74 хуудас/, 19.Гэрч Ө.Балтсүхийн мэдүүлэг/хх-ийн 1-р хавтасны 131-132 хуудас/, 20.Гэрч Л.Лхагвабаярын мэдүүлэг/хх-ийн 1-р хавтасны 133-135 хуудас, 21.Гэрч З.Оюунболдын мэдүүлэг/хх-ийн 1-р хавтасны 142-143, 148 хуудас/, 22.Гэрч Д.Батжаргалын мэдүүлэг/хх-ийн 1-р хавтасны 144-145 хуудас/, 23.2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 1-р хавтасны 159-162 хуудас/, 24.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1082 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 2-р хавтасны 225-240 хуудас/, 25.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1247 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 2-р хавтасны 247-250, 3- р хавтасны 1 хуудас/, 26.Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мэдүүлэг/хх-ийн 3-р хавтасны 90-91 хуудас/, 27.Яллагдагч*******гийн мэдүүлэг/хх-ийн 1-р хавтасны 163-165 хуудас/, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр: 1.Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт/хх-ийн 45-47 хуудас, 2.Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт/хх-ийн 64 хуудас, 3.Гэрч *******ын мэдүүлэг/хх-ийн 114 хуудас/, 4.Гэрч *******ийн мэдүүлэг/хх-ийн 115-119 хуудас/, 5.Гэрч *******гийн мэдүүлэг/хх-ийн 120-122 хуудас/, 6.Гэрч **** мэдүүлэг/хх-ийн 123-125 хуудас/, 7.Гэрч Л.Лх**** мэдүүлэг авсан тэмдэглэл, 8.Гэрч **** мэдүүлэг/хх-ийн 126-130 хуудас/, 9.Гэрч Л.Лхагвабаярын мэдүүлэг/хх-ийн 133-135 хуудас/, 10.Гэрч Л.Лхагвасүрэнгийн мэдүүлэг/хх-ийн 136-137 хуудас/, 11.Гэрч Л.Мөнхбатын мэдүүлэг/хх-ийн 138-139 хуудас/, 12.Гэрч Ц.Гиймаагийн мэдүүлэг/хх-ийн 140-141 хуудас/, 13.Гэрч Д.Батжаргалын мэдүүлэг/хх-ийн 144-145 хуудас/, 14.Гэрч Л.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг/хх-ийн 146 хуудас/, 15.Гэрч Б.Нарангэрэлийн мэдүүлэг/хх-ийн 158 хуудас/, 16.Яллагдагчаас анх удаа мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-ийн 1-р хавтасны 164- 165 хуудас/, 17.Булган аймаг Сэлэнгэ сумын Засаг даргын албан тоот/хх-ийн 186 хуудас/, 18.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 190 хуудас/, 19.Төрсний гэрчилгээний хуулбар/хх-ийн 191 хуудас/, 20.Булган аймаг Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын тодорхойлолт/хх-ийн 192 хуудас/, 21.Мөрдөн байцаалтын үед яллагдагчийн хувийн байдалд хийсэн тодорхойлолт/хх-ийн 197 хуудас/, 22.Яллагдагч*******гаас түүхчилсэн мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-ийн 201-203 хуудас/, 23.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол/хх-ийн 2-р хавтасны 155-161 хуудас/, 24.Хил хамгаалах ерөнхий газрын албан тоот /хх-ийн 211 хуудас/, 25.Батжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-ийн 3-р хавтасны 42-43 хуудас/, 26.Гэрч С.Чулуунбаатарын мэдүүлэг/хх-ийн 3-р хавтасны 44-45 хуудас/, 27.Гэрч Г.Лхагвасүрэнгийн мэдүүлэг/хх-ийн 3-р хавтасны 46-47 хуудас/, 28.Гэрч ***** мэдүүлэг/хх-ийн 3-р хавтасны 49 хуудас/, 29.Гэрч Л.Мөнхбатын мэдүүлэг/хх-ийн 50 хуудас/, 30.Гэрч Ц.Гиймаа мэдүүлэг/хх-ийн 51 хуудас/, 31.Гэрч ******* мэдүүлэг/хх-ийн 77-78 хуудас/, 32.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байрны бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсэг/хх-ийн 3-р хавтасны 80-82 хуудас/, 33.Шинжээч Ө.Сарангэрэлийн мэдүүлэг/хх-ийн 3-р хавтасны 90-91 хуудас/, 34.Г.Лхагвасүрэнгийн нас барсны гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-р хавтасны 78 хуудас/, 35.Яллагдагч*******гаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-ийн 4-р хавтасны 82-83 хуудас/, 36.Шүүх хуралдаанд гаргаж өгсөн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгч буй Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын тодорхойлолт зэргийг тус тус шинжлэн судлуулав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч******* нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Салуужин” гэх газарт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нөхөр Г.Амгаланбаатарын зүүн гуян тус газарт 9 удаа, зүүн гарын бугалга орчимд 1 удаа хутгалж, олон тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч*******гийн өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 28-ны үед дүүгийнхээ гэрийг нүүлгэж яваад Эрдэнэбат гэх энэ хүн тэр нутагт байж байгаад дүүгээ надтай танилцуулсан. Талийгаач Амгаланбаатар бид хоёр үерхэж байгаад 4 дүгээр сарын 23-ны үед би бие давхар болоод 05 дугаар сарын 09-ний өдөр хадаг сүй тавьж нэг гэрт орсон. Амгаланбаатар нь 2016 оны 05 дугаар сарын сүүлээр Орхон аймаг орж архи уучхаад буцаж явахдаа намайг чи зайл гэж намайг гэртээ очуулахгүй гэж хөөсөн. 2016 оны 05 дугаар сарын 29-ний үед Эрдэнэбат гэх хүний хаяанд Амгаланбаатар бид 2 тусдаа гэрт амьдарч байсан. Тухайн үед Эрдэнэбат ах энэ 2 маргалдсаны улмаас бид 2 нүүгээд 2016 оны 05 дугаар сарын 29-ний үед аавын хашаандаа амьдарч байсан. Аавын хашаанд амьдарч байх үед Амгаланбаатар нь 06 дугаар сарын дундуур аавтайгаа утсаар ярихдаа нусан чавх бөөс минь гэж ярихаар нь би аавтайгаа ингэж ярьж болохгүй гэхэд намайг босож ирээд хоолой руу багалзуурдан хураасан бараа руу түлхээд нүдний зүүн талын хонхорхойд тамхины галаа дарж унтрааж байсан. Амгаланбаатар нь архи дарс уусан үедээ байнга бэлгийн харьцаанд оръё үгүй бол чи надтай унтсангүй гэх шалтгаанаар намайг байнга зодож дарамталдаг. Архи уусан хүнээс эвгүй үнэр үнэртдэг гэж хэлэхээр эмэгтэй хүний бэлэг эрхтэн үснээс зулгаана чимхэнэ хэрвээ чи надтай унтахгүй бол чи хөх гэх зэргээр гэр бүл дотор байнгын хүчирхийлэлтэй. Хэрвээ унтахгүй тохиолдолд чи манайхаас зайл гэж гэр орноосоо хөөнө. 2016 оны 06 дугаар сарын дундуур намайг зодсоныхоо дараа Архангай Тариат суманд аавындаа очсоныхоо дараа намайг миний хувцсыг аваад ирээч гэж хайр нь дахиж тэгэхгүй ёстой чамд гар хүрэхгүй гээд дуудахаар нь би аавынд нь явж очиж байсан. Амгаланбаатар нь ихрийн өрөөсөн болох Амгаланбаярын очиж байж байгаад бид 2 нэрс түүж мөнгө олдог байхад мөнгийг маань дээрэмдэж архи уучхаад хүргэн ахындаа намайг бакалиар зодож байсан. 7, 8 хоногийн дараа аавынд нь байж байхад намайг байхад чи хүнтэй утсаар ярилаа гээд толгой тархи руу зодож гэрээсээ хөөсөн. Би аавынд нь очиж намайг зодоод байна гэхэд ээж Сумьяатогтох нь зуны байшиндаа оруулж гаднаас нь намайг цоожлон хонуулж байсан. 2016 оны 07 дугаар сарын дундуур маргааш нь намайг машинд суулгаж Эрдэнэт явуулаад Орхон аймагт би дүүгийндээ ирж байсан. 2016 оны 09 дүгээр сард самарт хамт явъя гэж намайг дагуулан явсан. 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр би 7 сартай нэлээн том гэдэстэй явж чадахгүй байхад самарт явъя гэхээр нь би явахгүй жирэмсэн юм чинь бие муудвал яах юм бэ гэхэд чи хэнтэй уулзах гээд байгаа юм чи хэнийг хүлээгээд байгаа юм эр нөхөр чинь самар жимсэнд явах үед хэнтэй явах гээд байгаа юм явъя пизда минь гээд намайг дагуулаад явж байсан. 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр самраас бууж ирээд 7, 8 хоносны дараа самраа зар зарсангүй чи пизда минь мөнгийг маань гаргаж өг гэсэн би хамт түүсэн самар би ганцаараа мөнгөө авах гээд байгаа юм уу гэх мэт байнгын дарамттай байж байгаад аавындаа ороод байж байхад Амгаланбаатар нь самраа хулгайлаад гэрийнхээ баруун талаар гараад мотоцикл дээр ачиж байхад нь би очоод чи өнөө маргаашгүй мөнгө орохын хооронд яагаад хулгай хийгээд байгаа юм гэсэн чинь пизда минь чи миний мөнгийг гаргаж өгөхгүй байна зайл би юмаа авч байна гээд толгой руу цохиж, шилбэ рүү өшиглөсөн. Тухайн үед манай аав Лхагвасүрэн ээж Батчулуун, Чулуунбаатар Мягмар гээд 4 хүн цай уугаад сууж байсан. Би хашхираад ээж Амгаланбаатар намайг зодоод байна гэсэн чинь наадхаа цагдаад өг гэж хэлж байсан. 2016 оны 10 дугаар сарын үед архи уугаад байхаар нь болиоч гэсэн чинь намайг зодчихоод гэрээ түгжээд Улаанбаатар хот руу яваад 10 хоноод ирсэн. Тухайн үед аав Гаваачимбуу над руу залгаад чи миний хүүхдийг гэр орноосоо хөөгөөд гэхээр нь үгүй ээ аав намайг ингээд зодчихоод явсан гэхэд та 2- ын хэрэг надад ямар хамаатай юм тэр хүүхдийн зардал мөнгийг өгөөд ав амьдарч чадахгүй байж яах гэж суусан юм гээд аав нь намайг загнасан. 2016 оны 11 сард манай аав Амгаланбаатарыг байгаль хамгаалагчаар ажилд оруулж өгсөн. Ажилд орсныхоо дараа нүүх болоод гэр орныхоо юмыг ачсаны дараа чи явах хэрэг байна уу чи үлдсэн дээр гэхээр нь би тэгье гээд үлдсэн чинь чи надад мөнгө өг гэсэн. Би надад мөнгө байхгүй гэсэн чинь пизда минь чи хэдэн төгрөг өгсөнгүй үлд гэсний зоргоор үлдлээ гээд машины жолоочийн хажууд намайг зодсон. Зодохоор нь би хувцсаа аваад гэр лүү орсон чинь чи пизда минь мөнгө өг би мөнгөгүй хаашаа явдаг юм гээд надад байсан 120.000 төгрөгийг гар мушгин толгой руу цохиж дээрэмдээд аваад явсан. Тухайн үед Булган Сэлэнгэ сумын Сэлэнгэ мөрөн хөлдөөд бирваз явдаггүй Хялганатаар тойрч Тариатай гэдэг газар очих ёстой байсан. Надаас дээрэмдсэн мөнгөөрөө очин очтолоо архи уугаад над руу дарамталж залгаад чи арчаагүй муу пизда хүний нутагт намайг ганцаарангаар нь явууллаа, ир гэхэд би чи намайг зодчихоод явсан биз дээ гэхэд одоо яаж ганцаараа очих вэ очих боломж байхгүй хойноос чинь явах унаа надад байхгүй гэсэн.Удаагүй аав нь залгаад чи хүний газар хүүхэд ганцаарангаар нь явууллаа хойноос нь оч гээд загнаад байхаар нь би том гэдэстэй жирэмсэн байхдаа нээрээ тийм ч юм уу гээд араас нь Сэлэнгэ мөрөнд том том зайр урсаж байхад тракторын олгой хаймраар хамаатны ах Баатар гэдэг хүнээр сэлүүрдэж гатлуулаад очиж байсан. Яваад очиход 2 хүнтэй уусан байдалтай чи ирэхгүй байсан чинь яасан юм гээд хүлээж авч байсан. Тэнд байх хугацаандаа төв рүү оръё төв орох шаардлагатай байна гэхэд ажлаа хийе самар жимсэнд явж байгаа хүмүүс байна хариуцлагатай хийх ёстой гэхэд намайг зодож жирэмсэн байхад гэдэс рүү минь гараараа шөргүүлж хөхрүүлж байсан. Чи яаж байгаа юм бэ намайг жирэмсэн байхад гэсэн чинь орон дээр хэвтүүлж байгаад дэрээр зодсон. Тэр ойр амьдардаг хүмүүс ирээд уулзаад нутгийн бүсгүйг авч уулзчихаад гаргах хэрэгтэй гэж хэлсний төлөө энэ чиний юу юм урьд нь явж байсан хүн юм уу. Урьд нь янаглаж байсан, янхандаж байсан хүн юм уу гэж тэгж гуйснаас болж Амгаланбаатар намайг зодсон. Намайг 00-ын тэнд байхад чи явж үхэж далд ор алга бол миний нүднээс далд өр гэхээр нь би хөхөө өвлийн хүйтнээр хайчхав уур нь намдаг гээд гадаа хүлээж байсан чинь гадуур хайж ирснээ пизда минь хүн айлгаад байгаа юм уу үхвэл гэр орондоо очиж үхээрэй гээд зодсон. 12 дугаар сарын 10-ны үед гэрт хоол хүнс муудлаа унаа тэрэг явахгүй байна 2-лаа төв орчхоод ирье гээд байгаа газраасаа 20 гаран км газар замд машин тааралдаад зогсооё гэхээр энэ чиний юу юм чи явж чадаж байгаа биз дээ намайг баашиллаа гээд дагуулаад явж байсан. Би том гэдэстэй жирэмсэн 20 км алхаж гэртээ ирж байсан. Би гэртээ ирээд 2016 оны 12 дугаар сарын дундуур эмнэлэгт үзүүлэхэд та ядаргаа ихтэй байна эмнэлэгт хэвтэх хэрэгтэй төрөхийн өмнөхөд хэвт гээд хэвтэж байхад Амгаланбаатар бэлгийн харьцаанд орсонгүй, жирэмсэн хүн унтаж л байдаг жирэмсэн болохоороо унтаж болдоггүй юм уу чи залуу эмч хараад байгаа юм уу гэх жишээний эмнэлэг дотор маргаан үүсгэнэ. Унтаж болохгүй би өнөө маргаашгүй төрөх гээд байна базалж өвдөөд байна гэхэд худлаа яриад байна чи надад дургүйдээ тэгж байна. Эсвэл чи хөх хөхөхгүй бол пизда минь чи миний эхнэр байгаад яадаг юм гэх зэрэг төрөхийн өмнө хэвтэж эмчлүүлдэг газар 20 хоноход байнгын шахуу тэгдэг. 2017 оны 01 сарын 29-ний өдөр төрөх гээд ус гарсан байхад надтай унт унтсангүй шалтаг заагаад одоо унтъя гээд над руу дайрсан. Би болохгүй эмнэлгийн газар одоо төрөх гээд байна гэхэд тэгвэл би явлаа гээд хамаг юмаа үүрээд таксины газар руу яваад өгсөн. Би 2017 оны 01 сарын 29-ний шөнө өвдөж 30-ны өдөр төрөхөд над руу залгаад пизда минь хүү төрсөн бол очно охин байвал явлаа гэсэн. Би шөнө өвдөж байхдаа 3 цагт Амгаланбаатар луу залгахад холбогдохгүй байсан. Аав, ээж 2 гэрт нь очоод эхнэр чинь төрчхөөд байна гэж хэлэхэд хаалгаа онгойлгож өгөөгүй байсан. Өглөө нь над руу залгаад би хүү төрсөн гэхэд өө тэгвэл очъё гээд намайг эргэж ирчхээд явж байсан. Эмнэлгээс гараад 2 сарын 14-нд байх жоохон нялх хүүхэдтэйгээ төрөөд удаагүй гэртээ байхад 7 хоногийн дараа надтай унтсангүй, бэлгийн харьцаанд орсонгүй манай хуучин эхнэр Оюунтунгалаг надтай унтаж байсан чи намайг үл тоогоод байна гээд намайг унтсангүй гэх шалтгаанаар архи ууж ирээд агсан тавьж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Амгаланбаатар төрсний дараа 14 хоногт хүчээр надтай унтсан. 2017 оны 02 дугаар сарын 20-оор Амгаланбаатар архи ууж согтуу орж ирээд пизда минь галаа унтраа наадах чинь миний хүүхэд биш би гэр орноо цоожлоод явлаа гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ энэ чиний хүүхэд ш дээ гэсэн чинь дөнгөж уугиад асаж байгаа галын зуухны янданг авч гадаа гаргаж хаяад асаж байсан гэрлийг дээлийнхээ ханцуйгаар ширэв татаж хагалаад та хоёр одоо зайл гээд би хүүхэд өвдөөд байна хүүхдэдээ эм өгөх ёстой гэсэн нь одоо зайл гээд хүүхдээ өлгийдөж байх хооронд баруун талын орны тэнд нэг юм шоржигноод дугараад байхаар нь юу билээ гээд харсан чинь Амгаланбаатар орны өмнө шээгээд одоо зайл гэхээр нь би хүүхдээ аваад аавынд нүүж орж байсан. Маргааш нь Амгаланбаатар мотоциклоо унаад Архангай аймаг Тариат руу явсан. 2017 оны хавар надад орлого мөнгө гэж байхгүй би нялх хүүхэдтэй ажил хийдэггүй. Амгаланбаатар мөн орлого мөнгө байхгүй аав ээж нь мөнгө хааяа 20.000, 30.000 төгрөг явуулна. Нэг удаа 30.000 төгрөг явуулахад миний аав ээж надад өгсөн надаас булааж дээрэмдэж аваад архи уучихдаг. Би сар болгон ээжийн 40.000 авдаг байсан тэр мөнгийг Амгаланбаатар архинд зарцуулдаг. Эсвэл энэ хивсийг тавьчихъя, дэлгүүрээс надад зээлээд өг би дараа нь төлчихнө ш дээ. Авч өгөхгүй бол орой унтах болоод ирэхээр пизда минь чи авч өгсөнгүй, эр нөхрөө хүндэлсэнгүй хүн гэж тоосонгүй гээд хөл гар тийрнэ, тэвэрч байгаад мэдрэлийн цэг рүү байнга цохино. 2017 оны 05 дугаар сард аав болох Гаваачимбуу нь та 2 байнгын муудалцаж байна гэрээ авъя гээд гэрээ авч явсан. Амгаланбаатар угаасаа би орон гэргүй хүн эцэг маань намайг тоодоггүй миний архи ууж явах чамтай амьдах ерөөсөө хамаагүй пизда минь архины мөнгө өг гэж хэлээд 06 сарын дундуур Улаанбаатар хот явахдаа намайг зодчихоод Мөнхтуяа намайг гэрээсээ хөөсөн гэж хэлдэг. Аав, ээж нь хүүгээ өмөөрч над руу залгаад миний хүүг гэр орноосоо хөөлөө гэсэн. 2017 оны 06 сарын дундуур Улаанбаатар яваад 14 хоногийн дараа байшиндаа ганцаараа архи уугаад хоол ундгүй үхэх нь бид 2 настай хүмүүс хамт байж чадахгүй чи зардал мөнгийг нь төлөөд ав гээд Амгаланбаатарыг Улаанбаатар хотоос зардал мөнгийг нь төлөөд авчруулсан. 2017 оны 08 дугаар сарын үед Амгаланбаатар нь Улаанбаатар хотоос ирчхээд байж байхад 2 сарын дараа гэсэн 2017 оны 10 дугаар сарын 28-ны үед Ар бургалтай гэх газар луу бид 2 ажилд явсан. Бид 2 хоорондоо ярилцаад очоод байж байхад сум орон нутагт үнэхээр байх нөхцөлгүй намайг ээж аавын маань дэргэд чи юм хийж өглөө чи нэг бол тэндээ амьдар пизда минь чи надтай хамт амьдарч байгаа юм уу тэд нартайгаа амьдраад байгаа юм уу, найз нөхөд хашаа хороогоор гараад явна сайн уу Мөнхтуяа гэхэд чиний юу юм, чиний урьдын явалдаж байсан залуу юу чиний янаглаж байсан хүн үү, чи энэ хүнийхийг хөхөж байсан уу? гээд шаал танихгүй хүн, үеийн залуучууд хашаагаар орж ирээд мэнд мэдэхийн хооронд Амгаланбаатар тийм нөхцөл байдал сэтгэл зүй үнэхээр тогтворгүй, хамт байхад үнэхээр хүнд, тэр хүн хашаагаар орж ирэхээр юу гэх бол, аав ээжийн маань дэргэд юу гээд хэлээд байх бол, хөгшин настай эцэг эхдээ аяга шаазан угаагаад гараад ирэхэд юу гэх бол гээд үнэхээр түгшүүртэй дарамттай. 2017 оны 10 сараас тэнд очиж ажил хийж байгаад 2018 оны 03 дугаар сар хүртэл гэр бүл дотор ерөөсөө байнгын чи надтай унтсангүй хүн амьтантай яриад байна. Унтсан хүмүүстэйгээ яриад байдаг юм уу гээд гэр дотор үнэхээр амгалан тайван байх арга байхгүй. шөнийн хоногтоо л унтдаг юм уу гэхээс өдрийн цагаар одоо бас юу гэж хэлэх бол гээд үнэхээр түгшүүртэй байдаг байсан. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ажлынтайгаа архи уугаад ирсэн үедээ жолоочтойгоо чи энтэй юу ярьж инээлддэг юм чи юу ярьсан гэж зүгээр тиймэрхүү шалтгаанаар үснээс зулгаагаад хана пийшин мөргүүлж цонх руу түлхэж хойноос юм авч шидэж цонх хагалсан. Толгой тархи руу цохиж үснээс зулгаана. 3 дугаар сарын 08-ны шөнө пийшин нь хагархай би нялх хүүхэдтэй байхад пизда минь чи унагаасан биз дээ янзал гээд над руу дайраад унтаад өгсөн. Өвлийн шөнийн хүйтэнд пийшин хагарсан байхад янзал гээд унтаад өгсөн. Өвлийн шөнийн хүйтэн нялх хүүхдэд чамгүй хүйтэн. Тэр өдрийн маргааш нь Сайндалайгийнх руу давхиад явсан. Сумын төвд байхад архи уух нь арай багассан тэгсэн мөртөө менежер гэх Оюунболдтой байнга шахуу ирэх болгонд ууна уухаараа намайг зодно. Уухаараа байнга бэлгийн харьцаанд оръё чамайг би яасан ч яах вэ пизда минь чи заавал надтай унтах ёстой. Хумсын чинээ жоохон хүүхдээ голдоо тавиад унтахын хооронд чи надтай унтсангүй гэхээр нь хүүхдээ голдоо тавиад нэг оронд унтаж байгаа юм биш үү гэхээр чи надтай наалдаж унтах ёстой хүүхдээ урдаа унтуул гэнэ. Хүүхэд хөнжилгүй шахуу ханиад байнга хүрнэ. Урд унтаж байгаа хүүхэд санамсар болгоомжгүйгээр унадаг тохиолдол манайд аягүй их байсан. Хүүхдээ үл тооно. Ой хэдхэн сартай хүүхдийг чи миний хүүхэд мөн үү гэхээр мөн гэж хариулна. Хүүхдээ уйлахаар нь дуугүй бай гэж хашхираад голдоо унтуулахаар өрөөсөн зүүн талын гуянаас нь татаад хүүхдийн хонго хоорондын зураас нь хүртэл дээр доор. Хүүхдэдээ тэгж ханддаг. 2018 оны 12 дугаар сарын 14-нд Амгаланбаатар нь ажилчидтайгаа нийлж архи уусгаад согтуурсан үедээ компанийн захирал Батжаргал нь шинэ жилд авч явахгүй чи согтуу байна малаа харж үлд гэхэд нь менежер Оюунболдыг багалзуурдаж аваад чи муу чацга намайг байхгүй бол энэ хэдэн малыг чинь хэн харах юм хэн ч маллаж чадахгүй ш дээ гээд багалзуурдаж авсан гэсэн. Оюунболд надад ирчхээд Амгаланбаатар архи уучхаад над руу тэглээ гэхээр нь ахаа дахиж тийм асуудал гарахгүй гэсний дараа намайг чи энэтэй юугаа ярьдаг юм бэ чамаас болж захирал намайг шинэ жилд авч явсангүй гэж намайг үсдэж зодсон гэдэс рүү өшиглөсөн түүнээс хойш гэдсээр базалж өвдөөд 2018 оны 12 сарын 17-ноос эхлэн доошоо цусархаг зүйл гарч эхэлсэн. Би халуурч даараад хэвтэж байхад Оюунболд менежер гэрт ирээд чи намайг ирэхэд байнга хэвтэж байх юм гэхэд миний бие тааруухан байна гэж хэлсэн. Тухайн өдөр доошоо цус алдаж том том нөж гарч байгаад орой нь 00 ороход атгасан гарын чинээ бондгор юм 00 дотор унаад Амгаланбаатарт хэлэхэд хохино гэсэн. Би эмнэлэгт үзүүлчхээд ирье гэхэд Оюунболд явах гэж байгаа юм байна гэхэд чи пизда минь шалтаг заагаад , зүгээр болчихно биз явж яадаг юм гээд намайг үлдээж байсан. 2018 оны 12 сарын 23-24- ний өдөр өглөө Оюунболд нь тогны мөнгө төлөх гээд байна заалт хараад өгөөч гэхээр нь зуслангийн байр луу явж тогны заалт үзнэ гээд яваад үдээс хойш ирээд цай уучхаад Энхтайван гэж айл руу адуу янзална гээд явсан. Би залгаад ирэх болж байна уу гэхэд цаг гарангын дараа Амгаланбаатар ирээд компанийн адуу үхрийн тэжээл идээд байна хөөх хэрэгтэй гээд ирээд хувцсаа сольж дулаалж өмсөөд явсан. Лхагвабаяр нь трактортой ирж намайг авах гэж ирэхэд. Би миний бие өвдөөд байна хоолны гурил элдэж хэрчих хэрэгтэй гэхэд чамайг явахгүй бол би явахгүй чи заавал очих ёстой нэг газар ажиллаж байгаа хамт олон байж ингэж болохгүй заавал явна гээд хүлээж сууж байгаад намайг аваад явсан. Очоод Энхтайван гэдэг айл руу ороход намайг Амгаланбаатар тосож аваад та 2 яасан уддаг юм 2 пизда минь янхан минь чи юу хийж яваад ирж байгаа юм гэхээр нь би хоолны гурил элдэж хэрчээд ирлээ айлын гадаа юу яриад байгаа юм гээд орсон. Тэднийд Сайндалай, Энхтайван эхнэр Банзрагчтайгаа тэдний хүү охин хоёр Лхагвабаяр нар байсан. Лхагвабаяр нь би Оюунзаяа, Уранчимэг 2-ыг аваад ирье гэсэн. Оройхон нь Сайндалай, Уранчимэг хоёр нь бид хоёр харилаа, Энхтайван гуайнх нэг архи нэг пиво гаргаад архи нь багавтар пиво нь дундавтар байсан. Сайндалай эхнэртэйгээ, талийгаач Амгаланбаатар бид хоёр, Лхагвабаяр Оюунзаяа тэдний охин хүргэн хоёр гээд 8, 9-лээ байсан. Охин хүргэн хоёр айл болгон нэг архи захисан гээд танайх нэг блок тамхи архи захисан гэхээр нь би архиа хажуудаа тавьсан байсан. Айл болгон архи задалж уусан би архиа хажуудаа тавьсан байхад Амгаланбаатар архиа задал гэхээр нь хүмүүс болсон байна задлаад хэрэггүй гэсэн нь пизда чинь ийм хөгийн зантай ш дээ хүн амьтны өмнө нүүр түлээд гэсэн би хүмүүс болсон байна хүүхэд уйлаад байна харья гэсэн чинь явахгүй гэсэн. Чи архинаас болж байнга хэрүүл хийж байна. Архи чамд ямар хэрэгтэй вэ гээд архиа авч гараад сууж байсан тракторын урд архиа шидсэн. Тэрнээс болж бид 2 маргалдаад хүмүүс архиа задлахгүй юм чинь явъя гээд Уранчимэг, Сайндалай 2 гэр лүүгээ яваад өгсөн. Би Амгаланбаатарыг гараад явахаар нь гэртээ харьсан юм болов уу гээд гарсан чинь харагдахгүй болохоор нь хүүхдээ тэврээд харья гээд нэлээн хол алхаад Энхтайван гуайн хүүхдийг манайх хол байдаг юмаа хүргээд өгөөч гэсэн чинь бид нар яараад байна гээд яваад өгсөн. Хүмүүс хүргэж өгөхгүй юм чинь гээд би хүүхдээ тэврээд куртикэнд ороогоод явж байхад хүүхэд маань даараад байна гэхээр нь би буцаад гэр лүү орсон чинь гэрт байхгүй байсан Амгаланбаатар гэр лүү ороод хэвтсэн байсан. Амгаланбаатар Оюунзаяа гээд тасраад унаад өгсөн хүүхний бөгс рүү гараа хийсэн хэвтэж байхаар нь хүүхдээ Энхтайван ахын хөлд тавьчхаад би чи өөрөө ийм болохоороо намайг ингээд хардаж сэрдээд зодож цохиод байдаг юм уу гэсэн чинь босож ирээд миний үснээс чирч гаргаад довжоон дээрээс чирч унагаагаад миний зүүн талын далан дээр дэвсээд, толгой дээр дэвсэхээр нь би гараараа хамгаалаад нуруун дээр дэвсээд тэгээд Амгаланбаатар трактор луу гүйгээд орсон. Тухайн үед миний уур маш их хүрээд өөрийн мэдэлгүй хүрээд энэ намайг яагаад ингэж байгаа юм гээд тэрнээс хойш би юу болсныг санадаггүй. Би санасан үе нь тракторын хажуу талд зогсож байснаа санадаг. Тэгээд харсан чинь гарт хутга байхаар нь 2 байшингийн хажуу тал руу шидчихээд гэрт ороод Батзоригийг надад туслаач тусламж дуудаад өгөөч эмнэлэг цагдаа дуудаад өгөөч гэхэд Батзориг тоохгүй болохоор нь би Булган аймаг Хялганат тосгонд харьяалалтай авга эгчийн хүү Эрдэнэбаатар луу залгаж ахаа надад эмнэлэг дуудаад өгөөч гэсэн чинь юу болсон яасан юм гээд асуугаад байхаар нь үгүй ээ ахаа та цагдаа эмнэлэг дуудаад өгөөч гээд тусламж хүссэн. Батзориг трактор асааж яваад 20, 30 минутын дараа Сайндалай, Уранчимэг, Батзориг 3 ирсэн. Энэ 3-ыг орж ирэхээр нь надад туслаач гэсэн чинь Уранчимэг шууд орж ирснээ нэгэнт үхсэн юмыг оруулж яадаг юм гээд надад туслаагүй. Одоо наад балай авгайгаа битгий гаргаарай, тэрэнд битгий ойртоорой гээд Уранчимэг тэр хавийн хүмүүсийг загнаад ойртуулахгүй байсан. Тухайн үед ирээд нөхрийг маань оруулсан бол одоо амьд байх байсан юм билүү гэж боддог. Миний буруутай үйлдлээс болж Амгаланбаатар нас барсан. Гэхдээ би ханилсан ханиа хүүхдийнхээ эцгийг зовоож тарчлааж элдэв бусаар тамлаж алах хүсэл зорилго байгаагүй. Алья гэсэн хүсэл зорилго байгаагүй. Тийм болохоор та бүхэн миний хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөч гэж хүсэж байна...” Эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбатын өгсөн: “...Намайг танилцуулсан гэж ярьснаас эхэлье. Манайх Булган аймаг Сэлэнгэ сумын Бэрх гэж газар өвөлждөг. Манайд Амгаланбаатар ирж миний малыг харж өвөлжсөн. Нэг хүүхэн дагуулж ирсэн. Тэр нь 2 дах эхнэр нь баталгаажсан эхнэр нь биш. Хавар манайх байшин барихад туслалцаад байж байсан. Мөнхтуяагийн ахынх манай доод талд 700-ад метрийн зайд хаварждаг. Тэднийд Мөнхтуяа ирсэн байж таараад Мөнхтуяа нь манай хохирогчоос салахаа байгаад манайд эхнэр нь суугаад байдаг Амгаланбаатар өөр газар луу гүйгээд байдаг ийм байдалтай байсан. Танилцуулна гэдэг чинь өөр. Ийм байдалтай байсан. 3 дугаар сараас 5 сарын хугацаанд 2 эхнэртэй болсон гэх юм уу юу гэх юм нөгөөх нь манай гэрт байж байдаг Амгаланбаатар нь орой болохоор малд явна гээд энэ лүү гүйгээд явчихдаг байсан хүмүүс. Нөгөө эхнэр нь Амгаланбаатар хаачив гээд намайг хүнд байдалд оруулж байсан. Тэгж эхэлсэн түүхтэй. Манай талийгаач ах таарч тохироод байгаа юм байна гээд Архангай аймгаас ирж хадаг сүй тавиад урд зусланд 5 ханатай гэр барьж өгөөд дотор талын тохижуулаад айл гэр болгоод буцаж байсан. Мөнгө төгрөг дутуу гээд ярих юм. Манай гадаа 7 хоноогүй ээ. Манайд ирээд мөнгө байна уу гэхээр нь би 100,000 төгрөг өгөхөд нөхрөө дагуулаад Эрдэнэт ороод бааранд орж архидаад хоёулаа шал согтуу шөнө ирж байсан. Амгаланбаатар ах нь юм болохоор надаас айдаг зугтаагаад явсан. Амгаланбаатар хөдөө манайд байхдаа архи уух тийм юм бодит амьдрал дээр хөдөө архи олдохгүй. Би анх энд хэлсэн. Амгаланбаатарыг архи битгий уулгаарай гэхэд өөрөө дагуулаад архи уулгасан. Манай эхнэр хүмүүс ирээд хоол хийгээд өгөөч гэсэн чинь танай зарц юм уу гээд гэрээ ачаад зэрэгцээ сум руу аавынхаа гадаа очсон. Өмгөөлөгч нар хүчирхийлэл хийдэг байсан тухай асуугаад байна. Тэрийг хол ойргүй компьютер дээр харж байгаа юм шиг хөдөөнийхөн хардаг. Амгаланбаатар нь хүн зодоод байхаар тийм залуу байгаагүй. Тэрийг би өөрийн биеэр нотолно. Хуулийн өмнө хариуцна. Тийм хүчирхийлэгч байгаагүй. Өмгөөлөгч нар тэр зам руу түлхээд байна. Энийг би юу гэж ойлгох юм. Нэг л ардчилал ярьсан 2 өмгөөлөгч хүн гүтгэчхээд ардчилал байдаг юм уу. Энэ их сонин санагдаж байна. Тэр Сэлэнгэ сумын тодорхойлсон хүн нь энэ хүмүүсийн хамаатан би сая араар нь яваад судлаад ирлээ. Засаг даргатай очиж уулзлаа. Оюунтунгалаг гэж хүн нь хүчирхийлэгч байсан гэдэг бичиг хийгээд засаг даргаар гарын үсэг зуруулчихсан. Засаг дарга нь сая сонгогдсон мэдэхгүй хүн. Гэх мэтчилэн ийм юм хуулийн өмнө үйлдээд байна. Намайг үг хэлэхээр эсэргүүцээд байдаг. Энэ хүнийг үг хэлэхээр болно гэдэг. Энэ ардчилал мөн үү. Үнэн байдал ийм байна. Архи уудгийн хувьд харин ч энэ нөхөр илүү их архи уудаг. Сэлэнгэ суманд ажиллаж байсан хятадуудтай энэ хүн гэр бүл болж яваад тэндээ нөгөө хятаддаа зарагдаад ирж чадахаа байгаад элчингээр орж ирсэн нөхөр гэж би сүүлд нь мэдсэн. Тэнд байсан хятадуудтай архи ууж нийлж яваад урагшаа гараад ирж чадахгүй болоод элчингээр ирж байсан тухай би сонссон.Ийм хүнийг энэ өмгөөлөгч нар нь мэддэг юм уу үгүй юм уу. Тэрийг өмгөөлөгч нар мэдэж өмгөөлж байгаа юм уу сайн мэдэхгүй байна. Үхсэн хүн үг хэлэхгүй гээд зоддог өдөр болгон хүчирхийлдэг ийм өнгө төрх гаргуулах гэж байгаа юм шиг санагдаж байна. Мэдүүлгээсээ буцсан зүйл харагдаад байна. Энхтайвангийн охин нь хоол идсэний дараа хутга хураагаад цэвэрлээд тавьсныг энэ нөхөр орж ирж аваад хүн хутгалсан юм байна лээ. Тэр нь мэдүүлэгт тодорхой би бодит байдал дээр нь очсон хутга шөвөг бүх юмыг нь харсан. Талийгаачийг тэс хөлдүүгээр нь моргоос авч ирээд оршуулга бүх юмыг нь би хариуцсан. Тийм юмыг харсан хүн ямар байх вэ. Арван хэд хутгалуулаад цус нөжтэйгөө хутгалдчихсан. Ийм юм үйлдчихээд бүтэн 3 жил худлаа үнэн юм яриад яваад байх нь шаардлагагүй шиг санагдсан. Үхсэн хүн буруутай үхээгүй би цэвэрхэн гэдэг үүднээс хандаж боломгүй санагдаж байна. Талийгаачийг тракторын жолооны ард сууж байхад олон удаа Мөнхтуяа нь онц харгис хэрцгийгээр биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж олон удаа хутгалсан шууд санаатай үйлдлээр амь насыг хохироосонд гомдолтой байдаг. Мөнхтуяагийн хувьд тухайн үед хүчирхийлэлд өртсөн. Санаа сэтгэл нь цочрон давчидсан ямар ч нөхцөл байдал үүсээгүй нь нотлогдож байна. Мөнхтуяагийн хувьд миний дүүг шууд алах зорилготой байсан нь гэрч Батзоригийн мэдүүлгээр маш тодорхой нотлон тогтоогдсон. Түүнийг Энхтайвангийн хотонд ирэх үед хохирогч тракторын жолооны ард суусан харин Мөнхтуяа нь тракторын хаалгыг онгойлгоод гадна талд нь гараа савчуулан хашхирсан байдалтай зогсож байсан. Батзоригийг ирээд зүгээр үү гэж асуухад хохирогч зүгээр би явлаа гэж хэлсэн ба энэ үед Мөнхтуяа нь Энхтайвангийн гэр лүү орсон байдаг. Батзоригийг Энхтайвангийн гэр лүү ороход Мөнхтуяа нь зөрөөд гэрээс гарсан. Батзоригийг гэрт ороод хүүхдийнхээ хувцсыг өмсүүлж байхад Мөнхтуяа нь би нөхрөө хутгалчихлаа үхэж байна гээд гэрт орж ирсэн байдаг. Үүний дараа гэрч Батзоригийг гэрээс гараад трактор дээр ирэхэд хохирогчийн амь нас хохирсон байдаг гэдгийг мэдүүлсэн байдаг. Хохирогч нь Батзоригийг ирэх үед ямар байдалтай сууж байсан нь маш олон удаа хутгалуулж сийчүүлсэн амь насаа алдсан энэ үйлдэл нь маш богинохон хугацаанд болсон. Тэдний хооронд зодолдсон асуудал гараагүй. Ийм болохоор миний дүүг алах шууд санаатай байсан гэж би үзэж байна. Мөнхтуяа нь Энхтайвангийн гэрээс цэвэрлээд гал тогооны шургуулгад хийсэн байсан хутгийг зориуд шууд санаатай миний дүүг алах зорилгоор авч гарсан гэж үзэж байна. Тэр айлд ирсэн зочдын мах идсэн хутгийг цэвэрлээд далд хийсэн талаар Энхтайвангийн охин мэдүүлэг өсгөн байдаг. Энэ нь нотлох баримт. Мөнхтуяа нь хохирогчийг хутгалсан хутгаа хаана хутгалж байснаа мэдэж байсан нь хэргийн газарт анх ирсэн Орхон аймгийн Жаргалантын цагдаагийн албан хаагчид зааж өгсөн би нөхрийгөө хутгалчихлаа гэж гэрч Батзоригт хэлсэн гэсэн мэдүүлгээр нотлогдож байгаа тул болсон үйл явдлыг тодорхой сайн мэдэж байгаа санаа сэтгэл нь цочрон давчидсан зүйл болоогүй гэдгийг нотолж байна гэж би ойлгож байна. Мөнтуяа нь миний дүүгийн амь насыг хохироочхоод юу ч болоогүй юм шиг болдог юм болдгоороо боллоо гээд хүүхдээ тэврээд хэвтээд байсан гэж Уранчимэг мэдүүлсэн байдаг. Түүний энэ хэлсэн үгнээс нөхрийнхөө амь насыг хохироор шууд санаатай хүсэж үйлдсэн үйлдэлдээ талийгаачийг олон удаа хутгалж цус маш ихээр алдаж зовж шаналгах байдлыг бий болгож зовоон тарчлаасан гэж би үзэж байна. Энэ нь хэргийн газрын үзлэг, шүүх эмнэлгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтээр нотлон тогтоогдсон байдаг. Гэрч нарын мэдүүлгээр хохирогч нь их согтолттой байсан учраас трактороо асааж чадахгүй байсан гадаа хүйтэн салхинд цохиулж согтолт нь нэмэгдэж өөрийгөө хамгаалах чадваргүй байх үед нь Мөнхтуяа хохирогчийг маш олон удаа хутгалж бугалгын ясанд тултал нь хутгалж тахимын артерийн судсыг гэмтээж олон тооны гэмтэл учруулж тарчилган зовоож, онц харгис хэрцгийгээр амь насыг хохироосон нь хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч Мөнхтуяа нь өөрийн бичсэн давж заалдах гомдолдоо нөхрийгөө хардсан талаар тусгасан байсан тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн сэдэл санаа нь тодорхой болсон ба үүнээс шалтгаалж хохирогчийн амь насыг шууд санаатай үйлдлээр биеэ хамгаалж чадахгүй байхад нь онц харгис хэрцгийгээр зовоож хохироосонд маш гомдолтой. Гомдлоор ч зогсохгүй хохирогчийн эцэг, миний хүргэн ах сэтгэл санааны улмаас нас барсан. Нэг биш 2 хүнээ хорвоогийн мөнх бусыг үзүүлчхээд сууж байна. Энэнээс цааш би юм хэлж чадахгүй нь бичгээр өгчих үү. Би сонин болоод байна...” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад: 1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Гаваачимбуугийн өгсөн: “...Намайг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өглөө өөрийн гэртээ сууж байх үед Архангай аймгийн Тариат сумын нутагт өөрийн гэртээ сууж байх үед нэг дугаар миний гар утас руу залгахаар нь аваад ярьтал “...би танай хүүгийн ажиллаж байгаа компанийн захирал Батжаргал гээд хүн байна. Танай хүү Амгаланбаатар трактор дотор суугаа байдалтай, маш их цус алдалттай, гадны нөлөөтэй нас барчихлаа” гэж хэлэхээр нь би их цочирдсон. Батжаргал тэгж хэлснийхээ дараа надад “энд сүлжээ орж, гараад байдаг юм шүү” гэж хэлээд утсаа салгасан. Би тухайн үед юу болов яачхав гээд их цочирдож байгаад хэсэг тайвшраад Батжаргал гэдэг хүний гар утас руу залгаж яг юу болсон талаар асуух гэтэл утас нь холбогдох боломжгүй байсан. Би Батжаргал гэдэг хүний гар утас руу нэлээн хэдэн удаа залгасан боловч огт холбогдохгүй байхаар нь энэ одоо үнэн яриад байна уу, худлаа яриад байна уу гэж бодоод хүү Амгаланбаатартай хамт ажилладаг Сайндалай гэх залуугийн гар утас руу нь залгатал нэг эмэгтэй авахаар нь “сая танай компанийн захирал Батжаргал гэж хүн над руу залгаад Амгаланбаатарыг гадны нөлөөтэй нас барлаа гэж хэллээ. Энэ одоо үнэн болсон асуудал юм уу, худлаа яриад байна уу” гэж асуухад “үнэн ийм асуудал болчихлоо” гэж хэлсэн. Би яг юу болсон юм бэ тодорхой ярь гэж хэлэхэд “би сайн мэдэхгүй байна. Танд Батжаргал захирал хэлсэн юм чинь та Батжаргал захирлаас асуучих” гэж хэлээд утсаа салгасан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 1 дүгээр хавтасны 86-87 хуудас/, 2.Яллагдагч*******гийн өгсөн: “...Би талийгаач болох Амгаланбаатартай 2016 онд танилцаж суугаад 3 жил болсон байна. Бид хоёр хамт амьдрах хугацаандаа заримдаа маргалддаг юм. Манай талийгаач Амгаланбаатар намайг бусадтай хардаж эсхүл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг зоддог байсан. Сүүлд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ар Бургалтайд байх гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ намайг бусадтай хардаж гэдэс рүү өшиглөөд, үснээс зулгаагаад нүүрэн тус газарт цохисон. Тухайн үед би 2 сартай жирэмсэн байсан ба миний гэдэс 3 хоног базалж, өвдөөд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс миний үтрээнээс нүж доошоо гарч урсаад байсан. Би уг асуудлаа өөр ямар нэг хүнд мэдэгдэлгүй нуусан юм..., ...Лхагвабаяр трактортой хүрч ирээд Энхтайван ахын гэрт Улаанбаатар хотоос хүүхдүүд нь ирчихсэн цай унд өгч байна хамт явъя гэхээр нь би за гэж хэлээд гарсан ба Энхтайван ахын гэрт очиход талийгаач, Энхтайвангийн эхнэр Банзрагч, Сайндалай, Энхтайваны охин, нөхөртэйгөө гэрт нь байсан. Би талийгаач дээр очиход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай халамцуу сууж байсан. Талийгаач надад хандаж чи Лхагвабаяртай яасан уддаг юм бэ та хоёр юу хийгээд байдаг юм бэ гээд намайг Лхагвабаяртай хардахаар нь би юм дуугараагүй. Энхтайвангийнд 2 шил архи байсан ба 1 нь 0.75 литрийн Хараа нэртэй архи, нөгөө шил архи нь Сархад нэртэй 0.75 литрийн архи мөн 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво байсан ба пиво нь бараг дуусаад Сархад нь бараг дуусаж байгаа харагдсан. Би тухайн архинаас нэг хундага уучхаад бараг 30 минут сууж байгаад түүний дараа Лхагвабаяр яваад Оюунзаяа, Уранчимэг 2-ыг авчирсан ба бид нар архиа тойруулаад хувааж уусан. Уг архийг ууж байсан чинь Энхтайван ахын охин бид нарын захисан архи болон тамхийг тарааж байсан ба талийгаач бид хоёр нэг шил архи нэг блок улаан шонхор захисан байсныг би аваад хажуу талдаа тавиад суусан..., ...талийгаач надад хандаж авсан юм аа задалъя гэхээр нь би одоо хүмүүс бүгд муудчихсан байна хоёулаа гэртээ харьяа гэж хэлсэн чинь пизда минь айл болгон авчирсан архи задлаад байхад чи яахаараа задалдаггүй юм бэ муу янхан минь гэж хэлээд намайг хэл амаар доромжлоод гарч яваад байшингийн урд талд байсан трактор дотор ороод суучихсан. Би талийгаачийн араас 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи болон 1 блок Улаан шонхрыг араас нь авч гараад 2 лаа явъя гэж хэлсэн чинь пизда минь чи хүн болгон архи задлаад байхад чи яагаад задлахгүй байгаа юм бэ гэхээр нь би тэгвэл энэ архиа ав гээд байшингийн урд тал руу шидчихсэн юм. Тэгсэн чинь талийгаач трактор дотор суучихсан харин би трактор луу авираад суудаг гишгүүр дээр нь гараад зогсчихсон байх үед талийгаач намайг чи яахаараа хүний архийг шиддэг юм бэ гээд намайг үсдээд толгой, нүүр, дал хэсэг рүү гараараа цохиж зодоод байхаар нь би биеэ хамгаалах юм хайгаад гараараа олдох нуу гээд тэмтрээд үзсэн чинь миний гарт хутга юм уу, аптерк юм уу гэлтэй зүйл таарахаар нь барьж аваад гуя хэсэг рүү нь хатгасан. Би талийгаачийг хатгасан хойноо гэнэт ухаан ороод би юу хийчихвээ гэж бодоод гартаа барьсан зүйлээ харахад хутга байсан бөгөөд гурвалжин шовгор болон байшингийн дундуур шидчихсэн юм. Би буцаад Энхтайвангийнд орсон чинь Сайндалай өөрийн эхнэр Уранчимэг хоёр гэртээ харьчихсан, Батзориг сэрүүн бусад нь унтаж байсан. Би Батзоригт нөхрийгөө хутгаар хатгачихлаа, чи түргэн юм уу, цагдаа дуудаад өгөөч гэсэн чинь хөдлөх шинжгүй болохоор нь би Хялганат тосгонд таньдаг ах болох Эрдэнэбаатар луу залгаад түргэн дуудаад өгөөч, хүн амины хэрэг гарчихлаа гэж хэлсэн. Би түүний дараа талийгаачийн байсан трактор дээр очоод ханиа босооч ээ гээд хөлнөөс нь татахад хөдлөхгүй, хамар амыг нь харахад амьсгалахгүй байхаар нь буцаж Энхтайван ахынд ороод шөнөжингөө хэвтэж байгаад унтчихсан байна лээ. Тухайн үед намайг зодоод байсан болохоор гартаа таарсан аптерк эсхүл хутга шиг хэлбэртэй эд зүйлийг аваад хутгалчихсан юм. Түүнээс бол санаатай амь насыг нь хохирооё гэж бодоогүй. Би тухайн үед айлгая гэсэн зорилгоор хийсэн. Би тухайн үед зодуулаад ухаан балартсан байсан ба талийгаачийн гуя хэсэг рүү нэг удаа хатгаснаа санаж байна. Би анхан шатны тусламж үзүүлье гэж бодсон боловч надад хамт очоод тусалж дэмжих хүн олдоогүй ба Энхтайвангийн гэрт байж байгаад гараад очсон чинь амьсгалахгүй байсан. Би талийгаач Амгаланбаатарыг хутгалж амь насыг нь хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 1-р хавтасны 164-165 хуудас/, 3.Гэрч С.Банзрагчийн өгсөн: “...Манай нөхөр Энхтайван маань Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд Газар Агро ХХК-ийн 100 гаруй тооны үхрийг маллахаар 2018 оны 11 дүгээр сарын 10-д гаргаад ирсэн. Би араас нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирсэн юм. Бид хоёр нийлээд Газар Агро ХХК-ийн үхрийг маллаж байгаа. Миний байгаа газар Сайндалай, Батзориг, Лхагвабаяр, Уранчимэг, Оюунзаяа, талийгаач Амгаланбаатар, Мөнхтуяа бид нар ажиллаж амьдардаг юм. Тэгээд өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 23-ны өглөө Батзориг, Лхагвабаяр хоёр трактортой ирээд өвс буулгачхаад Сайндалайгийн гэр лүү яваад ирье гэж хэлээд трактороо унаад явсан. Түүний дараа Амгаланбаатар, манай нөхөр Энхтайваны хамт адуу янзлах гээд ирсэн. Хэсэг хугацааны дараа Сайндалай, Лхагвабаяр, Батзориг гурав трактортойгоо ирсэн ба тухайн үед тал шил архи уучихсан гэж байсан. Миний хүү Нямсүрэн Улаанбаатар хотоос ирж байгаа сургаар талийгаач Амгаланбаатар, Сайндалай, Лхагвабаяр 3 тус тусдаа 1 шил архи захисан. Манай энэ хавьд цас ихтэй зам хэцүү болохоор хүү Нямсүрэнг Сайндалай, Батзориг, Лхагвабаяр тосох гээд трактортойгоо явсан. Миний хүү Нямсүрэн нь тэд нарын захисан гэх 3 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи авчирсан бөгөөд тэд нарт 2.5 литрийн Сэнгүр пиво, 0.75 литрийн Хараа бэлэглэсэн байсан. Ингээд урдаас талийгаач Амгаланбаатарын эхнэр Мөнхтуяа гэрээсээ ирсэн бөгөөд Уранчимэг, Оюунзаяа хоёр хойд зуслангийн байшингаасаа ирсэн юм. Бид нар манайд гэрт тойрч суугаад миний хүү Нямсүрэнгийн авчирсан архийг хувааж ууцгаасан. Тэр хооронд би хоол хийж мах чанаж өгсөн юм. Захисан гэх архиа ууж дуусгаад би ер нь унтаад өгсөн юм. Намайг унтаж байхад Энхтайван, Батзориг хоёр “бараг байхгүй болчихсон юм биш үү, Амгаланбаатар трактор дотор суучхаад хөдлөхгүй байна” гэж яриад байхаар нь би дотроо арай ч үгүй байлгүй дээ гэж бодсон. Тэгээд захиралдаа хэлчхээд бүгд унтаад өгсөн. Бид нар 3 шил 0.75 литрийн Хараа архи, 2.5 литрийн Сэнгүр пиво хувааж уусан. 1 шил архийг Мөнхтуяа би уухгүй гээд авч гараад хаячихсан юм шиг байна лээ. Манай гэрт угаасаа 2 төрлийн хутга байдаг. Нэг нь шар өнгийн лентээр ороосон төмөр хутга, бор өнгийн иштэй хутга байсан. Мах тавьж өгөхдөө уг 2 хутгыг гаргаж өгсөн..., ...шар өнгийн лентээр ороосон, үзүүр хэсгээрээ дугуй хэлбэртэй ч юм шиг 1 ширхэг хутга, бор өнгийн иштэй, шулуун богино хэмжээтэй 1 ширхэг ингээд нийт 2 ширхэг хутга байсан. Манай гэрт өөр ямар нэг хутга байгаагүй. Миний охин Нямсүрэн надад хэлэхдээ мах идэж дууссаны дараа манай гэрийн 2 хутгыг угааж арчаад буцаад гал тогооны шүүгээн дотор хийсэн гэж надад хэлсэн. Би яг хаана байсан гэдгийг бол хараагүй. Тэр хутгыг яг хэн аваад гарсан гэдгийг бол би сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэр хутгыг гал тогооны шүүгээнээс авч гарсан болоод л гадаа байсан. Түүнээс гал тогооны шүүгээнээс аваагүй бол гэрээс гарах ямар ч боломж байхгүй. Тэр хоёрыг ирэх үед бол бид нар манай гэрт уулзаад сууж байсан. Тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байсан. Талийгаач Мөнхтуяа тэр хоёр гэр лүүгээ явна гээд трактор дотор байж байсан гэж манай охин Нямсүрэн надад хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 1 дүгээр хавтасны 108-110, 151-152 хуудас/, 4.Гэрч О.Энхтайвангийн өгсөн: “...Өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 23-ны өглөө Лхагвабаяр, Батзориг, 2 манайд трактортой ирээд өвс буулгаад Сайндалайгийн гэр лүү явлаа гээд яваад өгсөн. Манайх адуу гаргах гэж байсан болохоор урд байдаг талийгаач Амгаланбаатарыг дуудаад бид 2 өдөржингөө адуутай ноцолдсон. Тэгж байгаад Батзориг, Сайндалай, Лхагвабаяр 3 бага зэрэг уучихсан халамцуу ирсэн. Тухайн үед талийгаач Амгаланбаатар гэр лүүгээ явсан бөгөөд удалгүй адуугаа харчхаад ирлээ гэж хэлээд манайд хүрээд ирсэн. Тэгсэн манай хүү Нямсүрэн Улаанбаатар хотоос ирж байгаа гээд Лхагвабаяр, Сайндалай, Батзориг бид 3 явсан бөгөөд ирэхдээ Нямсүрэн 1 шил 0.75 литрийн хараа архи, 2,5 литрийн сэнгүр пиво авчирч өгсөн бөгөөд талийгаач Амгаланбаатар, Батзориг, Сайндалай 3 нэг, нэг шил архи захисан байсан. Тэгээд Лхагвабаяр талийгаач Амгаланбаатарын эхнэр Мөнхтуяаг авчирсан байх хойд зуслангаас Оюунзаяа, Уранчимэг нар ирсэн. Бид нар манайд авсан архинуудаа хувааж уусан бөгөөд 1 шил архийг уугаагүй үлдээсэн. Тэгээд эхнэр Банзрагч бид 2 унтаад, Уранчимэг, Батзориг, Сайндалай 3 явлаа гээд гараад бусад нь манай гэрт үлдсэн. Тэгсэн намайг унтаж байхад Батзориг дуудаж сэрээгээд Амгаланбаатар урд трактор дотор хөдлөхгүй гутал нь нил цус болчихсон, Мөнхтуяа надад би Амгаланбаатарыг хутгалчихсан гэж хэлэхээр нь босоод харсан чинь Мөнхтуяа газар хэвтэж байсан. Тэгээд би Сайндалай, Уранчимэг, Батзориг нарын хамт гараад харахад талийгаач трактор дотор суучихсан, ямар ч хөдөлгөөн байхгүй, холоос нэрийг нь дуудаад ч сэрэхгүй байхаар нь өнгөрчихсөн гэж бодсон. Тэр үед Уранчимэг нь ойртож хүрч болохгүй, эндээс хэн ч явж болохгүй гэж байна гэж хэлсэн. Бид нар дотор ороод Уранчимэг Мөнхтуяагаас чи яаж байгаа юм бэ гэсэн чинь Мөнхтуяа одоо нэгэнт өнгөрчихсөн юм чинь яахав дээ гээд хэвтэж байсан..., ...Гэрт Сайндалай өөрийн эхнэр Уранчимэг, Батзориг өөрийн эхнэр Оюунзаяа, би өөрийн эхнэр Банзрагч, талийгаач Амгаланбаатар, эхнэр Мөнхтуяагийн хамт, Лхагвабаяр бид 9 байсан..., ...Батзориг надад талийгаач Амгаланбаатар трактор дотор суучихсан, Мөнхтуяа гадна талд нь гараараа чичээд зогсож байсан гэж хэлсэн...,... Манайд шар өнгийн лентээр ороосон төмөр хутга, бор өнгийн модон иштэй хутга байдаг...,...Надад харсан зүйл байхгүй. Батзориг хэлэхдээ Амгаланбаатарыг түүний эхнэр Мөнхтуяа хутгалсан гэж хэлсэн ба дараа нь Уранчимэг, Мөнхтуяаг чи нэгийгээ алчхаад яасан юм боддоггүй юм бэ гэсэн чинь одоо нэгэнтээ өнгөрсөн гэж хэлээд дахиж юм дуугарахгүй унтаад өгсөн..., ...Ишийг нь шар өнгийн лентээр ороосон, зузаан ажлын хэсэгтэй, үзүүр хэсэг нь тойрог маягийн хутга мөн бор өнгийн иштэй шулуун, богино хэмжээтэй 2 ширхэг хутга байсан. Өөр ямар нэг хутга байгаагүй. Ямар ч байсан бид нар мах чанаж хоол идсэн. Махаа идэхдээ шар өнгийн лентээр ороосон хутга мөн бор өнгийн иштэй хутгуудыг гаргаж ирээд огтолж идсэн. Бид нар мах огтолж идэж дуусчхаад манай эмэгтэйчүүд аяга тавгаа бүгдийг нь хураасан санагдаж байна. Тэр үед тэр хутгануудыг хэн хаана тавьсан гэдгийг би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 1-р хавтасны 110-112, 150 хуудас/, 5.Гэрч *******ийн өгсөн: “...Нөхөр бид хоёр гэртээ ирээд угаасан юм аа дэлгээд гал түлчхээд утсаар яриад байж байтал гадаа трактор ирж зогсоод Батзориг гэрт орж ирээд Амгаланбаатарыг эхнэр нь хутгалчихсан та наад утсаа боль гэж сандарсан янзтай хэлсэн. Нөхөр бид хоёр түүнийг худлаа ярь гэж хэлтэл үнэн гэсэн учраас хүүхдээ орхиод нөхөр бид хоёр Тайван ахын гадна Батзоригийн хамт очиж Амгаланбаатар сууж байсан трактор луу гэрлээ тусгаж харахад тракторын шалан дээр цус туначихсан байсан учраас Тайван ахын гэрт нь ортол Мөнхтуяа, Тайван ах нар сууж байсан. Бусад нь унтаж байсан. Тайван ахын хүүхдүүд нь явчихсан байсан. Манай нөхөр, Тайван ах хоёр Амгаланбаатарыг трактороос буулгах гэхээр нь Батзориг бид хоёр болохгүй байх гээд тэр хоёрыг хориглосон. Тэгээд л бүгд эмнэлэг цагдаа дуудахаар болсон. Тэр үед Мөнхтуяа дуугарахгүй байсан. Би буцаж ормогцоо Мөнхтуяаг “чи нөхрөө хутгалчихсан юм уу, хутга чинь хаана байна” гэж зандрах үед өөдөөс “болдог юм болдгоороо болоо биз” гэж хэлээд хэвтчихээд босохгүй байсан. Ер нь бол гэмшиж байгаа шинжгүй хэнэггүй байсан. Эсвэл бүр шоконд орчхоод гарахгүй байсан байх... Мөнхтуяа нь Батжаргал захиралтай ярихдаа Амгаланбаатар намайг үсдэж зодсон гэж ярьсан.Би Амгаланбаатар, Мөнхтуяа нарыг хэрэлдэж зодолдож байхыг хараагүй. Өмнө бол Амгаланбаатар, Мөнхтуяа нар архи уухаараа хэрэлдэж маргалдаад зодолдоод байдаг юм.Амгаланбаатар нь маш төлөв томоотой хүний үгээр залуу байсан.Мөнхтуяа нь жаахан хэл амтай ааштай эмэгтэй байдаг юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 1-р хавтасны 117-119 хуудас/, 6.Гэрч *******ийн өгсөн: “...Манай нөхөр Сайндалай нь согтоод тасарчихсан байхад нь би аваад гэртээ харьсан. Тухайн үед*******, Г.Амгаланбаатар нар хоорондоо маргалдаагүй зүгээр байсан. Талийгаач байшингийн гадаа трактороо асаах гээд оролдоод сууж байсан. Харин би трактор дотроос угаасан тортой хувцсаа авхуулаад гэртээ харьсан. Намайг ирэхэд талийгаач трактор дотроо сууж байсан. Очоод харахад хажуу тийшээ нугжийгаад хэвтчихсэн, гутлын түрүүгээр нь дагаад маш их цус асгарчихсан тракторын шал цус болчихсон байсан. Тэгээд Энхтайван ахын гэрт ороход******* орны урдуур газраар хүүгээ тэврээд хэвтэж байсан. Тэгэхээр нь би Мөнхтуяаг загнасан чинь Мөнхтуяа нэг их тоосон шинжгүй болдог юм болдгоороо болоо биз гэж хэлсэн. Тэгээд өөрөө эмнэлэг цагдаад дуудлага өгчихсөн байсан. Ямар нэгэн зүйл анхаарах сөхөө байгаагүй. Харин маргааш нь*******г явах гэж байхад нүдэн дээр нь бүдэг ногоон юм анзаарагдсан. Бүүр урьд нь цохисон байж магадгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 3-р хавтасны 75-76 хуудас/, 7.Гэрч *******гийн өгсөн: “...Нэг мэдсэн чинь манай эхнэр намайг сэрээрэй гэсэн би сэрээд эхнэр хүүхдийн хамт гэртээ алхаж ирсэн. Манай хүүхэд 3 настай учраас бид гурав алхаж ирсэн. Гэртээ ирээд гал түлээд угаасан юмаа дэлгээд би унтах гээд орондоо орчихсон байхад гэрийн гадна трактор ирээд Батзориг гэрт орж ирээд Амгаланбаатарыг эхнэр буюу Мөнхтуяа хутгалчихлаа гэж хэлсэн. Эхнэр бид хоёр худлаа яриад бай гэж хэлтэл үнэн, яаралтай цуг явъя бөөндөө очъё гэж хэлсэн учраас эхнэр бид хоёр унтаж байсан хүүхдээ гэрт нь орхиод тракторт нь суугаад очтол Амгаланбаатар тракторын жолооны ард цус гоожсон байсан. Тайван ахын гэрт ортол манай эхнэр Мөнхтуяаг загнаад байсан. Тэр үед Мөнхтуяа юу ч яриагүй. Тайван ах, Мөнхтуяа хоёроос бусад нь буюу Тайван ахын эхнэр Банзрагч, Лхагвабаяр, Оюунзаяа нар тасарчихсан бололтой нам унтаж байсан. Тайван ах бид хоёр Амгаланбаатарыг трактороос буулгаад гэрт оруулах гэтэл манай эхнэр болон Батзориг нар хориглоод гэрт оруулаагүй. Харин цагдаа эмнэлэг, компанийн удирдлагуудад мэдэгдэхээр болсон. Тэр үед эхнэр гэрт хүүхэд ганцаараа байгаа чи явж бай гэсэн учир би гэртээ харьж эхнэр тэр айлд үлдсэн..., ...Бид нар огт хэрэлдэж маргалдаагүй. Ер нь бол Амгаланбаатар, Мөнхтуяа нар хоорондоо хэрэлдэж маргалдаад байдаг юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 1-р хавтасны 121-122 хуудас/, 8.Гэрч *******гийн өгсөн: “...Намайг Энхтайван ахынд ирэхэд талийгаач трактор дотор нас барчихсан байдалтай байсан. Мөнхтуяа гэрт орчихсон байсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Ямар ч байсан маргааш өглөө нь гарч харахад талийгаачийн сууж байсан тракторын дотор талд нилэнхүйдээ цус болчихсон, цус нь тракторын кабинаас хальж асгараад газар гоожиж хөлдсөн байдалтай маш их цус гарсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 3-р хавтасны 77-78 хуудас/, 9.Гэрч Х.Оюунзаяагийн өгсөн: “...Манай нөхөр унтаж байсан учраас Уранчимэг эгч бид хоёр манай нөхрийг гэрт үлдээгээд Лхагвабаярын хамт тайван ахын гэрт очиход адуу гаргаад мах чаначихсан нэг том пиво дуусчихсан архи нь жаахан үлдсэнийг Уранчимэг эгч бид хоёрт нэг нэг хундага өгөөд архи дууссан. Түүний дараа Лхагвабаяр нэг архи гаргаад задалж байсан. Би тэр архинаас хоёр хундага уугаад л тасарчихсан. Юу болсныг мэдэхгүй байна. Би өглөө Тайван ахын гэрт сэрсэн чинь цагдаа ирчихсэн байсан. Би юу болсон талаар асуухад манай нөхөр “Амгаланбаатарыг эхнэр нь хутгалчихсан” гэж хэлсэн. Би хүмүүс дунд сууж байгаад хүмүүсийн ярианаас Амгаланбаатарыг нас барсан талаар мэдсэн. Түүнээс харсан зүйл байхгүй. Архи ууж байх үед ямар ч хэрүүл маргаан болоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 1-р хавтасны 123-125 хуудас/, 10.Гэрч Ш.Батзоригийн өгсөн: “...Бид гурав Тайван ахын хүүхдүүдийг тосон уулзаад нэг шил архи авч замдаа гурвуулаа хувааж уусан. Би 17 цаг орчимд нэлээн халамцуу гэртээ орсон чинь эхнэр маань намайг унт гэсэн учраас би шууд унтчихсан. Лхагвабаяр, Сайндалай нар Тайван ахынд очихоор явсан. Би унтаж байгаад хальт сэрэх үед Лхагвабаяр манай гэрт ирчихсэн Уранчимэг эгч, манай эхнэр хоёрыг аваад Тайван ахынд очихоор явсан. Би тэд нартай цуг явъя гээгүй, явуулсан. Хэсэг унтаж байгаад 22 цаг өнгөрч байхад сэрээд эхнэрээ авчрахаар трактор асаагаад Тайван ахын гэрийн гадна очтол тэдний гадаа трактор дотор хүн суучихсан, гадна талд тракторын хаалгыг эмэгтэй хүн онгойлгочихсон, эмэгтэй нь гараараа чичлээд маргалдаад байгаа харагдсан учраас би очсон чинь Амгаланбаатар трактор дотор суучихсан, эхнэр нь Тайван ахын гэрт орсон. Би Амгаланбаатарыг “зүгээр үү гэж асуутал”, “зүгээр, зүгээр” гэж хариулсан. Тэр үед Амгаланбаатар нэлээн согтчихсон байсан. Би Тайван ахын гэрт ортол Тайван ахаас бусад нь унтчихсан байсан. Манай хоёр настай охин уйлаад байхаар нь охиноо хувцаслаад эхнэрийгээ босгох гэтэл босохгүй зууралдаад байх үед Мөнхтуяа гаднаас орж ирээд “би нөхрийгөө хутгалчихлаа, Амгаа цус алдаад байна” гэж хэлэхээр нь би түүнд “юу яриад солиороод байгаа юм” гэж хэлтэл буцаад гараад явсан. Удалгүй буцаж орж ирээд “бие нь хөрөөд байна ш дээ” гэж орилж хашгирах үед нь би үнэмшээд Лхагвабаярыг дуудаж сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тайван ах босох чадваргүй, “юу болоод байна” гэж хэлээд байсан. Сайндалай, Уранчимэг нар байхгүй байсан учраас явсан байх гэж бодоод тэр хоёрыг авчрахаар гэр лүү нь трактор асааж очтол Сайндалай ах орондоо орчихсон, Уранчимэг эгч утсаар яриад байж байсан. Би тэдний гэрийн цагийг хартал 23 цаг 20 минут болж байсан. Би тэр хоёрыг аваад Тайван ахын гэрийн гадаа ирээд Амгаланбаатарыг сууж явсан тракторыг гэрэлтүүлж хартал тракторын дотор шалаар цус туначихсан Амгаланбаатарын царай нь сонин болчихсон, царай нь цонхийсон байсан. Тэгээд бид нар Тайван ахынд ортол Мөнхтуяа хүүхдээ тэврээд сууж байсан. Уранчимэг эгч Мөнхтуяаг “чи нөхрөө яаж байгаан” гэж загнатал “болоод өнгөрсөн юмыг одоо яахав дээ” гэх утгатай зүйл хэлсэн. Бид нар тэр үгийг нь сонсоод бүр шоконд орсон. Сайндалай, Тайванаа ах нар трактороосоо Амгаланбаатарыг буулгах уу гэхээр Уранчимэг эгч бид хоёр ойртож болохгүй гэж хэлээд ойртуулаагүй. Тэгээд бид нар компанийн удирдлагад болон цагдаа эмнэлэгт хэлэхийг хүссэн. Би анх сонсоод яаж Сайндалай ахынд очсоноо мэдэхгүй байгаа. Аймаар орилоод байхаар нь би Мөнхтуяаг тайван байгаарай гэж хэлээд эрүүл хүнтэй ханьтай байя гэж бодсон. Би трактор луу хараагүй, шууд явсан. Намайг явсан хойгуур Мөнхтуяа өөрөө эмнэлэг, цагдаа дуудсан байж магадгүй. Сайндалай ах Амгаланбаатарыг эхнэртэйгээ иргэний дайн шиг маргалддаг гэж надад хошигнож ярьж байсан. Орой Тайван ахынд орохоос өмнө би трактороо хол тавиад очсон тул харанхуйд сайн харагдаагүй. Намайг очиж байхад Мөнхтуяа цаашаа байшин руу орсон. Тэр үед би Амгаланбаатараас “гайгүй юу” гэхэд “гайгүй” гэж хариулсан. Би байшин руу ороход Мөнхтуяа надтай зөрөөд гарсан. Тэр үед байшингийн гадна Амгаланбаатар, Мөнхтуяа нараас өөр хэн ч байгаагүй. Анх надтай Мөнхтуяа зөрөх үедээ хутга аваад гарсан байх. Амгаланбаатар хүмүүстэй маш их эвсэг байдаг. Талийгаач маш дөлгөөн зантай учраас хүнтэй маргалдахгүй. Намайг очиход Тайван ахынд хүмүүс тасраад унтчихсан. Гэрийнх нь эд зүйлс эмх цэгцтэй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 1-р хавтасны 127-130 хуудас/, 11.Гэрч Ш.Батзоригийн өгсөн: “...Би тухайн өдрийн оройн 23 цагийн орчимд эхнэр хүүхдээ авахаар очсон юм. Намайг очиход талийгаач Г.Амгаланбаатар нь трактор дотор сууж байсан. Харин эхнэр нь хэрүүл хийгээд байгаа бололтой хуруугаа гозолзуулаад зогсож байсан. Би очоод талийгаач Амгаланбаатараас зүгээр үү хөгшөөн гэж асуусан чинь талийгаач “зүгээр, зүгээр” гэж хэлэхээр нь би гэр лүү яваад орсон. Тухайн үед манай эхнэр Оюунзаяа унтаж байсан. Харин хүүхдүүд уйлалдаад байж байсан. Анх орж ирээд Мөнхтуяа нь “би Амгааг хутгалчихлаа” гэж хэлсэн юм. Би тухайн үед тоогоогүй, юу солиороод байгаа юм бэ гэж хэлсэн. Ингээд Мөнхтуяа нь гараад явсан. Эргэж орж ирээд “бие нь хөрөөд байна, одоо яах вэ” гэж асуусан. Тэгэхээр нь би тэднийхээс гараад трактороо асаагаад Далай ахынх руу явсан. Тэгээд Сайндалай ах Урнаа эгч хоёрыг дагуулж ирсэн. Ингээд би тракторынхоо гэрлийг талийгаачийн сууж байсан трактор луу тусгасан чинь шалаар нэг цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 3-р хавтасны 72-74 хуудас/, 12.Гэрч Ө.Балтсүхийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цаг 30 минутад Хялганат тосгоны цахилгаанчин Эрдэнэ гэх хүнээс Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багт оршин суух Амгаланбаатар нь эхнэртээ хутгалуулсан, одоо хөдөлгөөнгүй байна гэх дуудлага ирүүлсэн тул цагдаагийн алба хаагчид мэдэгдэж уг дуудлагад хамт явсан. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 цаг 03 минутад дуудлага өгсөн газар очтол трактор дотор нэг эрэгтэй хүн толгойгоороо тракторын цонх налж, өмд, тракторын шалаар нил цус болчихсон байсан. Би уг хүнд үзлэг хийтэл амин үзүүлэлт байхгүй, царай нь цонхийж цайж хөрсөн, мөчдөд хөшилт явагдсан байсан. Хэсэг газарт үзлэг хийхэд зүүн гуяны гадна, дунд хэсэгт хурц үзүүртэй зүйлээр нэвт хатгагдсан шархнаас их хэмжээний цус гоожин өмд болон тракторын шалыг бохирлосон байсан. Нэгэнт нас барсан нь тодорхой болсон тул цаашид үзлэг хийгдээгүй. Тэнд байсан хүмүүсээс Батзориг гэх хүн нь ганцаараа эрүүл байсан. Бусад хүмүүс нь тодорхой хэмжээний согтолттой байсан. Цагдаа бүрэлдэхүүн ул мөрийг нь хамгаална гэж хүмүүст мэдэгдээд хэргийн газрыг хамгаалалтад авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 1-р хавтасны 131-132 хуудас/, 13.Гэрч Э.Нямсүрэнгийн өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сайхан суманд оршин сууж байгаа өөрийн аав Энхтайван, ээж Банзрагч нар дээр 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр очиж өөрийн хүүхдээ аваачиж өгчхөөд тухайн өдрөө буцсан. Архи аваачиж өгсөн ба 1 шил 75 граммын Соёрхол нэртэй архи, 2,5 литрийн боргио нэртэй пиво нэгийг аваачиж өгсөн. Намайг очоод буцах хугацаанд лав манай аав архи уугаагүй байсан. Мөн манай аавынд Амгаланбаатар гэх хүн байсан ба би тэр хүнийг өмнө огт харж байгаагүй ямар ч байсан 30 гаран настай хүн байсан. Манай аав, ээжтэй хамт ажиллагдаг хүмүүс 3 шил архи захисан би одоо нэрийг нь сайн санахгүй байна...., ...Г.Амгаланбаатар,******* гэх хүмүүс архи ууж байхдаа хэрэлдэж, маргалдаагүй..., ...Манай аав О.Энхтайвангийн гэрт миний мэдэхээр 2 ширхэг хутга байсан. Ямар иштэй хутга байсныг нь бол санахгүй байна..., ...Би аавынд байсан хүмүүсийн мах идэж байсан 2 ширхэг хутгыг гал тогооны тавиурын шургуулгад хийсэн. Одоо тэр хураасан хоёр хутгыг хараад танихгүй..., ...Өнгийг нь бол сайн санахгүй байна ямар ч байсан лентээр ороосон хутга лав байсан. Тэр хутгыг би шургуулгад хийсэн...” гэх мэдүүлэг/ хх-ийн 1-р хавтасны 155-156 хуудас/, 14.2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 1 дүгээр хавтасны 22-27 хуудас/, 15.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 1 дүгээр хавтасны 28-30 хуудас/, 16.2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн түргэн тусламжийн дуудлагын хуудасны хуулбар/хх-ийн 1 дүгээр хавтасны 31 хуудас/, 17.2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 1 дүгээр хавтасны 32-34 хуудас/, 18.2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 1 дүгээр хавтасны 35-43 хуудас/, 19.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 05 дугаартай “...Талийгаачид зүүн тахимны тараагуур судсыг гэмтээсэн зүсэгдсэн шарх, зүүн бугалга, гуянд олон тооны зүсэгдсэн шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь үзүүр, иртэй зүйлийн тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн тахимны тараагуур судсыг гэмтээсэн зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн бугалга, гуянд олон тооны зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн хацарт зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Уг гэмтлүүд нь шууд үхэлд хүргээгүй болно. 2.Талийгаачид макро өөрчлөлтөөр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3.Талийгаачийн цогцосноос авсан цусанд 2.3 промиль процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана. Үхлийн шалтгаанд шууд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт/ххийн 1 дүгээр хавтасны 45-49 хуудас/, 20.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 426 дугаартай “...Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дугаар №05 тоот дүгнэлтийн 4-р хариулт болон 1-р хариултын уг гэмтлүүд нь шууд үхэлд хүргээгүй болно гэсэн нь үндэслэлгүй байна. 2.Талийгаач нь зүүн тахимны тараагуур судас гэмтээсэн зүсэгдсэн шарх, зүүн бугалга, гуяны олон тооны зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдан дотор эрхтнүүдийн цус багадалтын улмаас нас баржээ. 3.Эмнэлгийн яаралтай тусламжийг тэр даруйд нь үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. 4.Тараагуур судас гэмтсэн тэр даруйд даралт ихтэй олгойдож гаран цус алдалт явагдаж эхэлнэ. Хохирогчийн өмгөөлөгчөөс тавьсан асуултын хариулт: 1.Талийгаач нь зүүн тахимны тараагуур судас гэмтээсэн зүсэгдсэн шарх, зүүн бугалга, гуяны олон тооны зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдан дотор эрхтнүүдийн цус багадалтын улмаас нас баржээ. 2.3.Дээрх өөрчлөлт нь цусны эргэлтийн хямрал болон алдагдлаас үүссэн шинжүүд юм. 4.Цус нь хүний биеийн жингийн 5-9 хувийг эзлэх ба 5.0-5.5 литр орчим байдаг. Биед эргэлдэж байгаа цусны 35-50% нь цочмогоор алдахад шууд үхэлд хүргэх аюултай. 5.Дээрх тохиолдолд хэдий хугацааны дараа нас барах нь тухайн хувь хүний онцлог, гэмтсэн судас, судасны бүлэгнүүлэх чанар, алдаж байгаа цусны хэмжээ зэргээс хамаарч харилцан адилгүй байна. Яллагдагчийн өмгөөлөгчөөс тавьсан асуулт: 1.Нас барсан цаг хугацаа нь цогцосны эрт болон хожуу үеийн өөрчлөлтөөр баримжаалан тогтоох боломжтой ба талийгаачийн цогцост анх үзлэг хийхэд хөлдүү байсан учир нас барсан цаг хугацааг тогтоох боломжгүй байдаг юм. Тухайн тохиолдолд алдсан цусны хэмжээг тогтоох боломжгүй юм...” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 1 дүгээр хавтасны 78-80 хуудас/, 21.2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 20/19 дугаартай “...1.2.Лхагвасүрэн овогтой Мөнхтуяа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл болно. 3.Лхагвасүрэн овогтой Мөнхтуяа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир түүнд эмнэлгийн чанартай албадан эмчилгээ шаардлагагүй болно. 4.Лхагвасүрэн овогтой Мөнхтуяа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл, болж өнгөрсөн үйл явдлын тухай үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Өөрийн өгч байгаа мэдүүлгийнхээ мөн чанарыг ухамсарлан ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. 5.Лхагвасүрэн овогтой Мөнхтуяа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно...” гэх магадалгаа/хх-ийн 1 дүгээр хавтасны 60 хуудас/, 22.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1082 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Амгаланбаатарын гэх дээлэнд 19, хөх цамцанд 3 гэмтэл, футболканд 1 хурц иртэй, мөртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан байж болно. Дээлэнд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 1 шинэ ханзралт байна. Чихэвчинд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин 2 цооролт байна. Оймсонд эдэлгээ хэрэглээний явцад гарсан хуучин цооролт байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн Мөнхтуяагийн гэх хүрмэнд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 4 шинэ ханзралт байна. Хүрмэнд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан 3 хуучин цооролт, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 2 хуучин ханзралт байна. Гутланд хурц иртэй зүйлийн үйлчлээр гарсан 1 хуучин зүсэгдэлтэй байна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 2-р хавтасны 225-240 хуудас/, 23.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1247 дугаартай “...1.Талийгаач Г.Амгаланбаатарын өмсөж байсан гэх ногоон өнгийн дээл, юүдэнтэй хөх өнгийн цамц, саарал өнгийн футболк, хар саарал өнгийн чихэвч, бор өнгийн өмдний тэлээ, эсгий түрүүтэй хар өнгийн нэг хос гутал, бор өнгийн нэг хос оймсны өрөөсөн оймс дээрх улаан хүрэн өнгийн толбонд, яллагдагч*******гийн өмсөж байсан гэх хөх өнгийн жинсэн өмдний зүүн өвдөг бүдэг улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. 2.Талийгаач Г.Амгаланбаатарын өмсөж байсан гэх шар өнгийн дээлийн бүс, яллагдагч*******гийн өмсөж байсан гэх хар өнгийн зузаан цамц, саарал өнгийн дотуур өмд, урдаа цагаан өнгийн бичигтэй хар хөх өнгийн урт футболк, үстэй захтай мөр хэсэг цайвар өнгийн оруулгатай хар хөх өнгийн куртик, ягаан өнгийн нэг хос оймс, бор өнгийн нэг хос гутал дээр цус илрээгүй. 3.Г.Амгаланбаатарын өмсөж байсан гэх ногоон өнгийн дээл, юүдэнтэй хөх өнгийн цамц саарал өнгийн футболк, хар саарал өнгийн чихэвч, бор өнгийн өмдний тэлээ, эсгий түрүүтэй хар өнгийн нэг хос гутал, бор өнгийн нэг хос оймсны өрөөсөн оймс дээр илэрсэн цус, яллагдагч*******гийн өмсөж байсан гэх хөх өнгийн жинсэн өмдөнд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Уг илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо*******гийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй. 4.*******ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов...” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 2-р хавтасны 247-250 хуудас/, 24.2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хутга таньж олуулсан үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 1-р хавтасны 159-162 хуудас/, 25.Эд мөрийн баримтаар тооцох тухай “...Хэргийн газрын үзлэгийн үед баримтжуулан хураан авсан шар өнгийн лентээр ороосон иштэй, ажлын хэсгийн урт 14 см, ишний урт 10 см урт, нийт 24 см урттай 1 ширхэг хутга...” тогтоол/хх-ийн 1-р хавтасны 201 хуудас/, 26.Асран хамгаалагч тогтоох тухай 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/38 дугаартай Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын захирамж/хх-ийн 1-р хавтасны 213 хуудас/, 27.Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 76 дугаартай “...*******ийн биед 7-8 долоо хоногтой жирэмсэн, дутуу халдварлагдсан зулбалт, умайн цус алдалт, зүүн нүдний зовхи, зүүн мөр, хэвлийн орчмын зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. 2.*******ийн биед тогтоогдсон 7-8 долоо хоногтой жирэмсэн, дутуу халдварлагдсан зулбалт умайн цус алдалт нь ямар шалтгаан хүчин зүйлийн үйлчлэлээр хэзээ эхэлсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. 3.Жирэмслэлт таслагдах нь олон шалтгаан, хүчин зүйлээр үүсч болох ба хэвлийн орчимд өшиглөх цохих зэрэг үед үүсгэгдэх боломжтой. 4.*******ийн биед тогтоогдсон зүүн нүдний зовхи, зүүн мөр, хэвлий орчмын зөөлөн эдийн цус хуралт нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн /3-с дээш/ хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 5.Уг зөөлөн эдийн цус хуралт нь ГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 6.*******ийн биед илэрсэн, дүгнэлтийн 1-д заагдсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 1-р хавтасны 64-р хуудас/, 28.Эд мөрийн баримтаар тооцох тухай 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоол/хх-ийн 3-р хавтасны 62 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Шүүх хуралдаанд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын прокурор шүүгдэгч*******гийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж, Шүүгдэгчийн өмгөөлөгч нар санаа сэтгэл хүчтэй цочирдон давчдаж хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай гэж мэтгэлцэж байна. Шүүх шүүгдэгч*******гийн үйлдсэн гэмт хэргийн сэдэлт юу байсан бэ? Хүнийг алах гэмт хэргийг онц хэрцгий аргаар үйлдсэн үү, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн үү гэдэгт хууль зүйн дүгнэлт хийлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* хэргийн талаар “...Айл болгон архиа задалж уусан би архиа хажуудаа тавьсан байхад Г.Амгаланбаатар архиа задал гэхээр нь хүмүүс болсон байна задлаад хэрэггүй гэсэн нь пизда чинь ийм хөгийн зантай ш дээ хүн амьтны өмнө нүүр түлээд гэсэн би хүмүүс болсон байна хүүхэд уйлаад байна харья гэсэн чинь явахгүй гэсэн. Чи архинаас болж байнга хэрүүл хийж байна. Архи чамд ямар хэрэгтэй вэ гээд архиа авч гараад сууж байсан тракторын урд архиа шидсэн. Тэрнээс болж бид 2 маргалдаад хүмүүс архиа задлахгүй юм чинь явъя гээд Уранчимэг, Сайндалай 2 гэр лүүгээ яваад өгсөн. Би Г.Амгаланбаатарыг гараад явахаар нь гэртээ харьсан юм болов уу гээд гарсан чинь харагдахгүй болохоор нь хүүхдээ тэврээд харья гээд нэлээн хол алхаад Энхтайван гуайн хүүхдийг манайх хол байдаг юмаа хүргээд өгөөч гэсэн чинь бид нар яараад байна гээд яваад өгсөн. Хүмүүс хүргэж өгөхгүй юм чинь гээд би хүүхдээ тэврээд куртикэнд ороогоод явж байхад хүүхэд маань даараад байна гэхээр нь би буцаад гэр лүү орсон чинь гэрт байхгүй байсан Г.Амгаланбаатар гэр лүү ороод хэвтсэн байсан. Г.Амгаланбаатар Оюунзаяа гээд тасраад унаад өгсөн хүүхний бөгс рүү гараа хийсэн хэвтэж байхаар нь хүүхдээ Энхтайван ахын хөлд тавьчхаад би чи өөрөө ийм болохоороо намайг ингээд хардаж сэрдээд зодож цохиод байдаг юм уу гэсэн чинь босож ирээд миний үснээс чирч гаргаад довжоон дээрээс чирч унагаагаад миний зүүн талын далан дээр дэвсээд, толгой дээр дэвсэхээр нь би гараараа хамгаалаад нуруун дээр дэвсээд тэгээд Г.Амгаланбаатар трактор луу гүйгээд орсон. Тухайн үед миний уур маш их хүрээд өөрийн мэдэлгүй энэ намайг яагаад ингэж байгаа юм гээд тэрнээс хойш би юу болсныг санадаггүй. Би санасан үе нь тракторын хажуу талд зогсож байснаа санадаг. Тэгээд харсан чинь гарт хутга байхаар нь 2 байшингийн хажуу тал руу шидчихээд гэрт ороод Батзоригийг надад туслаач тусламж дуудаад өгөөч эмнэлэг цагдаа дуудаад өгөөч гэхэд Батзориг тоохгүй болохоор нь би Булган аймаг Хялганат тосгонд харьяалалтай авга эгчийн хүү Эрдэнэбаатар луу залгаж ахаа надад эмнэлэг дуудаад өгөөч гэсэн чинь юу болсон яасан юм гээд асуугаад байхаар нь үгүй ээ ахаа та цагдаа эмнэлэг дуудаад өгөөч гээд тусламж хүссэн...” гэх мэдүүлсэн бол 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд “...Намайг ороход 1 сархад гээд цэнхэр шилтэй архи, 2 литрийн савтай пиво уучихсан сууцгааж байсан. Архи нь бараг дуусаж байсан. Тэгээд байж байсан чинь Лхагвабаяр би зуслан яваад Оюунзаяа, Уранчимэг нарыг аваад ирье гээд авч ирсэн. Тэгээд надтай нийлээд 8 хүн байсан. Бид нар хоол унд идэж архи уусан юм. Тэгсэн чинь Энхтайван гуайн хүргэн, охин 2 нь айл бүр нэг, нэг шил архи захисан гэхэд тэдний охин нь хайрцагтай архи оруулж ирсэн. Талийгаач нэг архи нэг блок тамхи захисан байсан. Би архи блок хайрцагтай тамхийг нь хажуудаа авчихсан байсан. Хүмүүс архи уугаад дуусчихсан чинь талийгаач намайг чи архиа задлаач пизда минь гэсэн. Би одоо болчихсон архиа задлахгүй хүмүүс нэлээд халчихсан байна гэсэн чинь пизда минь хүн болгон юм гаргаад байхад чи яагаад гаргадаггүй юм бэ. Чи ийм арчаагүй зантай гэж харааж эхэлсэн. Би одоо энэ хүмүүс чинь болчихсон байна гэртээ харъя гэсэн. Тэгэхэд намайг чи хүмүүс архи гаргаад байхад хүний нүүр түллээ архиа гаргасангүй гэж хэлсэн. Тэгээд бид 2 гадаа гарахад намайг үсдэж зодсон. Гэхдээ Сайндалай гуайг явснаас хойш зодсон. Амгаланбаатар хүний дэргэд янз бүрийн авир гаргаад байдаггүй. Тэгээд тэр хүмүүсийг явсан хойно намайг зодсон. Намайг зодчихоод трактор дотор гүйгээд орчихсон. Намайг пизда минь чи хүүхдээ аваад зайл гэж хөөгөөд байсан. Би Амгаланбаатарт чи яагаад хар ус уухаараа намайг эзгүй хээр газар хөөгөөд байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг чи янханддаг Лхагвабаяраараа хүргүүлэхгүй юу гээд трактор дотор миний үснээс зулгаагаад нүүр ам руу цохисон. Үснээс зулгаачхаад өвдөг рүүгээ толгойгоор минь мөргүүлсэн. Миний хоолой ам бачуурч, нүд эрээлжлээд болохоо байгаад ирсэн. Тэгээд гараараа тэмтэрсэн чинь хүйтэн иштэй зүйл байхаар нь Амгаланбаатарыг болиулах гээд нэг цохих шиг болсон. Тэгээд юу болов гээд буугаад ирсэн чинь хутга байсан. Би хутгаа 2 байшингийн завсраар шидчихээд орж Батзоригт туслаач би нөхрийгөө хутгалчих шиг боллоо гээд хэлсэн. Батзориг тоосон шинжгүй үнэмшихгүй байхаар нь Хялганатад байдаг аавын эгчийн хүүхэд рүү утсаар хэлж, эмнэлэг болон цагдаа дуудаад өгөөч гэж тусламж хүссэн. Тэгсэн чинь Батзориг трактортойгоо гараад явчихсан. 20-30 минутын дараа Батзориг, Сайндалай, Уранчимэг нар ирсэн. Би тэд нарт надад туслаач манай нөхрийг оруулаад өгөөч гэхэд одоо нэгэнт үхчихсэн юм чинь оруулж яах юм. Битгий ойрт. Наад балай авгайгаа битгий гарга гээд намайг загнаад байсан. Намайг загнаад байхаар нь би орны урд унтаж байгаа юм шиг хүмүүсийн яриаг сонсоод хэвтэж байсан. Байж байтал Хялганатаас түргэн тусламж ирсэн. Тэр үед би ариун цэврийн хэрэглэлгүй болчихсон цус алдаад байсан. Уранчимэг, Батзориг 2 цагдаа тосох гээд явсан хойгуур би тракторт орж үзэхэд талийгаач амьсгалахгүй бие нь хөрчихсөн байсан. Тэгээд цагдаа ирсэн. Цагдаа ирээд надаас хутга чинь хаана байна гэхээр нь би тийш нь шидчих шиг болсон гээд байгаа газрыг нь зааж өгсөн. Тэрнээс цааш сайн санахгүй байна., ...Гарт юм баригдахаар нь тавиулах гээд цохисон. Юу болов гээд трактороос буухад хутга байсан., ...Надад ханиа ална гэсэн бодол байгаагүй. Би амьдралдаа алдаж эцэггүй 2 хүүхэд төрүүлсэн. 2 хүүхдээ би өөрийн эцэг эхээрээ өсгүүлсэн. Ханьтайгаа хүүхдийг нь том болтол нь өсгөж, хамт болгоё, бүтээе гэж амьдарч байсан. Надад алах өс хонзон байгаагүй., ...Би үйлдсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна..." гэж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгчийн өгсөн дээрх мэдүүлгүүдээс шүүгдэгч******* нь нөхөр болох Г.Амгаланбаатарыг алахаас өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх , гэмтэл зориуд үүсгэн өвтгөж шаналган, тарчлаан зовоосон,учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэх байдлыг зориудаар бий болгосон, хохирогчийг тарчлаах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан, ойр дотны хүнийх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг онц харгис хэрцгий аргаар талийгаачийг алах гэсэн субьектив санаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч******* талийгаачийг онц харгис хэрцгий аргаар алах аргыг сонгосон бол энэ аргынхаа онц харгис хэрцгий шинжийг ухамсарлан, харгис хэрцгий үйлдлийнхээ үр дагаврыг урьдчилан харж тооцож хүсэж үйлдсэн идэвхтэй үйлдэл хийх байсан. Энэ байдал хавтаст хэргийн материал болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт буруутай гэж яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрт нь ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол” гэж гэмт хэрэг гарах урьдчилсан нөхцөлүүдийг хуульчилсан байна. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах үед үйлдсэн гэмт хэрэг нь хохирогчийн өдөөн хатгасан, ёс бус авирласан үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэн этгээдэд санаа сэтгэлийн цочрол давчдал үүсэж сэтгэцийн өндөр зэрэглэлийн тэсрэлтээр гадагшаа илэрдэг. Өөрөөр хэлбэл санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан нь хохирогчийн хууль бус үйлдлээс сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэхүйн хэвийн байдал алдагдан өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******гийн өгсөн “...Г.Амгаланбаатар гэр лүү ороод хэвтсэн байсан. Г.Амгаланбаатар Оюунзаяа гээд тасраад унаад өгсөн хүүхний бөгс рүү гараа хийсэн хэвтэж байхаар нь хүүхдээ Энхтайван ахын хөлд тавьчхаад би чи өөрөө ийм болохоороо намайг ингээд хардаж сэрдээд зодож цохиод байдаг юм уу гэсэн чинь босож ирээд миний үснээс чирч гаргаад довжоон дээрээс чирч унагаагаад миний зүүн талын далан дээр дэвсээд, толгой дээр дэвсэхээр нь би гараараа хамгаалаад нуруун дээр дэвсээд тэгээд Г.Амгаланбаатар трактор луу гүйгээд орсон. Тухайн үед миний уур маш их хүрээд өөрийн мэдэлгүй энэ намайг яагаад ингэж байгаа юм гээд тэрнээс хойш би юу болсныг санадаггүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь Мөрдөн байцаалтад гэрч Х.Оюунзаяагийн өгсөн: “...Би өглөө Тайван ахын гэрт сэрсэн чинь цагдаа ирчихсэн байсан. Би юу болсон талаар асуухад манай нөхөр “Амгаланбаатарыг эхнэр нь хутгалчихсан” гэж хэлсэн. Би хүмүүс дунд сууж байгаад хүмүүсийн ярианаас Амгаланбаатарыг нас барсан талаар мэдсэн. Түүнээс харсан зүйл байхгүй. Архи ууж байх үед ямар ч хэрүүл маргаан болоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 1-р хавтасны 123-125 хуудас/, Гэрч Ш.Батзоригийн өгсөн: “...хэсэг унтаж байгаад 22 цаг өнгөрч байхад сэрээд эхнэрийгээ авчрахаар трактор асаагаад Тайван ахын гэрийн гадаа очтол тэдний гадаа очтол тэдний гадаа трактор дотор хүн суучихсан гадна талд нь тракторын хаалгыг эмэгтэй хүн онгойлгочихсон эмэгтэй нь гараараа чичлээд маргалдаж байгаа харагдсан учраас би очсон. Амгаланбаатар трактор дотор суучихсан. Эхнэр нь Тайван ахын гэрт орсон. Би Амгаланбаатараас зүгээр үү гэж асуутал зүгээр зүгээр гэж хариулсан...,...Би байшин руу ороход Мөнхтуяа надтай зөрөөд байшингаас гарсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 1-р хавтасны 127 хуудасны ар тал/ , Гэрч *******ийн өгсөн: “...архи ууж байх үед хүмүүс огт маргалдаагүй. Бид нар дууны үг сайн мэдэхгүй хойно урд нь оруулж дуу дуулж байгаад 2 шил архи дуусаж тарахаар болсон. Манай нөхөр намайг Тайван ахын гэрт орох гэж байхад дуулж байсан. Намайг гэрт нь орох үед дуугаа дуулж дуусаад унтаад өгсөн чинь хүмүүс намайг нөхрийгөө унтуулчихлаа Сайндалай гоё дуулж байгаад эхнэрийгээ хараад унтчихлаа гэж инээдэм болсон...,/хх-ийн 1-р хавтасны 116 хуудасны ар тал/, Гэрч *******ийн өгсөн: “...Манай нөхөр Сайндалай нь согтоод тасарчихсан байхад нь би аваад гэртээ харьсан. Тухайн үед*******, Г.Амгаланбаатар нар хоорондоо маргалдаагүй зүгээр байсан. Талийгаач байшингийн гадаа трактороо асаах гээд оролдоод сууж байсан. Харин би трактор дотроос угаасан тортой хувцсаа авхуулаад гэртээ харьсан. Намайг ирэхэд талийгаач трактор дотроо сууж байсан...,/хх-ийн 3-р хавтасны 75 хуудас/..., гэх мэдүүлэг, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн ...талийгаач трактор дотор намайг гарч ирэхэд сууж байсан. Яах гэж байгаа юм бэ гэж асуухад би трактор асааж гэр лүүгээ явах гэж байна гэж хэлсэн.******* намайг гарч ирэхэд айлын үүдэн дотор нь хүүхэдтэйгээ байсан ..., гэх мэдүүлэг/ххийн 2-р хавтасны 34 хуудас/, Гэрч Э.Нямсүрэнгийн өгсөн: “...Би энэ хоёр хүнийг огт танихгүй өмнө ч харж байгаагүй. Харин манай аав, ээжтэй хамт Ж.Энхбаяр гэгч хүний малыг хамт малладаг байсан хүмүүс гэж аав ээжээсээ сонсож байсан. Амгаланбаатар, Мөнхтуяа гэх хүмүүс архи ууж байхдаа хэрэлдэж маргалдаагүй...,...Мөнхтуяа бол их аманцар хүн шиг санагдсан. Амгаланбаатар нь дуу цөөнтэй хүн шиг санагдсан...,..Манай аав Энхтайваны гэрийн гадаа Г.Амгаланбаатар,******* нар хэрэлдэж маргалдаагүй. Намайг аавынхаас хөдлөхөд Амгаланбаатар, Мөнхтуяа гэх хүмүүс унтаагүй бусад нь унтацгаасан байсан. Энэ хоёр хүн намайг баяртай гэж хэлээд гаргаж өгсөн/хх-ийн 1-р хавтасны 155 хуудасны ар тал/... гэх гэрч нарын мэдүүлгүүдээр няцаагдаж байна. Нөгөө талаар байнгын архи ууж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр*******г зодож, хүчирхийлж байдаг гэх талийгаач Г.Амгаланбаатар тракторт ороод сууж байхдаа эхнэр*******д ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр 10 хутгалуулж амиа алдсан байдлаас гэмт хэрэг гарахад хохирогч шүүгдэгчийн эсрэг хүчирхийлэлийн шинжтэй үйлдэл үзүүлсэн, түүнээс болж шүүгдэгчийн сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч******* нь гэмт хэрэг гарах үед 2 сартай жирэмсэн байсан, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нөхөр Г.Амгаланбаатарт зодуулж зулбасан гэж мэдүүлсэн. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор шүүгдэгчийн мэдүүлгийг цагдаагийн байгууллагаас шалгаж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Энэ шинжээчийн дүгнэлтээр “...дутуу халдварлагдсан зулбалт умайн цус алдалт нь ямар шалтгаан хүчин зүйлийн үйлчлэлээр хэзээ эхэлсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй...”, Уг зөөлөн эдийн цус хуралт нь ГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй*******гийн биед илэрсэн, дүгнэлтийн 1-д заагдсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 1-р хавтасны 64 хуудаст авагдсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлснээр 2016 оны 05 дугаар сараас талийгаач Г.Амгаланбаатартай хамтран амьдарч эхэлсэн цагаас эхлэн байнгын бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэл, сэтгэл санааны дарамтад байсан гэж байгаа боловч энэ талаар цагдаа хууль хяналтын байгууллагад өргөдөл гомдол гаргаж байгаагүй.Мөн шүүгдэгчийн эцэг,эх дүү нар мэдэж байгаа гэж байгаа ч мөн холбогдох байгууллагад нь гомдол гаргаж байгаагүй энэ талаар нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүгдэгчийн “талийгаач гэрч Х.Оюунзаяагийн өмд рүү гараа хийсэн байсан” гэх мэдүүлгийг гэрчилсэн гэрч нарын мэдүүлэг хэрэгт байхгүй, урд өмнө нь энэ талаар шүүгдэгч мэдүүлж байгаагүй байна. Газар Агро ХХК-нд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр талийгаач ажилд орсон Сайндалай, *******, Ш.Батзориг, Х.Оюунзаяа нартай нэг жил гаран цуг ажиллаж байсан тодорхой хэмжээгээр бие биенээ мэддэг болсон хүмүүс. Эдгээр гэрч нар талийгаач Г.Амгаланбаатар,******* нарын хоорондын харьцааны талаар гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хэмжээнд байсан гэж мэдүүлээгүй. Шүүгдэгчийн дүү нар болох гэрч Л.Мөнхбат, Л.Мөнхбаяр, эцэг Лхагвасүрэнгийн мэдүүлгүүд нь дамжмал байдалтай эх сурвалж нь тодорхойгүй мэдүүлгүүд учир үнэлэх боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэж заагаад 16.1 дүгээр зүйлийн 7-д энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1/325 дугаартай тайлбар зэргийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх боломжгүй юм. Иймд Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаа сэтгэл хүчтэй цочирдон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэлийн хувьд маргаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Харин шүүгдэгч******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ талийгаач Г.Амгаланбаатарын амьд явах эрхэд нь хууль бусаар халдаж ахуйн хэрэглээний шар лентээр ороосон бариултай хутгаар хутгалж олон тооны шарх үүсгэсэн. Талийгаачийн зүүн тахимны тараагуур судсыг гэмтээн, зүүн бугалга, гуянд олон тооны зүсэгдсэн шарх, зүүн хацарт зулгаралт үүсгэсэн ба талийгаач нь зүүн тахимны тараагуур судас гэмтээсэн зүсэгдсэн шарх, зүүн бугалга, гуяны олон тооны зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдан дотор эрхтнүүдийн цус багадалтын улмаас нас барсан байдлыг Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 426 дугаартай дүгнэлт болон шинжээч эмч Ө.Сарангэрэлийн өгсөн мэдүүлэг/хх-ийн 3-р хавтасны 90-91 хуудас/, талийгаачийн болон шүүгдэгчийн өмсөж явсан хувцаст үүссэн хутганы мөр, цусны толбо зэрэгт шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1247 дугаартай дүгнэлт /хх-ийн 2-р хавтасны 247-250 хуудас/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл/хх-ийн 1-р хавтасны 22-27 хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтасны 28-30 хуудас/, гэмт хэрэг гарах үед цуг байсан гэрч *******, *******, Ш.Батзориг, гэрч С.Банзрагч, О.Энхтайван нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна. Талийгаачийг хутгалсан гэх шар өнгийн лентээр ороосон хутгыг цэвэрлэж гал тогооны тавиурын шургуулгад хийсэн талаараа гэрч Э.Нямсүрэн “...Би аавынд байсан хүмүүсийн мах идэж байсан 2 ширхэг хутгыг гал тогооны тавиурын шургуулгад хийсэн. Одоо тэр хураасан хоёр хутгыг хараад танихгүй..., ...Өнгийг нь бол сайн санахгүй байна ямар ч байсан лентээр ороосон хутга лав байсан. Тэр хутгыг би шургуулгад хийсэн...” гэж /хх-ийн 1-р хавтасны 155-156 хуудас/ мэдүүлсэн бол гэрч У.Мөнгөн “ ... Намайг хэрэг учрал болсон гэх газарт очсоны дараа бараг 30 минутын дараа талийгаач Амгаланбаатарын эхнэр Мөнхтуяа сэрсэн бөгөөд манай нөхөр хаана байна гэж асуухаар нь болсон үйл явдлыг үнэнээр нь хэлээд би Мөнхтуяагаас та хутгаа хаана тавьчихсан юм бэ гэж асуухад би байшингийн хойно шидчих шиг болсон гэхээр нь байшингийн хойд талаар нэгжиж үзэхэд шар өнгийн лентээр ороосон хутгыг олж тогтоон бүрэлдэхүүн иртэл цэнхэр өнгийн хувингаар таглаж хамгаалалтад авсан...” /хх-ийн 1-р хуудас 113 хуудас/ гэж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ хэргэлсэн гэх хутгыг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусган гэрэл зураар баталгаажуулан /1-р хавтасны 26 хуудасны ар тал/ гэрч С.Банзрагч, О.Энхтайван нараар таньж олуулан/хх-ийн 1 дүгээр хавтасны 160, 162 хуудас/ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан байна. Талийгаач нас барах үедээ макро өөрчлөлтөөр үхэлд хүргэхээр архаг хууч өвчингүй, 2.3 промиль процент этилийн спирт цуснаас нь илэрсэн, согтолтын дунд зэрэгт байсныг шинжээчийн тогтоосон байна. /хх-ийн 1 дүгээр хавтасны 45-49 хуудас/. Гэмт хэрэг гарсан шалтгаан нь шүүгдэгч, хохирогч нар архи ууж хоорондоо маргалдсанаас болсон бөгөөд талийгаачийг олон удаа хутгалж амь насыг хохироож байгаа шүүгдэгчийн шууд санаатай үйлдэл нь талийгаачийн үхэлтэй шалтгаантай холбоотойгоос гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх болон 10.2 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх шинжийг агуулаагүй байна. Дээрх байдлыг дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Онгуд тайж овогт ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн талаар: Мөрдөн байцаалтад хохирогч талаас оршуулгын зан үйлтэй холбоотой зардал 3.175.600 төгрөгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт талийгаач Г.Амгаланбаатарын охин т цалин хөлсний зөрүү сар бүр 138.933 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 44.266 төгрөг, талийгаачийн ээж болох Б.Сумьяатогтоход өмгөөллийн үйлчилгээний хөлсний зөрүү 1.500.000 төгрөг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүгдэгч******* нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөгийг тухайн үед хохирогчийн аав хууль ёсны төлөөлөгч байсан П.Гаваачимбуугийн 5113030099 дугаартай данс руу шилжүүлсэн /хх-ийн 1-р хавтасны 244 хуудас/, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 180.000 төгрөг шилжүүлсэн орлогын баримт/хх-ийн 2-р хавтасны 12 хуудас/-аар оршуулгын зан үйлтэй холбоотой 2.180.000 төгрөгийн хохирол төлөгдсөн болох нь нотлогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Гаваачимбуу үлдэх 995.600 төгрөгийг авахаас татгалзсан / П.Гаваачимбуу нь нас барсан/. Энэ талаар шинээр хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Б.Эрдэнэбат нэхэмжлээгүй болно. Хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбатад талийгаачийн охин т цалин орлогын зөрүү, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, болон ээж Б.Сумъяатогтоход өмгөөллийн үйлчилгээний хөлсны зөрүү 1500.000 төгрөгийг нэхэмжлэх эрхээ охин ийн ээж Д.Оюунтунгалаг, талийгаачийн ээж Б.Сумъяатогтох нар шилжүүлсэн баримтгүй тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээж шийдвэрлэлээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбат нь энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно. Эрүүгийн хариуцлагын талаар: 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 20/19 дугаартай магадалгаанд “...1.2.Лхагвасүрэн овогтой Мөнхтуяа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл болно. 3.Лхагвасүрэн овогтой Мөнхтуяа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир түүнд эмнэлгийн чанартай албадан эмчилгээ шаардлагагүй болно. 4.Лхагвасүрэн овогтой Мөнхтуяа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл, болж өнгөрсөн үйл явдлын тухай үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Өөрийн өгч байгаа мэдүүлгийнхээ мөн чанарыг ухамсарлан ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. 5.Лхагвасүрэн овогтой Мөнхтуяа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно...” /ххийн 1 дүгээр хавтасны 60 хуудас/ гэж дүгнэсэн байна. Иймд шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад харшлах зүйл байхгүй байна. Шүүдэгч******* нь урд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 190 дугаар хуудаст авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан, шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргээ ойлгон ухамсарлаж байгаа байдал зэргийг харгалзан 11 /арван нэг/ жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******гийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 59 хоног, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 247 хоног цагдан хоригдсон нийт 307 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор тус тус шийдвэрлэв. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн лентээр ороосон иштэй, ажлын хэсэг нь 14 см урттай, иш нь 10 см урттай нийт 24 см хутга, талийгаачийн өмсөж явсан гэх ногоон өнгийн дээл 1 ширхэг, хөх ногоон өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн подволк 1 ширхэг, шар өнгийн дээлний бүс 1 ширхэг, хар саарал өнгийн чихэвч 1 ширхэг, бор өнгийн өмдний тэлээ 1 ширхэг, эсгий түрүүтэй хар өнгийн хос гутал, бор өнгийн 1 хос оймс,*******гийн өмсөж явсан гэх хар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар хөх өнгийн подволк 1 ширхэг, үстэй захтай хар хөх өнгийн куртик 1 ширхэг, ягаан өнгийн хос оймс, бор өнгийн хос гутал, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхгийг тус бүр устгах нь зүйтэй байна. Бусад асуудлын талаар: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокуророос шүүгдэгч*******д холбогдох хэргийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэгт шүүгдэгч*******д прокурор 2021 оны 06 сарын 14-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч*******д гардуулахдаа гарын үсэг зуруулаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 30 минутад Сайхан сум дахь прокурорын газрын уулзалтын өрөөнд шүүгдэгч*******д яллах дүгнэлт гардуулж өгсөн баримтыг ирүүлсэн. Шүүгдэгч******* түүний өмгөөлөгч нар яллах дүгнэлт гардаж авсан талаар маргаагүй болно. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарыг татгалзсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өөрөө сайн дураараа татгалзсан. Улсын яллагчаас татгалзаж байгаа татгалзлыг шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж хүсэлтийг хангахаас татгалзсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчгүй оролцоно гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн нарын өмгөөлөгч нар шүүгдэгчээс анх мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй тусгай өрөөнд мэдүүлэг аваагүй гэж байна. Шүүх шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг гэрч нарын мэдүүлэгтэй харьцуулан дүгнэсэн болно. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн тал дээр маргаантай тул шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар өмгөөллийн үг хэлээгүй, шүүгдэгч******* ч эрүүгийн хариуцлагын талаар үг хэлээгүй зэргийг тэмдэглэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2.4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13- т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Онгуд тайж овогт ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Онгуд тайж овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч*******г 11/арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 11 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******гийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 59 хоног, 2019 оны 06 дугаар сарын 11- ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 247 хоног нийт цагдан хоригдсон 307 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал болох 2.180.000 төгрөгийн хохирол төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь үлдэх 995.600 төгрөгийг авахаас татгалзсаныг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирогчийн цалин хөлсний зөрүү, охин ийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, өмгөөллийн хөлсний талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээж хохирогч нь энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн лентээр ороосон иштэй, ажлын хэсэг нь 14 см урттай, иш нь 10 см урттай нийт 24 см хутга 1 ширхэг, талийгаачийн өмсөж явсан гэх ногоон өнгийн дээл 1 ширхэг, хөх ногоон өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн подволк 1 ширхэг, шар өнгийн дээлний бүс 1 ширхэг, хар саарал өнгийн чихэвч 1 ширхэг, бор өнгийн өмдний тэлээ 1 ширхэг, эсгий түрүүтэй хар өнгийн хос гутал, бор өнгийн 1 хос оймс,*******гийн өмсөж явсан гэх хар өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар хөх өнгийн подволк 1 ширхэг, үстэй захтай хар хөх өнгийн куртик 1 ширхэг, ягаан өнгийн хос оймс, бор өнгийн хос гутал, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг зэргийг тус бүр устгасугай.
9.Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/38 дугаартай захирамжаар шүүгдэгч*******гийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү М.Ц-н /РДГИ00000000/-н асран хамгаалагчаар С.Х-г тогтоосныг дурдсугай.
10.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдсугай.
11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулсугай.
12.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.