| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2021/00042/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2021-10-14 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч П.Буманзаяа, Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Банзрагч /цахимаар/, Шүүгдэгч *******, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Могоочин овогт *******, Тайван овогт ******* нарт холбогдох эрүүгийн 2033000310014 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бага боловсролтой/уншиж чадна, бичиж чадахгүй/, мэргэжилгүй, Дэр бетон үйлдвэрийн амралтын бригадын сахиул ажилтай, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Орхон сум 2 дугаар баг, Цант толгой гэх газар оршин суух, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3/83 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар, Сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 2.880.000 торгох ялаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны 2018/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны 2019/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Могоочин овогт ******* /РД:*****/. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн 2 Өндөрхангай суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон 3 дугаар багт оршин суух, Тайван овогт ******* /РД:ОК00000000/. Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж 2020 оны 03 дугаар сарын 12-ноос 2020 оны 03 дугаар сарын 13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс тус сумын иргэн ын олон тооны буюу 5 тооны адууг хулгайлан д 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж 2020 оны 03 дугаар сарын 12-ноос 2020 оны 03 дугаар сарын 13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс тус сумын иргэн ын олон тооны буюу 5 тооны адууг хулгайлан д 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч *******ын өгсөн “...2020 оны 03 сарын 12-ны үеэр ******* ах адуугаа алдсан танай наагуур чинь харагдаж байна уу гэхэд манай тэнд явж байсан. Би харчхаад залгаад адуу чинь энд байна гэхэд дөхүүлээд өгөөч гэсэн. Би тэр өдөр завгүй байсан тул маргааш нь энд ийм адуу байна. Азарган үрээ хураасан байна. Та нэг гүүг нь азарган үрээнийхээ өртөгт авчхаарай гэсэн. Аваачиж өгчхөөд буцаад гэртээ ирсэн... хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм асуудалд орохгүй” гэх мэдүүлэг, Шүүгдэгч *******гийн өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө хүний адуу харж байсан. 3 үрээ алдчихлаа олохгүй байна танай наагуур байна уу гэж Отгонбаяртай утсаар ярьсан. Хэд хоногийн дараа над руу залгаад үрээ чинь энд байна гэхэд дөхүүлээд өгөөч гэж гуйсан. Тэгэхэд би одоохондоо зав муутай байна. Маргааш дөхүүлж өгье гэсэн. Маргааш орой нь дөхүүлж өгөхөд хамт 5 адуу ирсэн. Нэгийг нь *******т өгье гэж яриад дөрвийг нь гаргасан. 4 үрээг нь гаргасны дараа О.Тамир гэх залуугийн 2, 3 гүүтэй нэг азарга байсан. Тэр азарга хураагаад авчихсан байсан. Мөнгөний хэрэг гараад ченжээс мөнгө авсан байсан тул тэр адууг нь маханд биш мал хийх хүнд өгсөн байсан... хийсэн хэрэгтээ гэмшиж байна ” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад: 1.Хохирогч ын “...Миний өөрийн эзэмшлийн 5 тооны адуу манай хүргэн Төгсжаргал гээд залуугийн маланд байдаг юм. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай хүргэн адуугаа бэлчээрт гаргаад явуулсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр адуугаа эргэж харахад 5 тооны адуу байхгүй байсан гэсэн. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс өдийг хүртэл Сэлэнгэ аймгийн Номгон тосгоны Дэрст булан, Зоосын өвөлжөө, Хавцал гэх газруудаар хайж байна одоог хүртэл сураг чимээгүй байгаа учраас хулгайд алдсан гэж үзэж байна. Сартай хүрэн байдас /ширээтэй дором тамгатай/, бор гүү /саран тамгатай/ сайн ажиглаад харвал духны голдоо сартай /сарвайтай/ ширээтэй дором тамгатай нэг нүд нь цагаантай, зурвас халзан, /хар гүү/ дугуй дотор хас тамгатай, халтар дуу/, хар даага ширээтэй дором тамгатай нийт 5 тооны адуу. 2020 оны 03 дугаар сарын 08-ний өдрөөс 09-ний өдрийн хооронд алдсан гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны Баяндаваа гэх газраар бэлчдэг байсан хариулгатай байсан. 2 том гүүгээ нэгийг нь 800.000 төгрөгөөр, хүрэн байдас нь 700.000 төгрөгөөр, хар байдас нь 600.000 төгрөгөөр, даага нь 500.000 төгрөгөөр үнэлж байна. 5 адууг маань хулгайлсан хүнийг олж, барагдуулж авмаар байна...” 3 гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтасны 31-32 хуудас/, 2.Иргэний нэхэмжлэгч Б.Амарбатын “...******* нь миний дунд хүү байгаа юм. *******ын унаж явсан хонгор морь малын А дансаар миний нэр дээр байдаг бас тохож явсан орос эмээл суран хазаар нь минийх байгаа юм. Манай хүү ******* нь тухайн хонгор морийг унаж адуу малдаа явдаг байсан болохоор хулгай хийж байна гэж мэдээгүй. Би хонгор морио 500.000 төгрөгөөр үнэлж байна, байнга адуу малд унадаг болохоор туранхай байгаа бас эмээл нь хуучин орос эмээл болохоор 50.000 төгрөг, харин суран хазаарыг 10.000 төгрөгөөр үнэлнэ. Би өөрийн хонгор зүсмийн морь, орос эмээл, суран хазаарыг буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтасны 58 хуудас/, 3.Иргэний нэхэмжлэгч гийн “...******* надад гүү өгнө гээд 850.000 төгрөгийг урьдчилаад авчихсан байсан юм. Тэгээд манай нөхөр тэр хавиар явж байгаад *******гаас нэг гүү авчихсан гэж ярьж байсан. Би хулгайн адуу мал гэж мэдээгүй. Би *******д шилжүүлсэн 850.000 төгрөгөөр авчихсан. Одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 57-58 хуудас/, 4.Гэрч *******ийн “...2019 оны намар санагдаж байна. Зүс таних Орхон сумын харьяат Барсаа гэх залуу манай эхнэр рүү утсаар залгаад 1.600.000 төгрөгийг хэрэг байна. 2 адуу зарах гэсэн юм гэхээр нь мөнгийг нь тухайн үед шилжүүлж өгөөд дараа нь махны ханш өсөхөөр адуугаа авахаар тохирсон юм. Тэгээд тэрнээс ч хойш мал махны үнэ ханш өссөнгүй Барсаагаас очиж 2 адуугаа авъя гэж бодоод 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн эзэмшлийн 65- 32 ДАХ улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Дархан-Уул аймгаас гарсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалайгийн наад талын бригад дээр ирээд Барсаатай хамт нэг айлд орсон. Тэгээд гаднаас бас нэг танихгүй залуу ирээд эндээс нэг хар гүү ав тэгээд өөр газраас дахиад нэг адуу аваарай гэхээр нь би өөр газраас авахгүй ээ ямар ч юм өгчих юм билээ гэсэн чинь адуунаасаа дахиад нэг хүрэн гүү барьж өгсөн. Тэндээсээ шууд Орхоны гүүр ороод Зуунтай гээд бас урьд өмнө нь мал мах авч байсан залуутайгаа утсаар холбогдоод миний эзэмшлийн нэг байдас Зуунтайгийн адуунд байдаг байсан тэрийгээ авангаа дахиад нэг хээлтэй адуу авъя бэлдээд байж байгаарай гэсэн чинь Орхоны гүүрний наахан талд айлын гадаа саарал гүү, цагаан хамартай хул байдас 2 бариад уячихсан байсан. Тэрийгээ ачиж аваад шууд Хушаат сум руу гэр лүүгээ явсан. Барсаагаас авсан 2 тооны адгуу 1.600.000 төгрөгөөр, Зуунтайгаас 1 адууг нь 850.000 төгрөгөөр, нөгөө адууг нь өнгөрсөн намар орхисон байсан байдасныхаа оронд авсан. Хар гүү зүүн гуяндаа тамгатай ямар гэдэг нь мэдэгдэхгүй байсан. Хүрэн гүү зөв гуяндаа тамгатай хар гүүтэйгээ адил тамгатай байсан. Хул гүү зөв гуяндаа саран дээр цагаан үсгээр “А” үсгэн тамгатай, саарал гүү зөв хаандаа чойндон тамгатай, зөв гуяндаа бас чойндон тамгатай байсан нийт 4 адуу байсан. Бэлэн далайгийн наад талын бригадаас Батсайхан гэх залуугийнхаас зөв гуяндаа тамгатай ямар гэдэг нь мэдэгдэхгүй байсан Хар гүү, Хүрэн гүү зөв гуяндаа тамгатай хар гүүтэйгээ адил тамгатай 2 адууг нь авсан. Нөгөө 2 адууг нь Орхон голын гүүрний наахан талд Зуунтайгийн найз Одхүү гэх залуугийн гаднаас авсан тэгээд өөрийн эзэмшлийн 65-32 ДАХ улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгсэл дээрээ ачаад Хушаат сум руу Сант сумын нутгаар дамжиж явсан..., ...би бүр авахдаа хулгайн юм биш биз дээ гэж Зуунтайгаас асуусан чинь юу гэж тийм зүйл байхав дээ гэж хэлээд өгсөн. Орой болчихсон болохоор гарал үүслийн бичиг авч амжаагүй юм. Одхүү гэх найзынхаа гадаа уяад бэлдчихсэн байсан...” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтасны 78-79 хуудас/, 5.Гэрч О.Тамирын “...2020 оны 03 дугаар сарын 10-ны орчим санагдаж байна. Өглөө гэрээсээ 10 цагийн орчим гараад адуугаа хайлаасны захаар хайгаад олдохгүй болохоор нь Орхон сумын төв рүү орж ирээд байж байсан чинь Зуунтай ах сумын төвд явж байхаар нь манай адууг харсан уу гээд асуусан чинь ах нь азаргаа шахаад нийлүүлчихсэн шүү энэ жилдээ танай хул азаргатай байж байг гэж 4 хэлсэн. Тэрнээс хойш Зуунтай ахын 5 тооны адуу манай хул азарганд байж байгаад өнөө өглөө үзэхэд нэг хар саарал гүү нь байхгүй байсан. Тэр гүүгээ Зуунтай ах өөрөө хүнд өгсөн байх гэж бодож байгаа. Өчигдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр намайг айлд юм хийгээд байж байсан чинь хамт байсан Наран-Уул гэх залуу чамтай ярья гэнэ ээ гэхээр нь утсыг нь авсан чинь Зуунтай ах байсан. Тэгээд чи миний мотоциклийг авч ирэхдээ хул азаргатай адуугаа урагшаа Одхүүгийн гадаа аваад ирээч гэхээр нь би шууд мотоциклийг нь аваачиж өгөөд өрөөр нь гэр лүүгээ хүргүүлсэн. Тэгсэн чинь цаг ч болоогүй над руу Зуунтай ах залгаад хул азаргатай адуугаа Одхүүгийн гадаа аваад ирээрэй гээд байсан. Тэгэхээр нь би за за гэж хэлчхээд очоогүй. Дахиад залгаад байхаар нь утсаа аваагүй унтаад өгсөн. “...2020 оны 03 дугаар сарын 10-ны орчим санагдаж байна. Анх нийлүүлэхдээ надад хэлээгүй би нэг таараад адуугаа сураглаж байгаад л манай хул азаргатай адуунд 5 гүү нийлүүлсэн талаар мэдсэн. Хэнийх гэдгийг нь би мэдэхгүй ямар ч байсан манай энэ хавийн адуу биш байсан надад хэлэхдээ миний л адуу гэж хэлж байсан. Бүгдээрээ чойндон зураас татаад ширээ тамгатай,цавьдар гүү, 2 хар саарал гүү, нэг сарвай, бор гүү нийт 5 тооны адуу байсан. Одоо манай адуунд 4 тооны гүү нь байгаа..., ...Уржигдар буюу 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тоолоход тоо ёсоороо байсан юм. Маргааш өглөө нь очоод харахад байхгүй байсан..., ...2020 оны 03 дугаар сарын 14, 15 орчим байсан санагдаж байна. Би өөрийнхөө адууг хайгаад явж байтал миний хул азаргатай адуу нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Наадмын талбайн зүүн талд байхыг олсон. Тэгсэн манай хул азаргатай адуунд нэг зээрд халзан байдас, хоёр халтар гүү, цагаан бор гүү, хар сарваатай нийт 5 тооны адуу нийлчихсэн байсан. Би тухайн адууг огт харж байгаагүй, танихгүй адуу байсан. Тэгээд Зууннасан ах урьд өдөр нь надад “ах нь хүнээс таван гүү авч ирсэн тэгсэн танай адуунд нийлчихсэн байна гэж хэлснийг санаад” тэр адуунууд нь л байна даа гэж бодсон...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтасны 80-81 хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 3-5 хуудас/, 6.Гэрч гийн “...2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тохирсон ёсоороо адуугаа авах гээд Хөтөл рүү манай нөхөр явсан. Тэгээд ирэхдээ 4 тооны адуу ачаад 22-23 цагийн орчим ирсэн. ...2 адууг нь Орхон сумын Зууннасан гээд залуугаас би авлагатай байсан тэрэндээ бодож авсан юм шиг байна лээ. ...2019 оны хавар би нэг байдсаа Зуунаагийн адуунд тавьсан байсан. Тэрийгээ авсан. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1 адуу зармаар байна гээд надаас 850.000 төгрөг авсан байсан юм. Тэр хоёр адуугаа л очиж авсан. ...Хаан банкны харилцах данстай 5684006122 гэсэн данс байсан. Саранчимэг гэдэг хүний 5048206477 тоот данс байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 82-83 хуудас/, 7.Гэрч *******ын “...С.Одхүүгийн гэрт очиж мөн өөрийн эзэмшлийн буурал зүсмийн морио ачиж байхад Зууннасан над дээр ирсэн. Зууннасан надад хонгор азаргаа үлдээчих оронд нь байдас өгье гэж надад хэлэхээр нь би зөвшөөрөөгүй юм. Тэгвэл Жороо хул даагаа надад наймаалцчих би чамд байдас өгье гэж надад хэлэхээр нь би багтахгүй учир хэрэггүй биз дээ гэж хэлээд явсан..” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтасны 84 хуудас/, 8.Гэрч С.Одхүүгийн “...2020 оны 03 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Тухайн өдөр би Баруунбүрэн сум орчхоод Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг Цант гэх газарт гэртээ иртэл гэрийн гадаа адууны хашаан дотор хар ногоон зүсмийн гүү уяатай байсан. Тэгээд би эхнэрээсээ асуутал ******* авч ирж уясан юм гэж хэлсэн. Тэгээд Зууннасан дахиад нэг унагатай гүү барьж хүнд өгч явуулах гэж байгааг мэдээд би тэр унагалах байдсыг чинь аваад оронд нь сувай байдас өгье гээд өөрийнхөө адууг тууж ирээд хул зүсмийн өсгий цагаан байдас барьж өгсөн. Тэгээд манай гэрийн гадаа ногоон гүүтэй хамт уяатай байлгаж байгаад орой нь Дарханаас нэг танихгүй хүн ирээд ачаад аваад явсан. Зууннасан надад нарийн учрыг нь хэлээгүй...” гэх мэдүүлэг/ 2 дугаар хавтаст хэргийн 1-2 хуудас/, 9.Гэрч Ю.Төгсжаргалын “...Маргааш буюу 2020 оны 03 дугаар сарын 08-ний 5 өдөр их шуураад байсан, адуугаа харж чадаагүй. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр адуугаа хайсан боловч олоогүй. Тэгээд 5-6 хоногийн дараа Ширээ нурууны тийшээ Хараа голын тэнд манай адууны сураг гараад яваад очтол Балжинням гуайн 5 тооны адуу байхгүй болчихсон байсан. Бусад нь бүрэн байсан. Тэгээд би Номгон, Хараа гол, Хавцал гэх газруудаар хайсан. Тэгээд гүүнүүд болох 5 адуугаа миний алаг азаргатай адуунд тавьчихсан байсан. Харин адуу алдагдах үед би алаг адуугаа бариад уначихсан байсан болохоор адуунаас салаад явсан байх...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 6-7 хуудас/, 10.Таньж олуулах ажиллагаа явуулсан 2020 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтасны 3-8 хуудас/, 11.2020 оны 03 дугаар сарын 08-ний өдрийн эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтасны 9-10 хуудас/, 12.Мал амьтан хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 11-12 хуудас/, 13.*******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 144- 146 хуудас/ 14. Шүүгдэгч *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 105-109 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирчээ. Мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тодруулсан байх бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэрэгт цугларсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. Шүүгдэгч ******* шүүгдэгч *******тай тохиролцож бусдын олон тооны адууг “Бардаа” уул давуулж орхисон бөгөөд хулгайн үйлдлийг шүүгдэгч ******* үргэлжлүүлэн нэг тооны адууг бусдад зарж борлуулсан гэх үйлдлээ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тогтвортой мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөн зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан үйлдэл нь хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн байна. Шүүхийн дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Буманзаяа, Б.Банзрагч нар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Могоочин овогт *******, шүүгдэгч Тайван овогт ******* нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч ын 5 тооны адуу хулгайд алдагдаж 4.700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд адуугаа эрж хайхад 3.064.000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэл гаргасан. 6 Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх 5 тооны адууны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 4.700.000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтасны 15-17 хуудас/-аар алдагдсан 5 адууны өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Хохирогч нь 5 тооны адуугаа бүрэн хүлээж авсан болох нь эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 тооны адуу, 1-р хавтаст хэргийн 9-10 хуудас/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 тооны хар гүү, 1 дүгээр хавтасны 29-30 хуудас/ зэргээр нотлогдож байна. Мөн хохирогч нь адуу эрж хайсны зардалд 3.064.000 төгрөг нэхэмжилснээс 2.500.000 төгрөг болгон хохирлоо барагдуулж авсан болох нь “хохирогч , өмгөөлөгч Б.Цэдэндамба нарын “...Хохирогч Балжинням би хулгайд адуугаа алдаад эрж хайсан зардал бензин шатахууны үнэ, бэр Өлзийсүрэнгийн машинаас адуу хайж яваад мотор цохигдож мотор солиулсан үнэ төлбөр зэргийн нийт 3.600.000 төгрөгийн бодит бус хохирол учруулснаас 2.500.000 төгрөгийг нэхэмжилсэн, хэрэг үйлдсэн этгээдүүд 2.500.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн учраас ямар нэгэн гомдол байхгүй. Дахин хулгай хийхгүй байх талаар нь анхааруулж хөнгөн ял оноож өгнө үү. Одоо дахин нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, шүүх хуралд оролцох шаардлага байхгүй...” гэх хүсэлтээр тогтоогдож байгаа бөгөөд иргэний нэхэмжлэлийн хувьд шүүгдэгч нар нь хулгайлсан малаа тоо ёсоор нь хохирогчид буцаан өгч хохиролгүй болгосон, хулгайд алдсан малаа эрж хайсан зардлыг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй. Иргэний нэхэмжлэгч д зарсан адууны үнэ 850.000 төгрөгийг шүүгдэгч ******* төлж барагдуулсан болох нь гийн “Миний бие *******д 2020 оны 03 сард 850.000 төгрөг зээлүүлсэн бөгөөд 2020 оны 04 сарын 21-нд тооцоогоо дуусгавар болгосон тул надад гомдол санал байхгүй нь үнэн болно... гэх төлбөрийн тооцоо дууссан тухай баримтаар тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй. /хх-ийн 69-р хуудас/ Эрүүгийн хариуцлагын талаар : Шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-т гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, 8.1 дүгээр зүйлийн 5-д “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ. Шүүгдэгч ******* нь 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 10 сар 13 хоногтой байсан байна. Иймд шүүх шүүгдэгч *******т өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах журмын дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүхийн дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгч нарын өмгөөлөгчид “Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, ӨҮТХ-ийн 7.2 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, шүүгдэгч *******т Эрүүгийн 7 хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд зааснаар өршөөл хамруулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан. Харин шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “шүүгдэгч *******г Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай байна...гэв. Шүүх шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор хохирол, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. Шүүгдэгч нар нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3- ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамаарч байна. Иймд Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2- т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, мөн хуулийн 6.3-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэлээ. Шүүгдэгч *******д эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. Шүүдгэгч *******ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдээд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулав. Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 89 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасах нь хуульд нийцнэ. Шүүгдэгч *******ын хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан хонгор зүсмийн морь төмөр бүүрэгтэй эмээл, суран хазаар зэрэг нь иргэний нэхэмжлэгч Б.Амарбатын эд зүйл болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ 560.000 төгрөгийг 8 /шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон/ хувь тэнцүүлэн хувааж 280.000 төгрөгийг шүүгдэгч *******аас, 280.000 төгрөгийг шүүгдэгч *******гаас тус тус гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Хонгор зүсмийн зөв гуяндаа ширээтэй дором тамгатай морь, төмөр бүүрэгтэй хуучин орос эмээл, суран хазаарыг иргэний нэхэмжлэгч Б.Амарбатад буцаан олгож шийдвэрлэв. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсаргагдаж ирсэн CD-ийг хэрэгт хадгалахыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Могоочин овогт *****, Тайван овогт****** нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.3-т зааснаар шүүгдэгч А.О-т оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.З-д эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.З-н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.З-н цагдан хоригдсон 89 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 560.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Г.З-с 280.000 төгрөг, шүүгдэгч *******аас 280.000 төгрөгийг тус бүр гаргуулан улсын орлогод оруулсугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 04 дүгээр сарын 09- ний өдрийн 7 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Хонгор зүсмийн зөв гуяндаа ширээтэй дором тамгатай морь, төмөр бүүрэгтэй хуучин орос эмээл, суран хазаарыг иргэний нэхэмжлэгч Б.Амарбатад буцаан олгосугай.
11. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, 9 шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсаргагдаж ирсэн CD-ийг хэргийн хамт хадгалахыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 14. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН