| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2021/00043/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2021-10-20 |
| Зүйл хэсэг | 22.4.2., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгч *******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, Гэрч *******, Гэрч *******, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******д холбогдох эрүүгийн 2033001130008 тоот хэргийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр баг, 2 дугаар гудамж, 42 тоотод оршин суух Боржигон овогт ******* /РД:МЛ00000000/ Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч ******* нь Сэлэнгэ аймгийн Сант сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр буюу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5 дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхдаа холбогдуулан бусдаас шан харамж шаардах” гэснийг зөрчиж, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 0 дүгээр баг Ивэн 0 дугаар гудамжны 00 тоотод хахууль өгөгч *******гаас Сэлэнгэ аймгийн Сант сумын 13 дугаар цэцэрлэгт арга зүйч багшаар ажилд оруулах” ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 500.000 төгрөгийн хахууль авч Сэлэнгэ аймгийн Сант сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б/05 дугаартай “1 Цэцэрлэг нь арга зүйч багш авч ажиллуулах болсон тул 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн *******г уг ажилд түр хугацаагаар томилон ажиллуулсугай” гэх тушаалаар ажилд авсан гэмт хэрэгт холбогджээ. 2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан мэдүүлэг, дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад: ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сант сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлыг эрхэлж байхдаа *******г тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд оруулах ашиг сонирхлын үүднээс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр баг Ивэн 2 дугаар гудамжны 42 тоот буюу өөрийн гэртээ хахууль өгөгч *******гаас 500.000 төгрөгийн хахууль авч 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б/05 дугаартай *******г түр хугацаагаар томилон ажиллуулах тухай тушаал гаргаж, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: 1.Шүүгдэгч *******гийн өгсөн: “...Би Бадамтуяагаас мөнгө төгрөг авч байгаагүй. Ажлын байрны зар явуулж хүмүүс бүртгэхэд ******* ирсэн өөр хүн ирээгүй. Тухайн үед ажлын хэсэг гараад энэ хүний түвшнийг тогтооё гээд анхны түвшнийг тогтоогоод ажил авах эсэхээ хэлэлцэж шийдвэрлэе гэсний дагуу өрсөлдөгчгүй ганцаараа орж ирсэн. Ажилд өрсөлдөгч байхгүй ганцаараа орж ирсэн. Ажилд тодорхой шаардлага тавьж ийм ийм төвшнөөр ажиллаарай гэж Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.1, 2 дах хэсэгт зааснаар өөрийн удирдах ажилтны бүрэн эрхийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн энэ хүнийг ажилд авсан. Тэрнээс би ямар нэг мөнгө төгрөг аваагүй. Энэ хүнийг ирж надтай уулз. Чамд ажил хэрэгтэй надад мөнгө хэрэгтэй 2 оюутан хүүхдийн төлбөр хийх гэж байна гэж хэлсэн тохиолдол надад байхгүй. Тухайн үед 2017 оны 12 дугаар сард надад 2 оюутан хүүхэд байгаагүй. Би 1 оюутан охинтой. 1 охин маань 2017 оны 05 дугаар сард ХААИ сургуулийг төгсөөд ажилд шууд орсон байсан. Хүүхдүүд маань оюутан байхдаа хувиараа хөдөлмөр эрхэлж байсан...”, Надад ямар нэгэн гэм буруу байхгүй... гэх мэдүүлэг, 2. Гэрч *******гийн өсгөн: “...Тухайн үед ******* эрхлэгч манай цэцэрлэгт арга зүйчийн орон тоо шинээр гарна. Маш олон багш нар оролцоно. Гаднаас ирсэн 1 багш орон байр бэлдэж өг гээд байгаа. Орон тоо гарна чи хүлээж байгаарай гэж очиж уулзах болгонд тэгдэг байсан. Шуудхан хэлэхэд надад мөнгө хэрэгтэй чамд амьдралын боломж тиймэрхүү байна. Чамд ажил хэрэгтэй шуудхан хэлэхэд надад мөнгө өг би дансаар авахгүй шүү гэхэд нь би гэрт нь аваачиж өгсөн. Мөнгө авахдаа гэрт нь дугтуйнд хийгээд аваачиж өгөхөд манай нөхөр болон хүнд битгий хэлээрэй хоёулаа нэг зорилготой ажиллана шүү гэж хэлж байсан... эрхлэгч өөрөө олон багш байгаа гаднаас 1 хүн бүр орон байр бэлдэж өг гээд байгаа гэсэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөнгө аваачиж өгсөн, тэгээд шалгалтанд ганцаараа орохдоо надаас мөнгө авах гэж худлаа ярьсан юм байна” гэж мэдсэн... гэх мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагааны явцад: 1.Гэрч *******гийн өгсөн: ”...Намайг анх ажилд орох гээд хүсэлт өгчихсөн байхад сонгон шалгаруулалт болсон. Уг сонгон шалгаруулалтад би ганцаараа орсон. Надаас өөр хүн ирж оролцоогүй. Тэгтэл Хүрэлмаа эрхлэгч хүмүүс байгаа би хүлээж бай гаднаас нэг багш амьдрах газар шийдэгдэх юм бол ирэх гэж байгаа гэхдээ чи надтай ирж уулз гэж хэлсэн. Тэрнээс хойш 2 сар болоход ямар нэгэн шийдвэр гарахгүй намайг ажилд авахгүй, гаднаас ирэх хүн нь ч ирэхгүй удсан. Тэгтэл ганц нэг хүмүүс надад наад хүн чинь хамгийн өндөр мөнгө 3 өгсөн хүнийг нь ажилд авдаг шүү дээ, чамаас юм хараад байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгээд би гэрийнхэнтэйгээ болон нөхөр *******тэй ярьж байгаад идэш авах гээд бэлдэж байсан 500.000 төгрөгийг данснаасаа бэлнээр авсан. Тэгээд Хүрэлмаа эрхлэгчийн гэрт нь очоод ажлынхаа тухай ярьтал нэг нааштай шийд хэлэхгүй байхаар нь 500.000 төгрөгөө дугтуйнд хийгээд Хүрэлмаа эрхлэгчийн гарт нь өгсөн. Тэгсэн гадуур хүмүүст битгий хэлээрэй гэж хэлээд намайг гэрээсээ гаргасан... тэрнээс хойш нээх удалгүй 7 хоног орчим болоод миний ажилд орох тушаал гарсан. “...Намайг яг мөнгө өгөх үед бид хоёр хоёулхнаа байсан. Намайг Хүрэлмаа эрхлэгчид мөнгө өгсөн гэдгийг манай нөхөр ******* мэдэж байгаа, өөр хүн мэдээгүй. “...Олон багш сонгон шалгаруулалтад орж байгаа болохоор намайг харж үзээсэй ажилд оръё гэж л 500.000 төгрөгийг дугтуйнд хийж гэрт нь аваачиж өгсөн... ажилд орсон цаг хугацаанаас хойш ямар нэгэн жижиг асуудлаар намайг ажил хийх нөхцөл боломжгүй болгож шахаж хавчдаг байсан. Ингээд би энэ байдалтай зохицож чадахгүй ажлаасаа гарах хүсэлтээ 2020 оны 09 дүгээр сарын 20-доор өргөдлөө өгсөн. Одоо миний гомдол ажилд орохдоо өгсөн 500.000 төгрөгөө Хүрэлмаа эрхлэгчээс авъя гэхэд аваагүй гээд намайг гүтгээд байхаар нь би гомдол гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 22-24-р хуудас/, 2.Гэрч ***** өгсөн: “...Хүрэлмаа эгч рүү тухайн үед чат бичээд ажилд орох тухайгаа ярьсан. Тэгсэн Хүрэлмаа эгч нааштай юм хэлэхгүй байсан. Тэгэхээр нь та тэгүүл дансаа өгчих гэж хэлтэл бэлнээр авна гэсэн. Тухай үед эхнэр бид хоёрт идэш авах гээд байсан мөнгө нь 500.000 төгрөг байсан. Тэрийгээ манай эхнэр өөрийнхөө банкны данснаас авсан. “...Хүрэлмаа эгчийн гадаа очоод эхнэр маань ганцаараа ороод Хүрэлмаа эгчид мөнгийг нь өгчхөөд гараад ирсэн. Тэрнээс хойш нээх удалгүй ажилд орсон тушаал нь гарсан. “...Хүрэлмаа дарга өөрийнхөө 99766076 дугаарын утаснаас миний утас руу залгаж ажил дээрээ ирчихлээ хүрээд ир гэж дуудсан. “...Тэгэхэд Хүрэлмаа дарга “би энэ байдлаа ах дүү нартаа хэлсэн. Мөнгө авсан гэдгээ засаг даргын орлогч Отгонгэрэл, нөхөр Ганболдод хэлчихсэн байгаа. Мөнгөө зээлсэн гэдгээр яваад өргөдлөө буцаагаад авчих, би мөнгийг чинь өгье гэж хэлсэн. “...Нөгөөдөр нь Хүрэлмаа даргатай Бадамтуяа утсаар яриад яасан хэзээ уулзах юм гэж асуух гэхэд Батсүх ирж уучлалт гуйсан. Та нарыг өгдөг газарт чинь өгнө гэж хэлээд утсаа тасалсан байсан. Анх Хүрэлмаа дарга 500.000 төгрөг авахдаа би оюутан хүүхэдтэй надад мөнгө хэрэгтэй, та хоёрт ажил хэрэгтэй гэж хэлээд 500.000 төгрөг бэлнээр авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 72-73-р хуудас/, 3.Гэрч ***** өгсөн: “...Бадамтуяаг 2018 оны 01 дүгээр сараас арга зүйчээр ажилд авах тушаалыг эрхлэгч Хүрэлмаа гаргасан. Бадамтуяа ганцаараа материалаа өгсөн. Өөр материал өгсөн хүн байхгүй. "..“Арга зүйчийн орон тоо батлагдах гэж байгаа гээд 2017 оны сүүлээс хойш яригдаж байсан. “...Бадамтуяа 500.000 төгрөг өгч ажилд орсон, одоо ажлаас гарч байгаа болохоор 500.000 төгрөгөө буцааж авмаар байна гэж хэлж байсан. Бадамтуяа нийтийн хурал дээр би энэ ажилд орохдоо Хүрэлмаа эрхлэгчид 500.000 төгрөг өгөөд орсон гэж хэлж байсан. Эрхлэгч Хүрэлмаа хурал дээр “надад тийм юм байхгүй, хувийн өр зээлийн асуудал байсан. Тэрийгээ өгч авалцаад дууссан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р хуудас/, 4.Гэрч А.Оюунтуяагийн өгсөн: “...Манай цэцэрлэгт “арга зүйч”-ийн шинэ орон тоо батлагдаад тэр орон тоонд нь сонгон шалгаруулалт явуулах талаар зар тавьж сонгон шалгаруулалтаар Бадамтуяа багш материалаа ирүүлээд сонгон шалгаруулалтдаа ганцаараа орсон. Багш нарын хурал дээр Бадамтуяа арга зүйч “би энэ ажлыг хийж чадахгүй юм байна. Ажилд орохдоо 500.000 төгрөг эрхлэгч Хүрэлмаад өгсөн. Одоо тэрийгээ аваад ажлаасаа гаръя гэж хэлсэн. Тэгэхэд эрхлэгч Хүрэлмаа “надад авсан юм байхгүй, цагдаа шүүхээрээ асуудлаа шийдүүл гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-53-р хуудас/, 4 5. Гэрч М.Амарзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Багш нарын хурал дээр Бадамтуяа “танай байгууллагын даргад анх ажилд орохдоо 500.000 төгрөг өгч ажилд орж байсан. Одоо тэрийгээ аваад ажлаасаа гаръя” гэж хэлж байсан. Дараа нь байгууллагын хурал дээр Бадамтуяа “би энэ ажилд анх орохдоо аргад 500.000 төгрөг өгсөн” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57-р хуудас/, 6. Гэрч *******гийн өгсөн: “...Байгууллагын дотоод хурал дээр Бадамтуяа “би 500.000 төгрөг танд өгсөн. Тэр мөнгөө авъя гэж Хүрэлмаа даргад хандаж хэлээд байсан. Хүрэлмаа дарга “би авсан билүү, яасан билээ” гээд сонин юм яриад байсан. “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Бадамтуяагийн нөхөр Батсүх Хүрэлмаа даргатай уулзъя гээд 17-18 цагийн үед ирсэн. “... Тухайн өдрийн харуулын ээлжийн дэвтэртээ Батсүхийг ирж даргатай уулзсан талаар бичээгүй. “...Даргын өрөөнд 3 цаг орчим байж байгаад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70- 71-р хуудас/, 7. Гэрч С.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сард цэцэрлэгийн ажилчдын хурлыг би удирдан явуулсан юм. Тус хурлаар арга зүйчээр ажиллаж байсан Бадамтуяагийн гаргасан өргөдлийн дагуу хурал явагдсан юм. Тэр хурал дээр Бадамтуяа “намайг ажилд ороход 500.000 төгрөг авч ажилд авсан. Хүрэлмаа даргын хувьд 500.000 төгрөг мөнгө биш байж болно, миний хувьд мөнгө, би мөнгөө аваад ажлаасаа гаръя” гэж хэлсэн. Дарга тэгэхэд юм хэлээгүй. Би хууль шүүхийн байгууллагад ханд , хурлын хэлэлцүүлэх асуудлаа ярь гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77-р хуудас/, 8. Гэрч О.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сард байгууллагын нийт ажилчдын хурал дээр Бадамтуяа “Би даргад мөнгө өгсөн тэрийгээ авмаар байна” гэж дуугарч байсан. Тэгэхэд хурал удирдаж байгаа хүмүүс энэ асуудлын талаар дараа бол дарга та хоёрын асуудал, бид чиний ажлаас гарах болсон талаар чинь хэлэлцэх хурал явагдаж байна гэж хэлж байсан. Дарга тухайн үед хариу хэлээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85-р хуудас/, 9. Гэрч Ч.Азжаргалын өгсөн: “...Сант сумын засаг даргын тамгын газрын дарга Одхүү нийгмийн бодлогын мэргэжилтэн З.Ууганцэцэг бид хоёрыг дуудаад цэцэрлэг дээр хамт олны хуралтай юм байна. Цэцэрлэгээс сум орон нутгийн удирдлагуудыг ирж оролцооч гэсэн хүсэлт тавьсан. Засаг дарга бид хоёр завгүй байна. Та 2 очоод хуралд нь оролц гэж хэлсний дагуу цэцэрлэгийн байгууллагын хамт олны хуралд оролцсон. Хурлаар Бадамтуяагийн хүсэлтээр хамт олны хурал хийсэн байсан. Хурлаар Бадамтуяаг ажил хийхэд дарамт ихтэй хэцүү, төрийн биш төрөл садааны байгууллага болчихсон байна гэдэг асуудлаар ажилчдаас саналаа хэлж байсан. Хурал дээр Бадамтуяа хэлэхдээ “Би өргөдөлдөө дурдсан өгсөн мөнгөө авъя гэдгээ хэлсэн” хальт хэлсэн. Тэгэхэд хамт олны дундаас нь “ чи мөнгө төгрөгтэй холбоотой асуудал чинь бид нарт хамаагүй. Бид шийдвэрлэх боломжгүй, хамааралгүй” гэсэн утгатайгаар үгийг нь тасалсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84- 85-р хуудас/, 10. Гэрч Э.Саруулын өгсөн: “...2020 оны 10 дугаар сард сумын тамгын газраас 2 хүн манай байгууллын хуралд суусан юм. Тэр хурал дээр арга зүйчээр ажилладаг байсан Бадамтуяаг “ажилд орохдоо эрхлэгч Хүрэлмаад 500.000 төгрөг гэрт нь аваачиж өгсөн. Тэр үед нөхөрт битгий хэлээрэй гэж хэлээд 500.000 төгрөг авсан гэж хэлж байсан. Тэгтэл ******* даргын царай нь сонин болчихсон “энийг дараа нь ярьж болдоггүй юм уу” гэж хэлж байсан. Тэгтэл хурал хөтлөн явуулж байсан эмч С.Долгормаа энэ асуудлаа дараа бол энэ албан тушаалдаа ажиллах үгүйгээ хэл гээд тэр талаар яриулахгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90-91-р хуудас/, 11. *******гийн 5031544109 гэсэн хаан банкны данснаас 500.000 төгрөгний зарлага гарсан тухай 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн депозит 5 дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 8 хуудас /, 12. Сэлэнгэ аймгийн Сант сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн б/05 дугаартай “ажилтан түр авч ажиллуулах тухай” тушаал /1-р хх-ийн 31 хуудас/, 13. *******гийн гаргасан өргөдөл /1-р хх-ийн 7 хуудас/ зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдлоо. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзэв. Шүүгдэгч ******* нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт, мөн зүйлийн 4.1.2-т “...төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан...” гэж заасны дагуу нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас шүүдэгч *******г Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг, Шүүгдэгч ******* нь “уг гэмт хэргийг үйлдээгүй, *******д сайхан сэтгэл гаргаж мөнгө хүртэл зээлдүүлж явсан болохоос мөнгө аваагүй... намайг гэмт хэрэгт гүтгэж байна” гэж, Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь ******* нь Хаан банкнаас мөнгө аваад *******д өгсөн гээд байгаа болохоос биш яаж зарцуулсан нь тодорхойгүй, гэрчүүдийн мэдүүлэг нь дамжвал, хүнийг гэмт хэрэгт гүтгэж байна гэж үзэж байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн бөгөөд гэрч ******* нь хэргийн үйл баримтын талаар /ажилд орохын тулд 500.000 төгрөгийг *******д өгсөн/ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлгээ тогтвортой мэдүүлдэг, гэрчүүдээс мэдүүлэг авахдаа хуульд заасан журмыг зөрчиж мэдүүлэг авсан байдал тогтоогдоогүй, хэргийн үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч *******г гэмт хэрэгт гүтгэсэн гэх баримт хэрэгт байхгүй байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Мөрдөн шалгах ажиллагааны үед *******г Сэлэнгэ аймгийн Сант сумын 13 дугаар цэцэрлэгт арга зүйчийн ажилд орохын тулд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор цэцэрлэгийн эрхлэгч *******д албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан бэлэн 500.000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгасан боловч гэмт хэргийн хөөн 6 хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5-т зааснаар *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /3-р хх-ийн 173-177 хуудас/, Шүүгдэгчийн өмгөөлөгч Прокурорын шатанд хахууль өгсөн гэх *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, шүүхээр гэм буруутай эсэхийг нь шийдвэрлүүлсний эцэст хэрэгсэхгүй болгох ёстой байсан гэх байр суурийг илэрхийлсэн. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу *******д холбогдох хэргийг шийдвэрлэсэн болно. Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол учруулсан үйлдэл байхгүй тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүх шүүгдэгч *******г гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага оногдуулах шатанд улсын яллагч:... шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд биеэ зөв авч явж дахин гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй. Өөрт нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчөөгүй гэсэн хувийн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд тавьж байна. Хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг, Шүүгдэгчийн өмгөөлөгч: ... ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. бусдад төлөх төлбөргүй. Энэ хүний хувийн байдлыг харж үзээд төрд өчнөөн олон жил зүтгэлээ. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар сонгох санкцтай торгох, зорчих эрх хязгаарлах, эсхүл 2-8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Энэ хүнд боломж олгоод хамгийн багаар буюу 5400 нэгжээр торгож шийтгэж өгөөч гэх... дүгнэлтийг тус тус гаргасан. Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2-т Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох 7 эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан сонгох санкцтай гэмт хэрэг байна. Иймд шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгж буюу 5.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх үүргийг хүлээлгэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ. Мөн торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500.000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт *******г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай,
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******гийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгж буюу 5.500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500.000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулан улсын орлого болгосугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4- д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН