| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00204/и |
| Дугаар | 196 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 196
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар баг, Жаргалант, Найрамдлын 5 дугаар гудамж 5 тоотод оршин суух, Алаг адуун, Чиндэгийн Бямбаабаатарын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Халиунаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Бямбаабаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Алаг адуун овогтой Чиндэгийн Бямбаабаатар нь 1957 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумд төрсөн. 1973 оны 09 дүгээр сараас 1976 оны 06 дугаар сар хүртэл Тайшир сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд мал маллаж байгаад 1976 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хилийн цэргийн 0130 дугаар ангид алба хаагаад 1979 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн модны үйлдвэрт ажилд орж 1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус модны үйлдвэр татан буугдаж ажлаас чөлөөлөгдсөн. Мөн Говь-Алтай аймгийн Мерси Кор Интэрнэйшил говийн бүсийн эдийн засгийг хөгжүүлэх төслийн газар 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 2002 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2004 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Арвин бэлт ХХК-д мужаанаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн ажилд орсон, гарсан тушаал, мөн цалин хөлс авч байсан баримт бичгүүд архивт байхгүй байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1976 оны 9 дүгээр сараас 1976 оны 6 дугаар сарыг дуустал, 1979 оны 6 сарын 20-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Ч.Бямбаабаатар нь 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1979 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн модны үйлдвэрт мужаанаар, 1991 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Модны үйлдвэрт будагчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Ч.Бямбаабаатар нь 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1979 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн модны үйлдвэрт мужаанаар, 1991 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Модны үйлдвэрт будагчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Модны үйлдвэрийн даргаас 1979 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чиндэгийн Бямбаабаатарт олгосон хөдөлмөрийн дэвтрийн 2-3 дугаар хуудсанд үйлдвэрийн даргын 1979 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 57 дугаартай тушаалаар 1979 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Модны үйлдвэрийн угсрах цехэд мужаанаар авч ажиллуулж, мөн үйлдвэрийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаартай тушаалаар 1991 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс модны үйлдвэрийн мужааны үүрэгт ажлаас чөлөөлж, будагчнаар томилон ажиллуулж, үйлдвэрийн даргын 1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаартай тушаалаар тухайн өдрөөс Говь-Алтай аймгийн Мод боловсруулах үйлдвэр татан буугдсан тул тус үйлдвэрийн будагчны үүрэгт ажлаас чөлөөлсөн бичилт хийгдэж тамга, тэмдэг даран баталгаажуулсан байх тул уг хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэхгүй байх, үнэлэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 244 дугаартай архивын лавлагаанд “Тус аймаг дахь Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар ажиллаж байсан Чиндэг овогтой Бямбаабаатар нь” гээд 1982 оны 01 дүгээр сараас 1986 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг тодорхойлсон байх бөгөөд “...тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оноос хойшхи тушаалууд, мөн 1986 оны 06 дугаар сараас хойшхи цалингийн баримт шилжиж ирээгүй, Модны үйлдвэрийн даргын 1979 оны тушаалыг шүүж үзэхэд Ч.Бямбаабаатарыг ажилд томилсон тушаал байхгүй болно...” гэсэн болон №475375 дугаартай Ч.Бямбаабаатарын Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэхэд 1980 оны 05 дугаар сараас 1989 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд татвар төлсөн бичилттэй байгаа, Модны үйлдвэрийн Намын үүр, захиргаа, ҮЭ-ийн хороо, ХЗЭ-ийн үүр, Чанарын зөвлөлөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон “Баярын бичиг”, Мод боловсруулах түрээсийн үйлдвэрээс 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шагнасан “Баярын бичиг”, Говь-Алтай аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн захиргаанаас 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дурсгасан “Диплом”, Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Мод боловсруулах үйлдвэр нь 1991-1994 онуудад ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан болохыг тодорхойлсон архивын лавлагаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Алаг адуун Чиндэгийн Бямбаабаатарыг 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчин, 1979 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн модны үйлдвэрт мужаанаар, 1991 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Модны үйлдвэрт будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Алаг адуун Чиндэгийн Бямбаабаатарыг 1973 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1979 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн модны үйлдвэрт мужаанаар, 1991 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Модны үйлдвэрт будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН