| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2021/00046/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2021-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Бадам, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан, Улсын яллагч Н.Бадам, Хохирогч *******, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2133000000046 тоот хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Завхан аймгийн Түдэвтий суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг 7 дугаар бригад гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай Жавсан овогт ******* /регистрийн дугаар ИЧ******/, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багт байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Оюун-Эрдэнэтэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт цохин эрүүл мэндэд нь 2 шүдний хугарал, нэг шүдний эмзэглэлтэй байдал, дээд болон доод уруулын шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан мэдүүлэг, дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багт байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Оюун-Эрдэнэтэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт цохин эрүүл мэндэд нь 2 шүдний хугарал, нэг шүдний эмзэглэлтэй байдал, дээд болон доод уруулын шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь 1. Хохирогч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 07 дугаар 2 сарын 21-ний өдрийн үдээс хойш Нарангэрэл, Сумхүү, Баатараа, гэсэн 4 хүн явсан. Зорилго нь бол Нарангэрэлийнд айраг уухаар явж байсан. Орхон сумын салдаг хөшөөнд дээр Балдандоржтой Сумхүү, Баатараа нар таараад Балдандоржийнх руу зам хазайгаад явсан. Болсон үйл явдлын хувьд учиргүй маргасан зүйл байхгүй. Миний хажууд сууж байгаад аягаар цохисон. Миний дээд уруул 4 оёотой, доод уруул 5 оёотой нийт 9 оёо тавиулсан мөн шүд хугарсан байгаа. Би цохиулчхаад шууд амаа дараад гараад явсан. Гадаа цусаа цэвэрлэж байгаад машиндаа сууж яваад эмнэлэгт ирж анхны тусламж аваад маргааш өглөө нь цагдаад хандсан. Одоо 1,000,000 төгрөг гарсан гээд байгаа зардал бол цохиулсан шүдний доод талд хоёр шүд хөдөлсөн гэсэн. Тэгээд нөгөө шүдээ авхуулаад имплант шүд хийлгэх санаатай харзтай орж үзүүлсэн. Гэтэл сугалуулсан шүдний цаана яс нь бяцарсан учир хийх боломжгүй. Энэ шүдийг чинь аваад яс нөхөн хагалгаа хийгээд яс чинь нөхөгдсөний дараа шүдийг чинь хийнэ гэсэн. Энэ сая төгрөг нь сувгийн эмчилгээ хийлгэх зардалд л орсон. Шүд болон замын зардал ороогүй байгаа. Одоо миний хүсэж байгаа зүйл бол шүдээ бүрэн эмчлүүлээд дуусчихвал гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг, 2. Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр энэ хүмүүс манай гэрт ирэхээр нь би архи авч өгөөд тэрийгээ уугаад бид хоёр маргалдсан. Эрдэнэ-Оюун орж ирээд янз бүрийн зүйл яриад байсан. Чи хаанахын юм бэ? чамайг Орхон суманд хараагүй юм байна гээд яриад байсан. Тэгээд иймэрхүү зүйлээс болоод хоёулаа маргалдаад цохисон...” гэх мэдүүлэг, 3. Хохирогч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө манай хашааны гадна Сумхүү, Баатраа хоёр ирээд бид гурав Сумхүүгийн ногооны талбайгаас усалгааны систем авахаар явах замдаа шаварт суусан. Тэгээд шавраас гарч чадаагүй тэндээ хоноод өглөө 08 цагийн орчимд машин дуудаж машинаа гаргасан. Тэгэхэд Нэмэхээ хүрээд ирчихсэн байсан. Тэгээд урагш явахгүйгээр шууд манай хашааны гадна ирж 1 шил 0,75 литрийн "Хараа" архи ууж дуусгаад Нэмэхээгийнх рүү айраг уух зорилготой хөдөлсөн юм. Явах замд Хоньтой хешөөний урд Балдантай таарсан. Тэгээд Балданг дагаж гэрт нь очсон ба гэрт нь очоод байж байхад Балдан 1 шил 0,5 литрийн "Хараа" архи задалж бид нар хувааж уусан. Тэгээд байж байтал Балдан миний хажууд сууж байгаад аяга аваад миний уруул руу цохичихсон. Би нүүрээ дараад гэрээс нь шууд гараад явсан. Миний дээд, доод уруул сэтэрч, 1 үүдэн шүд хугарч 1 шүд суларч хөдөлсөн....”гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, 4. Гэрч С.Сумхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 20-ны шөнө Эрдэнэ-Оюун, Баатраа хоёртой усалгааны шланк авахаар Орхон сумын "Марзан шанд" гэх газар луу явсан ба Хоньтой хөшөө өнгөрөөд явж байхдаа шаварт суучихсан юм. Тэгээд тухайн газраа хоноод 07 дугаар сарын 21-ний өглөө явган явж зам дээрээс машин олоод татуулж гаргасан. Тэгчхээд Орхоны төв рүү явахаар болоход Нэрээ ирчихсэн байсан. Хэзээ яаж ирснийг нь анзаараагүй. Тэгээд Орхон сумын төв рүү орж ирээд манай гэрт хоол идчихээд 0,5 литрийн "Хараа" архи хувааж уусан. Тэгээд бид дөрөв айраг олж ууя гэж яриад гарсан. Хоньтой хөшөөний орчимд явж байхад Балдан алхаад явж байхаар нь Балдан явж байна гээд бусдадаа хэлээд Балдан дээр очсон. Тэгтэл Балдан манайх руу явъя гээд түрүүлээд гэр лүүгээ явсан. Араас нь бид дөрөв дагаад гэрт нь очиж 1 шил архи задлаад хувааж уусан. Архи уугаад дуусаж байхад манай эхнэр залгахаар нь гэрзэс гарч ярьж байхад Баатраа араас гарч ирсэн. Бид хоёр тус тусдаа утсаар яриад байж байхад Эрдэнэ-Оюун амаа дараад гэрээс гарч ирэхээр нь яасан юм бэ гэж асуухад Балдан аягаараа цохичихлоо гэж хариулсан. Тэгээд би гэрлүү нь орж Нэрээг сэрээж аваад тэдний гаднаас хөдөлж тус тусын гэрт нь Баатраатай цуг хүргэж өгсөн. Дээд, доод хоёр уруул нь сэтэрчихсэн байсан. Харин маргааш өглөө нь манайд орж ирээд нэг шүд маань уначихжээ гэж 3 хэлсэн. Тэгэхээр нь харахад дээд үүдэн шүдний хэсэгт нэг шүд уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дугаар хуудас/, 5. Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нөхрийн хамтаар ахынх руугаа явахаар болж Хоньтой хөшөөний хажууд явж байхад манай нөхөр бие засна гэж бууснаа бие засахгүйгээр гэрийнхээ зүг алхаад явчихсан юм. Тэгээд нөхрийнхөө араас явж байхад Баатраа, Нэрээ, мөн Орхоны 2 танихгүй залуутай хамт нэг машинтай хүрч ирсэн. Тэр хэд миний машины хажууд тулаад зогсчихсон байхад нь би машиныхаа жолооч талын хаалгыг онгойлгосон байхад нэг залуу нь "пизда минь хаалгаа хаагаач" гээд байсан. Тэгээд Баатраа ганц юм аваад танайд очъё хоол хийгээд өгчих гэж хэлэхээр нь бид хоёр айл руу явж байна харихгүй гэж хэлэхэд 2 танихгүй залуугийн нэг нь ийм авгайг алаач гээд манай нөхөрт хэлж байсан. Тэгэхээр нь би нөхөртөө "өчигдөр уучихаад өнөөдөр дахиад уух гээд байгаа юм уу" гэж хэлэхэд манай нөхөр дуугараагүй. Харин тэр залуу "7 хоног уучихлаа би гэрээсээ хөөгдөж байгаа байхаа" гээд байсан. Тэгээд би Амарбаясгалан дэлгүүрээс нэг шил 0,5 литрийн "Хараа" архи аваад Баатраа тэр ходийн машинд хийж өгөөд гэртээ харьсан ба араас тэр хэд ирсэн. Манай гэрт Нэрээ орж ирээд шууд унтаад өгчихсөн. Тэгээд тэр хэд архиа хуваагаад ууж байхад тэр залуу "чи цуг явж байгаа залууг таньдагтаа баярлаарай, шарыг чинь тайлж өгсөнд баярлаарай" гэх мэт үг хэлээд байсан. Тухайн үед би шалаа угааж байгаад тэр хэдийг холдож бай угаачихая гэхэд "ёстой ядаргаатай юм биш үү" гээд байсан. Тэгээд байж байтал Орхоны нэг танихгүй залуу нь гараад машиндаа суусан араас нь Баатраа гараад бөөлжиж байхад нь би шал угаасан усаа асгахаар гэрээс гарч явсан. Усаа асгахаар явж байхад гэр дотор түс тас болоод явчихлаар нь гэр лүү, машин дотор сууж байсан залуугийн хамтаар очиход өөдөөс Балдантай цуг үлдсэн залуу амаа дарчихсан гарч ирж байсан. Тухайн үед Нэрээг нэг нь орж ирж аваад тэр хэд шууд яваад өгсөн. Тэр хэдийг явсны дараа манай гэрт цай уудаг аяга зуухны хажууд хагарчихсан байхаар нь нөхрөө эрүүл болохыг хүлээж байгаад чи тэр залууг аягаар цохичихсон юм уу гэж асуухад манай нөхөр гараараа цохичихсон гэж хариулж байсан. Тэр залуу л өөрөө хэрүүл гуйгаад зөндөө юм яриад байсан. Балдан, Нэрээ, танихгүй залуу гурав л байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, 6. Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргасан №449 дугаартай дүгнэлтэд: “...1.*******ы биед 2 шүдний хугарал, нэг шүдний эмзэглэлтэй байдал, дээд болон доод уруулын шарх тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.*******ы биед илэрсэн дээд доод уруулын шархны гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.*******ы биед илэрсэн 2 шүдний хугарал, нэг шүдний эмзэглэлтэй байдал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-иар алдагдуулна...” гэх дүгнэлт /хх-ийн 9-10-р хуудас/, 7. Иргэн *******ээс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдол мэдээлэл /хх-ийн 4-р хуудас/, 8. Дархан-Уул аймгийн Харзтай шүдний эмнэлгийн эмчийн үзлэг, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 6-7, 8/ 9. Хохирогч *******д учирсан хохирол төлбөрийн баримтууд /хх-ийн 27-28 хуудас зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдлоо. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий 4 бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон, мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрдөг боловч хэрхэн яаж учруулсан үйлдэл нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээс зөрөөтэй байдаг. Тухайлбал: ...шүүгдэгч ******* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч *******тай маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохисон” гэдэг бол, Хохирогч *******: ...намайг архи тойруулж байсан аягаар цохисон байх гэж бодож байна. Балдандорж өөрөө архи тойруулаад сууж байсан юм. Би харж чадаагүй. Миний дээд үүдэн талын 2 шүд хугарсан, доод үүдэн нэг шүдний суурь суларч хөдөлсөн. Доод уруул болон дээд уруулын зүүн хэсгээр сэтэрч 9 оёдол тавиулсан... гэх /хх-ийн 21-22 хуудас/, Шүүхийн хэлэлцүүлэгт *******: ...Миний нүүр лүү аягаар цохисон, би цохиулаад нүүрээ дараад гэрээс гараад явсан... гэж, Гэрч М.Сармандахын: ...Би шал угаасан усаа асгахаар гэрээс гарч явсан. Усаа асгахаар явж байхад гэр дотор түс тас болоод явчихаар нь гэр лүү, машин дотор сууж байсан залуугийн хамтаар очиход өөдөөс Балдантай цуг үлдсэн залуу амаа дарчихсан залуу гарч ирж байсан...тэр хэдийг явсны дараа манай гэрт цай уудаг аяга зуухны хажууд хагарчихсан байхаар нь нөхрөө эрүүл болохыг хүлээж байгаад чи тэр залууг аягаар цохчихсон юм уу? гэж асуухад манай нөхөр гараараа цохчихсон гэж хариулж байсан... гэж /хх-ийн 36-37 хуудас/ тус тус мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т гэмт хэрэг гарсан байдал / гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт шүүх хуралдааны явцад нотолно... гэж заажээ. Шүүгдэгч ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өөрийгөө өмгөөлөх, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, үйлдсэн гэмт хэргээ нотлох үүрэг хүлээхгүй зэрэг хуульд заасан эрхээ эдэлж мэдүүлэг өгсөн гэж үзэж хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч ******* *******д учруулсан хөнгөн хохирлыг учруулахдаа аягаар цохисон үйлдлээр учруулсан гэж дүгнэлээ. Хэрэг цугларсан нотлох баримтуудыг буюу гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу хууль сануулж авсан байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэв. Иймд шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд /эмчилгээ болон нааш, цааш явсан шатахууны зардалд/ шүүгдэгчээс 1,244,832 төгрөг нэхэмжилсэн байна. /хх-ийн 27-28-р хуудас/ Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа болно. Шүүгдэгч ******* нь шүүхийн шатанд хохирогчид 1,005,000 төгрөг төлсөн байна. /хх-ийн 98-р хуудас/, Хохирогч нь шүүгдэгчээс 1,244,832 төгрөг нэхэмжилснээс хохирогчид төлсөн 1,005,000 төгрөгийг хасаж тооцон шүүгдэгчээс нотлох баримтаар тогтоогдсон шатахууны зардалд 239,832 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна. Хохирогч ******* нь шүдээ бүрэн хийлгүүлж амжаагүй тул цаашид гарах хохирлыг нэхэмжилнэ гэсэн тул хохирогчийн цаашид гарах эмчилгээний 5 зардал буюу шүд суулгахтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Эрүүгийн хариуцлагын талаар : Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүхээс шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ... гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага оногдуулав. Шүүхийн эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагч шүүгдэгч ******* нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан сонгох санкцтай хэрэг байна. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцон, түүний хувийн байдал /4-11 насны буюу бага насны хүүхдүүдтэйгээ, эхнэрийн хамт мал маллан амьдардаг/, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас гарсан бодит хохирлын заримыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэх нь тохиромжтой гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 4 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдэх нь зүйтэй. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Жавсан овогт ******* /РД:ИЧ0000000000/-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх буюу 600,000 /зургаан зуун/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 4 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ******* мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч нь 1,244,832 төгрөгний хохирол нэхэмжилсэн ба шүүгдэгч 1,005,000 төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгчээс шатахууны зардалд 239,832 төгрөг гаргуулж хохирогч ***** олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэл эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Энэ хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН