Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, шүүгч Г.Дэлгэрсайхан, шүүгч Г.Алгирмаа нарын бүрэлдэхүүнтэй, Нарийн бичгийн дарга Г.Мөнхнасан, Иргэдийн төлөөлөгч Д.Чулуунсүрэн, Улсын яллагч Н.Бадам, Хохирогч *******, Хохирогч *******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянган овогт ************ холбогдох 2133000150041 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, трактор комбайнч, цахилгаанчин мэргэжилтэй, Худалдаа хөгжлийн банканд жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн, Сайхан сумын 4 дүгээр баг 23-р байрны 03 тоотод оршин суух, Мянган овгийн Уужинбаагийн Эрдэнэбат /РД:МЙ00000000/. Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт 23 дугаар байрны 03 тоотод байрлах гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр *******тай “архи ууж гэртээ хоноогүй” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж, зүүн гарын сарвууг хазаж, баруун хөмсөг, зүүн бугалгад улаан хүрэн цус хуралт, зүүн сарвууны 3-р хуруунд шүдээр хазагдсан няцарсан шархтай зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн өдөр дагавар хүү болох *******ын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүзүүний урд хэсэгт, баруун гуянд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн 2 хүний эрүү мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт 23 дугаар байрны 03 тоотод байрлах гэртээ эхнэр *******тай “архи уусан” гэх шалтгаанаар маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон, нүүрэн тус газарт гар утсаар цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний нэвт гэмтэл, хориод хавчуулагдал, агуулагдахуун гоожилт, зүүн нүдний агуулагдахуун авч имплант суулгах мэс заслын дараах байдал (2021.06.12), зүүн нүдний дээд зовхины сэтэрч урагдсан шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээс/ ТОДОРХОЙЛОХ нь : Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 23 дугаар байрны 03 тоотод оршин суух өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн эхнэр *******ыг “архи ууж гэртээ хоносонгүй” гэж гэртээ унтаж байсан хохирогч *******ын хоолойг боох, үсдэх цохих, хазах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрүүл мэндэд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан, ээжийг нь хүч хэрэглэн зодож байсан *******ыг салгах гэсэн хохирогч *******ын хүзүүг боох, цохих өшиглөх зэрэг хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт нь: Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт: 1.Шүүгдэгч *******ын өгсөн: “...Бид хоёр гэр бүл болоод 14 жил болж байна. Хамт амьдарч байх хугацаанд хоёр хүүхэд гарсан. 2021 оны 05 дугаар сарын 05-ний өдөр ажлаа тараад хойшоо очиж үхэр малаа бөөгнүүлж мал хардаг эгчтэйгээ хоёр пиво уучхаад ирсэн. Манай эхнэр ******* өмнөх өдөр нь гэртээ ирж хоноогүй 3,4 өдөр архи уучихсан байсан. Тэгээд жаахан уур хүрээд муудалцсан. *******тай маргалдсан талаараа сайн санахгүй байна. Уурандаа хоёр хүний биед гэмтэл учруулчихсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, 2.Хохирогч *******ын өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 05-ний өдөр гэртээ байж байсан. Ээж маань 2, 3 хоног уучихсан өмнөх орой нь гэртээ ирж хоноогүй юм. Тэр орой ээж гэртээ орж ирэхээр нь жижиг өрөөнд хаалгыг нь хаагаад унтуулчихсан байсан. Тэгээд 1 цаг юм уу 2 цагийн дараа шүүгдэгч гаднаас согтуу орж ирээд ээжийн унтаж байгаа өрөө рүү ороод амыг нь дараад байхаар нь би болиоч гэсэн чинь эргэж хараад намайг хэд, хэд цохисон. Тэгээд эргэж хараад ээжийн нүүр ам руу дахиад цохиод байсан. Ээж болиоч гэсэн чинь гарын хуруунаас нь хазаад хаячихсан. Энэ хоёр зодолдож яваад ээж зугтаагаад вааны өрөө рүү ороод нуугдчихсан тэгсэн араас нь очоод вааны өрөөний хаалгыг эвдээд ороход манай найз охин Хулан цагдаа дуудсан. Энэ хүн хутга авах гээд явж байхад цагдаа ороод ирсэн. Энэ хооронд би энэ хүнтэй маргалдаад шүүгдэгч намайг өшиглөхөөр нь би цагдаагийн нүдэн дээр өөдөөс нь нэг цохисон. Анх намайг болиоч гэхэд эргэж хараад цохиод, өшиглөөд байсан тэгэхээр нь нэг цохисон...” гэх мэдүүлэг,/ 3.Хохирогч *******ын өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 02-ний өдөр найз хүүхэнтэйгээ нэг шил юм уусан. Тэгсэн энэ хүн хоолойг чинь огтолно гээд байсан. Сүүлийн үед дандаа л хоолойг чинь огтолно, хэрчинэ гээд загнаад байхаар нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр оройтчихоор нь за одоо очвол бөөн зодоон болно гээд 8 дугаар байрандаа унтаад өгсөн. 2021 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн орой гэртээ орж ирээд унтсан. Би ер нь өдрийн цагаар уудаггүй оройн цагаар хаяа даа нэг хоёр пиво ажлын хамт олонтойгоо уухаар ******* шууд орж ирээд нөгөө хэдэн пивыг чинь угаалтуур луу асгаад хүмүүсийн хажууд намайг ч өөрийгөө ч эвгүй байдалд оруулаад хүнтэй 5 минут яриад суух эрх чөлөө надад байдаггүй. Өөрөө болохоор найз нөхдөө оруулаад идэж уугаад наргиж цэнгэхээр нь би хоол унд хийж өгөөд явуулдаг. 2021 оны 05 дугаар сарын 05-ний орой 8 дугаар байранд ажлаа хийгээд сууж байсан. Миний нэг таньдаг хүн толгой өвдөөд байна. Толгой бариад өгөөч гэхээр нь очоод барьж өгсөн чинь хоёр лааз пиво уучхаач гэхээр нь хоёр пиво уучхаад гэртээ орж ирсэн чинь манай хүүхэд ээж одоо унт, агаа ууртай байгаа гээд хамаг хутга, шөвгөө нуугаад хоол ундаа хийчихсэн байсан. Тэгээд унтаж байсан чинь гэнэтхэн үснээс үсдэж аваад чирэхээр нь би орилоод боссон. Ийм л зүйл болсон. Өөрөө бараг хагасыг нь мэдээгүй байх...” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад: 1.Гэрч С.Хулангийн өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн орчим би найз залуу *******, 2 дүүтэйгээ гэртээ байхад манай хадам ээж ******* нь гаднаас орж ирээд жижиг өрөөнд ороод унтсан. Би унтаж амрах гээд орондоо орцон хэвтэж байхад “болиоч” гээд 2 дүү орилхоор нь би босож очсон чинь хадам аав ороод ирсэн ээжийг зодоод бүгд орилолдоод байсан.Тэгээд манай найз залуу ******* хадам аав, ээжийг салгах гээд дунд нь байхад хувцас нь цус болчихсон зогсож байхаар нь би гэнэт сандраад хадам аав ээжийг ална гээд байдаг болохоор дүү Доржлхагваар хутга мэсээ бүгдийн нуулгасан. Хадам аав ******* нь гэрийнхээ эд зүйлийг эвдэж, хаалга үүдээ хөшиглөж цөмөлсөн. Хадам ааваас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан, нилээн уурласан байдалтай бүгдрүү нь дайраад байсан. Тэгээд хадам ээжийн гарын хазаж, хөмсөгийн сэтлээд хаясан байсан. Би тэгээд дүүгийнхээ утасыг аваад цагдаа дуудсан. Би найз залуутайгаа 2019 онд танилцаад 2020 оноос хамт амьдарсан. Тухайн үедээ найз залуутайгаа байр түрээслэж амьдарч байгаад хадам аав, ээжийн асуудлаас болоод 2 дүүд хэцүү байсан болхоор 2 дүүдээ хань болж харах гэж хадамынд амьдарсан. Манай хадам ээж ойрд байнга ууж байгаа. Хөл хориотой байсан ч гэсэн ч архи олоод уучихдаг, өчигдөрийн болсон асуудал бол хадам ээж П. Оюунбат нь урд өдөр нь гэртээ хоноогүйгээс болж хадам аав архи уусан болхоор агсам тавьж зодсон. Манай найз залуу *******ыг аав ******* нь зодож цохисон байгаа. Хадам ээжийг өмөөрөөд дундуур нь орхоор хаа таарсан газарт нь цохьж, нүдээд зодоод байсан. Хоолойг нь багалзуурдаж боогоод, цээж, хөл рүү нь хөшиглөсөн. Тэгээд бид нарыг хэл амаар доромжилж орилж хашгачаад байсан. Манай хадам аав ******* нь биеэ барих чадваргүй, хадам ээж, хүүхдүүдээ байнга ална гэж айлган сүрдүүлдэг, хааяа архи уудаг ч зан харилцааны хувьд гэр бүлийнхэнийгээ байнга дарамталж дээрэлхдэг. Хадам аавыг гэртээ байхгүй үед бид хоол ундаа цуг идэж инээлдэж хөөрөөд сууж байдаг ч, харин хадам аав гаднаас ороод ирхэд бүгд ерөө өрөөндөө орчихдог. Манай хадам ээж ер нь өдөр болгон уудаг. Уухлаараа гэрийнхэнийгээ хэл амаар доромжилж. нөхөр болон хүүхдүүдээ байнга хөөж туудаг. Хадам ээжийг архи уудагийг би мэднээ, хажууд уухгүй ч байнга согтуу орж ирдэг. Манай хадам аав, ээж 2 дүү нарыг хоол хүнсээр дутмаг байлгадаг, юу ч идэж уусан аав ээжийн зөвшөөрлөөр идэж уудаг, хоол унд хийж өгөхгүй үе ч байдаг. Манай найз залуу бид 2 ажлаасаа ирхээрээ л хоол унд хийж өгдөг. Байнгын сэтгэл зүйн дарамттай байлгадаг. Миний хувьд хадам ээж бол архины хамааралд орсон юм шиг л санагддаг. Манай 2 дүүг гадаа тоглох, идэж уух гээд бүхий л зүйлийн хязгаарлаж 2 дүүг дарамтанд байлгаж байгаа нь миний хувьд маш хэцүү санагдаж байдаг. Хадам аав гаднаа харагдаж байгаа шигээ сайн хүн биш маш их дотуур тамиртай болхоор ер нь цаашид муу үр дагавар гарчих болвуу гэдгээс айж байгаа болхоор тусд нь байлгах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 144-р хуудас/, 2.Гэрч Г.Ганчимэгийн өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 05-ы өдөр 18 цаг өнгөрч байхад ******* манайд үхэр малаа тэжээхээр ирсэн. Тэгээд бид 2 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво хоёрыг уугаад манайхаас 21 цаг өнгөрч байхад найз нь ажлаасаа тараад ирж аваад явсан. *******ын 8 тооны үхэр манай хашаанд байдаг. ******* нь ажлаа тараад өдөр бүр ирж малаа тэжээгээд явдаг. Тэр өдөр ямар нэгэн асуудлын талаар надад яриагүй. Мэдэхгүй байна. Эхнэр *******ыг танина. Манай гэрээр орж гарч явдаг. Манай гэрээс гарахдаа ******* нь согтолт нь гайгүй биеэ хянах чадвартай байсан...” гэх мэдүүлэг /1- р хавтаст хэргийн 145-р хуудас/, 3.Насанд хүрээгүй гэрч Э.Цэрэн-Очирын өгсөн: “...Манай аав ээжийг жижиг өрөөнд байхад нь ороод зодсон. Би аавыг боль гэсэн чинь аав тоохгүй ээжийг зодоод байсан. Тэгээд манай аав ээжийн нэг нүдийн хазаад нэг нүдийн цохисон. Мөн аав ээжийн нэг хурууг нь хазаад гэмтээсэн. Тэгээд том ах *******ын хоолойг боогоод, ээжийг уугаалгын өрөөнд орсон чинь хаалгын эвдсэн. Тэгээд манай эгч С.Хулан цагдаа дуудаад цагдаа нар ирсэн. Манай том ах *******ыг манай аав ******* нь толгой, нуруу руу цохиж, хоолойг нь боогоод байсан. Тэгээд ах маань босох гэсэн чинь аав босгохгүй, манай эгч С.Хулан ирээд ахыг ааваас салгаад босгосон. Манай том ах ******* нь аавыг 4 удаа цохьсон. Тэгээд цагдаа нарт өгөөд явуулсан. Манай аав хааяа л нэг уудаг. Манай ээж ******* нь 7 хоногт өдөр бүр архи уудаг. Тиймээ урьд нь манай аав ээжийг зөндөө зоддог байсан. Архи уугаад ирэхээр л зодоод байдаг. Заримдаа манай аав ******* нь өөрөө архи уухаараа ээжийг эрүүл байсан ч зодож байсан. Манай аав хааяа уурлахаараа болон согтуу үедээ ах бид хоёрыг зоддог. Зодохдоо хөл рүү өшиглөж, нуруу руу цохидог. Манай аав ээжийг архи уугаад байхаар ална гэж хэлдэг. Ээж сая нэг өдөр гэртээ хоноогүй болохоор аав ээжийг ална гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 147-р хуудас/, 4.Насанд хүрээгүй гэрч Э.Доржлхагвын өгсөн: “...Манай том ах ******* нь аавтай зууралдаж л байсан. Цохиж, зодсон асуудал байхгүй. Манай аав баярын өдрүүдэд л архи уудаг. Хамгийн ихдээ сардаа 1-3 удаа л уудаг. Аав маань ер нь архи, согтууруулах ундаа хэрэглээд байх зав байдаггүй. Маш их ажил хийж, үхэр малаа тэжээдэг. Заримдаа уухгүй cap ч байдаг. Манай ээж ******* нь 7 хоногт өдөр бүр архи уудаг. Энэ асуудал гарсанаас хойш болон цэцэрлэгийн дарга нь загинасанаас хойш ээж хэд хоног уухгүй байгаа. Би тухайн үед өөр өрөөнд байсан болохоор сайн хараагүй. Урьд нь аав маань ээжийг 3-5 удаа зодож байсанг харж байсан. Манай аав дүү бид хоёрыг зодож, цохисон зүйл байхгүй. Тиймээ тэр өдөр манай эгч С.Хулан намайг хутгануудаа бүгдийн хураа гээд би болкон дээр хайрцаганд нуусан. Манай аав ээжийг архи уухаар л тэгэж хэлдэг. Тэр нь ээжийг архи уулгахаа болиулах гэж л хэлдэг байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 148-р хуудас/, 5.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл эрүүл мэндийн төвийн 2021 оны 05 дугаар сарын 05-ний Д.Оюунбатад үзүүлсэн яаралтай тусламжийн хуудасны хуулбар/1-р хавтаст хэргийн 120-р хуудас/, 6.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 171 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “ДҮГНЭЛТ: 1.*******ын биед хүзүүний урд хэсэг, баруун гуяанд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмггэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гзмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... Шинжээч эмч С.Бүрэнжаргал гэх/шинжээчийн дүгнэлт 1-р хавтаст хэргийн 113-114-р хуудас/, 7.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 172 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “*******ын биед баруун хөмсөг, зүүн бугалганд улаан хүрэн цус хуралт, зүүн сарвууны 3-р хуруунд шүдээр хазагдсан няцарсан шархтай зөөлөн здийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй/ гэх хэсэг/1-р хавтаст хэргийн 121-122-р хуудас/ зэрэг мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Хоёр: Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчим өмнөх үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хохирогч *******ыг шүүхээс дуудаж байхад очсонгүй гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний зүүн нүдэн тус газар гар утсаар цохиж зүүн нүд хараагүй болгосон гэх үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: 1.Шүүгдэгч *******ын өгсөн: “...Мөн 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүгчийн туслах 15 цагт ирнэ шүү гэсэн. Урд өдөр нь эхнэр над руу яриад машины аккумлятор суусан байна. Би шүүх рүү очно аккумляторыг нь сольж өгөөрэй гэхээр нь өдөр 12 цагийн үед машины аккумляторыг нь сольж асааж өгчхөөд хүүхдээр түлхүүрээ өгөөд оруулсан. 14 цаг 45 минутад шүүх дээр орж ирэхэд эхнэр чинь яасан бэ? гэхээр нь мэдэхгүй гэсэн чинь та хоёр чинь тусдаа байгаа билүү. Эхнэрийг чинь ирэхээр таныг дуудъя та явж бай гэсэн. Тэгэхээр нь би тэр өдөр л шүүх хуралтай гэж ойлгоод хурдхан шиг авчраад хэргээ шийдүүлчихье гэсэн бодолтой. Хүүхдүүд ч санаад, эхнэр ч гэр орондоо ирсэнгүй гээд мессеж бичээд байхаар нь гэртээ очиход эхнэр архи уучихсан согтуу байсан.Тэгээд шүүгчийн туслахтай яриулах гээд утасныхаа сүлжээг хаачихсан байхаар нь нээгээд залгаж байхад утас аваад ир гээд байхаар нь шидчихсэн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг , 2.Хохирогч *******ын өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 10-ний өдөр манай найз хүүхэн орж ирээд ганц юм уучихъя гэхээр нь за 03 цаг болоогүй юм чинь гээд ганц юм уусан. Тэгээд хоёулаа цай, хоол хийчхээд нам унтаад өгсөн байсан. Тэгсэн гэнэтхэн ******* ирчихсэн сууж байсан. Доржоо үгэнд орохгүй болохоор нь нуруу мааждаг зүйлээр гар луу нь цохисон чинь гар нь хөхөрчихсөн байсан. ******* зогсож байгаад шууд баруун талын нүд рүү утсаар цохичихсон. Тэгсэн нүд харанхуй оргиод нүдний цөцгий гоожчихсон. Би зовхиныхоо дотор талд 4 том оёо тавиулсан.Тэгээд эмнэлэгт очиход та Дархан яв гээд Дархан явсан чинь манайд ямар ч боломж байхгүй хот руу яв гээд. Хотод нэгдүгээр эмнэлэгт очоод хүчилтөрөгчийн аппаратад орсон. Маргааш өглөө нь бүтэн унтуулгад оруулаад нүдийг чинь авах хагалгаа хийгдэнэ гэсэн. Тэгээд шууд нүдээ авхуулсан байгаа. Би хотод байхдаа том, том нүдний эмнэлгүүдээр явсан. Эмч нар нь арай л эрт нүдийг чинь авчихсан байна. Нүднийх нь гал буугаагүй байхад авчих юм гэж хэлсэн. 2021 оны 08 дугаар сард дахин хот ороод нүднийхээ зургийг авхуулаад Энэтхэг улс руу явуулсан. Энэтхэгээс хариу нь удаж ирнэ гэсэн. Миний хуучин нүдэнд гуравласан донор тавина гээд. Тэр донор нь авто ослоос өнгөрсөн юм уу? эрүүл байсан хүний нүдийг авч хөлдөөж тавьдаг гэсэн. Гуравласан донорын хариу хүлээгээд байж байгаа. Би ямар ч байсан энэ хүнээс нүдтэй л болж үлдмээр байна. Энэтхэгээс найдвартай хариу ирэх байх гэж найдаад байна. Миний муу нүд үдээс хойш 3 цагийн үед ойр зуурын гэрэл гэгээ мэдрээд байдаг. Тэнгэр жаахан үүлтэй бүрхэг байвал юу ч харахгүй таг байдаг. Зарим өглөө гайгүй гэрэл гэгээ мэдрэгдээд байдаг. Нүд маань хамгийн гол нь болор байхгүй. Линз хийвэл нэмэх 20,30-с наашгүй гэсэн. Миний түрүүний нүд бол баруун нүд байгаа. Миний баруун нүдийг Моторалаа гэх утас шидээд хөмсөг хэт цохиод хөмсөг нь дээрх гуравласан мэдрэлийг тас цохисон байна гэсэн. Би нүдээ эмчлүүлэх бодолтой байна. Эрдэнэбатаар асруулж эмчилгээ сувилгаанд явна. Үүнээс хойш би бас өөр өөртөө хяналт тавья. Хамгийн гол нь хорвоог харах цонхтой л болохыг хүсэж байна. Энэтхэг улс руу явуулсан бичиг маань нааштай мэдээ өгсөн учир нааштай хариу ирэх байх гэж бодож байгаа. Том хүү Ууганбаатар маань дөнгөж тусдаа гараад байр лизингээр авч байгаа учир би энэ хүүхдэд нэг төгрөг ч өгч чадахгүйгээс хойш гай болмооргүй байна. Тиймээс Эрдэнэбаттай хамт эмнэлгийн газраар явж нүдээ л эмчлүүлнэ. Эрдэнэбат хэрэгтэй эм тариаг тийм, ийм гэхгүй бүгдийг нь аваад өгдөг.../ Эрдэнэбат 2009 онд миний баруун нүдийг сохолсон, 2018 онд гуя руу хутгалж байсан гэх мэдүүлэг байгаа даа/” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад 1.Гэрч *******ын өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг өнгөрч байх үед над руу манай ээжийн том эгч Доржпагам залгаад “Ээжийг чинь цохчихсон байна, нүднээс нь цус гараад байна" гэхээр нь би Жимстэй хорооллоос 23 дугаар байранд гэртээ ирэхэд манай 2 дүү ээжтэй хамт байж байсан. Намайг орох үед ээж орон дээр хэвтэж байсан. Тухайн үед ээжийн зүүн нүд нь хавдчихсан нүд хэсгээс нь цус гоожчихсон. Тэгээд мөс гялгар уутанд хийгээд нүдэн дээрээ жин тавьчихсан байдалтай байж байсан. Би тэгэхээр нь түргэн дуудаад дараа нь цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үед юу болсон талаар 2 дүүгээсээ асуухад "Аав Эрдэнэбат ээжийг эхлээд машины түлхүүрнийхаа сураар ороолгож байгаад дараа нь орон дээр цэнэглээд тавьчихсан байсан ээжийн утасыг аваад ээжийн нүд рүү нь шидчихсэн" гэж хэлсэн. Тухайн үйл явдал нь өдөр 15 цаг өнгөрч байх үед болсон гэж надад хэлсэн. Аав Эрдэнэбат нь манай ээжийг цохисныхоо дараа харж сууж байгаад намайг ирэхийн өмнөхөн яваад өгсөн гэсэн. Тухайн үед манай гэрт манай 2 дүү л байсан юм. Манай ээж *******ыг эмч нар үзээд нүдний цөцгий нь гоожсон байна яаралтай Дархан-Уул аймаг руу зөөвөрлөх хэрэгтэй гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг/ 1-р хавтаст хэргийн 29 хуудас/, 2.Насанд хүрээгүй гэрч Э.Цэрэн-Очирын өгсөн: “...Би яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Би гэртээ бага ах Доржлхагва бас ээж хоёртой хамт байж байсан юм. Тэр үед ээж согтуу орон дээрээ унтаж байсан. Тэгсэн аав гаднаас орж ирээд ээжийг "Шүүх хуралдаа явдаггүй юм уу гээд түлхүүрний оосор сураар гар луу нь ороолгож байгаад ээжийг босохгүй байсан чинь уурлаад утсаа шидчихсэн чинь ээжийн нүдийг оночихсон юм. Тэгээд аав гараад яваад өгсөний дараа ээжийн нүднээс аймаар их цус гарсан. Бараг 4 цаг цус гарсан. Тэгээд нилээд их удсаны дараа том ах Ууганбаатар ороод ирсэн юм. Тэгээд удалгүй эмч ирээд ээжийг аваад явсан юм...” гэх мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 43-р хуудас/, 3.Насан хүрээгүй гэрч Э.Доржлхагвын өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ ээж дүү хоёртоо гурвуулаа байж байсан юм. Тухайн өдөр ойролцоогоор 12 цагийн үед ээжийн найз орж ирээд ээжтэй хамт архи ууж байгаад гараад яваад өгсөн юм. Тэгээд ээж найзыгаа гараад явсаны дараа гэрийн том өрөөнд ороод орон дээр унтаж байх үед аав Эрдэнэбат 15 цагийн үед гэрт орж ирээд шууд том өрөөнд ороод ээжийг дуудаад хөнжлийг нь хуу татаад “Бос тэр шүүхээс чинь дуудаад байна дарга нь загнаад байна” гээд ээжид хэлсэн чинь ээж "Би согтуу байна, жоохон эрүүл болоод очино" гэсэн чинь аав уурлаад орон дээр цэнэглээстэй байсан ээжийн утасыг аваад хүн рүү залгаснаа "май чи энэ хүнтэйгээ ярь гээд утсаа ээжийн нүүр лүү шидчихсэн юм. Тэгсэн тэр утас нь ээжийн нүдийг оночихсон юм. Тэгээд ээжийн нүднээс цус гараад байсан. Тэгэхээр нь дүү бид хоёр нойлын цаас авч ирээд ээжийн нүднээс гарсан цусыг нь арчсан юм. Ээжийн нүднээс их удаан цус гарсан бараг 2 цаг орчим цус гарсан 15 цаг 30 минутын үеэс 17 цаг өнгөртөл цус гарсан юм. Тухайн үед аав Эрдэнэбат ээжийн хажууд байж байгаад 16 цагийн үед гараад яваад өгсөн юм. Тэгснээ удалгүй дахиж нэг ахтай хамт орж ирээд дүү бид хоёрт “ээжийнхээ нүдэнд хүйтэн жин тавьж өгөөрэй” гэж хэлчихээд гараад яваад өгсөн юм. Орой 19 цагийн үед том ах Ууганбаатар гэрт орж ирээд юу болсон талаар надаас асуухаар нь би болсон явдалын талаар хэлсэн чинь ах эмнэлэг дуудаад удалгүй эмнэлэг ирж үзээд ээжийг эмнэлэг рүү дагуулаад аваад явсан юм...” гэх мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 46-р хуудас/, 4.Гэрч С.Хулангийн өгсөн: “...Би Булган аймагт банкинд ажилладаг байж байгаад 2020 оны 03 дугаар сараас хойш Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг 23 дугаар байрны 03 тоотод өөрийн найз залуу *******ын гэрт тэдний эцэг эх 3 дүүгийн хамт амьдрах болсон юм. Тэгээд 2020 оны 06 дугаар сард Сайхан сумын Худалдаа хөгжлийн банкинд ажилд ороод найз залуу Ууганбаатарын хамт байр түрээслэж амьдарч байгаад 2021 оны 03 дугаар сараас хойш дахин 23 дугаар байрны 03 тоотод Ууганбаатарын эцэг эхтэй хамт амьдрах болсон юм. Тэгсэн 2021 оны 05 дугаар сард манай найз залуугийн хойд аав ******* эхнэр *******ыг согтуу байхад нь зодоод мөн Ууганбаатарыг зодож биед нь гэмтэл учруулсан хэргээр цагдаад шалгагдаж эхэлсэн юм. Тэгээд 2021 оны 06 дугаар сараас хойш манай найз залуу бид хоёр нэг найзынхаа гэрт байрлах болсон юм. 2021 оны 06 дугаар сарын 10-ны орой манай найз залуу бид хоёр ажлаа тараад гэртээ ирээд байж байтал манай найз залуугийн утас руу хадам ээжийн том эгч нь гээд нэг эмэгтэй хүн яриад “ээж чинь зодуулчихсан юм шиг байна Эрдэнэбат орж ирээд зодчихсон юм шиг байна” гэхээр нь Ууганбаатар бид хоёр 23 дугаар байранд хадам ээжийн гэрт очсон юм. Тухайн үед очоод би гэр дотор оролгүй гадаа зогсож байсан юм. Харин Ууганбаатар дотогш ороод нэг их удалгүй гарч ирээд надад “ээжийн нүд аймар болчихсон байна 2 дүүгээс асуусан. Эрдэнэбат орж ирээд зодсон гэж байна” гэхээр нь би цагдаа дуудсан юм. Өмнө нь 2021 оны 05 дугаар сард Сайхан сумын цагдаагийн хэлтсийн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн Булганаа гэх байцаагчид мэдүүлэг өгч байхад ямар нэгэн зүйл болвол шууд цагдаад мэдэгдээрэй гэж зөвлөж байсан болохоор тэр үед эхлээд эмнэлэгт дуудлага өгчихөөд дараа нь цагдаад мэдэгдсэн юм. Сайхан сумын эмнэлгээс эмч нар ирээд хадам ээж *******ьг гэрээс аваад эмнэлэг рүү дагуулаад явсан юм. Тэгээд би хадам ээжийг явсаны дараа гэр дотор ороод хоёр дүүгээс юу болсон талаар асуухад "******* гэрт орж ирээд хадам ээж *******ыг унтаж байхад нь түлхүүрний оосроор ороолгож сэрээгээд Шүүх хурал болох гэж байхад очсонгүй гээд утас шидээд нүдийг нь оночихсон" гэж хэлж байсан юм. Би хадам аав Эрдэнэбаттай хамт Худалдаа хөгжлийн банкинд нэг жил орчим хугацаанд хамт ажилласан юм. Ажил дээр ер нь хүн бүхэнд тусалдаг хүнтэй их зөв харицдаг мөртлөө гэртээ ирэхээрээ тэрнээсээ шал өөр зантай болчихдог юм. Их түргэн ууртай хүнд их өс санадаг хүнийг ер нь уучилдаггүй мартдаггүй тийм болхоороо хүнд их амархан гомддог тийм зан чанартай хүн шиг санагдаг. Хааяа нэг архи уудаг уухаараа агсан тавьдаг хадам ээжийг зодоод байдаг эрүүл байхдаа ч бас зодоод байдаг юм. Хадам ээжийн хувьд архины хамааралтай ер нь тогтмол уудаг эрүүл байх нь их ховорхон үр хүүхэддээ анхаарал халамж их муу тавьдаг юм шиг л санагддаг. Ер нь хадам аав ээж хоёр хоёулаа л аль аль нь асуудалтай эрүүл согтуу нь мэдэгдэхгүй их сонин сонин юм ярьдаг зан харьцааны хувьд доголдолтой юм шиг санагддаг...” гэх мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 48-р хуудас/ болон 2021 оны 06 дугаар сарын 10- ны өдрийн хэргийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ 1-р хавтаст хэргийн 3-5, 6-9 хуудас/, нүдний зураг, 2-р хавтаст хэргийн 41 хуудас/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт/2-р хавтаст хэргийн 42,43 хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5189 дугаартай “...1.*******ын биед зүүн нүдний нэвт гэмтэл, хориод хавчуулагдал, агуулагдхуун гоожилт, зүүн нүдний агуулагдхуун авч имплант суулгах мэс заслын дараах байдал (2021.06.12), зүүн нүдний дээд зовхины сэтэрч урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь зүүн нүд орчимд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын хувь хэмжээг тоггоох хүснэгтийн 7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65% тогтонги алдагдуулна. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх шинжээч эмч Н.Энхцолмонгийн дүгнэлт/1-р хавтаст хэргийн 18- 19 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь 2007 онд гэр бүл болон хамтран амьдарч 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр албан ёсоор гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь 0164174 дугаартай гэр бүлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Мөрдөн байцаалтад хохирогч болох үрчилж авсан хүү *******ын “...Манай хойд эцэг Эрдэнэбат ер нь эрүүл байх үедээ ч гэсэн ааш авир муутай хүн байгаа юм. Ер нь өөрөө архи нэг их уухгүй хааяа нэг уухаараа агсам согтуу их тавьдаг. Манай ээж болон дүү нарыг айлгаж сүрдүүлдэг хоолойг нь хэрчиж ална, та нарыг алчихаад өөрийгөө ална, гэр орноо шатаана гэх зэргээр байнга дарамталдаг юм. Бид нар Эрдэнэбатыг согтуу ирэх сургаар гэрийнхээ хутга болон бусад хурц ир үзүүртэй зүйлсээ нууж далдалдаг юм. Эрдэнэбат эрүүлдээ ч гэсэн манай ээж Оюунбатыг байнга зоддог ааш авир ихтэй. Манай дүү Рэнцэндорж бид хоёрыг их гадуурхдаг айлгаж сүрдүүлдэг юм. Манай ээж дүү Рэнцэндорж бид хоёрыг бага байхад Эрдэнэбаттай суусан юм. Эрдэнэбат нь Рэнцэндорж бид хоёрын хойд эцэг байгаа юм. Манай ээж Эрдэнэбаттай суугаад 2 хүүхэд төрүүлсэн одоо 10 настай, 8 настай хоёр хүүхэд байдаг юм. Тэр өдөр ээжийн толгой болон бие хэсэг рүү нь их олон удаа цохисон бас боогоод үсдээд хуруунаас нь хазаад бас хөмсөгнөөс нь хазчихаад тавихгүй байсан юм.../ гэх мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 167 хуудас/, хохирогч *******ын өгсөн “ ...Манай нөхөр ******* намайг өмнө нь удаа дараа цохиж зоддог байсан юм. 2009 онд миний нүдрүү утас шидээд баруун нүдийг маань гэмтээсэн юм тухайн үед Улаанбаатар хотод хагалгаанд ороод хиймэл болор суулгуулсан юм. Одоо миний баруун нүд юм хардаггүй юм. Дараа нь 2017 онд Эрдэнэбат надтай маргалдаад миний зүүн талын гуя хэсэг рүү хутгалчихсан юм. Гэхдээ нэг их гүн ороогүй мөчидхөн л хутгалчихсан өөрөө хэлэхдээ айлгах гэж байгаад л ийм зүйл болчихлоо гэсэн юм...” гэх мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 171 хуудасны ар тал/, гэрч С.Хулангийн “ ...Би хадам аав *******тай хамт Худалдаа хөгжлийн банканд нэг жил орчим хугацаанд хамт ажилласан юм. Ажил дээр ер нь хүн бүхэнд тусалдаг хүнтэй их зөв харицдаг мөртлөө гэртээ ирэхээрээ тэрнээсээ шал өөр зантай болчихдог юм. Их түргэн ууртай хүнд их өс санадаг хүнийг ер нь уучилдаггүй мартдаггүй тийм болхоороо хүнд их амархан гомддог тийм зан чанартай хүн шиг санагдаг. Хааяа нэг архи уудаг уухаараа агсан тавьдаг хадам ээжийг зодоод байдаг эрүүл байхдаа ч бас зодоод байдаг...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 48 хуудасны ар тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч, ******* хохирогч ******* нарын хамтран амьдрах хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл байнгын шинжтэй давтагдан даамжирсан байдлаар үйлдэгдэж байсан байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.1-д зааснаар энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж хуульчилсан байна. Мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д заасан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; 3.1.2-т заасан тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, 3.2.Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна гэж гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг тодорхойлсон байна. Иймээс хохирогч *******, ******* нар нь дээрх хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл бэлгийн хүчирхийлэл гэж хүчирхийллийн хэлбэрүүдийг хуульчилсан. Эдгээр хэлбэрүүд нь дангаараа үйлдэгдэхгүй хосолмол байдлаар голдуу үйлдэгддэг байна. Шүүгдэгч ******* нь хутга хэрэглэхээр заналхийлэх, өөрийнхөө амь насыг хохирооно гэж хохирогчийг айлгах, гэр бүлийнхээ эд хогшлыг эвдэж устгах хэл амаар доромжлох, агсам тавих, хараах, зүхэх, хашигчих зэргээр сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэхээс гадна хазах, үснээс нь зулгаах, боох, зодох, нүдийг сохлох, хутгаар хутгалах зэргээр бие махбодын хүчирхийлэл үйлдэж байсан болох нь аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл/хх-ийн 78-83/, хохирогч нарт учруулсан гэмтлийн зэргийг тогтоосон 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 171 дугаартай, 2021 оны 05 дугаар сарын 172 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5189 дугаартай дүгнэлт болон хохирогч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* “хохирогч *******ыг согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байдлаас болж гэрийн дотор хэрүүлтэй би уураа барьж чадахгүй уурын мунхгаас болж байсан...” гэж мэдүүлж байна. Хохирогч нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг талаар эрх бүхий байгууллагын дүгнэлтгүй хэрэгт авагдаагүй. Харин насанд хүрээгүй гэрч Э.Доржлхагвын “...Манай ээж ******* нь 7 хоногт өдөр бүр архи уудаг...” гэх мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 148 хуудас/, бага насны гэрч Э.Цэрэн-очрын “...Манай ээж ******* нь долоо хоногт өдөр бүр архи уудаг...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 147 хуудасны ар тал/, гэрч С.Хулангийн “...манай хадам ээж ер нь өдөр болгон уудаг, уухлаараа гэрийнхнийгээ хэл амаар доромжилж, нөхөр болон хүүхдүүддээ байнга хөөж туудаг. Хадам ээжийг архи уудгийг мэднэ, хажууд уухгүй ч байнга согтуу орж ирдэг...” гэх мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 144 хуудасны ар тал/ гэх мэдүүлгээс хохирогч нь архи хэтрүүлэн удаан хугацаагаар хэрэглэж байгаа нь дээрх гэрчүүдийн болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогддог. Шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг архины хамааралтай байдлыг 2015 оны Оросын холбооны улсын Улаан-Үдэ хотод архинаас гаргах кодлох эмчилгээ, 2018 онд Улаанбаатар хотод архинаас гаргах эмчилгээнд явуулж эмчилгээ хийлгэж байсан гэж мэдүүлж байгааг хохирогч *******ын мэдүүлэг /1- р хавтаст хэргийн 142 хуудас/ давхар нотолж байна. Шүүгдэгч *******, хохирогч ******* нарын хооронд архинаас үүдэлтэй хоорондын таарамжгүй харилцаа бий болж улмаар архи уулаа гэх шалтгаанаар үйлдэж байсан үйлдэл гэр бүлийн хүчирхийллийн хэмжээнд хүрч гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хүнд гэмтэл учруулаагүй. Тухайн үед цуг амьдарч байгаагүй учир тусдаа амьдарч байсан. Иймд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлээр зүйлчилж өгнө үү гэж байгааг хүлээн авах боломжгүй. Учир нь шүүгдэгч, хохирогч хоёр түр хугацаагаар тусдаа амьдарч байсан, гэр бүлээ цуцлуулаагүй, гэр бүлийн харилцаатай байдал хэвээр үргэлжилж байсан нь “ шүүгдэгчийн “...орой болгон хүүхдүүдээ харж хандаач...” гэх мессеж ******* орой болгон над руу бичдэг байсан гэх мэдүүлгээс харагдаж байна. Гэр бүлийн харилцаатай байдал үргэлжилж байсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэж мэтгэлцэж байгааг хүлээн авах боломжгүй юм. Иргэдийн төлөөлөгч: Шүүгдэгч нь эхнэр болон хүүдээ хүнд, хөнгөн гэмтэл учруулсан учраас буруутай гэж үзэж байна гэх дүгнэлтийг гаргасан. Дээрх байдлуудыг дүгнээд шүүгдэгч У. Эрдэнэбатыг 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч *******, хохирогч ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Шүүгдэгчээс хохирогч нар гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогчийн нүдийг эмчлүүлэхээр Энэтхэг улс руу холбогдох материалаа явуулсан хараа оруулах боломжтой гэсэн хариу ирвэл явж эмчлүүлнэ гэж мэдүүлж байгааг нотолсон баримтгүй байна. Хохирогч ******* нь нүд эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болно. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд учруулсан хор уршиг арилгах зорилгоор *******, ******* нарын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг 23 дугаар байрны 03 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өмчлөгч *******, ******* нарт буцаан олгох нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлагын талаар : Улсын яллагч: “Гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргээ хэлэлцүүлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалтаар гэм буруутайд тооцсон тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ******* 10 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэдий боловч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж прокурорын зүгээс үзсэн. Оногдуулж байгаа шийтгэлийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Гэмт хэргийн хор хохирлын талаар хохирогч мөнгөн дүн нэхэмжлээгүй боловч цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй хэлбэрээр үлдээгээч гэсэн саналыг гаргаж байна. Энэ хэрэгт ******* нь урьдчилан хоригдсон цаггүй, хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд өнөөдрөөс эхлээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдаж, тооцогдсон зүйл байдаггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зардал байхгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус эрхийн шилжилт хөдөлгөөн хязгаарлалт тогтоох талд дээр зүйл байхгүй. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 20-03 тоотод байрлах 37078 м2 бүхий 3 өрөө орон сууц болон А10 загварын гар утсыг битүүмжлэх ажиллагаа явагдсан байгаа” гэв. Хохирогч *******: “Эрүүгийн хуульд зааснаас хөнгөн ял шийтгэл оногдуулж, ялын хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна. Гол нь хохирогчийг харах хүн байхгүй. Хагалгаанд орчихвол асрах хүнгүй.Тиймээс ял шийтгэлийг нь хойшлуулах боломж байна уу. Ээж маань өөрөө бас цалингийн зээлтэй энийг шүүгдэгчээр өөрөөр нь төлүүлмээр байна” гэв. Хохирогч *******: “Би энэ хүнээр л харуулж хандуулмаар байна. Намайг өөр хэн ч харж хандахгүй. Манай дээд талын эгч 60 гарч яваа хөл, гар муутай хүн байдаг. Би хоёр бага насны хүүхэдтэй үлдмээргүй байна. Энэ хүнээр л харуулмаар байна. Би энэ хүнтэй хамт эмчилгээнд явах саналтай байгаа. Би өөрөө цалингийн зээлтэй одоо энэ хүн л төлнө” гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь өршөөлд хамрагдаж байгаа ба 2021 оны 07 дугаар сарын 01-нээс өмнө үйлдэгдсэн байгаа. Энэ тал дээр хэлэх зүйл байхгүй өршөөлд хамрагдаж байгаа учраас мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийн гэм буруутай гэж шүүх дүгнэсэн байгаа учраас ялын тал дээр саналаа хэлье гэж бодож байна. Энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байдаг. Эхнэр нь тодорхой хэмжээний архины хамааралтай болсон үед гэр бүлийн хүний хувьд уур уцаартай болох уур уцаараа барьж чадахгүй болох нь хүүхэд болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тодорхой харагддаг. Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинж чанартай холбоотой нөхцөл байдлын улмаас архи уусан гэх зэргээс хамаарч үйлдэгдсэн байгаа. Энэ гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, эмчилгээний мөнгө төгрөгийг нь гаргаж өгсөн. Мөн сар бүр эрүүл мэндийг нь сайжруулахаар эм дусаалга авч өгч. Баруун нүд нь гэгээ хардаг учраас Энэтхэг улс руу явуулж эмчилгээ хийлгэхэд анхаарч СД, бичлэгийг нь явуулж зөвлөгөө аваад байгаа байдал. Хохирогчийн биед учруулсан хүнд хохирлыг арилгах гэсэн санаатай байгаагаа илэрхийлж байна гэж үзэж байна. Дээрээс нь хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байгааг шүүх харгалзаж үзээч ээ гэсэн хүсэлтийг тавьж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах ялыг хуульд зааснаар хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байна. Шүүгдэгчийн хувьд олон жилийн архины хамааралтай эхнэртэй байсан. Эхнэрээ архинаас гаргая гэсэн эрмэлзэлтэй хандаж байсан нь нотлогдож байгаа. Шүүгдэгч уураа барьж чадахгүй хэмжээнд очсон нь гэрч Хулангийн мэдүүлгээр харагддаг. Ажил дээрээ зөв зүгээр сайхан байдаг. Гэртээ ирэхээрээ л уур уцаартай болдог гэсэн байгаа. Мэдээж шүүгдэгчийг гэртээ ирэхэд эхнэр нь ямар байр байдалтай байгаа билээ. Гэр оронд архины хамааралтай хүн байгаа тохиолдолд гэр орондоо тайван байж чадахгүй байнгын стресс уур уцаартай байсан байдал нь энэ хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж байгаа. Тиймээс хуульд заасан хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Мөн хохирогч нарын зүгээс ч гэсэн энэ хүсэлтийг тавьсан гэж үзэж байгаа. Шүүгдэгч ажлаасаа гадна мал маллаж, хадлан тэжээл, төмс хүнсний ногоо тарина гэх мэтээр гэр бүлийнхээ өр зээлийн төлж бүрэн хариуцдаг. Цаашдаа ч гэсэн эхнэрээ хариуцаж, эмчилгээнд дагуулж явж эрүүл саруул болох бүх зүйлийг нь даах байгаа. Хохирогч намайг өөр ингэж харж хандах хүн байхгүй гэж хэлж байна. Хохироод үлдэж байгаа хохирогчийн хувьд ч гэсэн санхүү, бие мах бодийн хувьд ч гэсэн боломж нээгдэж байгаа учир хохирогчийн хүсэлтийг бас харгалзан үзээч гэсэн хүсэлтийг тавьж байна” гэв. Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 194 хуудас/-аар нотлогдож байна. Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах хэрэг байна. Энэ гэмт хэрэг нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 02- ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д зааснаар Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарч байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хэргийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дэх хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд таваас арван хоёр жилийн хорих оногдуулах ял шийтгэлтэй хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд 1-д "Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах боломжийг хуулиар зөвшөөрсөн байна. Шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн үедээ дахин энэ гэм хэргийг үйлдэж хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хор уршиг учруулсан, хор уршиг арилаагүй байгаа зэргээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад дээрх хуулийн заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлаж эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэж байгааг хүлээн авах боломжгүй байна. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хийсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хуульчилсан байна. Иймд Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар долоон жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар оногдуулсан долоон жилийн хорих ялаас хоёр жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдэлбэл зохих ялыг таван жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Мянган овогт ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Мянган овогт ******* үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг өршөөн хэлтрүүлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ад 07/долоо/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 07/долоо/ жилийн хорих ялаас 2/хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдэлбэл зохих ялыг таван жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 05/тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг 23 дугаар байрны 03 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг хууль ёсны өмчлөгч *******, ******* нарт буцаан олгосугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Шийтгэхтогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА

ШҮҮГЧИД Г.ДЭЛГЭРСАЙХАН

Г.АЛГИРМАА