Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/243

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч М.Берикбол,

Хохирогч Г.Б,

Гэрч Д.Ц, Х.Б, Д.Ц,

Шинжээч М.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сгийн Эад холбогдох эрүүгийн 2038005730021 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                     

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Эыг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эын өгсөн мэдүүлэгтээ: “...мэдүүлэг өгөхгүй  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Бгийн өгсөн мэдүүлэгтээ: “...Сонгууль болж байсан сонгуулийнхаа ухуулагчийн байранд орой нь ухуулагч нартай ганц хоёр пиво ууж сууж байтал С.Э орж ирсэн. Бид хоёр нэг намд ажиллаж байгаа мөртлөө С.Э нэр дэвшигч н.Гийг муулсан юм. Би яагаад нэг намаас гэр дэвшиж байж ийм байдаг юм бэ? гэсэн чинь намайг чи бол тогоо шанага эргүүлээд явж байх ёстой хүн, чи битгий пялдага царайлаад бай гэсэн зүйл ярьсан. Намайг менежерээр ажиллаж байх хугацаанд ийм ийм зүйл болсон гэж хэлэхэд С.Э  над руу салаавч гаргасан. Чи яагаад эмэгтэй хүний урдаас салаавч гаргаж байгаа юм бэ? гэж хэлэхэд чамд наадах чинь хангалттай гээд дахиад салаавч гаргасан. Тэгэхээр нь би ууж байсан пивоо урдаас нь цацсан. Чи над руу пиво цацдаг хэн бэ? гээд хажууд сууж байгаад миний толгойн ар руу баруун гараараа цохисон. Тухайн үед нүд харанхуйлаад л явчихсан. Ийм үйлдэл болоод дараа нь бид хэд нэлээн ярилцаад, С.Э найз нь дүрс хийсэн ууртай юм, уучлаарай гэсэн зүйл ярьсан. Маргааш нь ажил дээр ирэхэд толгой өвдөөд хэцүү байсан. Машин бариад явж байхад нүд маань бүрэлзээд юм харахгүй байгаад байсан юм. Тэгэхээр нь би эмчид үзүүлэхэд нүдний даралт ихэссэн байна гэсэн. Орой нь толгой өвдөөд түргэн дуудахад даралт нь ихэссэн байна гэсэн. Тэгэхээр нь би толгой руугаа цохиулсан юм гэхэд доргилт өгснөөс болдог гэхээр нь Томографын зураг авахуулсан. Би энэ асуудлыг нөхрөөсөө ч нуусан байсан. Тэгээд Эмнэлэг дээр байсан болохоор мэдсэн. Хүнд цохиулаад даралт ихэссэн байна гэж хэлэхэд манай нөхөр цагдаад өг гэсэн. Энэ талаар С.Эад хэлэхэд цагдаагаар явбал явахгүй юу гэж хэлсэн. Би тархиндаа гэмтэл авчихвал яах вэ? гэж бодоод цагдаад гомдол гаргасан. Надад мөнгө өг гэж би хэлээгүй. С.Э 600,000 төгрөг өгсөн. Би уг нь намайг хувийн эмнэлэгт хэвтүүлээд өгөөч гэсэн боловч найз нь ажилтай байна гээд мөнгө шилжүүлээд өөрөө эмнэлэгт хэвтээрэй гэсэн. Надад өгсөн мөнгөөр нь би тархины хаван буулгах эм, тариа хийлгээд, нүдний даралтны эмчилгээ хийлгэсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Ц өгсөн мэдүүлэгтээ: “...Би тэр өдөр жижүүр хийж байсан юм. Сонгуулийн штаб дээр сонгуулийн үйл ажиллагаа дууссаны дараа оройхон сонгуулийн хуудасны илүү гарсан хуудас, сэтгүүл зэргийг хурааж байсан. Тэгээд гар утсаараа интернетэд ороод сууж байсан болохоор юу болсон талаар ойлгоогүй. Дараа нь асууя ч гэж бодоогүй. Чихэндээ гар утасныхаа  чихэвчийг хийсэн болохоор юу болсонг мэдээгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Ц өгсөн мэдүүлэгтээ: “..Тэр өдөр би бэлэн хоол идэх гээд охинтойгоо сонгуулийн штабын байранд дээр ирсэн юм. Бэлэн хоол идсэний дараа хэсэг хугацаа өнгөрч байхад С.Э гаднаас орж ирсэн. Тэгээд С.Э, Г.Б хоёр зэрэгцэж суугаад сэтгүүлээс болоод хоорондоо маргалдсан. н.Гийнх цагаан байна, минийх хар байна, нөгөөдөх нь шар байна гээд сэтгүүлийн зураг яриад байсан. Маргалдаж байхдаа С.Э гараа далайгаад Г.Бг цохих шиг болсон. Би яг цохиж байхыг нь хараагүй. Г.Б чи намайг цохичихлоо шүү дээ гээд босож ирээд урдаас нь пиво цацсан. Тэр хоёр муудаад байхаар нь би болиоч хүүхэд айчихлаа гээд л хүүхдээ аваад гараад явсан. Тухайн үед дүү маань нас барсан байсан болохоор сэтгэл санааны хямралтай байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.Б өгсөн мэдүүлэгтээ: “Би тэр өдөр жижүүртэй байсан. Би ажил дээрээ цонхон талд суугаад гутал хийж байсан юм. Юу болсон гэдгийг мэдэж амжаагүй байтал хөөе гээд шуугиад эхэлсэн. Тухайн үед С, Энхээ бид нар айсан. Би юу ч хараагүй, мэдээгүй. Оёж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулсан байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Б өгсөн мэдүүлэгтээ: “Тархины доргилт тухайн хүний эмчилгээ хийсэн байдлаас хамаарна. Ерөнхийдөө 9 хоногийн хугацаа өнгөрсөн байсан байна. Тархины хаван, багадаа 2-3, 28 хоног хүртэл хугацаанд байж болно. Эмчилгээ хэр зэрэг хийлгэсэн болон биеийн байдал тархины доргилтын хэмжээнээс хамаарна. Би дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч юм. н.Цолмон болохоор дүгнэлт гаргаж байгаа шинжээч юм. Манай Монголын эрүүл мэндийн салбарт дүрс оношилгоонд онош тавихгүй байгаа. Энэ цаашдаа яригдаж байгаа. Дуран, эхо зэргээр дүгнэлт тавигдана. Тэр дүгнэлтийг клиникийн хувьд онош гэж хүлээж авах эсэх нь эмчийн өөрийн асуудал. Лабораторын шинжилгээ, багажийн оншилгоо хавсарч байж  онош тавигдана. Оношийн нэг хэсэг гэж үзнэ. Хуучин хугаралтай байсан гэдгийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн эмнэлэгт хийгдсэн томографын зургийг уншихаар хүзүүний үеийн хуучин хугарал харагдаж байсан. Одоо үндсэн зураг нь байгаа. Хүзүүний хугарал нь ихэвчлэн хүчтэй доргилт авснаас болдог. Тархины хаван өгөхийг үгүйсгэх боломгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч нь өөрөө дүрс оношилгооны эмч юм. Гэхдээ 2010 онд эмч болж байсан хүн. Тэр үед Монголд компьютер томографийн шинжилгээ дөнгөж орж ирсэн байсан юм. Тийм болохоор клиник, практик маягтай компьютер томографийг уншаад сурсан гэсэн үг.  Би болохоор 2017 онд дүрс оношилгооны эмч  болсон. Компьютер томограф, имрай, бусад нарын мэргэжлийн аппратууд бүрэн хөгжөөд  Олон улсын стандартын дагуу хичээл заадаг байсан. Иймд зөрүү гарсан байж болзошгүй юм.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтаар яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгч С.Эыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 4-15 тоотод 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Бтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, хохирол төлбөр барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж үзээд дээрх гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4  дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг тус тус үндэслэн 800,000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгох санал  дүгнэлтийг гаргажээ.

Эрүүгийн 2038005730021 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 4-15 тоотод 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Бтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Хохирогч Г.Бгийн өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-4-15 тоотод О, Ц, Б, Сарантуяа Б, С, Ц эгч Ц нарын хамтаар 20 ширхэг лаазтай пиво аваад нэг нэгийг уугаад явцгаая гээд байж байтал Э гаднаас орж ирээд нэг пиво ууж байгаад манай намын нэр дэвшигч Гийг худлаа залуу гэх мэтчилэнгээр муулаад байхаар нь та нарын өмнөөс дуу хоолой болж яваа шүү дээ энэ хүмүүс тэр хүнд итгээд ухуулга хийж байгаа чи муу пялдаг гар чамд энэ салаавч хэрэгтэй гээд салаавч өгөхөөр нь би ууж байсан пивоо цацсан чинь миний толгойн ар хэсэг дагз руу нэг удаа гараараа цохисон чинь Ц эгч чи эмэгтэй хүнийг цохиод байхдаа яадаг юм гээд байж байтал миний урдаас ахиж салаавч гаргаад дараагаар нь уучлалт гуйсан болохоор би цагдаа дуудаагүй. Гэтэл маргааш нь миний толгой өвдөөд эхэлсэн. Тэгэхээр нь би Миг даатгалын захирал Гт энэ талаар хэлсэн чинь цагдаад өг гэхээр нь Эад би цагдаад өглөө шүү гэсэн чинь би чамайг цохиогүй. Чи цагдаагаараа яв гээд байсан...Тухайн хэрэг болох үед Э миний зүүн талд ойрхон зэрэгцээд сууж байгаад баруун талын гараараа атгаад толгойн дагз хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Үүнийг бол Ц, Б, Ц эгч, Б, С нар харж байсан. Эад хандаж толгой өвдөөд байгаа учир хувийн эмнэлэгт хэвтүүлээд өг гэсэн чинь намайг уучлаарай би эмчилгээний мөнгийг өгье гээд 600.000 төгрөг бэлнээр өгөөд эмчилгээний мөнгө өгсөн гэсэн бичиг хийж өгөөд ахиад мөнгө хэрэгтэй бол хэлээрэй чи энэ хэргээс татгалзаад өгөөч би шүүх рүү ормооргүй байгаа тул гомдолгүй гээд хэргээ хаалгачих гээд намайг ятгаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р тал/,

Гэрч Д.Цгийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 11-ний орой байсан байхаа би Мөрөн сумын 5-р баг 4-15 тоотод байрлах Монгол ардын намын Штабын байран дээр цагаа бүртгүүлж орсон чинь Б бэлэн хоол бид нарт өгөөд тэрийг нь идэж байгаад гэртээ хариад охиноо дагуулж ирээд бэлэн хоолоо идэх гэтэл намын байран дээр Б, Ц, С, Б, Б гээд залуу О нар байсан.Тэд нар нэг чэг пиво барьсан сууцгааж байхаар нь би ч бас нэг лааз пиво задлаад сууж байтал гаднаас Э орж ирээд Бгийн зүүн гар талд нь суугаад байж байснаа нэг сэтгүүлээс болж тэр хоёр маргалдаад Э хэлэхдээ Ггийн сэтгүүл дээр ганцаараа зургаа тавьсан байна.Уул нь хамт нэр дэвшиж байгаа хүмүүсийнх нь зураг байх ёстой гээд Бтэй маргалдсан чинь Б эхлээд ууж байсан пивоо Э руу цацсан чинь Э салаавч урдаас нь гаргатал Б чи надад салаавч өгдөг хэн бэ гээд урдаас нь пиво ахиад цацсан чинь Э босож ирээд баруун гараараа саваад Бг цохих шиг болсон. Бгийн толгой, шанаа хэсэг рүү цохих шиг болсон чинь Б чи намайг цохьчихлоо гээд дундуур нь Ц, Отгонжарал нар салгасан.Тэгээд би охиноо дагуулаад гэрээс гарсан. Ийм л зүйл болсон юм...” гэх мэдүүлэг /хх- ийн 17-р тал/,

Гэрч Д.Оын өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 11-ний орой байсан байхаа яг сайн санахгүй байна. Мөрөн сумын 5-р баг 4-15 тоотод байрлах Монгол ардын намын Штабын байран дээр С, Б, Ц эгч, Ц эгч, Б, С, Б бид нар байж байгаад гоймон идэцгээх үү гээд нэг нэг лааз пиво ууж байтал Э гаднаас орж ирээд мөн нэг лааз пиво задлаад Бгийн хажууд сууж байсан. Тэгээд би гадагшаа С эгчтэй хамт нойл ороод ирэх хооронд тэр хоё маргалдаад байж байхаар нь салгасан. С эгч бид хоёрыг гаднаас орж ирэхээс өмнө бүх зүйл болсон байсан. Тэгээд эвлэрч байх шиг байсан.Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

Гэрч М.Бийн өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би Монгол ардын намын 5-р багт байрлах ухуулагын байранд С, Отгоо эгч, Ц, Ц, Б, Б нартай хамт байсан.Тухайн үед бид нар ажил тарах гэж байхад нэг нэг лааз пиво уугаад сууж байхад Э ах гаднаас орж ирээд Бгийн зүүн талд нь зэрэгцээд маш ойрхон суугаад нэр дэвшигч нарын сэтгүүл дээрх зурагнаас болж маргалдаад Б эгч Г нэр дэвшигчийг өмөөрөх зүйл яриад маргалдаж байснаа Б эгч рүү Э ах салаавч гаргасан чинь Бямбсүрэн эгч Эын нүүр рүү пиво цацсан чинь тэр хоёр хоорондоо зодолдоод Б эгчийн толгойний үс нь сэгсийгээд нүүр ам нь улайгаад үсдүүлсэн юм шиг харгадаж байсан.Тэр хоёр салахгүй барилцаад авахаар нь бие салгасан. Б эгч тухайн үед эмэгтэй хүний урдаас салаавч гаргадаг хэн бэ чи гэх мэтчилэнгээр хэрүүл хийгээд Г ах ирээд тэр хоёрыг салгаад учир зүйгээ олж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

Гэрч Л.Сын өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байсан би тэр өдөр Монгол ардын намын 5-р багт байрлах ухуулагын байранд жижүүрт гарч байсан юм.Тухайн үед Ц, Ц, Б, Б, Б Б нартай хамт байсан. .Б Эыг орж ирэхээс өмнө гараад явсан байсан. Бид нар ажил тарах гэж байхад нэг нэг лааз пиво уугаад сууж байхад Э гаднаас орж ирээд Бгийн зүүн талд нь зэрэгцээд ойрхон суусан.Тэгэж байтал тэр хоёр нэр дэвшигч нарын сэтгүүлийн зурагнаас болоод маргалдаад байсан.Б бид хоёр бол үүдний цонхон дээр Б гутал оёж байхаар нь хараад сууж байтал Э, Б нар пиво цацалцаад унахаар нь надад ямар хамаатай юм бэ? гээд сууж байсан газраасаа босоод цонх руу Быг гутал оёж байхыг нь хараад тийшээ очсон.Тэр хоёр цаашаа яг юу болсон гэдгийг мэдэхгүй.Тэр хоёрын хэрүүл зодооныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 522 дугаартай: “Г.Бгийн биед тархи доргилт, тархины хаван бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Г.Бгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх 26 тал/,

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1352 дугаартай: “Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 522 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт үндэслэл болгон эмч М.Б хүзүүний 6 ба 7 дугаар нугалам их биеийн түвшинд хуучин хугаралтай гэдэг нь үндэслэлгүй байна. Г.Бгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл би хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Г.Бгийн биед учирсан гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 42-р тал/  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай /хх 3 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Эийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би Батхуяг гэх хүнд би мод зарсан юм. Тэгтэл Батхуягийн найз гэх Нацгаа гэдэг залуу миний зарж байгаа модыг өмхтэй муу мод байна. Энэ мод салбараад уначихсан мод байна гэж хэлэхээр нь за тэгвэл наад модоо орхичих гэсэн. Тэгснээ миний модыг үзээд өөлөөд байхаар нь би тэр Нацгаа гэдэг хүнийг чи мод авч байгаа юм уу, нэг бол наад хүн чинь мод авч байгаа юм уу гэж хэлсэн. Тэгсэн чинь Нацгаа гэдэг энэ чинь салбарсан муу мод л байна шүү дээ гэхээр нь би Нацгаа заамдаж авсан. Тэгсэн Нацгаа намайг цохих гэхээр нь би гараараа хаагаад зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа л цохисон. Тэгээд тавьсан чинь Нацгаа над руу төмөр шидэхээр нь би бултчихсан юм. Тэгээд намайг ална гээд заналхийлээд орилоод байсан. Тэгсэн над руу малтуур бариад дайрах үед тэнд байсан хүмүүс малтуурыг нь салгаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Бгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч С.Эын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.Эын үйлдэл идэвхтэй, хохирогч Г.Бгийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч С.Эын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 4-15 тоотод 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Бтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.   

Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Э нь хохирогч Г.Бд 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эмчилгээний зардал 600.000 төгрөгийг өгсөн, хохирогч Г.Б  нь мөрдөн шалгах  ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй гэх мэдүүлэгийг өгч байх тул шүүгдэгч С.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч С.Эы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 52, 54, 55, дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.Э нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 01- 10 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.  

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.Э гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул шүүхээс С.Эад холбогдох хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Э нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Сгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх  хэсгийг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Эад холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  С.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН